《my devil twin | [HIATUS]》Юүтүбэ пранк!
Advertisement
Бодол болон суутал ээж аав ирснийг мэдэгдэн хаалга дуу шуутайхан нээгдэх үед ээж Хусогын найзуудтай мэндчилэхэд би хурдан хувцсаа сольж тамирын өмд том хэмжээтэй футболк өмсөөд гал тогоо руу буулаа.
Ээж" Охин минь чи үүнийг хийгээд юу?" Хэмээн үйлчлэгч эгчийн аягалж байсан хоол руу толгой дохилоо.
" Тийм ээ, би их хичээж хийсэн юм" гээд найдлага тээсэн харцаар харахад ам нээх гэж байсан ээжийн яриаг таслан аав" Хайрт минь би эхлээд амссан нь дээр байх , өмнөх долоо хоногт Сэил хоол хийхэд Хубигийн гэдэс өвдсөнийг санаж байгаа биздээ" гэлээ.
"Хнн, тэр чинь зүгээр л пранк байсан юм. Тэрний хулганы хортой бичлэг хэдэн сая хандалтыг надад өгч байгаа шүү"
Ээж" Хайрт минь чи эхлээд амс амс"гээд аягатай шөлөө аав руу түлхэхэд Хусог найзуудтайгаа намайг шоолж байхыг би нүднийхээ булангаар харлаа.
Тэгээд сайн инээгээд л бай би та нарыг нэг сайн чадахдаа л чадна даа хэмээн тэдэн лүү муухай харан суутал ээжийн дуу алдах дуугаар өөдөөс нь харвал тэр гар луу минь дохилоо. Өө хөөрхий ууг нь хайртай савх минь юмсан. Тэдгээр халтрууд луу харж байгаад савхаа хугартал атгасанаа ч мэдсэнгүй.
"Би идэхгүй Ээ," гээд хүнд хүнд алхан өрөөндөө орж хоёр хоногийн дараа бичлэгээ бэлдлээ. Би youtube дээр бичлэг оруулдаг болоод удаагүй ч олон хүмүүсээс хандалт авч байгаа . Яаж вэ? гэж үү пранк болон дүүгийнхээ сайхан царайгаар. Царайлаг дүүгээ хэрхэн пранкдсан тухай бичлэгүүдийг хүмүүс үзэх их дуртай . Аа бас миний царайлаг найзууд. Тэд ч гэсэн надад байнга чадуулдаг юм.
Маргааш нь сэрүүлэгнээсээ ч эрт сэрэн гарч гүйлээ. Би хоолонд дуртай бас хичнээн их идсэн таргалалт явагддаггүй ч биеийнхээ галбирыг зөв болгохын тулд би долоо хоногт нэг гүйдэг юм.
---- Auntor P.O.V----
Сэилыг хотхоныхоо гүйлтийн зам дээр гүйж байх хугацаанд Хусог аль хэдийн сэрээд түүнийг гарахыг хүлээн ууж байсан кофегоо бичгийн ширээн дээрээ тавин эгчийгээ чадах ажилдаа шамдлаа. Сэил гэртээ байхгүй байх хугацаа тун бага бөгөөд гурван долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж хоёул төгсөх ангид элсэнэ. Хусог эхлээд эгчийнхээ усны саванд улаан перец их хэмжээгээр яг улаан лоолийн шүүс шиг харагдтал нь хийгээд түүний шүдний оог нь дуусгаад сахлын хөөс саванд нь шахаж хийлээ. Сэил улаан лоолийн шүүсэнд маш их дуртай мөн улаан перецнээс аймшигтай харшилдаг юм. Харин шүдний ооны хувьд тэр бүр америкаас хамгийн сайн шүдний оог захиалж ганцаархнаа хэрэглэдэг. Хусогт Сэилын машиныг сандаах зав байхгүй болохоор жаахан л сахилгагүйтлээ.
