《playboy issues | jimin》0|9
Advertisement
Чүэ нарийн бичгийг дагаж явсаар аавын хэлсэн өрөөний үүдэнд иртэл Чүэ нарийн бичиг хаалга онгойлгож өгөөд "ор" гэв. Намайг ортол надаас бусад нь ирчихсэн байлаа. Би мэндэлчихээд аавын хажууд очин суутал миний урд суух охин над руу ширтсээр байв. Гэхдээ тийм ч тааламжтай биш.
Аав инээмсэглэсээр миний мөрөн дээр гараа тавин "миний хүү байгаа юм. Анх удаа уулзаж байгаа байхаа?" гэхэд нь би Ким захирал руу гараа сунгаад "Пак Жимин гэдэг" гэтэл тэрээр миний гараас барьснаа "Пак Жонү захирлыг дуурайсан царайлаг хүү байна шүү" гээд инээмсэглэлээ.
Ким захирал хажуудаа суух охиныхоо мөн л мөрөн дээр нь гараа тавиад "миний охин Сүног" гэхэд нь би түүн рүү гараа сунгаад "танилцсандаа таатай байна" гэтэл тэр инээмсэглэсээр гараас барив. Гэхдээ түүний хүчээр инээмсэглэж байгаа нь илт харагдаж байлаа. Үнэндээ би Тэхёнаас түүний дүүгийн талаар сонсож байсан ч огт уулзаж байгаагүй юм. Адилхан юм.. Яг л хиймэл үс зүүчихсэн Тэхён шиг харагдаад байна.
Сүхён "Сүног хийл бас төгөлдөр хуур тоглодог. Саяхын Германд урилгаар очиж тоглосон"
Аав "хөөхх Сүног ч ийм үзэсгэлэнтэй юм чинь хөгжим тоглож байхдаа илүү үзэсгэлэнтэй харагдах байх даа" гэхэд тэд зөөлөн инээлдлээ. Энэ дунд Сүног бид хоёр л чимээгүй сууна.
Сожүн "Жимин манай Тэхёнтой нэг сургуульд сурдаг байхаа?"
Би "тиймээ. Бид их сайн найзууд" гэтэл Сүног "хмм тэгээд ахынхаа сайн найзтай сүй тавих юм байхдаа. Шал тэнэг юм" гэж зөвхөн өөртөө сонсогдохоор хэлсэн ч бид бүгд сонсчхов. Би түүнийг ингэж хэлэхэд нь инээмсэглэлээ. Хэрсүү охин бололтой.
Харин Сүхён эгч түүн рүү хараад "Сүног..?" гэтэл Сүног "надад таалагдахгүй байна. Энэ Пак Жимин ч гэсэн" гэхэд нь би хэсэг чимээгүй сууж байгаад суудлаасаа босон "уучлаарай ааваа, бас Ким захирлаа. Үнэндээ надад таны охинтой сүй тавих бодол одоохондоо байхгүй. Эсвэл бэлэн биш ч байж магад. Тэгэхээр бүдүүлэг байгаад уучлаарай" гэж хэлээд бөхийчхөөд түрүүлээд гарлаа. Сүног хэсэг чимээгүй байж байснаа "би ч гэсэн" гээд араас нь гарчхав.
Өрөөнөөс гарч ирээд Чүэ нарийн бичигтэй хамт алхаж байтал ардаас "хөөе ахын найзаа" гэх нь тэр. Эргэж хартал Сүног наашаа алхан ирж байлаа.
Сүног "чи.. бишээ та. Та зөвхөн тэдний ажлынх нь ашгийн төлөө ашиглуулмааргүй байгаа биздээ?" гэхэд нь би өөдөөс нь харан худлаа инээмсэглээд "юу?"
"үнэндээ надад найз залуу байгаа. Тэгэхээр ойлгож байгаа биздээ? Би өөртэй чинь сүй тавьж чадахгүй. Тэгэхээр гуйя. Та л хүлээн зөвшөөрөхгүй байвал манай эцэг эх таны хүслээр болно. Тэд миний үгийг сонсдоггүй юм"
Advertisement
"надад тэгэх ямар шалтгаан байгаа юм?" гэтэл тэр над руу чимээгүй харсаар байлаа.
"чи найз залуутай гэдгээ тэдэнд хэлсэн юм уу?"
"үгүй ээ"
"миний бодлоор чи тэдэнд хэлээд үзэх хэрэгтэй байх. Бас чамтай сүй тавих эсэх сарын дараах байдлаас минь л хамаарна. Тийм болохоор одоохондоо би юу ч хийж чадахгүй нь дээ" гэж хэлээд түүнийг орхин лифтэнд суутал хаалга хаагдахаас өмнө түүний "тэнэг новш" гэх нь сонсогдов. Тэхёнтой үнэхээр адилхан юм гээч.
