《playboy issues | jimin》1|7
Advertisement
Жимин тэгж хэлснийхээ дараа зүгээр л чимээгүй над руу ширтсээр байлаа. Тэр яг одоо догдолж байгаа болов уу?
"чи догдолж байна уу?"
"чамтай хамт байгаа бүх цаг мөчид л.."
Би түүн рүү юу хэлэхээ мэдэхгүй харж байлаа. Би түүнийг догдлуулдаг гэж үү? Бид хоёр нэг нэгнийхээ нүдэнд юугаа унагаачихсан юм гэлтэй ширтэж байв. Тэгтэл Жимин түрүүлэн харцаа буулгаад "юу ч гэсэн... би ингэж хэлнэ гэж бодоогүй байсан ч чи намайг ийм байдалд хүргэсэн шүү" гэж хэлээд явах гэснээ эргэж хараад "бас одооноос Тэхёнтой ойр байсны хэрэггүй ойлгов уу?" гэчхээд яваад өгөх нь тэр.
Энэ үед яах ёстой юм бол? Тэр надад сэтгэлээ илчилчихлээ шүү дээ. Худлаа үнэнг нь мэдэхгүй ч. Бас тэр намайг хардаж байна.
***
Өнөөдөр амралтын өдөр байсан тул би бараг л үд болтол унтав. Өчигдөр би тэгж байгаад л нээх удалгүй харьчихсан. Мисү Инү хоёрыг орхиод. Тэднийг уурлаагүй гэж л найдья.
Сэрснийхээ дараа орондоо утсаа аван асаатал 73 зурвас?! Үүний 50 нь Мисүгээс, 23 нь Инүгээс байв. Үнэндээ Жиминийг ямар нэг юм бичээгүйд бага зэрэг гомдож байлаа. Хэсэг хугацаанд зурвасыг нь унших эсэхээ бодон, айж хэвтсээр яг уншихаар орох гэж байтал Мисүгээс дуудлага ирэв.
⁃ "ХАН ЁНЖҮҮ!!"
Би чихнээсээ хол барьж байсан утсаа түүнийг орилсны дараа чихэндээ наалаа.
⁃ Бурхан минь сая бараг л саран дээр зогсож байгаа хүнд хүртэл сонсогдохоор байлаа.
⁃ Юу гэнээ?? яасан тайван байх юм? Өчигдөр гэнэт алга болчхоор чинь ямар нэг юм болчхоогүй байгаа гээд ямар их санаа зовсон гэж бодож байна? Тэгтэл чиний энэ ярьж байгаа байдлыг!
⁃ Заза уучлаарай. Миний бие таагүй байсан юмаа.
⁃ Тэгээд хэлээд явж болдоггүй юм уу? Инү бид хоёр тэнд яасан гэж бодож байна? Тэхёнаас асуусан чинь Жиминтэй байгаа гээд, арай гэж Жиминийг олсон чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд утас чинь холбогдохгүй. Утсаа яагаад унтраачихдаг юм бэ??!!!"
⁃ Заа уучлаарай. Санааг чинь үнэхээр зовоочихжээ. Хөөрхөн шүү.
Advertisement
⁃ Битгий солиор!!
⁃ Тэгээд хүн уучлалт гуйгаад байхад чинь.
⁃ Бурхан минь гэж... Одоо тэгээд зүгээр байвал болоодоо. Чамайг бараг үхчихлээ л гэж бодсон.
⁃ Муу ёртой юм!"
Гэнэт хаалга дуугарах шиг болоход нь Мисүд дараа ярья гэчихээд орноосоо бослоо. Үүдэнд хүрч ирээд "хэн байдаг байнаа" гэж бодсоор хаалгаа нээтэл Намжүүн инээмсэглэчихсэн зогсож байв. Үнэндээ тэр бол аавын найзынх нь хүү. Бид багадаа их дотно байсан ч тэр гадаад руу яваад удаан хугацаанд бид харилцаагүй.
"Намжүүн ахаа?"
"орж болох уу?"
Би "мэдээж" гэж хэлээд үүднээс холдов. Тэрээр ууттай юм барьсан байх ба орж ирснээ түүнийгээ ширээн дээр тавиад "Бура эгч залгасан юмаа. Ах тэр хоёр хэдэн хоногоор явж байгаа гээд намайг чамд хань болоорой гэсэн"
"тэд надад хэлээгүй дээ"
"гэснээс хоёулаа хамгийн сүүлд уулзсанаас нэг жил өнгөрч тиймээ"
"тийм удчихсан юм уу?"