Advertisement
Тун удалгүй алдарт эрх хадагтай Жон Сэил өглөөний гүйлтээ дуусган гэртээ заларлаа. Тэр орж ирээд шууд л гал тогооны текэн дээрх өөрийн усны савнаас дуртай улаан лоолийн шүүсээ уух гэсэн ч новшийн харшилтай улаан перец гэдгийг нь мэдээд гэрээрээ дүүрэн бүр тэр ч болоогүй хажуу айлынх нь модон дээр суусан шувууд дүрвэж нистэл чангаар хашхирч байв. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Жон Хусог өрөөнөөсөө чихний бөглөө зүүчихсэн маасайтал инээчихсэн гарч ирэхэд аав нь жирэмсэн ээжийг нь сэрээхгүй гэсэн дээ гүйхээрээ гарч ирээд Сэилын амыг тагласан юм.
Жон Сэилын талаас
Арай гэж чимээгүй болтол аав амьсгал хураангаа алдсан намайг гарнаасаа салгаж чимээгүй байхыг анхааруулчихаад буцаад өрөөндөө орлоо. Муу усан толгойт яаж намайг ингэж чадваа маргааш би чамайг харамсаад уйлтал чинь пранкдах болно доо гэж ихэр дүүгээ занасаар хувийн эмчээ дуудлаа. Би улаан перецны аймшигтай харшилтай, үнэртэх төдийд л нүүр минь улайж биеэр жижиг улаан зүйлс туурж загатнадаг. Хөгийн илжиг Жон Хусог.
----Auntor P.O.V----
Сэилыг өрөөндөө ихэр дүүгээ хараан эмч хүлээх хооронд Хусог аль хэдийнээ хувцаслаад уулзана гэж тохирсон найзууд руу гаа явахаар түлхүүрээ эргүүлсэн шиг л шүгэлдээд ч явж байх шиг. Маргааш юу болохыг мэддэг байсан бол ч одоо эгчээсээ өршөөл эрж байх байсан биз. Даанч мэдсэнгүй дээ.
Маргааш нь.
Сэил сэрүүлгэнээсээ ч өмнө сэрэн гэрийхэндээ өглөөний хоол, захиа бэлдчихээд өчигдөр ярилцаж тохирсон найзтайгаа уулзахаар гэрээсээ гарлаа. Тэр явсаар замын эсрэг талын хотхон луу чиглэв. Замын эсрэг талд багаасаа найзалж ирсэн өнөөх байнгын чадуулдаг алдарт царайлаг найзууд нь байдаг билээ. Тэр явсаар гучин давхар барилгын дотор орон цахилгаан шатанд суугаад 29 давхар луу гарав. Зорьсон газраа ирэн найзынхаа гэр лүү орж гүн нойрондоо үнэгчлэн нойрсох Лулугаа сэрээлээ.
Жон Сэилын талаас
"ЛУЛУ сэрээрэй, би танайхыг галдчихлаа . Аааа гээд Луханы чихэн дээр хашхирахад Лухан ч гялс босоод нойрон дундаа гал унтраах товч хайн хана тэмтрэн явсаар олоход гэр нь тэр чигтээ бороонд норсон мэт л болов. Нойрмог Лулу ч сэргэх үед яг урд нь шүхэр доор нүүр дүүрэн дэггүй инээмсэглэн зогсох Сэилыг хараад эргэн тойрноо харж ахиад Сэилыг хартал тэр гартаа видео камер барьж зогсохыг нь хараад үсээ зулгаах аж.
Лухан" Жон Сэил чи өчигдөр сэрүүлэг тавихыг сануулж болох л байсан шүү дээ?"
"Би мартчихаж ээ" гээд хөхрөн хуурай газар бараадан алхалхад Лухан хуурай хувцас өмсөн бэлэн болж байсан юм. Удсанчгүй Лухан бэлэн болж бид гучин давхарын хамгийн доор байрлах авто зогсоол руу бууж өөр нэг найзынхаа гэрийг зорьлоо. Бид өглөөний цайг бөөндөө уучихаад арвуулаа өдөржин болзож влог бэлтгэсээр өдрийн гурван цагийн үед Лухан бид хоёр Subway орлоо.
