《playboy issues | jimin》1|4
Advertisement
Жимин надтай үг дуугарах байтугай над руу харахаа ч больсон. Уг нь би түүнд уурлах ёстой байтал тэгэхгүй юм. Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ намайг өвтгөөд байна. Тэр өдөр би түүнд эхлээд уурласан дараа нь гомдсон. Харин одоо мэдэхгүй байна. Тэр уучихсан байсан болохоор согтуудаа л тэгсэн. Одоо яг яах ёстойгоо мэдэхгүй юм. Бас яагаад юм л болвол толгойд Жимин орж ирээд байгааг ойлгохгүй байгаа ч магадгүй би түүнийг үзэн ядсан хэвээр байгаа байх.
Завсарлагаанаар ангид хичээлээ цэгцэлж байтал хажууд Тэхён хүрч ирээд ширээн дээр гараа тулан зогслоо.
"Ёнжү"
Түүнийг миний нэрийг хэлэхэд нь дээшээ хартал тэрээр багахан инээмсэглэл тодруулсаар "энэ долоо хоногийн сүүлд би гэртээ үдэшлэг зохионо. Чи ирээрэй"
"урьсанд баярлалаа. Гэхдээ би очиж чадахгүй ээ"
"яагаад? Чи өмнө нь нэг ч үдэшлэгт очиж байгаагүй биздээ? Энэ удаа л ганц"
"би хүслээ ч ээж аав зөвшөөрөхгүй. Бас чи яагаад намайг тэгж их очуулахыг хүсээд байгаа юм?"
"зүгээр л чамайг өмнө нь үдэшлэгт харж байгаагүй болохоор. Хоёр найз чинь ч ирнэ. Мисү Инү хоёр"
"надад хамаагүй ээ"
"Ёнжү...!"
"чи яагаад гэнэт надтай ингэж дотно юм шиг аашлаад байгаа юм бэ? Жиминий дараа чи гэж л битгий хэлээрэй"
"Ёнжү битгий буруугаар ойлгоорой. Гэхдээ чи заавал ирэх хэрэгтэй. Хэн нэгэн чамайг харахыг хүсч байгаа ч юм билүү. Зүгээр л хүрээд ирээрэй. Үгүй гэвэл аав ээжийг чинь зөвшөөрүүлбэл болох юм уу?"
"үгүй ээ үгүй. Гэхдээ би чиний яриад байгааг чинь ойлгохгүй байна. Би үгүй гээд байхад яагаад заавал ингээд байгаа учрыг чинь асууж болох уу?"
"ирвэл хэлж өгье"
"больж үз"
Тэхён "ирнэ гэж ойлголоо шүү" гэснээ яваад өгөх нь тэр. Тэхён бас яачхаа вэ? Жимин ч арай түүнд ингэ гэж хэлээгүй гэж найдаж байна.
***
Хичээлийн дараа ээжийн захисан бялууг авахаар бакери орчихоод явж байтал ардаас хэн нэгэн миний нэрийг дуудах шиг болоход нь эргээд хартал..
"Х-Хусог??"
Бүтэн жил уулзаагүй хүн яг хэвээрээ инээмсэглээд зогсож байх нь тэр. Хуучных шигээ. Инээмсэглэл нь одоо ч гэрэлтсээр байгаа нь хачин юм.
Хусог над руу ойртон хүрч ирээд "юу байна даа? Удаан уулзсангүй шүү"
Тэр яаж зүгээр нэг танилтайгаа уулзаж байгаа юм шиг мэндэлж чаддаг байна? Хачин хүн юм.
"тиймээ удаж. Чи юу хийж байгаа юм?"
"хүнтэй уулзах хэрэг гараад л. Харин чи?"
Би авсан бялуугаа харуулаад "ээж энэнд дуртай юм. Тэгээд намайг аваад ир гээд"
"мм тийм байж. Тэгээд.. чи сайн л байсан биздээ?"
"мэдээж. Чи? Найз охин чинь яасан юм?"
"өө нөгөө.."
"арай хаягдчихсан юм биш биздээ?"
"үгүй ээ. Харамсалтай нь бид салаагүй. Тэр хэдэн хоног Илсан руу явчихсан"
"болоо доо"
Хусог нэг хөмсгөө өргөснөө "харин чи? Найз залуутай болоогүй л байна уу?"
