《LOVE AGAIN》Хаврын тэнгэр шиг олон аашт
Advertisement
6:36 секундээс дуугаа эхлүүлэн өгүүллэгээ уншаарай^^
__________________________________
"Чонло чи надтай одоо хүртэл ярихгүй байгаа нь их л сонин байна шүү?"
Тэр одоог хүртэл сургууль руу надтай хамт явахдаа үг дуугүй байгаа нь надад үнэхээр сонин санагдав.
-Хөөё Чонл-"
-Яав! Яах гээд байгаа юм. Юу хүсээд байгаа юм чи!"
Түүний үгэнд үхтлээ цочин хойшоо болоход тэр өнөөх эрхэмсэг төрхөө гаргасаар юу ч болоогүй хүн шиг сургууль руу орлоо. Ийм хүн гэж бас байдаг аа? хэн нь л саяхан хардаж сардиад байсан нь билээ?
Чонлогийн араас гүйсээр хажууд нь зэрэгцэн очиход тэр намайг тоохгүй хэвээр л явав. Завсарлагаан ч болоогүй болохоор түүнээс түр ярилцахыг гуйхад тэр эхэндээ дуугарахгүй байснаа дараа нь толгой дохин бид хоёр нэг хүнгүй газар луу явсан юм.
-Нөгөө Чонло... хоёулаа энэ асуудлаа нэг тийш болгьё л доо. Чи надтай тэр өдрөөс хойш хэд хоног танихгүй хүнтэй юм ярьж байгаа юм шиг л харьцаад байх юм. Одоо хүртэл"
Чонло-Тэгээд би чамайг тэвэрч аваад үнсээд байх байсан юм уу?"
Би юу ч дуугарч чадахгүй түүн рүү дэмий л гунигтай ширтэхэд Чонло үсээ нэг илчихээд "Тараад хүлээж байя. Би хэдий чамайг догдлуулах утгатай үг хэлсэн ч миний хувьд тэр үгнүүд их чухал биш. Их зүйл бодох хэрэггүй"
"Х-хүлээ...Чамд чухал биш байж болох ч надад хамгаас илүү чухал. Одоо үнэхээр үнэнээрээ хариулаарай. Чи тэр үгээ надад жинхнээсээ хэлсэн юм уу? эсвэл худлаа юу..."
Тэр дээшээ харан хэсэг бодолхийснээ гараа халааслан "Би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй л юм. Зүгээр л найзын хувиар хардсан гэж бодож болохгүй юу? Ер нь ийм зүйлд горьдлого тээх хэрэггүй гэж би дөнгөж сая хэллээ. Хангалттай юу"
Миний дотор пал хийгээд л явчихлаа. Тэгвэл энэ буруу ойлголтоо тэр өдрөө л засаад хэлсэн бол би дэмий түүнд найдах хэрэггүй байсан юм.Үнэхээр ойлгох юм алга. Нэг баярлуулж эсвэл нэг гомдоогоод л яг яах гээд байгаа юм бэ Чонло...
-Чонло" гэсээр түүнийг араас дуудахад тэр над руу эргэж харан зогслоо.
-Чи үнэхээр хэцүү ааштай хүн юм. Би чиний яах гээд юу хэлэх гээд байгааг чинь үнэхээр ойлгохгүй байна. Нэг мөсөн надад боль л гээд хэлчих л дээ. Битгий надад тэгвэл горьдлого төрүүлээд бай гуйж байна..."
Би дурамжхан түүнийг зөрөөд явах гэтэл тэр миний гараас атгасаар зогсоолоо. Би ч түүнд зүгээр гараа бариулаад байлгүй түүний гарийг түлхэсээр явлаа.
Яагаад одоо хүртэл иймхэн зүйлд догдолдог хэвээрээ л байгаа юм бэ Сохи-яа...өөрийг чинь үзэн ядаж байна шүү..
