《my devil twin | [HIATUS]》-Найз чинь надад дуралчихсан байна.
Advertisement
Өчигдөр тэнэг дүүгээ live- аар чадсандаа баярлан бөх гэгч нь амраад өглөөг цоглог угтан явахаасаа өмнө гэрийнхэндээ сүүлийнх ч байж магадгүй өглөөний цайг бэлдлээ. Ер нь бол Хусогт.
Би балет гэдэг урлагт гүн гүнзгий орчихсон болохоор удахгүй амьдралыг минь өөрчлөх том тэмцээнд орох гэж байгаа юм. Мэдээж миний энэ зүйл сурлагад минь нөлөөлөхгүй, би зүгээр л сонирхлоороо сүүлийн жил хүрэхгүй хугацаанд хичээллэж эхэлсэн ч багш минь намайг Америкт болох үндэсний өсвөр насны шигшээ тэмцээнд оруулах тухай хэлсэн юм. Би сонирхлоороо тэмцээнд хүртэл орох нь байна шүү дээ. Сайхан хэрэг.
Тэмцээнийхээ тухай интернетээс зарим зүйлсийг хайж байтал гэрийн хонх дуугарлаа. Очиж тайлах гэтэл ихэр минь хар хурдаараа шатаар гүйж бууж байгаад углааш нь сугарч түүн дээрээ тээглээд шатнаас өнхөрсөөр гутлын тавиурны урд газардлаа. Тэгээд босох гээд ёолсоор тавиурны үзүүрээс таттал өнөөх нь манай аварга дүүгийн гарыг даалгүй унаад дээрээс нь баахан өсгийтэй гуталууд минь бороо шиг л асгарлаа гэж. Түүний өглөөний бүтэлгүйтлийг харан баясчихаад түрүүнээс хойш хонх эвдлэх шахам балбаж байгаа нөхдүүдэд хаалгаа тайлж өглөө. Хаалга тайлахад тэд надтай эелдэгээр мэндэлсэн ч миний цаахан талд өсгийтэй гутланд живсэн ихэр дүүг минь хараад элгээр явчихав уу? гэлтэй инээлдэж гарав.
"За, орол доо." гээд өөрөөсөө аварга зургаан залууд зам тавьж өглөө.
Бүгд ширээнд суухад Хусог саяжингаа хэвтсэн газраасаа өндийн улайсан нүүртэй амьтан найзууддаа зориулж зарим зүйлсийг хоолны ширээнд өрж байсан юм. Би текен дээр буцан сууж мэдээлэлдээ анхаарлаа төвлөрүүдлэхдээ Хусогт том зүйлээ санууллаа.
"Хусог,надад миний кумамонтой футболк хэрэгтэй байна. Чи авч өгөх ёстой, би Сарад хосолж өмсөнө гээд амалчихсан."
Хусог" Эгч минь би маргааш аваад өгч болно биз дээ, би сая төлөвлөгөөтэй болчихлоо." гээд шарсан өндөгөө сэрээдэнгээ хэлэв.
"Чи санаж байгаа бол би үүрээр явна." мартамхай дүүдээ сануулах үедээ би нүдээ эргэлдүүллээ.
Хусог" Ахх,би мартчихаж ээ. За за хоёулаа өдөр гарч авах уу? "
"Тэгье."
Бидний ярианд дүүгийн минь найз Мин Юнги оролцлоо.
Юнги" Эгч чинь хол явах гэж байгаа юм уу?" гэж доошоо харан хэллээ.
Advertisement
Энэ залуу ч эгдүүтэй шүү, авв!
Хусог "Америк явна, хоёр долоо хоногийн дараа л ирэх байх."
"Балетын тэмцээнд орно, би энэ тэмцээний дараагийнх нь шатны болзлыг хангачихвал тэндээ хэдэн сар ч болох байх." гээд тэдэнтэй нэгдэн өглөөний цайгаа уулаа.
Хусог" Айн, би мэдээгүй юм байна. Чи надад хэлсэн санагдахгүй л байна даа."
