《playboy issues | jimin》0|6
Advertisement
Ангид түүхийн хичээл орж байтал доод хэсгээр аймшигтай өвдөж байлаа. Үнэндээ сарын тэмдгийн үед л ингэж өвддөг юм л даа. Тэгтэл гэнэт доогуур нойтон оргиод явчих нь тэр. Юу билээ ирэх болчихоогүй биздээ?
Гайхсаар утсаа гаргаж ирэн хуанлигаа хартал сарын тэмдэг ирэх өдрөөс долоо хоног хэтэрчихсэн байв. Бурхан минь!!
Багшид харагдахгүйхэн шиг урд сууж байсан Мисүг араас нь дуудаад хэрэглэл байгаа эсэхийг асуутал аз болж түүнийх өнөөдөр дуусч байгаа болохоор юу ч гэсэн авчирсан гэв. Бурхандаа талархъя.
Мисүгээс авчихаад багшаас угаалгын өрөө орж болох эсэхийг асуун бушуухан ангиас гарлаа. Ангиас гараад гүйх шахам явж байтал өөдөөс Жимин ирж таарав. Энэ одоо хичээлийн цагаар юугаа хийж байгаа юм бэ?
Жимин намайг харснаа хүрч ирэн намайг зогсоогоод "чи юу хийж байгаа юм?"
Би "чамд хамаагүй ээ. Чи өөрөө хичээлийн цагаар юу хийж байгаа юм?" гээд Жимин рүү хартал тэрээр хэлэх үгээ бодон чимээгүй болчихов.
Би "арай хичээлээ таслаад байгаа юм уу? Заза надад хамаагүй ээ. Би явахгүй бол болохгүй байна" гээд хажуугаар нь зөртөл Жимин миний гарнаас бариад авах нь тэр. Би гайхсаар эргэж хартал Жимин "хүлээж бай" гэснээ гадуурх хүрмээ тайлан миний бүсэлхийгээр уячхав.
Тэр "одоо яв" гэж хэлснээ инээмсэглээд гараа далласаар яваад өглөө.
"юу вэ.."
Угаалгын өрөөнөөс гарч ирснийхээ дараа толины урд тавьсан Жиминий хүрмийг харангаа "яагаад бүсэлхийгээр минь уясан юм бол оо?" гээд хэсэг чимээгүй бодсоны эцэст "арай..??"
Эргэж харан толинд хартал юбка маань цус болчихсон байх нь тэр. Цайвар шаргал өнгөтэй болохоор цус болсон нь илт мэдэгдэж байлаа.
"бурхан минь гэж!!! Энэ чинь юу вэ, арайчдээээ.. Тэгэхээр Жимин харчихаад хүрмээ өгсөн гэсэн үг биздээ? Ичиж үхмээр юм бэ.. Гэснээс Жиминээс өөр хүн хараагүй байгаа даа? Ямар азаар Жиминтэй таарч тэр надад хүрмээ өгсөн юм бэ? Санаа зовмоор юм"
Өөрөө өөртэйгөө ярьсаар Жиминий хүрмийг авах бүсэлхийгээрээ уяад "юу ч гэсэн өнөөдөртөө ингэж яваад маргааш буцаагаад өгчихье" гэсээр угаалгын өрөөнөөс гарлаа.
***
Түүхийн хичээл завсарласны дараа Мисү эргэж хараад "нэвтэрчихсэн байна уу?" гэхэд нь би хошуугаа унжуулсаар "аанхан"
"гэхдээ наадах чинь хэний хүрэм бэ? Эрэгтэй сурагчийнх байна шд"
"Жиминийх"
"айн? Жиминтэй уулзсан юм уу?"
Намайг толгой дохин "таарсан юм" гэтэл Мисү "тэгээд тэр чамд өгсөн юм уу? Чи булаагаад авчихсан юм уу?"
"би булааж авна аа? Яг явах гэж байсан чинь Жимин ардаас татаад 'хүлээж бай' гэснээ гэнэт хүрмээ тайлаад бүсэлхийгээр уяж өгөөд 'яв' гэсэн"
Advertisement
"Жимин тэгсэн юм уу? Аа ямар романтик юм бэ?"
Би "хмм! Тэрний романтик гэж...." гэтэл гэнэт Жиминий намайг бороонд үнссэн үе бодогдов. Яахав байж болох л юм.
Мисүтэй цайны газар луу явахаар ангиас гартал Жимин Жонгүг хоёр ардаасаа охидууд бужигнуулсаар л коридороор алхаж байв. Эд нар ер нь бүтэн өдөржингөө сургуулиар тэнэчихдэг юм уу? Ангиас гарах болгонд л байж байх юм. Хичээлдээ суудаг үгүйд нь эргэлзчихлээ.
Тэдний хажуугаар зөрсний дараа Мисү "гэхдээ Жимин үнэхээр халуухан тиймээ?"
