《my devil twin | [HIATUS]》"-Ээж нас барчихсан гэнэ ээ!!"
Advertisement
"За, Хусог-а тэр чинь наргиан! Чи яагаад уурлаад байгаа юм?"
Бяцхан наргианы минь хариуд тэр бүхэл оройжин уурлаж над руу байж болох муухайгаараа харсаар байсанд нь би тэсэлгүй ийн хэллээ. Гэхдээ ер нь би яасан гэж? Зүгээр л тоглоом! Тоглоом наргиангүй бол энэ амьдрал чинь уйтгартай, харин Жон Сэил хэзээд л уйтгар гунигийг үргээдэг хүн байхдаа дуртай байх болно. Даанч Хусог! Надад оройн хоол ч хийж өгөхгүй юм!
Хоол хийж сураагүй нь миний буруу хэрэг үү? Би өглөөний цайгаа хийдэг ч оройн хоол.. яавч миний хэв маяг биш шүү хонгор минь! Хусогт дургүй хүрээд нэг хүний Итали хоол захиалчихаад сууж байтал манай ангийн охин зуны амралт эхэлснээс хойш нэг ч холбоо бариагүй байж залгах нь намайг гайхшруулж орхив. Юу хэрэг болоов? Бид хоёрын ачаар овоо нэр хүндтэй болчихсон баймаар!
"Байна! Ярих зүйлээ хурдан яриарай? Би завгүй байна!" гээд их л ширүүхэн дуугарвал тэр худлаа инээд алдсаар
-"Сэил, чи яасан ууртай байх юм бэ? Би зүгээр л хичээлийн шинэ жил эхлэхын өмнө хөгжилдөх үү л гэх гэсэн юм?"
"За больж үз! Чи бид хоёр хэзээ дээ хамт үдэшлэгт явах хэмжээний дотно болсон билээ?"
Тэр бол хараал идсэн хоёр нүүрт! Манай сургуульд бүр манай ангид шилжиж ирэхэд нь би түүнд сайн хандаж туслах гэж хичээж байхад тэр намайг болон дүүгийн минь нэрийг ашиглаж өөртөө нилээн нэр хүнд хуримтлуулж чадсан. Тэгээд яасан гээч? Тийм ээ! Хөгийн өлөгчин зан гаргаж бидний өөдөөс бүр миний өөдөөс тэрсэлдэж, дүүгийн минь толгойг эргүүлэх гэж оролдсон! Жон Сэил хэзээ ч өөрийн гэрт хоёр болон түүнээс дээш нүүртэй хүмүүс нэвтрэхийг хүсэхгүй! Дүүд минь бүр Ханна байгаа цагт шүү!
Мижон юм дуугарахгүй удсанд утсаа таслах гэтэл ахин хөгийн инээдээ чихэнд минь наан " Зүгээр л миний үдэшлэгт ирээсэй гэсэн юм. Чи байвал энд илүү хөгжилтэй байна байх?" Өө тэгэхээр би түүний үдэшлэгийн алиа салбадай болох гэж түүний гэрт очих гэж үү! Амаа татаад тамын тогоо руугаа зайл чөтгөрийн өлөгчин минь! гээд хэлчихмээр байвч.... Би боловсон байх хэрэгтэй! Хах?
Advertisement
"Юу гээч? Нээрэн л бид удаан хөгжилдөөгүй юм байна! Бид очно оо. Дүүгийн найзууд ч очих болно." гэхэд тэр -"За! Би та нарыг ирнэ гэдгийг бүгдэд нь дуулгах болно оо! Хаягаа зурвасаар явуулъя." гээд утсаа тасаллаа. Үнэхээр итгэв үү? Тэнэг амьтан ч бол доо. Магадгүй түүний үдэшлэг биднийг байхгүй болохоор сүйрэх дөхсөн байх? Тэгээд л бид хэрэг болсон биз..
Өрөөнөөсөө гарахад Итали хоол минь аль хэдийн ирсэн байх бөгөөд Хусог буйдан дээр зурагт үзэн сууж байв. Яг ч үзсэн гэхэд ч хаашаа юм? Унтраалттай байхад? Гал тогооноос таван сэрээгээ авчиран Парминьяна тахиагаа амандаа хийнгээ Хусогыг ажиглалаа. Жаахан гутарсан юм шиг харагдаж байна.
"Хөөе! Одоо болтол уурлаад байгаа юм уу? Нарги-"
Хусог" Үгүй ээ? Зүгээр л бодох юм байна." гээд эрүүн доороо гараа авахад нь гайхан хараад тахиагаа улаан лоолийн соусанд дүрэнгээ түүнээс асуув.
"Ханна та хоёр яасан юм?" гэвэл тэр яаж мэдсэн юм гэсэн харцтай надруу харснаа санаа алдана аж.
