《LOVE AGAIN》Төрсөн өдөр
Advertisement
Чонлотой удаан явсны дараагаас бид хоёр арай ядан хөөлөө зөөн гэр гэрлүүгээ орсон юм даа. Мэдээж би бараг л гэртээ ороод уйлсан ч багадхаар мэдрэмж авсан. Сайн хүнтэйгээ болзоно гэдэг чинь тэнгэрээс од шүүрэн авахтай ижил зүйл болохоор...
Миний амьдрал үнэхээр хэлж барамгүй олон зүйл тохиолдох юм аа.. Нэг бол Чонлод нусаа хацартаа наатлаа загнуулна үгийн даахгүй би ч уйлна. Харин одоо болохоор Чонло намайг яагаад ч юм халамжилж харамлаад байгаа юм шиг санагдах юм. Миний зөв биз дээ?
Сургууль руу өмнөх шигээ ярилцан орох Чонло бид хоёр болон ийм байгаад минь бараг дасчихсан гэлтэй мэндлэн зөрөх хүүхдүүд. Харамсалтай нь бид хоёр өөр анги учир нэг их ярилцаад удсангүй анги анги руугаа орцгоохор болов. Хошуугаа унжуулсан чигтээ анги руугаа ортол Минхи намайг буланд шахаад "Өчигдөр яасан гэнэ ээ?" гэсээр нүдээ нарийсгасаар хартал би түүнийг түлхэн холдуулаад
"Өчигдөр Минжон та хоёр луу залгаж учрыг нь хэлсэн л санагдах юм. Гэхдээ би энэ болзоо гээд зүйлийг чинь өөрөө ч мэдээгүй байсан шүү.."
Минхи толгой дохиж байснаа гэнэт нэг юм санав гэлтэй над руу уулга алдсаар эргэж харан
-Нээрээ Тэюун бид хоёр лав аль хэдийн нийлээд авчихсан чи авсан биз дээ бэлгийг нь?"
-Юун бэлэг билээ?" гэж би хэлэн Минхи руу ойлгоогүй янзтай харахад тэр над руу их л гайхсаар харав.
"Чи дандаа л Чонлогийн төрсөн өдрийн бэлгийг нь хэд хоногийн өмнөөс авчихсан байдаг биз дээ?"
Бурхан минь. Яаж Чонлогийн төрсөн өдрийг мартаж чадав аа..
Би амаа дарсаар толгойгоо сэгсрэхэд Минхи нуруу луу нэг цохиж аван
"Хайр дурлалдаа хэтэрхий их шатаад тэнэг болчихсон байгааг чинь ойлгож байна. Гэхдээ сайн хүнийхээ төрсөн өдрийг марттал тэнэг хүн гэж огт санасангүй. Энэ жил Чонлотой илүү дотно болчихсон юм чинь өмнөх жилүүд шигээ хүнээр дамжуулж өгөлгүй өөрөө өгөөрэй дээ Мангараа!"
Би санал нийлэн өөрийинхөө тэнэгийг хараасаар суудалдаа суулаа.
Цаг хугацаа бүхнийг харуулна гэсэн үг ер нь үнэн байдаг байж ээ? хэзээ ер нь би Чонлотой гэлтгүй бие биентэйгээ бэлэг өгөх хэмжээний дотно болчихоо вэ... Өмнө жил л лав гурван хэлхэлдсэн юм хөвгүүд нартай ойртож ярилцаж ч чадахгүй хүмүүс байсан сан,
Одоо харин Минхи дээд ангийн ахтайгаа хүртэл үерхчихсэн байх шиг...
Нөгөө бүтэлгүй найз болох миний дурлал одоо арай л амжилттай явж байгаа бол...
Хамгийн бүтэлгүй Минжон найзуудынх нь нэгэнд нь сайн болчихсон байх шиг...
