《playboy issues | jimin》2|5
Advertisement
Жиминээр гэртээ хүргүүлэн орж ирээд удаагүй байтал ээж орж ирэв. Намайг өрөө рүүгээ явах гэж байтал араас дуудан "өнөөдөр гайгүй ирсэн үү?"
"өө тиймээ Жимин хүргэж ирсэн"
"мм Жимин үү..? Жимин.."
"аав яасан юм?"
Ээж "ажилтай байгаа байх. Өнөөдөр ирэхгүй байж магадгүй" гэж хэлээд өрөөндөө орчхов. Бодвол муудалцчихсан юм байхдаа?
Өрөөндөө орж ирсний дараа маргаашийнхаа хичээлүүдийг янзалчхаад сууж байтал утсанд зурвас ирэв.
:
Санаад байнаааа Жү.
:
Өнөөдөржингөө хамт байчхаад.
:
Тэгсэн ч гэсэн. Би чамайг гэрээс чинь хулгайлчих уу? Тэгээд хоёулаа хамтдаа ойн дундах ганц дүнзэн байшинд хүүхэдтэй болоод гэр бүлээрээ амьдарцгаая.
:
Үлгэр шиг сонсогдож байна.
:
Хөөх, чамд сонсогдоод байгаа юм уу?
:
Чи мэддэгүй юм уу? Миний утсанд ирсэн зурвасууд надад сонсогдоод байдаг.
:
hahaha.
:
Чи хаана байна?
:
Гэртээ байхгүй хаана байх юм? Чи өөрөө хаана байгаа юм?
:
Чиний зүрхэнд💕
:
Хөөе чамд юу болоо вэ? Арай уучхаагүй биздээ?
:
Заза үгүй дээ. Чи үнэхээр уянгалж мэдэхгүй юмаа Ёнжү.
:
Маргааш уулзъя. Сайхан амраарай.
:
Хайртай шүүүүү.❤️
Түүний зурвасыг уншин инээмсэглэсээр утсаа хаан ширээн дээр тавилаа. Яг одоо бид ирээдүйгээ огтхон ч бодохгүйгээр зөвхөн өнөөдрийнхөө жаргалаар л хамтдаа байна. Хамаагүй ээ. Одоо ч болтугай хамтдаа жаргалтай байвал болох нь тэр.
***
Ангид завсарлагаанаар угаалгын өрөө орчхоод гарч иртэл миний ширээн дээр хэн нэгэн гадилтай сүү тавьчихсан байх нь тэр. Аваад хартал дээр нь нэг цаас байх ба түүн дээр:
"Би өнөөдөр хичээл тараад аавтай уулзах ажилтай болсон учир чамайг хүргэж өгч чадахгүй нь ТоТ тийм болохоор миний сэтгэлээсээ өгч байгаа сүүг намайг бодож байгаад уугаарай.
Чиний царайлаг найз залуу Жиминээс"
Би уншиж дууссаны дараа инээмсэглэсээр цаасыг ширээн дээр тавьчхаад жижигхэн савтай сүүг харлаа. Яг миний уудаг нь байна шүү. Гэхдээ зүгээр л хэлчихгүй дээ.
Гэнэт хажуугаар Мисү зөрөхдөө "чи ойрд Жимин Жимин гээд намайг ч, Инүг ч тэр тоохоо больчхож" гэж хэлээд суудалдаа суув.
"би хэзээ?"
"гэснээс ойрд Инү ч ялгаагүй үнэхээр хачин байгаа. Жонгүг тэр хоёрын дунд ямар нэг болоод байх шиг байна"
Advertisement
"юу юм?" гээд Мисү рүү бага зэрэг ойрттол Мисү "хамт явж байхаар хажуугаар Жонгүг зөрөнгүүт Инү хальт муухай харчхаад түүн рүү огт харахгүй байна лээ. Хамгийн гол нь Жонгүг зөрөхдөө Инү рүү ширтсээр байгаад зөрдөг"
"тэгвэл аргагүй л юм байна шүү дээ. Инү Жонгүгт сайн харин тэр жоохон мэдрэмжгүй харагддаг болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй байх тийм үү? Эсрэгээрээ Жонгүг Инүд сайн юм болов уу?"
