《[ LUCIFER ] completed》Чөтгөр
Advertisement
Залуу эр чанга чимээнээс болж амтат нойрноосоо хагацан ,үүндээ их л гоморхон ярагласаар зочны өрөөндөө орвол Жуи хэдийн сэрчихсэн байсан бололтой урдаа элдэв амттан өрчихөөд хөгжмийн нэвтрүүлэг үзэн сууна.
-Ахх, зурагтынхаа дууг жаахан намдуулж бай л даа. Би золтой л унтаж байхдаа дүлийрчихсэнгүй.
Бүсгүй түүн рүү хяламхийсэн ч үгүй, зурагт руу анхаарлаа төвлөрүүлсэн чигтээ "Тэнэг юм ярихаа боль, хүн унтаж байхдаа дүлийрнэ гэдэг боломжгүй. Хөөе..ингэхэд байна аа.. солонгосын хамгийн алдартай шүтээн хэн юм? " гэхэд Жэвон үл ялиг мөрөө хавчаад "Харин л дээ, хэдэн насны бас хэддүгээр үеийн хамтлагийн гишүүн гэдгээс нь шалтгаалаад өөр өөр л байх даа. Гэхдээ чи гэнэт дуучдыг сонирхож яах гэж байгаа юм?" гэчихээд өөртөө өглөөний цай бэлдэхээр хөргөгч рүү ухасхийлээ.
Жуи суваг солингоо попкорн идэж үе үе хэн нэгнийг дооглох мэт хачинаар жуумалзана.
-Яг ч дуучдыг сонирхсон юм биш л дээ. Тэдэн дунд нэг бяцхан чөтгөр нуугдчихаад хүний ертөнцийн амгалан тайван байдалд заналхийлээд байгаа сурагтай.
Жэвон идэх гэж байсан хачиртай талхаа таваг руу нь буцаан чулуудчихаад бүсгүйн хажууд үсрэн суулаа.
-Хөөх, гайхалтай. Чөтгөрүүд хүн шиг харагдаж болдог юм уу? Бас алдартан болж ч болно гэж үү..Чи тэднийг хараад шууд чөтгөр гэдгийг нь мэднэ гэсэн үг үү? Тэр чөтгөрийг олчихвол буцаагаад там руу явуулах уу?
Залуу эр их л сониучирхан шулганах агаад бүсгүйд энэ нь нэг их таатай санагдахгүй байгаа бололтой, их л төвөгшөөсөн байртай инээвхийлээд "За юу гэж дээ, би тэр галзуу новшийг олдог л юм бол шууд ална. Тэрнээс болж би төрж тэрнээс болж л энэ хөгийн ажлыг хэдэн мянганы туршид хийж байна." гэхэд Жэвоны хүүхдэрхүү инээмсэглэл хормын төдийд үгүйрэв.
Яахав, залуухан эмэгтэй зочны өрөөнд попкорн идэнгээ хэн нэгнийг хөнөөх талаар ярих нь эвгүйцмээр ч гэлээ Жэвонд эдгээр хүйтэн үгс бүр ч хүндээр тусах шиг.
-Тэгээд чи яг хэнийг хайгаад байгаа юм? Хэнийг олж алах ёстой юм?
Жуи хүзүүгээ үл ялиг эргүүлэн хуруугаараа ханын зураг руу заалаа.
Advertisement
"Люсиферийн нулимс"
Умгар орон сууцны ханан дээр байрлахад тун ч хайран уран зураг.
Бүсгүй үргэлжлүүлэн өөр нэг хөгжмийн нэвтрүүлэг дээр тавих бол Жэвон чимээгүйхэн гал тогоо руу зүглэв.
Залуу эрийн харц ширүүсч нүүрэнд нь үл ялиг мишээл тодорно. Түүнийг амьсгалах бүрийд адгууслаг гэмээр хүржигнээн сонсдох нь хачин.
-Ахх, ахиад жаахан зугаацмаар байхад аль хэдийн тоглоом эхэлчихсэн юм шив дээ.
...
-ОЛЧИХЛОО!
Жэвон ахин нэг удаа бүсгүйн хашгираан, зурагтны чанга дуунаас болж цочин сэрлээ.
Залуу эр амандаа хараал урсган босож "Новш гэж, Жуи. Би ядаж өөрийнхөө гэрт тайван амармаар байх юм. Шөнийн 3цаг болж байхад бас юу болохоо больчихов доо" хэмээн үглэсээр зочны өрөөнд орвол бүсгүй буйдан дээр завилаад суучихсан хорлонтойгоор инээд алдана. Тэрбээр өвөр дээрээ тавьсан дэрэндээ хумсаа шигтгэн үе үе соёогоо долоох агаад жаалхан охины нүд цусан улаан өнгөөр хувирсан нь адгууслаг төрхийг нь ил гаргав уу гэлтэй.
