《playboy issues | jimin》0|4
Advertisement
Хичээлдээ явахаар гэрээс гарч иртэл Жимин машинаа тулан намайг хүлээж байгаа бололтой зогсож байлаа. Тэгээд намайг харснаа нааш алхаж ирээд "сайн уу хонгор- үгүй ээ Ёнжү" гэж хэлээд инээмсэглэв.
"яах гэсэн юм?"
"юу гэсэн үг юм? Чамайг л авахаар ирлээ"
"чи арай өдөр болгон ингэж ирэхгүй биздээ?"
"мэдээж тэгнэ"
"тэгэх ямар хэрэгтэй юм? Би чамтай үргэлж ийм маягаар хамт баймааргүй байна"
Жимин "тэгээд ямар маягаар хамт баймаар байгаа юм? Оронд уу?" гэж хэлээд ойртоход нь би түүнийг түлхээд шууд хажуугаар нь гаран машинд суув. Тэгтэл Жимин зальжин инээмсэглэсээр хажууд орж ирэн суугаад "бид үерхэж байгаа шүү. Тийм байж хамт байхгүй бол яах болж байнаа?"
"заза зүгээр чимээгүй явж үз"
Жимин инээмсэглэснээ гэнэт над руу ойртоход түүний нүүр бараг л ганцхан см-ийн зайд байв. Тэгснээ гараа хажуугаар явуулан бүс урдуур гаргаад "бүсээ зүүх хэрэгтэй"
Би урт амьсгаа аваад "чи надад ингэж ойртохгүй байж болох уу?"
"яасан? Арай чи догдлоод байгаа юм уу? Тийм үү?"
"үгүй. Тийм болохоор одоо зүгээр л машинаа асаагаад хурдан хөдөлж үз"
Жимин инээмсэглэсээр толгой дохьсноо "ойлголоо"
***
Бид машинаас буун сургууль руу орох гэж байтал Жимин гэнэт гарнаас хөтлөхөд нь би сандран гараа авах гэтэл Жимин улам чанга атгаад "юу гээч, охидууд намайг түрүүлж гарнаас нь хөтлөх байтугай харц тулгарахад л үхдэг юм" гэснээ хөтөлсөн гараа дээшлүүлэн хуруунуудаа салаавчлан хөтлөөд над руу харан инээмсэглэв. Түүний инээмсэглэл яагаад гэнэт, өнөөдөр ингэж гэнэн цайлган хөвгүүн шиг харагдаад байгааг мэдэхгүй ч тэр яг одоо үнэхээр эгдүүтэй харагдаж байгааг нуух хэрэг алга. Бас тэр өнөөдөр яагаад ингэж их инээмсэглээд байгаа юм бэ?
"одоо ч бид бүх сурагчдын анхаарлыг татна даа"
Бид хөтлөлцсөөр сургууль руу ороход бүгд бидэн рүү харж байлаа. Мэдээж ихэнх охид нь над руу муухай харж байсан. Жимин угаасаа сургууль дээр охидтой наалдаж явдаггүй шүү дээ. Тэгтэл гэнэт таньж мэдэхгүй нэг охины гараас хөтлөөд явж байгаа нь түүнд сайн охидын уурыг нь хүргэж байгаа биз.
Жимин манай ангийн үүдэнд ирээд намайг оруулахаасаа өмнө "чамайг үнсэж болох уу?"
"мэдээж үгүй. Намайг дураараа үнсэх юм уу үнсэх гэж оролдохоо боль"
"хмм, би бүр чамаас үнсэх гэж зөвшөөрөл авч байхад зөвшөөрөхгүй байна гэж үү? Гэтэл зарим охид намайг зайл гэсэн ч зайлдаггүй"
Advertisement
"тэдгээр охид чинь жоохон юмтай байхаа? Би лав чамайг зайл гэсэн бол дуртайяа зайлах байлаа"
Биднийг бие бие рүүгээ сонин харж зогстол гэнэт Исүл хүрч ирснээ "Жиминаа, түүхийн багш дуудаж байна" гэтэл Жимин "заза" гэснээ над руу харан инээмсэглэчихээд яваад өгөв. Тэгтэл Исүл явахынхаа өмнө над руу муухай харах нь тэр. Бурхан минь? Саяны харцыг ойлгосонгүй. Яг л найз залуутай нь сээтгэнэж байгаа охин руу харж байгаа юм шиг хараад байх юм? Хэдий Исүл хөөрхөн царай, сайхан бие, олон төрлийн авьяас гээд юм юмтай ч түүний тэр сэхүүн, их зантай нь юу ярих билээ. Би түүнийг яг л эмэгтэй Жимин гэж боддог байсан. Ер нь энэ хоёр яагаад үерхчхэж болдоггүй юм?
