《my devil twin | [HIATUS]》Би ирлээ! Тэккила? Цуу?
Advertisement
/ташуу фонтод оруулж бичсэн нь англиар ярьж байгаа гэсэн үг шүү/
Сэилын талаас.
Онгоц газардах болсоныг чанга яригчаар зарлахад үзэж байсан зарим нэг тэмцээнүүдийн бичлэгээ зогсоон буухдаа бэлдлээ. Шалгангаар орон тосож авах дасгалжуулагчаа хүлээнгээ бас л өнөөх хэдэн бичлэгээ үзсээр явтал урдаа явах хүнийг ч анхаарах сөхөөгүй мөргөж орхив.
"Уучлаарай, хүн явж байгааг мэдсэнгүй."
Тэр хүн" Зүгээр дээ, би ч бас анхааралгүй байсан шүү дээ."
"За тэгвэл би ингээд явъя даа."
Удсанчгүй дасгалжуулагч маань ирж бид маргааш болох тэмцээнийхээ талбарыг нэг харчихаад бэлтгэлийнхээ заал руу явлаа. Энэ тэмцээнд тийм ч их найдлага тавихгүй байгаа ч бас л...
Нилээн хэдэн цагийн бэлтгэлийн дараа хэсэг хугацаанд амарч байтал дасгалжуулагч хэдэн мэдээлэл танилцуулна гээд амралтыг маань сунгалаа.
Дасгалжуулагч" За хүүхдүүдээ , манай багт багахан өөрчлөлт орсон байгаа. Сиэтл хотын багаас нэг хүн хосгүй болсон болохоор угаасаа манайх нэг л хүн ганцаарчилсан хүний үзүүлбэр байсныг болиулсан. Ойлгоно гэж найдъя."
Ямар новш нь вэ? Би л ганцаарчилсан үзүүлбэртэй!!
" Юу вэ? Энэ минийх байсан та яаж надтай ч ярилцаагүй байж шууд ингэж чадаж байна аа! " заалны гадна дасгалжуулагчид бухимдсандаа багахан чанга ярихад хонгилоор явж байсан хүмүүсийг цочиочихов.
Дасгалжуулагч" Би мэднэ ээ, гэхдээ өчигдөр гэнэт л тэмцээний журам өөрчлөгдөөд хосоороо байх хэрэг гарсан." мөрөө хавчин хэнэггүй гэгч нь хэлэхэд нь надад зөвхөн сарын турш ганцаараа бэлдсэн бүжгээ яаж хэдхэн цагийн дотор өөр хүнтэй хамт бүжиглэх вэ? гэсэн асуулт л үлдэх нь тэр.
Буудалдаа очин хоёр цаг унтасны дараа зааланд очин хамт бүжиглэх партнераа иртэл нь хүлээлээ. Хүлээх зуураа биеэ халаан зогстол хэн нэгэн алга таших шиг болж эргэн харвал нэг танил царай үзэгдлээ. Хаана харсан билээ?
Тэр хүн" Хөөх, чамтай энд таарна гэж бодсонгүй шүү." Мм, магадгүй би бичлэг дээрээс түүнийг харсан байх! Намайг мэдэн будлин суухад тэр миний хажууханд ирээд мөрөн дээрээ тохсон цүнхээ доош хаяв. Тэгээд гадуурх хувцсаа тайлбал балетийн хувцастай зогсож байх нь тэр. Надтай хамтрах хүн энэ юм биз дээ!
"Тэгээд бэлтгэлдээ орох уу? Би чиний бүжиглэж байхыг бас дэглэлтийг чинь ч бас харсан." хэмээн нүдээрээ инээлээ.
"Яагаад эхлээд танилцаж болохгүй гэж? Намайг Жон Сэил." хэмээн гар сунгатал тэр бас л инээгээд гараа сунган "Пак Даниел, танилцахад таатай байна. Жон Сэрил."
