《playboy issues | jimin》1|3
Advertisement
Мисүтэй хамт сургууль руу орж явтал Жимин Исүл хоёрыг сугадалцсан явж байхыг харлаа. Шууд ингээд л өөр охинтой наалдаад эхлэх юм байхдаа? Надад хамаа байхгүй ч гэсэн надад таалагдахгүй байна.
Мисү тэднийг хэсэг харж байснаа "тэр хараад байгаарай. Шулам шиг царайлчхаад салав уу, үгүй юу шууд л наалдаад эхлэх юмаа? Би энэ Исүлд ёстой дургүй ээ" гэсээр толгойгоо сэгсрэх аж. Намайг чимээгүй алхаж байтал Мисү "гэхдээ Жимин чамайг больё гэхээр нь шууд больчихсон гэхээр итгэхгүй юм. Чамайг тэгээд орхичхож байгаа юм байх даа?"
Би "тэгээд л тэнд Исүлтэй явж байгаа юм биш үү" гэтэл Мисү "эсвэл магадгүй чи түүнд огт нүүр өгөхгүй байгаад байсан болохоор шантарчихсан юм болов уу?" гэх нь тэр. Мисү хажууд ганцаараа олон юм ярьж явсаар бид сургууль руу орлоо. Ангид орж ирээд суудалдаа суун хичээлээ гаргаж тавьтал Тэхён хажуугаар зөрөхдөө надтай мэндлэв. Би хариуд нь зүгээр л инээмсэглэлээ.
Одоо ямар ч Жимин байхгүй хуучных шигээ байна. Орой тарахад намайг хүлээгээд зогсох хүн байхгүй бас унтах гэж байхад зурвас бичих нэгэн ч байхгүй. Бага зэрэг уйтгартай. Үгүй ээ үнэхээр уйтгартай байх юм шиг байна. Гэхдээ анхнаасаа л ийм байсан шүү дээ.
***
Сургуулийн цайны газарт Инү Мисү хоёртой сууж байхдаа өөрийн эрхгүй Жимин рүү хартал үргэлж өнөөх хоёртойгоо суудаг байсан тэр өнөөдөр Исүлтэй хамт сууж байлаа. Харин Тэхён Жонгүг хоёр энд алга гэж бодож байтал удалгүй тэр хоёр тэдний хажууд очин сууцгаав. Тэднийг хэсэг ажиглан сууж байхдаа Тэхёныг над руу харж байсныг мэдсэнгүй. Тэдэн рүү нэг нэгэн рүү нь харсаар Тэхён рүү хартал тэрээр яг над руу харж байлаа. Одоо тэр намайг Жимин рүү харж байсан гээд бодчихно доо.
Би юу ч болоогүй мэт байхыг хичээж түүнийг тоолгүй хажууд юм ярьцгааж байсан Инү Мисү хоёр луу харлаа.
Инү "Ёнжү чи чинь яачхаа вэ?"
Би "зүгээр дээ яагаачгүй. Үнэндээ жоохон ядраад байна. Нойр хүрээд байх юм"
Advertisement
Мисү "бие чинь зүгээр үү? Эмч дээр очих уу?"
Инү "эсвэл эмчийн өрөөнд орж жоохон унт" гэж хэлээд инээв.
Би "би анги рүү явлаа шүү" гээд худлаа инээмсэглэсээр тэр хоёрыг орхин цайны газраас гарлаа. Ангид орж ирээд ширээ дэрлэн хэсэг хэвттэл нэг мэдсэн унтчихсан байв. Хэн нэгэн үсийг минь зөөлөн оролдоход нь толгой өндийн хартал надаас өөр хэн нэгэн байсангүй.
"юу вэ? Зүүдэлсэн юм уу?" гэж хэлээд толгойдоо гараа хүргэлээ.
Жиминд Исүлийн яриа хэтэрхий ядаргаатай санагдсанаас цайны газраас гаран анги руугаа алхаж байх замдаа нэг ангид ширээ дэрлэн хэвтэж байгаа охиныг харав. Тэр шууд л Ёнжүг гэж танилаа. Жимин ангид зөөлөн алхалсаар орж ирээд түүний нэрийг дуудсан ч хариу өгсөнгүй. Тэр Ёнжүгийн унтаж байгааг мэдэн инээмсэглэсээр түүний урд буруу харан суув. Жимин хэсэг Ёнжүг ширтэж байгаад нүүрнийх нь урдуур орсон үсийг хойшлуулаад унтаж байгаа царайг нь харан инээмсэглэсээр. Эцэст нь Жимин түүний толгой дээр зөөлөн үнсчихээд ангиас гарлаа.
Амралтын өдрийн оройн 10 цаг болж байх үед утсанд зурвас ирэв.
:
Ёнжү мөн үү? Тэхён байна.
:
Тэхён? Миний дугаарыг мэддэг юм уу?
:
Аль дээр Мисүгээс авсан. Юу ч гэсэн гараад ирээч. Хурдлаарай яаралтай
:
Яах гэж? Ийм орой болчихсон байхад?
