《[ LUCIFER ] completed》Шийтгэл
Advertisement
Залуу гэртээ орж ирмэгцээ харанхуйд суух бүсгүйг танин инээмсэглэж "Чамайг гэнэт алга болчихоор чинь санаа зовж байсан юмсан. Ажлаас зугтаад аль хэдийн гэрт ирчихсэн амарж байсан юм шивдээ. Ядаж гэрлээ асааж байгаач, чамайг харах болгондоо цочсоор байгаад зүрхний өвчтэй болох нь" хэмээн тоглоомтой хөхөрсөн ч хүний урманд ямар ч хариу авсангүй.
Харанхуйгаас гагцхүү шунал хүслээр дүүрэн час улаан нүд гялалзан үзэгдэнэ.
Гэнэтхэн Жэвон өвдөлтөөсөө болж дуу алдлаа. Жуи гэрлийн хурдаар түүний хүзүүнд хурц соёогоо зоож орхижээ.
-Өвдөж..Жуи, өвдөж байна..
Энэ удаад бүсгүй 3 балга цусанд ханасангүй, харин ч сорох тусам улам ихээр шунахайрна. Төдөлгүй залуу эр тэнхэл алдан өвдөг дээрээ сөхөрлөө. 2 хурц соёо одоо ч түүний хүзүүнд зоолттой хэвээр.
Жэвон бүсгүйн нурууг илбэн эцсийн удаа "Жуи, одоо хангалттай..гуйя" хэмээн уянгалуулан шивэгнэхэд бүсгүй сая л нэг юм ухаан орсон аятай залуугаас холдлоо.
Залуу эр зөөлнөөр инээмсэглэн бүсгүйн эрүүг даган урссан цусыг хуруугаараа шударж "Нүд чинь үзэсгэлэнтэй харагдаж байна. Яалт ч үгүй улаан өнгө чамд сайхан зохих юм" хэмээн шивэгнээд ухаан балартав.
Жуин цусны төлөө гэх галзуурсан их шунал сая л нэг юм дарагдав уу гэлтэй , тэрбээр үг дуугүй залууг буйдан дээр өргөн хэвтүүлж хүзүүн дээр нь шархны лент наана.
Шалан дээр эмнэлгийн зориулалттай донорын цус хадгалах пластик уутнууд хэдэн арваараа хөглөрөх аж.
Тэр залууг ирэхээс өмнө бараг л 5 литр цус уусан, гэсэн ч дотроос нь оргилох адын хүсэл огтхон ч дарагдаагүй билээ.
Бүсгүй залууг сэргэхийг хүлээнгээ бодолд дарагдан хэсэг сар луу ширтэв.
Мөнхийн амьд биетүүдийн хувьд сарны туяаны нөлөө ихээхэн хор хөнөөл учруулдаг. Тэргэл сартай шөнөөр бол бүр ч ихээр. Гагцхүү тэр л шөнө бүхий л мөнхийн тодотголтой биетүүд өөрсдийн дотор орших адгууслаг шинж чанарыг сул тавьдаг ажгуу. Гэтэл энгийн нэг хавирган сартай шөнөөр ингэж хяналтаа алдана гэдэг яавч хэвийн зүйл биш.
-Ахиад тэвчиж чадахгүй нь. Энэ бүх галзуурал бүгд доод ертөнцийн хийж байгаа ажил!
Бүсгүй ийн өгүүлээд хормын дотор агаарт замхран одлоо.
Advertisement
...
Шөнө дунд сүнсний хот онц байдал зарлаж бүхий л эрлэгийн элчүүд гантиг харшийн хурлын танхимд цуглажээ.
Тэд бүгд үхлийн бурхны мэдэгдлийг амьсгаа даран хүлээнэ.
