《[ LUCIFER ] completed》Үхлийн бурхныг үгүй хий!
Advertisement
Эцэг бурхан хэмжээлшгүйгээр хилэгнэн цамнана.
-Жуи..Тэр муу жижигхэн чөтгөрийг аль эрт л үгүй хийх ёстой байсан юм! И Донхэ, би чамд Жуиг Люсиферт өргөл болгож өг гэсэн болохоос түүний амраг болгоодох гээгүй шүү. Тэр 2 нийлнэ гэдэг хүн төрөлхтөнд ямар их гай удахыг төсөөлж байна уу?
Донхэ эцэг бурхны өмнө толгой гудайлган зогсох агаад тэрээр "Үхлийн бурхныг Люсифертэй хэрхэн завхайрсан тухай" ховлосон нь энэ байлаа.
-Та болгоовол ахин нэг зүрхлэн айлдах зүйл байна. Люсифер хэдийгээр Жуиг өргөл болгон хүлээж аваагүй ч Жуи үхлийн бурхны үүргээ умартаж 1сарын хугацаа өнгөрчихөөд байхад Люсиферийг хөнөөх даалгавраа гүйцэлдүүлж чадсангүй. Энэ нь түүнийг Люсифертэй үгсэн хуйвилдаж таниас урвасныг батласан хэрэг бус уу?
Эцэг бурхан сахлаа имрэн удаанаар толгой дохиж "Тийм шүү, тэр бурхан миний даалгаврыг үл тоосон гэм буруутай" гэснээ хамгаалагчид руугаа зангаж "Явж үхлийн бурхан Жуиг олж ир. Үд дунд гэхэд тэр нүгэлт эмэгчинг бурхдын шүүхээр шүүх болно" хэмээн өндөр дуугаар айлдлаа.
Донхэ санасандаа хүрсэн мэт сэтгэл хангалуун жуумалзаад "Эцэг бурхны хэмжээлшгүй хайр ивээлийг үл тоосон тэр нүгэлт эмд эрх мэдэл гэдэг хэтийдсэн зүйл мэт санагдах юм. Жуиг өөрийн гэсэн сүнсний хот босгосныг та гадарлах л байлгүй. Би таны тушаалаар 3000 жил түүний дэргэд зүтгэсэн хүний хувьд үнэнийг өчвөөс Жуи бол бурхдын шүүхээр шийтгүүлээд ч цайршгүй гэм нүгэлтэй хүн. Тэр өөрийн хотдоо бурхан мэт хүндлэгдэн шүтэгддэг ба хөөрхийлөлтэй сүнснүүдэд тэрслүү үзэл суулгадаг. Нэг л өдөр тэр ч бас хэрээ мэдэхгүй Люсифер шиг аашлан таны суудалд шунах вий гэж айх юм. Би л хувьдаа таны оронд байсан бол ихэрхүү эмийг суудлаас нь буулгаж оршихуйг нь үгүй хийн хэт даврагчдад сануулга өгөх байлаа" гэх нь тэр.
Эцэг бурхан ч суудлаасаа өндөлзөн "Донхэ, чиний хэлдэг түмэн зөв. Жуи үхлийн бурхны албыг 3000 жил залгуулчихаад өдийг хүртэл зөвхөн өөрийгөө л арчилж тордсон. Түүнд бурхан нэр зүүх гавъяа байхгүй" хэмээн дуугаа өндөрсгөв.
-Би таны үнэнч албатын хувьд шинэ үхлийн бурханд нэгэн бүсгүйг нэр дэвшүүлмээр байна. Гоо үзэсгэлэн ба хайр дурлалын бурхан Афродит болон дайны бурхан Аресаас төрсөн цөлөгдсөн сахиусан тэнгэр Аирин бол энэ албанд гойд нийцэх нэгэн билээ. Хэдийгээр тэр бяцхан үл ойлголцлоос үүдэн далавчаа тасдуулан хөөгдсөн ч гэлээ, тэр бол бурхдын үр удам. Чигч үнэнийг эрхэмлэгч ёс журамтай бүсгүй. Тиймээс үхлийн бурхны орыг залгуулах хамгийн боломжит хувилбар гэж мөхөс би мэргэн оюундаа тунгааж байна
Advertisement
Эцэг бурхан энэхүү зусардсан үгсийг сонсмогцоо сандлынхаа түшлэгийг цохин босож "Бид маргааш их цааз үйлдэх болно. Мөн баяр тэмдэглэцгээнэ. Одоогийн үхлийн бурхан болох ичгүүргүй нүгэлт эм Жуин оршихуйг таслаж түүний орыг залгуулах бурхдын үр сад Аиринд зориулж найрлацгаана! Бүгд бэлдэцгээ. Бүгд баясацгаа. Бид маргааш шинэ бурхныг ширээнд нь зална!" хэмээн хашгирлаа.
