《playboy issues | jimin》1|8
Advertisement
Н-найз залуу??
Би гайхсаар хөмсгөө зангидан Жимин рүү харах бол тэр хэлсэн үгэндээ их л итгэлтэй байгаа бололтой зогсож байв. Намжүүн Жимин рүү харж байснаа дараа нь над руу хараад "тийм үү?" гэхэд нь би Жиминээс харцаа салган урагшаа харав. Тэрээр над руу тайлбар эрсэн янзтай харж байлаа.
"үнэндээ--" гэтэл Жимин миний үгийг таслан "итгэхгүй байгаа юм уу?"
Тэр дахиад л миний үгийг таслачихлаа.
Намжүүн "үгүй л дээ. Зүгээр л Ёнжү надад хэлж байгаагүй болохоор бага зэрэг гайхчихлаа"
Намайг үг хэлэхээс өмнө Жимин миний эрүүнээс өргөн өөр лүүгээ харуулснаа бага зэрэг тонгойгоод уруул дээр үнсчхэв. Би хэтэрхий гайхсанаасаа болоод хөдөлж ч чадахгүй байлаа. Яагаад тэр намайг үнсчихвээ? Бас би яагаад түүнийг шуудхан түлхэж чадахгүй байгаа юм? Гэтэл Жимин намайг өөрөөсөө холдуулахаас өмнө үнсэлтээ салгаснаа эрхий хуруугаараа уруулыг минь арччихаад холдов.
Намжүүн инээмсэглэснээ "тэгвэл дөрвүүлээ хамт хооллох уу?"
Би түүн рүү гайхан хартал Намжүүн инээмсэглэсээр байлаа. Энэ инээмсэглэлийнхээ цаанаас юу хэлээд байгааг мэдэхгүй юм. Жимин рүү хартал тэр хөмсгөө өргөн, зальжин инээмсэглэснээ хажуудах сандлыг хойш татан суув. Харин Тэхён Намжүүний хажууд очин суулаа.
Захиалсан хоол ирэн идэж байх хооронд хэн хэн нь чимээгүй байв. Тэгтэл Намжүүн түрүүлэн ам нээлээ.
"тэгээд яриач? Та хоёр хэзээнээс болзож эхэлснээ?"
Жимин "үнэндээ бид сарын өмнө үерхэж байгаад дундаа салчихсан юм. Тэгээд саяхан эргээд нийлсэн" гээд над руу харан инээмсэглэлээ. Тэр ер нь яагаад байгаа юм бэ? Би түүнтэй үерхэнэ гэж хэлээгүй санагдах юм.
"бид хараахан нийлээгүй байгаа"
Намайг ингэж хэлтэл Тэхён "энэ хоёр бие биедээ сайн ч хэлж чаддаггүй юм" гээд хоолоо идэнгээ хэнэгчгүй хэлэхэд нь Жимин бид хоёр зэрэг түүн рүү муухай харлаа. Гэхдээ Жимин хэлчихсэн.
Намжүүн "үерхэж байсан чинь үнэн юм байна. Яагаад надад хэлээгүй юм?" гэж хэлээд над руу харав. Тоглоомоор үерхэж байсан болохоор л. Гэхдээ түүнд ингээд хэлчхэж болохгүй байх тийм үү?
"чи асуугаагүй"
Намжүүн инээснээ Жимин рүү хараад "хоёулаа чинь сайн танилцаагүй юм байна. Намайг Ким Намжүүн гэдэг. Ёнжүгийн багын найз" гээд Жимин рүү гараа сунгатал Жимин түүний гараас барилгүй харж байснаа "Пак Жимин" гэж хэлээд доошоо харан хоолоо идэж эхлэв. Харин Намжүүн инээмсэглэснээ түүн рүү сунгасан гараа удаанаар татаж авлаа. Тэгээд дараа нь Тэхён руу харан түүнтэй танилцав.
Би Жимин рүү ойртон түүний чихэнд "тэр биднээс хоёр насаар ах учир хүндэтгэлтэй харьцаарай" гэсээр чихэнд нь шивнэн хэллээ.
