《my devil twin | [HIATUS]》Жирэмсэн?
Advertisement
Дүүгээ чадаад гоё байсан ч миний ичмээр бичлэг түүнд байгаа болохоор санаа зовсондоо унтаж ч чадсангүй. Өглөө эрт босоод Хавайд байгаа эцэг эхтэйгээ ярьвал тэд ээж минь удахгүй төрөх гэж байгаа болохоор их л завгүй байгаа тухайгаа бас хүүхэд нь их сахилгагүй ойр ойрхон хөдөлж байгаа тухай олон ч зүйлийн талаар ярьцгаалаа. Ярианыхаа төгсгөлд ээж намайг хэдэн зүйл дэлгүүрээс цуглуулж өгөх тухай гуйн дуусгавар болгов. Санаа алдан хувцаслаад хэдэн зүйл авахаар болоод гэрээсээ гарлаа.
Хүүхдийн дэлгүүрт ороод иртэл бүх юм нь их жижигхэн болохоор бараг л хайлж урсаж байв. Одоо төрөх дүүдээ хамаг сэтгэлээ зориулж байгаа болохоор худалдагчтай нь олон зүйлийн талаар ярилцаж олон ч цаг тэр хавийн хамгийн хөөрхөн бас хүүхдэд сайн гэсэн бүхнийг тэргэндээ чихэж явлаа. Орой болж нар тэнгэрээр улайран хаяарч байхад хүүхдийн хувцасны их дэлгүүрийн баримтын машин шатах дөхөж байсан юм. Яагаад гэдгийг мэдэх үү? Мэдээж энэ надаас болсон. Өдөржин явж цуглуулсан болгоныг авах гээд кассан дээр нь иртэл зогсож байсан худалдагчийнх нь нүд орой дээрээ гарах шахав. Магадгүй миний дөрвөн тэрэг хүүхдийн хувцаснуудыг хараад тэгсэн байх, гэвч энэ ч болоогүй байсан юм. Учир нь хувцаснаас гадна угж, тоглоом, бас бус зүйлс, ор, хувцасны шүүгээ зэргийг агуулсан тав зургаан тэргийг хараад нэг нь ухаан алдаж унасан болохоор энэ бүхэн ингэж их сунжирч байгаа юм л даа. Дэлгүүрийнх нь хаах цаг болоогүй байсан бол ахиад явах л байлаа. Асар их мөнгө картнаас нь ус шиг л урсаж гарсаныг мэдсэн аав маань юу болсныг асуун над руу залгав.
"Ээж намайг дэлгүүр ороод хэдхэн юм аваадах гэсэн л дээ, даанч хэд хэдэн юм нүдэнд тусаад авчихсан юм аа." хэмээн учирлавал аав инээх, уйлах хоёрийн дунд гацах шиг л болсон байх даа, хамт байсан бол бичиж авахгүй юу. Тэгээд дуудлагаа таслан дүрст дуудлага хийхэд нь хэдийн уншуулж дууссан таван тэргээ харууллаа.
Аав" Жон Сэил! Ээж чинь чамайг хүүхдийн радио асрагч, ор л аваарай гэсэн шдэ!! Наадуул чинь юу юм бэ?"
"Танай хүүхэд чинь хувцас өмсөхгүй гэж бодоо юу? Бас тоглоом ч хэрэгтэй, бас угж! Энэ хэдийг л авсан чинь хэдхэн тэрэг л болсон шд. Аа бас би маргааш хичээлийнхээ зарим нэг зүйлийг цуглуулах болохоор их юм авлаа гэж загнахвий дээ, айчихлаа." Хариуд нь аав нүдээ эргэлдүүлэн" Чи яг хэрэгтэй гэсэн юм аа л аваарай даа." гээд утсаа тасаллаа.
Advertisement
Торлуулсан хэдэн юмнуудаа машиныхаа хойно хийгээд зарим том багтахааргүй ор шүүгээ зэргийг хүргэлтээр авахаар болоод дэлгүүрээс гаран машинаа барьсаар гэртээ иртэл гэрийн гадаа дүүгийн маань машин бас бусдынх нь ч харагдав. Эд нар бүр манайхаас салахаа байлаа шүү!!