"эсвэл тэр хоёр нууцаар үерхдэг байх. Тэгээд муудалцчихсан. Хамгийн гол нь Инү юу ч хэлэхгүй юм"
"Инү ч бид хоёроос юм нуудаг болж байгаа юм байна даа. Би удахгүй бүх юмыг нь яриулнаа"
Би ингэж хэлчхээд сүүндээ соруулаа зоон ууж эхлэв.
***
Хичээл таран сургуулиас гаран алхаж байтал сургуулийн хашааны дэргэд зогсож байсан нэг охин гэнэт урд гарч ирснээ "Хан Ёнжү байхаа?" гэхэд нь хартал огт танихгүй нэгэн байсан тул би бага зэрэг гайхан "т-тиймээ. Намайг таньдаг юм уу?" гэтэл тэрээр толгой дохьсноо "мм... Бага зэрэг?" гээд толгойгоо гилжийлгэх шиг болов.
Би бага зэрэг гайхан харж байтал тэрээр над руу гараа сунгаад "намайг Ким Сүног гэдэг" гээд инээмсэглэснээ "удахгүй Пак Жиминтэй сүй тавих гэж байгаа" гэх нь тэр. С-сүй тавихаа??
Би юу ч ойлголгүй түүн рүү харж байтал тэрээр намайг давуулан цааш харснаа "ахаа!" гээд гараа даллав. Эргэж хартал Тэхён бидний зүг алхаж байлаа. Тэгвэл энэ Тэхёны дүү юм уу? Тэгэхээр өнөөх Жиминий яриад байсан охин байх нь.
Тэхён хүрч ирснээ миний хажууд зогсоод "Сүног? Чи энд юу хийж байгаа юм?"
Сүног "зүгээр л. Тантай хамт харих гээд"
Тэхён "тэгээд... яагаад Ёнжүтэй яриад зогсож байдаг билээ?" гэснээ над руу харлаа.
Сүног "өөрийгөө танилцуулсан юм. Болохгүй юм уу?" гээд над руу харснаа "Ёнжү эгчээ холбоотой байцгаая" гэтэл Тэхён над руу харан "хэрэггүй ээ. Түүнтэй холбоотой байх хэрэггүй. Алив Сүног явцгаая" гэж хэлээд, түүний мөрнөөс барьсаар аваад явчхав. Ойлгосонгүй. Тэд сүй тавина гэдэг чинь юу гэсэн үг юм?
Advertisement
***
Зурагт үзэн сууж байхдаа хэтэрхий олон юм бодсоноос үзэж байгаа киногоо ч ойлгосонгүй. Сүүлд нь тэвчээр алдагдан утсаа аваад Жимин рүү залгатал утсаа авахгүй байлаа. Хэд залгасны эцэст болин утсаа хажуу тийшээ шидэв.
"яагаад авахгүй байгаа юм бол оо?"
Үнэндээ Сүногийн хэлсэн сүй тавих гэж байгаа гэсэн нь надад их хүнд туссан бололтой. Миний сэтгэл санаа тогтворгүй байна.. Жимин надад тэр өдрөөс хойш сүйн талаараа юу ч яриагүй. Санаа зовж байна, бас бага зэрэг айж байна.
"Ёнжү, дэлгүүр гараад ирээч? Сонгино авахаа мартчихсан байна"
Ээж гал тогооноос ийнхүү хэлэхэд нь би бодлуудаасаа салан гал тогоо руу орлоо. Үнэндээ аав хэдэн хоног гэрт ирээгүй. Үнэхээр энэ хоёрын муудалцсан нь үнэн бололтой.
"бид та хоёрын сүй тавих өдрийн товломоор байна"
Аавын компани дээр ирэн ажлын өрөөнд нь сууж байтал тэр ингэж хэлээд миний урд суулаа.
