《playboy issues | jimin》1|2
Advertisement
Жиминийг сэрэхэд түүний өрөөнд хэн нэгэн байсангүй. Өндийн бостол толгой дээрх алчуур нь унав. Жимин нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулсаар орноосоо бослоо.
Түүнийг шатаар бууж байтал доод давхарт хүмүүсийн ярилцах дуу сонсогдоно. Тэр энэ дундаас Ёнжүгийн хоолойг шууд таньж байв. Түүний гэрт хэн ч ийм чанга дуугаар ярьж байгаагүй юм. Үргэлж чимээ аниргүй байдаг. Харин одоо Жимин үргэлж ийм байгаасай гэж хүснэ.
Жимин инээмсэглэсээр шатаар буун хүрч иртэл Ёнжү үйлчлэгч эгч нартай хамт хоол хийж байлаа. Ёнжү хөлийн чимээг сонсон Жимин рүү хараад "өө босчихсон юм уу? Тийшээ суу. Одоо болчихлоо"
Жиминийг ширээний ард суутал Ёнжү түүний урд аягатай шөл тавиад "миний хамгийн сайн хийж чаддаг ганц хоол байгаа юм" гэхэд Жимин түүн рүү харлаа.
Ёнжү аягатай шөл рүү дохиод "амсаад үз л дээ"
Жимин шөлнөөс нэг халбагадаад "хөөх бодсоноос амттай байх чинь"
Ёнжү "тийм байгаа биз? Миний хамгийн сайн хийдэг нь юм чинь" гэж хэлээд эргэж харан үйлчлэгч эгчийг аяга угаахад нь туслаж эхлэв.
Тэд цайгаа уун, дараа нь аягаа угааж дууссаны дараа зочны өрөө рүү орлоо.
Ёнжү "бие чинь зүгээр байна уу?" гэж хэлээд Жиминий духан дээр гараа тавив.
"тиймээ зүгээр байна"
Ёнжү "ашгүй дээ. Өчигдөр чамайг тэвэрч унтсаны хэрэг гарлаа" гэтэл Жимин гайхсан ч юу ч хэлэлгүй өнгөрөв.
Жимин "гэхдээ өнөөдөр хичээлтэй биш бил үү?"
Ёнжү "чөлөө авчихсан"
Жимин "чи надад санаа зовж бас хичээлдээ ч яваагүй. Надад сайн юм уу?" гэтэл Ёнжү түүний гар луу зөөлхөн цохиод "тэгээд л ингээд байдаг юм. Угаасаа хүн өвдчихөөд байхад яаж орхиод явах вэ дээ. Бас аав ээжид Мисүгийнд хонолоо гээд хэлчихсэн. Чамтай хононо гэвэл аав уурлана байх"
"аан"
"гэснээс үйлчлэгч эгч нар чинь үнэхээр сайхан ааштай юмаа"
"Мари, Асул гэдэг"
"үнэндээ би танилцчихсан"
"Сэнатай танилцаагүй биздээ? Тэр долоо хоногийн чөлөө авчихсан юм"
"мм тийм байх нь"
"чи зургийн цомог үзмээр байна уу?"
"тэгье"
Жимин Асул руу харан инээмсэглэхэд тэрээр зурагтны доод шүүгээнээс нэгэн цомог гаргаж ирлээ. Ёнжү Жиминий хажуугаас босоод Асул дээр очин газар суугаад цомгийг үзэж эхлэв. Тэднийг цомог үзэж байхад Мари хүрч ирэн Жиминий хажууд суулаа.
Advertisement
Жимин "тэр хөөрхөн байгаа биз?"
Мари "тиймээ үнэхээр хөөрхөн юм. Тийм болохоор та түүнийг яадаг ч байсан алдаж болохгүй шүү" гээд инээмсэглэхэд Жимин ч даган инээмсэглэлээ. Тэгээд Мари үргэлжлүүлэн "магадгүй тэр зөвхөн танд зориулагдсан цорын ганц нэгэн ч юм билүү"
Жимин "мэдэхгүй ээ. Ёнжү над дээр ирэх болов уу?"
Мари "та түүнд хайртай юу?"
Жимин "үгүй ээ. Бишээ мэдэхгүй. Магадгүй тийм ч байж магад"
Мари "зөвхөн өөрийн мэдрэмжээ л дага. Түүнийг таны хажууд байгаа үед хүссэнээрээ хайрлаж халамжил. Нэг л мэдэхэд таныг юу ч хийж чадаагүй байхад тэр танаас яваад өгөхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Түүнийг анх харахад жоохон ширүүн юм шиг ч хаана юу хийхээ мэддэг хэрсүү хэрнээ цайлган. Яг л танд тохирох юм шиг. Харин та түүнийг зүгээр л харж байгаад хайран цагаа үрж, эцэст нь алдаад явуулав даа"
Жимин "та намайг түүнд хайртай гэж бодож байна уу?"
