《playboy issues | jimin》0|3
Advertisement
Гэртээ өрөөндөө хэвтэж байтал утсанд зурвас ирэхэд нь аваад харвал танихгүй дугаараас байлаа.
:
Сайн уу хонгор минь?
:
Хэн бэ?
:
Чамд сайн хүн.
:
Дугаар андуурчихсан юм шиг байна.
:
Ойлголоо, Жимин байна.
Жимин?? Түүнд миний дугаар яагаад байдаг билээ?
:
Миний дугаарыг хаанаас авсан юм?
:
Таа л даа?
Зайлж үз.
Аа чи намайг гомдоочихлоо. Яагаад ийм мөс шиг байдаг юм бэ айн? :))
Харин чи яагаад ийм ядаргаатай байдаг юм, хмм?
Битгий ингэ л дээ. Чи надтай болзохыг хүсэхгүй байгаа юм уу?
:
Болзох гэж унтахыг хэлээд байна уу?
:
Ёнжү, би охидуудыг хэзээ ч чам шиг ингэж гуйж байгаагүй шүү.
:
Тэр чинь надад ямар хамаатай юм? Дахиад зурвас бичих юм бол блок хийнэ шүү.
:
Муухай ааштай юм :'((
Ойлголоо, маргааш уулзъя 💕
Бурхан минь энэ Пак Жимин чинь... Энэ байдлаараа тэр үнэхээр надаас салахгүй юм байна л даа. Уур хүрчихлээ. Ямар тэнэг нь түүнд миний дугаарыг өгчихвөө?
***
Завсарлагаанаар ангид сууж байхдаа Мисүд өчигдөр Жимин над руу зурвас бичсэн талаар хэлтэл Мисү "юу? Жимин чам руу бичсэн юм уу?"
"тиймээ. Хэн түүнд миний дугаарыг өгчихдөг байна"
Мисү "би өгчихсөн юм шиг байна" гэхэд нь би түүн рүү хараад "өгчихсөн юм шиг байнаа?"
Мисү "үнэндээ Тэхён надаас чиний дугаарыг асуусан. Гэтэл Жимин байсан бололтой"
"Тэхён одоо түүний бүх юмыг нь өмнөөс нь хийдэг юм байхдаа?" гэтэл ардаас хэн нэгэн "яг ч бүгдийг нь биш ээ" гэх нь тэр. Эргэж хартал... Өө Тэхён..
Тэхён ингэж хэлээд над руу хальт харснаа хажуугаар зөрөөд ангиас гараад явчихав. Харин би араас нь муухай харсаар үлдэв. Тэгээд "энэ гурав яагаад ийм байдаг юм бол?" гэж хэлчхээд гартаа барьсан байсан үзэг рүүгээ харан оролдож байтал гэнэт Жонгүг ангийн үүдээр шагайснаа "Ёнжү гараад ирээч?" гэхэд ангид байсан охид над руу гайхан харж байлаа.
Би түүн рүү нүдээ томруулан хараад "юу?"
Жонгүг "гараад ир"
Бодвол Жимин л биз. Өөр хэн ч намайг дуудах билээ.. гэж бодсоор ангийн цонхоор хартал үнэхээр үүдэнд Жимин зогсож байлаа.
"би гармааргүй байна. Хэрвээ цаана чинь надтай уулзах гэж байгаа хүн байгаа бол намайг өөрийг нь үнэн голоосоо үзэн яддагийг минь дамжуулчихаарай" гэтэл Жонгүг гайхсаар гараад явчихав. Тэгтэл хэсэг хугацааны дараа Жимин орж ирснээ миний гараас барьж аваад үүд рүү чирж эхэллээ.
"хөөе чи-"
Жимин над руу харан "чамтай хальт уулзаж болно биз дээ?" гэснээ урагшаа харан, намайг чирсээр ангиас гараад коридороор алхаж эхлэв. Тэгснээ хүн багатай газар ирэн намайг хана руу түлхээд "юу гээч, Хан Ёнжү. Хэрэв чи ингээд байвал би өөрийгөө барьж чадахгүй шүү"
Би нүдээ эргэлдүүлсээр явах гэтэл Жимин миний хоёр гарнаас улам чанга барин хананд шахав.