" Чамд хэлээгүй ээ, гэхдээ би аавд хэлсэн шүү дээ. Тэр залуу хэлэхээ мартсан бололтой." гэж чадахаараа гайхсан дүр эсгэлээ. Мэдээж гадаадад үлдэх чинь наргиан, би хөгжилдмөөр л байна шүү дээ.
Тэд өглөөний цайгаа уусныхаа дараа Хусогын өрөөнд видео тоглоом тоглохоор орсон бол би гэрээ цэвэрлэчихээд аавын надад зориулж гаргаж өгсөн балетын бэлтгэл хийхэд тохиромжтой өрөөнд орон бэлтгэлээ эхэллээ.
Сонгодог аяныхаа хэмнэлд тааруулан нот бүрдээ хөдөлгөөнөө тааруулж уяан зөөлөн налархай тансаг мэдрэмжийг өөртөө шингээн яг л "Хэё Сэил, энэ чиний гэртээ бэлддэг бэлтгэлийн хэсэг биш харин жинхэнэ тэмцээн алив ээ чи чадна" гэж өөртөө шивнэн сануулсаар төгс гэх үгэнд нийцүүлэх гэж хамаг чадлаараа л хичээнэ.
Бичээчийн талаас.
Сэилыг балетын өмсгөлөө өмсөн сонгодог аяндаа тааруулан бүжиглэж байхад дүү нь аль хэдийн видео тоглоомоо тоглон дуусчихаад эгчийнхээ чадварыг найзууддаа гайхуулахаар өрөөнийх нь гадна ирэн алмайран зогссон байв. Тэр хэзээ ч эгчийнхээ ийм гайхалтай гүйцэтгэлтэй бэлтгэлийг харж байгаагүй болохоор алмайрсан ч түүний найзууд сайн найзынхаа эгчийн гайхалтай зөөлөн ялдам байдал, төгс бие галбир, усан цэнхэр өнгөтэй балетын хувцас нь хичээн сайхан зохисон байгааг харан нүд нь бундан болчихсон харж зогссон юм. Ая тоглогдож дуусах мөчид бүгд эргэн хэвийн байдалдаа орох гэж хэсэг хугацааг зарцуулав.
Сэил газраас алчуур авангаа " Би чамайг битгий нууцаар харж бай гэж хэлдэг биз дээ." хэмээн Хусогт хандан хэлээд хөлсөө арчилаа.
Хусог" Чамайг ингэж хичээж байгаа гэж бодсонгүй, чи магадгүй дараагийн шатанд нь тэнцэх байх аа" гээд эгчийнхээ гайхалтай бэлтгэлийг харан дэмжлээ.
"Чи надаас салах гэж их л хүсэж байгаа бололтой шүү."
Хусог"Үгүй гэдгийг чи мэднэ." гээд урам нь хугарсан шинжтэй хариуллаа.
"За за , тэгээд одоо явах уу? Би футболкоо авчихаад багштай уулзах хэрэгтэй байна." гээд зарим зүйлсээ цуглуулан өрөөнөөсөө гарахдаа Хусогт сануулан хэллээ.
Advertisement
Хусог ч толгой дохин Сэил өрөөндөө орж хувцаслаад цэвэр өмсгөлөө цүнхлээд гарахад бэлэн болов. Хусогын найзууд бөөндөө гэрээс нь гаран эгч дүү хоёрыг орхин өөр өөрсдийн замаараа салан одоход ихэрүүд маань их дэлгүүрийг зорьлоо. Мэдээж тэд бичлэг хийдэг болохоор гайгүй олон хүмүүст танил учираас их дэлгүүрт таарсан танидаг хүмүүс мэндэлж,зургаа хүртэл даруулсаар арай гэж аварга том кумамоны зурагтай футболк олж чадлаа. Даанч авахад нэг асуудал үүсчихэв.
Сэилын талаас.
Ашш, яг сайхан хайрт кумамонтой футболкоо авах гэтэл нэг жижигхэн охин хүрч ирчихээд миний футболкийг булаагаад авчихлаа.
