《♦ Our lies ♦ [Complete]》25-р хэсэг ( Эрх муур Ким Тэхён )
Advertisement
Миний талаас
Тэхён бид 2 манай гэрийн автобусны буудал дээр буун дээш алхаж байхад Тэхён гарыг минь тас атгаж байлаа. Яг л хэзээ ч тавихгүй юм шиг ...
Заримдаа холдох нь хосуудад их хэрэгтэй юм шиг санагдлаа. Бие биедээ хичнээн их хайртайгаа ойлгоод бүр эргэлзээ алга болоод л ...
Гэрт ирхэд дүүгээс өөр хүн байсангүй! Тэхеныг би дотогш оруулан жимсний шүүс хийж өгтөл дүү бидний хажууд ирэн
Дүү: ашгүй дээ. Эгч бүр үхэх нь холгүй байсан шдээ
Би: яааа!!! Би хэзээ
Дүү: та л өөрийгөө мэдэхгүй байгаа байхгүй юу?
Тэхён: тийм гэж үү? Би ерөөсөө тэгж бодоогүй юм байна
Дүү: надад үнэхээр хэцүү байсан. Гэхдээ одоо зүгээр гэж найдаж байна. Эгчийг минь битгий гомдоогоорой
Тэхён: ойлголоо
Биднийг ярилцаж байхад хаалганы хонх дугарч бид сандралдаж Тэхёныг миний өрөө рүү оруулж хаалга нээхэд ээжийн дүү ирсэн байлаа.
Ээжийн дүү ээжийг хүлээж байгаад уулзахаар төлөвлөж дүү бид 2 2уул Тэхёнд санаа зовж байв.
Дүү: аниа та өрөөндөө орж хичээлээ хий хий
Би: заа гээд өрөө рүүгэ яаравчлан орход Тэхён миний өрөөнд бөх гэгч нь унтаж байлаа. Би түүнд хөнжил нөмрүүлээд өрөөний гэрэл унтраан ширээнийхээ гэрлийг асаан хичээлээ хийж эхлэлээ.
Аав ээж 2 ирж байгаа бололтой гэрийн хаалга нээгдэж хүмүүс ярилцах сонсогдоно.
Би өрөөнөөсөө гарч тэдэн дээр очин ээж аав 2той мэндлээд хичээл их байгаагаа хэлээд буцаж өрөөндөө орж ирхэд Тэхён сэрчихсэн байв.
Бид 2 шивнэлдэж ярилцсаар цаг нилээн оройтсон ч ээжийн дүү яваагүй байлаа. Тэд вино шимэн түүндээ согтож чанга чанга ярьж инээлдэж байв.
~~~~~
Өглөөний нар өрөөнд тусаж утасны сэрүүлэгний дуугаар нүдээ нээхэд Тэхён аз жаргалтай нь аргагүй над руу ширтэж байлаа. Би хөнжлөөрөө нүүрээ дараад
Би: битгий хараад бай! Муухай байгаа биздээ!
Тэхён: үгүйдээ. Харин ч үзэсгэлэнтэй байна гээд нүүрэн дэх хөнжлийг минь доошлуулав.
Тэхён: би өнгөрсөн шөнө чамайг өвтгөчихсөн үү? Гэхэд би ичингүйрэн толгой сэгсэрсэн ч тэр итгээгүй нь нүднээс нь харагдаж
Би: уучлаарай гээд намайг тэврэн духан дээр минь үнссэн юм.
Advertisement
Өнөөдрийн хичээлээ бид 2 2уулаа тасалсан юм. Өрөөнөөс гарч ирэхэд гэрт бид 2өөс өөр хэн ч байсангүй! Би Тэхёнд болон өөртөө өглөөний хоол бэлдэж байх хооронд тэр өөрийгээ бэлдэж байв. Өглөөний цай бэлэн болж түүний нэрийг дуудахад тэр малийсаар гарч ирэн
Тэхён: гэрлэчихсэн юм шиг санагдчихлаа гээд жуумалзах нь тэр.
Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан түүний урд аягатай шөл тавиад
Би: сайн идээрэй!
Тэхён: өнөөдөр хамт тэннис тоглох уу? 2уулаа өмнө нь тоглодог байсан шдээ
Би: тэгий. Угаасаа өнөөдөр чухал хичээл байхгүй!
Хамтдаа Тэхёны бэлтгэл хийдэг газар ирцгээж бие халаалт хийгээд тоглолтоо эхлүүлэхэд гар мөр нуруу гээд бүгд янгинаж байлаа.