Намжүүн "тийм" гэснээ над руу хараад "аливээ Ёнжү минь явж нүүр гараа угаа. Ямар их унтдаг юм бэ? Би өглөөний чинь цайг хийгээд өгье" гэхэд нь би гэнэт санан угаалгын өрөө рүү зүглэлээ. Угаалгын өрөөнөөс гарсны дараа, өрөө рүүгээ орон хувцсаа сольчхоод гарч иртэл Намжүүн "болсон уу? Ийшээ суу"
Намайг ширээний ард суутал тэрээр миний урд тавагтай өглөөний цайг минь тавилаа. Өндөг, зайдас бас талх шарчхаж.
"хөөх чи өмнөхөөсөө сайжирчихжээ?" гээд сэрээгээр нэг зайдсыг нь хатган амандаа хийтэл Намжүүн миний урд шүүгээ налан зогсоод "чи чинь юу ярина вэ? Би Францад байхдаа ганц сурсан гэж бодоо юу? Чи миний хоолнуудыг амсаж үзвэл ч ам чинь ангайх юм байна даа"
"өөхх, чиний хоолыг идэж үзмээр байна шүү"
"өнөөдөр орой иднээ. Гэснээс чи түрүүн намайг Намжүүн ахаа гэж дуудчихаад, одоо яагаад чи гээд байгаа юм?"
"харин түрүүн юу гэхээ мэдэхгүй байсан юмаа. Би угаасаа чамайг чи гэж л дууддаг байсан шдээ"
"уг нь би чамаас хоёроор ах"
Би идэх гэж байсан юмаа болин "тэгээд? Ах гэж дуудуулмаар байгаа юм уу?" гэтэл Намжүүн инээснээ шүүгээнээс холдоод "заза үгүй дээ. Чи бол намайг яаж ч дуудсан яахав. Цайгаа тайван уу" гэснээ яваад өгөв.
Advertisement
Би цайгаа ууж дууссаны дараа ном уншиж байсан Намжүүний хажууд очин буйдан дээр суугаад "хөөе, хоёулаа гаръя. Гэрт уйтгартай биш байна уу?"
"үгүй ээ"
"чи хэзээ ийм номын болчихсон юм бэ? Гэснээс чи одоо юу хийж байгаа вэ? Ким ахын компанид ажиллаж байгаа юу?"
"тиймээ. Дэд захирлаар"
Тэр дөнгөж 21тэй хэрнээ компанид дэд захирлаар ажиллаж байна. Үнэндээ тэр аль бага сургуульд байхаасаа л үүнд бэлдэж ирсэн. Ахлах сургуульд байхдаа ч аавынхаа ажилд тусладаг байсан. Мэдээж тэр гайхалтай чадварлаг бас онцгой нэгэн.
Би "өөү" гээд уулга алдсаар түүний уншиж буй номыг сонирхохоор шийдэв.
"чи ямар ном уншиж байгаа юм?"
Намжүүн "чи мэдэх юм уу?" гэж хэлээд над руу харахад бидний нүүр үнэхээр ойрхон зайд байлаа. Яг энэ үед бид хоёр хоёулаа инээмсэглээд нэг нэгнээсээ холдов.
Намжүүн "заза гаръя аа гаръя" гэхэд нь би үсэрч босоод "ашгүй дээ. Хувцсаа солиод ирье" гээд өрөө рүүгээ гүйлээ.
Гэрээс гаран Намжүүний машинд суугаад бүсээ бүсэлж байтал Намжүүн "хаачих юм?"
"хаачсан ч яахав"
"хаачихаа мэдэхгүй байж гаръя гээд байсан юм уу?"
"зүгээр л гэрээс гармаар байсан юмаа"
Намжүүн инээснээ "заза" гээд машинаа асаав.
"хоол идэх үү?"
"тэгье"
Мэдэхгүй хүн харвал бид хоёрыг ямар нэг холбоотой гэж бодож болох ч үнэндээ бид хоёр зүгээр л олон жил найзалсан хэтэрхий сайн найзууд. Хоорондоо үнэхээр илэн далангүй байдаг.
***
Намжүүнийг дагаж явсаар нэг ресторанд орон захиалгаа өгчхөөд сууж байлаа.
"чиний хоолыг идэх байсан юм"
Намжүүн "маргааш хийж өгье. Нөгөөдөр аав ээж чинь ирнэ гэсэн. Гэхдээ би чамд хэзээ ч хийж өгч болно шүү дээ. Чи манайд хааяа хоол идэх гэж ирж болно" гэж хэлээд инээхэд нь би ч даган инээв. Би түүний хацрын хонхорхойд үнэхээр их дуртай. Өөрт нь яаж ингэж сайхан зохьдог байнаа? Бурхан яг хүмүүст бүх зүйлүүдийг нь тааруулаад өгчих юм. Жиминий нүдээрээ инээдэг ч бас хөөрхөн. Өө нээрээ. Би Жиминийг мартчихаж. Гэхдээ тэр өөрөө над руу огт залгаагүй, зурвас бичээгүй шүү дээ. Намайг санахчгүй байгаа. Тийм байхад би санах хэрэг байна уу? Гэхдээ ингээд Намжүүнтэй хамт явж байхад нэг газар таарчихгүй байгаа даа.. Ер нь миний утас яасан билээ?