"хэрвээ чи надад дурлавал надтай унтах уу?"
Энэ хүний надаас ингэж асуугаад байгаа зорилго нь яг юу юм бэ? Тэр одоо надад яг жинхэнээсээ галзуу юм шиг санагдаж эхлэж байна.
"үгүй"
"яагаад?"
"би чамд хэдэн удаа хэлэх юм? Чам шиг хүнтэй би үхэж байсан ч унтахгүй ойлгов уу? Тэгээд ч би өдийг хүртэл хадгалсан биеэ хормойн донтой завхай залууд өгнө гэж бодоо юу?"
Жимин инээмсэглээд "хөөхх чи онгон юм уу?" гэснээ гараа юбкан дотуур оруулан гуяыг минь илж эхлэв.
Advertisement
Жимин миний хүзүүнд чихээ наагаад "гэхдээ чи надад дурлачихвал яах вэ?" гэж хэлэхэд хамаг бие арзайгаад явчих нь тэр. Миний хамаг бие хачин болж, хөлс цуван, хөдөлж ч чадахгүй байдалд орчихов. Тэгтэл Жимин над руу нэг харснаа инээмсэглэчхээд надаас холдлоо.
Би арай гэж амьсгаа аваад "чи яг ямар новшоо хийгээд байгаа юм?.. Дахиж надад ойртвол зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй"
Жимин өмднийхөө халаасанд гараа хийснээ "гэхдээ чи үнэхээр эцэст нь намайг хүсэхгүй байгаагаас хойш надад нэг санал байна. Хоёулаа үерхье"
"үерхье ээ?"
Жимин "нэг сарын хугацаатай. Энэ хугацаанд ямар ч хүрэлт, үнсэлт зэрэг байхгүй. Би амлаж байна. Гэхдээ нэг болзол шиг юмтай байвал яаж байна?" гэхэд нь би "юун болзол?" гэтэл Жимин "бяцхан тоглоом л гэсэн үг. Юу вэ гэвэл биднийг үерхэж байх хугацаанд хэн түрүүлж дурласан нь хожигдоно. Чи ялбал надаас хүссэн зүйлээ ав. Бас би чамайг дахиж оролдохгүй. Харин би ялбал..." гээд нэг хөмсгөө өргөн инээмсэглэснээ "зүгээр л чамайг авмаар байна"
"тэгэхээр юу гэсэн үг юм? Хэрвээ би чамд дурлачихвал чамтай унтана гэсэн үг юм уу?"
Жимин толгойгоо зөөлөн сэгсэрснээ "ганц унтахгүй ээ. Чи тэр чигтээ минийх болно. Тэгэхээр энэ бол хүссэн үедээ би чамтай с*кс хийнэ гэсэн үг. Мэдээж чи надтай бүтэн нэг сар байвал дурлах нь ойлгомжтой шүү дээ"
Хүссэн үедээ? Бурхан минь аймар юм.
"үгүй ээ би чадахгүй. Чамтай үерхэнэ гэж үү? Бүхэл бүтэн нэг сар??"
"чи надад дурлахаас айгаад байгаа юм уу?"
"мэдээж үгүй. Гэхдээ хоёулаа дурлахгүй бол яах юм?"
"мөр мөрөө хөөцгөөе"
Би "тэгвэл би зөвшөөрөхгүй гэвэл?" гэтэл Жимин надад улам ойртож зогсоод "би чамайг зүгээр ингээд орхино гэж үү?" гэснээ надаас холдон "сургуулийн сурагчдын өмнө намайг доромжилж нэр хүндэд минь халдсан чинь чамайг зүгээр орхихгүй байх нэг шалтгаан. Бас чи миний сонирхлыг татаж эхэлж байгаа болохоор би лав чамайг ингээд зүгээр орхиж чадахгүй" гэж хэлээд нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулав. Тэгснээ үргэлжлүүлэн "энэ бол хэнд ч тавьж байгаагүй найрсаг санал шүү. Бас би хэн нэгнээс үерхэхийг асууж байгаагүй. Чи надаас үерхэх санал авч байгаа... за бараг л анхных нь болохоор өөрийгөө азтайд тооц. Тийм болохоор чи зөвшөөрөх л хэрэгтэй. Тэглээч энэ чинь зүгээр л нэг үерхэл шүү дээ. Бидний хооронд юу ч болохгүй. Чи айгаагүй биз дээ?" гээд над руу харснаа нэг хөмсгөө өргөв. Түүний нэг хөмсгөө өргөж байгаа төрх нь бараг нүдэнд хоногших нь.
