《LOVE AGAIN》Болзоно
Advertisement
"Чонло надаар тоглохоо боль.."
Би одоо ч түүний үгэнд итгэсэнгүй, мөн тоглуулахыг ч хүсээгүй учир өөрийн эрхгүй уурлаад хэлчихсэн юм.
"Би чамаар одоо тоглоод байгаа юм шиг харагдаад байгаа юм уу?"
Түүний над руу эргэлзсэн шинжгүй хөмсгөө зангидаж харж байгаа харцыг нь хараад би юу ч хэлж чадахгүй чимээгүй болов. Ийм байдалд яг яах ёстой юм бэ? тэвэрч аваад баярлалаа гэж хэлэх ёстой юм болов уу?
"Итгэх итгэхгүй чинь чиний л дур байх. Ямар ч байсан би түрүүлээд орлоо."
Миний дээрээс харан ярьсны эцэст Чонло намайг орхин түрүүлээд гэр лүүгээ орчихов. Надад зүгээр л хэлэх үг олдохгүй нь. Тэр чигтээ мөсөн хүн шиг зогсож, маш олон бодлууд толгойд эргэлдээд тэндээ гацчихсан...
Яаж ч орж ирснээ мэдэхгүй ч үнэндээ одоо ч тэр цочролоосоо гараагүй байгаа болохоор хичээлээ ч олигтой хийж чадахгүй, утсаар ч найзууд руугаа ярихаар гар салганаад одоог хүртэл зүрхэнд минь бодогдох догдолсон хэдий ч түгшүүртэй мэдрэмжээрээ салж чадахгүй байлаа..
Аль болох өөр зүйл бодохыг хичээсэн боловч Чонлогийн надад ирсэн зурвас буцаад л намайг тэнэг хүн шиг болгоно.
Өглөө цуг явдгаараа явна шүү.
Үнэндээ чи биш би л зугтаах ёстой юмсан.
Ойлголоо.
Маргааш уулзье...
Юу бодож ч ойлголоо гэж явуулсан юм.. Гэхдээ би биш нээрээ л Чонло ичих байтал яагаад би өмнөөс нь төвөгшөөж сандраад байгаа юм? Тийм ээ зүгээр л байдгаараа бай..
....
Өглөө болсныг илтгэн сэрүүлэг чанга хангинасаар сайхан нойрноос минь салгаж, гэнэт Чонлотой дахин явахаа санаад жоохон ичсэн ч баярлаж, өмнөхөөсөө хөөрхөн болох гэж хичээн уруул, нүдээ тодруулсаар гэрээсээ гарч байрны гадаа Чонлог хүлээлээ.
Долоон цаг гучин минут. Энэ бол Чонлогийн гэрээсээ гардаг цаг. Илүү ч үгүй дутуу ч үгүй түүний тогтмол гэрээс гарах цаг.
Цагийн зүг 7:30 дээр ирэхтэй зэрэгцэн орцны хаалга онгойх нь сонсогдов. Тийм ээ өчигдөр надад сэтгэлээ илчилсэн хөвгүүн гэгээн дүрээрээ гараад ирлээ.
"Харваас сайхан амарсан харагдаж байна. Сургууль руу явцгаая"
Үнэхээр үү? өчигдрын явдлын талаар ярихгүй бас бага зэрэг нүүрэндээ юм түрхэсныг ч анзаарахгүй байгаа юм уу? тийм дээ би л тэрнээс их зүйл хүсээд байгаа бололтой.
"Чонло нээрээ тэр Еэбин гэх охин хааччихсан юм бол. Сургууль дээр харагдахгүй байх юм."
Еэбин надаас уучлалт гуйгаагүй бүр сургууль дээр одоо хүртэл надад харагдахгүй байгаа. Еэбиныг тийм хэрэг хийж багш нарт баригдсанаас хойш огтхон ч тэрний талаар сүүлд бодоогүй юм байна.
"Мэдэхгүй ээ. Хөөчихсөн байх"
Чонло хүртэл мэдэхгүй байхыг бодвол нээрээ л сургуулиас хөөсөн бололтой. Угаасаа манай сургууль хатуу л даа Еэбин ч хэрээс хэтэрсэн хэрэг хийсэн болохоор тодорхой л байсан юм байна. Уг нь өөрөө уулзаад ярилцана гэж бодсон юм сан.
Advertisement
"Нойтон салфетка ав"
Сургуулийн урд ирэн гэнэт намайг зогсоон цүнхнээсээ нойтон салфетка гарган надад өгөхөд нь би энүүгээр яах талаараа бодоод олсонгүй.
Миний нүүрэн дээр магадгүй бохир зүйл наалдсан юм болов уу? гэж хэсэг нүүрээ утасаараа харсан ч юу ч байсангүй. Тэгсэн Чонло залхсан янзтай нүдээ эргэлдүүлэн өгсөн салфеткаа булааж аван миний уруулны будгийг арилгачихав.