Их завсарлагаан болж бид өмнөх шигээ суудаг байрлалдаа суулаа. Тэгсэн тэд нар их л нухацтай царайтай ч юм уу бухимдсан царайтай харагдав. Дотроо хагаралдаад муудалцчихсан юм байхдаа? Минхи, Минжон хоёрыг нудран тэд нар луу толгойгоороо дохиход тэр хоёр ч мэдэхгүй гэж хариулав.
"Ер нь энэ төлөвлөгөө бүтэхгүй нь ээ. Чонлогийн төрсөн өдрийг өөр яаж тэмдэглэх юм бэ? Тэмдэглэх газрыг нь хаанаас олох юм бэ?"
Тэюун ах бухимдсан янзтай хэлэхэд л эд нар Чонлогийн төрсөн өдрийн тухай бодоод л нухацтай царай гаргаад байгааг нь ойлгов. Тэнэг хүүхэд шиг хүмүүс юм аа?
"Та нар тэгээд түрүүнээс хойш Чонлогийн төрсөн өдрийг яаж тэмдэглэх талаар бодоод байсан хэрэг үү?"
Минхи тэд нар луу тэнэг хүмүүс харсан янзтай харахад тэд нар ч бүгд толгой дохин тийм гэцгээн бодолд орчихов.
Бид гурвын инээд хүрэн эрэгтэй хүмүүс бас бид нараас илүү толгойгоо гашилгадаг байх нь ээ гэсэн бодол төрцгөөнө.
Минжон-Бид гурваас анхнаасаа асуухад яадаг юм. Ийм тал дээр мэргэжилтэй хүмүүс хажууд нь байсаар байтал..
-Ингэхэд Чонло тэгээд өөрөө хааччихсан юм"
Би Чонлог тэдэн дундаас хайсаар асуутал Жисон "Аз болж угаасаа өнөөдөр хоол идэхгүй гэсэн. Тэр хойгуур нь бид хэд ярилцаад л сууж байна"
Advertisement
"Тэгэхээр миний бодлоор Чонло гэртээ ганцаараа амьдардаг юм чинь гэрт нь тэмдэглэвэл ямар вэ? "
Хүн бүхэн санааг минь сонсчихоод дуу нэгтэй дэмжин харин яаж түлхүүрийг нь авах талаар бодолцов.
Хэсэг чимээгүй суусны эцэст миний зориг хаанаасаа ч гараад ирсэн юм бэ гэмээр
"Би чадах байх аа. Тэгээд хоёр хуваагдаж явцгаая. Зарим нь бие биетэйгээ хуваагдаад бэлэг сэлт, идэж уух юм аа авцгаа. Жишээ нь Тэюун ах Минхи хоёр дундаа Чонлод бэлэг авчихсан гэсэн. Өөр ингээд хамтраад бэлэг өгөх хүмүүс байна уу?"
Минжон-Би зурах тал дээр авьяастай надтай хамт Чонлогийн хөрөг зургийг зурах хүн байна уу?"
Минжон нь ч уг нь зурах тал дээр авьяастай юм сан. Тэд нарын ч ихэнх нь зурж чадахгүй гэцгээн Минжон мөн урвагар царайтай амьтан толгой дохин өөр юм ярих гэж байтал гэнэт нэг нь цаанаас "Би зурж чадна" гэх хоолой сонсогдов. Бид нар гайхсаар тэр зүг рүү харвал Рэнжүн байсан юм.
Тэд одоо л санав уу гэлтэй Рэнжүнийг зурахдаа сайн хэмээн магтаж, харин Минхи бид хоёр Минжон руу санаа зовсон янзтай харахад тэр зүгээр гэсэн янзтай толгойгоо дохин ажлаа хувиарлаж авцгаав. Ядаж Минжон энэ дундуураа сайн хүнтэйгээ эвлэрч байвал сайн л юм байна.
Бид ийнхүү ярилцаж дуусан бүгд салаад анги анги руугаа явах гэтэл Тэюун ах заавал Минхиг хүргэж өгнө гэсээр байгаад цуг явсан юм.