-Энэ цаг мөчөөс эхлэн 1сарын хугацаанд эрлэгийн элчүүдийг хүний ертөнцөд тэнүүчилж яваа дорд чөтгөрүүдийг агнахыг зөвшөөрч байна. Би сүүлийн үед гараад байгаа балмад ослууд болоод таамаглаагүй тахал зэргийг доод ертөнцийн зохион байгуулалттай хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж дүгнэж байгаа тул тэнцвэрт байдлын төлөө ийм шийдвэр гаргасан болно. Нэг өдөрт нас барсан хүний тоо нэг өдөрт шинээр мэндэлсэн хүний тооноос давахыг хэрхэвч зөвшөөрөхгүй! Сарын төгсгөл гэхэд хамгийн багадаа 5 чөтгөр, 5 шулам агнаагүй байвал үүрэгт ажлаас чинь чөлөөлж сүнсний хотын шивэгчин хийлгэнэ гэж мэд. Ямар ч санал хүсэлт , гомдол тайлбар хүлээж авахгүй. Ойлгосон бол одоо ажилдаа орцгоо!
Хар хүрэм, хээнцэр малгай духдуулсан элчүүд үг дуугүй танхимыг орхиход ганц Донхэ л байрнаасаа хөдөлсөнгүй.
Бүх элчүүд гарж явсны дараа Донхэ их л нухацтай царайлан "Гэнэт ирчихээд ийм аймшигтай шийдвэр гаргаж байгаа чинь хачин байгаа ч гэлээ түүнээс илүүтэйгээр..нүд чинь яагаад улаан байгаа юм? Миний санахын төрөхөд чинь л бурхад тамгалсан биздээ" гэхэд бүсгүй зовуурьтай нь аргагүй толгой дохилоо.
-Би өөрөө ч ойлгохгүй байна. Өдөр хүний ертөнцөд нэг цөлөгдсөн сахиусан тэнгэртэй таарсан юм, тэгээд их уур хүрсэн. Харин дараа нь толгой задрах гэж байгаа юм шиг өвдөж байснаа чих шуугиад л. Арай гэж бие өвдөхөө болиод бостол тамга ор мөргүй арилчихсан байсан. Гэхдээ ахаа, гол асуудал нь гэвэл би аймшигтай ихээр цус хүсээд байна.
Донхэ бүсгүйн хацрыг илбэн дараа нь уруулыг нь тэмтрэхдээ соёог нь ажиглалаа.
-Жуи, чи бол нүглээс төрсөн хүүхэд. Бурхад дийлдэшгүй их хар шидийн хүчнээс чинь айсандаа л нүдийг чинь тамгалж бурхан нэр зүүлгээд дур хүслийг чинь хязгаарласан хэрэг. Гэхдээ одоо чамд саад болох зүйл байхгүй болсон болохоор чөтгөрийн хүч чинь давамгайлаад эхэлчихэж. 3000 жилийн цангааг нэг дор тайлна гэдэг боломжгүй. Дэлхийн бүх хүний цусыг нэг дор сорсон ч чи цангасаар л байх болно. Би тэнгэрийн оронд мэдэгдэж ахин нүдийг чинь тамгалуулж өгье. Тиймээс гуйя, жаахан л тэвччих.
Advertisement
Бүсгүй уруулаа хэмлэн дэмий л өөрийгөө тайтгаруулах гэж хичээнэ. Тэр одоо ч хүндээр амьсгалах агаад одоо түүний цор ганц хүсэл нь Жон Жэвоны эмзэг арьсанд соёогоо шигтгэх явдал ажгуу.
Яагаад ч юм бэ, юмс үзэгдэл хэдийн буруу тэнхлэгээр эргээд эхэлчихсэн мэт.
Донхэ дуугаа хураан бодолд дарагдах агаад тэр өмнө нь суух эмэгтэйгээс битүүхэндээ эмээж байлаа. Тэртээ 3000 жилийн өмнө..үнэндээ..бурхдын зөвлөгөөн 20жил үргэлжилсэн юм биш. Бурхад Жуиг хөнөөх гэж 20 жилийн туршид оролдоод хүчрээгүй юм.
