《[ LUCIFER ] completed》Төлөвлөгөө
Advertisement
Жон Жэвоны гэр, үдийн 11 цаг.
Залуухан бүсгүй ухаангүй хэвтэх эрийн нүүр хүзүүг бүлээн алчуураар арчин сууна.
Жэвоны нимгэн цамц хүйтэн хөлсөндөө нэвт норж царай нь хувхай цайжээ. Хүзүүн дээр нь наасан лент цусыг тогтоож хүчрээгүй бололтой, залуу эрийн эгэм цээжийг даган цус урсан хатсан нь үзэгдэнэ.
Жуи хэдийн сааралтсан усыг солихоор өндийхөд хүйтэн гар бугуйнаас нь татан зогсоолоо.
-Битгий яв. Намайг битгий орхи.
Бүсгүй буйдангийн өмнө өвдөглөн сууж Жэвоны хацрыг илбэн санаа амарсан шинжтэй "Ашгүй сэргэчихлээ..уучлаарай. Би хяналтаа алдчихаж. Ийм зүйл болох ёсгүй байсан юм. Миний шуналаас болж чи золтой л нөгөө ертөнц рүү явчихсангүй..Ахх, намайг үнэхээр уучлаарай" хэмээн шулганана.
Жэвон одоо ч бүсгүйн бугуйнаас зуурсан хэвээр, гал цоггүй нүдээр жаалхан охиныг ширтэнэ.
-Би шөнө чамайг зүүдлэсэн. Чамд бадмаараган титэм сайхан зохиж байсан..Хар хүрэмтэй хүмүүс чиний өмнө толгой гудайлгачихсан , харин чи захирангуй хоолойгоороо тушаал буулгаад л. Чөтгөрийн ан. Чи чөтгөрийн ан эхлүүлсэн..
Бүсгүй балмагдан хөмсөг зангидаж "Ийм зүйл байх боломжгүй" хэмээн бувтналаа.
Жирийн хүн сүнсний хотод болсон явдлыг алган дээрээ тавьсан аятай харлаа гэж үү? Титэмний минь эрдэнийн чулууг ялгаж танихаар хэмжээнд тодоор үзсэн хэрэг үү?
Жуи хүчээр шахуу инээмсэглэн "Хачирхалтай л зүүд байна, зүүд төдийхөн юм чинь зүгээр л март. Ямартай ч би хөргөгчинд амин дэмтэй хүнс цус төлжүүлэх эрдсийн ундаанууд хийчихсэн байгаа. Биеэ тэнхрүүлэх хүртлээ ажилдаа явах хэрэггүй" гэхэд залуу хөнгөн толгой дохиод "Хүнээр санаа тавиулаагүй уджээ. Баярлалаа" гээд зөөлнөөр мишээлээ.
...
Энэ үеэр загварын агентлаг дээр.
Залуухан бүсгүй үстэй нь орооцолдсон өдөн чимэглэлтэйгээ зууралдсаар угаалгын өрөөнөөс гарж ирмэгцээ зогтуслаа.
Аирин амьсгалахаа ч мартаж орхио юу гэлтэй, мөр нь үл ялиг чичигнэнэ.
Донхэ хэнийг ч юм бэ хүлээх мэт хашлага түшин зогсох агаад бүсгүйг хармагцаа нүдээрээ инээн аажмаар дөхлөө.
Яг л анхных шигээ. Яг л 3200 жилийн өмнөх шиг.
Тэнгэрийн орны сахиулууд дунд нэгэн цуурхал тарж гэнэ.
Гоо үзэсгэлэн ба хайр дурлалын бурхан Афродит олон жилийн өмнө дайны бурхан Аресаас хүүхэд олж түүнийгээ хэн хүнээс нууцлан өсгөсөн гэж..
Advertisement
Бурхдын хүүхэд болох тэр нууцлагдмал сахиусан тэнгэрийн түүх тэрхэн үедээ хуурай модонд ассан түймэр мэт эрчээ авсан ч харамсалтай нь хэн ч тэр хүүхдийн бараа зүсийг үзээгүй тул энэ бүхэн цуурхал хэвээр үлдсэн хэрэг.
Гэвч.
Донхэ түүнийг олсон юм.