"Чи Чонлог ганцаараа амьдардаг гэдгийг нь яаж мэдсэн юм. Та хоёрыг чинь ийм дотно гэж мэдээгүй юм байна"
Би-Үнэндээ бид хоёр нэг байрны хөршүүд л дээ. Тэгээд л өглөө болгон цуг явдаг шүү дээ"
Тэюун ах их балмагдсан янзтай том нүдлэн харж, янз бүрийн юм асуусны эцэст анги руугаа яваад өгсөн юм.
Хэдий хичээлийн цаг эхэлсэн ч гэлээ би Чонлод юу өгөхөө үнэхээр сайн мэдэхгүй байна. Түрүүн хэлж байсанчлан хэдэн жилийн өмнө хүүхдүүдээр дамжуулж төрсөн өдрөөр нь дандаа бамбарууш, чихэвч гэх мэт зүйл өгдөг байсан ч одоо би өөрөө Чонлод өгөх учир ямар бэлэг өгөхөө мэдэхгүй хэсэгтээ л тэнэг хүн шиг болчихов. Чонло чамин тансаг зүйлд их дуртай биш гэсэн. Тэгэхээр миний бэлгийг нэг уутанд хийгээд хадгалчих биш ил харагдан нандигнах зүйл л өгөх хэрэгтэй.
Өнөөдөр бол хүсэн хүлээсэн Чонлогийн төрсөн өдөр буюу 11-р сарын 22. Бид энэ үеэр маш сайн ярилцаж бүх зүйлийг нарийн тооцоолсон.
Нэгт гэвэл би Чонлотой өмнөх шигээ сургууль руу цуг явж бас сургуулиас цуг гарч хажууд нь үргэлж байх ёстой.
Хоёрт энэ хооронд гэрийн түлхүүрийг нь авах хүндхэн даалгавар авсан. Үнэндээ би энэ даалгаварыг өөрөө л маягласаар байгаад авсан л даа..
"Сохи би түрүүнээс хойш чамтай ярьлаа. Чи өнөөх тэнэг бодлуудаа л бодож байна уу?"
Түрүүнээс хойш Чонлотой байгаагаа ухааран түүн рүү харвал тэр яг миний нүүртэй нүүрээ ойртуулчихсан зогсож байв. Түүнтэй ярих юм олдохгүй байсан болохоор сүүлдээ тэр гэнэт уурласан уу гэлтэй түрүүлээд алхаад өгөв.
"ЧОНЛО"
Би чанга дуудахтай зэрэгцэн тэр над руу эргэж харахад нь би шууд цээжээр нь тэврэнгээ газар унагаачихав. Хүрэмнийх нь халаасанд түлхүүр нь байгаа гэж хэлсэн дээ...
"Хөөе юу хийгээд байгаа юм босооч"
Чонло уурлан хэлсэн ч энэ нь одоо надад хамаагүй байлаа. Би хүрэмнийх нь халаас руу нь гараа хийх гэж үзэн "Байж бай. Ингээд байж байсан нь гоё байна" гэх тэнэг үг хэлчихэв. Гэхдээ одоо надад энэ хамаагүй ээ гол нь түлхүүр...түлхүүр.
"БОЛЧИХЛОО!" гэж орилон Чонлогийн дээрээс харахад тэр над руу их л тэнэг хүн харсан янзтай "Чи ч ер нь их эвгүй охин юм аа. Чамтай их ойртмооргүй санагдчихлаа."
Advertisement
Тэр хувцсаа гөвөн над руу муухай харсаар буцан сургууль руу намайг хаяад явчихав.
Гэхдээ энэ ч яахав туслалцаа үзүүлсэн хальтарч унагаасан мөс чамдаа хязгааргүй их хайртай шүү!...