Бурхныг хүрээлэн байх олон мянган албат нь дор дороо дэвслэн хашгирцгааж хэнгэрэг дэлдэцгээх бол ганц Донхэ л инээдээ нууж ядан уруулаа хэмлэнэ.
-Муу зөнөг өвгөн..урхинд уначих шив
...
Дэлхий, Тэргэл сартай шөнө
Хөшигний завсраар тусах тэргэл сарны туяа доош харан хэвтэх залуугийн нуруун дээр тусахдаа нүд хальтрам сорвийг нь тодотгоно.
Жуи Жэвоны сорвин дээгүүр хурууныхаа өндгөөр хүрж ядан суух зуур залуу эр хөнгөн инээд алдаад "Зүгээр л сорви шүү дээ, одоо өвдөхгүй" гэхэд бүсгүй доош тонгойн өнөөх аймшигт сорвийг энхрийлэн үнслээ.
Жаалхан охин өөрийн эрхгүй "Их өвдсөн байх даа" хэмээн бувтнахад залуу эр гэмгүй инээмсэглэл тодруулан "Өвдсөн ч гэсэн энэний ачаар л чи минь энд байна шүү дээ. Надад одоо харамсах зүйл байхгүй" хэмээн эрсхэн хэлэв.
Энэ шөнө газар доорх ертөнцийнхөн эзнийхээ зааврыг хүлээн аугаа сүйрэлд бэлтгэх бол тэнгэрийн орныхон үхлийн бурхны их цаазад бэлтгэн найрын ширээ засаж байлаа.
...
Үүр хаяарч эхлэмэгц Жэвон суниасаар өндийж хүзүүгээ гилжийлгэн дугаргаад "Цаг нь ирлээ" хэмээн эрсхэн хэлэв. Жуи ч нэг санаа алдаад нүгэлгүй ирт хадуураа атгасаар өөрийг нь гадаа хүлээх Саныг зорилоо.
Тэрбээр Жэвоны Санд өгсөн амлалтын төлөө түүний хамтлагийн гишүүдийг галав юүлэхээс өмнө сүнсний хотод түрхэн орогнуулахаар тохирсон билээ. Хэрэв галав юүлэх аваас хүн төрөлхтний мөхөл айлчлаад зогсохгүй тэдний махан биеэс гадна сүнс нь хүртэл үгүйрэх тул бүсгүйн байгуулсан хот олны хөлд дарагдана гэх айдасгүй аж.
Жаалхан охин хаалгаар гарахынхаа өмнө гэнэтхэн эргэн харж найдвар тээсэн хоолойгоор "Орой сүнсний хотод уулзацгаая" хэмээн шивэгнэхэд Жэвон хэдхэн том алхаад Жуитай нүүрэлдэв.
-Заавал амьд гараарай
Хөвгүүн учир битүүлгээр ийн шивнэчихээд Жуин уруул дээр зөөлөн үнслээ.
...
Сүнсний хот.
Жуи асар их энергээ үрэн байж Саны хамтлагийн сүүлийн гишүүнийг хаалгаар оруулж ирмэгцээ өөрийн эрхгүй өвдөг сөхөрлөө. Түүний авчирсан хөвгүүд өвсөн дунд ухаангүй хэвтэх агаад Сан тэднийг ирсэн дарааллаар нь хэвтүүлээд тус бүрийнх нь уруул дээр үнсэх аж.
Advertisement
Эгэл хүний бие үхэгсдийн ертөнцөд удаан тэсэхгүй тул Сан өөрийн сүнсээ 8 хувааж тэдэнтэй хуваалцаж буй нь энэ. Залуу эр тэдгээр хөвгүүдэд сүнсээ тасалж өгөх бүрт түүний хүн дүрст бие тэсвэрлэшгүй өвдөлтийг мэдрэх ба тэр бүрийд Сан ухаан алдаж аль эсвэл хатсан өвсөн дээгүүр өнхрөн уруулаа хазлан уйлахгүйг хичээнэ.