Аавыг онгоцны буудал дээрээс тосчхоод гэр лүү машинтай явж байх замд би хойно ганцаараа чихэвч зүүн явж байлаа. Гэтэл аав нэг юм хэлэх шиг болоход нь би чихэвчээ авав.
Аав "хичээл чинь сайн биздээ Ёнжү?"
"тиймээ мэдээж. Тун сайн байгаа"
Аав "би солонгост хэр удахаа мэдэхгүй байна. Юу ч гэсэн хамгийн багадаа нэг сар болох байх"
"ганцхан сар уу? Ер нь яагаад энд байж болохгүй юм?"
Ээж "энд зөвхөн салбар компани л байдаг шүү дээ. Аав чинь энд байнга ажиллаж, байж чадахгүй. Ёнжү, чи аав ээж хоёрыгоо ойлгох хэрэгтэй" гээд хэсэг чимээгүй байснаа "гэхдээ биднийг байхгүй үед чи найз залуутайгаа байж болно шүү дээ" гэтэл аав хөмсөг зангидан машины урд талын толинд над руу хараад "юун найз залуу?" гэхэд нь би муухай царайлсаар "ээж!!"
Ээж "түүний найз залуу нь. Нэг удаа гэрт ирэхэд нь харсан юм. Булчин шөрмөс болсон царайлаг, хөөрхөн залуу байна лээ"
Би "бурхан минь больж үз" гэж хэлээд чихэвчээ зүүв. Гэнэт сонсож байсан хөгжим тасалдахад нь утсаа харвал Жиминээс зурвас ирсэн байлаа.
:
Юу хийж байна?
:
Машинд явж байна. Аавыг авчхаад л.
:
Чи амралтын өдрөөр
халуухан найз залуутайгаа
уулзахыг хүсэхгүй байна уу?
:
Юу гээч халуухан залуу минь,
бид өчигдөр уулзалдсан.
Царайг чинь өдөр болгон хармааргүй байна.
:
Ийм болохоор чинь л би
чамд дуртай байдаг.
:
Хнн.
:
Уулзахгүй юм уу?
:
Яах гэж?
:
Зүгээр л юу ч асуухгүй
надтай түр уулзаад
хамт сууж болохгүй юм уу?
Юу вэ, тэр яачхаа вэ?
:
Ойлголоо доо.
Үнэндээ би одоохондоо гэр лүү ороогүй байна. Гэхдээ ирж л байна л даа. Заза залганаа.
Гэрийн үүдэнд ирээд хальт юм оруулсан болчхоод явах гэтэл ээж "Ёнжү, хаачих гэж байгаа юм?" гэхэд нь би эргэж хараад "аан... Ангийнхаа хүүхэдтэй уулзах гэсэн юм. Би нэг юм авах ёстой удахгүй ээ" гэж хэлээд эргэж харан гүйлээ. Жимин рүү яг залгах гэж байтал хажууд нэг машин сигналдах сонсогдоход нь харвал энэ Жимин байлаа. Намайг машинд суутал Жимин хөдлөв.
Advertisement
"аав намайг Тэхёны дүүтэй сүй тавиулах гээд байна"
Жимин урагшаа харсаар ингэж хэлэхэд Ёнжү "тэгээд?"
"энэ аавын ажилд сайн ч гэсэн надад таалагдахгүй байна. Бас дээрээс нь тэр Тэхёны дүү шүү дээ"
"тэгвэл аав даа хэл л дээ"
"үнэндээ би сая хэлчхээд гараад ирсэн. Гэхдээ аав намайг ятгах гэж оролдох байх"
"тэр охин чамд таалагдахгүй байгаа юм уу?"
"үгүй л дээ. Зүгээр л би хэн нэгнийг надад яаж хандахаас шалтгаалж түүнтэй сүй тавих эсэхээ шийднэ"
Ёнжү "юу гэсэн үг юм?" гэтэл Жимин инээмсэглээд "юу ч бишдээ. Чи дараа нь ойлгоно" гэхэд нь Ёнжү түүний юу гээд байгааг ойлгохгүй амандаа бувтнав.
"гэснээс тэр охин Тэхёнтой үнэхээр адилхан юм байна лээ. Яг л урт үстэй Тэхён"
Ёнжү "тэгвэл үнэхээр хөөрхөн байхдаа. Би хааяа боддог байсан юм. Тэхён царайлаг болохоор эмэгтэй байсан бол ямархуу байх байсан бол гэж. Тэр охиныг хармаар санагдчихлаа" гэхэд нь Жимин сонин царайлсаар "юу? Чи Тэхёныг царайлаг гэж боддог байсан юм уу? Ер нь тэгэхээр чи Тэхёныг боддог байсан байх нь ээ?"