Залуу эр балмагдан хойш ухрахад Жуи огцом хүзүүгээ эргүүлэн түүн рүү харж "Ямар ч хамаагүй нэг машин түрээслэчих. Явж чөтгөр агнацгаая" гэх нь тэр.
...
Үүр хаяарч эхлэхтэй зэрэгцэн анчид алдартнуудын амьдардаг тухлаг хотхоны өмнө зогслоо.
Жуи анхаарлаа төвлөрүүлэн нэгэн байшингийн хаалга руу гөлрөх бол залуу одоо ч нойрмоглох аж.
-Ингэхэд яг хэнийг хайгаад байгаа юм? Арай..нөгөө Люсиферээ олчихоо юу? Бурхан минь гэж, чи арай намайг аллагадаа хамсаатан болгох гэсэн юм биш биздээ.
-Өөрийгөө их юманд бодох хэрэггүй. Чи бол зүгээр л миний цусны банк. Чам шиг дорд хүнийг өөрсдийнхөө тулаанд татаж оролцуулна гэдэг үхэрд сонгодог хөгжим тоглож өгөхтэй л адил.
Бүсгүй залууруу утсаа сунгахад дэлгэцэн дээр нэгэн айдолын зураг тодрох аж.
Залуу эр гайхсандаа дуу алдан амаа дарлаа.
-Гайхалтай..Энэ ATEEZ-н Чой Сан мөн биздээ? Тэр Люсифер юм уу?
-Яахав, Люсифер биш байсан ч ямартай ч тэр чөтгөр гэдэг нь баттай. Би түүний үзүүлбэрүүдийг үзсэн, минийхээр бол тэр яавч эгэл хүн биш. Тэгээд ч дебют хийгээд удаагүй хамтлаг гэхэд их хурдан алдартай болсон юм билээ. Сан ямар нэг ховсдох илбэ шид ашигласан ч байж мэднэ. Түүн шиг дээд зэрэглэлийн чөтгөрийг атгандаа оруулчихвал тэр өөрөө л биднийг эзэн рүүгээ хүргээд өгнө.
Advertisement
Төдөлгүй байшингийн хаалга онгойж бүсгүйн хүсэн хүлээсэн нэгэн гарж ирлээ.
Залуу эр тун чиг чамин хослол өмсөж саяхан янзлуулсан үсэндээ хүрж ядан зогсох агаад байр байдлаас нь үзвэл хамтлагийнхаа бусад гишүүдийг хүлээж буй бололтой, менежерийнхээ машинд суух гэж тэгтлээ яарахгүй байх шиг.
Жуи Жэвонд хандан "Барьцааны хүн болж хүнд лай удах гээгүй л бол томоотой сууж байгаарай" гэчихээд машинаасаа буун Саныг зүглэлээ.
Сан эхэндээ өөрийг нь чиглэн ирэх бүсгүйг зүгээр л нэг фен охин хэмээн гадарласан ч эмэгтэйг ойртох тутам өөрт нь мэдрэгдэх хачин түгшлийг тоохгүй өнгөрж чадсангүй.
-Хөөх, энэ бяцхан чөтгөрийг хараач ээ. Хүний ертөнцөд овоо идээшжээ?
-Чи чинь..Үхлийн бурхан Жуи?
Залуу эр тэвдэн хойш 2 алхам ухрахад бүсгүй "Чи надтай цуг нэг газар луу явах хэрэгтэй байна, бид магадгүй нилээд удаан..ярилцах байх" гэхэд Сан гэнэтхэн сэхээ орсон аятай хоолойгоо засан "Тэр боломжгүй. Би одоо зураг авалттай. Тэгээд ч нэг л гишүүн байхгүй бол зураг авалт цуцлагдана, хэрэв тийм зүйл болвол манай хамтлагт том хохирол учирна шүү дээ" хэмээн дүргүйлхэнэ.
Жуи залуугийн бүсэлхийгээр тэврэх мэт дүр эсгэн хавирганд нь хумсаа шигтгэж чихэнд нь "Чи эгэл хүмүүсд их анхаарал тавих юм..Тэр хайрлаад байгаа хамтлагийнхан чинь энэ байшинд байгаа, тийм биз? Би тэднийг чинь хуруугаа ч хөдөлгөхгүй алж чадна. Тэгвэл бидэнд тухтай ярилцах цаг гарах байх" хэмээн шивэгнэхэд Сан хормын төдийд бүсгүйн багалзуураас атган жаалхан охиныг агаарт өргөх нь тэр.
