《[ LUCIFER ] completed》Төгсгөлийн бүлэг
Advertisement
Он удаан жил амар амгалан оршсон хотын дээгүүр хар үүл бүрхэж энд тэнд газар цөмөрч эхэллээ. Сүнсний хот болоод хүн төрөлхтнийг холбодог бадмаарган хаалга хүртэл тал талаасаа цуурах нь хачин.
Угтаа Жуи энэ хотыг байгуулахдаа аминаасаа амь тасалж шинэ оршин тогтнол үүсгэсэн юмсанж. Хот бүсгүй хоёр хүйн холбоотой тул тэдний нэг нь л үгүйрвэл нөгөөх нь хамт устана.
Сан юу болоод байгааг ойлгоогүй ч хэн нэгний ёолох дуунаас болж самгардан биеэ хумив.
Хөвгүүд нэг нэгээрээ сэрж эхлэхэд жаал хүү далавчаа нуух эсэхтээ эргэлзэн дороо холхиж эхэллээ. Гэтэл гэнэтхэн Үёон суниаж босож ирснээ Саныг мөрөөр нь тэврэн "Сание, бага нас чинь ёстой хар дарсан зүүд шиг юм аа. Далавчаа тасдуулж хөөгдөөд л..Ёстой аймар юм" гэх нь тэр.
-Юу? Үгүй ээ, чи яаж..
Сан гайхсандаа нүдээ байдгаар нь томруулчихаад Үёон руу хариулт нэхэн ширтэнэ.
Бяцхан чөтгөр маань сүнсээ хуваана гэдэг дан ганц амь насаа хуваалцсан хэрэг бус дурсамжаа тэр бүү хэл бие махбодио ч хуваалцахын нэр гэдгийг мэдээгүй юмсанж.
Хөвгүүд юунд ч юм бэ бухимдан үг дугарах завгүй нуруугаа маажих агаад гэнэтхэн Сонхвагийн далнаас Саныхтай тун төстэй хэлбэртэй сарьсан далавч ургалаа.
-Бурхан минь гэж, Чой Сан. Чиний дурсамжууд ёстой нялуун юм аа. Яаж Үёоны тухай ингэж бодож..
Сонхва үгээ гүйцээлгүй огиж байгаа мэт дүр эсгэхэд бусад нь түүнийг даган хөхөрлөө. Залуусын нүүрэнд могойн хайрс шиг холцруу үүссэн нь тэднийг хагас цуст чөтгөрүүд буюу эрлийз гэдгийг нь илтгэх аж.
Сан байж суух газраа олж ядан ичингүйрж нүүр нь чавга шиг улайхад Үёон түүнийг налан сэтгэл хангалуун инээмсэглэлээ.
-Энэ тухай дурсамжаас чинь олж мэдэх жаахан хачин байсан ч гэлээ..Үнэндээ би ч гэсэн чамд сайн
...
Тэнгэрийн орон.
Жуи гүрээнийх нь судаснаас олгойдох цусыг тогтоохыг хичээн 2 гараараа хоолойгоо даран шалан дээр тийчлэх зуур Донхэ тэнгэрийн орны их цэргийг жагсаан дэлхий рүү хөдлөхөөр яаравчилж байлаа.
Гэсэн ч бүх зүйл нэгэнт оройтжээ. Хамгаалах ёстой дэлхий нь заадсаараа хуваагдаж нэг талаасаа эхлэн шатаж байх нь тэр.
Advertisement
Эцэг бурхан духаа алгадан "Оройтчихож..Люсифер. Тэр эцэст нь үүнийг хийчихлээ" хэмээн халагласнаа гэнэтхэн ухаан орсон аятай " Тэнгэрийн орны хүндэт харуулууд минь! Энэ бол та нарын надад өөрсдийгөө батлах боломж. Юу ч болсон тэр аймшиггүй адгуусыг тэнгэрийн орны хаалгаар нэвтрүүлж болохгүй!" хэмээн хашгичлаа.
Галав юүлсний дараа доод ертөнцөөс гарч ирсэн чөтгөр шулмууд тэнгэр дээгүүр жигүүртэн адил нисэлдэж гомдолтойгоор нас нөгчигсдийн сүнсийг алдарт сүнсний хотод хүрж амжхаас нь өмнө хэдэн хэсэг тасчин үгүй хийж аль эсвэл тэднээр хооллон хүчирхэгжинэ.
