《my devil twin | [HIATUS]》" Ядаж энэ хүүхэд чинь жинхэнэ юм байгаа биздээ?"
Advertisement
Сэил ухаан алдаж унах мөчид Ханна сандрангуй түргэн дуудах гэхэд Хусог түүнийг болиулав. Тэгээд өрөөнд нь оруулж орхиод гарч ирэхэд Ханна яагаад түргэн дуудуулаагүйг нь асуулаа.
Хусог" Ээж амьд аа! Ойрд Сэил бид хэдээр их тоглоод бүр аавийн дансны хамаг мөнгийг үрчихсэн болохоор бид хэд нилээд чадах гэж байгаад ийм юм бодож олсон юм. Чи айсан уу?" гээд дагзаа маажих найз залуугаа Ханна нэг сайн цохиж авав.
Ханна" Миний айх ч яахав! Сэил хэр их цочирдсон болоод ухаан алддаг юм! Арай дэндүү юм аа. Танай аав ээж хүртэл ямар жаахан хүүхдүүд биш ийм юм сэдэж л байдаг!" гэхэд нь Хусог түүнийг тэврэн өрөөндөө орлоо. Гэрийн гадаа хоёр машин зогсож түүнээс баахан залуус гүйлдэж бууж ирээд тэдний гэр рүү яаравчлан оржээ. Хэн бэ гэж үү? Мэдээж энэ байшингаас салдаггүй өнөө халтар нөхдүүд. Тэд Сэилыг ухаан алдсан гэдгийг Хусогаас хальт сонссон болчихоод шууд давхилдан ирсэн нь энэ билээ. Эдэн дунд нэг л хүн хамаг сүнс нь зайлчихав уу? гэмээр цааснаас цагаан царайтай залуу явж байлаа. Мэдээж Юнги ч цагаан л даа?
Тэд гэрт орох гэж хонх дарж байхад ахин нэг машин зогсоолд зогсов. Машинаас Хусогтай их адилхан эмэгтэй, эрэгтэй өлгийтэй нялх хүүхэд тэврэн бууж ирлээ. Залуус одоо л тэднийг Хусог болон Сэилын эцэг эх болон бяцхан дүү Жон овогт болохыг танив. Тэд ой санамжаа хаана гээгээвээ?
Тэд инээд алдан гэрээ түлхүүрдэж залуусыг орохыг дохив. Залуус ч араас нь ороход гэр анир чимээгүй байх аж. Жон эцэг эх чимээгүй байхыг сануулан өөрсдийнхөө өрөөнд хүүгээ оруулж тавиад Хусогын өрөө рүү орлоо. Залуус одоо ч гайхширна. Охин нь ухаан алдаж унахад бүх эцэг эхчүүд ингэж баярладаг билэв үү? Тэд ч мөн даган оров.
Жин" Хусог юу болоод байна аа?" гэхэд Хусог инээд алдаж " Наргиа" хэмээн шивнэв.
Юнги" Айн? Сэил ухаан алдсан нь бас наргиа юм уу? Арай бичлэг хийгээд хувцасны шүүгээнд чинь зогсож байгаа юм биш биз? Би хичнээн их цочирдсон гэж санана!" хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулж орхиход Хусогын аав хоолой заслаа.
Advertisement
Ханна инээд алдаж" Сэил сэрэх болж байгаа байх даа?" гэхэд тэд ч хөдөлгөөнд орж эхлэв. Хусогын ээж өрөөндөө орж хүүгээ нэг шалгах гэж явсан бол Хусог аав хоёр нь гэртээ байх ээжийнх нь авахуулсан зураг бүрийг зочны ширээн дээрээ цуглуулав. Харин Ханна залууст бүх зүйлсийг, яаж жүжиглэх тухай тайлбарлаж байх мөчид гэнэт л Сэил өрөөндөө орилж эхлэв. Ааваас нь бусад нь яаран очвол тэр хар дарсан бололтой хамаг хүйтэн хөлс нь цуван шанааг нь норгож, үс нь ч мөн норжээ. Тэр шууд л Хусогт наалдан уйлж эхлэв.