"Хөөе! Чи яаж байгаа юм бэ? уг нь дажгүй харагдаж байсан шдээ..."
Цасан цагаан царайн дээр минь улаан өнгөнд төгс зохицсон харагдсан уруулын будгийг минь Чонло арилгасанд би түүнд уурлачихсан юм.
"Өнөөдөр царай чинь дажгүй харагдаад байсан болохоор арилгасан юм. Өмнөх шигээ бай"
Чонло яагаад үргэлж сүүлийн үгээ хэлчихээд намайг орхиод явдаг байна аа. Зуршил нь болчихсон гэмээр юм. Гэхдээ намайг нүүрэндээ юм түрхэсэн гэдгийг Чонло мэдсэн байж ээ..
"Сайн уу хоёр оо. Минжоноо чи анги руугаа орооч"
Ангийхаан үүд рүү ороход л миний хоёр царай муутай найз намайг хаалганы урд тосоод хүлээж байсан юм. Юуг нь мэдэхгүй ч их л чухал царай гаргачихсан харагдаж байв.
Минхи-Чи Чонлотой сургуулийн урд яагаад байсан бэ?"
Минжон-Та хоёрыг хүмүүс харвал яг л бие биенийгээ үнсэж байна л гэж харах нь байна"
Яаж харсан болоод үнэхээр энэ тэнэг хоёр бие биенийгээ үнсэж байна гэж хардаг байна? Утгагүй юм.
"Чонло нойтон салфеткаар миний нүүрийг арчсан. Наад дэмий яриагаа больж үз"
Тэр хоёрт уг нь хамгийн ойлгомжтойгоороо хэлсэн ч яагаад ч надад амар тайван байдал үзүүлээхгүй ахин дахин юм шалгаасаар л байцгаав. Ашгүй хамгийн үглээ нь анги руугаа орсноор Минхи ч дуугаа хураан суудал руугаа явсан юм.
Нийгмийн багш мэргэжилт сонголт болон дараа жилээс та нарын чухал жилүүд хэмээн их л амьдралаас сэдэвтэй зүйл ярьж байгаа нь надад таалагдан их л дуулгавартай сонсож байсан чинь утсанд нэгэн мэдэгдэл ирсээр би анхаарлаа хандуулахаа больсон юм.
Чонло? хичээлийн цагаар түүнд тийм их зав байгаа л юм байхдаа...
Цайны цагаар Жонү ахын
хажууд суувал зүгээр өнгөрөөхгүй шүү...
Хардалт гэж ойлгож болох уу?
Бас хичээлийн цагаар утсаа оролдохоо боль.
Мөрөөд.
Бас аль хэдийн завсарлачихсан байна?
Гайхсаар цагаа харсан чинь нээрээ л завсарлачихсан байгааг харан түрүүхэн л орсон багшийн хичээл өөр багшийн хичээлээр солигдчихсон байх нь тэр. Цаг хугацаа ч их хурдан юм аа...
Дараагийн хичээл миний хамгийн дуртай хичээл болох уран зохиол байсан юм. Хүүхэд бүр тус тусдаа ямар ч сэдэв хамаагүй өгүүллэг, эсвэл шүлэг зохио гэсэн болохоор би хэдхэн мөрт шүлэг Чонлод зориулж зохиохоор шийдсэн юм. Ганц онгод орж байгаа зүйл минь Чонло байсан болохоор л тэр...
"Багшаа би шүлэг зохиочихлоо. Уншиж болох уу?"
Хамгийн түрүүнд дууссанд хүүхдүүд их л гайхсан бололтой миний зүг харж багш ч толгой дохисоор би шүлэг унших зөвшөөрлөө авав.
Advertisement
"Ой санамжаа алдчихсан юм шиг
Шархалсан дурсамжуудаа ч санахгүй болчихно
Чиний нүд рүү харах төдийд л...
Огтхон ч төсөөлөгдөөгүй тэдгээр өдрүүдэд
Хувь тавилан аятай дахин учрах юм...
Чиний нүд рүү харах төдийд л...
Удирдлага аваад дарчихсан мэт инээмсэглэлээрээ
Ой санамжийг минь хүртэл устгаж орхино
Чиний нүд рүү харах төдийд л..."
Шүлгийг минь хүн болгон л сайшаан магтаж ганц Минхи л намайг энэ шүлгийг хэнд зориулж байгааг мэдэж байгаа учир мушилзуулалт тодруулчихсан байгаа нь харагдана. Багш ч миний хэдхэн минутанд зохиосон шүлгийг минь магтан дүн гаргах оноон дээр нилээн дээгүүр тавьчих нь тэр.
Ингэж нэг юм Чонло бас хичээлийн минь аминд ордог юм байж ээ?
