《playboy issues | jimin》1|1
Advertisement
Гэртээ орж ирснийхээ дараа ээж аавтай ч мэндлэлгүй өрөө рүүгээ орлоо. Өрөөндөө орж ирээд шууд л цүнхээ ор луу шидсэний дараа ташаандаа гараа тулан хэсэг зогсов.
"тэр угаасаа ийм тэнэг ааштай юм уу? Бүр уур хүрчихлээ" гэсээр ширээн дээр байсан календарийг хартал бид үерхээд 20 хоночхож. Ямар хурдан юм бэ? Үнэндээ би нэг сарыг хэр хурдан дуусахыг хүлээж календарь дээр тэмдэглэж байсан юм. Аравхан хоног. Гэхдээ би түүнд дурлаагүй, бас Жимин ч надад дурлаагүй нь ойлгомжтой болохоор бидний энэ үерхэлд хэн ч ялаагүй юм байна. Аравхан хоногт дурлана ч гэж юу байхав. Тиймээ, би Жиминд дурлаагүй.
***
Оройн хоолоо идчихээд өрөөндөө орж ирэн хичээлийн ширээнийхээ ард суулаа. Хийх хичээлээ урдаа тавьсан ч нүд минь утас руу яваад байв.
"Хан Ёнжү! Чи чинь Жиминээс зурвас хүлээгээд байгаа юм уу? Тэр мэдээж бичихгүй. Дээрээс нь чи өөрөө дугаарыг минь устгаарай гэчихсэн байж уу? Заза хамаагүй ээ" гээд утсаа доош нь харуулаад хичээлээ хийж эхэллээ.
2 цаг орчим хичээлээ хийчхээд унтахаар шийдэв. Эхлээд угаалгын өрөө орчихоод дараа нь гал тогоо орон ус уулаа. Аав ээж хоёр аль хэдийн орондоо орчихсон байв. Усаа уучхаад өрөөндөө орон унтахаар хэвтсэнийхээ дараа толгой дотор маш олон бодлууд эргэлдэнэ. Гэнэт би буруу зүйл хийчихсэн юм шиг санагдлаа. Тэхёны хэлснээс тэр уураа барьж чаддаггүй бас түүнд хэлж болохгүй ямар нэг зүйл болсон байж. Гэхдээ би юу болсныг нь мэдэхгүй шүү дээ. Яасныг нь мэдэж байж л би түүнд яаж хандахаа шийднэ. Тэглээч Жимин надад муухай аашилсан. Яахав угийн л тийм зантай байсан байх. Гэхдээ надад тэгж хэлчхээд уучлал гуйхгүй юм байхдаа? Бас над руу залгаачгүй.
Утсаа аваад хартал ямар ч зурвас, дуудлага алга. Тэгээд утсаа хажуудаа шидчхээд эргэж харан унтахаар нүдээ анилаа.
***
Өглөө цайгаа уучхаад гарах гэтэл ээж "өнөөдөр Жимин ирээгүй байна лээ. Би чамайг хүргээд өгөх үү?" гэхэд нь цонхоор хартал нээрээ ирээгүй байна шүү.
"аан за. Тэгье"
Машинд суун хөдөлсний дараа ээж "Жимин яасан юм?"
"би битгий ир гэсэн юм. Угаасаа тэр ирэхгүй"
"яагаад?"
"бид муудалцсан. Үгүй ээ бараг салчихсан"
"айн яагаад? Юу болсон юм"
"юу ч бишдээ ээж. Хүмүүс салж нийлж л байдаг шдээ. Бас би танд хэлсэн. Жимин бид хоёр нэг нэгэндээ сайн биш"
Advertisement
"үнэхээр үү? Чамайг энд ингээд бодож байхад Жимин тэнд зүгээр л чам дээр ирэх эсэхдээ эргэлзээд байж байвал? Эсвэл чамайг залгах болов уу, бүр үгүй бол чам руу залгавал утсаа авах болов уу гээд бодоод сууж байж ч магад. Юм хоёр талтай байдаг юм"
"үгүй дээ. Жимин тэгэх хүн биш"
"наадахыг чинь л хэлээд байна. Чи Жиминийг тийм биш гээд бодож байхад тэр үнэхээр тийм байхыг хэн мэдлээ?"