"мэдэхгүй ээ"
Мисү над руу харснаа "хөөхх чи мэдэхгүй гэдэг болчихож. Өмнө нь яаж харахаараа халуухан гэж хараад байдаг юм гэдэг байсан" гэхэд нь би нүдээ эргэлдүүлтэл Мисү "Жимин зангиагүй зүүгээгүй, тэгээд цамцныхаа эхний хоёр товчийг товчлоогүй задгай байхаараа ямар харагддагийг чи мэдэхгүй дээ. Сая яг тийм байсан"
"чи одоог хүртэл Жиминд сайн юм уу?"
"үгүй ээ би зөвхөн түүний халуухан төрхийг нь л ярьж байна. Бас түүний цамцтай байгаа шалтгаан нь тэр хүрмээ найз охиндоо өгчихсөн. Надад л Жимин тийм романтак санагдаад байгаа юм уу? Үнэнийг хэлэхэд Жимин охидод чамд ханддаг шигээ хандаж байгаагүй. Магадгүй Инүд ч гэсэн"
Би "больж үзээ. Тэглээч бид одоо хэдхэн хоноод л сална. Гэснээс хэдэн хоног үлдлээ? Өнөөдөр бид хоёр үерхээд...5 хонож байгаа юм шиг байна. Юу вэ цаана нь 25 хоног юм уу??"
***
Хичээл таран Жиминий машины урд ирсний дараа Жимин хаалга онгойлгож өгөөд "бие чинь зүгээр үү?"
Би "зүгээр, яасан?" гэж хэлээд машинд суутал Жимин "яагаачгүй ээ" гэж хэлээд инээмсэглэсээр хаалгаа хаав.
Гэрийн үүдэнд ирсний дараа би машинаас буун "хүрмийг чинь маргааш өгчихье. Өнөөдөр хэрэглүүлсэнд баярлалаа" гээд Жиминийг явахыг хүлээж байтал Жимин цонхоо онгойлгосноо "гэртээ орохгүй юм уу?"
Би "одоо дэлгүүр явах гэж байнаа. Чи яв яв" гэтэл Жимин инээмсэглэснээ бууж ирээд миний мөрнөөс барин гэрийн хаалганы урд аваачсанаа "ерөөсөө чи гэртээ ор. Сарын тэмдгийн үед их өвддөг гэсэн биздээ? Би дэлгүүр яваад ирье за юу?"
"би өөрөө дэлгүүр орчхож чадна шдээ. Ямар өвдчихсөн биш"
Жимин "үгүй ээ. Би орно. Тэгэхээр чи гэртээ ороод байж бай би дэлгүүр орчихоод ирье" гэснээ намайг гэрт оруулаад хаалга хаачхав. Үнэндээ өвдөж байгаа нь үнэн л дээ. Минийх их өвддөг юм. Гэхдээ Жиминээр хэрэглэлээ авахуулах чинь эвгүй биздээ? Үнэхээр эвгүй юм.
Би өрөөндөө орон хувцсаа сольчхоод гарч ирэн зурагтаа асаан буйдан дээр хэвтэв. Өвдөж байна..
Advertisement
Удалгүй хаалга дуугаран Жимин орж ирлээ. Тэрээр авсан ууттай юмаа ширээн дээр тавиад "би зөвийг нь авсан эсэхээ мэдэхгүй байгаа ч.." гэхэд нь би шууд очоод ариун цэврийн хэрэглэлээ авчихаад угаалгын өрөө рүү гүйв. Угаалгын өрөөнөөс гарч ирсний дараа Жимин "май энийг идээрэй чамд авсан" гэхэд нь очин харлаа. Баахан улаан лооль, улаан лоолийн шүүс бас хэдэн хайрцаг зайрмаг, хэдэн уут чипс.
"юу вэ? Яагаад эд нарыг авчихсан юм?"
"мэдэхгүй ээ, сарын тэмдгийн үед улаан лооль идэх сайн гэж сонсож байсан юм. Харин зайрмаг, чипсыг зүгээр л чамд авсан"
"өмнөх найз охиндоо ингэж анхаарал тавьдаг байсан юм уу?"
Жимин "үгүй ээ, чамд л. Үнэндээ би өөрийнхөө хүсдэг найз охинтой болоод тэрэндээ ингэж санаа тавихыг хүсдэг байсан юм. Харин тэр нь чи байж" гэснээ улаан лооль, шүүс, зайрмагийг аван хөргөгч рүү хийлээ. Тэгснээ нэг хайрцагтай зайрмагийг үлдээгээд "энийг идээрэй" гэснээ зочны өрөөнд ороод гэрийг тойруулан харж эхлэв.