Сүйрсэн хотыг зургаан сарьсан далавчний сүүдэр бүрхэж үнсэнд хучигдсан тэнгэрт эзэн Люсифер гал дундуур бүжих аж.
Ийнхүү ердөө хоёрхон минутын дотор дэлхий нарны аймгийн бүрэлдэхүүнээс хасагдаж тойрог замаасаа гажихад хүн төрөлхтөн ч мөн гинжин хэлхээнээс арчигдлаа.
...
Тэнгэрийн орон сууриараа ганхах шиг болоход эцэг бурхан тэнцвэр алдан гантиг шатан дээгүүр өнхөрсөөр Жуин зэргэлдээ газардав. Нүсэр том хаалга удаанаар нээгдэхэд сарьсан далавчтай чөтгөрүүд зөгийн сүрэг аятай төв танхимд бужигналдаж сахиусан тэнгэрүүдийн өд сөдөөр дүүрэн гоёмсог далавчнаас зууран тасар татахаар улайрна.
Люсиферийн сүрлэг том далавч хүндэт харуулуудын цусаар будагдан нарны гэрэлд хүрэн улаан өнгөөр гялтганах нь нэг талаараа аймшигтай ч нөгөө талаараа тун ч үзүүштэй үзэгдэл аж.
3000 жил хүний нүглээр хооллож хэдэн зуун мянгаар тоологдох сүнс залгисан чөтгөрийг зогсоож хүчрэх харуул гэж энэ хорвоод байгаагүй юм гэдэг.
Люсиферийг дагалдах чөтгөрүүд дунд мэр сэр урилгагүй зочид байсан нь Сан болон түүний нөхөд байлаа. Тэдгээр хөвгүүд одоо ч хүний цус тээж яваа тул үүгээрээ Жуиг хооллохоор иржээ.
Гэсэн ч 8 эрийн 2 нь хаалгаар орж ирэв үү үгүй юу, Донхэг чиглэн нисэж эрлэгийн элчийг 2 талаас нь сугадаж аваад хариу үйлдэл үзүүлэхээс нь өмнө зүрхийг нь суга татчих нь тэр. Харамсалтай нь тэд шинэ үхлийн бурхны сэнтийгээ хүлээж байсан Аиринд ч мөн эелдэг хандсангүй. Зугтахаар төлөвлөж байсан бүсгүйг чирж авчраад дотор гэдсийг нь хүүлж Жуиг хооллов.
Түүхэнд харгис хамгаалагчид нэрээрээ тодрон үлдсэн хагас цустнуудын анхны балмад аллага энэ байлаа.
Advertisement
Эрлийз чөтгөрийн цус, эрлэгийн элчийн зүрх, сахиусан тэнгэрийн махаар хооллосон үхлийн бурхан даруй сэргэхэд сүнсний хот донсолж тэр аугаа сэрэлт бүх ертөнцөд мэдэгдэхүйц сүрлэг давалгаа үүсгэв.
Хааяа ч гэсэн эсрэг тал нь ялж байх ёстой биздээ?
Жуи шалан дээрээс нүгэлгүй ирт хадуураа авч жигтэй инээмсэглэл тодруулсаар эцэг бурхан руу дөхнө.
-Эцэг минь, үхэл таныг авахыг хүсэж байгааг би дууллаа. Би үхлийн бие төлөөлөгчийн хувьд түүний хүслийг танд уламжилж байна
-Чи чинь галзуураа юу! Би чиний эцэг. Би бүгдийн эцэг. Чи надад ингэж хандаж болохгүй!
Бүсгүйн хүүхэн хараа час улаан өнгөөр хувирч өмнө нь хэзээ ч байгаагүй тэр далавч далыг нь сэтлэн урган гарах нь тэр. Хачирхалтай нь жаалхан охины дөрвөн далавчны 2 нь чөтгөрийнх мэт сарьсан, тэгсэн атлаа нөгөө хоёр нь сахиусан тэнгэр адил гоёмсог өдөөр хучигдсан байлаа.
-Эцэг гэнэ шүү. Чи надаас урвасан. Чамд үнэнчээр зүтгэсний хариуд чи надад цаазын ял тулгасан. Би чиний энэрэл хайраас биш яргаллаас чинь төрсөн юм, муу мулгуу новш минь. Хэн нэгэн миний эцэг эсвэл эзэн болдог юм бол тэр нь Люсифер л байх болно!