Хардаж харамлаад байгаагаа өөрөө хэлсэн байж дараа нь юу ч болоогүй юм шиг найзын хувиар өөр зүйл бодох хэрэггүй ч гэх шиг. Энэ олон хүүхдүүдэс ер нь яагаад би Чонло гэх хаврын тэнгэр шиг олон ааштай хүнд сайн болдог байна аа....
Advertisement
Ангид хөмсгөө зангидсаар орж ирэхэд Минхи над дээр ирэн юу болсон талаар сураглалаа. Сайн найз минь учир яах аргагүй тайлбарлаад хэлтэл тэр эхэндээ над шиг тэнэг хүн шиг инээж байснаа сүүлдээ Чонлогийн үгийг сонсоод надтай ижил хөмсгөө зангидчих нь тэр.
Минхи- Би ер нь Тэюун луу залгаад Чонлод хичээл зааж өг гэж хэлнэ дээ" гэсээр Минхи Тэюун ах руу яг залгах гэхэд нь би түүнийг болиулан
-Галзуураад байгаач! Чонло ер нь хэний ч үгэнд ордоггүйг чи мэдэж л байгаа биз дээ" гэхэд тэр гар утсаа далд хийн"Минжон та хоёр яахаараа ийм азгүй байдаг байна аа. Минжон Рэнжүний араас бүр үхтлээ гүйж байгаа. Даанч тэр нь ч бас тоохгүй"
Рэнжүн бас Чонло...аргагүй л таарсан найзууд юм даа. Минжон бид хоёр ч тэр...
Ядаж Минхи найзууд дундаасаа дурлалдаа хамгийн гайгүй байгаа нь яамай даа..
Үүнийгээ ядаж нэг минут ч болтугай мартахаар шийдэж хичээлдээ төвлөрөх гэж оролдлоо. Тэгэхгүй бол сүүлийн үед миний дүн нэг л буураад багш нарт ч загнуулаад, дэмий л ер нь хайр дурлалтай энэ жил учирлаа...
....
Зохиогчийн талаас:
Их завсарлагааны цагийн хонх ийнхүү дуугаран хүүхэд болгон л найзуудтайгаа гарч Сохи ч өглөө Чонлогоос болоод өглөөний цайгаа ууж чадаагүй болохоор Минхи, Минжонтой гарахаар боллоо.
Тэднийг хоолны танхим руу орох хүртэл Минжон Рэнжүнд гомдож, их шантарснаа ч хэлэн дахиж Рэнжүнд сайн болохгүй гэх худлаа үгээ урсгасаар л байв. Минжоны хэлдэг үгнүүд нь Минхи, Сохи хоёрт бараг л өдөр тутмийн үг юм шиг санагддаг болсон учир түүний гомдлох үг бүрт тэд зүгээр л толгой дохин явдаг болцгоов.
Минхи-Хоёр оо. Тэюун ширээндээ бид нарыг дуудаж байна. Та хоёрт эвгүй байвал очихгүй байсан ч болно оо..."
Сохи-Зүгээр ээ надад лав хамаагүй ээ. Минжон чи?"
Минжон-Дүүрсэн хэрэг. Одоо зугтаавал өрөвдөлтэй байдалд орох биз"
Ийнхүү тэр гурав ярилцасны эцэст Тэюуны ширээ лүү явцгаан охидуудын муухай харцийг ч тэд үл тоон сууцгаалаа. Минхи Тэюуны хажууд сууж, Минжон Жисоны хажууд суун харин Сохи хэдий Чонлогийн хажууд суух талаар бодсон ч яах аргагүй түүнд уурлачихсан байсан болохоор Жонүгийн хажууд суулаа.
Чонло харин Сохиг нүдний булангаараа хальт харсан болчихоод хоолоо идэв. Нөгөө хэд нь Сохи Чонло хоёрын бие биенлүүгээ үе үе муухай харсаар хоолоо идэцгээж байхыг анзааран нөгөө талаас Рэнжүн Минжон хоёр ч бие биенийгээ харсаар тухгүй байгааг анзаарч тэд юу хийхээ ч мэдсэнгүй.