Машинаа гражиндаа байрлуулчихаад гэрийнхээ арын хаалгаар орон "Хусог-а гараад машинд байгаа хэдэн юмыг оруулаадхаач!" гэхэд тэр халтардсан цамцтай хүн хүрч ирлээ.
"Чи ямар жаахан хүүхэд үү? Хувцас хунар чинь яачихаа вэ?"
Хусог гартаа барьсан кофегоо гал тогооны шүүгээн дээр тавиад" Чи л тэнэг хүн шиг орилоогүй байсан бол би ийм болохгүй байлаа." гэв. Хариуд нь нүдээ эргэлдүүлэн гартаа атгасан тортой зүйлсээ буйдан дээрээ тавьчихаад тэрийн уналаа. Хусогын найзууд чөтгөр харсан мэт л алга болжээ?
Ширээн дээр зарим зүйлсээ өрж тавиад ирээдүйн бяцхан дүүгээ төсөөлөх үед минь нэгэн сайхан санаа орж ирэв. Та нар намайг хүүхдийн радио асрагчаар яаж дүүгээ чадах тухай төсөөлж байна уу??
Тийм ээ, би түүнийг бас удахгүй ирэх түүний найз Юнгийг чадах болно. Надад хэр сайн болохыг нь шалгая л даа жаалаа!
Хүүхэд асрагчныхаа эцэг эхэд байх зориулалттайг ширээн дээрээ орхиод нөгөөхийг нь өрөөндөө нуулаа. Бас ч сайхан наргиан болох нь дээ. Удалгүй доод давхар тэдний сүртэй мэндчилгээ сонсогдоход би төгс жүжиглэлтээ хальт бэлдсээр өрөөнөөсөө гарлаа. Зочны өрөөнд тэд урд нь байрлах жижиг ширээн дээр хэдэн чипс задлан кино сонгож байгаа харагдав. Бас асгачихжээ!! Толгойгоо гудайлган өрөөнд ороход тэд намайг гайхаж харан юу болсон тухай асуух нь тэр. Яг бодсоноор минь шүү..
"Зүгээр дээ, энэ тийм ч чухал асуудал биш. Би Лулуг над руу залгахыг хүлээнгээ чацаргана авахаар гарч ирлээ."
Хусог" Гэхдээ чи исгэлэн юманд дургүй байхад яагаад заавал чацаргана гэж. Бас чи--"
"Лулу залгаж байна!" гэсээр хөрөнгөнөөсөө авсан шингэн чацарганаа аваад өрөөн рүүгээ гүйлээ. Мэдээж Лулу над руу залгаагүй, би зүгээр л цагаа төлөвлөөд сэрүүлгээ тавьчихсан юм. Тэд ч юу болсон талаар маш их гайхаж байгаа байх даа.
-Зочны өрөөнд-
Сэил утас нь дугарах мөчид л өөрийн хамгийн дургүй шингэн чацарганыг шүүрч аван өрөө рүүгээ гүйхэд Хусог болон Юнги нар гайхсаар үлдсэн юм. Нэг их тоосонгүй киногоо үзэх гэж байсан ч хаанаас ч юм бэ юм дуугарахад Юнги ууж байсан ундаандаа хахсан бол Хусог идэж байсан чипсэндээ хахан өнөөх нь хамраас нь гарчихав. Бусдаар бол ямар нэг бүтэлгүйтэл алга даа. Тэд эхлээд айж эхэлсэн ч яг юу болоод ойлгохдоо тайвширлаа. Энэ хүүхдийн радио асрагч л байж.. Тэд чимээгүйхэн Сэилын яриаг дамжуулах хүүхэд асрагчны хажууд суусан байх бөгөөд өрөөнд түүний дуунаас өөр юу ч үл цуурайтна.
Advertisement
Сэил" Лул-у би яах вэ? Үнэн бол яах вэ? Би ингээд ганц бие хүүхэд тэвэрсэн хүүхэн болчихвол ээж аавынхаа урмыг их хугалах байхдаа." гэсээр уйлах нь сонсогдоход хоёр залуу хоёул нүдээ бүлтийлгэж байлаа. Юу гэсэн үг вэ? Хүүхэд гэнэ үү? Жирэмсэн??