Advertisement
"чамд хамаатай билүү?"
"тийм байх нь ээ. Аахх Жү минь, гэснээс би чамайг найзтайгаа танилцуулж өгөх үү? Үнэхээр царайлаг шүү"
"хэрэггүй дээ. Сэтгэлд чинь баярлалаа"
Хусог "тийм бол яахав дээ. Уулзсандаа таатай байлаа. Дахиад уулзна гэж найдъя" гээд инээмсэглэсээр яваад өгөв.
"дахиад уулзмааргүй байдаг.."
Амандаа үглэсээр зам гарах гэж байтал хажуугаас гэнэт хэн нэгэн татчих нь тэр. Гайхан харвал Жимин зогсож байлаа. Энэ энд юу хийж байгаа юм бэ?
Би миний гараас барьсан түүний гар луу хартал Жимин гайхсанаа гараа тавиад "өө уучлаарай"
"юу хийж байгаа юм?"
"энүүгээр явж байгаад чамайг хараад л. Гэхдээ саяны залуу хэн бэ?"
"чамд ямар хамаатай юм?"
"зүгээр л.. Нөгөө ... Намайг уучлаарай. Үнэхээр их"
Би "хэрэггүй ээ. Би явлаа" гээд хажуугаар нь явах гэтэл Жимин гарнаас барьж аваад "хүргээд өгье"
"би өөрөө харьчихна аа"
"чи надад юм хэлэх боломж олгох хэрэгтэй"
"юу юм? Юу хэлэх гэсэн юм?"
"юу ч гэсэн машинд суучих"
Тэр үргэлж л гэнэт гарч ирээд хүргээд өгье гэх юм. Намайг хүргэж өгөх тийм дуртай юм байх даа?
***
Гэрийн үүдэнд ирсний дараа Жимин "гэрт чинь хэн байгаа юм?"
"аав ээж.." гэтэл утас дуугарав.
⁃ Ёнжү, чи гэртээ ирсэн үү? Аав бид хоёр чинь ажлаар нэг тийшээ явах болчхоод. Бас яарсандаа хоол хийж амжсангүй өөрөө хоолоо хийгээд идээрэй.
⁃ Юу вэ? Тэгээд хэзээ ирэх юм?
⁃ Уг нь өнөөдөр оройдоо л багтаж оччих байх. Үгүй бол маргааш.
⁃ Тэгээд би ганцаараа хонох юм уу?
⁃ Чи чинь Мисүгийнд хоночихдог биздээ? Айгаад байвал тэднийг очоорой. Хайртай шүү. Залганаа.
Би "ээж?!!" гэтэл тэр хариу хэлэхээс өмнө таслачихав.
Жимин инээмсэглээд "тэгэхээр чи өнөөдөр ганцаараа хонох юм байна тийм үү?"
"бурхан минь Пак Жимин чи манайд орно гэж саналтгүй шүү!"
Жимин инээмсэглэсэн хэвээр машинаас буухад нь би ч шууд л араас нь буулаа. Гүйж очоод хаалганы өмнө зогсоод "чи хайчих гээд байгаа юм?"
Жимин "оръё л доо. Тэнд би гэртээ ганцаараа, чи ч гэсэн энд ганцаараа. Тийм байхад хоёр талд уйдаж байхаар хамт л хоночихъё л доо" гээд хажуугаар хаалга онгойлгох гэхэд нь би урдуур нь ороод "юугаа яриад байгаа юм? Одоо даврахгүй шүү. Хэн болоод хэний зөвшөөрлөөр манай гэрт орох гээд байгаа юм?" гэтэл Жимин зальжин инээмсэглэхэд нь би түүний яах гээд байгааг нь ойлгоогүй ч ямар нэг юм хийх гээд байгааг нь мэдэж байв. Тэгтэл Жимин гэнэт намайг хоёр гар дээрээ өргөчих нь тэр. Би орилсоор тийчгэнэтэл Жимин тоосон шинжгүй шууд л хаалга онгойлгоод орчхов.
"Пак Жимин! Намайг буулга"
"үгүй гэвэл яах юм?"