Би санаа алдаад түр нүдээ анив. Тэр угаасаа тийм биш шүү дээ. Би мэднэ. Тэр хэзээ ч над шиг охинд дурлахгүй, бас хүлээхгүй.
Сургуулийн өмнө ирсний дараа намайг машинаас буутал ээж "хичээлээ сайн хийгээрэй. Бас Жиминтэй ойлголцоорой"
Би худлаа инээмсэглэсээр сургууль руу оров. Ангид орж ирээд суудалдаа суусныхаа дараа хичээлээ гаргаж иртэл Мисү ч мөн араас ангид орж ирлээ.
"Жимин яасан юм?"
"юу? Яасан гэж?"
"би сая чамайг ээжийнхээ машинтай ирэхийг чинь харлаа. Чи чинь дандаа Жиминтэй ирдэг шдээ"
"аан. Дахиж тэгэхгүй ээ. Жиминээр хүргүүлэхгүй"
"муудалцсан юм уу?"
"үгүй ээ салчихсан"
"айн?? Хэзээ яагаад?"
"би энэ тухай ярьмааргүй байнаа" гэж хэлтэл хонх дуугаран, багш орж ирэв. Харин Мисү илүү юм асуулгүй урагшаа харан суудалдаа суулаа.
***
Завсарлагаанаар цонхны дэргэд зогсож байтал Инү Мисү хоёр хүрч ирээд надад гадилтай сүү өглөө. Би сүүг аваад "аа баярлалаа"
Инү "чи анхнаасаа Жиминтэй үерхэх хэрэггүй байсан юм"
Би "тиймээ гэхдээ хамаагүй. Би ямар тэрнээс болж шаналж байгаа биш"
Мисү "тэр одоо чамайг тэгээд л мартана. Гэхдээ чи бол мартахгүй байхаа. Хусог-" гэхэд нь би түүний үгийг таслаад "дахиж наад нэрээ хэлэх юм бол хохино шүү"
Инү "гэснээс өнөөдөр Жимин ирээгүй. Тэхён Жонгүг хоёр ч бас"
Мисү "яагаад?"
Инү "өнөөдөр Жиминий эмээгийнх нь оршуулах ёслол гэсэн байхаа"
Юу? Оршуулах ёслол оо?
Би түүний хэлсэн үгэнд байдгаараа гайхан "юу гэсэн үг юм? Юун оршуулах ёслол?"
Инү "мэдэхгүй ээ би өчигдөр Тэхёнаас хальт сонссон. Өмнө долоо хоногт түүний эмээ нас барсан гэсэн. Тэгээд оршуулах ёслол хийх гээд амжихгүй байсаар өнөөдөр хийж байгаа. Чи мэдэх байх. Тэдний гэр бүл их асуудалтай"
Би "бурхан минь мэдэхгүй ээ" гэж хэлээд анги руу ортол тэр хоёр гайхсаар үлдэв.
Тэгэхээр Жиминий эмээ нь нас барснаас болж тэр тэгж аашлаад байжээ? Тэгвэл аргагүй юм байна шүү дээ. Сэтгэл санаа нь тогтворгүй байхад нь би түүнийг уурлуулчхаж. Гэснээс тэр багадаа эмээтэйгээ байдаг байсан гэсэн. Аав ээжээс нь илүү анхаардаг хүн өөд болчихсон байхад би түүнд тэгж ханддаг нь үнэхээр буруу байж. Бурхан минь. Өчигдөр Жиминий хэлснээр чимээгүй л байдаг байж дээ. Түүнд ямар хэцүү байгааг хэлж мэдэхгүй нь.