Цүнхээ ухан утсаа гаргаж иртэл унтарчихсан байлаа. Энэ утас яагаад гэнэт гэнэт унтраад байнаа?
Утсаа асаатал Жиминээс 7 дуудлага, 4 зурвас??!! Би буруу бодож. Тэр над руу залгасан байна.
:
Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Надад уурлаад байгаа юм уу?
:
Чиний гэрээс хамт гарч ирсэн залуу хэн бэ?
:
Хүн чамд сэтгэлээ илчилчхээд байхад чи өөр залуутай болчхож байгаа юм уу?
:
Өө олчихлоо.
Өө олчихлоо?? Юу гэсэн үг юм бэ?
"сайн уу хайрт минь"
Гэнэт ардаас Жиминий дуу сонсогдсонд гайхан эргэж хартал тэрээр над руу харан инээмсэглээд зогсож байлаа. Тэхёнтой хамт.
Намжүүн над руу хараад "таньдаг хүн чинь юм уу?" гэхэд нь би Намжүүн рүү харан ам нээхийн хооронд Жимин инээмсэглэсээр "найз залуу нь байна. Жимин гэдэг"
Advertisement
- In Serial27 Chapters
Mother of Magic
A new mother that recently hit rock bottom not long before giving birth to a child she never planned to have is whisked to a new world of magic and monsters. Her prodigious intelligence earns her a free magical skill, and though she makes great use of it, little does she know that in this new land, magic is the highest taboo imaginable, and for a good reason. She learns quickly that she will have to be the bigger monster to protect the only thing in her life worth protecting, her child, and with her particular set of skills, there's an unending tide of enemies waiting to have a piece of her. What to expect: An unforgiving madness-inducing magic system, secret identity shenanigans, biological magic and therefore body-horror, a barebones and unintrusive status screen system, a genius-intellect self-serving main character. Trigger warning Contains mentions and brief descriptions of rape. Release Schedule Weekly releases on Friday 5pm EST
8 223 - In Serial32 Chapters
KillDozer
With the help of aliens, a man weaponizes a bulldozer to destroy evil. As his bulldozer destroys wicked souls, it collects their power and transforms into something far more efficient and deadly. Follow Hank on his journey of righteous revenge, bulging muscles, and bedding beautiful women. He will also smoke a lot of cigars, and blow a lot of things up.The genre for this is : Action, Comedy, and Gamelit. In that order.Note from the author: Gamelit/LitRPG stuff doesn't start until the halfway point. Also I currently have no writing schedule for this, but I post 2-3 chapters a week.
8 140 - In Serial26 Chapters
Eliminator
Raymond Archer is not your typical rich spoiled kid. Well in fact, he is not even rich, he doesn't even have anything to his name. Except for maybe the orphanage he grew up in, the only place he could call his own, for it is his home. Raymond Archer dives into the very first virtual reality mmorpg. Will he fall into despair? or will he fight on and persevere like he has always have throughout his entire life?Follow Raymond as he faces the hardship of both Virtual Reality and Real Life.
8 363 - In Serial14 Chapters
SHAKKA, a Goblina's Pet Werewolf
Bought off the market by a bubbly goblina, a young werewolf launches into an epic quest to save monsterkind from a mysterious order’s genocidal plans. [participant in the Royal Road Writathon challenge]
8 261 - In Serial63 Chapters
Lolly
[participant in the Royal Road Writathon challenge] Lolly lives in time. It is where she has always lived...for now. Now is a peculiar state of existence because one now leads to another now. Lolly is not quite sure where the next now will take her, but it will take her somewhere.Now, Lolly lives in Texas. It is where she has always lived. It is 1975. She has her own quiet dreams and her own personal challenges, like we all do.
8 209 - In Serial200 Chapters
Nostalgia | ✔
Highest Achievement - #7 in poetry [Oct 3, 2016]~Nostalgia~It's delicate, but potent.The pain from an old wound.A twinge in your heart..Far more powerful than memory aloneA feeling of a placeWhere we...AcheToGoAgain.-My thoughts. My words. You'll be charged before God if you copy so think before you do it. I can forgive anything but my poetry means THE WORLD to me. :)-Publishing date [July 20, 2016]Ending date [September 15, 2019]Ranking on the last update: #391 in Poetry, #10 in poesia and #3 in poesie#18 in Poetry [January 7, 2021]#44 in Poetry [August 19, 2021]Featured at @WattpadPoetry
8 202