"намайг зүгээр л буулгаадах!"
Жимин гэнэт намайг өөртөө татахад нь бидний нүүр үнэхээр ойрхон зайд ирчхэв. Би түүний хүзүүгээр тэвэрсэн байх ба өөрийн эрхгүй нүд минь түүний уруул руу яваад байлаа. Үүнийг Жимин анзаарсан бололтой инээснээ "чи ийм хурдан буугаад өгчих байсан юм уу?"
Advertisement
Би гайхсаар "юу?" гэтэл Жимин намайг буулгачхав.
"чи намайг уучилсан уу?"
"юунд?"
"бүх зүйлд"
"мэдэхгүй ээ одоо яв" гэж хэлээд бялуугаа ширээн дээр тавьтал Жимин араас хүрч ирснээ "би уухаараа өөрийгөө хянаж чаддаггүй юм"
"тэгвэл чи уух ёстой юм уу?"
"үгүй л дээ"
"бас чи яагаад надад ингэж их тайлбарлаад уучлалт гуйгаад байгаа юм?" гэж хэлээд өрөө лүүгээ алхаж эхлэв.
Жимин миний араас алхсаар "тэр чинь угаасаа ёс бус үйлдэл байсан" гэхэд нь би "хөөхх чи ийм үг хэрэглэдэг байсан юм уу?" гээд өрөөндөө орох гэтэл Жимин ч гэсэн орох гээд байсан болохоор эргэж хараад "би хувцсаа солих гэж байна" гэж хэлээд хаалгаа хаав.
Өрөөндөө орж ирснийхээ дараа хувцсаа солингоо зарим зүйлсийг бодлоо. Жиминий ааш, хийж буй үйлдлүүд бас хэлж байгаа үгс.. Тэр ер нь их хачин юм. Өмнө нь ингэж санагддаггүй байсан.
"яагаад надад ингэж хандаад байгааг нь ойлгохгүй юм" гэж өөртэйгөө ярьсаар өрөөнөөс гарч иртэл Жимин буйдан дээр зурагт үзэн сууж байлаа. Би хөргөгч рүү явах замдаа "энэ чиний гэр биш шүү. Одоо явж үз" гэтэл Жимин зурагтын суваг сольсоор "чи өлсөж байна уу? Би ч гэсэн. Хоёулаа бэлэн юм идэх үү?"
Би хөргөгчнөөс ус гаргаж ирэн ширээн дээр тавьснаа Жимин рүү хараад "яагаад хоёулаа хамт амьдардаг юм шиг санагдаад байгаа юм бол?"
Жимин "шинэхэн хосууд шиг үү?" гээд буйдан дээрээс хойш над руу харснаа буцаад зурагт руу харан "гэхдээ би үнэнгээсээ хэлж байна. Хоёулаа юм захиалж идье"
"чи үнэхээр энд үлдэх гээд байгаа юм уу?" гээд савтай усаа барьсаар Жиминий хажууд очин суулаа.
"тийм"
"би зөвшөөрөөгүй юмсан" гэж хэлээд усаа уутал Жимин савны доод талаас цохиход ус энгэр лүү минь асгарчих нь тэр. Би шууд л босоод "ямар новш нь вэ Жимин?" гэтэл Жимин тэнэг юм шиг инээсээр байлаа.
"чи одоо ёстой халуухан харагдаж байна. Цагаан футболк өмссөн чинь болж"
Би "зайлж үз" гэж хэлээд хувцсаа солихоор өрөө рүүгээ ороод нойтон болсон футболкоо шууд л тайлаад ор луу шидлээ. Шүүгээнээсээ өмсөх юм хайж байтал хаалганы цаанаас "наадах чинь хатчих нь шүү дээ. Гоё л харагдаж байсан шд" гэх Жиминий дуу сонсогдов. Би шүүгээгээ ухсаар "амаа тат!" гэтэл гэнэт хаалга онгойчих нь тэр. Жимин намайг харснаа гацчихав. Тэрээр намайг доороос дээшээ гүйлгэж харахад нь би гэнэт дээгүүрээ хувцасгүй зөвхөн хөхөвчтэйгөө байгаагаа саналаа. Шууд л орилон гартаа баригдсан нэг цамцыг урдаа барьтал Жимин хаалгаа хаагаад гарчхав. Тэгснээ хаалганы цаанаас "би харъя гэж хараагүй шүү!!" гэх нь сонсогдлоо.