"Хөөе Сохи. Чи хэзээдээ тийм уран сэцэн яруу үгийн цуглуулгаар шүлэг зохиочихсон байдаг байна аа.
Завсарлагааны цаг аль хэдийн болж Минхи надаас хоолныы
танхим руу явахдаа асууж байгаа нь энэ байлаа.
"Мэдэхгүй ээ. Цаанаасаа л Чонлог бодсон чинь үгнүүд толгойд орж ирээд байсан"
Минхи над руу жуумалзан харан"Тэгвэл саяны шүлэг бараг Чонло та хоёрын тухай юм байна тийм үү?"
Би чимээгүй л толгой дохин одоо чимээгүй байхыг нь гуйсаар Минжоныг дундаасаа аван хоолны танхим руу гурвуулаа орцгоолоо..
Мэдээж Минхи Тэюун ахтай үерхсэнээс хойш Минжон ч Рэнжүнийг харж явдгаас хойш бид гурав дандаа л Тэюун ах болон тэд нарын найзуудтай сууж хооллодог болцгоосон. Мөн Чонлотой ч бас...
Хэдэн ширүүн харц, нүдээрээ бараг алчих нь холгүй байгаа энэ охидуудыг ч сүүлдээ тоохоо больж бид нар дуртай үедээ тэд нартай ярилцан хөөрөлдөж найзууд шиг л болцгоосон юм..
"Минхи-яа чамайг яасан их санав аа.."
Тэюун ахын энэ хоолой бид нарыг тосон авч Минхи ч түүн рүү инээсээр тэр хоёр цуг сууж хооллосон юм.
Минхи Тэюун ах хоёр учраа олчихсон, Чонло бид хоёр ч мөн адил харин энэ Минжон гайгүй байдаг байгаадаа... Рэнжүн рүү тоож харах ч үгүй Рэнжүн нь ч адил хөмсгөө зангидчихсан байдалтай.
"Сохи хамт суух уу?"
Гэнэт нэг хоолой хойноос хэлэхэд би гайхан эргэж хартал Жонү ах өхөөрдөм зурам шиг инээдээрээ над руу гарч байлаа. Яг зөвшөөрөөд суулгах гэж байтал нэг нь миний хажуу дахь сандлыг татаад хоолоо ширээн дээр тавьж байгаа харагдав.
"Жонү ах аа өөр газар суучих. Бид хоёр юм ярилцах хэрэгтэй байна"
Тэр хүн нь Чонло байсанд нь би баярлан түүн рүү инээмсэглэн харахад тэр хариуд нь муухай харсаар суудал дээр суув. Аргагүй л байх л даа...
"Та хоёр яагаад байгаа юм? Их л чухал юм ярих гэж байгаа улсууд шиг л"
Тэдний нэг нь бид хоёроос асуухад нь би юу гэж хариулахаа мэдэхгүй дэмий л худал инээмсэглэн юмаа идэхэд Чонлогийн хариу намайг бараг хахах нь холгүй болгочихов.
Чонло-Бид хоёр хаана болзохоо ярих гэж байна. Та нартай цуг ярилцах байсан юм уу?"
Тэр хэд ч бүгд над руу болон Чонло руу жуумалзан харцгааж байлаа.
"Та хоёр сүүлийн үед угаасаа ноотой харагдаад байсан ингэх гээд байж дээ"
Жэмины маазралт болон тэд нарын хариу үйлдэлүүд намайг бараг гацаахад хүргэв. Чонло харин тоохгүй хоолоо идэж байгааг нь хараад би дотроо битүүхэн гайхаж байлаа.
Яаж Чонло шиг болох вэ?
"Би болчихлоо. Дараа уулзье"
Их л хөгжилтэй байсан тэр зуур Минжон гэнэт уур амьсгалыг өөрчлөн хэлж чимээгүй л бид нарт бөхийсөөр танхимаас гарлаа. Минхи бид хоёр юу ч ойлгож чадалгүй нэг нэгэн рүүгээ хартал гэнэт хүчтэй ширээ цохих дуу сонсогдон бид бүгд цочин тэр зүг рүү хартал Рэнжүн гэгч байлаа.
Өмнөх царайнаасаа илүү ууртай дүр төрх гаргачихсан бид нарт юу ч хэлэлгүйгээр танхимаас гаран одов.
Юта-Доод ангийн дүү нар ойрд ямар ууртай байх юм.
Жэхён-бид нараас ч гарж байгаагүй уур уцаар гаргаж байна шүү.
Тэюун-Энд доод дээд нь хамаагүй. Дурлал гэх зүйл ийм болгож байгааг анзаарахгүй байна уу?
Үнэхээр л Тэюун ахын хэлсэн үг бид нарыг дор дороо юм тунгаан бодоход хүргэсэн юм.