Ангид орж ирэн суудалдаа суух хүртэл бүгд над руу ширтсээр байв. Мисү урд сууж байснаа эргэж хараад "саяны явдлаа тайлбарлахгүй юм уу?" гэхэд нь би гэнэт Мисүд Жиминий тухай хэлээгүйгээ саналаа.
"юу гээч, Жиминий тухайд..чи уурлахгүй биздээ?"
"би яагаад уурлана гэж? Намайг одоо ч тэр нэг юмнаас болж шархална гэж бодоод байгаа юм уу? Би түүнийг мартчихсан шдээ. Харин та хоёр арай үерхээд байгаа юм биш биз дээ?"
"би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч тиймээ, бид үерхэж байгаа"
Мисү миний хэлснийг сонсоод шууд л суудлаасаа босон "юу? Чи үнэнгээсээ яриад байна уу?"
Мэдээж би зөвхөн Мисүд сонсогдохоор хэлсэн. Гэтэл ангийнхан бараг тэр чигтээ сонсчихов. Харин түүний дараа ангийн охидууд бараг л бүгдээрээ над дээр шавж ирээд олон янзын юм асууж эхэллээ. Энэ Жиминтэй үерхэх юу нь гоё байдаг юм бэ? Харин ч нөгөө нэг охидууд нь над дээр ирж гай болох юм байна.
Цайны газарт Мисүтэй сууж байтал Жимин хүрч ирээд хажууд суучих нь тэр. Түүнийг ирэхэд нөгөө хоёр дагуул нь ч хүрээд ирлээ.
Тэхён "сайн уу Ёнжү?"
Би "та гурав яагаад өмнөх шигээ гурвуулханаа сууж болохгүй гэж? Бид хоёроос холхон" гэж хэлэхдээ сүүлийнхээ өгүүлбэрийг бага зэрэг чанга хэлтэл Жимин намайг мөр давуулан тэврээд "дургүй байгаа юм уу?" гэснээ ойртоод чихнээс зөөлөн хазчихав. Надад түүний үйлдэл таалагдаагүй тул би чихэн дээрээ гараа тавьсаар түүнээс холдон муухай хараад "чи надад хүрэхгүй гэсэн" гэтэл Жимин юу ч болоогүй мэт "өө уучлаарай" гэж хэлээд инээмсэглэв. Тэр надаар тоглоод байгаа юм уу?
Advertisement
Би "юу гээч, та гурав энд ингээд суух чинь бидэнд тухгүй байна. Дээрээс нь энэ олон охидуудын харц намайг алах нь"
Жимин "зүгээр дээ. Намайг яах ч гүй байна"
Би түүн рүү муухай хартал Жимин намайг шоолж буй мэт инээмсэглэлээ.
Би шууд л хоолоо барин босоод "маргааш та гурав ингэхгүй байвал баярлана шүү" гээд Мисү рүү гаръя гэж дохичхоод хурдхан шиг алхаж эхлэв.
***
Завсарлагаанаар коридорт цонхны дэргэд гадилтай сүү уун зогсож байтал Мисү Инү хоёр тамирын багш дээр очихоор хамт явчихав. Би үргэлжлүүлэн сүүгээ уун зогсож байтал хажууд Жимин хүрч ирээд "юу хийж байгаа юм? Ганцаараа?"
"харахгүй байна уу? Сүү ууж байна"
"чи сүүнд дуртай юм уу?"
"тиймээ гэхдээ зөвхөн гадилтай сүү уудаг. Шоколадтай эсвэл гүзээлзгэнэтэй сүүнд дургүй. Зөгийн балтайд бүр дургүй. Энгийн сүү тийм ч их уугаад байдаггүй л дээ гэхдээ хааяа уудаг"
Жимин "хөөрхөн юмаа. Хүүхэд шиг" гэхэд нь би түүн рүү харав. Тэр ч мөн над руу харсаар байсан ба бид хэсэг хугацаанд ширтэлцлээ.
Жимин "чи аавынхаа сүүг амталж үзмээргүй байна уу?"
Би "зайл" гэж хэлээд анги руугаа ортол Жимин инээсээр үлдэв.
Бурхан минь түүнийг яагаад ийм байдгийг ойлгохгүй нь! Энэ хүн надад зүгээр л таалагдахгүй байна.