"ЗАЙЛ!!"
***
Жиминтэй хамт буйдан дээр сууж байтал хонх дуугарав. Жимин "би аваад ирье" гэж хэлээд шууд л босоод явлаа өглөө.
Жимин шарсан тахиаг урд ширээн дээр тавиад "чи байнга тахиа иддэг юм биш биздээ?"
Би "үгүй ээ. Ээж идүүлдэггүй юм" гэж хэлээд саван дотроос нэг мөч авлаа.
Жимин миний хажууд суун араар буйдан дээр гараа тавьснаа "би урьд нь яагаад чамайг анзаардаггүй байснаа ойлгохгүй юм. Чи хөөрхөн, гоё биетэй, халуухан үедээ халуухан харагддаг эгдүүтэй үедээ эгдүүтэй"
"тэгээд юу гэх гээд байгаа юм?"
"зүгээр л. Ийм охин байсаар байхад өмнө нь анзаардаггүй байснаа гайхаж байна"
"тэгвэл одоо анзаардаг болчхоод надад ингэж ядаргаа болоод байгаа биздээ?"
Жимин инээснээ миний мөрөөр тэврээд толгойгоо мөрөн дээр тавьчхав. "би чамайг анзаарахгүй байж чадахгүй байна"
Түүнийг юм хэлэх шиг болоход нь би "юу гэсэн бэ?" гэтэл тэр толгойгоо зөөлөн сэгсрээд "юу ч гэсэнгүй"
"толгойгоо авахгүй юм уу?"
"түр ингээд хэвтчихье"
Би зурагтаар үздэг кино маань гарч байсан болохоор түүнийг тоох ч сөхөө байсангүй тахиагаа идэнгээ зурагт ширтсээр сууж байлаа. Нэг мэдэхэд мөр чилэх шиг болоход нь хажуу тийш хартал Жимин унтчихсан байх нь тэр. Үнэндээ түүний унтаж байгааг хараад л баймаар. Би түүний унтаж байгаа төрхөөс харцаа салгаж чадсангүй.
"тэр унтаж байхдаа яаж ийм хөөрхөн харагдаж чаддаг байнаа?" гэж хэлээд долоовор хуруугаа түүний хамранд зөөлөн хүргэтэл тэрээр бага зэрэг цочин толгойгоо сэгсрэх нь хайр хүргэхийн аргагүй.
Би инээмсэглэсээр "чи унтаж байхдаа л өхөөрдөм байдаг юм байна.."
Би түүний нүүрийг урдаас нь харахаар толгойгоороо бага зэрэг тонгойн харлаа. Үнэхээр ойрхоноос. Ингээд харсан чинь царайлаг ч юм уу.. Бас түүний уруул. Тэр гоё уруултай. Тийм болохоор сайн үнсэлцэх нь ч аргагүй байх.
Би түүнээс бага зэрэг холдоод уруулыг нь эрхий хуруугаараа зөөлөн имэрлээ.
"хөөхх зөөлхөн юм. Ямар нэг юм хэрэглэдэг юм байхдаа?"
Уруулаас нь гараа яг авах гэж байтал Жимин гэнэт миний гарыг бариад авахад нь би бага зэрэг цочив. Тэр миний гар луу хэсэг харж байснаа "чи сая юу хийгээд байсан бэ?" гэхэд нь би сандарсаар гараа татаж аваад "ю-юу ч бишээ" гээд гацаж түгдэрсээр хэлэн бантсандаа шууд босох гэтэл Жимин ардаас татаад намайг өвөр дээрээ суулгачхав. Тэгснээ ардаас тэврэн, нүүрээ хүзүүнд минь наалаа. Намайг босох гэтэл Жимин улам чанга тэврээд "чи энийг зохицуулахгүй юм уу?" гэхэд нь би бага зэрэг эргэж хараад "ю-юуг?"
Жимин толгойгоо хүзүүнээс минь холдуулан над руу хараад "миний хүслийг сэрээчхээд зохицуулах хэрэгтэй биш гэж үү?"