Нарлаг өдөр байсан санагдана. Зөвхөн бурхдын л алжаалаа тайлдаг цэцэрлэгт хүрээлэнд нүд гялбам гоёмсог далавчтай үзэсгэлэнтэй эмэгтэй босоо ятга тоглож суусан сан.
-Уучлаарай, энд зөвхөн бурхад л нэвтрэх эрхтэй. Сахиусан тэнгэрүүд хотын гаднах хүрээлэнд очиж болно. Асуудал үүсгэмээргүй байвал хурдан эндхийг чөлөөл.
Бүсгүй хүндэт харуулыг тоосон шинжгүй ятгаа тоглосоор.
Донхэ хөмсөг зангидан бүсгүйн бугуйнаас атгахад жаалхан охин огцом босож ирэн хилэгнэсэн харцаар залууг ширтэнэ.
-Чи өөрийгөө хэн гэж бодоов, Яаж надад хүрж зүрхэлж байна аа?
-Харин чи өөрийгөө хэн гэж бодоов? Би бол хүндэт харуул И Дон Хэ! Жирийн нэг сахиусан тэнгэр миний өөдөөс тайлбар тавьж болно гэж бодоо юу.
Залуу бүсгүйг бахархалтай нь аргагүй цэцэрлэгээс түлхэн гаргасан ч том асуудалд орсон гэдгээ хэрхэн санах билээ.
Донхэ тэр өдрийнхөө орой нь л гэхэд Афродитагийн өргөөнд дуудагдсан ажгуу. Харин өнөөх хөөгддөг сахиусан тэнгэр аугаа бурхны дэргэд жишим ч үгүй гараа элгэндээ авчихаад жуумалзаж зогссон сон.
Ингэж л тэд танилцсан. Учирсан. Уулзсан.
Тэд үргэлж нэгнээ асуудалд хутгаж , биесээрээ даажигнасаар.
Тэр нэгэн бараан өдрийг хүртэл шүүдээ. Донхэ үүрдийн хайртынхаа гоёмсог далавчийг өөрийн гараар цавчсан өдрийг хүртэл.
...
Залуу эр 2 болор хундаганд цус дүүргэх агаад дээр нь чимэглэл болгож бөөрөлзгөнө тавихаа ч мартсангүй. Дагина мэт цагаан өдөн чимэглэлээр дүүрэн хувцсаар гоёсон бүсгүй өрөөний булан дахь босоо ятганы утсыг хуруугаараа имэрнэ.
-Нүглээс төрсөн хүүхэд үхэх хүртэл чи надтай уулзах ёсгүй байсан, гэтэл намайг түүний үүрэнд авчирчих шив..И Донхэ, чамайг юу хийж байгаагаа мэдэж байгаа л гэж найдъя.
-Жуи одоо хүний ертөнцөд даалгавар биелүүлж байгаа. Бидэнд саад болохгүй болохоор санаа зовохгүй байж болно. Тэгээд ч сүнсний хотод болж байгаа үйл явдлыг тэнгэрийн орон сонирхдог ч үгүй. Харин ч тэр амиа хичээсэн новшнууд бидэнд төөрсөн сүнснүүдийг даалгачихаад өөрсдөө сэтгэл амар найрлаж суугаа биз.
Advertisement
Аирин сэтгэл хангалуун мишээчихээд залуугийн сунгасан хундагатай цусыг нэг амьсгаагаар залгилж орхилоо.
-Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байгаа байх нь. Гэснээс, Донхэ чи надад хайртай хэвээрээ юу?
Бүсгүйн гэнэтийн асуултнаас болж залуу золтой л ууж байсан зүйлдээ хахчихсангүй. Дэмий л тэнэг хүн шиг тээнэгэлзэнгүй толгой дохилоо.
-Сайн байна, тэгвэл чи надад нэг зүйл хийж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл бид ахиад хамтдаа байж чадна. Би ч өөрийн далавчийг эргүүлж авна. Тэгээд хоёулаа амар сайхандаа жаргана.
-Утгагүй зүйл ярихаа боль. Жуи үхэхээс нааш яасан ч тийм зүйл болохгүй гэдгийг чи мэдэж байгаа. Мөнхийн амьтай үхлийн бурхныг яаж тонилгох гээв?