Сэил" Мэдээж би тэнэг дүүдээ хэлээгүй, бас би цор ганц итгэдэг хүн чамд л гэж хэлж байхад.... Тийм ээ, Даниел гэдэг. Бид тэмцээний үеэр саяхан л уулзсан. Тэмцээн эхлэхын өмнөх орой бид багаараа бага зэргийн пиво л уусан, тэгээд өглөө сэрэхэд бид н-эг о-оронд сэрсэн. Тэгээд л гүйцээ. Би ч тэмцээнээ дуусгаад шууд онгоцонд суусан ч тэр миний араа залгасаар л байсан. Яах учраа ойлгохгүй нь! Өчигдөр хоол идэх гэж оролдсон ч хий огиод юу ч идэж чадаагүй. Өглөө би бүр үзэн яддаг жимсээ идэхийг хүссэн. Тэгээд л шалгаж үзсэн чинь хараал ид би жирэмсэн болчихож!! Яах вэ? Би яах вэ? Лулу!!"
Үүнийг эхлэлээс нь тэвчээртэй сонсож суусан Хусог яахаа мэдэхгүй бодлогошрон суух бол Юнги өөрийн хайртай охиныг хэн нэгэн залуугаас жирэмсэлсэн эсэхэд итгэж ядан сууж байлаа. Гэхдээ тэр Сэил л өөрт нь сайн гэвэл Сэилыг мөн тэр хэн нэгний хүүхдийг ч хайрлахад бэлэн байгаа биз?
Удаан суусны эцэст Сэил утсаа гартаа атган, нус нулимс болсон хүн шингэн чацарганыхаа шилийг гал тогоондоо оруулж тавихад түүнийг өнөөх хоёр нь үйлдэл бүрийг нь дагуулан харж байв.
Хусог" Чи зүгээр үү? Сэил?" санаа зовсон нь илхэн байх бөгөөд Юнги ч мөн зовсон харагдана.
Сэил" Би зүгээр ээ, зүгээр л яах учраа олохгүй будилж байна. Гэхдээ ахиад Лулутай ярилцах хэрэгтэй болохоор тэднийх рүү явлаа." гэсээр нулимсаа арчив. Үнэндээ тэр дотроо инээж байгаа! Энэ хоёр залуу өөрийн нь бяцхан шоглоомонд хэрхэн итгэж, хачин царайнуудыг нүүрэндээ наасан байгааг харахдаа тэр өөрөөрөө бахархаж байв. Бусад хүмүүс ч бас харсан бол сайхансан. Даанч харамсалтай нь камераа бариад гарч ирвэл тэд мэдчихнэ шүү дээ.
Сэил дуугүй явсаар өрөөндөө ороход Хусог Юнгид түүнтэй ярилцахаа хэлээд дагаж орлоо. Сэил орон дээрээ суун хоёр хөлөө тэвэрсэн байх бол Хусог орны буланд суужээ.
Хусог" Сэил, чи надад юу ч байсан ярьж болно шүү дээ. Би чамтай хэзээ ярилцахад бэлэн байгаа." хэмээн аядуухан хэлвэл Сэил хариуд нь толгой дохисноо уйлж эхлэв.
Сэил" Хусог-а би яах вэ? Б-би тийм зүйл болно гэж мэдээгүй. Би яах вэ? Үнэхээр жирэмсэн байвал ээж аав яах бол? Би хүүхдэд хайртай ч энэ миний амьдралд яаж нөлөөлөх бол гэдгээс ч айж байна."
Хусог" Зүгээр дээ, бид бүхнийг даван туулах болно. Битгий айгаарай, зүгээр дээ." тэр Сэилд дөхсөөр түүнийг тэврэх бол Сэил инээдээ үнэхээр ихээр тэвчиж байлаа. Гэвч... тэр тэссэнгүй ээ.
Өвөрт нь байх эгч нь чанга чанга инээж эхлэхэд тэдний яриаг сонсож байсан Юнги ч мөн хаалга татан орж ирлээ. Хусог гайхан түүнийг харвал Сэил инээсээр орноосоо босон "За за, бяцхан наргиан байсан ч та хоёр намайг бүр гэрийн авгай болголоо. Та хоёр түрүүн гаргасан царайгаа харсан ч болоосой." гэсээр орон дээрээ савж уналаа.