"Чонло хүлээж бай л даа"
Би араас нь зүүгдсэн чигтээ сургууль руу орлоо. Сургуульд орж ирэхэд л түүнд шоколадтай сүүг нь өгөхөө мартчихсан байснаа ухааран түүнээс жоохон зайдуухан зогсоод халааснаасаа сүү гаргаж ирэн өгөх гэтэл гэнэт хаанаас ч гараад ирсэн юм бэ гэмээр охидууд Чонлогийн урд бэлэг өгч байгаа харагдав. Ганц үүгээр ч дуусахгүй өөр өчнөөн охидууд нэг нэгээрээ ирэн бэлэг цувуулан өгсөөр л байв. Ер нь бөөнөөрөө бэлэг өгөх үе дээр л энэ шоколадтай сүүг нь өгье доо...
Чонло бараг л бэлгээр булагдахад нь холгүй болж ирэн би ч сүүлдээ түүнийг охидуудаас хамгаалсаар арай гэж нэг хүнгүй газар олон нуугдлаа.
"Ангид чинь хүртэл хүүхдүүд шавчихсан байна. Завсартал ингээд байсан нь дээр байх"
Чонло харин миний үгийг сонсчихоод над руу цоо ширтээд эхлэхээр нь би гайхаад хацран дээр юм наалдчихсан юм болов уу? гэж бодтол юу ч алга.
"Энэ хэдэн охидууд намайг бэлгээр булж алж байхад чи надад ганц чихэрний хэлтэрхий ч болтугай өгч чадсангүй юу?"
Чонло надад бэлэгний тухай ярихад л би гол бэлгээ одоохондоо өгөхгүй байхаар шийдэн өглөө өгөх гэж байсан шоколадтай сүүгээ яг гаргаж ирэх гэтэл Чонло гэнэтхэн гартаа байсан охидуудын бэлгийг миний нүдэн дээр шалан дээр хаяан
"Шалан дээр хаяагдсан энэ бэлэгнүүд шиг миний бэлэг ч бас хэрэггүй хөглөрсөн хог шиг болчих вий дээ гэхээс айгаа юу?"
Тэр охидуудын өгсөн чихмэл тоглоом болон идэх юмнуудын бүгдийх нь дээр нь гишгэсээр намайг орхин анги руугаа орсны дараа би одоо л түрүүнээс хойш гаргах гэж зовоод байсан жижигхэн сүүгээ халааснаасаа гаргаж ирэн санаа алдахаас өөр юу ч хийж чадахгүй үлдэх шиг боллоодоо.
Чонло тэгэхээр хүмүүсийн өгсөн бэлгүүдийг хог шиг л хаячихдаг байсан байх нь ээ? Миний өмнө жил өгч байсан бэлэгнүүд хүртэл хогийн сав дунд явж байсан байхдаа. Саяны Чонло намайг хэдхэн хоногийн өмнө болзоонд урьсан гэх Чонло мөн үү?
Ангид орж ирээд Минхи намайг олж хараад түлхүүрний талаар асуух гэтэл нь би шууд л түлхүүрийг нь шидчихээд суудалдаа суулаа.
За яахав ээ Чонло. Чи өнөөдөртөө ингэж аашилж л бай.. Орой яахыг чинь харна даа...
Бүгд Чонлог гарч ирэхээс нь өмнө төлөвлөгөөнүүдээ ярилцан би ч төлөвлөгөөний дагуу Чонлотой хамт сургуулиас гарч явах замдаа түүнийг саатуулахаар болсон юм.
-Чонло чиний төрсөн өдөр юм чинь чи надтай хамт кино үзэх үү?"