"гэснээс би анх удаа найз охиныхоо гэрт ирж байгаа юм байна"
Би түүний ширээн дээр тавьсан зайрмагийн аваад буйдан дээр очин суулаа. Тэгээд задлаад халбагаар идэж эхэлтэл Жимин манай гэрийг нэгд нэгэнгүй харж байснаа миний өрөөний урд очоод бариулаас нь барин "энэ чиний өрөө юу?" гэсээр онгойлгоход нь гэнэт түрүүн хувцсаа солих гэж байхдаа угаасан дотуур хувцаснуудаа орон дээр шидчихсэнээ санав.
Би "аа үгүй ээ!!" гэсээр яг Жиминийг хаалга онгойлгон өрөө рүү орж байтал буйдангаас босон гүйлээ. Тэгээд Жиминий ард ирэн түүнийг ардаас нь түлхээд нүүрээр нь шалан дээр унагаахдаа өөрөө дээрээс нь уначхав. Жимин босох гэхэд нь би толгойг нь доошоо дараад "байж бай"
"хөөе яагаад байгаа юм?
"хүний өрөөнд дураараа орж болдоггүй юм"
Жимин "юу гэсэн үг юм? Найз охиныхоо өрөөнд орж болдоггүй юм уу? Дээрээс босоочээ!" гээд босох гэж оролдоход нь би босгохгүйг хичээн дээрээс нь дарж байтал Жимин бага зэрэг өндийснөө хурдхан шиг дээшээ хараад хэвтчихэв. Би гараа түүний хоёр мөр дээр тавьсан байх ба яг энэ үед бид хоёрын хамар бараг л шүргэлцэх шиг болов. Жимин бид хоёр гайхан нэг нэгэн рүүгээ харсаар байлаа. Бид харц тулгарчихлаа. Бас бидний нүүр үнэхээр ойрхон байна. Энэ үнэхээр эвгүй байдал байна шүү.
Би сандарсаар босохоор өндийх гэтэл Жимин шууд гараараа миний ар хүзүүнээс барин, өөртөө ойртуулаад уруул дээр үнсчих нь тэр. Гэхдээ өмнөх хэдэн удаагийнхаас өөр. Би эсэргүүцээгүй учир тэр шууд л хэлээ аман дотор минь хийчхэв. Тэгээд хэлээрээ хэлийг минь ороон, уруулыг минь хүчтэй сорж байв. Сүүлд нь доод уруулыг зөөлөн хазалснаа үнсэлтээ зогсоох нь тэр.
Жимин инээмсэглэсээр "чи намайг эсэргүүцэхгүй байна. Дуртай байгаа юм уу?"
"ю-юу яриад байгаа юм! Ү-үгүй"
Жимин "гэхдээ л эсэргүүцэж чадахгүй байгаа биз дээ? Учир нь би сайн үнсэлцдэг болохоор" гэхэд нь би "тэгээд л өөрийгөө магтаад байх юмаа" гэтэл Жимин миний үсийг чихний араар хийснээ "чи нэг талын үсээ чихнийхээ араар ингээд хийчхээр халуухан харагддаг гэдгээ мэдэх үү??"
"үгүй ээ. Чамд лав халуухан харагдмааргүй байна"
Жимин "чиний халуухан төрхийг харахаар би улам ихээр чамайг хүсээд байх юм" гэхэд нь би шууд л түүний дээрээс бослоо.
"үргэлжлүүлмээргүй байгаа юм уу?"
"үргэлжлүүлнэ гэж юу хийх гээд байгаа юм?"
"чи сая намайг хариу үнссэн"
"саяны үнсэлт... зүгээр л.."
Жимин над руу биш тааз руу харсаар "зүгээр л юу гэж?" гэж хэлснээ босон миний өмнө зогсоод "чи өөрийн мэдэлгүй Пак Жиминийг хүссэн тийм үү?"
Би "үгүй!!" гэж хэлээд өрөөнөөс гарав.
Жимин ардаас гарч ирээд "хүлээн зөвшөөр. Чи намайг хүсч байгаа"
Би шууд л буйдан дээр очин суусныхаа дараа "үгүй гээд байна" гэтэл Жимин инээсээр хажууд ирээд суучхав.
"яах гээд байгаа юм? Битгий надаар оролд"
"учир нь би чамаар оролдвол чиний бие чинь намайг хүсэх болохоор уу?"
"амаа тат Пак Жимин!"
Жимин "гэхдээ одоо яах уу? Би чамайг хүсээд байдаг" гэж хэлэхэд нь хажуу тийш хартал тэр яг над руу харж байлаа. Тэгснээ бага багаар ойртоход нь би ч түүнээс холдсоор эцэст нь хойшоо налаад хэвтчихэв. Жимин миний хоёр талд гараа тавин инээмсэглэнэ.
