《playboy issues | jimin》2|2
Advertisement
Оройн 9 цагийн үед аавын дуудсанаар түүний гэрт очлоо. Орж ирэхэд тэдний үйлчлэгчид угтаж авах ба ажлын өрөөндөө сууж байгаа гэв. Дээд давхар луу гаран өрөөнийх нь үүдэнд ирсний дараа хэсэг зогсож байгаад хоёр удаа тогшчихоод хаалгыг нь түлхэн дотогш орлоо. Харанхуй, зөвхөн ширээний гэрэл тусах өрөөнд аав яг л өмнөх шигээ ажлын ширээнийхээ ард бичиг цаас эргүүлэн сууж байлаа. Тэгээд намайг харсан даруйдаа барьж байсан зүйлсээ тавин, нүдний шилээ авав. Намайг ширээнийх нь урд очин зогстол "ирчихсэн үү" гэснээ ширээний ардаас босон "суу" гээд ширээний ойролцоох буйдан руу заалаа. Түүнийг суусны дараа би урд нь очин суутал аав "үнэндээ чамтай ярилцах зүйл байна"
"юу юм?"
"Сүног та хоёр юу болж байна?"
Би түүн рүү хальт харсныхаа дараа буцан доош хараад "үнэндээ бид тэр өдрөөс хойш уулзаагүй, харьцаачгүй. Би хэлсэн шүү дээ. Түүнтэй сүй тавих бодолгүй гэж"
Аав нэг хөмсгөө өргөн над руу харснаа "үнэхээр үү?" гэж хэлээд хойш буйдан налан суулаа.
Тэгээд үргэлжлүүлэн "тэр харин тийм бодолгүй байгаа бололтой байсан"
"юу гэсэн үг юм?"
Би гайхсаар аав руу харан асуутал тэр "Сүног сүй тавихыг зөвшөөрсөн"
"юу?"
Аав инээснээ "тиймээ чамайг гайхна гэж мэдэж байсан юм. Тэр бусад жирийн охид шиг чамд долигнож, сүй тавихыг шууд зөвшөөрөх нэгэн биш шиг санагдаж байсан тийм үү? Надад ч гэсэн. Гэхдээ түүний яагаад гэнэт сүй тавих болсныг мэдэхгүй байгаа ч одоо чиний шийдвэр хэрэгтэй байна"
"би чадахгүй ээ"
"Жимин. Би чамайг хүчлэхийг хүсэхгүй байгаа ч сайн бодоод үзээрэй. Би чамд хугацаа өгч байна. Хүчээр шийдвэрлэхийг хүсэхгүй л байна шүү" гэж хэлээд буйдан дээрээс босон алхаж байснаа цонх руу харан зогсоод "чи яагаад Сүногтой тухтай уулзаад үзэж болохгүй гэж? Чамд тохирох охин шиг санагдсан. Танай найз Тэхёны дүү гэсэндээ хөөрхөн юм билээ. Магадгүй чи түүнтэй хэд хэдэн удаа болзоод үзвэл таалагдах ч юм билүү"
Би буйдан дээрээс босон "би бодож үзнээ" гэчхээд өрөөнөөс гарлаа. Өрөөнөөс гарсны дараа шатаар бууж байтал өөдөөс нэг танил эмэгтэй гараад ирэх нь тэр. Ээж.
"Жимин?"
Би түүн рүү харсан болчхоод хажуугаар нь зөрөн шатаар буулаа. Үүд рүү алхаж байх замд араас дуудах шиг болсон ч сонсоогүй мэт царайлсаар хаалгаар гарав. Түүнтэй уулзана гэж бодсонгүй.
Тэднийхээс гаран машин руугаа алхаж байх замдаа "ямар хачин охин бэ? Анх уулзахад найз залуутай, намайг аавдаа хэл гэж байсан хүн нь өөрөө байж одоо болохоор надтай сүй тавих гээд байгаа юм байх даа?" гэж амандаа үглэсээр машиндаа суулаа. Машинаа асаан хөдлөхийнхөө өмнө "эсвэл найз залуудаа хаягдчихсан юм болов уу?"
Advertisement
Хэсэг бодож байгаад гэр лүүгээ харихаар хөдлөв. Явж байх замдаа Тэхён руу залган түүний дүүгийн дугаарыг авлаа.
Гэртээ орж ирснийхээ дараа Сүногтой ярихаар шийдэн түүн рүү залгатал шууд л авав.
⁃ Жимин?
⁃ Миний дугаарыг мэддэг юм уу?