Донхэ бухимдан хоолойгоо засчихаад угаалгын өрөө лүү зүглэх гэхэд бүсгүй түүний гараас зууран ахин өөр лүүгээ харууллаа. Аирин нэг гараараа залуу эрийн хацрыг зөөлнөөр илбэн нөгөө гараараа энгэрийнх нь товчийг мултлах аж.
-Тэр тухайд санаа зовох хэрэггүй. Миний эзэн хэдийн бүх зүйлийг төлөвлөсөн, бид гараа цусдахгүйгээр амархан ялалт байгуулж чадна. Тэргэл сар гарахад доод ертөнц бүр мөсөн чөлөөлөгдөх болно. Дэлхий дээр илүү олон чөтгөрүүд гарч ирнэ гэсэн үг.Харин тэр үед..миний эзэн Жуиг өөртөө бүрмөсөн өөртөө дурлуулж эцэст нь хайрандаа сохорсон үхлийн бурхан дэлхий дээр ямар новш нь болоод байгааг ухаарах сөхөөгүй цэнгэлдээ ташуурна. Хонгор минь, чи тэргэл сартай шөнийн дараа тэнгэрийн оронд очиж "Үхлийн бурхан өөрийн даалгаврыг үл тоон Люсифертэй нөхцсөн" гэх үнэнийг илчлэхэд л хангалттай.
Бүсгүй яруу тод хоолойгоор ийн шивэгнэхдээ залуугийн хүзүүг үнсэн таалахаа мартсангүй. Донхэ үл ялиг амьсгаадан бүсгүйн даашинзыг урах шахам тайлахдаа "Чи надаас ямар нэг зүйл нуугаад байна. Хараал идсэн эзэн чинь юу төлөвлөснийг мэдэхгүй ч тээршаагаад байхаар санал биш юм гээч" хэмээн бувтнаад бүсгүйг гар дээрээ өргөн унтлагын өрөө лүүгээ зүглэлээ.
...
Шөнө дунд гэнэтийн тушаалаар гэртээ ирсэн бүсгүй хаалганы ойролцоо дэнлүү барин дагжин зогсоно. Хүний ертөнцөд хэдхэн хоносон ч Жуи хэдийн дэлхийн цаг агаарт дасаж орхижээ.
Донхэ өнөөх хачин загвартай гар цүнхээ атган саяхан орсон борооноос үүдсэн шалбааган дээгүүр харайлгасаар түүн рүү алгуурхан зүглэх аж.
Жуин эрүү чичирхийлсээр "Шөнө..шөнө дунд ямар яаралтай хэрэг гарчихсан болоод намайг хаа байсан хүний ертөнцөөс дуудаж байгаа юм? Яаралтай..хэрэг биш ..бол чамайг газар дээр нь цовдолчихно шүү" хэмээн бачимдан өгүүлнэ. Хүйтнээс болж жаалхан охины уруул хэдийн хөх ягаан туяа татуулжээ.
-Люсифер доод ертөнцийг орхиж хүний ертөнцөд суурьшсан гэнэ. Тэгээд л ойрын үед дэлхий дээрх чөтгөрүүд нэмэгдээд байсан бололтой. Би дур мэдээд "чөтгөрийн ан"-г зогсоочихсон болохоор чи дэлхий дээр байх хугацаандаа Люсиферийг олж доод ертөнц рүү унага. Люсифер байхгүй бол чөтгөрүүд ч дэлхий дээр удаан байж чадахгүй .Нэг сумаар 2 туулай л гэсэн үг. Бүх асуудлыг цэгцлэх амархан арга байгаа биз?
Бүсгүй даарсандаа элдэв юм бодох хүсэлгүй байгаа бололтой, үл ялиг толгой дохиод "Тэгсэн ч гэсэн чөтгөрийн анг зогсоох хэрэггүй байсан юм..заза, яахав. Энэ удаад чиний дураар болъё. Люсифер шиг шуналтай нэгэн хүний ертөнцөд очсон бол алдартан эсвэл парламентийн гишүүн болох биз. Хайж ядаад байхааргүй л юм." гэчихээд үгийн зөрөөгүй бадмаараган хаалгыг нээн ирсэн газар луугаа буцахаар яаравчиллаа.
Бүсгүйг сүнсний хотыг орхисны дараа залуу эр энгэрийн халааснаасаа тамхи гарган асаагаад бүрхэг тэнгэр лүү ширтлээ.