Би хэсэг чимээгүй бодсоны эцэст зөвшөөрөхөөр шийдэв. Учир нь би түүнтэй өмнө нь харьцаж байгаагүй ч түүнийг ядаргаатай зантай гэдгийг нь гадарлаж байна. Хэрвээ би зөвшөөрөхгүй бол тэр үнэхээр намайг яаж ч магадгүй юм. Бас энэ чинь эцсийн эцэст зүгээр л үерхэл шүү дээ. Тэр надад зүгээр л нэг үерхлийн санал тавьж байна. Бидний хооронд юу ч болохгүй гэсэн. Тэглээч надад ямар нэг алдаад байхаар зүйл алга. Харин ч яахав нэг сарын хугацаанд үерхлийн тал дээр туршлагатай болж болох юм. Ээжийн хэлдэг "олон хүнтэй үерхсэн ч зүгээр. Харин ч тэгж байж ирээдүйн ханиа зөв сонгож чадна" гэдэг үг санаанд орчихлоо.
"тэгээд өөрт чинь миний саналыг зөвшөөрөх бодол байна уу хатагтай Хан?"
Түүнийг ингэж хэлэхэд нь хартал тэрээр нэг хөмсгөө өргөсөн хэвээр над руу харж байлаа.
Advertisement
"хариу хэлэхээсээ өмнө яагаад чамайг надтай үерхэх гэж ингэж их хичээгээд байгааг чинь асууж болох уу?" гэтэл Жимин мөрөө хавчсанаа "зүгээр л.. Чи надад таалагдаад байгаа болохоор л тэр"
"тэгээд чи таалагдсан охин бүртэйгээ үерхэх гэж ингэж их хичээдэг юм уу?"
"бараг л. Гэхдээ үерхэх гэж биш"
Өө тийм л дээ.
"за одоо тэгвэл хариугаа хэлбэл яаж байна? Эсвэл би албан ёсоор үерхэхийг гуйх ёстой байсан уу, мм? Өвдөг сөгдөж байгаад ч юм уу?"
Жимин ингэж хэлснээ газар нэг хөлөөрөө өвдөглөөд суучих нь тэр. Би шууд л түүнийг босгоод "ямар хараал идмэр ээ хийгээд байгаа юм?" гэтэл Жимин инээснээ "нэгэнт л үерхэл гэсэн нэртэй юм чинь ёсоор нь гуйж үзье гэж бодсон юм"
Би нүдээ эргэлдүүлсээр "больж үз, үнэхээр тэнэг байна"
Тэр яагаад надтай ингэж харьцаад байгааг нь ойлгохгүй байна. Тэр охидтой үерхдэггүй гэсэн. Гэхдээ надтай үерхэх гэж яагаад ийм зүйлс хийгээд байгаа юм бол? Өмнө нь надтай огт харьцдаггүй байсан байж гэнэт л... Арай надад сайн юм байх даа?
Жимин рүү хартал тэр над руу хариулт хүссэн янзтай хараад байхаар нь би "тэгье ээ, үерхье. Харин би чамд дурлахгүйгээр энэ бүхэн дуусвал чи хэлсэндээ хүрнэ биздээ? Надад дахиж ядаргаа удахгүй, өмнөх шигээ танихгүй хэвээрээ байна биз?"
"мэдээж"
"бас үерхэж байх хугацаанд бидний хооронд юу ч болохгүй, ямар ч үнсэлт, хүрэлт байхгүй гэсэндээ хүрнэ биздээ?"
"өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрэлгүй яахав"
Би "заза, тэгвэл өнөөдөр эхний өдөр байх нь. Тэгэхээр би явлаа" гээд шууд л түүнийг орхин анги руугаа гүйж эхэлтэл тэр ард гайхширсан байдалтай үлдэв.
Ганцхан сар түүнтэй байхад яав л гэж. Тэр л надад дурлаж гайхшруулахгүй бол би түүнд дурлана гэж байхгүй. Тийм болохоор тэр надад дурласан дурлаагүй надад ямар ч ялгаагүй. Харин ч тэр надад дурлачхаад ардаас гүйгээд, ядаргаа болоод байхгүй л бол тийм ч сүртэй юм алга.
***
Хичээл таран хичээлүүдээ цэгцэлж байтал ангийн үүдэнд юу ч болоод байгаа юм охидууд шивнэлдсээр байгаа нь их л шуугиантай сонсогдож байлаа. Цүнхээ аван нөгөө охидуудын дундуур орон хаалгаар гарах гэтэл Жимин өөдөөс хаагаад зогсчихов. Би түүн рүү харчхаад "холдооч" гэхэд тэр юу ч болоогүй юм шиг инээмсэглээд "хамт харья. Би чамайг хүргээд өгье"
"хэрэггүй ээ чамаар яах юм" гээд түүнийг түлхэн хажуугаар нь гартал ард байсан охидууд миний араас шивнэлдэх нь сонсогдов. Жимин ардаас хүрч ирэн хажууд алхангаа "бид үерхэж байгаагаас хойш найз охиноо хүргэж өгөх нь байх ёстой зүйл"
Гэхдээ хүргүүлье гэсэн ч тэр осолтой шүү дээ. Хэдий надад хүрэхгүй гэсэн ч түүнд итгэж болох юм шиг санагдахгүй л байна.
Би байрандаа зогсон түүн рүү хараад "үнэнийг хэлэхэд би чамаас айгаад байна" гэтэл Жимин бага зэрэг гайхсан байртай "юу??"
"надад ямар нэг юм хийвэл яах юм?"
Жимин "юу гээч хатагтай? Би хэдий чиний бодолд донтой байж болох ч хэлсэн үгэндээ үнэнч байдаг юм. Би чамд хүрэхгүй ойлгов уу? Бас би чамайг хүргэж өгмөөр байна. Миний боловсон зан л даа" гэж хэлээд инээмсэглэв.
Би нүдээ эргэлдүүлсээр "за яахав"
Бид хоёр чимээгүй алхсаар сургуулиас гарч ирэн машины зогсоол руу явлаа. Сургуулийн үүдэнд байсан зарим сурагчид биднийг дагуулан харж байв. Бодвол "юун харж үзэгдээгүй охин Жиминтэй хамт яваад байнаа?" л гэж бодож байгаа биз.
Түүний машины урд иртэл Жимин урд талын суудлын хаалгыг онгойлгож өгөөд "суу л даа"
"би хойно суумаар байна" гээд хажуугаар нь зөртөл Жимин миний мөрнөөс барьсаар урд суулгаад хаалга хаачихав. Тэгснээ урдуур тойрон хажууд орж ирэн суугаад, машинаа асаан хөдөллөө.
Жимин урагшаа харсаар "чи хэнтэй амьдардаг юм?"
"ээжтэй. Аав одоохондоо Испанид байгаа. Чи?"
"ганцаараа"
"тийм л байхдаа"
"гэхдээ яг ч ганцаараа бишээ. Үйлчлэгч эгч нар бас байгаа"
"аан"
Бид хэсэг чимээгүй явсаар манай гэрийн үүдэнд ирлээ. Намайг машинаас буусны дараа Жимин араас бууж ирээд шууд уруул дээр үнссэнээ "маргааш уулзъя" гэж хэлээд машиндаа суучихав. Харин би араас нь муухай харсаар, уруулаа арчин үлдлээ.
Мэдээж түүний ямар ч хүрэлт байхгүй гэдэг нь ямар нэг байдлаар зөрчигдөнө гэдгийг мэдэж байсан. Худлаа хэлсэндээ хүрдэг энэ тэр гээд байсан..
