《[ LUCIFER ] completed》Би чамайг бүтээсэн
Advertisement
Сан Жэвон руу аажмаар дөхөхөд Жэвон долоовор хуруугаараа хөвгүүний уруулыг имэрч "Одоо тохиромжтой цаг биш ээ, жаалаа. Бидэн дээр хэдийн урилгагүй зочин ирчихэж" гэснээ огцом босож хаалга нээхэд чимээ чагнаж зогссон Жуи тэнцвэр алдан шалан дээр сөхөрлөө.
-Хэзээнээс эхэлж сонссон юм?
Жэвон нэг хөл дээрээ өвдөглөн сууж "Хэзээнээс эхэлж сонссон юм?" хэмээн давтана.
-Чи яг хэн юм?
-Харин л дээ, хэзээнээс эхэлж сонссон бэ гэдгээс чинь л шалтгаална.
Жуи хуруугаа имрэн хадуураа гаргаж ирэв үү үгүй юу Сан үсрэн босож бүсгүйг нэг гараараа боомилон дээш өргөх нь тэр. Жаалхан охины нүүр улаа бутран амьсгалахыг хичээн агаарт тийчигнэнэ. Түүний нүгэлгүй ирт хадуур хэдийн Жэвоны гарт очжээ.
-Чи үүнгүйгээр хэн ч биш, Жуи. Бас сануулж хэлэхэд бид чиний дайсан биш. Чиний бие мөнх настай л болохоос эгэл хүнээс ялгаагүй, бүр өөрийгөө нөхөн сэргээх ч чадалгүй сул дорой бие. Тэгэхээр дуулгавартай байсан чинь дээр шүү. Тэгвэл хэн ч гэмтэхгүй.
Жэвоныг ийн өгүүлмэгц Сан бүсгүйг алгуурхан газарт буулгав. Гэсэн ч хөвгүүд жаалхан охиноос сэрэмжилж буй нь илт.
- Ингэх л байсан юм бол эртхэн намайг тонилгочихгүй, эгэл хүний дүр эсгээд л. Яасан, надаар даажигнах тийм зугаатай байсан юм уу?
Жуи Жэвоныг хорсол дүүрэн харцандаа багтааж ядна. Хөвгүүн үл ялиг толгой сэгсрээд "Би чиний дайсан биш гэж хэлсэн биздээ" хэмээн бувтнаснаа санаа алдав.
-Сайн сонс, Жуи. Люсифер тэргэл сартай шөнийн дараа хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчихаар төлөвлөж байгаа. Саниед түүний хөвгүүд хэрэгтэй, харин надад энэ зугаатай амьдрал минь энэ чигээрээ л хэрэгтэй. Ойлгов уу? Сан Люсиферээс хөвгүүдийг нь амьд үлдээж өгөхийг гуйсан ч эзэн түүнийг эгэл хүний талд орлоо гээд хөөчихсөн. Бид зүгээр л шийдэл хайж байгаа өрөвдөлтэй амьтад.
-Энэ чинь солиорол. Нэг муу чөтгөр хүн төрөлхтнийг устгана гэнэ шүү. Люсифер хэн ч байлаа гэсэн хэзээ ч энэ тэнэг мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Би энэ тухай эцэг бурханд хэлэх болохоор та нар тэнэглэхээ болиод хадуурыг минь өгөөдөх.
Advertisement
Жэвон хөмсөг зангидан бүсгүйн мөрийг сэгсчиж "Эцэг бурхан чамд итгэнэ гэж бодоо юу? Тэр чамайг мэдсээр байж чөтгөрийн үүр лүү..манай гэр лүү илгээсэн. Цаг нь болоход биднээр нэг нэгнийг минь алуулах гэж тэр шүү дээ. Гуйя, ухаан ор. Тэр бурхан чинь чамайг хэдийн хөсөр хаясан. Харин Люсифер 3000жилийн турш хүний нүглээр хооллосон. Тэр одоо байдаг л нэг чөтгөр биш, хүсвэл эцэг бурхны ч бодийг хөтөлнө" гэх нь тэр.