Охин"Яа, ажумма энийг би сая хараад авна гээд бодчихсон байтал та яагаад хүрээд байгаа юм бэ?"
Юу!? А.ажумма.. бурхан минь надад тэвчээр хайрла, өөрөө нээх жижигхэн шоргоолж шиг юм байж.
"Яа, чи хэдтэй болоод хүнийг ажумма гээд байгаа юм. Харваас жоохон юм байж ах захгүй гэдэг нь! Чи очиж тэр эцэг эхдээ эрхэл, тэглээч хувцасыг чинь байна шдээ түрүүлж бодсон нь биш түрүүлж хүрсэн нь авдаг юм за юу жаалаа, одоо яв тэр ээж ааваараа чихэр авхуулж ид ." гээд өнөө охин байтугай хажууд байсан худалдагч хүртэл ангайтал нь үглэчихээд касс руу явах гэтэл өнөөх жижигхэн охин чинь замд тээглээд холдохгүй шинжтэй зогсчихов.
"Ёохх, чи чинь яасан хачин охин бэ? "гээд үсээ мөр давуулж шидчихээд зогсож байтал буйдан дээр намайг хүлээж байгаад унтчихсан Хусог харагдлаа. "Яа жаалаа би чамд энэ цамцнаас илүү гоё зүйл өгөх үү?"гээд шүлсээ гоожуулан унтах Хусог руу заагаад "Тэр ах чинь царайлаг байгаа биз , манай найз байгаа юм . Чам шиг өхөөрдөм охидод дуртай, би чамд тэрнийг өгчихөж болно харин чи надтай энэ цамцыг булаацалдахгүй бай за юу" гэтэл өнөөх охин чинь цамцны хажуу талаас зуурчихсан гараа тавин Хусог руу гүйв. Би ч боломжийг алдалгүй гялс кассан дээр очоод мөнгөө төлчихөөд торлуулаад юу болоод байгааг ч мэдэхгүй будилж суусан Хусогыг өнөөх бацаан охинтой нь хаяад гүйчихлээ.
Би угийн ийм хүн шүү дээ. Хөгжилтэй юм аа.
Түүнийг хаяж зогсоол руу гүйн машин дээр нь ирсэн ч надад машиных нь түлхүүр байхгүйг мэдээд ихэр дүүгээ хүлээн хулгайч шиг машиных нь хажууд зогслоо. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж л энэ байхдаа. Удалгүй Хусог орь дуу тавьсаар гүйж ирээд машинаа онгойлгоход нь би ч хурдхан суугаад орж ирэхийг нь хүлээлээ. Аягүй бол намайг хаяад явчихна. Хормийн дараа тэр орж ирээд хурдхан зогсоолоос хөдлөхөд нь арагшаагаа хартал нөгөө жижигхэн охин чинь араас гүйж байгаад зогсчихсон харагдлаа.
"Яасан өхөөрдөм охин таалагдсангүй юу? Би уг нь чиний сонирхол гэж бодсон юмсан." гэж тавлатал
Хусог" Би өхөөрдөм охидод дуртай ч арван тавтай хүүхэд ... Ахх, чи бүр намайг наад цамцаараа сольчихож байгаа юм уу?" гээд хөлсөө арчив.
Би хариуд нь мөрөө хавчлаа.
Бид цаашаа багшийн студи руу яван багштай уулзчихаад гэрлүүгээ харьлаа. Гэрийн гадаа иртэл гэрэл нь асаалттай байв, хачин юм шүү. Хэн байдаг байна аа, биднээс өөр хүн байхгүй л юмсан. Хусог руу гайхан хартал тэр инээмсэглэв. Тэр мэдэж байгаа бололтой.
Хусогыг машинаа грашндаа байрлуулах хооронд нь гэр лүү арынхаа хаалгаар нууцаар ортол зочны өрөөнд залуусын ярилцахыг сонсчихлоо. Ер нь яагаад өөрийнхөө гэрт нууцаар орох ёстойгоо мэдэхгүй ч тэдний яриа сонирхол татахуйц байх чинь!