Нүглээс төрсөн хүүхэд юуг ч ойлгохооргүй балчир байсан хэрнэ өөрт нь аюул авчирсан бүхнийг өчиггүй устгаж байсан. Тиймээс л бурхад эцсийн аргаа ашиглаж чөтгөрийн нүдийг нь тамгалсан хэрэг. Гэтэл одоо тэр тамга үгүй болчихлоо.
Жуи яагаад ч өөрийн хүслээр тийм амархан тамганаас салчихаж чадахгүй. Ямар нэг зүйл түүнийг өдөөсөн л байх ёстой. Ямар нэг зүйл..тийм ээ, хүний ертөнцөд болсон зүйлсийн аль нэг нь бүсгүйн чөтгөрлөг хэсгийг сэрээчихэж.
-Чиний таарсан тэр цөлөгдсөн сахиусан тэнгэр. Жуи, тэр чамд ямар нэг зүйл өгж эсвэл уулгаагүй юу? Чи түүнийг сайн таних уу?
Бүсгүй хөмсөг зангидан толгой сэгсэрч "Үгүй ээ, би тэр солиотой хүүхнээс юу ч аваагүй. Муу галзуу эм..бодох төдийд л дургүй хүрчихлээ. Тэр эмэгтэй Люсиферийн зөвшөөрөлтэй яваа болохоор өөрөөр нь оролдоод хэрэггүй, үгүй бол шулам ямар байдгийг харуулна ч гэлүү..Ямартай ч намайг сүрдүүлсэн" хэмээхэд Донхэ энгэрийн халааснаасаа тамхи гарган асааж "Тэгээд тэр шулам чинь ямархуу харагдаж байсан юм. Нэрийг нь мэдэх үү? Үхлийн бурхныг сүрдүүлэхээр хэмжээнд гэвэл нилээн чадалтай нэгэн бололтой" гэлээ.
-Аирин.
Залуу эр энэ нэрийг сонссон даруйдаа зогтусаж татаж байсан тамхиа хүртэл алдан унагаж орхилоо.
-Чи..Чи сая Аирин гэсэн үү? Чи буруу таниагүй биздээ. Жуи, чамтай таарсан цөлөгдсөн сахиусан тэнгэр үнэхээр Аирин байсан юм уу?
Бүсгүй огтхон ч эргэлзэлгүйгээр "Би андуураагүй ээ, тэр үнэхээр Аирин байсан. Нэгэн цагт тэнгэрийн орны хамгийн үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр гэгдэж явсан эмэгтэй хүний ертөнцөд цагийн ажил хийж байхыг харах ч өрөвдмөөр байсан шүү..Гэхдээ та яагаад ингэтлээ цочирдоод байгаа юм?" гэхэд залуу эр салгалсан гараараа ахин нэг тамхи гарган асаалаа.
Мөнхийн амьтай бодгаль амьдарлынхаа туршид ганцхан удаа л дурладаг гэдэг. Эрүүл ухаанаа гээж бүхий л эд эсээрээ хайртыгаа тахин шүтдэг тул амрагаа алдахдаа мөнхийн галд шатахаас илүү өвдөлтийг мэдэрж түүнийгээ үлдсэн амьдралынхаа туршид тээдэг. Тэрхүү хагацлын шаналал нь үүрдийн амьдралынх нь төлөөс гэлтэй.
Донхэ тамхиныхаа утааг зөөлнөөр дээш үлээхэд гэрлийн тусгалд түүний нүдэнд цийлэгнэсэн нулимсан дусал ойн үзэгдэнэ.
Хэдэн мянганы тэртээ..
Тэнгэрийн оронд гарсан үймээн самуунаас болж уурлаж хилэгнэсэн бурхан тэнгэрийн орны сахиулуудыг дуудан хариуцлага алдсаных нь төлөөсийг хэрцгийгээр төлүүлсэн гэдэг.
Нигүүлсэнгүй нэрт бурхан тэдгээр сахиулуудын нэгэнд нь аймшигт тушаал өгжээ.