"Үгүй ээ үгүй, Жон Сэрил биш Сэил." тэр инээдтэй юм аа солонгос нэр гадаад хүмүүст дуудахад ийм хэцүү билүү? Бодохоор л инээд хүрээд байсан учир заалаар дүүрэн инээтэл Даниел гайхаж байснаа хүнгэнэтэл инээж орхив. Гоё хоолойтой юм аа..
Бид өдрийн турш миний бэлдсэн бүжгийн хэдэн хөдөлгөөнийг давтсан ч тэр залуу би л нэг чадварлаг гэсэн хамаг хөдөлгөөнийг маань хасаад утгыг нь ч алдагдуулчихлаа. Дургүй ч хүрэх шиг өөрийгөө ч голох шиг хачин мэдрэмжүүд холилдоод сууж байтал тэнэг дүү минь залгаж таарав.
"Сайн уу? Хайрт тэнэг дүү минь!" хэмээн видео калл хийсэн ч цаашаа яриад байгаа дүү рүүгээ багахан ориллоо. Одоо л намайг анзаарав бололтой өөдөөс хараад инээв, золиг чинь өөрөө залгачихаад!
Advertisement
Хусог" Сайн уу? Сэил. Бид нар гэрт хөвгүүдийн үдэш хийж байна ,хараач" гээд гэрээ тойруулж харуулбал үнэхээр аймшигтай хэргийн гэрч болчихов. Яасан гэж санана, өнөө муу Намжүүн ах чинь манай зурагтыг ганц татаад л бяцартал нь унагачихсан, харин Жимин гэж нөхөр миний том кумамон дээр шүлсээ гоожуулаад унтаж байдаг байгаа. Яагаад дандаа миний чихмэлийг дэрлэж унтдаг хүүхдүүд вэ?
"Яа! Жон Хусог. Яг одоо Жимин Намжүүн хоёрыг болиулахгүй бол үсийг чинь хусчихана шүү!" гээд дүүгийнхээ зуны амралтын турш ургуулж байгаа урт хөвсгөр үсэнд заналхийллээ.
Хусог" Миний буруу биш шүү дээ, хайран үс минь!.... Алив ээ, Жимин миний өрөөнд орж унт наадах чинь миний үснээс ч үнэтэй чихмэл шүү! Аа Намжүүн ахаа та чинь яасан ч бүтэлгүй юм бэ дээ? Юнги ах хаана байна аа дуудаад зурагт тогтоолгоодхооч." гээд гэрээр байтугай манай зааланд цуурайтахаар орилж гарлаа. Үсэндээ яасан ч их хайртай юм!
"За за, чи би л нэг орилоо гэдгээ гайхуулах гэж залгасан бол тасалла-"
Хусог" Үгүй ээ, Сэил би чиний тэмцээний талаар асуух гэж залгасан юм." гээд таслах товчийг дарахын өмнө амжиж хэлж чадав.
"Хмм, сонин хачин гэвэл би соло үзүүлбэр үзүүлэхээ больчихсон, нэг партнертай болж байгаа."
Хусог" Чиний ганцаарчилсан үзүүлбэрийг их хүлээж байсан юмсан, тэгсэн ч би чамайг эндээс дэмжинээ! Амжилт эгчээ."
"Мхн, наад хэдийгээ гэрт гал тавихаас нь өмнө явуулаарай даа. За баяртай." гээд утсаа тасаллаа. Ахх, санаж байна шүү! Хатуу пранкны дараа Хусогын гаргадаг царайг бас хөөрхөн сэтгэгдэл бичдэг үзэгчдээ. Ойрд бичлэг хийгээгүй юм байна. Санаа алдан суутал кофе авахаар явсан Даниел ч орж ирж тааран ахин нэг сайн бэлдчихээд буудал руугаа явлаа.