***
Хичээлийн дараа хурдхан шиг юмнуудаа цэгцлэн ангиас гарч иртэл Жимин хэдийн ирчихсэн байх ба яг л хайр дурлалтай драма дээрх найз охиноо хүлээгээд зогсож байгаа гол дүрийн залуу шиг цүнхнийхээ нэг мөрийг үүрчихсэн хана налаад зогсож байв. Яахав тэр ч энгийн үед харахад дажгүй нь ч дажгүй залуу л даа. Гэхдээ миний сонирхдог төрөл лав биш.
Жимин намайг гарч ирэхийг мэдсэн бололтой над руу харснаа ойртож ирээд "явах уу?" гэхэд нь би "явахгүй гээд яах юм?" гэчхээд алхаж эхлэв.
Түүний машинд суун хөдөлсний дараа Жимин "чи ээжтэйгээ хоёулхнаа байдаг гэл үү?"
"тиймээ. Гэхдээ одоо ээж байхгүй байгаа. Тэр олон хоногоор хөдөө эсвэл гадаад руу явчихдаг"
"тэгэхээр ээж чинь одоо байхгүй юм уу?"
Би толгой дохьсноо Жимин руу хараад "өөр юм бодох хэрэггүй шүү" гэтэл Жимин "би юу ч бодоогүй байна. Чи харин юу бодоод байгаа юм?" гэж хэлээд инээмсэглэв. Тэгснээ нэг газар машинаа зогсоогоод "гэхдээ ээж чинь энэ удаа байхгүй юм бол хоёулаа хамт хоол идвэл яаж байна?"
"хэрэггүй ээ. Би өлсөхгүй байна"
"би өлсөөд байна. Чи зүгээр л хань болоод сууж байж болохгүй юу?"
Гэтэл яг энэ мөчид гэдэг дуугарах нь тэр. Бурхан минь. Хэдий зүрх сэтгэлээрээ өлсөхгүй байгаа ч гэдэс минь тэгж хэлэхгүй байна.
Жимин инээснээ "идэх юм уу?" гэхэд нь би санаа алдаад "за яахав" гэж хэлээд машинаас буутал Жимин ч инээмсэглэсээр ардаас буув.
Бид хоолоо захиалан авсныхаа дараа идэх гэж байтал Жимин "би нэг юм асуумаар байна. Чи ер нь ямархуу залуу сонирхдог юм?"
"хамгийн түрүүнд хөөрхөн инээдэг. Тэгээд халамжтай, эелдэг, эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг"
Тэгтэл Жимин миний хэлэхийг сонсон, доошоо харсан хэвээр "өө наадах чинь яг л би байна" гэх нь тэр.
"чи эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг байсан юм уу?"
"чи намайг харж байгаагүй гэж үү? Би үргэлж л эмэгтэйчүүдтэй хүндэлж харьцдаг. Зүгээр л дараа нь надтай наалдаад байх нь ядаргаатай байдаг юм"
"тэгвэл чи ямархуу охин сонирхдог юм?" гэсээр хоолоо идэнгээ асуутал Жимин ширээн дээр нэг гараараа тулан, инээмсэглээд "чам шиг" гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд хальт инээмсэглэтэл Жимин "догдолж байна уу?"
"үгүй"
Жимин "гэхдээ үнэн шүү. Чи хөөрхөн бас залууст тийм амар нүүр өгдөггүй. Гаднаа хатуу хүйтэн юм шиг хэрнээ дотроо зөөлөн. Яг миний сонирхдог төрөл" гэхэд нь би түүн рүү хараад "тэгвэл чи надад сайн юм уу?" гэтэл Жимин хурдхан шиг толгой сэгсрэн "үгүй ээ. Зүгээр л чамайг догдлуулах гэж хичээж байна"
"инээдтэй юм. Намайг иймэрхүү юманд догдолно гэж бодоод байгаа юм уу?"
Жимин "магадгүй" гэснээ гараараа миний уруулын хэсгийг арчаад "цэвэрхэн ид л дээ" гэснээ гараа салфетикнд арчив.
"битгий надад хүр"
"догдлоод байгаа байх нь ээ"
"үгүй гээд байна!"
***
Хоолоо идэж дуусчихаад гарч иртэл бороо орж байх нь тэр. Юу вэ? Яагаад гэнэт бороо? Хаанаасаа энэ их бороо хүрээд ирэв ээ? Саяхан л тэнгэр цэлмэг байсан хэрнээ..
Бид бороонд норсоор машин руу гүйв. Машинд яг суух гэтэл Жимин гарнаас барьж аван өөр лүүгээ харуулснаа инээмсэглээд "ямар нэг романтик зүйл хиймээргүй байна уу?" гэх нь тэр.