⁃ Хэрэг болно гээд тэмдэглэчихсэн байсан юм. Харин та над руу яах гэж залгадаг билээ? Аан.. Би өнөөдөр аавтай чинь уулзсан. Мэдсэн байх тийм-
⁃ Яагаад гэнэт сүй тавих болсныг чинь асууж болох уу?
⁃ Онцын шалтгаан байхгүй ээ. Зүгээр л гэнэт өөртэй чинь гэрлэмээр санагдаад.
⁃ Зүгээр л жинхэнэ шалтгаанаа хэлж болохгүй юу?
⁃ Би танд хэлж байсандаа.. Найз залуутай гэж. Тэр надаас салчихсан юм. Гэхдээ түүнийг хэнтэй холбоотой байсныг мэдэх үү? Таны найз охин Хан Ёнжү. Түүнтэй үерхдэг байсныг нь би саяхан мэдсэн.
⁃ Ёнжүтэй үерхдэг байсаан? Гэхдээ чи яаж Ёнжүг мэддэг юм?
⁃ Би сүйт залуу болох хүнийхээ талаар бага зэрэг судалсан юм л даа. Хан Ёнжү.. Үнэхээр онцгой охин тийм үү? Таны хувьд ч.., Хусогийн хувьд ч. Тэр таны бардам занг чинь буулгасан гэж сонссон юм байна. Тэхён ахаас ч бас сонссон.
⁃ Тэгээд чиний шалтгаан чинь тэр найз залуугаас чинь болсон л гэж битгий хэлээрэй дээ. Тэр чинь одоо Ёнжүтэй ямар ч хамааралгүй хүн.
⁃ Хамааралгүй гэнэ шүү.. Өнөөдөр хүртэл би тэр хоёрыг хамт явж байхыг харсан.
⁃ Ю-юу?
Тэр хоёр хамт явж байсаан?
Би хэсэг чимээгүй байж байгаад:
⁃ Түүнийг хэн гэдэг гэнээ?
⁃ Жон Хусог. Гэхдээ би таныг түүнд Ёнжүгээс болж ямар нэг зүйл хийгээсэй гэж хүсэхгүй байна. Аан бас надтай сүй тавих талаар бэлтгэлтэй байгаарай.
Тэр ингэж хэлээд тасалчхав.
Жон Хусог.. Ёнжүгийн хуучин найз залуу. Тэгэхээр тэр өмнө нь хүнтэй үерхдэг байсан юм уу?
Гэртээ орж ирээд удаагүй байтал утас дуугарлаа. Хартал тэмдэглээгүй дугаар байсан ба хэсэг хартал нэг л танил дугаар байх нь тэр. Хусог?
Тэр миний дугаарыг устгаагүй юм уу? Гэхдээ яах гэж над руу залгадаг байнаа?
Эцэст нь Хусогтой уулзахаар хэлсэн газар нь очтол тэр аль хэдийн ирчихсэн сууж байлаа. Би түүний урд нь очин суугаад "юу хэлэх гэсэн юм?"
"салаад удаж байгаа ч иймэрхүү зүйл хэлж байгаадаа эхлээд уучлалт гуйчихъя. Чи манай эмээг мэднэ дээ? Түүний бие ойрд их муу байгаа. Би бараг л амралтын өдөр болгон Гванжү рүү эмээ дээр очдог. Аав ээж ч гэсэн тэнд эмээг асарч байгаа. Тэгээд өмнөх амралтын өдрөөр очиход тэр чамайг хармаар байна гэсэн"
Advertisement
"н-намайг уу?"
"тэр чамд үнэхээр сайн байсан шүү дээ. Биднийг үерхдэг байхад чамд ямар сайн ханддаг байсан билээ дээ? Тэгээд би чамаас нэг юм гуйх гэсэн юм. Энэ амралтын өдрөөр надтай хамт эмээ дээр очих уу?"
"үнэндээ би эмээ дээр очмоор байгаа ч.. Хоёулаа хамт явбал найз охин чинь юу гэж бодох юм?"
"өө чи мэдээгүй байх тийм үү? Бид салчихсан"
"салчихсаан?? Хэзээ?"
