《playboy issues | jimin》1|9
Advertisement
"ч-чи чинь юу яриад байгаа юм?? Юун энд хонох?"
Жимин "эхлээд би орчихъё" гэснээ намайг түлхэн орж ирээд хаалгаа хаав. Тэгээд орж ирэн ийш тийш шагайн харж байснаа "нөгөө Намжүүн ах яасан юм?"
"өрөөнд байгаа. Ажлаа хийж байгаа байх. Гэхдээ чи яах гээд байгаа юм бэ? Хононо гэдэг чинь юу гэсэн үг юм? Хэн зөвшөөрсөн юм?"
Жимин "гэхдээ чи намайг ингээд хүрч ирж байхад хөөхгүй юм байгаа биздээ?" гээд гартаа барьсан цүнхээ надад харагдуулахаар дээш өргөлөө. Тэгээд "энэ цүнхэнд дүрэмт хувцас бас өөр нэг хувцас байгаа. Харин энд" гэснээ арагшаа харан үүрсэн цүнхээ харуулаад "энд хичээлийн юмнууд" гэчхээд над руу харан инээмсэглэлээ.
"нэг мөсөн бүх юмаа авчраад энд нүүгээд ирчихгүй яасан юм?"
Жимин "болох юм уу?" гэж хэлээд инээснээ "би чамайг тэр ахтай хоёуланг чинь байлгаж чадахгүй ээ. Тэглээч чи зөвшөөрсөн зөвшөөрөөгүй би энд хонох л болно" гэснээ хажуугаар зөрөн миний өрөөнд орчхов. Би араас нь орж ирээд "хүүе чи арай миний өрөөнд хамт унтах гээд байгаа юм биш биз?" гэтэл Жимин цүнхээ орон дээр тавьснаа над руу ямар ч хувиралгүй хараад "тиймээ"
"юу?? Яаж болдог юм? Намжүүн бид хоёрыг нэг дээвэр доор энэ тэр гээд байсан байж чи өөрөө надтай хамт унтах гээд байгаа юм уу??"
"үерхэж байгаа хүмүүс болдоггүй юм уу?"
"хэн үерхээд байгаа юм??!"
"нэг тал нь арай зөвшөөрөөгүй бол тэрийг үерхсэн гэж хэлж болох уу?"
"айн?? Мэдээж үгүй!"
"тэгвэл хоёулаа одооноос үерхэж байгаа шүү"
"би зөвшөөрөөгүй!!"
Гэнэт өрөөний хаалга онгойход Жимин бид хоёр хоёулаа үүд рүү харав. Намжүүн над руу, дараа нь Жимин рүү харснаа "өө Жимин ирсэн юм уу? Ийм орой юу хийж яваа юм?"
Жимин "Ёнжүтэй хамт хонох гэж байгаа юмаа. Үнэндээ би гэртээ ганцаараа амьдардаг юм. Мэдээж Ёнжүг ганцааранг нь байхад ирдэггүй л дээ тэгээд та ч гэсэн байгаа болохоор гурвуулаа хамт байвал арай хөгжилтэй юм уу гээд л.." гэж хэлээд над руу харахад нь би түүн рүү "юугаа яриад байгаа юм?" гэсэн харцаар харав.
Advertisement
Намжүүн гэнэт инээмсэглэснээ "тэгвэл болж дээ. Уг нь би Ёнжүд хань болох гэж ирсэн ч компанийн ажил ч бас их байгаа. Гэхдээ маргааш Ёнжүд зориулж цаг гаргая гэж бодож байлаа"
Би "үгүй ээ тэр маргааш явчихна"
Жимин "та тэр цагаа надад ч гэсэн гаргачих"
Түүнийг ингэж хэлэхэд Намжүүн бид хоёр гайхсан харцаар түүн рүү харав. Жимин нээх их тоогоогүй байдалтай Намжүүн рүү харсан хэвээр "Ёнжүгийн багын найз гэсэн биздээ? Тэгвэл миний ч гэсэн найз гэсэн үг. Би ч гэсэн тантай найзууд болох гэсэн юм" гэж хэлээд инээмсэглэхэд Намжүүн ч гэсэн зөрүүлэн инээмсэглэснээ толгой дохин "тэгье" гээд над руу харснаа "сайхан амраарай" гэж хэлчхээд гараад явчхав.
Түүнийг гарсны дараа би нэг амьсгаа авчхаад Жимин рүү харав. Тэр ч гэсэн над руу харснаа "тэр намайг хонохыг зөвшөөрчих шиг боллоо" гэснээ эргэж харан цүнхтэй юмаа янзалж эхлэв.
Унтах дөхсөний дараа би түүнд орныхоо хажууд газар ор дэвсэж өгөөд "энд унт"
"чи ч үнэхээр хатуу сэтгэлтэй юмаа. Найз залуугаа ганцааранг нь энэ хүйтэн шалан дээр унтуулах гэж байгаа юм уу?"