-Хэрэггүй. Сонирхол алга"
Чонло надад ширүүхэн хэлэхэд нь миний дургүй хүрэн "Их зант" гэж бувтнасан чинь Чонло гэнэт сонссон бололтой над руу эргэж харан
"Үнэндээ хэн миний уурыг хүргэсэн билээ? өглөөг сайхан эхлүүлье гэсэн зорилгыг минь чи үгүй хийж намайг мөсөн дээр унагааж дээр минь хэвтээ биз дээ? Төрсөн өдрийн мэнд ч хүргээгүй байж тэмдэглэнэ ч гэх шиг"
Надад гомдоод байгааг нь би одоо л ойлгон түүний энэ занг нь дотроо өхөөрдөн зориг гаргаад Чонлог хөтлөөд сургуулиас гарлаа.
"Юугаа хийгээд байгаа юм. Наад гараа аваач"
Чонло уурласан чигтээ гараа авах гэж оролдоход би түүний гарыг нь бүр ч атгаад "Хөгжөөн дэмжигч охидуудыг чинь ирэхээс чинь өмнө хурдхан өөр тийшээ явах юм уу? үгүй юм уу"
"Тэд нар чинь надад хамаагүй. Чиний туслалцаагүй би өнөөдөржингөө тэд нарыг харцаараа айлгасаар байгаад өөрөөсөө холдуулж дөнгөсөн л юм сан"
Энэ одоо муухай хардаг гэдгээ хэнд гайхуулаад байгаа хүн бэ? их бахархаж байх шив дээ.
Бид хоёр хагас цаг гаруй энэ тэрүүгээр цуг алхаж, ярилцах зүйлээ ярьж байх хойгуур миний утсанд тэд нараас болчихлоо гэсэн зурвас ирэв. Би ч хурдхан шиг Чонлог дагуулан гэр лүүгээ хурдан гүйлээ.
"Чи яагаад гүйгээд байгаа юм бэ? кино үзэхгүй юм уу тэгээд?"
Чонло миний ард гүйсэн чигтээ надаас асуухад би түүн рүү эргэж харан
"Үзэх боломж дараа зөндөө олдоно. Одоо харин энэнээс ч илүүг чамд харуулах болно" гэж хэлэн Чонлогийн нэг гарийн хөтлөөд өмнөхөөсөө ч хурдан гүйлээ.
Хэсэг гүйсны эцэст гэрийн урд ашгүй одоо ч хүртэл Чонлогийн гарийг тавилгүй цахилгаан шат руу орлоо.
"Одоо миний гарийг тавьж болохгүй юу? би хүүхэд биш л юм сан"
Чонло надад сануулан хэлэхэд нь л би түүний гарийг цахилгаан шатанд хүртэл тас чанга атгачихсан байснаа ухааран гарийг нь сул тавьлаа.
Надад ийм боломж дахиж олдохгүй л байх даа... Үгүй ээ олдоосой билээ..
Цахилгаан шатнаас буун Чонлогийн гэрийн хаалгыг шууд нүдэхэд тэр харин гайхав бололтой "Хүн байхгүй гэрийг юундаа тогш-" гэж хэлэхтэй зэрэгцэн манай хэд хаалгаа онгойлгон шууд л Чонлог чирж оруулан том өрөөний голд зогсоон төрсөн өдрийн малгай өмсүүлэн бусад нь Чонлог тойрон зогсон төрсөн өдрийн дуу дуулцгаалаа.
Би бялууг нь түүний зүг аваачин тэр ч хальт инээх шиг болоод над руу чухал царай гаргаж харснаа лаагаа үлээлээ. Ямар хүсэл бодсон бол доо..
Хүн бүр л Чонлод баяр хүргэн бэлэгнүүдээ өгцгөөн хамгийн сүүлд над дээр ирэхэд нь би ичсэн чигтээ цүнхнээсээ өөрийн гараар хийсэн шоколадтай жигнэмэг болон цүнхны оосор, захидал болон өрөвдөлтэй сүүгээ цуг өглөө.
Чонлог шоколадтай зүйлд дуртайг нь мэддэг болохоор би жигнэмэг хийхээр шийдэж, үүрд өөрөөсөө салгахгүй байгаасай гэсэндээ түлхүүрний оосор өгсөн юм.