Би ч энэ хэдхэн сард Чонлод илүү дурлаж түүний уршигаар зовж,уйлж,шаналсан юм байна. Гэхдээ энэ бүхэн одоо ч хэвээрээ дуусахгүй л байна байхдаа.
"Энд үнэхээр би тэсэхгүй нь. Түрүүлээд явлаа."
Лукасын гэнэтийн үгэнд ихэнх нь ойлгоогүй царай гарган түүний араас харсаар үлдэхэд харин би л Чонло бид хоёрыг цуг харж тэсээгүй учир явсныг нь мэдсэн юм.
Би ч үнэхээр муу хүн юм даа...
....
Хичээлийн сүүлийн цаг дуусахтай зэрэгцэн би хамгийн түрүүнд бүх хувцсаа өмсөн ангиас гаран одлоо. Үнэндээ Чонло намайг ийм хүйтэнд хүлээж байх вий л гэсэндээ тэр.
Гадаа гарвал тэр алга байв. Чонлогийн анги тарах болоогүй ч байж магадгүй л юм.
Удсан ч үгүй Чонло найзуудтайгаа гарж ирч байгаа харагдан намайг харчихаад найзуудтайгаа салах ёс хийн миний зүг алхаж байв. Би ч өөдөөс нь зөрүүлэн алхаж дундаа уулзан юу ч ярилгүй нэг нэгнийгээ ширтэн зогсчих нь тэр..
"Нөгөө ингээд л ширтэлцээд зогсоод байх юм уу..."
Одоог хүртэл надаас нүд салгалгүй харж байгаа түүнээс би харцаа бууруулан асуулаа.
"Болзоцгооё"
Миний нүд хэмжээнээсээ илүү их томсон байдгаараа түүн рүү гайхсан маягтай харахад тэр огтхон ч хэлсэн үгэндээ ичихгүй ч үгүй харагдав.
Би-Гэхдээ 11сар шүү дээ. Хүйтэн биш гэж үү..."
Чонло- Болзоход гадаа өдөржингөө алхана гэж чи бодоо юу? Дуугай миний араас дагаад яв.
Сайн хүн минь миний өмнөөс надаас болзох талаар асууж байгаа нь анхны удаа...
Өмнө насандаа би юу хийсэн болоод ийм их аз хайр надад ирдэг байна аа...
Advertisement
- In Serial122 Chapters
Twilight Kingdom
[Arc one coming down as soon as my editor is done /July 2022.] Candle Enys is a lost cause; at least that's what her parents tell her. Her blue eyes are abnormal, proof she doesn't have a soul. But when she becomes the target of a demon's wrath, it's her eyes that save her life. Twilight Kingdom is a dark fantasy with magic, guns, and dragons. If anyone wants to talk about Twilight Kingdom, Night Nation, Dusk Empire, Dawn Watch or anything really, come and chat on Discord.
8 833 - In Serial47 Chapters
Angry Moon
Imagine that some great cosmic force pushed the moon into a different orbit. An orbit that brought it far closer than normal to the Earth every fifteen days. What would be the result? What would it do to our planet, to our civilisation? Could humanity survive? Eddie Nash and Samantha Kumiko don't have to imagine. They're living in that world, and as the Moon sweeps in for its first close approach they desperately try to prepare for a world transformed by violence and destruction. Both are scientists. Both know better than most what's coming, and both will do whatever is necessary to protect themselves and those they love as the world falls apart around them...
8 166 - In Serial8 Chapters
Metalbound
The world is integrated into the System. Monsters are coming through rifts, and creatures are mutating from the excess energy.
8 166 - In Serial7 Chapters
Krowe's Nest
Caught up in a life of crime and violence, gang leader Krowe must lead his gang to the top of Venus' underworld whilst avoiding the law and a trouble that was searching for him.
8 70 - In Serial35 Chapters
The Broken Prince
From darkness comes light.From light come darkness.A boy name ASH Ketchum is a champion of alola, Prince and soon to be king of Rota he have everything someone wanted. Fame, Money, A Kingdom to rule. But as we all know everything comes with a price and the price he paid for all these things is............to surrender himself To Devil.We Might Die Young.......Or Live Long Enough To See Yourself Becoming Devil😈And that also happened to him but.........What he doesn't know is......that future have something special for him..... Impressive ranking :-#3 in Amourshipping on 15 January(I'm not that good at description 😅 so pls...😅😅 bare with me. and also this is my first fanfiction so help me and also I don't own Pokemon. If I had own it amourshipping would be cannon ages ago)
8 167 - In Serial10 Chapters
Nature's Betrayal
Izuku Yagi was framed his sister Izumi along with Momo,Todoroki, Kirishima,Uraraka,1b,nezu,erasurehead,big 3, eri,kota,WWP believed that he didn't stole the files.
8 167