"удаагүй ээ. Хэд хоногийн өмнө"
"өө тийм үү. Гэхдээ би явж чадахгүй ч байж магадгүй. Үнэндээ би амралтын өдрөөр Жиминтэй гарна гэчихсэн"
"Жимин гэж?" гээд тайлбар эрсэн янзтай харахад нь би "мм ... Миний найз залуу байгаа юм"
"тийм байх нь. Гэхдээ түүнд хэлээд явж болохгүй юу? Өглөө эрт яваад оройдоо буцаад ирнээ. Намайг найзыгаа гээд л хэлчих"
"би явахыг хичээнээ. Эмээтэй уулзаагүй удаж" гэж хэлээд босон "тэгэхээр би одоо явлаа. Явах болохоороо залганаа" гэчхээд тэр газраас гаран явлаа.
***
Ангид хичээл орохоос өмнө бодол болчихсон сууж байтал гэнэт хажуунаас хэн нэгэн цохиход нь цочин харвал Мисү байлаа. Тэрээр урд суудалдаа суугаад "юу вэ? Чи яачихсан юм? Би сая чамайг үүднээс авахуулаад долоон удаа дуудлаа"
"өө уучлаарай"
"юу болоов?"
"юу ч биш дээ. Онц юм байхгүй. Гэснээс Жиминийг харсан уу?"
"мэдэхгүй ээ. Та хоёр муудалцсан юм уу?"
"үгүй л дээ. Зүгээр л Жимин надтай ерөөсөө холбоо барихгүй юм. Завсар зайгүй л залгаж, зурвас бичээд байдаг юмсан"
Намайг ингэж хэлэхэд Мисү мөрөө хавчаар урагшаа харав. Гэхдээ үнэхээр л Жимин үнэхээр чимээгүй байна.
***
Хичээл тарсны дараа сургуулиас гарч иртэл өөдөөс Жимин хүрээд ирэв. Тэгснээ юу ч болоогүй мэт инээмсэглээд "явцгаах уу?"
"хаашаа?"
"гэр лүү чинь. Өөр хаачих юм? Би чамайг хүргэж өгдөг биздээ" гэж хэлээд түрүүлээд явчхав. Би хэсэг гайхан харж байгаад ардаас нь очлоо.
Машинд суусны дараа хөдлөхөөс өмнө би "чи зүгээр үү? Сонин байх чинь" гээд бүсээ зүүсээр хэлтэл Жимин "би яасан гэж?"
"өчигдөр намайг хүргэж өгснөөсөө хойш ерөөсөө холбоо бариагүй. Тэгээд өнөөдөр өглөө ч гэсэн. Тэгснээ одоо гэнэт юу ч болоогүй юм шиг л.."
Жимин ойртон миний уруул дээр үнссэнээ "юу ч бишдээ. Зүгээр л зарим зүйлсийн талаар бодох хэрэгтэй байсан юм" гээд надаас холдоод машинаа асаав.
Гэр лүү харьж байх замд хэсэг чимээгүй явж байтал Жимин "Жон Хусог. Чиний хуучин найз залуу байх аа?"
Хусог?? Тэр яаж мэддэг билээ?
"юу? Тиймээ, аль өмнө жил үерхэж байсан юм. Гэхдээ чи яаж мэдсэн юм?"
"зүгээр л. Найз охиныхоо талаар жоохон судалсан юм. Тэгээд та хоёр одоо холбоотой байгаа юу?"
"үгүй ээ" гэчхээд гэнэт нэг юм санан "аан нээрээ. Энэ амралтын өдрөөр би Гванжү рүү явах гэж байгаа юм. Гэхдээ тэр өдөртөө багтаад ирэх болохоор хоёулаа дараагийн өдөр нь гарцгаая"
"тэгье ээ. Гэхдээ яах гэж байгаа юм?"
"чамд хэлвэл уурлахгүй биздээ?"
Жимин инээснээ "би юунд нь уурлах вэ дээ"
"үнэндээ Хусогийн эмээ надад их сайн байдаг. Ер нь би Хусогоос илүү эмээтэй их дотно байсан. Тэгээд эмээгийн бие ойрд муу байгаа дээрээс нь түүнтэй уулзаагүй үнэхээр удсан болохоор нэг очоод уулздаг юм уу гэж бодоод"
"бараг л гэр бүлийнхэнтэй нь танилцчихжээ. Тэгээд Хусогтой хамт явах уу?"
"тиймээ"
"би чамайг явуулж чадахгүй ээ"
Би гайхсаар Жимин рүү хараад "юу?"