"а-айн?? Энэ чинь зүгээр л.. Чи мэднэ шдээ. Би Тэхёнтой 3 жил нэг ангид сурсан. Анх ахлах ангид орж ирээд Тэхёны тийм царайлгийг гайхдаг байсан юм. Ер нь би түүнд дургүй ч гэсэн царайлаг нь бол үнэн"
"хөөхх гайхалтай. Чи Тэхёнд сайн байсан юм уу?"
"үгүй ээ. Юу гэж"
Жимин "тэгвэл яг тэгж сонсогдоод байна" гээд хэсэг чимээгүй байснаа "чи намайг царайлаг гэж боддоггүй юм уу?"
Ёнжү түүн рүү хараад "юу? ... Мэдэхгүй ээ. Өмнө нь огт бодож байгаагүй юм байна"
"зөвхөн Тэхёныг л боддог байсан байх нь ээ"
"больж үз Жимин"
"тийм л байна шдээ. Чи бид гуравт тэр тусмаа надад дургүй. Тэгсэн хэрнээ Тэхёныг муугаар хэлдэггүй. Бүр дээрээс нь царайлгийг нь гайхаж байна"
"чи уурлаад байгаа юм уу?"
"үгүй"
"би чиний яагаад гэнэт ингээд байгааг ойлгохгүй байна. Тэгж яривал Жонгүг ч гэсэн царайлаг"
"хөөхх хоёр хүнд зэрэг сайн байж болдог юм уу?"
Ёнжү "амаа тат Пак Жимин!" гээд бараг л хашхирах шахам хэлтэл Жимин чимээгүй болчхов.
"чи яагаад байгаа юм? Яагаад гэнэт ингэж аашлаад уурлаад байгааг чинь ойлгохгүй байна"
Жимин санаа алдаад "мэдэхгүй ээ. Гэхдээ би уурлаагүй. Зүгээр миний сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй байна" гэтэл Ёнжү "тэгвэл машинаас гараад алхацгаах уу?"
***
Тэд машин замын хажуугаар хоорондоо юм ярилгүй, хэн хэн нь чимээгүй алхана. Ёнжү урагшаа харан, хааяа салхийг мэдэрч байгаа мэт нүдээ анин инээмсэглэх нь яагаад ч юм Жиминийг ч бас инээмсэглэхэд хүргэнэ. Тэр Ёнжүг ширтэн инээмсэглэн алхаж байтал Ёнжү Жимин рүү харчих нь тэр. Жимин тэр дороо өөр тийш харав. Тэгээд хажуугаар нь өнгөрөх гэж байсан зайрмагийн машиныг хараад "хоёулаа зайрмаг авч идэх үү?"
Ёнжү гайхсан ч инээмсэглээд "тэгье ээ"
"чи ямрыг идэх юм?"
"би шоколадтайд дуртай. Үргэлж шоколадтайг иддэг"
"би сүүтэйг"
Тэр хоёр зайрмагаа идсээр үргэлжлүүлэн алхаж эхлэв.
"би яг ингээд зайрмаг идэнгээ алхах дуртай"
Ёнжүг ингэж хэлэхэд Жимин "тиймээ. Гоё шүү. Гадаа ч гоё байна"
"намайг бага байхад аав надад дандаа цөцгийтэй зайрмаг авч өгдөг байсан юм. Тэгээд манай хөршийн нэг хүү байдаг байсан юм л даа. Надаас ах. Нэг удаа бид хоёр хамт тоглож байгаад тэр миний зайрмагийг элсэн дээр унагаачихсан. Би үнэхээр их уйлж байсан. Тэгээд тэр надад өөрийнх нь хамгийн дуртай гээд шоколадтай зайрмаг авч өгч байсан юм. Тэгээд би түүнээс хойш яагаад ч юм шоколадтай зайрмаганд дуртай болчихсон" гэж хэлээд инээмсэглэхэд яагаад ч юм Жиминий зүрх хүчтэй цохилж эхлэх нь тэр. Тэр цээжин дээрээ гараа тавьснаа уртаар амьсгаа авав. Тэгээд "хачин байна шүү" гэсээр зөвхөн өөртөө сонсогдох төдий амандаа шивнэлээ.
Ёнжү инээмсэглэж байснаа Жимин рүү хараад инээмсэглэхээ больчхов. Тэд алхаж байснаа зогслоо. Жимин түүн рүү ширтсээр байв. Тэгтэл Ёнжү бага багаар Жимин рүү ойртсоор уруулынх нь ойролцоо долоочих нь тэр.