Мари "нүд чинь хэлээд өгч байна. Нүд хэзээ ч худлаа хэлдэггүй юм" гэж хэлээд боссоноо "түүн шиг нэгнийг алдаж болохгүй юмсан" гээд инээмсэглэсээр цааш яваад өгөв.
Ёнжү гэнэт чанга дуугаар инээхэд нь Жимин гайхан түүн рүү харвал Ёнжү ч мөн Жимин рүү харсаар зургийн цомог руу заан "бурхан минь чи багадаа яг гахай шиг байж"
Жимин "хөөе!!" гэж хэлээд буйдан дээрээс босон зургийн цомгийг булаагаад авчхав.
"яаж байгаа юм? Хүн үзэж байхад!"
"гахай гэнэ шүү. Би багадаа тийм байгаагүй"
Ёнжү инээсээр "гэхдээ үнэхээр эгдүүтэй л байна шдээ. Ер нь чи жоохон хацарлаг байвал хөөрхөн ч юм уу?"
"ер нь чамд зураг үзүүлэхгүй ээ"
"хөөе ээ үзье л дээ"
Жимин "үгүй ээ үгүй!!" гээд цомгийг тэвэрсээр шатаар дээд давхар луу гараад явчих нь тэр.
"хөөе Пак Жимин!"
***
Жимин Ёнжүг хүргэж өгөх гэхэд нь болиулах гэсэн ч тэр эсэргүүцсээр байгаад эцэст нь хүргэж өгөхөөр болов. Түүний машинд тэр хоёр Ёнжүгийн гэр лүү явж байтал Жимин "одоо тэгвэл бид ингээд хуучных шигээ болох уу?"
Advertisement
Ёнжү "тиймээ. Хоёулаа нэг нэгнээ мэддэггүй байсан үе шиг" гээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэх нь Жимин бага зэрэг хэцүү санагдана.
"чи үнэхээр тэгмээр байгаа юм уу?"
Ёнжү толгой дохив.
Жимин "тэгвэл яахав ээ. Би ч гэсэн тэгмээр байна" гэж хэлээд инээмсэглэв. Түүний хүчээр, худлаа инээмсэглэж байгааг тэнэг хүн ч хараад ойлгохоор байлаа.
"тэгээд тоглоомонд хэн ч ялаагүй биздээ?"
Ёнжүг ингэж хэлэхэд нь Жимин гайхан харвал тэр "учир нь бидний хэн нь ч дурлаагүй" гэтэл Жимин инээмсэглэснээ "тиймээ"
Жимин "магадгүй тийм" гээд өөртөө сонсогдох төдий шивнэн хэлэв.
"Би энэ тоглоомонд аль эрт хожигдчихсон байсан. Чи ялсан гэдгээ мэдэх хэрэгтэй Ёнжү.."
Advertisement
- In Serial6 Chapters
Path of Evolution
Good and Evil, what's the difference? Every being have some understanding what is good or bad. But is it correct?Ideas about it are covered by greed, violence, chance to gain prestige.No real boundary between exists. Humans use it as a tool to justify their action.A worker which killed thousands of people for revenge because he did well but was threat to upper position in company.Businessman helping citizens when they're in troubles, in the dark kidnaps them to torture them for his own pleasure.Let's check what happened with Jeremy Green...-------------------------------------------------------------------------------This is my first try for writing some fiction, don't know what will I get from it. Hope for something good.
8 175 - In Serial39 Chapters
Transition and Restart, book five: Spring of youth
Second year in high school, the spring of youth. Except when it isn't. With the madman Kareyoshi at the helm Himekaizen Academy is on a journey to hell. The tight circle of friends is brought asunder, and this time it's the Wakayama twins who have to shoulder the burden of responsibility. PG13
8 157 - In Serial20 Chapters
The Heart of the New World
The world was destroyed, time fleeted. A century after the Worldfall, or Cataclysm, four nations were formed amidst the chaos, with different hubs of knowledge left behind by the UN in the region, which is known to be the last habitable place on the planet. The first of the main characters, James, is a student in an oppressing state and is someone, who wouldn't be desirable in the first place, since he has the ability to think for himself. Tyronne, who is the leader of the nation, battles with the Conspiracy, the inner rotten husk of the state, to keep his power. His hunger is insaitable for knowledge,thus he wants to know more about the Enigmatic Vault. The third is a girl, Mia, who lives in the capital city of the state in an inn, and has ties to the Resistance that seeks to overthrow Tyronne's power. How will they cope with their problems, their existence, their goals and their destiny?
8 192 - In Serial82 Chapters
My Parents are Gay
Just a cute lil story about Ironstrange trying to raise lil Spidey in the safest, non-dangerous way. A happy lil family. Fluff and slight nsfw. So be careful.
8 229 - In Serial11 Chapters
Dragon King *FINISHED*
A man is reincarnated by god into a world of his choice. What will he do with the choices he has made and the powers he now holds. Just a tiny tiny bit of profanity.
8 137 - In Serial103 Chapters
101 voicemails
"hey, it's me again..."//now available for physical copies! https://www.amazon.com/101-voicemails-marley-bookout/dp/1387378368
8 110