Advertisement
Яагаад вэ? гэж үү? Мэдээж Сэил зэвүүн дүүгээ чадах гэж байгаа. Бид Subway-ээс хоёр хачиртай талх ,хоёр кола мөн долоон хачиртай талхний уут, ундааны сав ч авав. Камераа Луханд бариулчихаад өөрөө юу хийх гэж байгаагаа тайлбарласаар хүүхдийн тоглоомны дэлгүүрт явж байгаа бөгөөд хуурамч хачиртай талх мөн хуурамч ундаа хийх зүйлс ч цуглуулан Лулугийн гэр лүү явлаа. Усан толгойт дүү минь Subway-ийн хачиртай талханд нугасгүй дуртай бөгөөд найзууд нь ч дуртай гэсэн. Өнөөдөр намайг шоолсных нь хариуг заавал авна даа. Эхлээд бид хоёр хуурамч ундаагаа улаан перец, улаан лоолийн шүүс , бас бус зүйлс холин мексэрдэж бэлтгээд хүүхдийн тоглоомын дэлгүүрээс авсан хачиртай талх шиг зөөлөн тоглоомоо уутанд нь яг жинхэнэ юм шиг хийгээд бэлэн болголоо. Одоо харин нэг зүйл.
-
Бид хоёр бүх зүйлсээ бэлдчихсэн болохоор яг одоо гэрлүү минь тор дүүрэн Subway-ийн хачиртай талх ундааг авч явна. Гэрт ирэхэд аав ээж хоёр маань аль хэдийн Хавай руу явсан байх ба Хуби байхгүй байв. Ээж маань удахгүй хэнз хүүхэдтэй болох гэж байгаа болохоор өөртөө болон бяцхан Хунбинд маань их анхаарал тавьж байгаа бүр усанд төрүүлнэ гэсэн , харин аавын хувьд их л хүсэж байж бий болсон хүүхдийг нь долоо хоног болгон ядаргаатай эгч нь хашхирч сэрээх нь таалагдахгүй болохоор л Хавай явсан. Хамаг юмаа ширээн дээгүүр өрж тавьчихаад шинэ кино хайж нь гаргаад Хубиг найзуудтай нь хүлээлээ. Усан толгойт дүү минь хагас цагийн дараа өнөөх халтар найзуудаа дагуулан гэртээ ирлээ. Лулу бид хоёр их уйдлаа шүү.
Хусог" Хэе, Сэ хэнийг хүлээгээ вэ?"үүдний өрөөнөөс хангалттай чангаар ориллоо.
" Хэе, усан толгойт оо. Манай найзууд удахгүй ирнэ, бас би чамд гайхалтай мэдээ дуулгамаар байна" гээд нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулан суулаа. Арван минутын дараа хонх дугарч Ханна орж ирэхэд Хусог их л гайхаж бас сандарсан харагдана.
"За, ууг нь манай найзууд ирнэ гэсэн ч мартаад хотоос гарчихсан гэж байгаа болохоор Хуби би чамайг цочирдуулам мэдээгээ задлахаар шийдлээ."
Хусог"Тэгээд хэлээч дээ" гэсээр кофены ширээний хажууд суунгаа залхсан бололтой хариуллаа.
"Лулу Ханна хоёр үерхэж байгаа, үнэхээр сайхан мэдээ байгаа биз Хуби." Огцом босож ирэн баргар царайлсан Хусогын янзыг үзэх гэж асуухад тэр Лулу руу хачин харснаа Ханнаг өрөөлүүгээ чирээд явчихлаа.
Намжүүн " Хусог Ханнад сайн байсан юмсан."
Жонгүг " харин тийм ээ, бүр мангар гоёоор сэтгэлээ илчлэх гэж байсан юм шдээ."
Лухан " Сэил-аа, миний найз охиныг чирээд явчихлаа шүү дээ" гээд гонгиноход Хусогын найзуудын зарим нь нүдээ эргэлдүүлэн , зарим нь санаа алдав.
"Эртхэн сэтгэлээ илчилэхгүй , Ханна ч гэсэн амьдралаа бодох хэрэгтэй биздээ " гэж хэлж дуусахтай зэрэгцэн Хусогын өрөөний хаалга савагдан Ханна гарч ирснээ Лулуг чирээд гарч явав. Араас нь Хусог уйлах гэж байгаа юм шиг улайсан амьтан гарч ирлээ.
"Өө хөөрхий, муу дүү минь хаягдчихсан уу?"гээд инээсээр буйдангийн цаад талд нуусан кола, хачиртай талхаа гаргаж ирээд " Гэхдээ битгий гунигла эгч нь найзууддаа авсан хоолоо чамд өгч болно шүү" урд нь Subway-ээ тавьлаа. Үүнийг харсан Хусогийн нүд нь сэргээд л ирлээ.