:
Үнэндээ Жимин хэтэрхий их уугаад тасраад уначихсан. Тэгээд чамайг ирэхгүй л бол явахгүй гээд байна. Гэхдээ би одоо гэрийн чинь гадаа байгаа болохоор хурдан гараад ир.
Жимин?
Дээгүүрээ гарт таарсан нэг цамцыг өмсчхөөд гэрээс гарч иртэл Тэхён машиныхаа өмнө зогсож байлаа.
"өө Ёнжү"
"Жимин хаана байгаа юм?"
"суучих. Ойрхон газар байгаа"
***
Машинтай явсаар нэг газрын өмнө ирээд зогслоо. Машинаас буугаад хартал ардаас Тэхён бууж ирээд "энэ тухай битгий хэлээрэй. Жимин заримдаа л иймэрхүү газар ордог юм"
Заримдаа гэхээр ер нь ордог байх нь ээ?
Тэхёныг даган дотогш орлоо. Нэг давхарт хэтэрхий чанга дуу чимээтэй байв. Тэхёны араас шатаар гаран хэсэг алхаж байгаад нэг өрөө рүү ороход нь даган ортол энэ том өрөөний голд буйдан дээр Жимин толгойгоороо хойш налан сууж байв. Ширээн дээр дүүрэн шилтэй архи, шар айраг хөглөрсөн байлаа. Тэхён Жимин дээр очин "Жиминаа, одоо явцгаая. Ёнжү ирчихсэн"
Advertisement
Жимин арай хийн толгойгоо өргөсөөр над руу харснаа "Ёнжү"
Тэрээр босон найгасаар над руу алхаж байгаад гэнэт унахад нь би сандарсаар барьж авав. Тэхён хүрч ирэн Жиминийг өргөөд "хурдан явцгаая"
Тэрхүү газраас гарч ирээд Тэхён арай гэж Жиминийг ард талын суудалд оруулан суулгалаа. Тэхёныг жолооны ард суусны дараа би хажууд нь суугаад "одоо яах юм?"
"Жиминийг хүргэж өгнө. Чи түүнтэй хамт байж болох уу?"
"чи болохгүй юм уу?"
"би маргааш өглөө аавтай хамт нэг хүнтэй уулзах ёстой юм л даа. Маргааш амралтын өдөр шүү дээ. Чамд зав байхгүй гэж үү?"
Би санаа алдаад "ойлголоо доо. Би Жиминтэй хамт байя"
***
Тэхён Жиминийг оруулж өгсөний дараа яваад өгөв. Жимин зочны өрөөний буйдан дээр хэвтэх ба би түүний хажуугийн буйдан дээр Жиминийг харан сууж байлаа.
"яагаад ингэтлээ их уучихсан юм?"
Би буйдан дээрээс босон Жиминий урд очоод газар суув. Бага зэрэг ойртон түүний нүүрийг хэсэг харж байтал тэрээр гэнэт нүдээ нээчих нь тэр. Би цочирдсондоо шууд л түүнээс холдон бослоо. Жимин ч мөн босон буйдангаа налан нүдээ анин хэсэг суув. Тэгээд нүдээ аниалттай хэвээр "Тэхён явчихсан юм уу?"
"тиймээ"
"чи?"
"Тэхён чамайг харж бай гэсэн юм" гэтэл Жимин инээх нь тэр. Түүний инээд намайг бага зэрэг айлгахад хүргэв. Тэр яагаад гэнэт ингэж инээгээд байгаа юм бэ?
Жимин боссоноо над руу аажим аажмаар ойртох тусам би ч бас арагшилж байлаа.
"Жимин?"
Жимин намайг түлхэн хананд шахсанаа гэнэт үнсэж эхлэв. Түүнийг түлхэх гэсэн ч тэрээр миний хоёр гарыг өөрийнхөө хоёр гараар дээшлүүлээд барьчихсан байсан тул түлхэж чадсангүй. Тэгтэл гэнэт Жимин миний гараас барьсаар чирэн буйдан дээр хэвтүүлээд өөрөө дээр минь гарчхав. Орилох гэсэн ч тэрээр уруулаа миний урууланд наачихсан байсан тул хий дэмий тийчгэнэж, түүний аманд бөглүү дуугаар орилж байлаа. Жимин миний хоёр гарыг өөрийн нэг гараараа барин харин нөгөө гараа миний цамцан дотор оруулан илж эхлэх нь тэр. Гараа дээшлүүлэхдээ цамцыг минь ч гэсэн дээшлүүлж байв. Тэрээр миний цамцыг дээшлүүлснийхээ дараа үнсэлтээ салгаж хүзүүн дээр минь үнсэн хүчтэй сорж, доошилсоор хэвлий дээр үнсэх хүртэл би түүнийг боль гэж орилсоор байв.
Жимин түүний өмдийг тайлах гэж оролдов.
"ЖИМИН!! Гуйя боль.."