Жимин "багаасаа найзалсан гэхээр сайн мэддэг байх даа"
Намжүүн "мэдээж. Үнэхээр сайн мэднэ. Бид үргэлж хамт байдаг байсан. Өдөржин хамт тоглож, хамт усанд орж, хамтдаа унтдаг байсан" гэж хэлээд гэмгүй мэт инээмсэглэлээ.
Advertisement
Жимин "өө тийм үү?" гэснээ над руу харав. Түүнээс нэг л хүйтэн аура ялгараад байгаа мэт санагдаад байх чинь..
Тэхён Намжүүний цагийг харснаа "гоё цаг байна"
Намжүүн "баярлалаа"
Тэхён "би яг иймэрхүү цагт дуртай. Уран зураг сонирхдог уу? Эсвэл сонгодог хөгжим?"
Намжүүн "өө мэдээж. Чи ч гэсэн үү?"
Тэхён "тиймээ. Манай гэрийн ханануудаар ихэнх алдартай зураачдын бүтээлүүд байдаг. Багадаа ч гэсэн тиймэрхүү зурагнууд харж өссөн болохоор тэр үү, уран зурагт үнэхээр сонирхолтой"
Намжүүн "хоёулаа адилхан юмаа. Бас би сонгодог хөгжим их сонсдог. Өдөржингөө өрөөндөө хөгжим сонсож өнгөрүүлэх ч үе байдаг. Загварт сонирхолтой юу?"
Тэхён "мэдээж. Бүр үнэхээр шүү. Бурхан минь, та надад үнэхээр таалагдаж байна"
"та хоёр наад яриагаа тусдаа яривал яаж байна?"
Намайг хэлтэл Намжүүн инээснээ цагаа хараад "би одоо компаниар ороод гарах ёстой юм л даа. Түрүүлээд явбал дургүйцэхгүй биздээ?" гэж хэлээд бостол Жимин "мэдээж"
Хамгийн түрүүнд дуугарч байх шив.
Тэхён "тантай дахиад таарна гэж найдаж байна"
Намжүүн "би ч гэсэн" гэснээ над руу хараад "10 цагаас илүү оройтохгүй шүү" гэж хэлээд яваад өгөв.
Жимин "саяны залуу надад таалагдсангүй"
Би "таалагдах албатай юм уу?"
Тэхён "надад лав таалагдлаа. Үнэхээр дажгүй залуу юмаа"
Жимин "эрэгтэй хүн таалагдлаа гэж ярихыг чинь сонсох тэнэг байна. Чи яг л гей юм шиг санагдаад байгаа болохоор боль"
Тэхён "угаасаа таалагдсан юм чинь яах юм?" гэснээ босоод "за тэгэхээр жаргалтай хосууд минь би явлаа. Угаасаа надгүй байсан нь дээр биздээ" гэж хэлээд инээсээр яваад өгөв.
***
Ресторанаас гаран алхаж байтал Жимин "гэхдээ тэр Намжүүн гэлүү.. Тэр надад таалагдахгүй байна. Хамт усанд орж, хамт унтдаг ч гэх шиг. Чи яагаад тэр залуутай хамт байгаа юм бэ?"
"найз гэж хэлсэн шүү дээ. Бид угаасаа их дотно өссөн. Аавын найзынх нь хүү л дээ"
"найзынх нь хүү?? Өө тэгвэл удахгүй та хоёрыг сүй тавиулна гэх юм байна л даа"
Би гайхан Жимин рүү хараад "айн??"
Жимин харин урагшаа харан алхсаар "угаасаа тэгдэг юм. Тэхёны аав манай аав хоёр найзууд. Аав одоо ч намайг Сүногтой сүй тавиулах тухай ярьсаар байгаа. Энэ аавд ашигтай ч гэсэн би хүсэхгүй байгаа. Гэхдээ хүсэхгүй байлаа ч би аавыг бодохгүй байж чадахгүй. Ер нь яагаад чи бид хоёрын аавууд танилууд байж болоогүй юм?"
"больж үз"
"гэснээс....арай түрүүний залуу танайд байгаа юм биш биздээ? Чамайг 10 цагаас илүү оройтохгүй шүү гээд байсан?"