-Чой Сан..чи бол миний харсан хамгийн азгүй чөтгөр. Хүмүүст дурлаж л байдаг..
Жуи ийн бувтнаад нүгэлгүй ирт хадуураа түшсээр арайхийн өндийхөд Сан өөрийгөө дооглон хөхөрлөө. Залуу эр бүх энергиэ шавхнаас болж түүний хүн төрх үгүй болж оронд нь сарьсан далавчтай , сульдсан аварга биет өвсөн дээр тэрийн хэвтэх аж.
-Жуи минь дээ, Жуи минь.. Хайр гэдэг чинь ийм л байдаг юм байна. Хүйтэн сэтгэлтэй чөтгөрийг хүртэл хүний төлөө амиа өргөхөөр хэмжээнд сохолчихдог юм байна
Бүсгүй бүдчин алхсаар амьсгаадан хэвтэх аварга биетийн дэргэд ирснээ хадуураараа гарынхаа шууг зүсчих нь тэр.
-Уу. Энэ хүртэл ирчихээд өөрөө үхчихэж болохгүй биздээ? Хөвгүүд чинь удахгүй сэрнэ. Тэднийг айлгах гээгүй л юм бол миний цусыг ууж тэнхрээд эргээд хүн төрхөндөө ор
Залуу эр эхэндээ нэрэлхэн толгойгоо сэгсэрсэн ч нүүрэн дээр нь дуслах цусны үнэрээс болж тэвчээр алдран бүсгүйн шуунд соёогоо шигтгэсэн даруйдаа аажмаар хүн төрх рүүгээ хувирч эхэллээ.
Жуи хөл дор нь сөхрөн цусыг нь сорох хүүгийн үсийг аргадангуй илбэж "Люсиферийг халамжилдаг байсан болохоор чинь л ингэж сайн хандаж байгаа юм шүү. Хэрвээ..би эргэж ирэхгүй бол түүнийг сайн асрах хэрэгтэй шүү, за юу" гэснээ агаарт сарничих нь тэр.
...
Тэнгэрийн орон.
Бурхдын цугладаг гол танхимд Жуи хадуураа гартаа атгасан чигтээ орж ирэхэд хуягтай хамгаалагчид түүнийг дайсагнаж байна гэж үзсэн бололтой, жадныхаа үзүүрийг бүсгүй рүү чиглүүлэн "Зэвсгээ буулга!" хэмээн хашгирсаар түүнийг бүсэлж орхилоо.
Жаалхан охин эрүүгээ өргөн дээд суудалд залрах эцэг бурхан руу зэвүүцэнгүй ширтсээр хадуураа доош буулгана. Тэгснээ гараа дагзныхаа харалдаа өргөн өөрийгөө аюулгүй гэдгийг батлах гэж хичээв.
-Эцэг минь, би танд төрсөн цагаасаа хойш үнэнчээр зүтгэсэн билээ. Гэтэл би өнөөдөр өөрийн хотдоо айлчлахдаа нэгэн аймшигтай мэдээ дууллаа. Та юунд намайг ор үндэсгүйгээр урвагч хэмээн сэжиглэв? Би юу буруу хийсэн юм бэ!
Бүсгүй чадлынхаа хэрээр ийн орилоход эцэг бурхан хөмсөг зангидаж "Дуу чи!" гэснээ хоолойгоо засаад "Чи л болоод юу буруу хийснээ мэдэхгүй байв гэж. Муу бузар эм. Яаж ичгүүргүйгээр дорд чөтгөр Люсифертэй завхайрчихаад бохир хөлөөрөө миний ордонд хөл тавьж зүрхэлж байна аа. Бурхдын түүхэд чам шиг нүгэлт эм урьд хожид байсангүй" хэмээн зандарлаа.
-Дорд чөтгөр? Люсифер бол таны хүү шүү дээ. Төрсөн хүүгээ зэрэмдэглэсэндээ гэмшихгүй байж болох ч хэдийн 3000 жил өнгөрчихөөд байхад одоо хүртэл өс санана гэдэг байж болох уу! Та ийм байж яаж өөрийгөө энэрэнгүй бурхан гэж нэрлэж чадаж байна аа!
Хөгшин эрд дээрэнгүй бүсгүйн үг хэтэрхий хүнд тусчих шиг, тэрбээр сахлаа имэрсэн чигтээ сандлынхаа түшлэгийг наллаа.