-
Цаг минут харавсан сум шиг л өнгөрч ганцхан хүний дараа бидний ээлж болчихсон байх нь тэр. Өрөөндөө очиж жаахан амарсан ч дасгалжуулагч муухай орилсоор орж ирэн арай гэж унтсан намайг сэрээн чирж авчирсан нь энэ юм. Эвшээгээд сууж байтал тэмцээн болж байгаа зааланд нүсэр алга ташилтын чимээ цуурайтав. Сайхан гүйцэтгэл бололтой, даанч бид өрсөлдөгчдийнхөө гүйцэтгэлийг үздэггүй. Үзэхийг хүссэн ч дасгалжуулагч хэт сайн хүмүүсийг үзүүлбэрийг хараад сэтгэл санаа муудчихана л гэдэг. Даниел бид хоёрын нэрийг дуудахад зааланд ахин алга ташилт цуурайтаж биднийг урьлаа. Бяцхан сандрал зүрхийг минь хурдан цохилж байсан ч Даниелаас сугадсаар инээмсэглэн тусгайлан бэлдсэн улаан хүрээ бүхий талбар дээр гаран ая явж эхлэхийг хүлээнгээ гоёмсог байрлал авч зогслоо. Заал тэр чигтээ ямар ч чимээ аниргүй байхад аажмаар ая эгшиглэж эхлэн бид ч аяндаа тааруулан дэглэсэн хөдөлгөөн болгоноо чадхаараа л сайн хийж байлаа. Одоо ч заал аниргүй зөвхөн бидний амьсгаа авах болон гаргах сонстож байхад багахан өөртөө итгэх итгэлийг минь сандрал бүрхэчих нь тэр. Аяндаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн хамтрагчтайгаа сүүлийн оргил мөчийн хэсгийг амжилттай гүйцэлдүүлсэн ч буухдаа л бага зэргийн алдаа гаргачихав. Бурхан минь энэ хэр их оноог авах бол? Ая дуусч аниргүй заал гэнэт л амь орон хүн болгоны алга ташилт баярын уухайгаар дүүрлээ. Өөрийн эрхгүй инээд тодорсон харц минь онооны самбарыг зүглэж байсан юм.
Advertisement
-
Америкийн нэгдсэн улсын 038 дугаартай онгоц Сөүл хотын Инчеон хотын буудалд газардахад бэлэн боллоо.~
Чанга яригчаар ийн дуулдахад сайхан нойр минь үрэгчихсэн тул хэд сайн суниагаад бүсээ зүүлээ. Өнөөдөр болох зүйлийг бодохоор л өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Би тэмцээнээ дуусгаад шууд нислэг суучихсан дүү болон хөөрхий найзуудад нь пранк цангааг нь тайлж өгөх хэрэгтэй биз дээ! Тэд намайг хоёр өдрийн дараа ирнэ л гэж бодож байгаа бас би тэдэнд маш том гэнэтийн бэлэгтэй очиж байгааг ч мэдээгүй гээч. Сайхан даа! (Бёл~Ер нь бол энэ Сэил аймар хорон инээдээр инээж байгаа юм шд даанч би бичиж чадахгүй юм хха.)
Такси барин гэрийнхээ хаягийг хэллээ, нилээн удах учир бодсон зүйлсээ гүйцэлдүүлж амжих байх. Том цүнхэн дотроосоо цуу гаргаж ирэн дүүгийнхээ уудаг кофенд талыг нь шахуу хийгээд, бас өчигдөр орой захиалга өгсөн хувцасаа гэр рүүгээ явахыг сануулаад амжлаа. Найзуудад нь ч юм байгаа шүү, би тэдэнд маш хэрэгтэй зүйл бэлдсэн үнэхээр өхөөрдөм.
Муухай инээн кофе хутгах намайг жолооч гайхаж харж байсан ч ирэх ёстой газраа ирчихсэн учир юу ч хэлэлгүй буулгалаа. Угаасаа юу ч хэлэхэв дээ. Subway рүү орон аль хэдийн танил болсон худалдагчтай мэндлээд дүүгээ найзуудтай нь орж ирэхэд нь хэрхэн чадах гэж байгаагаа ч цухуйлгахад тэр дэггүй инээд тодрууллаа. Миний бичлэгийг үзэх дуртай болохоор аргагүй шүү дээ.