Цаг гучин минут тоглосны эцэст би шалан дээр унан
Би: чи намайг үхүүлмээр байна уу? Ким Тэхён
Тэхён: чи гэхдээ үнэхээр сайн байлаа
Би: хнн би муу байсанаа мэдэж байна. Худлаа хэлэх хэрэггүй ээ!
Тэхён: гэхдээ л их хичээлээ шдээ. Тийм биз дээ.
Би: удахгүй би чамаас болж үхэх байх. Хамаг бие минь янгинаж байна за!! Гээл хошуугаа унжуулахад тэр инээгээд
Тэхён: амттай юм идэх үү? Би авч өгий гээд хөөрхөн царайлах нь тэр.
Бурхан минь А-Ёнаа чи ийм хурдан уурлахаа больж болохгүй шдээ! Гэж өөртөө хэлсэн ч тэссэнгүй!
Бид хооллоод сургууль дээр ирж хэсэг байж байгаад явцгаасан юм. Маргааш хэрэг болох зүйлээ аван Тэхёны гэр лүү явах замдаа дүү рүүгээ ярин аав ээж 2т хэлэх үгийг нь зааж өгөөд утсаа салгахад Тэхён гайхан над руу харж байгаад
Тэхён: чамайг худлаа ярихдаа ийм сайн гэж мэдсэнгүй шүү!
Би: тэгвэл би буцаад явах юм уу?
Тэхён: үгүй ээ үгүй! Хамтдаа явцгаая!
Тэхёны хувийн амьдралын тухай гэвэл тэр аавтайгаа амьдардаг харих ээж нь ааваас нь их олон жилиын өмнө салчихсан. Гэхдээ Тэхён ээжтэйгээ сайхан харилцаатай!
Аав нь сөүлд байдаггүй болохоор Тэхён бараг ганцаараа амьдардаг гэхэд болно.
Ноён Ким сард 1 удаа л сөүлд ирдэг. Ажлын шаардлага нь тийм гэж Тэхён хэлсэн. Харин ээж нь томоохон компаний өв залгамжлагчтай гэрлэсэн гэсэн.
Advertisement
Гэхдээ өв хөрөнгөнөөс болж ээж нь салаагүй! Тэд салсанаас хойш 4 жилийн дараа тэр хүнтэйгээ гэрлэсэн тухай ч Тэхён надад хэлээд амжсан.
Бид тэдний гэрт ирхэд үнэхээр цэвэрхэн бас дулаахан газар байлаа.
Бид орж ирээд нээх удалгүй Сорагийн төрсөн өдрийн үдэшлэг рүү явцгаалаа.
Соратай уулзалгүй их удаж. Түүнийг маш их санаж байна.
Мэдээж тэнд Жимин байгаа байх.
~~~~~
Бид Сорагийн төрсөн өдрийн үдэшлэг болж байгаа газар ирэхэд маш олон хүн цугларсан байлаа.
Бид Сора дээр очин түүнд бэлдсэн бэлгээ өгөөд би түүний хацах дээр үнсэж бас тэврээд
Би: төрсөн өдрийн мэнд хүргэе! Гэв.
Сора намайг бараг бүх найз нартайгаа танилцуулж эцэст нь өөрийн шинэ найз залуутай танилцууллаа.
Сора миний чихэнд
Сора: би оюутны зөвлөлийн дарга болохоор надад долигносон хүмүүс энд их байгаа. Чамайг гүйцэх найз энд нэг ч байхгүй гэв.
Би: Жимин ирээгүй юм уу!
Сора: чи мэдээгүй билүү! Цаа чинь гадаад руу сурахаар явчихсан шдээ! Одоо бараг 3 сар болж байна.
Би: би мэдээгүй юм байна.
Сора: Тэхён та 2 хэр байна даа.
Би: сайн байгаа. Харин Эрик та 2 яаж танилцаад үерхэчив. Өмнөх найз залуу хэн билээ тэр залуугаас хэзээ салчихсан юм бэ?
Охидын яриа ямар дуусах биш Сора бид 2 нилээн ярилцаад дараа тухтай ярилцахаар боллоо.
Би Сорагийн төрсөн өдөр гээд хөөрөөд нилээн уучихсан болохоор Тэхёнд түшүүлэн тэндээс гарч ирэн тэдний гэр лүү явж байхдаа хэд хэдэн удаа бөөлжсөний эцэст дотор гайгүй болж тэдний гэрт ирэхэд бараг юу ч уугаагүй хүн шиг болсон байв.