Хусог" Чиний тэр лайвын дараа бид овоо эвээ олоод аятайхан байсан ч өчигдөр Мижон биднийг их дэлгүүрт явж байхад гарч ирээд шал худлаа юм зохиогоод ярьж өгсөн. Би балмагдаад худлаа ч гэж хэлж амжаагүй байсан чинь Ханна гүйгээд явсан. Ярилцах гээд очсон чинь...."
Бичээчийн талаас.
Хусог" Нана! Гуйя, миний хэлэхийг сонсооч дээ. Би тэр охинтой ямар ч холбоогүй ээ! Тэр Сэил бид хоёрыг ашиглаж байсан. Яагаад гэнэт ийм зүйл яриад байгааг мэдэхгүй ч түүний ярьсан бүхэн худлаа. Гуйя?" гэхэд өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжсэн Ханна нусаа татах мэт болчихоод ам нээв.
Ханна" Би мэдэж байгаа ч дургүй хүрээд байна! Би чиний араас удаан гүйж одоо л нэг чамтай хамт байх нь гэтэл...чиний хуучин охид гарч ирж өнөөдрийнх шиг төвөг удахвий, бидний хайр гэж бодсон зүйл хайр биш байхвий, тэр тусмаа надаас чамайг залхаад явчихвий гэдгээс би айгаад байна!" гэх нь Хусогын итгэлийг үгүй хийж орхилоо. Нээрэн л Хусог үнэхээр Ханнад хайртай гэж үү? Тэр өөрийгөө түүнд сайн гэдгээ мэдэж байсан ч бусадтай зугаацхаа зогсоогоогүй, тэр ч бүү хэл Ханнагийн төлөө юу хийж өглөө? Хайр ч биш харилцаатай ч түүний өөр нэгэнтэй уулзах үед, ярилцах үед харамлаж, түүнийг болон өөрийгөө шархалуулдаг. Энэ тэгээд хайр биш юм бол хайр гэж яг юу юм? Тэр хайрыг ойлгохыг хүсэж байв. Ойлгочихвол Ханнаг гэх энэ сэтгэл нь юу болохыг мэднэ шүү дээ.
Advertisement
Хусог" Тэгвэл бид яах болж байна? Тийм ээ бид биенээ хайралдаг гэж бодсон ч юу ч мэдэхгүй ахлах сургуулийн хүүхдүүд шүү дээ. Ойлголоо! Би чамд бодох хугацаа өгье, би ч бас ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэх үү? Нана?" гэхэд нь Ханнагийн уйлах дуу л цуурайтаж байв.
———————
Энэ бүхнийг сонсож суусан Сэил нулимс дуслуулан дүүгийнхээ толгойг чанга гэгч нь цохиод авав. Хусог түүнийг гайхан хартал
Сэил" Чи ямар новшийн тэнэг амьтан бэ? Ханна чамд хайртай! Үгүй байсан бол ахлах сургуулийн энэ хоёр жилд дандаа чиний хажууд байхгүй байх байсан! Тэр чамайг өвдөхөд, хаягдаад уйлж суухад чинь, хүмүүсийг хаядаг болсон ч хажууд чинь байсан байхад яаж түүний хайранд эргэлзэж чадав аа? Чамд л хугацаа хэрэгтэй! Чи үнэхээр түүнд хайртай юу? гэдгээ сайн бод! Түүний юунд татагдаж байна? Чи будаггүй төрх, халтар хувцастай түүнийг хараад ч догдолвол хайртай гэсэн үг! Ханна лав чамайг шартаад сэрэхэд чинь шөл хийж өгөөд инээгээд угтах охин! Чи шартаад сэрэхдээ ямар царай муутай гээч!" гэхэд нь саяхан л гутарч байсан Хусог инээж эхлэв.
Сэил" Юундаа инээгээд байгаа юм?"
Хусог" Зүгээр л... Хоёулаа ярилцаагүй удсан байна. Тэр явдлаас хойш...ингэж суугаад ярих тухай төсөөлж л байснаас.."
Сэил" Тэр тухай яриахаа боль! Тэглээ ч..б-и чамайг аль хэдийнэ уу-чилчихсан! Харин одоо Ханнагийн тухай яръя!" гэв.
______________
Өчигдөр орой Хусогтай олон зүйлсийн тухай ярилцаж хонолоо. Бидний харилцаа жаахан цуурсан ч одоо эргээд улам илүү бэхжсэн юм шиг санагдаж байна. Утсан дээрээ тэмдэглэснээр удахгүй нисэх дээрээс ирэх аав ээж болон бяцхан дүү Хунбин маань ирэх дөхөж байв. Бид ч гэр орноо цэвэрлэж, баярын ширээ заслаа. Тэгэх зуураа зүгээр ч байсангүй Хусогыг чадах гээд өрөөнд нь очсон ч тэр алга байсан тул толгойгоо сэгсэрчихээд барьж орж ирсэн гичээ гал тогоонд оруулахаар явтал гэрийн утас хангинав.
"Байна уу?"
-"Байна аа. Аав нь байна миний охин."