"хуучин найз залуу чинь одоо ганц бие. Тэгээд та хоёр хоёулхнаа явна. Тэр чамд одоо ч талтай байхыг хэн мэдэх юм? Би лав чамайг тэрэнтэй хамт явуулж чадахгүй"
"ү-үгүй ээ юу гэсэн үг юм? Хусог надад талтай?? Инээдтэй байна шүү Жимин. Тэр тийм биш. Намайг хаяхдаа юу гэж хэлснийг нь мэдвэл чи лав ингэж хэлэхгүй дээ"
"хамаагүй ээ би чамайг явуулахгүй"
"би зүгээр л эмээтэй уулзчихаад ирнэ шүү дээ. Хусог одоо бол зүгээр л миний найзын хүрээ. За бараг найз ч биш дээ. Танил шахуу"
"тэгсэн ч ямар эрүүл ухаантай хүн найз охиноо хуучин найз залуутай нь хоёуланг нь явуулж байдаг юм? Тэгээд явуулчхаад юу ч бодож суух юм билээ. Эсвэл чи одоо ч Хусогт сайн юм уу?"
"больж үз Жимин. Надад ярьж байгаа зүйлс чинь таалагдахгүй байна"
Жимин санаа алдсанаа машинаа зогсооход гэрийн үүдэнд ирчихсэн байв. Тэгснээ гэнэт инээмсэглэснээ над руу хараад "тэгэхээр... энэ тухай дараа ярилцъя. Одоо ор доо сайхан амраарай" гэж хэлээд уруул дээр үнсэв. Намайг машинаас буусны дараа тэрээр инээмсэглэсээр гараа даллан яваад өглөө. Би араас нь харж хэсэг зогсов.
Би инээмсэглэсээр "хачин хүн шүү. Гэнэт гэнэт өөр хүн шиг аашлах юм. Гэхдээ л надад уурлаж чадахгүй байгаа юм даа"
Advertisement
- In Serial108 Chapters
Mother of Learning
Zorian is a teenage mage of humble birth and slightly above-average skill, attending his third year of education at Cyoria’s magical academy.He is a driven and irritable young man, consumed by a desire to ensure his own future and free himself of the influence of his family, whom he resents for favoring his brothers over him. Consequently, he has no time for pointless distractions or paying attention to other people’s problems.As it happens, time is something he is about to get plenty of. On the eve of the Cyoria’s annual summer festival, he is killed and brought back to the beginning of the month, just before he was about to take a train to Cyoria.Suddenly trapped in a time loop with no clear end or exit, Zorian will have to look both within and without to unravel the mystery before him. And he does have to unravel it, for the time loop hadn’t been made for his sake and dangers lurk everywhere…Repetition is the mother of learning, but Zorian will have to first make sure he survives to try again — in a world of magic, even a time traveler isn’t safe from those who wish him ill.
8 442 - In Serial18 Chapters
Big Iron
On his way home from the conclusion of a devastating civil war, monster hunter Blake Campbell encounters dark entities who have made their home in a sleepy mountain town. Big Iron is a short novel set in Alternate Reality America with folk magic, superstition, and Lovecraftian horror throughout.
8 189 - In Serial6 Chapters
Oblivion
Oblivion. Gone. Vanished.When Lord of Darkness, a famous guild leader of the top guild in VRMMORPG System's PLAYGROUND has his character deleted by a mysterious power, the world is thrown into chaos.James Boone, former player of LoD, designer of this power, just wants to play the game casually with his friends and family - as casually as a man of his calibre can. And then there's System. They are the god of this virtual world, and enjoy making things challenging for James.Join James & his friends
8 162 - In Serial27 Chapters
Flatlander
A sell-sword struggles to find meaning in a world filled with pain, violence, and loss. Noble Houses rule from Hoverstones that loom over the Flatlands and the Highlands; they act in their own interests, playing politics and more. Tribesmen roam free, a true terror to all they prey upon. Elves scour the lands for objects of great power. And there are rumors of dragons, reemerging at the beckon call of new masters.... Written in a style similar to Game of Thrones, though different and unique, Flatlander is a serial novel filled with uncertainty, peril, and, for the bold, fortune. Enjoy!
8 182 - In Serial24 Chapters
Titan United Book 2
On the outer reaches of Titan space, a dangerous Titan mercenary finds himself marooned on a planet far from home. He must find a way to survive the local wildlife, a strange ecosystem, his own injuries while looking for a way to reconcile his bloody past. He finds out that the planet has a higher oxygen level and time is running out before his blood is poisoned and he becomes a permanent fixture of this planet's ecosystem. His name is whispered like an urban legend throughout Titan society and one way or another, when you cross Lupis, you will never be safe again.
8 109 - In Serial15 Chapters
muses
obsessive thoughts of an artist. ®( haikyū : akaashi keiji x fem! reader )" completed "
8 144