Жэмин- Ээе манайхаан яасан муухай уур амьсгалтай юм бэ? гоё ярьж хөгжилдөцгоож хоолоо идэцгээдэг байсан чинь яасан бэ?
Лукас- Харин тийм. Би юу ч ойлгосонгүй. Ер нь хэн хэнтэйгээ муудалцгаачихсан юм" гэж шуудхан л асуухад бүгд тэрнийг тэнэгээр нь дуудсаар чимээгүй болголоо.
Advertisement
Чонло-Би болчихлоо" гэх түүний үгэнд бүгд гайхан харцгааж ардаас нь Рэнжүн ч мөн адил явахаа хэлэн Чонлогийн араас алхана.
Тун удалгүй Сэжин, Минжон хоёр ч хооллож дууссанаа хэлэн чимээгүй хоолны танхимаас гарцгаав.
Ард үлдсэн хэд нь энэ хэдээр тоглоом хийцгээж энэ дөрвийн хайр дурлалыг шоглоцгооход Минхи тэдэнд уурласаар босоод явтал Тэюун харин найзууддаа уурссаар ардаас нь явч ийнхүү бүгд нэг нэгээрээ тарж явсаар Лукас л ганцаараа юу ч ойлголгүй үлдчихэв...
Лукас-Энэ дөрөв хоорондоо ер нь муудалцсан байх нь ээ...БАЙЗ Сохи Чонлод сайн хэвээрээ л юм уу? Бас энэ дунд нь Минжон, Рэнжүн хоёр ямар учиртай юм бэ? Та нар ер нь бүгдээрээ бие биентэйгээ харьцахгүй байгаа юм уу? ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ ДЭЭ!
....
Сургуулийн тарах цаг болон ихэнх нь найзуудаараа гадуур гаран хөгжилдөнө гэж ярьж байхад Сохи, Минхи, Минжон гурав л одоо хүртэл уурнаасаа салаагүй хүмүүс байлаа.
Минхи-Хэдүүлээ яах юм."
Минжон- Зүгээр гэртээ харицгаая"
Сохи- Тэгцгээе ээ. Чонло намайг угаасаа тараад хүлээж байя гэсэн. Одоо явья даа"
Минхи, Минжон хоёр түүн рүү гайхсаар "Муудалцсан байхад хүртэл цуг явна гэж үү?" гэв.
Сохи- Намайг хүлээсэн байсан ч хүлээгээгүй байсан ч хамаагүй ээ. Би зүгээр л гэртээ харьмаар байна" гэж хэлсээр ангиас гаран одов.
Минхи, Минжон хоёр ч үг дуугүй толгой дохин гарцгаалаа. Минхи уг нь өнөөдөр Тэюунтай хамт гарах байсан ч Тэюун өглөө уурыг нь хүргэсэн болохоор хэсэгтээ Минхи түүнтэй явмааргүй санагдан ихэртэйгээ явлаа. Минжон харин дотроо Рэнжүнийг л бодон явж түүнийг нэг хараан зүхэж сайн байхаа болино гэсэн ч тэрнийг хайрлахаа больж чадахгүй одоог хүртэл түүний царай толгойд нь бодогдоод байгаа болохоор өөрийгөө тун ч их үзэн ядаж байв.
Сохиг сургуулиас гаран явахад Чонло түүнийг гарсныг мэдэн хажууд нь ирсэн ч тэр танихгүй хүнтэй цуг алхаж байгаа юм шиг л хандаж байлаа. Сохи түүнийг тоохгүй байхыг хичээсээр чихэндээ чихэвч зүүн явж өмнө нь ямар хөгжилтэйгээр явдаг байсан үеэ төсөөлөн бодлоо.