Жуи тэр шөнө хэд хоногийн турш халууран хэвтсэн Жэвоныг асран түүний хөнжилд шургахдаа залууг тас тэврэн нойрссон ажгуу. Жаалхан охин төрсөн цагаас нь хойш дэргэд нь байсан эр өөрийн хайртай бүсгүйнхээ төлөө өөрийнх нь үхлийг төлөвлөснийг яахан гадарлах билээ.
-3000жил..Бид ч хэтэрхий удаан зууралдлаа шүү, тийм ээ? Жуи, тэргэл сартай шөнө хүртэл жаргалтай амьдраарай.
Мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн дайсан ч гэж байхгүй. Гагцхүү мөнхийн эрх ашиг л гэж бий.
Advertisement
- In Serial47 Chapters
Ultimate Cultivation Support
Their old world had fallen. The Devourer had won. In a last ditch effort to prevent others from destruction, a group of cultivation masters combined their souls, and sent them across the stars. This story follows the journey of Mingwei, inheritor of their soul, will and memories. He will use their mastery of cultivation alchemy, forging-itemmaking, rituals and formations, and prevent his new world from falling.
8 167 - In Serial21 Chapters
I Think I Got Stuck In My Favourite RPG :TFALM
After another night of drunken partying by himself, Dale wakes up to find that he is his character Azurith from an old MMO RPG he was playing the other night. Trapped in a magical world where elves, dwarfs and demons exist, he decides to play along and start a guild. Accompanied by a band of beautiful ladies, the self pro-claimed Booty-demon azurith will vanquish evil monsters, rebuild cities from scratch and make his guild or as he calls it, his "harem" famous across the world, but first, he will have to deal with all the stereotypes that came with becoming a demon. Writeathon challenge:"
8 113 - In Serial10 Chapters
The Shattered Universe Saga - Deus Vult Alpha from Omega
This is book one. Rick West, a wounded Marine with a very unique past is transported, with a significant portion of Earth's population, to a new universe. One that is shattered and yet to coalesce under a divine law. This is the story of a military man who begins the saga immature, rough, careless of other’s feelings. A young man whose focus is on getting laid, fighting, and winning at every turn, regardless of cost. He gets caught up in a strange occurrence, along with a billion others, and finds himself in an oddly familiar place where life is lived as a timed-event role-playing game. He discovers that within the shattered universe he is a Mystic Player, a Marshal, a figure of power, potential, and probability. If he wins, he may even able to wrestle unto himself the very throne of heaven. Rick starts to build his Pantheon with his most trusted companions, friends, family, and a harem of strong and talented women. He faces challenges within himself and others, and also must lead his faction into battle with men and monsters. As Rick and his companions progress through the adventure games within the pocket universe, he develops a greater understanding of his humanity and the qualities of what makes each of us uniquely valuable. He grows mentally, emotionally, and spiritually, without really noticing how he is leaving his old existence behind. Striving against him for truly ultimate power are a thousand others with the same potential, the same possibilities. All are aligned on the spectrum from the brightest of minds, the lightest of hearts, to the darkest of souls. All Mystic Players, be they Monster or Marshal, share one characteristic. They thrive in chaos. And a shattered universe is a universe in chaos. At the end of the Saga, will the winner be someone worthy of emulation and even, if it were appropriate, of worship as an exemplar of divinity. Will the title granted to the Final Victor be EXEMPLAR, or will the title be DESPOILER? That is the question.
8 172 - In Serial46 Chapters
You asked for it, don't blame me! Volume No. 3 of the zaniest HxH headcanons ON EARTH! Trigger warning: Do not enter if you have zero sense of humor! ♥️♣️♦️♠️
8 104 - In Serial34 Chapters
Let's fall in love (Story By PINKI)
Never in a million years would I have thought that that would be our last conversation before my perfectly planned life would fall apart...Let me know what you guys think! SmilePinki
8 161 - In Serial115 Chapters
Our Omega Leadernim [Webtoon Myanmar Translation]
This Webtoon is visual similarity between the characters with BTS MembersOriginal creator - Felicia HaungParing - Choi Jinsoo (V) × Seung Gyo (Jungkook)* FULL STOTY CREDIT TO ORIGINAL CREATOR - FELICIA HAUNG *( THIS WEBTOON IS NOT MINE )📍 #1 🥇 in webtoon
8 72