"Хөөх, та нар ирчихсэн юм уу? Бид одоо гарлаа!" гэвэл тэр утасны цаанаас түүний дуу нэг л сул сонсогдсон ч тоолгүй хөөрөн асуутал тэр санаа алдав.
"Аав! Юу болсон бэ? Яагаад хариулахгүй байгаа юм?"
Аав" Миний охин тайван байгаарай! Ээж чинь... Ээж нь төрөхийн хүндрэлээр нас барсан!" хэмээн утасны цаанаас уйлж эхлэлээ. Үргэлжлүүлэн" Эрт хэлээгүйд уучлаарай! Аав нь цочирдоод хагас ухаантай хүн явж байгаад сая л... Хэлээгүйд уучлаарай!" хэмээн ахиад мэгшиж эхлэхэд нь цаана нь нялх хүүхдийн уйлах дуу зүрхэнд ортол сонсогдов. Гар минь суларч нөгөө гарт байсан шар савтай гич унаж, би шалан дээр уналаа. Одоо ч миний хайртай хүмүүсийн уйлах дуу цуурайтсаар. Удалгүй би уйлж эхэллээ. Хаалга түлхүүрдэх дуу сонсогдож нүүр дүүрэн инээх Хусог Ханна хоёр гэрт минь орж ирэв. Дараа нь миний байгаа байдлыг харан цочирдсон юм.
Хусог" Сэил, юу болсон бэ? Яачихсан юм бэ?"
"Ээж нас барчихсан гэсэн! Аав..аав Хунбин хоёр... Удахгүй ирнэ гэсэн! Юу болоод байнаа юм бэ? Ээж..ээж" хэмээн нүд минь харанхуйлж ухаан балартаж Хусогын гар дээр уналаа.
Кккк! Ямар сайхан өдөр вэ? Нар эдр сайхан ээгээд.. За тэгээд шинэ жилийн мэнд!
Advertisement
- In Serial78 Chapters
The Bride Of The Vampire King
Of course I'm happy, nothing can make me happier than this, he said, as he stepped forward and stood in front of Mila.
8 763 - In Serial50 Chapters
[ The Administrator ]
She used to be a bright child. She was just not fortunate enough to have a normal life. Ill and bed-ridden, she slowly lost affect and cut herself off from outer reality, as her only joy was to construct a complex fantasy world. And eventually, she met her demise. Nevertheless, her story did not end here. Who is to say that Death is our last path? For her, it was just the beginning. She had been given a second chance. Reborn as a Goddess in the very own world that she created, it was now only up to her to write her own story. ‘This time, let’s try to live normally.’ Warning: Slow Character Development, Frequent Hiatus About the releases: Do not expect regular releases. I can no longer stick to a specific release schedule, so the chapters will be released once the entire arc is done, which implies long hiatus periods between arcs. About the tags: Although there are game elements, there are absolutely not the focus of the story so this isn't exactly a LitRPG.
8 154 - In Serial6 Chapters
Blood of an Inhuman Hitman (Rewrite)
In need of a synopsis. Quick rundown, however, would be that this contains supernatural creatures, assassins and a boy who was turned into a vampire. P.s. I'm aware that this is full of cliches and that may not be everyone's cup of tea, but it's definitely my kind. So, please, I'm really begging here, don't tell me that it's full of cliches, I A L R E A D Y know.
8 107 - In Serial11 Chapters
Yama
Utilizing technology with specific elements as a weapon to fight demons called malus seems like a bizarre dream in 16 years old Hikari Yama's mind. From a machine gun that shoots water to bombs that are created from the earth. Keeping world peace by eliminating malus is a job for those who were born as a chevalier clan. Feeling burdened by responsibilities that he never wishes for, Yama always hopes a miracle will happen to change his fate. Forget about being a secret hero who saves a random commoner, he just wants a silent peaceful life as a human being. As he waited for the day to come, news broke into his clan. There's a legendary weapon being created by ancient malus to make chevaliers lose their power. But the weapon is lost on the earth. Dedicated to taking off his duty, he strives toward his goal searching for the weapon in secret from his clan.
8 204 - In Serial11 Chapters
The tale of the Evil
In her past life she was known as the witch of destruction. She killed thousand of people. Unfortunately, that was not her wish. She was controlled by the god. She was a tool merely constructed to commit evil. But this time she was given a chance to fight back.
8 166 - In Serial16 Chapters
Broken (Peeta Mellark Fanfiction)
Peeta Mellark has survived the Hunger Games, he escaped the Quarter Quell, then he was rescued from the torturous hands of the Capitol. His memory has been tampered with, so everything he sees could be either real or fake. Instead of a smooth recovery, he is thrown right into war. What would become of him in the end? Broken. (Taking place a little over halfway through the Mockingjay book and after the movie Mockingjay Part 1) This is a somewhat sequel to the other story I wrote called Hijacked, but I think you could read this without reading the other one. This story and these characters are owned by Suzanne Collins, not me (obvi)
8 123