-Тэр миний хүү гэдэг нь үнэн ч түүний үйлдсэн гэм уучлашгүй. Үхлийн бурхан Жуи, бид чамайг чөтгөртэй нөхцсөний чинь төлөө цаазын ял төлөвлөж байсан ч энэ үнэн сэтгэлийн чинь төлөө амь хэлтрүүлж болох юм. Хэл дээ, би чамайг амьд үлдээвэл чи Люсиферийг ахин тамаас гарж ирэхээргүй болтол нь ятгаж чадах уу?
Жаалхан охин бодлогшрон харц буруулахдаа гэнэтхэн хэмжээлшгүй их өвдөлтийн дор дуу алдан бохирлоо.
Олон жил эрдэнэ мэт хайрлаж ирсэн нүгэлгүй ирт хадуур нь хэвлийг нь нэвт сүлбэжээ. Харин хадуурын бариулаас Донхэ атгах аж.
Жаалхан охины гоёмсог даашинз улаан өнгөөр будагдаж амнаас нь шүлс цус зэрэг савиран гоожино.
Жуи цустай гараараа Донхэгийн мөрийг атган арайхийн хөл дээрээ тогтож нулимстай нүдээрээ түүнийг ээрвэл өнөөх нь урдаас нь хачин жигтэй инээмсэглэл тодрууллаа.
-Уучил, Жуи. Гэхдээ чи л үхчихвэл бүх зүйл эргээд байрандаа орно
Донхэ ийн шивнээд хэвлийг нь нэвт сүлбэсэн хадуурыг татаж гаргамагцаа жаалхан охиныг хариу хэлж амжхаас нь өмнө хоолойг нь хэрчиж орхилоо.
-Эцэг минь! Энэ шулам найрамдахаар бус Люсиферд таны сэнтийг ганхуулах боломж олгохоор ирж. Яг одоо газар доорх ертөнцийнхөн дэлхий рүү довтолж байна. Аймшиггүйгээр таныг сатааруулж эрхэмлэн хайрладаг хүн төрөлтнийг тань устгах гэсэн золгүй Люсиферийн голыг таслахтун!
Advertisement
- In Serial41 Chapters
Beach Bum
This is a fun little swashbuckling Isekai story. The MC isn't some martial arts savant or anything.Instead, he uses his geek knowledge to get by as he adapts to his new reality.
8 188 - In Serial61 Chapters
Heir of Wilberforce
A prisoner of war escapes. To find him, the creators of the world turns the six lower worlds into a labyrinthine ticking bomb. They didn’t hide it, and yet, none of the five million mages living on the lower worlds noticed. Armad has to find the escaper to save his mom. But just as he sets out to look for him, his soul is accidentally broken, and a part is sent out of the labyrinth. *** Disclaimer: cover picture is not mine. My target is a daily release one chapter up to the end of the first book.
8 235 - In Serial37 Chapters
Days of Blood and Roses: A Magical Girl Thriller
Promises are meant to be kept, but a promise to save a beloved sister leads a group of high school magical girls into a dream of many literary landscapes. Out of this dream of Carroll’s wonderlands and Baum’s fairylands and Poe’s nightmares comes a monster that threatens to invade the waking world. Their promise forms the opening act of a play they can’t stop, so to prevent this monster’s debut into their world, they must play their parts to the end at all hazards to their lives. If you love quirky magical girls, bloodthirsty femme fatales, fight scenes, love scenes, twisty plot lines, fantastic settings, the possibility of dreams, and the uncertainty of nightmares, this story is for you.
8 206 - In Serial5 Chapters
A Walk With The Prince
Trek along the red leaved trail and to foaming streams that seem to stretch to entirety with the lovely prince of darkness as you make way past foes big and small while also forming a loving connection towards him.
8 60 - In Serial64 Chapters
Juke One Shots
Juke one shots. The characters probably won't be exactly like in the show, after all it's a fanfiction.*Random updates*
8 155 - In Serial44 Chapters
Georgie Snow ( Archie Andrews )
After a traumatic event turned the Snow family upside down and they left Riverdale. Georgie and Archie were each others first love, after she left he was broken. But what happens when she comes back will their love stand the tests of Riverdale or will it tear them apart. ••• I own none of the characters from This story apart from the snow family •••This story is loosely based on the plots from Riverdale but some of the storylines are my own.Rated #3 in Archie
8 197