Дин дон.
Хунши~
'Эгчээ та байна уу?
'Байна аа, яасан.
Хунши~
'Зүгээр л чамайг санаад. Бид одоо subway орох гэж байна. Чи байсан бол сайхан даа.
'Хмм хэдхэн хоноход тэгтлээ их санаа юу? Би байхгүй чамд сайхан байгаа л гэж бодсон юмсан.
Санасан сэтгэлийг чинь гайхалтай цуутай кофегоороо дэвтээж өгөх болноо дүү минь!
Хусог чатыг минь харсан ч хариу бичсэнгүй, магадгүй эмзгэлмээр байсан байх л даа. Тун удалгүй түүний найзуудын бүдүүн хоолойнууд цуурайтаж эхлэхэд би нууц камераа суурилуулчихаад арын хаалгаар нь гарч явлаа. Хөөх тэд ч жаргалтай харагдаж байна шүү! Тэдний захиалсан бүх зүйлс ирэх хүртэл л гэх гэсэн юм.... Subway дүүрэн хахаж цацсан хүмүүс хажууд суугаад хүмүүс нь тэднийг шоолох бол тэд ичсэндээ гарахын түүх болж байв. Ширээн дээгүүр амнаасаа буцааж гаргасан будагтай ундаа болон хэт их халуун ногоотой хот дог дүүрэн байх бөгөөд Хусог уурлан худалдагчийг загнах үед нь худалдагч эмэгтэй зүгээр л бяцхан хөгжилдөн хэмээн хэлээд дараа ахин үйлчлүүлэхийг нь ч хэлээд гаргалаа. Тэднийг гарсны дараа би дотогш орж нууц камераа авчихаад гэр рүүгээ явсан юм. Тэд өөр газар орж хоол идчихээд гэрт ирэх байх, тэр болтол надад хангалттай цаг байгаа шүү дээ. Гэртээ орон аль хэдийнэ түүний бэлдэж орхиод хөргөгчинд хийсэн кофег өөрийнхөө бэлдснээр сольж тавиад захиалсан хувцсаа хүлээлээ.
Уйдсандаа Хусогтой чатлан суутал хувцас ч ирэв. Талархсанаа илэрхийлээд өнөөх хайрцагтай хувцаснуудаа хүргэлтийн бараа шиг тавьчихаад Хусогт тэмцээний дараагийн шатанд тэнцээгүй бас гуниглаж байгаа тухайгаа ч хэллээ.
Хусогын машин грашинд орж ирэх үед нэг давхарын харанхуй өрөөнд нуугдан камераа асаалаа.
"За сайн уу? Залуусаа. Ахин нэг пранк бичлэгээр уулзаж байгаа даа баяртай байна. Яг одоо би гэрийнхээ харанхуй өрөөнд байгаа бөгөөд зочны өрөөнд маш хачирхалтай зүйлс болж байгаа билээ. Тэрнээс сонирхуулахад..." утсанд минь Хусог болон найзуудынх нь зураг ирэх үед ёжтой инээмсэглэн өрөөнөөс аажуухан гараад том өрөө рүүгээ ортол сайхан дүр зураг намайг болон үзэгчдийг минь угтлаа. Би тэдэнд түүхэн анимены өхөөрдөм болон халуухан охидын хувцасыг захиалж өгсөн ч тэднийг үнэхээр ийм эгдүүтэй байх юм чинээ санасангүй. "За залуусаа энэ ямар байна, та нар ийм халуухан охидтой болзохыг хүсвэл намайг subscribe хийхээ мартваа." гэсээр худлаа кемераа унтраан гал тогооныхоо текен дээр яг хөргөгч рүү харуулан тавиад одоо ч нүдэндээ итгэхгүй байгаа нөхдүүдэд анхаарлаа хандууллаа. Бурхан минь яаж инээдээ тэвчих вэ?