•
Шөнө дунд би түүний тэврэлтээс салан газраар тарааж хаясан хувцсаа нэг нэгээр нь авч өмсөөд Тэхёны гэрээс эм хайж эхлэлээ.
Толгой яг задрах шахаж байтал Тэхён ч бас сэрчихсэн
Тэхён: ямар нэгэн юм болоо юу
Би: толгой задрахнээ
Тэхён: эм хайгаад байгаанмуу гээд надад эмийн сан гаргаж өглөө.
Би зочны өрөөний буйдан дээр сууж харин Тэхён миний өвдөгийг дэрлээд надад эрхэлж байлаа.
Би: Ким Тэхён чи яг муур шиг эрх гэдгээ мэдэх үү?
Тэхён: би ч гэсэн ийм эрх гэдгээ чамтай учраад л мэдлээ. Сонин байгааз
Би: өмнө нь Жинад эрхлэж байгаагүй юм уу?
Тэхён: үгүй ээ! Одоо бодоод байхад би тэрэнд их хүйтэн ханддаг байсан байна.
Би: муу залуу байжээ
Тэхён: би ганцхан А-Ёны эрх муур байж болно биздээ
Би: чамаас л шалтгаална шдээ гээд жуумалзхад тэр миний гэдсэнд толгойгоо наагаад уртаар санаа алдан
Тэхён: сайхан байнаа гэв.
Би ч гэсэн жаргалтай байна. Би ингээд өөрийн гэсэн мууртай боллоо. Хүссэнээрээ эрхлүүлэх миний муур Ким Тэхён ...
—MN4EVER—
Advertisement
- In Serial19 Chapters
Enhance
Awakening a strange trait on his sixteenth birthday. Young Alec, orphaned several years ago, takes hold of the reins of his destiny. Will he finally be able to rise above his lowly station?
8 111 - In Serial57 Chapters
The Alchemist's Tale
Some say that being an adventurer doing quests for a living was a wonderful job because of the freedom and exploration that comes with the job. Unfortunately, that kind of life wasn't suited for everyone. A mage who found the life of an adventurer too difficult decides to retire and operate an alchemy store instead. He gains a bit of fame from running one of very few alchemy stores in the world, but things don't go too smoothly for him, as he is once again forced to go on adventures... * Novel also posted on webnovel, at https://www.webnovel.com/book/11168117505282705
8 305 - In Serial13 Chapters
The World Below
A place of myth and mystery, the Below is spoken of by few with any real consideration, and fewer with any true belief. After all, a realm filled with magic and monstrosities beyond imagining would be ridiculous, especially existing beneath one's very feet. Someone would have found it by now, through science, even if rumor dictated that it was able to "choose" who entered it. More wishful magic nonsense. ...Right? Note: This is a story on dungeon exploration, not a dungeon core/sentient dungeon!
8 100 - In Serial15 Chapters
I Am Legend
Faced with the reality of life Caleb decided to fight against the odds thrown at him by fate.What would you do if you were crossed by fate?Will you cry and sulk in a corner?Who will you blame? God? or yourself?Not Caleb, like his favorite Quote spoken by the one and only Captain Jack Sparrow “I regret nothing, Ever.â€Legends are made not born…
8 158 - In Serial161 Chapters
Am i a goddess? A devil? No i am a lizard
Summary: A rotten country has summoned heroes without anyone’s permission like usual. Typical. The three heroes are like any normal heroes - They accept their task to save the world. However, when the fourth hero appeared... "AAH! NOO ONIICHAN! THAT PLACE IS..." She got caught in the middle of playing eroge. This is a story of a girl who does whatever she wants, whenever she wants, to live the way she wants. Not as a villain or a hero, but as a pervert.
8 215 - In Serial13 Chapters
Proposal Week
During Proposal Week, all seniors at Tristan University are fake proposed to, from boy to girl.Each boy is given a piece of paper with a fellow senior girl's name on it. In one week, the boy has to come up with the next to most sincere proposal that they can conjure up in a week. Then, they perform the proposal and video it for proof. The girl doesn't know who the boy is until they are proposed to. This does propose drama, when one girl may have been proposed to twice, leaving a girl with no proposal.After that, the girl has to wear the ring for at least a week. That's if the relationship between the guy and the girl are more than just partners for a project. Let's just say, Proposal Week just got hectic with everything and more Ryla has to do.Cover Made By @Sanctuary82
8 80