"ю-юу гэнээ??"
Жимин инээснээ "хү-сэл" гээд чихэнд шивнэн хэлснээ хүзүүн дээр үнсэхэд нь би шууд л босоод "ч-чи чинь т-тэнэг юм уу?" гэж хэлээд өрөө рүүгээ явтал Жимин шоолон инээсээр үлдэв. Би өрөөндөө орж ирэн хаалгаа хаасны дараа цээжээ дарсаар хаалга налан зогслоо. Зүрх яг л бөмбөр хүчтэй нүдэж байгаа мэт хурдан цохилж, нүүр шатах гэж байгаа мэт мэдрэмж төрнө.
Би гараа цээжин дээрээ тавин, нүдээ аньсаар амьгаагаа гаргаад "яах гэж иймэрхүү юм хийгээд байдаг байнаа.."
Advertisement
- In Serial1233 Chapters
I'm the King Of Technology
Chu Yi dies in a car crash and becomes Landon Barn, the illegitimate son of king Barn, ruler of Arcadina. Because his mother was a maid and the king’s greatest disgrace, his father had always despised him. The same could be said for his half-siblings.When he turned 15, his father had announced that the city of Baymard would be given to him, and would no longer be under the empire’s control. It was a well known fact that Baymard’s lands were barren, and poverty stricken… For god’s sake, this was banishment.His deadbeat father had indirectly banished him from the empire. Chu Yi woke up in a carriage, on his way to Baymard with a system«So what if my father hates me? So what if I’m banished?… I will turn my territory into a modern society»
8 3684 - In Serial15 Chapters
Orion’s Last Words
A small company of a very particular trade is commissioned by an enigmatic rebel leader. The promising business opportunity takes an unexpected course and the company members unknowingly become involved in a much bigger and darker plan, which puts their hearts and souls to the test. How far down the path of intrigue and cruelty are they willing to go to get what they want the most?
8 176 - In Serial11 Chapters
Male! My Little Pony X Readers [REQUESTS CLOSED]
Some male! pony x readers cuz its the only fandom im addicted to enough to write x readers for. no smut and requests may be far and few between unless i find an idea that really clicks with me.anywho, this is just for fun since I like writing and mlp is just something im familiar with
8 214 - In Serial15 Chapters
Blood Drinker
What happens when someone dies? Obviously, they stay dead just kidding they reincarnate, sometimes they get to revisit worlds they have lived before sometimes new, so do good or bad deeds matter? No, it definitely does, chances of being reborn into what your desire increase, or if your bad into what you hate. Each life is supposed to be a learning process for your soul to make amends to fight for what you believe in. Some souls are tainted and they continue to taint themselves and the others around, so too does the opposite happen. Kindred souls are drawn together and they can bring calamity or salvation to their respective worlds. But what does this have to do with the story well, our friend Alexander is reborn into a world of magic but of course that’s not enough to mention him, no the true reason we will follow his story is because much like there are those who claim to remember their past life, he truly does have a head start in his case. Author's Note: Thanks for taking your time to read my first try at writing. English is my first language, so please correct me on anything that sounds wrong. I'll try to write it once a week, sometimes more if I feel like I’m on a roll but please I hope this stays a pleasant experience for us both.
8 201 - In Serial11 Chapters
Chronicles of a former God - the lives of Vince and Remus
What will happen when Remus, a highschool sophomore, a guy who has spent his whole life reading books and learning martial arts, finds out that he shares his soul with the the 3rd prince of a kingdom in another world and has to exchange worlds with him in order to save that world! What will happen when Vince Argent, the 3rd prince of Mavok kingdom who ran away from the castle at the age of 10 and harbours way too many secrets, has to exchange worlds with Remus in order to save the life of the only person he cares about! Follow their lives as they adventure in worlds, very different from their own!
8 76 - In Serial12 Chapters
Neglected- Sun/moon x child reader
You where getting neglected and abused by your parents. They took you to this really nice pizza place and put you in the daycare. They never came back. You spent most of your days crying in the tunnels and play pins of the daycare. No one noticed your parents never picked you up. Until one day the daycare Attendant ,sun, noticed that your parents never picked you up.
8 96