Түүнийг ингэж хэлэхэд Жимин гэнэт болин Ёнжүгийн гарыг тавиад түүн рүү харснаа тэр чигтээ гацчих нь тэр. Тэр уйлчихсан байлаа. Жимин түүнийг нэг бүрчлэн хараад өөрийгөө юу хийснээ ойлгох шиг болов. Хүзүүг нь хөх эрээн болгож бүр дээрээс нь уйлуулчхаж. Тэрээр яг одоо өөрийгөө харааж эхэллээ. Жимин энэ удаа нулимстай нүдээр Ёнжү рүү харав. Ёнжү нэг гараараа нүүрээ дараа уйлсаар байлаа.
Жимин "Ё-Ёнжү намайг у-уучлаарай. Би ингэх гээгүй юм. Намайг үнэхээр уучлаарай" гэхэд Ёнжү шууд л босон хувцсаа янзлахад Жимин даган босов.
Жимин "Ёнжү.." гэтэл Ёнжү нулимсаа арччихаад түүний гэрээс гарлаа. Түүнийг гарсны дараа Жимин гэнэтхэн л тавиур дээр байсан сувинерүүдийг бүгдийг нь шал руу шидээд хагалчхав. Тэгээд тэр шууд л газар дээшээ харан хэвтлээ.
Жимин "Пак Жимин, чи чинь юу хийгээд байнаа? Бурхан минь" гэж хэлээд гараараа нүдээ хаан толгой дээрээ тавьсныхаа дараа түүний нүднээс нулимс урсаж эхлэх нь тэр.
"одоо яах вэ.. Би түүнийг уйлуулчихлаа шүү дээ"
──────────
🤣😂
Advertisement
- In Serial387 Chapters
Adventures of the Goldthirst Company
Get the quest, kill the monsters, grab the loot, don't die. How hard can adventuring be? When the party is a fashionista wizard who'd rather stare at her reflection than dirty herself with actual combat, a thief that picks locks by ripping them apart, a paladin trying to do the right thing, and an archer that's better at talking to plants than people, then even a simple quest can prove a challenge. Hired for a variety of tasks, from retreiving the legendary Dragon's Veil to bodyguarding the wealthy, thwarting apocalyptic prophecies, or uncovering not-so-abandoned elven ruins, the problems in their way may well prove their undoing; lonesome medusas, sticky-fingered psychopomps, agressively passive golems and fearsomely violent geography stand in their way, as well as the minor issue of simply not actually trusting, or even liking, each other! Releases twice weekly, generally Tuesday and Friday (Art by Sin Soppitt)
8 1142 - In Serial11 Chapters
The Liberal Assassin
Many galaxies away on a frigid planet called Spxtro, humans are nearly extinct. It is up to the survivors of The Great Combustion to build a new society.800 years later, under the rule of a corrupt Parliament, humanity is once again divided. The rich lived in the Inner City while the poor lived in the Slums where supplies were scarce. Out of curiosity and mischief, Titus sneaks out of the Academy and the Inner City to visit the Slums. There he met a former hitman who taught him the way of the Slums.When Mia Elliot's body turned up in the wastelands near the Slums, Titus vows to find and punish the ones responsible for her gruesome death. Some digging revealed the Parliament's involvement and human experimentation.Can Titus bring down the corrupted Parliament and free Luna from the system?
8 168 - In Serial26 Chapters
Re:Spider
a fantastical adventure of someone reborn as a spider in a magical world of fantacy and dragons! or not. its a guy reborn as an evolving spider who can level up. but in real life, as a real spider. lets see what people in this world will think of it. i do realize that this will be very hard to do, since i will base it all in truth and facts... so ill have to reserch on spiders, golden orb weavers, jungles and insects... i sure did choose a hard one...
8 143 - In Serial9 Chapters
I'll try this cultivation thing
Life is the biggest mystery of all. Magic is fascinating when depicted in a book but it becomes a normal thing when it's used for daily chores. A young soul like many other in the vast ocean of souls was reborn in a new world where new life and adventure waits for him. Cultivation, magic, laws, gods, heaven, hell. How will this young soul deal with the things that cross the boundary of one's imagination? A prologue or few chapters may look same but the plot might thicken and plotholes might shorten. Let's find out after few feedbacks.
8 162 - In Serial46 Chapters
Celestina Shoukan
Based on Nihonkoku Shoukan / Japan Summons. In another world, the same method occurs but this time, the entire Celestina mainland has been summoned to the New World. Finding themself in the New World, the Main Council of Celestina is aware that they have been summoned for a purpose. But what would it be? PS: Discord Community (https://discord.gg/Unfuz8q)
8 195 - In Serial10 Chapters
BNHA Truth or Dare
1-A decides to have a sleepover at Momo's house but what happens when they play a game of 'truth or dare'? TodoDeku, MomoJirou, KiriBaku, Tsuraraka.Very GayNo SmutOnly Fluff, but swearing :PCHARACTERS NOT MINE~completed~
8 74