Би "илүү хөдөлгөөн хийвэл чи манай гэрээс амьд гарахгүй шүү. Дээрээс бос" гэтэл Жимин "үгүй гэвэл?" гэснээ ойртож эхлэв. Яг энэ үед хаалга онгойн хэн нэгэн орж ирэх нь тэр. Би сандран шууд л Жиминийг өөрөөсөө холдуулаад, босон суулаа.
Ээж "Ёнжү гэртээ байна уу?" гэсээр орж ирснээ эхлээд над руу дараа нь Жимин рүү хараад "найз чинь юм уу?"
"аа тий-"
Жимин "үгүй ээ би Ёнжүгийн найз залуу нь" гэж хэлснээ босоод "сайн байна уу, намайг Пак Жимин гэдэг. Үнэндээ би сая явах гэж байлаа л даа. Ёнжүгээс хүрмээ авах гэж ирсэн юм" гээд над руу харснаа "маргааш авъя даа"
Ээж "одоо явна гэж үү? Оройн хоол идээд явах уу?"
Жимин "өө танд их баярлалаа. Гэхдээ уучлаарай, надад хийх юм байгаа болохоор. Бас тантай албан ёсоор танилцаж чадсангүй. Дараа тантай илүү тухтай танилцнаа" гээд гарахдаа над руу харан инээмсэглэчхээд гараад явчхав.
Advertisement
- In Serial583 Chapters
Inexorable Chaos
What happens when a summoned hero completes their task given by those from up above? When a summoned hero returns back to earth after having saved the world, do they still get to live a normal life? The answer is actually yes, they usually do. They get married to the one they love, have kids, and then death takes them away. Of course, that is only usually. There are a select few who choose not to... think the same way. Some of them find such a life boring, dull even. They want to taste for adventure once more, feed their drive for exploration! Power, wealth, another life, they want it all. So, what do they do? Why, they do what Quasi does... They sell themselves to the gods. Disclaimer! This story will contain 2 and 3-dimensional characters. Extensive Worldbuilding. Politics. Litrpg. Sex/ Drama/ Love/ Harem Constantly Changing POV's Multiple Main characters. Overpowered characters. Messed up shit-- You have been warned. Link to Artist I Commissioned for Cover: https://artistsnclients.com/people/DoaEmak Only One Apache Helicopter, Grammar Nazi, and a frog named Trinity were harmed in the making of this novel.
8 338 - In Serial12 Chapters
ˈdi-sə-nən(t)s (Dissonance)
An experimental short story, written in bite-sized entries. A man returns to his rural Washington State hometown after a cataclysmic event to find answers... or at the very least, survival.
8 156 - In Serial9 Chapters
The Necromancer's Notebook
Typist's Note History of File #004789301: -Original stored in filing cabinet of one Detective Greary of Arkham police department until death in 1913 from heart attack, then moved to “Cold Case” cabinet in main office. - Originals relabeled “Case File #0003876: Evidence: Open” and moved to APD sub basement one, cabinet 08. July 8th 1925. - Box labeled “Case File#0003876: Evidence: Open” moved as part of district consolidation to Boston Police Headquarters Retention Room 10, row 9, shelf 5. April 30th 1975 - Contents of Box labeled “Case File#0003876: Evidence: Open”, reviewed by Retention Clerk Casey Damaset #11238 and labeled for removal. Contents of original documents typed by #11238 and refiled as document #004789301 in Final Retention cabinet January 2nd 1993 before originals were destroyed. Originals comprised mostly of handwritten notes stored loose leaf in a box with no discernible organization or order. For the most part seem to have been pulled from the same notebook approximately two inches by four in dimensions, bound along the spine like an old pocket book. No indication was made anywhere of the manner in which these documents came into the original officer’s possession. They have been recorded in the order in which they were found, with appropriate notes included to indicate where materials have deviated from the norm. Priority for retention: Low. Labeled for destruction at Final Retention Cycle end 2010. To read in full: Click here. Or start the first chapter.
8 165 - In Serial19 Chapters
REAL
An ancient hunchback named Finnel is the principal of a school where students’ special abilities might be called magical, supernatural powers. Or, maybe those students’ heightened attributes are more like honed talents any ordinary person could discover and dedicate to developing. Either way, at Finnel's school, even the most otherworldly of traits always finds its source in something REAL . . . in actual human capacities, like intuition, empathy, awareness, strength... REAL is a series of ongoing tales, each centered around an individual student at Finnel's school. Framing slice-of-life authenticity with cool powers and uplifting humor, REAL maintains a light, fun tone while never shying away from digging down deep into weighty themes like identity, connection, and meaning.
8 291 - In Serial21 Chapters
smut one shots
I didn't proof read...There might be mistakes lol
8 140 - In Serial16 Chapters
Free bookcovers (OPEN)
Don't like your book cover? Better yet, don't have a book cover? Well I got you 'covered'! Just head in and fill the request form. No payment required!
8 222