Хусог хэсэг гөлийж зогсосны эцэст сая л ухаж ойлгов бололтой ийн ориллоо.
"Жон Сэил! Чи яаж чадаж байна аа."
"Жон Сэил болохоор л." мөрөө хавчин ийн хэлтэл тэд духаа алгадсанаа саяхныг хүртэл нөгөө халуухан хувцастайгаа санан Хусогын өрөө рүү гүйлээ. Хөгжилтэй хүмүүс шүү, гэхдээ Намжүүн, Жин хоёрын хувцас жаахан багадаад жадайчихсан, Жимин Юнги хоёрынх арай том байсан юм байна. Энэ нь бүр ч инээдтэй!
Хусогынх бүр хэлээд ч нэмэргүй би л нэг эр хүний үстэй гэсэн шиг гар хөлийнх нь үс гэж аймшигтай байсан шүү.
"Яа! Чи ядаж Жимин Жин хоёрын хувцасыг сольчихгүй. Тэр хоёр ч одоо бүрэн онигоо болох нь байна шүү дээ." гэсээр хамгийн түрүүнд хувцсаа солиод ирсэн дүүдээ хэлтэл тэр нүдээ эргэлдүүлэн хөргөгч онгойлгонгоо " Чи саяныхаа бичлэгийг тавихгүй юм байгаа биз дээ?"
"Яалаа гэж...өөрийнхөө хамгийн гоё пранкнуудын нэгийг нийтлэхгүй байх билээ дээ. Та нарыг халуухан охин төрхийг өдөр болгон харна гэж үү?"
Хусог санаа алдан өөрийнхөө кофеноос балгасан ч буцаагаад гаргачихав.
"Юу болоов ээ? Чи зүгээр үү?" мэдэн будилан хүчтэй ханиалгах түүн рүү ойртвол тэр амаа арчиад " Ямар новш нь вэ? Жон Сэил!"
"Ямар ч новш нь биш, Жон Хусог. Би зүгээр л чамайг кофегоо тэккила болон цуугаар амт оруулахыг хүсэх байх гэж бодоод багаханыг хийчихсэн юм."
Хусог" Тэккила? Цуу? Багахаан? Чиний хувьд багахан гэдэг чинь тэр зүйлийн тал шүү дээ, бурхан минь миний сайхан кофег чи яасан?" хөмсгөө өргөн над руу ойртоход нь би толгойгоо доошлуулан " Би асгарсан гэж бодож байна." гээд өрөө рүүгээ зугтсан ч эхлээгүй ачаагаа тээглэн Хусогын өрөөнөөс гарч ирж байсан Юнги дээр уначихлаа. Эхх, азгүй юм бэ? Би бүр нууц камер тавьчихсан байхад өөрөө уначихлаа шүү дээ!
"Хахахахаха."
Хөгийн инээд ард минь цуурайтахад Хусог яаж ийм сайхан бүтэлгүйтэлийг алдахав гэсэн янзтай камерийг минь бариад муухай инээн зогсож байв.
Хусог" Би бодлоо л доо, нээрээ яаж ийм сайхан пранкийг оруулахгүй байж болох билээ дээ." гээд камернуудийг маань өрөөндөө аваад орчихлоо. Эхх, амьдрал дууслаа! ТТ....
Энэ хэсэг бүр 2000 дөхсөн шүү, хайрлаарай ♥️♥️
Advertisement
- In Serial10 Chapters
Life of David
HI! This is my story that will hopefully go on for many chapters to come. Just a heads up, I'm dislexic so if there are a few words that are spelled wrong than I opoligise, so please go easy on the comments. There will olso be some gore and explicit languish so be warned.If you want to know what it's a bout than check inside. All I will tell you hear is that he is going to be very OP.HOPE YOU ENJOY!!