Advertisement
***
Орой нь өрөөндөө хичээлээ хийх гээд суусан ч яагаад ч юм Жиминд санаа зовоод байв. Түүнд буруу юм хийчихсэн юм шиг санагдаад байх юм.
Гэнэт утас дуугарснаа тасарчхав. Аваад хартал... Жимин?? Шууд тасалсныг бодвол над руу андуураад залгачихсан юм байх даа?
"түүн рүү зурвас бичсэн нь дээр үү? Гэхдээ одоо бичвэл тэнэг ч юм уу? Заза зүгээр л уучлалт гуйх юм чинь" гэж өөртэйгөө ярьсаар яг зурвас бичих гэтэл Жиминээс зурвас ирэх нь тэр. Түүний бичсэн зүйл намайг бага зэрэг гайхшруулав.
:
Уучлаарай.
:
Өчигдөр чамд уурласанд.
:
Үгүй ээ намайг уучлаарай.
:
Яасан гэж?
:
Би чамд юу болсныг
мэдсэнгүй.
:
Мэдчихжээ.
:
Гэхдээ би чамд уурласан.
Муухай хандсан. Зайл гэсэнд ч уучлаарай. Би тэгэх гээгүй юм.
:
Зүгээрээ би ойлгож байна.
:
Тэгвэл бид хэвээрээ юу?
:
Үгүй ээ.
:
Яагаад? Үнэхээр миний хэлсэн
үгээс болсон юм уу?
:
Надад хэрэггүй, чиний санаа зовох ч хэрэггүй гэсэнд уучлаарай.
Чи надад хэрэгтэй.
:
Хэлсэн зүйлээс чинь болоогүй ээ.
Би хэлсэн шдээ. Энэ үерхэл ямар ч утгагүй гэж. Зүгээр л одоо больцгооё тэгэх үү?
:
Ойлголоо. Тэгье. Гэхдээ одоо чамд манайд ирэх боломж байна уу?
:
Гадаа ийм орой байхад уу?
:
Би ганцаараа байна. Гуйя хүрээд ирээч.
:
Заза. Ойлголоо.
Ширээний ардаас босон, хар малгайтай цамцаа өмсөөд өрөөнөөс гарлаа. Тэгтэл зочны өрөөнд аав ээж хоёр сууж байх нь тэр.
Би гарахаар үүдэнд зогсоод "би түр гарчхаад ирж болох уу?" гэтэл тэр хоёр хоёулаа зэрэг над руу харав.
Аав "ийм орой юу?"
Би "Мисүтэй уулзах гэсэн юмаа. Түүний гэрт. Удахгүй байх гэж бодож байна"
Ээж "орой болчихсон байхад зүгээр гэж үү?"
Аав "удахгүй шүү. Ямар нэг юм болвол залгаарай"
Би "за тэгнээ" гэж хэлээд гэрээс гарлаа. Үнэндээ би зүгээр л Жиминий сэтгэл санаа нь муу байгаа болохоор бас түүнийг гуйсан болохоор нь л очиж байгаа юм.
***
Түүний байшингийн хашааны урд иртэл өөрөө нээгдчихэв. Би орон зам дагуу алхсаар түүний гэрийнх нь хаалганы өмнө ирлээ. Яг тогших гэтэл хаалга нээгдчих нь тэр.
"өө Жимин"
Жимин "Ёнжү.. Ирсэнд баярлалаа. Ийм орой дуудсанд уучлаарай" гээд хаалганаас холдоход нь би дотогш орлоо. Үнэндээ Жимин үнэхээр ядарсан харагдаж байна. Бас их уйлсан бололтой нүд нь бага зэрэг хавдчихсан байлаа.
"чи үнэхээр ганцаараа байгаа юм уу?"