Сэил" Хусог! Би аймшигтай зүүд зүүдэлсэн. Аав залгаад ээжийг нас барчихлаа гээд л. Гэнэт миний ойр хавиарх бүх зүйлд хар манан татаад л би юу ч харахгүй сууж байхад ээж цагаан даашинз өмсчихсөн зогсож байсан. Үнэхээр хөөрхөн тэр над руу гараа сунгахад нь би атгах гэсэн ч ээж арагшаа хараад дүүгээ бас ахыгаа сайн хараарай! гээд гэрэл рүү уусан шингэж орхисон. Би дуудаж уйлаад нэмэр байгаагүй! Тэгсэн яасан гээч! Аав ээжийн ажил явдал болоод удаагүй байсан чинь Ханнаг дагуулж орж ирээд "хойд ээж" гэсэн. Үгүй биздээ? Ээж үхээгүй энэ бүхэн миний гажиг зүүд л байх тэ? Ээж өнөөдөр Хунбиныг аваад ирэх ёстой биздээ!" хэмээн Хусогын энгэрт наалдан солиотой мэт хачин хачин юм ярьж уйлах Сэилыг харсан бүгд түүний өмнө гэмшиж эхлэв. Сэилын хувьд гэр бүл нь юу юунаас илүү эрхэм байтал түүнийг гэрэлтүүлэх нар нь үгүй болоход түүний дэлхий хөмөрч орхих мэдрэмж Сэилд л мэдрэгдэх нь гаслантай. Бусдын хувьд энэ чинь түүнийг хашраах гэсэн пранк төдий!
Хусог хариу хэлсэнгүйд Сэил өрөөндөө цуглах бүгдээс зөрөн зочны өрөөндөө очтол аав нь ээжийнх нь жаргалтай инээх зурагнуудыг өрж тавиад тэврэн уйлж суув. Үүнийг харсан Сэил цочирдлоо. Түрэгхэн гүйж очиж ааваасаа зурагнуудыг булааж аваад мөрнөөс нь барьж сэгсрэв.
Сэил" Худлаа гээч! Худлаа гээд хэлээд ээжийг гаргаад ир л дээ. Та юугаа хийгээд байгаа юм! Ээжийг аврах хэрэгтэй биздээ? Аврахгүй энд юу хийж байгаа юм?... Хунбин?" хэмээн яриаг нь таслан уйлах хүүхдийн дууг чих тавин сонсоод эцэг эхийнхээ өрөө рүү гүйлээ. Орон дээр дөнгөж төрсөн бяцхан дүү нь сүү нэхэх мэт уруулаа өмөлзүүлэн нүднээсээ том том нулимс гарган уйлахад Сэил түүнийг тэврэн өрөөнөөс даруй аав дээрээ очив. Яг л байсан байрандаа зурагнуудыг ээлжлэн харах аавыгаа харах Сэил одоо ч энэ бүхэнд итгэж ядан байхад Хусог болон түүний найзууд, Ханна бүр Юнги хүртэл толгой гудайн зогсох аж. Тэр дүүгээ тэврэн бэлдсэн өрөөндөө оруулан тайвшруулах гэж хичээв.
Advertisement
Дүүгээ орон дээр нь тавин хөдөлгөх зууртаа "Хунбин-а хардаа. Энэ чиний өрөө
... Эгч нь чамд болон ээжид зориулж гэрээ янзалсан. Чи ээжийг дагуулаад ирэхгүй яасан юм бэ? Би одоо үнэхээр гунигтай байгаа ч чи байгаа болохоор арай л дээр байна. Эгч нь чамайг буруутгаагүй шүү, үзэсгэлэн минь. Зүгээр л одоо ээж байсан бол.." гээд уйлж эхлэхэд дээрээс нь тонгойж байсан Сэилын нулимс бяцхан тансагын нүүрэн дээр дусан хоёул уйлж эхлэв.
Сэил уулга алдан түүнийг тэврээд" Уучлаарай, чшшш. Эгчийгээ уучлаарай. Битгий уйл даа." гэхэд нь ард талд нь " Түүнд сүү хэрэгтэй байх?" гэх ээжийн нь хоолой дуулдав. Сэил огцом хойш харахад ээж нь нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн зогсож байв. Бүгд л Сэилыг цочирдоод бяцхан тансагыг маань унагах байх гэсэндээ ойртох үед Сэил инээн тэднийг гацааж орхив.
Тэр Хунбин руу харан түүнийг саатуулангаа" Эгч нь галзуурч байх шиг? Ээжийг үхсэн гэчээд хоолойг нь сонсоод бүр тэнд зогсож байна гээд хараад байх юм? Сүнсэнд итгэх хэрэгтэй бололтой." хэмээн түүнтэй ярьж эхлэхэд Хусог түүнд дөхөн дүүгээ өөртөө авлаа. Сэил гайхан харвал Ханна камер барьсан чигтэй Сэилын цөхөрсөн царайг бичиж байв.