Чонло Сохитэй цуг харьж явдаг байсан үедээ түүнийг хэдий тоодоггүй байсан ч түүний өөрийг нт инээлгэх гэж ярьдаг хошин яриа хөгжилтэй байдалд нь инээмсэглэлээ нууж явдаг байсан юм. Гэтэл одоо нэг сургуулийн танихгүй сурагчид нэг зүг рүү цугтаа явж байна л гэж харагдахаар болсон байлаа.
Сохи хэдий түүний үйл хөдлөл, түүнд хандаж хэлж байгаа үг бүрд нь догдолж өөрт нь бараг боломж өгсөн байх гэж бодсон ч Чонло үүнийг нь үгүй хийн няцаачихсан нь Сохид үнэхээр их гомдол, уур бухимдал авчирсан юм.
Чонлогийн хувьд одоог хүртэл амьдралдаа үзэж байгаагүй анхны энэ сонин мэдрэмжээ тэр ч өөрөө мэдэхгүй явна. Хэдий Сохиг хажууд нь байхад тоодоггүй ч гэлээ өөр хөвгүүдтэй инээлдэж харьцаж, дотносоход нь цаанаасаа уур нь өөрийн эрхгүй буцалж ганцхан миний л хажууд энэ инээмсэглэлээ харуулах ёстой гэх бодол толгойд нь эргэлдээд байгаа билээ. Эцэст нь тэр Сохитэй алхаж явахдаа түүнтэй ярилцах нь хамгийн дээр санаа байна гэдгийг одоо л ойлголоо.
Сохигийн талаас :
Чихэвчээ зүүн аль болох түүнийг тоохгүй явахыг хичээсэн ч тэр цаанаасаа нүдэнд минь тусаад байлаа. Нухацтай юм бодон алхаж байгаа түүний тэр харц, нэг бол тэнгэр лүү дээшээгээ ширтэн харж зогсоход нь тодрон харагдах түүний хүзүү. Зүгээр байхдаа л намайг галзууртлаа өөртөө дурлуулчих юм аа...
Тэгсэн гэнэт Чонло миний мөрөн дээр зөөлхөн тогшиход би чихэвчээ аван түүн рүү харвал тэр надаас гэнэтийн асуулт асуух нь тэр.
Чонло-Хүн дурлахаараа яадаг юм.Хардаж харамлах нь ч бас дурлал гэх зүйлдээ орох уу?"
-Тийм ээ мэдээж орно. Тэр хүнийгээ эсрэг хүйстэнтэйгээ байхад л өөрийн эрхгүй хардаж харамлах мэдрэмж төрч байвал чи тэр хүндээ дасаж эхлэж байна гэсэн үг л байх"
Надаас хэдий ийм асуулт асуусан нь эвгүй байсан ч арай өөр хүнд сайн болчихоод надаас иймэрхүү асуулт асуугаад байгаа юм уу? гэж бодож эсвэл тэрний надад хэлсэн "Хардах" гэдэг үгийг нь бодоод миний ч талаар бодоод байгаа юм уу? гэж хальт тэнэг зүйл бодох шиг.
Чонло-Тэгвэл би аль хэдийн сайн болоод эхэлчихсэн бололтой"
Зүрх минь зүсэгдсэн юм шиг санагдаж, тэр хүн нь өөр нэг хөөрхөн охин байвал би яах ёстой байсан бэ? Тэр сайн болгосон хүн нь надаас хэр илүү бол? гэх олон бодлуудыг дотроо умартан бодон зүрх минь ч мөн адил биенээс минь сугараад гараад ирэх гэж байгаа юм шиг л аймшигтай их сандарсан юм.
"Хэнд юм..."
Намайг хамгаалж нулимсийг минь өөрөө арчиж, зөөлөн тэвэрч нурууг минь хөнгөхөн цохиж тайвшруулдаг байсан энэ зүйлүүдээ одоо өөр нэгэн охинд энэнээс ч илүүг хийнэ гэхээр надад ямар мэдрэмж төрөх бол? бачуурж үхэх болов уу...