"юун, ямар юм аа? Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Бүр норчихлоо. Дараа нь болоо" гээд машинд суух гэтэл Жимин мөрнөөс минь барин өөр лүүгээ харуулаад "зүгээр харж бай" гэснээ инээмсэглэсээр ойртон уруул дээр минь үнсчихэв.
Advertisement
- In Serial96 Chapters
When Plush comes to Shove
An: So the last synopsis wasn’t really all that good, it was just some mumbo jumbo with no actual point to it so I decided to make a new one that’s a bit more accurate. Leo Lush, just your average everyday (slightly chubby) schmuck, or at least he would be if he didn’t carry around a stuffed toy everywhere he went.I mean, he was a man who could read the atmosphere a bit so put it away in his bag whenever having a stuffed toy out would be rude but other than that he brought it with him all the time, it was a memento from his girlfriend who had died three years ago and keeping it close made him feel better. That’s also why his classmates gave him the nickname “Plush”, though that's neither here nor there. One day at the train station he’d lost his dearest stuffed toy, one of his classmates found it and lobbed it towards him, something that they’d already done many times before, but this time something went wrong and Leo found himself falling in front of the train due to the force of the throw. Now follow Leo as the spirit that developed in his stuffed toy and killed him forces his ghost into another world to possess a different stuffed toy. He doesn’t know much about the world or why he’s there but what he does know is that according to a magic book his girlfriend was also sent to this very world when she died in a plane accident three years ago. An: For those who want to know a bit more about what kind of story this will be: I want it to be a chill feel-good story and stay as far away from those despair-fest stories as possible (No offense to people who enjoy them, I’m just not one of you)Let me make something clear; I’m not writing this story with hope of it becoming really top tier among RRL (Though it did get above rank 500 once which I’m still very proud of even though it’s gone back down to ~850 at the time of writing this) I just want to write a story that I would enjoy reading, that’s why I’ll be mostly skipping over a lot of the parts that I skip when I read other stories, such as stats, the exact value of money and other such precise statistics that no one(as far as I’m aware) really cares about all that much. Just feels like a lot of effort for something superfluous.There’s a single exception and that’s one of the battles, it’s not a despair-fest or anything but it’s got a different feel than the rest of the story due to me being in a funky mood while I was writing it.
8 204 - In Serial9 Chapters
Forging The Beastmen
Our mc gently freezes to death behind some dumpsters like a stray, and has somehow woken up in the body of a beastman child, jailed in a slaver ship.Enslaved, hunted, and scattered, how will he gather the beastmen from their squalor, and bring them to glory alongside the other races? Typical fantasy world with dungeons, magic, monsters, and adventurers. I'm just trying to take out all the game-style systems and rely on wit & skill, whilst putting us in a different perspective. as you can see in the tags I have big ambitions for this story, and I hope to get to that stage without ballsing it all up, looking forward to sharing it with you all
8 96 - In Serial7 Chapters
Memories of a Certain Spiritual Hourglass
Xavier Wright never felt special because he could see ghosts. To him, interacting with the dead was no different than being a talented musician or athlete. However, for Gigi Amokachi, Xavier was the last piece of the puzzle regarding her family tradition and her life-long goal to become a spirit hunter. And yet, both of them could not possibly imagine the consequences of their desires, the dangers inherent in a witch's promise, the unforgiving flow of time, and the foolishness of a lover's regret.
8 142 - In Serial12 Chapters
reincarnated adversaries
Mathew who has spent most of his adult life trying to catch the legendary drug baron Abbas is killed and finds himself reincarnated in another world as his brother. In this ancient world based on the Roman Republic, the two have to figure out how to live or get rid of each other. Will the two of them be able to come to an agreement or will they have to fight to the death like they did before? Disclaimer: This story is loosely based on ancient Rome and is not historically accurate.
8 197 - In Serial23 Chapters
Hero Of Olympus
My name is Perseus Jackson. I am a demigod son of Poseidon. I woke up in the middle of a forest covered in snow. I have no idea where I am. All I know is that some god has messed with me... again.I end up meeting a bunch of all powerful beings who cause my nose to bleed.You know... my life.
8 217 - In Serial39 Chapters
Most Protected Of All
5-year-old Rose was stolen from her family at the young age of 6 months. She has been hopping from foster homes for 5 years, each of the homes she lived in treated her badly, abusing her every day. Finally, deciding to run away, little Rose runs into no one other than her real Father. What will happen to little Rose? Will she be happy with her new family? What will they do once they figure out about her past?
8 186