Жимин "аа тиймээ. Үйлчлэгч эгч нар өнөөдөр байхгүй. Чи тийшээ сууж бай" гээд зочны өрөөний буйдан руу заалаа. Би очин суугаад удаагүй байтал Жимин миний өмнө аягатай цай тавив. Тэгээд миний хажууд суугаад "өнөөдөр манай эмээгийн оршуулах ёслол болсон. Би ахлах сургуульд орсноосоо хойш 3 жил уулзаагүй. Түүнийг явсны дараа л очоогүй дээ харамсаж байна. Би багадаа эмээ дээрээ өссөн л дөө" гэж хэлснээ нүдээ анин, гараа духандаа хүргэв.
"чи зүгээр үү?"
Жимин "тиймээ зүгээр. Би муухай харагдаж байна уу? Би их уйлсан. Тийм болохоор миний нүд хавдчихсан байгаа" гээд гараараа нүдээ нуухад нь би түүний гараас барин доошлуулав.
"үгүй ээ. Үнэндээ чамд энэ нүд чинь ч зохиж байна"
Жимин "битгий худлаа яриад бай" гээд түүний гараас атгасан миний гар луу харснаа зөрүүлэн миний гарын атгав.
"чи сайнгүй харагдаад байна. Бие чинь үнэхээр зүгээр үү?"
Жимин миний гарыг барьсан гар луугаа доош харсаар "тиймээ зүгээр байна. Түрүүнийхээс арай дээр" гэж хэлээд над руу харав. Тэгснээ тэрээр миний гарыг барьсан гараа гуян дээр минь тавиад бага багаар ойртсоор уруул дээр үнсэв. Тэгээд тэр нөгөө гараараа миний үсийг хойшлуулан хүзүүнээс минь барьлаа. Бид хэсэг үнсэлцээд нэг нэгнээсээ салав.
Би "Ж-Жимин?" гэтэл Жимин бага зэрэг инээмсэглээд "гэхдээ.. Миний бие тийм ч сайн биш байгаа бололтой" гэхэд нь би түүний духанд хүрч үзтэл үнэхээр халуун байв.
Би "Жимин чи өвдөөд байна шдээ" гээд бостол Жимин миний гараас барьж аваад "хаачих гэж байгаа юм?"
"магадгүй хоёулаа эмнэлэг явах хэрэгтэй байх"
"үгүй ээ хэрэггүй. Зүгээр л миний хажууд түр байчих"
"гэхдээ чи өвдчихсөн байна"
Жимин "түр л.. Тийм ч хүнд өвдөөгүй болохоор зүгээрээ. Бага зэрэг л халуурсан" гэхэд нь хэсэг харж байгаад санаа алдан буцаад суулаа. Тэгтэл Жимин миний хөлийг дэрлэн хэвтээд өгөв.
Жимин "түр ингээд унтаж болох уу? Хөл чинь өвдвөл хэлээрэй" гэж хэлээд нүдээ анилаа. Тэгснээ үргэлжлүүлж "намайг унтсан хойгуур явж болохгүй шүү. Битгий ганцааранг минь орхиорой"
Advertisement
- In Serial19 Chapters
Child of the Ancients: An Apocalypse LitRPG
It all started in the middle of Dante's nap. He wanted to sleep his life away, but the system denied his request. Instead, it began to transform the Earth, integrating it into the multiverse by granting everyone stats and skills. He was talented, or so the system thought. And that meant he needed to be challenged. After being sent into a deadly cavern, Dante strives for the future he's always desired. But when he learns about the secrets hidden within him, he's shaken to his very core. He wishes for the nightmare to end until something goes wrong. [The world will end in one year.] Instead of everyone receiving a relatively gentle tutorial, the people of Earth are deemed redundant. Dante makes it his goal to save as many people as he can before the world ends, but with billions of lives at stake, he might have to turn into a monster before he can become a hero. Planned updates (2500+ words): M/W/F. 12pm AEST/ 9am EST. M-F during Writeathon. [participant in the Royal Road Writathon challenge] Author's Note: All system apocalypse novels seem to jump straight over the apocalypse itself, which I find very sad. I don't want this to turn into a typical fantasy novel in about ten chapters. Instead, I hope to explore the destruction of society and how things would look if superpowers suddenly appeared in the real world. Before the real apocalypse happens, of course. There will be base building, and likely romance once things settle down. Also dragons, because they are awesome :)
8 203 - In Serial10 Chapters
Dragon Ball, A True Coherent Fan-Fic
Author: So I was writing and erasing every time I had a chapter for my other story, I felt it had something missing. So I decided to practice by doing a Fan Fic after reading some of them. Some of them almost made puke of how much they made me cringe. Now I'll make it justice my doing one. I don't have to create too deep of lore. I can just work around what's already there and fix some things I hated in the original work. Vegito being retcon. Launch being lost in limbo. No love for Tien Shinhan. Synopsis: I died and reincarnated in the Dragon Ball universe. This is how everything went down after was reborn.