Бүсгүйг хариу хэлж амжихаас өмнө Сан "Харин хадуурны чинь тухайд..тэргэл сартай шөнө хүртэл чамайг ямар нэг тэнэг зүйл хийхээс сэргийлж би хямгадаж байя. Адаглаад чи гэнэт уурлаад биднийг алчихгүй гэсэн нотолгоо байхгүй шүү дээ" гэснээ бүсгүйн хадуурыг аван хаашаа ч юм алга болчихов.
Жуи хэсэг бодолхийлснээ ухасхийн босоход Жэвон түүний мөрнөөс зууран "Хаачих гэж байгаа юм" гэхэд бүсгүй түүнийг түлхээд "Чиний ярьж байгаа үнэн л юм бол И Донхэ..тэр муу новш энэ тухай мэдэж байсан байж таарна. Надад тэрнээс лавлах юм байна, хэрвээ чи надад худлаа ярьсан бол..эргэж ирэхэд эндээс зайлсан байгаарай" гэчихээд агаарт замхарлаа.
...
Сүнсний хот, И Донхэ-н гэр.
Хүндэт эрлэгийн элч гэнэтхэн ирсэн урилгагүй зочинд зочломтгой зангийн үүднээс цус аягалан зогсоно.
-За тэгээд, юу чамайг энд авчраав? Даалгавраа биелүүлэх хугацаа чинь тулчихаад байхад сүнсний хотоор зугаалж л байдаг. Тэр заяагүй эгэл хүнд сайхан үхэл төлөвлөсөн л гэж найдъя.
Жуи Донхэгийн өгсөн аягатайг нэг амьсгаагаар залгилчихаад "Эгэл хүн гэнэ шүү. Хэдийг хүртэл намайг хуурах бодолтой байсан юм? Оршуулга минь зохиогдох хүртэл үү" гэхэд Донхэ ууж байсан цусандаа хахан өөрийн эрхгүй сандлаасаа бослоо.
-Чи тэрийг яаж мэдсэн юм? Арай тэр бяцхан чөтгөр чам руу дайраа юу?
Бүсгүй хоржоонтой инээд алдан "Үгүй дээ, ах минь. Та л дөнгөж сая түүнийг чөтгөр гэдгийг батлаад өгчихлөө шүү дээ" гэхэд Донхэ хачин царайлан эргэн сандалд суугаад хоолойгоо засав.
-За яахав, угаасаа чи мэдчихсэн болохоор ахиж нуугаад байх шаардлага алга. Жуи, бурхад зүгээр л чамайг сорьж байгаа хэрэг. Хүндээр хүлээж аваад байх хэрэггүй.
Advertisement
-Сорилт? Больж үз. Миний байгуулсан сүнсний хотын ачаар элдэв завхралгүй бүхэл бүтэн тогтолцоо бий болсон. Хянагч байхгүй байсан ч болохоор тогтолцоо. Дээрээс нь тэдний тавьсан тамга үгүй болчихсон болохоор.. үнэндээ надаас айж байгаа биздээ? Тиймээс л тэд надаас нэг мөр ангижрахыг хүссэн. Би зөв таасан уу?
Залуу эр нүүрээ үрчийлгэн "Заавал ингэж муугаар бодохгүй байсан ч болно шүү дээ. 3000 жил тийм ч богинохон хугацаа биш, ялангуяа чам шиг нүглээс төрсөн хүүхдэд бол хэтийдсэн аз завшаан л гэсэн үг. Амьдралыг таашааж дууссан бол одоо ирсэн газар луугаа буцах хэрэгтэй" гэхэд Жуи ширээ цохин бослоо.
- Би 3000 жил үхэлд зүтгэсэн байхад одоо намайг үх гэж байгаа юм уу? Тоглоод байгаа юм уу ! Бурхныг ч тэр таныг ч тэр..бүгдийг нь хараал идээсэй!
Бүсгүй чанга чанга дэвсэлсээр эрлэгийн элчийн гэрээс гармагц дээд давхраас өндөр өсгийтийн чимээ хадлаа.
Аирин нүсэр чимэглэлтэй даашинзныхаа хормойг өргөсөөр алгуурхнаар бууж ирэв. Бүсгүй "Тэр бодсоноос минь ч тэнэг юм, бид ахин хугацаа алдах шаардлагагүй байх" гэснээ Донхэ-н энгэрт наалдлаа.