Чонло миний үгэнд хариулалгүй газар ширтээд зогсчихов. Тэр хүнийхээ нэрийг зүгээр л хэлчихгүй яагаад өөрийгөө ч намайг ч ингэж зовоогоод байгаа юм бэ? Чонло...
"Тнгээд яг хэн юм бэ! Чонл-"
"Чамд л юм шиг байна"
Тийм ээ эцэст нь нэг юм..
Хэдэн жил нууцаар шохоорхож явсны эцэст...
Өөрт нь таалагдах гэж хэдэн мянган зүйл туршиж явсны эцэст...
Хайртай хүн минь эцэст нь намайг гэх хайрийг минь хүлээж авсан юм..
Advertisement
- In Serial196 Chapters
Steamforged Sorcery [A Steampunk LitRPG]
This is a fantasy story in a steampunk setting, not a sci-fi. The Great War ravaged the face of the earth many years ago. In the years that passed, the world rebuilt, mixing machinery and magic to form something new. Great blimps took to the sky, belching steam and smoke as metal cities sprouted like weeds below. Angel, a talented mage, scours the desert endlessly in search of lost knowledge. When it unexpectedly falls into his hands, he quickly comes to realize that the world is far larger – and far more deadly – than he ever could have predicted. But no amount of danger is going to keep Angel from seeking out greater strength and traveling the world, claiming all the greatest treasure that it has to offer. To most, the desert is a dangerous threat to be feared. To Angel, it’s a land of opportunity, waiting to be exploited. Steamforged Sorcery is, as the title suggests, a LitRPG Steampunk story with heavy focus on magic and scenery. The main character starts out relatively strong (but far from overpowered) but will eventually grow in strength to incredible levels. It is moderately paced and does not progress at ridiculous speeds. Release Schedule: 1,500 words daily Monday-Friday
8 1284 - In Serial27 Chapters
Crows of a Feather
Young Adult, Low Fantasy, queer MC and lots of queer supporting roles. 1-2 chapters a week on Royal Road, usually around 3k words. Early access and extra content available on Patreon! After his mother perishes in an earthquake, Oscar Velásquez moves to San Fransisco to live with his eccentric uncle, Killian. Uncle Killian has three rules: 1. Always be home for dinner. 2. Family doesn’t lie. And 3. Don’t go out on a full moon. Oscar soon learns about the world of witchcraft, magical creatures and a looming threat. Before he can learn to control his magic, Uncle Killian goes missing and it’s up to Oscar and his friends to find him.
8 74 - In Serial69 Chapters
Reborn as a GOD [Re-written]
A mortal soul turned divine after death—once nothing but a mere human now reborn as a god, follow his journey as he creates his world, meet other Gods all the while learning what it truly means to be one, as it turns out it isn’t all fun and games as he may have hoped it to be... Volume 1 is finished, currently working on Volume 2, early releases on Patreon. https://www.patreon.com/bePatron?u=30466109 For the Discord server link. https://discord.gg/j23GaZw Note: Warning, for all new readers the first 20ish chapters are bad, not going to sugarcoat it they are just plain bad, i’m not proud of them but I like to believe that the story picks up after that along with the quality of the story, so if you can stick around till then i’ll be much appreciated, if not I do not blame you for that.
8 207 - In Serial8 Chapters
we got reincarnated to be parents
a great disaster occurs and the world is changed forever, it is swarmed by monsters and strange beings.but luckily the gods have given the humans a chance to fight back but this chance comes at a price, this story follows a couple that has been together since they were 16 years old having chosen the power to fight they paid a price that seems insignificant to others but has had a great impact on their lives
8 102 - In Serial117 Chapters
The Original Lamelo Ball Imagines | Book 1
LaMelo Ball Imagines made by a black girl 🤎This imagines book is completed but there is a second entitled "Lamelo Ball Imagines 2"Completed 04/2022
8 177 - In Serial3 Chapters
Kalego x Student / Lemon?
Anime : Welcome To Demon School! Iruma-Kun
8 137