Гэрээр дүүрэн орилоон, хашхираан. Бурхан минь тэд эхлээд ундаа гэж бодсон улаан перец улаан лоолийн шүүс, лимон гээд баахан зүйлс хольсон зүйлыг уучихлаа. Угаасаа хачиртай талхыг маань идэхгүйг мэдсэн болохоор нуусан камераа гаргаж ирэн "За, царайлаг Жон Хусог болон түүний найзуудыг live-аар пранкдсан байдаг юм. Тэгэхээр залруулга хийхийг хүслээ, манай Лулу хэнтэй ч үерхээгүй бас дүүг минь сонирхдог охид боломжоо алдсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ээлжит пранктай минь хамт байсанд баярлалаа хайртууд минь." Гээд live-аа дуусгалаа. Яг одоо Хуби баярласандаа юу? эсвэл ичсэндээ юу? гэдгийг мэдэхгүй ч уйлах гэж байгаа нь хамгийн үнэн зөв болох биз.
Энэ удаа арай л сул пранкдсан нь аз шүү та нар гэж бодон түүний найзуудыг харан зогслоо.
Хуби"Сэил Ханна мэдэх үү? Өөрт нь сайн гэдгийг?" уйлагнан шулганана.
"Live үзсэн гэж бодож байна."
Угаасаа мэдэх ёстой зүйл нь шүү дээ. Ханна анх хоёр жилийн өмнө дүүд минь сэтгэлээ илчилж байсан ч Хусог муу шалиг золиг тоохгүй байсаар байгаад өөрөө сайн болчихсон юм. Нэг жилийн турш хоёрдмол хайр гэж гүйсээр байгаад сэтгэлээ илчилхээсээ айсандаа намайг нууж байхыг гуйсан юм. Ай Хана минь Хусогоос болж их ч зовсон доо. Бүр нэг хүүхэн дүүтэй минь гэрлэнэ гээд ирэхэд нь Ханатай нүүр туулаад үүдээр нэг үсдэлцээд дэлхийн гуравдугаар дайн болж байлаа. Одоо л нэг жаргах нь.
Advertisement
- In Serial584 Chapters
The Adventures Of The Young Master
Jin Rou, the youngest Celestial King, was being restricted to go outside by his father for some reasons. Thus, Jin Rou was fed up.
8 671 - In Serial1572 Chapters
Worlds' Apocalypse Online
The end of all worlds approach.
8 5105 - In Serial16 Chapters
George of the Dungeon
George is having a really rough day. He was in his room, and then he wasn't. Where he is now, he doesn't know, but it's cold and damp and probably underground and there's a bunch of spiders and stuff that want to kill him. Or not. And all he has is a mostly empty book. Yeah, George is having the time of his life.
8 155 - In Serial6 Chapters
Re: Reader interactive
A man commits suicide and is reincarnated, the rest is up to the readers. This is heavily reader interactive. I dont own the picture, I found it on Google.
8 77 - In Serial15 Chapters
Human & [Inhuman]
In a modern Japan just like our own, unbeknownst to the general populace, there are [Inhumans] who are capable of channeling [Soul Energy] into unique [Magic] through their physiological differences from normal humans, as well as [Compatibles] who possess an excess of said [Soul Energy]. [Inhuman] and [Compatible] are designed to work together, to complete each other. In such a world, underground feuds between bloodlines are common, and no duo is safe from destiny. Perhaps love can yet blossom on the battlefield? This is a piece that heavily takes inspiration from animanga/japanese light novels, and is also sort of an experimental piece to see if combining the exposition style of japanese light novels with the narrative and descriptive techniques of western literature can work. Prepare for two-person team battle action, romance, as well as some slice-of-life on the side.
8 99 - In Serial17 Chapters
Jade Immortal
(Experimental story)Six people stood in line for reincarnation and went to the same world. One person broke the rule of Six and followed them to the xianxia world they selected. Tricking a mortal bent on vengeance, an evil jade spirit was freed. It has a body at last and will do all it can to protect its freedom.
8 163