***
Оройн хоолны дараа өрөө рүүгээ явах гэж байтал ээж "Ёнжү, маргааш өглөө би нэг тийшээ явах хэрэгтэй болчихлоо. 3 хонох байх. Зүгээр биздээ?" гэхэд нь би "зүгээрээ. Ямар сураагүй биш" гэж хэлчхээд өрөөндөө орлоо. Ширээнийхээ хойно суусны дараа тэнэг юм шиг хэдэн минут юу ч бодолгүй сууж байтал утсанд зурвас ирэх дуунаар нүдээ анин толгойгоо сэгсэрчхээд утсаа авав.
:
Юу хийж байна даа хонгор минь?
:
Би чамд сануулчихъя. Намайг дахиж хонгор минь гэвэл алчихна шүү.
Ойлголоо. Хайрт минь.
:
Чи чинь яачихсан юм бэ? Зүгээр л нэрээр минь дууд.
:
Хмм, нэрээрээ дуудуулах дуртай байх нь ээ..
Чи одоо юу хийж байна?
:
Чам руу хариу бичиж байгаадаа итгэж чадахгүй сууж байна.
:
Чи?
:
Чамайг бодож байна.
:
Хөөхх үнэхээр үү? Арай надтай хийж байгаагаар төсөөлөөгүй гэж найдъя.
:
Чи таачихлаа.
:
Жимин чи үнэхээр галзуу юм. Үнэхээр шүү.
:
Бас би нэг юм бодлоо. Бидний тоглоомонд би ялчихвал бид нэг с*кс хийх үедээ хэдэн байрлалаар хийвэл зүгээр вэ?
:
Юу гээч, дахиж надтай иймэрхүү юм яривал жинхэнээсээ ална шүү!
:
Аххх, хөөрхөн гэдэг нь..
:
Чамд л хөөрхөн харагдахгүй бол боллоо.
:
Гэхдээ л хөөрхөн харагдаад байдаг?
:
Чи охидыг урхидахдаа үнэхээр сайн гэдгээ мэдэх үү?
:
Харин чи хүний уурыг хүргэхдээ сайн гэдгээ мэдэх үү?
:
Woah, бид ер нь төгс тохирох юм шиг байна?
:
Инээдтэй байна. Чам руу юм бичих зав алга! Унтлаа баяртай.
:
Саяжингаа биччихээд.
:
Маргааш уулзъя. Намайг зүүдлээрэй!
Тэхёны гэрт тагтан дээр Ёнжү рүү зурвас биччихээд зогсож байтал Тэхён ардаас хүрч ирээд "чи яагаад дотогшоо орохгүй байгаа юм? Бараг бүгдээрээ ганцхан чамайг л хүлээгээд байна. Чи ер нь ойрд үнэхээр сонин байх чинь вэ. Арай тэр Ёнжүгээс болоод байгаа юм биш биз дээ, айн?"
"магадгүй ээ" гэтэл Тэхён нүдээ томруулсаар "юу? Үнэхээр үү?"
"үнэндээ амархан, хэзээ ч шаалгуулахад бэлэн байдаг энгийн, байдаг л охидоос залхаад байсан юм. Гэтэл гэнэт л Ёнжү гараад ирсэн"
Тэхён мөрөө хавчаад "чиний сонирхлыг татна гэдэг ч хэцүү шүү. Ёнжү ч үнэхээр миний бодсоноор өөр бололтой"
"тиймээ, тэр үнэхээр муухай ааштай бас их зантай. Гэхдээ л тэр нь миний сонирхлыг татаад байгаа. Түүнтэй харьцаад үзэхээр улам их мэдмээр санагдаад байх юм" гэж хэлээд чимээгүй болтол Тэхён "чи түүнд сайн юм биш биз дээ?" гэхэд нь би түүн рүү муухай харан "мэдээж үгүй" гэтэл Тэхён "тэгээд яагаад байгаа юм? Ярьж байгааг чинь сонсвол ямар ч хүн чамайг Ёнжүд сайн гэж ойлгохоор байна"
"түүнд сайн бишээ, зүгээр л түүнийг өөртөө дурлуулмаар байна.."