Залуу эрийн нүд цусан улаанаар эргэлдэн нимгэн уруулынх нь цаанаас хурц соёо цухуйна.
-Тэдэнд хүрдэг л юм бол ална шүү! Сүнсний хоттой чинь цуг газартай тэгшилнэ гэж мэд!
-Хөөх, төсөөлснөөс хавьгүй дээр зэрэглэл байх нь ээ? Нэгэнт ингэж харуулж байгаа юм бол сарьсан далавчаа ч гэсэн үзүүлвэл яасан юм. Люсифер 6 далавчтай байдаг гэсэн, харин чамд хэд байгаа бол?
Бүсгүй доогтой инээд алдаад хөвгүүний гарын мушгин дарж газарт сөгдүүллээ.
Сан хорсол дүүрэн нүдээр Жуиг ширтэж "Хөвгүүдэд минь гар хүрдэг юм бол амиа золиослоод ч хамаагүй чамайг тамын галд шатаана гэж мэд" хэмээн бувтнах аж.
Жуи залуугийн эрүүнээс зууран өөр лүүгээ харуулав. Бүсгүйн хүүхэн хараа шатаж байна уу гэлтэй улаа бутрах нь нэг төрлийн сануулга аятай.
Advertisement
- In Serial25 Chapters
A tale of Might and Magic [Hiatus/Dropped]
Read if you like funny asshole main characters and questionable moral.
8 124 - In Serial16 Chapters
STAR WARS THE FORCE AWAKENS (Rewrite Fanfiction)
A re-imagining of Disney/JJ Abrams first STAR WARS movie in novel form.Not meant to make money with. The purpose of this project is to "fix" some of the issues I had with the new Star Wars trilogy as a whole. Many of the problems start with "The Force Awakens". The Empire has fallen and the Jedi have returned. Years after the rebellion destroyed the Second Death Star, General Leia Organa of the restored republic continues to help lead the fight against the remnants of the Empire.
8 69 - In Serial47 Chapters
Myth Of Men
Gaming isn't a way of life. With reality reduced to rubble and ash after a nuclear war, these fictional worlds of entertainment now serve as reality to many survivors. And, amidst all the addicts and try-hards, one person rises to the top with ease. Known as Hiiro, Henry Johnson is infamous for quickly dominating every game that hits the market, and departing from them even more quickly. It's no surprise when he's offered a chance to beta the world's first VRMMORPg: The Myth of Men. But is there something sinister hidden underneath the facade of what promises to be a fun game? Please note: the below is true, but due to my continued haitus, it's on the failed pledge list as of now with my other series. This fiction is signed under the 'The Pledge'... Some internet message in a forum about not dropping or giving a rushed ending in their fiction, otherwise meet the wrath of letting RRL mod Vocaloid have 'fun' with the fiction's description. So mainly for the sake of my fiction due to said wrath, I'll see this fiction through. Credit for winRoot for doing my commissions. Mature language: 15+... If you ignore this it's your choice, not mine. Enjoy~
8 219 - In Serial12 Chapters
Demonlordchens Symphony
The world is all wrong. Beings that exist shouldn't exist. And beings that should exist do not. This confuses the young Demonlord Tiacia and she starts gathering likeminded people to claim her Birthright, the world, and to set the world right again. Or she is just a noisy little kid with way to much fantasy who attracts only weirdos as her friends.
8 108 - In Serial18 Chapters
Welcome to a New Life
-Formerly 'New Life'-This is a fanfic inspired by many many LN's so you may see references and similar ideas to some of those. I took the parts i liked the most and kind of mashed them together-All Suggestion and comments are welcome-Will try to keep PG-13 and as awesome as possible but due to an ever expanding imagination i have decided to extend the tags to contain Mature. Jack has just become a doctor and was on his way to fulfilling his life's dream. Until a higher power decided to screw with him. Now he has a chance to go at life again, but at a new world. A new world with some game life features but as we all know, life is hardly ever a game. What will happen to Jack? Will his Name still be Jack? What awaits him in his new life?
8 201 - In Serial86 Chapters
Poems Written By A Teenager
"These are the poems I made, For people who feel afraidPoems just for you,All of them are newSo accept my hand and read,To feel the tears I had shed."---#1 ranking in Personalthoughts#10 ranking in WorshipStarted: July 10,2020Ended: --
8 229