-Хонгор минь, тэнгэрийн оронд оччихоод ир. Эцэг бурханд үхлийн бурхан Жуи тэднээс урваж Люсифертэй нөхцсөнөөр үл барам даалгавраа ч биелүүлэлгүй энэ тэрүүгээр зугаалаад байна гэж хэл хүргэ. Бусдыг нь бурхад зохицуулна биз.
Донхэ бүсгүйн хацрыг илбэн "Ойлголоо, хонгор минь. Би удахгүй эргээд ирэх болохоор тухалж бай" гэчихээд гадуурх хүрмээ нөмрөн хаалга руу зүглэлээ.
Эцэг бурхан Люсифер хүмүүсийг алах болов уу гэдгээс бус өөрийг нь хөнөөх болов уу гэдгээс эмээж, харин Люсифер өөрийг нь тэнгэрийн орноос хөөгдөхөд хүргэсэн хүн төрөлтнийг устгахад л анхаарна. Чөтгөрүүд хүний сүнсээр хооллохоор тэргэл сартай шөнийн дараах сүйрлийг хүлээн эзнээ дагалдах бол эрлэгийн элчүүд өөрийн хайртай нэгэнтэйгээ эргэн хамтдаа байх боломжийг эрэлхийлнэ.
Бурхан , эрлэгийн элч , чөтгөр ..тэдний хэнд нь ч хүн төрөлхтний мөхөл сонирхолтой байсангүй. Тэд бүгд зөвхөн өөрсдийн эрх ашиг, шуналаа гүйцэлдүүлэхээр нэг нэгнээ хядахаар улайрах аж.
Үхлийн бурхны амиар сольж авах хоёр хосын эрх чөлөө, өөрийнх нь нүгэлээс төрсөн эмэгтэйг хайрлан халамжлахыг хүсэх Люсиферийн хүсэл. Энэ бүгдийн голд Жуи эргэлт буцалтгүйгээр гацаж орхижээ.
Амлаж байна , хонгор минь. Энэ хайрын түүх биш.
Өнө удаан хугацаанд үргэлжилсэн өс хонзон ямар ч итгэлээс илүү хүчтэй байдаг тухай, хэн нэгэн чамайг ашиглаж л байгаа бол тэр хүнд чиний юу хийж өгсөн нь огтоос хүртээлгүй байх агаад хэзээд чамайг хөсөр хаяхад бэлэн байдаг тухай мөн хайр сэтгэлээс улбаатай шийдвэрүүд ямар аюултай золиос шаарддаг тухай..
Энэ бол зүгээр л. . дуусашгүй шуналын тухай түүх.
Люсифер бурхан болохыг хүссэн болохоор, Аирин илүү эрх мэдлийг амтлахыг хүсэж Люсиферийг дагасан болохоор, Бурхан өөрийн байр суурийг хадгалахыг зорьсон болохоор , Донхэ Аиринтай хамт байхыг хүссэн болохоор, Сан ахин ганцаардахыг хүсээгүйдээ хөвгүүдээ авч үлдэхийг хүссэн болохоор..Харин Жуи амьдрахыг хүссэн болохоор л энэ тамын тойрог үргэлжилж байна.
Энэ бол хэн илүү шуналтай нь жаргалтай төгсөх түүх.
Тэгээд л боллоо.
Хаалганы хонх гурвантаа хадахад Жэвон бухимдуухан хаалгаа нээсэн ч өөрийн мэдэлгүй инээмсэглэн "Хонх дараад л..хэзээ ийм эелдэг болчихоов" гэсэн ч Жуи түүнтэй маазрахыг хүссэнгүй, шуудхан л хөвгүүнийг тэврэн авлаа.
-Чиний зөв байж..Жэвонаа..Тэд зүгээр л надаас ангижрахыг хүссэн юм байна. Энэ олон жил гомдолж ч чадалгүй өөрсдийнх нь төлөө зүтгэсний хариуд тэд намайг хөнөөхөөр шийдэж. Яасан гэж ингэж байгаа юм бол? Би ямар буруу зүйл хийсэн гэж?