Амьнаасаа илүү хайрладаг амрагийнх нь далавчийг өөрийнх нь гараар таслуулж гэнэ..Чин үнэнч хайртыг нь доод ертөнцрүү түлхүүлж гэнэ. Эцэст нь хайртынхаа араас гашуудан харуулдаж цусаар уйлах залууд ганцхан боломж олгосон юмсанж.
"Нүглээс төрсөн хүүхдийг ажиглаж, асран халамжилж мөн эцсийн замд нь үдэж чадах аваас хайртын чинь нүглийг өршөөж ахин хамтдаа байх зөвшөөрөл өгье"
Бурхан 2000 жилийн турш тэнгэрийн орны хүндэт сахиул байсан И Дон Хэгийн хэргэм зэргийг хурааж эрлэгийн элч болгон томилсон нь гагцхүү ийм л шалтгаантай байсан гэлтэй.
Залуу эр амрагийнхаа далавчийг өөрийн гараар таслахдаа хичнээн ихээр харууссан гэж санана.
Тэр явдлаас хойш бүхэл бүтэн 3000 жил өнгөрсөн боловч тэр үед болсон бүхэн одоо ч сэтгэлд тодхон.
Аирины уйлах дуу ахин чихэнд нь цуурайтан сонсдох шиг.
Advertisement
- In Serial56 Chapters
Necromancer and Co.
In a time before the existence of the present, the gods decided to create a plane of existence where all their creations could exist in the same place. In it, all would be fair, and all gaps between races and technological advancements could be crossed with a single system that the gods had created. Every year, the gods would choose a new race to put in their land, and in this new group of beautifully unlucky people, Alen, his friends, and a few people from Earth have finally met their turn to be tossed into the playground of the gods. Unfortunately though, Alen was thrust into a forest of corpse-eating bears and horribly smelly undead on his first day, one of the many danger-zones of the continent the gods had chosen to throw them in. It would be easy to say that he simply died within the first day, or that he'd starved to death or whatever, but let's be honest... That story would be no fun to tell, yes? (Re-write of my first fiction with the same name.)
8 494 - In Serial15 Chapters
The Chronicles of Shard: Never a Name Spoken
Shard, a world drowned, yet dotted with islands, is set at odds in a war older than memory. One, Lagoon, feels remarkably at peace. With the war far from their shores, they’re free to focus on a greater concern . . . the witch. Imprisoned upon Gabriel’s Tear, a nearby rock jutting from the sea, the witch crooned powerless in all her telepathic fury. Though all were awash with fear, should they wander within range of her all-seeing eye. Bedtime stories were told to keep children in check, lest they be whisked away in the night and devoured. None dared speak her name. Ciroc, a young boy, was soon to be enmeshed in her future . . . and that of the council, who controlled all in an iron grip. Not even Mother Sea could predict the outcome. Woe be to this blue planet. Woe be to this blue marble called Shard.
8 165 - In Serial21 Chapters
The Alpha And The Shy Girl?
He was intimidating, rough and serious. She was shy, clumsy and cute.Not a fairytale but not an impossible love either...
8 99 - In Serial11 Chapters
ghostmyers fanfic (๑•́ ₃ •̀๑)
just some ghostmyers related stuff, this is my first time writing a fanfic so please bear with me!!Ps. I've never been deep into the Halloween or scream franchises. Just know a lil bit so sorry for any lore mistakes!!! After all I wrote this fanfic purely cuz I play ghostie and Micheal on dead by daylight!!!!!!!! cover art is by me!!
8 138 - In Serial61 Chapters
Without You | Sesshomaru
An unknown force draws Lyra, Kagome's cousin, to the Higurashi shrine. After accidentally falling into it, she finds herself in a completely different world. Whilst trying to return back home, she soon realises she was home all along.A journey of Lyra finding herself caught in a web of demons, home, evil and love.
8 119 - In Serial8 Chapters
Caught red handed (Henry x Austin)
Just before Henry takes his final swing Mike catches him in the act, and he gets sent to prison. What happens next? Read to find out!THE START DOSENT HAVE HENRY X AUSTIN BUT BE PATIENT
8 108