"юу гээч, би чамайг хүйтэн шалан дээр биш дээр нь баахан юм дэвсчихсэн байгааг харахгүй байна уу? Бас зузаан хөнжил. Тэглээч манай шал хүйтэн биш. Харин ч халууцвал цонх онгойлгоорой. Бас зүгээр л чамайг зочны өрөөнд биш өөрийнхөө өрөөнд унтуулж байгаад баярла" гэж хэлээд шууд гэрлээ унтраан орондоо орлоо. Би нуруугаа харуулаад хэвтчихсэн ч Жиминийг газар хэвтэж байгааг анзаарав.
Жимин "би чамтай хамт-"
"үгүй"
"заза"
Хэсэг хугацаанд чимээгүй байсны дараа Жимин "чи унтаж байна уу?"
"тийм"
"надтай жоохон яриач?"
"чадахгүй"
"уйдаад байна"
"би унтмаар байна"
"миний нойр хүрдэггүй ээ"
"надад ямар хамаатай юм?"
"магадгүй чи орон дээр байгаа болохоор"
"бурхан минь унтаад өгөөч!"
Намайг ингэж хэлсний дараа Жимин чимээгүй болчхов. Хэсэг чимээгүй болчхоор нь унтчихсан гэж бодтол дахиад ярьж эхлэх нь тэр.
"газар унтах эвгүй юмаа"
...
"миний нуруу өвдөөд байна. Хэрвээ өнөөдөр ингээд унтчихвал маргааш нуруу эвгүй болчих байхдаа"
Advertisement
...
"надад дэр өгөөч?"
Түүнийг ингэж хэлэхэд нь би өндийж босоод хажуудаа байсан дэрээ Жимин рүү хүчтэй шидлээ. Яг нүүр лүү нь оночихсон тул тэрээр дуу алдсанаа дараа нь дэрээ нүүрнээсээ аваад "ёооё оо" гээд над руу хачин харав.
"чи өдөөд байгаа юм уу? Намайг унтуулаадах" гэж хэлчхээд буцаад хэвтлээ. Тэгтэл Жимин дэрээ тэвэрсээр дуу дуулж эхлэв. Энэ залуу чинь галзуурчихаа юу? Ямар новшоо хийгээд байнаа?
Би дэрээ нүүрэндээ наасаар эцэст нь тэвчихээ болиод яг тэсрэх гэж байтал Жимин чимээгүй болчхов. Тэгснээ "яг үнэнийг хэлэхэд би даараад байна. Намайг дулаацуулаад өгөөч"
Би дахиад өндийн босоод "чи ямар ядаргаатай юм бэ Жимин? Хэзээ ингэж их ярьдаг болчихсон юм? Амаа татаад унтаад өг л дөө" гэтэл Жимин ч гэсэн босон сууснаа "би чамтай хамт орон дээр унтчихъя. Тэгвэл дахиж ярихгүй"
"үгүй"
"би чамайг яахчгүй дээ. Чамаар оролдохгүй" гэсээр дэрээ тэвэрчихсэн сууж байгааг нь хартал "үгүй" гэж хэлж чадахааргүй байлаа. Тэр хэзээ ийм хүүхэд шиг болчихсон юм бэ? Ийм төрхөнд нь нэг л дасаж өгөхгүй байна.
Би санаа алдаад, нүдээ эргэлдүүлсээр буцаад хэвттэл Жимин инээмсэглэн дэрээ тэвэрсээр босч ирээд миний хөнжилд орчхов.
Би түүнээс холдоод "хөөе чи өөрийнхөө хөнжлийг нөмрөөч!"
Жимин дэрээ толгойныхоо доор тавин дэрлэснээ над руу харан хэвтээд "би даараад байна гэсэн шдээ. Нэг хөнжилд хамт унтвал дулаахан байдаг юм"
Би хариу хэлэлгүй түүн рүү нуруугаа харуулан хэвттэл ардаас гэнэт Жимин тэвэрчих нь тэр. Түүний толгой яг миний ард байгаа нь амьсгалаас нь мэдрэгдэж байв. Би шууд л түүнээс холдох гэсэн ч Жимин гараа улам чангалаад "намайг дулаацуул"
"яагаад би?? Чи надад хүрэхгүй гэчхээд яагаад ингэж аймар ойртоод тэврээд байгаа юм? Энэ чинь үнэхээр эвгүй байна"
Жимин "би чамайг яахчгүй гэсэн болохоос хүрэхгүй гээгүй шүү дээ. Зүгээр л ингээд унтчихъя аа. Би угаасаа үүнээс илүү зүйл хийхгүй" гэж хэлээд улам ойртон нүүрээ хүзүүнд наачхав. Түүний амьсгал миний арьсанд мэдрэгдэх тусам хамаг биеийн шар үс босч, зүрхний цохилт ч хэвийн хэмжээнээсээ хэд дахин түргэн цохилох нь мэдрэгдэж байлаа. Үнэндээ түүний бие надтай наалдчихсан, тийм ойрхон байгаа нь надад мэдээж эвгүй байна. Дээрээс нь тэр намайг тэвэрчихсэн болохоор халууцаж эхэлж байлаа. Би түүнийг биш тэр намайг дулаацуулаад байна!