"Ю-Юу үнэндээ энэнээс өөр бэлэгний санаа олдоогүй юм аа"
Би ичсэндээ түүнд бэлгийг нь шууд гарт нь атгуулан өгөхөд хүн бүр л бид хоёрыг өхөөрдөн ярих нь сонстон би ч юу гэж хэлэхээ мэдэхгүй бантахад Чонло харин миний үсийг зөөлөн илчихээд намайг тэвэрчих нь тэр.
Би цочирдолд орсноосоо болоод ухаан алдаж унах нь холгүй болов. Яаж хөл дээрээ тогтоод байгаагаа ч үл анзаарч түүний өндөрт хүрэхгүй ч гэлээ надад таарах тэр цээжинд нь нүүрээ шигтгэнэ. Тэнд байсан бүх хүмүүс орилолдож ах нар "Дүү нар ч бид нараас аймар юм аа" гэж дуу алдацгаахад Чонлогийн найзууд нь шүгэлдэцгээж намайг бүр ч эвгүй байдалд оруулчихав.
"Уучлаарай өглөө тэгэж хэлсэнд"
Чонло тэврэлтээ салган надруу ширтэхэд нь би толгойгоо дохин "Зүгээр ээ" гэхээс өөр ямар ч үг хэлж чадаагүй юм.
Бид ийнхүү бэлгээ өгцгөөж дууссаны дараагаас түргэн хоол захиалж идэхээр болон бусад нь өөр хоорондоо ярилцацгаалаа.
"Нээрээ Рэнжүн та хоёр яаж эвээ олоод зураг зуралцсан юм"
Би Минжоныг шоглохоор асуухад тэр өөдөөс инээмсэглэн "Рэнжүн бид хоёр хоёулаа ажилдаа төвлөрөөд муудалцсан байснаа ч ор тас мартчихсан. Бид хоёр зургийн тал дээр бие биенээ их ойлгоцгоодог юм шиг санагдсан"
Одоо л Минхи бид хоёрын санаа амрав уу гэлтэй урт амьсгаа авцгаан өөр болсон явдлуудаа ярилцацгааж, энэ хооронд ашгүй хаалга тогших чимээ сонстож бид нарын бэлэн хоол ирсэн байна гэж бодон би тэд нараасаа түрүүлээд хаалгаа нээлээ.
"Еэбин чи яаж.. энэ газрыг?"
Үнэндээ энэ түргэн хоолны хүн биш өнөөх алга болсон ядаргаатай шулам байсан юм.
Еэбин "Чамд хамаагүй холд. Чонло хаана байна?" гэсээр намайг мөрлөсөөр дотогшоогоо орчих нь тэр.
Энэ одоо хаанаас гараад ирсэн бас нэг гай вэ? яаж Чонлогийн гэрийг...
Одоо л бид хоёр уг нь гоё болох байх гэж бодож байсан юм сан....
Follow, vote, comment харамгүй өгдөг та нартаа баярлалаа. Мөн миний нөгөө өгүүллэг болох TEENAGERS-ийг сонирхоод үзээрэй;))
Advertisement
- In Serial10 Chapters
The Infernal Blade
Daniel wasn't exactly a normal kid on Earth. Being a mute homeless orphan wasn't the most fun. But his new family and four sensei's made life worthwhile...till he got shot. Now he's stranded in a strange forest with nothing but a rusty spear and his martial arts to help him survive. A.N: Currently under construction and undergoing reboot.
8 257 - In Serial6 Chapters
Gangster Of 1929: How The End Of Oppression Started
Losing his mother and father on a road, a boy aged ten must look after his seven year old sister while growing in an apocalyptic great depression. Towns are all run by federal segregated mobs. Survival is slim, but little Clyde Briess is determined to thrive and seek answers to his father's murder. That search will lead him into much more than he would have initially anticipated. Bonnie.