8 137 - In Serial96 Chapters
Artist's Nightmare
Some people say that death can be the door to a new life. For some, this would be an afterlife, for others reincarnation. Unfortunately, for Edward Wright, a young and talented writer, it was much more than that. His demise came willingly, fueled by the immense darkness inside his own head. However, instead of going straight to the afterlife, Eddie woke up in a world different from the one he knew, yet one so similar. It was his world - the world he wrote. Quickly he realized that his death brought a terrible cataclysm upon his creations, who are not happy about it one bit and would very much like to see him dead. What they don't realize is that only he can save them and stop not only the end of the world but also the terrible and dark force working behind the curtain.
8 214 - In Serial25 Chapters
An Ode To Fallen Nemo - Tales from the UnderCurrent (Short Story Series)
Sabban Vint & his fellow graduates of the 117th cadet core, are exhilarated at the chance to serve alongside the legendary ace pilots of IAFS - However they will soon learn that not all soldiers are heroes nor all pilots aces - Someone needs to don the redshirt, to bellow the Wilhelm-Scream - To pilot the mighty V-MBT-Neo-M - The Nemo.Bela Grimizan is considered the best of the best, regardless of any rumours her subordinates might speak of - But are years of training, experience & raw talent enough to counter someone with faith on their side?'Lucky' Luke. Luke is his middle name actually but it's what everyone calls him. That's the sort of place he lives - A place where a legend is required when war comes beckoning at their doors... Now on Royal Road!This is a series of short stories that take place in the world of the UnderCurrent. A world where 'plot-armour' is usually something the enemy have & where the machine you pilot may very well decide a battle before it ever begins.---- Now available on Royal-Road!For my review of 'Zeta Gundam' I wrote a short story detailing what the lives of the poor everyday background pilots must be like - In a war predicated on the fact that one man said another's name; "Sounds like a girl's name" - Leading to the deaths of 1000s. Since then I've begun writing an original novel, carrying over the characters from here, called 'UnderCurrent'.These stories can be read without knowledge of UnderCurrent and likewise it can be read without knowledge of this.Optimally however it may benefit you to read UnderCurrent to have complete context, the following are some words that may not always be in all of the stories should you choose to skip from tale to tale;Vijaik - A blanket term for mechs made of regular metals. They come in a variety of designs.Casnel - Specifically refers to any mech made of the rare metal 'Goibniu'. They are exceptionally advanced and powerful machines.Bhaile and Abhaile - The planets of UnderCurrent's people.IAFS - 'Independent Alliance of Free States', a rebel faction backed by private corporations, seeking change for the solar-system.TSU - 'The States Union', ruling body of all controlled space, known for often-times being callous and extreme in method.Remembrance - A somewhat 'wild-card' faction made up of former rebellion survivors operating from the 'Remembrance' continent. ----Thanks for reading😊👍.
8 165 - In Serial39 Chapters
Dragon Princess Reborn
Original version here: http://www.royalroadl.com/fiction/1180 Who can stop the humans' greed when what they seek is right in front of their eyes? A girl whose fate has been stolen away by her relatives finally obtain freedom within death... But is death truly the end of her suffering? Or maybe it simply was the beginning of her story. "This world is filthy..." Said a girl wielding a black sword covered with blood "Maybe...but it actually just makes it even more beautiful." Follow her adventures as she swears to keep her destiny within her two small hands, followed by friends and enemies in a merciless world.
8 165 - In Serial17 Chapters
Legend of Lunos [Dropped]
The Lunos clan was once the reigning clan of the Demons but because the younger generation's weakness to light was growing stronger for each generation, their power waned as the once proud Vampires were forced to disappear from the world. Regarded as demonic fodder, the Lunos clan became nomads who wander the world seeking refuge. But the land of the demons is large and many dangers lurk within the shadows. -------------This is a reincarnation story. The prologue is to let everyone know that I will be writing this story as well as to expect the next chapters.
8 182 - In Serial39 Chapters
Anakin x Padme (Two sides)
What if Padme didn't die when giving birth? What if Obi Wan didn't leave Anakin to burn but put him up the higher ground so he doesn't burn but still discovered by the Emperor. That will be answered.
8 236