"ээж аав ажлаар хоёр хоног явчихсан. Тэгээд түүнд надад хань болоорой гэсэн юм байна лээ"
Advertisement
"бурхан минь! Тэгээд тэр гэрт та хоёр хоёулханаа хонох юм уу?"
"чи юу бодоод байгаа юм? Бид тусдаа унтана. Өөр өөр өрөөнд"
"тэгсэн ч та хоёр нэг гэрт хоёулханаа нэг дээвэр доор унтана шүү дээ. Ийм үед ямар ч эрэгтэй хүн зүгээр байхгүй нь ойлгомжтой"
Би явж байснаа зогсоод "бурхан минь Жимин! Намжүүн чам шиг биш за юу?" гэчхээд алхаж эхлэв.
"ер нь хамт унтсан ч яадаг юм? Намжүүн бид хоёр угаасаа сурчихсан"
"Ёнжү, чи ч аймар охин юмаа. Сурчихсан гэнэ шүү. Яаж эрэгтэй хүнтэй хоёулханаа байна гэж боддог байнаа? Би лав та хоёрыг хоёуланг чинь байлгаж чадахгүй"
Би түүний хэлснийг нэг их тоосонгүй өөр юм асуухаар шийдэж "түрүүн яагаад гэнэт тиймэрхүү юм яриад байсныг чинь асууж болох уу?"
"чи мэднэ шдээ"
"мм... Надад сайн болохоор уу?"
Жимин хэсэг бодож байснаа толгой дохив. Юугаа бодоод байгаа юм?
"гэхдээ чи гэнэт тэгэх хэрэггүй байсан юм. Тэр тусмаа Намжүүний өмнө. Бас гэнэт найз залуу, үерхэж байгаа энэ тэр"
"уг нь бид үерхэж байгаа гэж бодож байсан юм. Тэгж эвгүй байдалд оруулан байж миний сэтгэлийн илчлүүлчихээд"
"гэхдээ чи надаас асуугаагүй. Тийм байж үерхэх эсэхээ өөрөө шийдчихэж байгаа юм уу?"
Намайг ингэж хэлтэл Жимин явж байсан газраа зогсоод, над руу харан инээмсэглэснээ "тэгэхээр чи намайг өөрөөс чинь албан ёсоор гуйхыг хүлээгээд байсан юм уу?"
"мэдээж үгүй" гээд түүнийг орхин алхаж эхэллээ. Би эвгүй байдалд орчих шиг боллоо. Одоо тэр намайг өөрийг нь гуйхыг хүлээж байсан гээд ойлгочихсон байх даа! Гэхдээ Ёнжү, чи үнэхээр түүнийг хүлээгээгүй биз дээ?
Жимин инээдээ барьж ядсаар араас алхах ба харин би бага зэрэг улайсан хацраа барин алхаж байлаа.
Жимин "Хан Ёнжү надад сайн юм байна" гэхэд нь би шууд л зогсон эргэж хартал Жимин ч цочсондоо зогсчхов.
"юу гэнээ??"
"Хан Ёнжү надад сайн. Тийм биздээ? Чи надад сайн" гэж хэлээд нүд рүү минь харсаар бага зэрэг ойртов. Бурхан минь.. Догдолж байгаа зүрхээ зогсоож чадахгүй нь бололтой. Гэхдээ би энийг хүлээн зөвшөөрмөөргүй байна.
"ү-үгүй" гэж хэлээд эргэж харан алхаж эхлэв. Жимин ардаас алхсаар "тархи чинь үгүйсгэхийг хүссэн ч зүрх чинь тийм гэж байгаа"
Тэгтэл Жимин гэнэт араас "ХАН ЁНЖҮ НАДТАЙ ҮЕРХЭХ ҮҮ?" гээд орилчих нь тэр. Бурхан минь! Ойр хавиар явж байсан хүмүүс Жимин бид хоёр луу ээлжлэн харж байлаа. Би шууд л нүүрээ даран гүйтэл Жимин инээсээр ардаас гүйнэ. Энэ залуу ер нь галзуу байхаа? Ингэж орилдог нь яаж байгаа юм бол??