Ёнжү "зайрмаг болчихсон байна" гээд хэнэгчгүй хэлчхээд түрүүлэн алхаж эхэллээ. Жимин түүний үйлдэлд гайхшрахын дээдээр гайхаж, тэр чигтээ гацчих нь тэр. Түрүүхэн л хүчтэй цохилж байсан зүрх нь энэ удаа бараг цээжнээс нь гараад ирэх шахав. Ёнжү үүнийг анзаарснаа эргэж хараад "юугаа хийгээд байгаа юм?" гэхэд л Жимин бодлоосоо салж түүний араас алхаж эхэллээ.
"чи сая яагаад тэгэв?"
"юу?"
Жимин "намайг долоосон биздээ?" гэхэд нь Ёнжү гацан чимээгүй болчхов.
"з-зүгээр л. Үнэндээ би сүүтэйг нь амсаж үзмээр байсан юм. Уучлаарай"
"тэгвэл миний уруулаас амсаж үзмээргүй байна уу?"
Ёнжү "бурхан минь. Чи яагаад ийм байдаг юм бэ?!" гэхэд Жимин инээлээ.
Түүнийг инээмсэглэх болгонд, түүнийг надад сайхан хандах бүрт яагаад ингэж догдлоод байгаагаа ойлгохгүй нь. Яагаад түүний ганцхан үйлдэл л гэхэд намайг догдлуулаад байгаа юм бэ?
Түүний инээмсэглэж, ичиж, догдолж, сандарч бүр уурлаж байгаа нь ч намайг инээмсэглэхэд хүргэх юм.
Энэ мэдрэмжийг яг юу гэх юм бол?
Эмэгтэй хүнийг өөртөө дурлуулахын тулд инээлгэ гэдэг ч яг үнэн хэрэгтээ түүнийг инээх бүрт би түүнд дурласаар байна..
Advertisement
- In Serial7 Chapters
A Soothing Melody for the Bleach-Stained Ego
You have been cordially invited to an interview and meeting with yourself. Please, do not relax - there's still plenty work to be done.
8 186 - In Serial34 Chapters
Real
There were rumors circling around. Some people are acquiring and exhibiting some kind of "supernatural abilities". Most of them tried to hide. But, some of these people still got caught in some cameras, making it viral on the internet. But people thought of these as hoax or fake. That's until someone step up and proclaim he is one of the 'specials'. And he called himself, a cultivator. Since then, the cultivators became famous celebrities, anyone wanted to become like them. A year after the so called cultivators became a norm. A voice spoke to every living person on the planet. Announcing the return of the real and the strongest cultivators. The people who survived fighting different monsters and beast from different dimensions. They are the real cultivators. Among these returnees, there are seventy-two people who stood at the apex of the world. And among these people, there are seven who was known as "Supremes". On top of a city, the space in the sky was ripped and a passage like hole appeared. Then, a man in his mid-twenties fell and landed on top of a building. Overlooking the modern place that he didnt see for more than a decade, he smiled and breathed a sigh. Behind him, people started appearing and slowly stood behind him. He is the most hated, the most savage, and the most strongest cultivator among the "Supremes". The leader of the the strongest clan in the planet. And he's back to protect this planet he once called "home".
8 233 - In Serial42 Chapters
Legends of Balance: Alaiah
The Heir to the Empire is in danger… A young princess' ambitions threaten the already fragile world peace. A heavily disenfranchised group of people slowly digs itself out of the mud and starts learning how to fight for its rights. The capital of the free alliance is burning. What can be done? Who will save the day? The innocent bystander, of course.
8 222 - In Serial108 Chapters
Home | The Originals
"I am a 1000 year old vampire witch hybrid living as a single mom in a supernatural infested town. I do not have the time to be involved in your family drama."Phoenix, born and raised in New Orleans, realizes she can procreate during the 21st century. After giving birth she keeps to herself until she is needed in a life or death emergency. Her life starts to change right when The Original family moves into town.Highest ranks:#1 in dovecameron#1 in klausmikaelson#1 in elijahmikaelson#1 in theoriginals #1 in kolmikaelson#5 in marcelgerard#1 in klauslovestory#1 in witch#1 in vampire#1 in hybrid#4 in theoriginals#34 in fanfictionStart: September 5, 2020Ended: July 4, 2021
8 102 - In Serial25 Chapters
A Mindful Relationship [Jensoo]
A world where you can talk to your soulmate through your thoughts alone. A mystery of who your soulmate would be begins now in the life of Kim Jennie. Who would it be? ...Inspired by Soulmate Accident converted by @blinkbell
8 140 - In Serial11 Chapters
Anime Girl Summoning System
Have you ever wanted to meet your waifus from your favorite anime? What about having a relationship with them? And not just any relationship, but deep relationship? And what about not meeting one, but two waifus?Oh you need more? Don't worry because there is no limit set by the system.Ian a 20 year old virgin suddenly chosen by the system and transmigrated into a fantasy world. Now, he started his journey with tons of anime girls with himNO NTRNO RAPE
8 145