Advertisement
- In Serial294 Chapters
Dragon's Soul
Synopsis of my story, A young boy faces the end of his life, born a genius, gifted with an incredible memory and a passion for knowledge. As he takes his last breathe his life flashed before his eyes , from an early age he had been like a sponge soaking in all the knowledge around him, science, history, culture, literature, and even military strategy he absorbed it all. But as his life was coming to an end he scorned all his knowledge, what was the point of knowing everything when you weren’t even able to protect yourself or the ones you loved. As the boy closed his eyes for one final time,he laughed at how blinded he had been about the world and people and thought that if there was indeed a next life he would obtain power, power to protect himself and his loved one. And so this marked the end of his life, but for some, the end is only the beginning. My first story so it won't be too great so bare with me as I try to get better.
8 394 - In Serial14 Chapters
The Immortal Dungeon
A cultivator signs a deal with a Dungeon for Immortality! He does gains immortality, but no one mentioned anything about becoming a floating rock?!? So how does our poor Floating rock with Memories of Immortal World survive in this dog eat dog world? Where Adventurers, bandits, criminals, thieves are out to earn some shiny coins and Monsters have decided that a pet dungeon is THE sign of ALPHA!! And did I mention Dragons? Yes the fire breathing lizards. Nope? Well adding another one to the ever growing collection of Dungeon Crystals owned by Dragons is nothing to mention about. So how does our crystal manage to survive, while dealing with hoardes of enemies who are out for his blood..Do crystals have blood? Follow the adventure of a poor little crystal as he grows strong enough to deal with two Gods, so he can protect his soul from annihilation. While his journey creates ripples both big and small affecting the very fate of that world. You never know the author might end the story with a sweet little apocalypse,s o he doesnt needs to deal with a good ending? Ohhhh...M back after leaving my previous story hanging. Dont worry will be getting to it soon. The story is inspired from The Cultivating Dungeon as i felt author misse dout a great deal by leaving Xianxia elements out. And finally, feel free to criticise. Ciao~
8 273 - In Serial18 Chapters
WISH MOUNTAIN
I could give you a typical synopsis that you'll gloss over...or I could tell you the essence of what the story will be. Still with me? Great! Let's get to it... WISH MOUNTAIN is inspired by fairy tales and, in a way, animated Disney movies. The biggest inspiration of them all is Beauty and the Beast. Why? Because I love it and hate it at the same time. The thing I hate about the movie is how the villain, Gaston, never got a chance for redemption. The movie was all about what is on the inside that counts, right? Beast went from bad-to-good because Belle learned to love and care about him. Was Gaston not worth that same chance for redemption? Sure he was a bad person, but so bad that he couldn't also undergo the same kind of change for the better? It was this question that got me thinking... what would Gaston's redemption look like? What kind of story would that be? From this nugget an entire epic story unfolded that has both outgrown, but has never forgotten, that original inspiration. So what can you expect? In essence: something like an epic, adult-orientated Disney story, which is gloves-off when it comes to violence and character trauma. I'll be doing my best to write a story that is as close to a classic adventure fairy tale with real stakes and meaningful characters as I can. The story begins with two orphans; Amaryllis and Chicory, who are whisked away to the magical WISH MOUNTAIN, and are faced with fending for themselves all alone. This is a HUGE story that will take YEARS for me to finish. If you're ready for a journey to Wish Mountain, then Once Upon a Time begins with Chapter 1...
8 78 - In Serial7 Chapters
They fought for him
Rohit is devastated when he throws away his wicket via a stupid shot in the 1st Test vs Australia, 2018, because he knows he has let down two very important people in his life. Who are the best ones to comfort him..?
8 262 - In Serial64 Chapters
Battlefront
All he could remember about his past life was burning pain! Beyond that he has no clue what he was?, who he was?, more than anything why the burning pain!?, when he opened his eyes he was lying on a plane grass field. And he heard a voice and then things changed
8 148 - In Serial20 Chapters
butterflies
All different types of original poetry.
8 105