Жиминийг хажууд хүрч ирэхэд нь би "чи тэнэг юм уу? Гэнэт тэгж орилдог нь яаж байгаа юм?"
Жимин инээсэн хэвээр "өөрөөсөө асуу. Чи л намайг ийм болгочихсон. Би өөрөө ч мэдэхгүй байна. Чамайг хайрлаад л ийм тэнэг болчих шиг боллоо"
Өө заза. Энэ хүн ч надтай уулзсанаасаа хойш их өөрчлөгдөж байгаа бололтой.
"тэнэг болсон буруугаа надад чихиж байгаа юм уу? Тэгээд бас тэнэг хүн шиг орилоод яваад байхаар хүмүүс юу гэж бодох юм? Чи ч гэсэн хуучных шигээ их зантай, шалиг залуу шигээ л бай л даа. Гэнэт ингэж аашлаад байхаар чинь.."
"юу гэж?"
"нөгөө.."
Жимин над руу бага багаар ойртоход нь би ч мөн алхам алхмаар хойшилж байлаа. Жимин уруулаа бараг нийлүүлэх шахам зайд ирснээ инээмсэглээд надаас холдов. Би удаан түгжсэн амьсгаагаа хоёр гараа цээжин дээрээ тавьсаар арай хийн гаргалаа. Түүнээс болж сандарч, догдлоод байгаагаа нуумааргүй байгаа ч түүнд хэлж чадахгүй байна.
Жимин "зүрх чинь хэмнэл алдан цохилж, амьсгал чинь түргэсэж байгаа биздээ? Хамаг бие чинь халуу оргиод, өөрийн эрхгүй догдолж байна уу? Би ч бас тэгдэг. Учир нь чамд дурлачихсан болохоор"
Би удаанаар харцаа дээшлүүлэн түүн рүү хартал тэрээр хэсэг нүд рүү минь ширтэж байснаа "нүд худал хэлдэггүй юм" гэж хэлээд цааш харан алхаж эхлэв.
"харьцгаая. Хүргээд өгье"
***
Намжүүн хоёр хоног манайд байхдаа аавын ажлын өрөөнд байгаа юм. Аав тэр өрөөг нэг их ашиглаад байдаггүй ч байлгаад л байдаг. Гэхдээ үнэхээр том өрөө. Зай ихтэй, ажил хийх хэсэгтэй бас том өргөн ортой. Намайг тэр өрөөг ашиглая гэхээр уурлаад байдаг хэрнээ Намжүүнийг тэр өрөөнд оруулчихсан. Мэдээж аав ээж хоёр түүнд сайн. Аав ажлаа хийж байхдаа заримдаа тэндээ унтах тохиолдол байдаг учир ийм өрөө гаргасан юм. Гэхдээ одоо тийм их ашигладаггүй. Учир нь тэр үргэлж гадагшаа явж байдаг болохоор.
Намжүүн өрөөндөө, харин би зочны өрөөнд зурагтаар кино үзэн сууж байтал гэнэт хаалга дуугарав. Цагт хартал 22:30. Ийм орой хэн байдаг билээ?
Гайхсаар очоод хаалга тайлтал Жимин инээчихсэн зогсож байх нь тэр. Жинсэн өмдөн дээр хар hoodie, тэгээд хичээлийнхээ цүнхийг үүрчихсэн байсан ба дээр нь зүүн гартаа нэг цүнх барьчихсан байв. Үнэндээ тэр ингээд хувцаслачихсан чинь нэг л өөр гэхдээ гоё харагдаж байна. Тэр хичээл дээр, өдөр бүр үнэхээр цэмцгэр байдаг ба үргэлж үсээ хойш нь гелдчихсэн байдаг. Харин одоо үс нь хааш яаш байгаа энэ төрх нь надад таалагдаж байлаа.
Би "чи... Юу хийж байгаа юм?"
Жимин "чамтай хамт хонох гэж ирлээ. Үгүй ээ та хоёртой" гэж хэлээд инээмсэглэхэд түүний хоёр нүд нь алга болчхов. Хөөрхөн юм.