Жаалхан охин ийн хашгичаад хөгшин эрийн биеийг голоор нь хувааж орхилоо. Тэгснээ сүнсийг нь хүртэл хадуурынхаа ирээр хэрччих нь тэр.
Энэ үзэгдлийг түрүүнээс хойш ажиж зогссон Люсифер хөнгөн инээд алдсаар бүсгүйн мөрөөр тэвэрч "Залуу хатагтай их ууртай байх чинь ээ? Уг нь орой сүнсний хотод уулзана гэж тохирсон юмсан. Энд таарсан гээд уурласандаа намайг бас хуваачихгүй юм байгаа биздээ?" хэмээн хошигнолоо.
-Харин л дээ. Хэр томоотой хүү байхаас чинь л шалтгаална даа
Люсифер чангаар инээд алдаад бүсгүйн уруул дээр шунаглан үнслээ.
-Амьд гарсанд баярлалаа, Жуи..
...
Энэ явдлаас хойш 2 сарын дараа.
Люсифер Жуин хамтаар саран дээрээс дэлхийн үлдэгдлийг ажин зогсоно.
Жэвон бурхны сэнтийг өвлөн авснаасаа хойш..яг үнэндээ булааж авсан л даа. За за, тэр хамаагүй. Одоо тэр бурхан гэдэг нь л чухал.
Залуу эр юунд ч юм бэ бодлогшрон үе үе санаа алдах агаад үүнд нь бүсгүй их л зовинох аж.
-Хонгор минь, ямар нэг зүйл таалагдахгүй байгаа юм уу?
-Мэдэхгүй юм даа, гинжин хэлхээ голдоо тасарчихсан болохоор шинэ төрөл гаргаж ирмээр ч юм шиг санагдаад ер тайван суулгахгүй юм
Жуи нүдээ эргэлдүүлэн "Ахиж хүн төрөлхтнийг бүтээнэ л гэж битгий хэлээрэй дээ. Сүнсний хот сайхан сэлүүхэн байгаа дээр жаахан ч гэсэн амармаар байхад хүнд лай удах гээд байх юм" хэмээн цааргалахад Жэвон "Хүнд лай удах гэнэ шүү. Чи ямар хүн юм уу? Ер нь энэ хорвоод байгаа хамгийн ойлгомжгүй төрөл чи байх шүү" хэмээн урвагнав.
Жаалхан охин залхсан аятай гараа элгэндээ авч "За тэгээд юу бүтээмээр байгаа юм бэ дээ? Хорвоогоор нэг эрлийзүүд бий болголоо гээд энэ чинь шинэ төрөлтөн болчихгүй шүү дээ" гэхэд залуу эр гэнэтхэн бүсгүйн бэлхүүснээс татан өөртөө наалаа.
-Яаж ч бодсон хорвоо дээр цоо шинэ төрөл гаргая гэвэл хоёулаа л хүүхэдтэй болох хэрэгтэй юм шигээ?
Жуи гэнэтийн саналд цочирдон хэсэг дуугаа хурааснаа төдөлгүй ичингүйрж "Чи чинь солиорчихоо юу" хэмээн дуу алдахад Жэвон гэрэлтсэн инээмсэглэл цацруулсаар үл мэдэг толгойгоо сэгсрэв. Тэгснээ бүсгүйн чихэнд ийнхүү шивэгнэлээ.
-Миний Эва болооч?
За ингээд та бүхнийг хамгийн удаан хугацаанд хүлээлгэсэн [ LUCIFER ] бичвэр маань энд хүрээд өндөрлөж байна. Тэвчээртэйгээр хүлээж уншсан бүх уншигчиддаа маш их баярлалаа. Хүсвэл сэтгэгдлээ үлдээж , follow товчин дээр дараад цаашдаа ч бас бичвэрүүдтэй минь хамт байж олон зүйлийн нууцад нэгдээрэй.