Жимин" Юнги хён,та Сэилд сэтгэлээ илчилчихэж болдоггүй юм уу?"
Жонгүг" Гэхдээ энэ арай л хурдан юм биш үү? Та түүнд дурлаад гуравхан сар болоод, гуравхан хоногийн өмнө танилцсан байхад Сэил эгч зөвшөөрнө гэдэг юу л бол. Тэгснээс өөртөө дасгаж байгаад сэтгэлээ илчилсэн нь дээр байх."
Юнги "Мэдэхгүй юм даа, түүнийг харах болгондоо, хажууд нь байх минут секунд бүрт сандарч догдлоод, ахин дахин дурлаад байхад түүнийг өөртөө сайн болгож чадна гэж үү?"
"Авв..Хөөрхөн юм бэ?"гээд бодоод зогсож байтал Хусог машинаа байрлуулчихаад орж ирээд намайг харснаа юу хийж байгааг минь асуув.
"Найз чинь надад дуралчихсан байна."
Advertisement
- In Serial9 Chapters
A Heart to Call Home: A Twilight Saga Fanfiction
"A place where someone still thinks about you is a place you can call home."
8 184 - In Serial9 Chapters
Archmage Awakening: a Hunter Becomes a Mage
Bright Fox, a hunter of the Wild Wood, dies and is reincarnated as Prince Cassian, crown prince and next in line to become the Archmage. Now as Cassian, he must learn how to cultivate the magic of the Outlands while combining his knowledge of hunter potions crafting.
8 153 - In Serial12 Chapters
The Brothers of Haltria
Twin brothers were born in the Kingdom of Haltria. One was destined to rule. The other was destined to serve. Plots, intrigue, and long lasting rivalry drove them to odds with one another. Now a new power has awakened... or is it an old power born anew? Note: This novel is scheduled for weekly release through March of next year. At that time the schedule may be accelerated.
8 206 - In Serial103 Chapters
Shatter
'There are only two kinds of people in this world. A selfless idiot or a selfish fool.' - Unknown Zachariel, an ignorant young boy whose childhood has been full of both happiness and pretenses. Conflicted about what should he become, and what should be done, join him as he ventures out into the world of Pandragea, searching for the answer to his questions, the truth of his identity, and the mysterious artifact within his body. His adventure, filled with twists and turns as he gets plunged into a revolution against an empire, an uprising against an old legacy, a war against the divine demon beasts, and the revelation of the truth behind the mystery within him. As time marches on and running out, will he be able to find the answer to his questions, or will his enemies impede him from doing so?
8 226 - In Serial48 Chapters
A world that divides us mha/bnha
✨completed as of 12/12/21✨⭐️97k+ words⭐️🌞 finished editing as of 1/2/22🌞🧀you can see my writing get better throughout this book lol🧀When Izuku come face to face with death can his quirk finally finally reveals itself? What happens when things take a sharp left turn? Is this the quirk he's longed for, or is he victim to another mans quirk? Ah yes your prays have been heard, There is dadzawa in this.And something like todobakudeku someone suggested it so I thought I'd give it a shot. Warnings as I won't be putting them above chapter:Death /Main character deathInjuries &Gore Physical Abuse & Mental manipulation Experimentation / medical processes Mental health issuesCreepy old men/ non con medical procedures ^^Descriptive detail of all above^^Cover art by @oksopi12 on Twitter! Story overview on chapter ⓪Started: 25 JanuaryFinished: 12 December
8 195 - In Serial13 Chapters
Beep, Bop, Bugger off! (Pico x BF/Keith)
(Cover art by me)(Characters from Friday Night Funkin, a game available for download on itch.io. Check it out, it's really cool!)Pico was well known not just for his rapping abilities, but also for his brutish nature and unnecessarily rude responses. Keith, a guy who clearly hasn't grasped the proper concept of personal boundaries, tries everything in his best nature to get close to Pico after beating him in a singing competition.
8 179