8 136 - In Serial62 Chapters
Wolf King: Love That Transcends Worlds
(Cover Art is not my own, If the creator contacts me I will take it down immediately.)December 25th 2019, among a cheerful time of the year, family and loved ones gather to celebrate the holidays.Squad leader Sin of the Blood Dragon Mercenary Team, receives a call from his brother in arms Zen. The love of Sin's life had been struck by a car in a hit and run. She was rushed to the hospital and died during operation.Stricken by grief, rage, helplessness and sorrow. Sin gets drunk the night of his lovers death. Upon scrolling through investigation reports on the internet, a pop-up appears on Sin's screen asking."Would you traverse the path of kings, bloodshed and war to save your loved one's life?"Clicking on the "Yes" button another display appears in front of Sin's eyes "You will now be transported to the Desolate Kingdom. Good luck, don't die before you saved your loved one's soul."Thus begins the journey of Sin, a Mercenary Team Leader travels through time and space. Entering into a land influenced by cultivation, and rpg-elements. Where "Might makes right, and the weak shall kneel" To save his lovers life, how many corpses will be left behind?Also retrying my hand at writing stories to finish a previous one left untouched, please bear with me along this road.
8 92 - In Serial8 Chapters
Cultivation by Damon
A botched kidnapping sent Damon into the other side of the Earth. upon arrival, Damon found that he was no longer only human…he was also something else. Problem was, the locals of that world couldn’t tell him what he was either. Thrust in this unknown world with no idea about what he is and the knowledge that everything he knew and believed in were just lies; threatened to consume and break him….All the while searching for the kidnapper's true purpose for his little sister, who might also no longer be human due to his fault. To make things worse he had no talent for cultivation. Something practiced by almost everyone in that world. Who were the people who tried to kidnap my sister and kill me? Why call me trash; even though I can easily suppress people 2 levels above my own? And most importantly why would I receive a blessing better suited for someone in the world of wizards? What?! I can’t summon a spirit beast to make a contract, but I can summon a female’s panties while she’s wearing them? What?! I can increase my strength as long as I commit good deed?! Why is teasing girls a good deed? And can I trade in my pervert guide for something better?! Why would I have such a difficult time controlling my innate power? Its supposed to listen to me! Its one thing to turn my eyes silver but entirely another to throw 'holy light' on my head and shoulder-- I'm not an angel! A pair of buggered shoes and a bumpy road ahead is a pain in the rear for Damon. but fortunately, with the help of his pervert—…amazing Guide (old turtle) he is able to scre—…turn things around. As a disciplined yet passionate human, Damon will not let his powers sabotage his plans no matter how much people misunderstood him.
8 70 - In Serial7 Chapters
The Gulf
My friends call me Dege, I’m 20 years old, and I like to party. I still live on my parent’s platform, which sucks because the whole island sails to Paradisia on Monday, and Paradisia sucks. I’d much rather stay here with my friends. But I can’t afford to, because they are way more successful than me. I did just meet this amazing girl who also lives on Gulf Sails, so at least I’ll have her to keep me company in Paradisia. I just need to make sure I avoid the Gulf business mogul Elijah Braze, who I just found out is a sexual predator… and I’m his prey.
8 107 - In Serial10 Chapters
Your Name?
Cinderella AU (kind of?-)Shameless LWJ x Stoic WWXWei Wuxian was adopted by the Jiang's after both his parents died. Wei Wuxian thought his life would be better after getting adopted by the Jiangs as they had a good business which meant he could live comfortably.But it all went downhill the moment he saw the Lady of the Kingdom."I found you dear Lotus" "Nonsense""You both have the same sword, quite impossible for 2 cultivators to have the exact same name for a sword now isn't it?" This author is previously A_flower_in_the_snow, (I wrote that Uno Reverse and OOC for those who read my previous works) my old account got deleted because...we don't talk about that-
8 148