Advertisement
- In Serial30 Chapters
OriginStory the VRMMO: The advent of AxeBear
Narumi Ando, a former delinquent gone gamer, is a total VRMMO addict who just can’t find the perfect VRMMO to get comfortable with. But Origin Story, a VRMMO that’s just about to go live, just might change all that. … Not just your skills, your backstory as well will shape the world you step out into! Love it, live by it, fight it, or deny it; whatever you choose to do, you can’t erase it, you and your world’s: OriginStory (the VRMMO) Main Site: https://honyakusite.wordpress.com/originstory-the-vrmmo-the-advent-of-axebear/ (Illustrations and the latest chapters - and a more aggressive update - rate found on the main site) Author's description: Basically a gaming story about a game (aka no weird ai sentience, voodo sci fi magic, yada yada), centering around an aggressive axe-player who enjoys chaos and a little leeroy jenkins-ing. As it is written for the audience who also reads translated LNs, there is a strong J-light novel influence as well as Japanese jargon thrown in. You have now been forewarned.This is also written for gamers, so yeah, gaming jargon and game-world building in the extras. The previous description of the MC being a bit of a ladies' lady has been scrapped, since the MC basically gave me an 'F you' and went and did her own thing.
8 176 - In Serial49 Chapters
The Alpha and the Vigilante✔️
BOOK 1 OF THE GIFT CHRONICLES••• When the Moon Goddess created the first werewolves, she split one soul between the two of them, thus creating a perfect soulmate for every werewolf thereafter, known as their mate. Upon the birth of a werewolf, she assigns them with a supernatural ability, known as their Gift•••Ares is a killer. During the day, she is busy fulfilling her duties as the Gamma of her pack. However, before anyone wakes, she sneaks out to unclaimed territory and assassinates rogues to avenge her parents' murder. The Moon Goddess made the mistake of granting her the ability to materialize weapons at will, and Ares fully intended to use her powers as much as she could to deal out vigilante justice. Cain, the cruel Alpha of the Blood Lake Pack, has given up on finding his mate. At 28 years old, it seems unlikely that he will ever find her. All hope is lost until he meets the shockingly violent Gamma from a neighboring pack. His only problem is, she won't go with him easily. Highest Ranks: #1 in Love• 8/7/19#1 in TeenFiction• 8/30/19#1 in Luna• 9/2/19#1 in Rogue•8/9/19#6 in Werewolf•8/12/19 #7 in Alpha•8/12/19#3 in Mate•9/2/19#1 in Supernatural•8/20/19#1 in Assassin•8/30/19
8 617 - In Serial42 Chapters
Hubris
David is a troubled youth, torn between his natural empathy and his desire for apathy. One Day he is suddenly summoned into another world where one can get incredibly strong by killing other beings. In this world he will have to face cruelty, kindness, love and despair. Walking the fine thread between good and evil he will have to choose his destiny: to be a hero, a demon king or something completly different.......
8 241 - In Serial11 Chapters
Bladed Advent
Ascending the Halford Throne after the untimely death of his older brother King Preston, Auric really just wants to kick back and have a good time, but rebuilding what was once the most powerful empire in the world is no easy task. When dangers far beyond his imagination begin to threaten the well being of his people, he's going to have to step up to the plate and show them what he's got.
8 111 - In Serial18 Chapters
Ten Tailed: A Unique Creature
In a seemingly desolate forest far off to one of the corners of the world, void of human lives exists the forest of intelligent monsters and aborations which are believed by the majority of humans to be evil and plot the demise of humanity, while others believe all they are good for are materials and pets.But among these monsters a unique monster is born into the lifestyle of 'survival of the fittest' and will turn both human and monster territory to fear his mischievous plots and soul shattering power as he grows.
8 234 - In Serial13 Chapters
{Smut Warning} Big Fun {Kurt Kelly X Ram Sweeney}
{this art is not mine. I can't draw people.}{Under editing} So drunk that he doesn't even know his own name, Ram Sweeney drags his best friend, Kurt Kelly, into a room with him, and he's horny as fuck. Yes, this burns slow.
8 213