Advertisement
- In Serial63 Chapters
Heaven's Fall
There is an old saying, that only when one has fallen into the pits of darkness can they truly appreciate the light. But let me ask this of you, traveller, what of the monsters born in the darkness? This is the story of one such monster, Sendrien Dagon, the Demon Lord of Destruction, and the First Demon Lord. Evil looks to have its due... but first, it has to figure out how to deal with being trapped in a contract with an 8 year old girl. Follow Diane's struggle to mainter her humanity in a dark and unforgiving world, and slowly unravel the mysteries of Heaven's Fall in a living, breathing world where even the slightest mistake can cause the mighty to fall. While I do like to include humor here and there, expect things to get really, really dark and brutal. Do not take the grimdark, gore, and traumatising content tags lightly, especially from Book 2 onwards. Character art by: Xian
8 536 - In Serial60 Chapters
Kumiai, Cookies & “Genki” Club
Do you know the feeling of not knowing what to say to someone when they ask, "What do you want to be when you grow up?". This is especially true when you're still in high school, like our heroine Rina.They say that the best way to find your vocation is to try as many different things as possible and enjoy your life to the fullest. And what better place than Kumiai to get the best experiences and unforgettable memories. An island full of surprises, a lively school, a bit of fantasy, and the promise of following funny adventures with young Rina and her two friends Aya and Sophie.In the Genki Club, Rina will always be there to solve the problems of the students and anyone else in need, no matter how crazy the requests are... https://kumiai.moe/
8 108 - In Serial43 Chapters
Seeds of Magic
A world of wonder with eight paths of living. Six paths seeded with magic, fire, water, earth, wind, light or dark. One path of many, the unsown, born without a seed but able to grow one of the six. And then those races called unsown without the gift of magic in their blood.Tal is the only Human living in the great tree known as Linumbra's Hollow Home. The tree has been sealed within a barrier of light for hundreds of years, for reasons unknown to Tal and not fully understood to its residents. But fate placed Tal in this place for a reason and before he knows it that fate has him fighting for his life.
8 263 - In Serial9 Chapters
The strongest girl in our school found out about my powers.
The story starts in a world where superpower abilities are a common thing everyone is ranked according to their abilities Level 0 is the weakest and Level 5 is the strongest.This is the story of me Kizoku Yuno considered to be a Level 0 and how my life changed after this girl found out about me.
8 281 - In Serial61 Chapters
Hidden Fox
Fox Shifters aren't supposed to exist, but that's where the world is wrong. April Anderson is the only Fox Shifter anyone knows about. Except, not many people do. She lives her life hidden from the other weres, and any wolf that isn't in her pack thinks she's human. When the greatest war between Hunters and Werewolves finally ended seven year ago, April had no relatives left save for her immediate family. Or that's what she thought. In a blur of three days, her family picks her entire pack up and moves East across the country to be near their new-found family: Emerald and River Williams. While this sounded like an adventure, April now has to start over at a new high school; one that conveniently has her mate. And he just so happens to be the Alpha of the Rising Moon Pack. How long can she keep half of herself hidden from the world, let alone her soulmate? And even worse: what if her secret lands in the wrong hands? ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~-Book 3-COMPLETE-Under heavy editing as of July 2022-#128 in Werewolf 9/23/19-#37 in Werewolf 9/28/19 -#2 in Fox 1/1/20-#23 in Werewolf 1/28/20
8 214 - In Serial7 Chapters
ʙᴀᴄᴋ ᴛᴏ ᴛʜᴇ ʙᴇɢɪɴɴɪɴɢ ....
ᴛʜɪs sᴛᴏʀʏ ɪs ʙᴀsɪᴄᴀʟʟʏ ᴀ ғᴀɴ ғɪᴄᴛɪᴏɴ . ɪᴛ's ᴀɢᴇᴅ ɪɴ ᴛʜᴇ ᴛɪᴍᴇs ᴏғ ᴍᴀʜᴀʙʜᴀʀᴀᴛ . ᴀʟʟ ᴛʜᴇ ᴇᴠᴇɴᴛs ᴏᴄᴄᴜʀɪɴɢ ᴀʀᴇ ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇʟʏ ɪᴍᴀɢɪɴᴀʀʏ , ᴀʟᴛʜᴏᴜɢʜ sᴏᴍᴇ ᴏғ ᴛʜᴇᴍ ғɪɴᴅ ʀᴇғᴇʀᴇɴᴄᴇs ɪɴ ᴛʜᴇ ɢʀᴇᴀᴛ ᴇᴘɪᴄ ᴍᴀʜᴀʙʜᴀʀᴀᴛᴀ ᴀɴᴅ sʀɪᴍᴀᴅ ʙʜᴀɢᴀᴡᴀᴅ ᴘᴜʀᴀɴ . ʜᴏᴘᴇ ʏᴏᴜ ᴡɪʟʟ ʜᴀᴠᴇ ғᴜɴ ʀᴇᴀᴅɪɴɢ ᴛʜɪs!
8 68