"х-хөөе Жимин... үнэндээ би халууцаад байна. Чи намайг тэврэхгүй байж болох уу?"
"тэгвэл чи эргэж хараад намайг тэвэрчих"
"тэгвэл бүр халууцдаг юм байгаа биздээ?"
"тэгвэл ингээд л хэвтье" гэж хэлээд надтай улам ойртоод байв. Тэр юм дуугарах болгондоо улам ойртоод эсвэл гараа чангалаад байх юм?
Би эцэст нь унтахаар нүдээ аньтал Жимин ардаас толгой дээр зөөлөн үнссэнээ "сайхан амраарай" гэхэд нь биеийн хамаг дулаан нүүр лүү ороод явчихсан мэт л болов.
Бурхан минь, Пак Жимин би чамд дурлаад байх шиг байна..
──────────
😂 🤔
Advertisement
- In Serial87 Chapters
A fine octet of legs
When you go to sleep, you expect to wake up with the same number of legs as you went to bed with. This is not generally seen as a big deal. In fact, many people take this for granted.Apparently, however, this was a luxury that Rita was not going to have access to anymore. Somehow equipped with four times the number of legs she’s used to, she is going to need to learn to learn to walk pretty damned quick if she wants to survive in the post-apocalyptic hellscape outside her apartment that she was almost certain wasn't there yesterday. Right, and stay sane. Which, judging from how pushy her inner voice was becoming, might just be the biggest challenge of all…
8 164 - In Serial12 Chapters
『Master Of Centipedes』
Every night, when he rested on his bed and looked back on his way of life. He discovered nothing but regrets. But what could he do then? He was now old and out of time—he could do nothing but accept his life choices and pray that he acquire enough wisdom to experience life with little regrets in the next life. Life is cruel. Everyone faces mishaps, sorrows, and tragedies, which in turn give birth to regrets. 『Master Of Centipedes』 is a story of a king who lived his entire life, caged in the misery of regrets but received a second chance in life. Once a king, now a pupil inside a sect. This time, will he be able to live a life any different from before? Note: He doesn't reincarnate as a centipede. Instead, he's a being who can control centipedes. But, the insects will evolve.
8 187 - In Serial11 Chapters
The M.S. Fortune
John comes out of stasis aboard Starship Fortuna and is instantly made Captain by the bestest Simulated Intelligence in the Universe and then they live happily ever after, solving problems. Yeah. That’s totally what happens. Where are you going John? Why don’t you like my synopsis? I think it’s great and totally not full of lies. ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Written by Vitaly S Alexius (author of Romantically Apocalyptic) and Angry Spider (author of... various). Dark comedy! Fantastic Adventure! Space! Sexy robots! Please insert more descriptive keywords! Notice of interest:This book operates on a unique concept of "Reader Causality". Meaning - every review left on it incrementally impacts the story, adding in a new, minor twist to it. If you already left it a review - then you can impact the story by leaving comments beneath new chapters.
8 81 - In Serial11 Chapters
Crafting Hero
The story of a Hero that was summoned to another world, later discarded due to his class. Crafting his way through the world; Full of exotic weapons, potions, and beasts-armors - His crazy adventure has just begun
8 288 - In Serial30 Chapters
Again
Most villains, no matter how terrifying, are defeated by a hero on the first try. The hero may be forced to flee or otherwise delay the real confrontation, but it’s still certain that he will win when it occurs. But some villains simply defeat all comers. Against an opponent like that, the only options are to give up or to try again. --- This story is a participant of the WriTEr's pledge. In short, I promise to finish it, and may I be Hall of Shamed if I don't.
8 115 - In Serial40 Chapters
Dragon Cross
When he was 5, his Mother sacrificed herself to save him. When he was 10, he picked up a very plain but peculiar Mask. When he was 15, he became a pioneer on a path never before treaded in his Cosmos.... “What is right and what is wrong? Justice and evil, who says what is evil and what is not? All paths end in the same spot, the journey there will be the only difference between them, however, that journey will define a person's life....” - Jack. Also check out my wordpress page ---> PORO LAND When leaving a rating, please (for the love of god) let me know what you like and what you did not like. This is especially for those that leave a low rating. If you leave a rating 2 and don't say anything about why, it is very hard to figure out why you left a rating like that. Also, anyone who is interested in doing a coverart for the story, is very welcome to do so. (I have no money to pay you as this is a non profit project of mine)
8 206