Жаалхан охин нэгэн жигд хэмнэлээр ярих агаад үе үе хоолой нь цахиртах нь эгээтэй л уйлах гэж байна уу гэлтэй.
-Тайвшир даа. Би яасан ч тэднээр тийм зүйл хийлгүүлэхгүй. Чи илүү дээрийг хүртэнэ. Амлаж байна, би чамайг хамгаална за юу
Жэвон бүсгүйг татан үнссэн ч Жуи түүнийг зөөлнөөр түлхэн өөрөөсөө холдуулна.
-Үхлийн бурхантай үнсэлцэх там руу нэг шат ойртуулдгийг мэдэхгүй юу, хаха. Тэнэгхэн минь дээ, чи намайг хамгаалж чадахгүй ээ.
Бүсгүй сэтгэлээр унасан ч тоглоом хийхтэйгээ байгаа бололтой, ингэж хэлчихээд хөнгөн инээд алдлаа.
Жэвон ч мөчөөгөө өгсөнгүй "Тэгвэл би тамын бүх шатыг гатлахдаа баяртай байх болно" гэчихээд бүсгүйг гар дээрээ өргөн унтлагын өрөө рүү зүглэлээ.
Хөвгүүний хүүхэн хараа улаа бутрахад Жуи зогтусч орхив.
Advertisement
- In Serial539 Chapters
Falling In Love : I Love You, Today And Forever
Aria and Ivy are twin sisters whose father has gone missing for three years. They have left no stone unturned to find him, but all in vain.
8 9964 - In Serial61 Chapters
Death's Heir
"The body is but a vessel for the soul, a puppet which bends to the soul's tyranny." Death is not the end but merely the beginning....... -:- -:- -:- -:- -:- -:- Azreal is brought to a new world upon his death, a world of gods but he later finds out that this was the home he left seventeen years ago Unknown to him, when he met his grandfather he was set on the path to becoming one of the strongest gods. -:- -:- -:- -:- M.W.F.S.S
8 280 - In Serial7 Chapters
The Blunderbuss Chronicles: Jon The Traveler
Book 2 in The Blunderbuss Chronicles Jon has just finished his first major battle. Now, as a savior of his village and newly christened temporary mercenary, Jon hopes to escort Mercy back into the hands of her father in the faraway land that she and the rest of the King's Gaurd mercenary troupe hail from. After making amends with the Farm, he sets off on his first journey. Will he survive the experience? Well, he did last time...
8 181 - In Serial14 Chapters
Subjugation of Gods
Throughout the various creations and destructions of universe, there is a single league of people who have always sustained. The power that exists not to stifle power of Gods, nor to govern it, but to check it. The power that exists not to amass but to control. Those who understand the essence of primeval will of universe, and are the administrators of Primordial Order. Seven they came in number at first and appear again and again in generations. These are the sages, in front of whom gods, demon, devil, ghost and immortal need to bow down without reluctance.
8 202 - In Serial17 Chapters
Brave Soul
Take my soul, take it and let it flow along the river of space. The sadness will bloom, happiness will wilt as I venture in this world of stones. As I freeze by the sun and burned by the rain, the silence is screaming for my plea. Let my soul be at ease for a calm soul can see the river's end.P.S. - The pace is a bit slow.Rated 18: Strong Language, violence and gore, sexual explicitAdditional Genre: Administration, Agriculture, politics,cooking, ,alchemy, medicineMore info: There might be an action genre but it does not mean my novel will revolve in that genre alone. If you like OP character with tons of pills to swallow to become a God then this novel is not for you.Cover: thanks to lifemanagement4you.com
8 293 - In Serial63 Chapters
Marine World
Resilient seventeen-year-old Aura must escape captivity while trying not to fall for her handsome security guard. *****Quick-thinker Aura and the three other modified girls in captivity have been planning an escape from Marine World for months. But when one of them going off the rails leaves the rest under scrutiny, Aura's chance at freedom becomes nothing more than a dream. That is, until a handsome security guard is sent to keep an eye on Aura, and the secrets of America's most favored theme park start to float to the surface, changing the world as Aura knows it forever.|Romance|Teen fiction|Young Adult|*If you aren't reading this book on Wattpad, it has been stolen. Please report the website!*
8 213