8 108 - In Serial44 Chapters
Borderlines
Eighteen year old Fawn Simmons is living in post apocalyptic America. She is the overseer of Section 2, a portion of the US that she is governing over under orders of the King Marcus and Queen Lily. America is divided in half, the East and the West. When the King and Queen are tragically killed in a fire, Fawn is thrown into a competition with the other 15 overseers. A two week period is given to the overseers. They must fall in love with someone during this time and prepare themselves for the throne. With danger of Western rebellion on the rise, everyone is desperate for a new king and queen. Does Fawn have the peoples vote for the next queen or can she even survive the next sunrise? She has two weeks to fall in love. Two weeks to change her life forever.
8 202 - In Serial56 Chapters
The Juggernaut
THE JUGGERNAUT is a complete story, but is being released chapter by chapter on Royal Road. If you can't want to see what happens buy your own copy at www.peteradixon.com The Juggernaut: A city in space built from the twisted wreck of a thousand ships, in a decaying orbit around a dying star. Hunting ground of pirates, outlaws, and criminal gangs. Haven of outcasts and orphans. The last refuge of the dispossessed. The city Tila Vasquez now calls home. Tila’s parents, and thousands of others, were lost twelve years before when the colony mission to Baru failed. The colony ships Rising Star and New Dawn were destroyed. The Far Horizon was never heard from again. So when Tila finds an impossible ship buried deep within the city – a shuttle from the Far Horizon – she sets out with her friends Ellie and Malachi to uncover the truth behind the colony mission and the deaths of her parents. But some things are buried for a reason, and some secrets should never be revealed… The Juggernaut: Now or never Watch the trailer at http://www.peteradixon.com/books/the-juggernaut/
8 134 - In Serial60 Chapters
Tear in my heart °vampire diaries°
Cameron Ace Gilbert. The younger sister to elana, but older sister to Jeremy. The middle child. the forgotten child. Elena and pretty much everyone else quite caring about her a long time ago. When her parents died they all assumed she was fine.Shes tired of falling into the shadows, but cant seem to find her way out. Then Salvatores show up and she discovers secrets about herself that change everything. Like, is she even human?Self-harm trigger throughout the book. It's important to the story line so if that's an issue this may not be your book #1 in damonsalvatore#1 in damon#1 in salvatore#2 in kaiparker#1 in Mikaelson#5 in klausMikaelson#1 in Tyler#1 in Kolmikaelson#1 in Elenagilbert#1 in tylerlockwood#5 in kolmikealson#2 in bonniebennet#5 in alaricsaltzman#2 in stefansalvatore#5 in bonniebennet
8 147 - In Serial39 Chapters
siyari.
𝗍𝗁𝖾 𝗅𝗂𝖿𝖾 𝗈𝖿 𝗌𝗂𝗒𝖺𝗋𝗂.
8 90