Сэил хөмсгөө зангидан" Сун Ханна! Юугаа хийгээд байгаа юм? Миний царай тийм инээдтэй харагдаад байна уу? Та нар ч бас юунд-"
Жон хадагтай" Хонгор минь, ээж нь амьд шүү дээ. Битгий уйл." гээд залуусын араас гарч ирэх аж. Сэил гайхан толгойгоо барьж, нүдээ нухалсан ч урд нь зогсох ээж нь сарниж арилах гэх мэт зүйлс болсонгүйд тэр уйлан ээждээ тэврүүлэн зогслоо. Дараа нь огцом гайхаж камер барих Ханна, ээж хоёр руугаа гайхаж хараад " Хөгийн хүмүүс! Намайг чадчихсан юм уу?" гээд хуруугаараа бүгдийг нь чичиж эхэлвэл бүгд гундуу төрхөө нүүрнээсээ авч инээж эхлэхэд тэдний инээдийг таслан Хунбин уйлж эхлэв.
Сэил ахин хууртахгүй гэсэн шиг Хусогын барих жаалын булцгар хацар руу хуруугаараа хүрж үзэн" Ядаж энэ хүүхэд чинь жинхэнэ юм байгаа биздээ?" гэхэд нь аав нь" Мэдээж шүү дээ!" гээд ээжийг нь тэврэв.
Сэил" Яа! Би та нараас болоод хичээлийнхээ юмыг цуглуулсангүй!" гээд туниж эхлэхэд бүгд түүнийг саяхан уйлж унжиж суусан Сэил мөн эсэхэд эргэлзэж байсан юм.
Ингэж л Жон гэр бүлийн нэгэн дүрсгүй охиноо пранкдсан адал явдал уйлаан, дуулаантай өндөрлөв.
Чүүс, чүүс* уруулаа цорвойлгох*
Advertisement
- In Serial447 Chapters
Consuming Earths, Devouring Skies
In the myriad realms, legends rise and fall in the countless eras.Yan Zaizen, a frail youth with an unfortunate history, meets one of these legends. Will this change his common destiny to something greater?The story of a boy that just wants a peacefully lavish life with money, amazing food, and a beautiful woman to love.The story of the heavens that laughs at this.
8 215 - In Serial6 Chapters
The Ancient One
The Alteric Empire was vast and powerful. Their borders reached to all coasts of the continent, and their banner swayed in the wind of every town. Their knowledge on magic was second to none, and their firm grasp of combat trained highly skilled warriors. Their enemies trembled at their approach, and their friends feasted their arrival. The Orcs, and the Dwarves, were conquered, and given equal rights as their Human Overlords. For thousands of years they reigned supreme, and peace and prosperity was abundant throughout the continent. The arrival of the Elves shattered that. Led by their so called "Great One", they invaded the empire. Elves fell in droves, hundreds, then thousands, then hundreds of thousands, but the empire lost ground. In a last attempt to defeat the Elves, the Crown Prince was sealed away, with the hope that one day he would be awoken in an time where the Elves can be stopped. Without the prince, the Elves lost less and less soldiers with each attack, until the Empire crumbled. After thousands of years of occupation, Humanity is no more. There are only elves, orcs, and dwarves, and humans have been forgotten by most. Hundreds of thousands of years later, a young elf will stumble across an ancient secret, and the Elven Empire will shake in it foundations. For the Ancient Being awakes, and he brings doom.
8 198 - In Serial31 Chapters
Ant Lord: Monsters in the Fog
Marcus was living the good life until the day the fog rolled in. Now he has to battle against impossible odds to save the ones he loves. Can he stand in the face enemies who have a serious leg up-or a few legs up- on him? Or will he lose his humanity to monsters even worse than the creepy crawlies?
8 130 - In Serial33 Chapters
The Female Alpha // ✓
Paige Edwards has waited from the time she was sixteen for her mate, just like any other werewolf. But, seven years later, she is still yet to find her mate, has an adopted son, and an entire pack to run. Paige was the Female Alpha, and nothing was going to get in her way.Highest ranking: #104 in werewolf [08/07/17]Started: 2015 Oct 29 Finished: 2016 Jun 28© Leo Smith 2015-2016
8 137 - In Serial18 Chapters
Legend to God Restart
Fiction.Hiroshime Masayuki, a smart but instinctual teenager with a future unlike any other, is sent to another world to compete in a game of gods. Though the prize is any desire he/she wishes, the adventure may cause him to lose his morality completely. Will Masayuki become a champion while protecting his friends, or will they be killed off as failed summons? Find out in the land before seven
8 180 - In Serial23 Chapters
The Never-Ending Search for Amusement
For as long as I can remember, there was nothing. I didn't mind mind, because it was all I had ever nothing. There was just me, surrounded by a dark void, thinking. Before time existed, there was a being. It had no body, but was alive. When the Universe exploded into existence, it realised that it could move the individual atoms to create and destroy entore galaxies. This is the story of a god. Or When god gets bored, he creates deities to amuse him. He makes a planet and fills it with life, including people, and give them a challenge. The deities have 10000 years to make the people as advanced as possible, or they die. Oh, and there's magic.
8 205