B/N (Byeol note)
Энэ хэсэг жаахан муу болчихсон юм шиг байна гэхдээ яахав дээ. Дараагийн хэсэг онцгой хэсэг байх болно. maybe love chapter? Би та нартаа хайртай шүү♥️🏳️🌈 (хичээл дээрээ бичсэн анхны удаа^^)
Advertisement
- In Serial63 Chapters
From Bards and Poets
What happens when the great heroes turn out to be rude glory-seeker zealots, or savvy and snarky jerks ? Something different from what bards, poets and minstrels sing, is what happens. Everyone knows about his journey across the continent. How he met friends and foes alike, how he fought against the greatest wizards, warriors, beasts and demons. Everyone believes he had the purest heart, the noblest soul, and that he selflessly braved many dangers in order to achieve goodness. Hah ! Well that's what the songs and legends say anyway ! He did it all for the fame and glory, what do you think ?
8 127 - In Serial167 Chapters
Antagonist Rewind
A new frontier, a new galaxy, an ancient seal. The end of the world already happened once. To prevent it from ever happening, one person goes back. To enter the Game, to stop the ultimate evil, all whilst being public enemy number one. See Crule save the world. The world he failed to save once before.
8 135 - In Serial31 Chapters
NEVER SPLIT THE PARTY: The Adventures of The Creeping Bam (BOOK ONE: The Job)
TAO is a broken world held together with nothing but magic and the will of the gods who protect it and its people. Then thousand years ago THE SUNDERING struck and Tao was almost torn apart by a terrible magical cataclysm which resulted in the planet almost being halted in its journey through the cosmos. It took all the power the gods of Tao could muster to restore its orbit and set it turning again, but in their efforts it was forever changed – its axis was drastically altered, and it now spins in such a way that one face of the world is forever turned from the sun it orbits, leaving half the planet in perpetual darkness. The various humanoid races that survived and now thrive within the habitable parts of THE DAY LANDS have come to live in perpetual fear of what lives beyond THE BORDERLANDS that separate them from whatever dwells within THE NIGHT LANDS, but for ten millennia it has kept its secrets. The land of RUNDAO languishes under the rule of their warlike Northern neighbours, the TEKTEHRAN EMPIRE, while a small, ragtag band of motley adventurers ply their mercenary trade fighting monsters and protecting the common man from the various dangers that haunt the night and prowl the hinterlands on the edges of civilization. THE CREEPING BAM have amassed a modest reputation in their years together, but they’re still just a small-time party of sellswords, thieves, outcasts and mages. They’re also exactly the kind of underdogs the people of Tao doesn’t yet realise are needed to save the world from the encroaching darkness they doesn’t even know is coming … This is a love letter and homage to the high-fantasy worlds of the tabletop RPGs like Dungeons & Dragons, Pathfinder and Warhammer and the sword & sorcery cinema and literature I fell in love with as a kid growing up in the 80s, from Robert E. Howard’s Conan the Barbarian (and the awesome Schwarzenegger movie, STILL my favourite fantasy film EVER), The Lord of the Rings and The Hobbit and Ron Howard and George Lucas’ Willow, to the more grown-up and edgy worlds of grimdark masters George RR Martin and (my all-time favourite) Joe Abercrombie, as well as a BIG DOLLOP of Terry Pratchett’s immortal Discworld series. IMPORTANT: This story contains material which some readers may consider to be mature, such as battle violence, some strong language and occasional mild sexual scenes. If this is not your kind of thing, this story is not for you. I am also serializing this story on Tumblr, Wattpad, Quotev and Sweek.
8 316 - In Serial27 Chapters
Every Planet We Reach Is Dead
Brought to an unknown ship in the middle of space orbiting an unknown planet ten times the size of Earth. Years or even days pass before he could even meet any sort of civilization. In a galaxy where some of the logic from his own galaxy does not apply, he will attempt to survive.
8 232 - In Serial8 Chapters
Correcting My Martial Path
This story follows a young student on modern Earth, who got sucked in a spatial dimension that suddenly appeared in his living room. Follow his adventure in a world unknown to him as he tries his best to cope up and find a way to return to earth.
8 205 - In Serial78 Chapters
IN YOUR MIND. fezco
« am i in your mind? sometimes? » « i'd lie if i said it was jus' sometimes. » in which lulu jenson has to handle a bunch of shit and finds herself looking for comfort in fezco.[EUPHORIA SEASONS 1 & 2]all credits go to sam levinsoni only own lulu and zahia jenson
8 126