"сүй? Юу яриад байгаа юм?"
"Сүногтой сүй тавь. Энэ удаа би чамаас гуйхгүй. Шаардаж байна. Миний хэлснээр хий"
"чадахгүй ээ. Би хийхгүй"
"чамаас гуйгаагүй гэж байна. Зүгээр л миний хэлснээр түүнтэй сүй тавь. Харин түүний дараагийнхыг нь тэр үед болъё"
"яагаад? Ямар учраас би түүнтэй сүй тавих ёстой юм?"
"тэдний гэр бүл солонгост нэр хүндтэй. Бидэнд ч гэсэн ашигтай байх болно. Би та хоёрыг гэрлэ гээгүй байна. Энэ удаа чамд өгөөмөр хандаж байгаа болохоор зүгээр л миний хэлснээр хий ойлгов уу?"
Би суудлаасаа босоод "үгүй ээ"
"ПАК ЖИМИН"
Тэр энэ удаа дуугаа өндөрсгөсөн ба өмнө нь хэзээ ч миний өөдөөс ингэж чанга дуугаар ярьж байгаагүй юм. Бас над руу өмнөхөөсөө илүү ширүүн харцаар хөмсгөө зангидан харж байлаа.
Тэгээд доош харан "суу" гэхэд нь би өөрийн эрхгүй доош буцан суув. Намайг суусны дараа аав хэдэн зүйл хэлсний эцэст нь хамгийн сүүлд нь "мэдээж би чамайг хүссэн хүнтэйгээ гэрлээсэй гэж хүсдэг. Харин одоо миний хийж байгаа энэ бүхэн бүгд чиний ирээдүйн төлөө гэдгийг чи мэдэх ёстой. Харин тэр үед чи юу хүссэнээ хийж болно" гэж хэлээд миний чанга атгасан гаран дээр гараа тавилаа.
Дэлгүүр орон ээжийн захиснаар сонгино, бас өөртөө чипс, ундаа гээд хэд хэдэн юм аваад кассан дээр ирсний дараа мөнгөө төлөх гэтэл өмсөж байсан цамц болон өмдний халаасанд мөнгө байхгүй байх нь тэр. Тэгээд эцэст нь ээжээс авсан мөнгөө гарахдаа тавиур дээр тавиад орхичихсоноо санав. Тэгээд худалдагчид нь 'ороод мөнгөө аваад ирье' гэж хэлэх гэж байтал гэнэт хажуунаас нэг залуу хүрч ирснээ кассан дээр миний юмнуудын хажууд хэдэн лаазтай шар айраг тавиад "хамтад нь төлчихье" гэх нь тэр. Би урдуураа гараа сэгсчин "аа хэрэггүй дээ. Манайх ойрхон болохоор би ороод мөнгөө аваад--" гэтэл тэр миний хэлснийг сонсохгүй байгаа бололтой шууд л мөнгийг нь төлчхөв. Тэгээд өөрийнхөө шар айрагнуудаа уутанд хийсний дараа миний юмнуудыг ч бас уутанд хийж өгөөд миний гарт бариулав. Тэгснээ "баярлах хэрэггүй" гэж хэлээд гараад явчих нь тэр. Би хэсэг гайхаж байгаад араас нь хурдхан шиг гарлаа. Тэгээд ардаас нь гүйж очоод гарнаас нь барьтал тэрээр гайхан эргэж харав.
"нөгөө.. би гэртээ ороод мөнгөө аваад гараад ирье гэвэл та хүлээж чадах уу?"
"хэрэггүй ээ" гээд явах гэхэд нь би гараас нь дахин барьж аваад "тэгэхээр чинь надад эвгүй байна шүү дээ. Танихгүй хүнээр юмаа төлүүлнэ гэдэг чинь.. Би заавал буцааж өгнөө. Одоо завгүй байгаа бол маргааш"
"би зүгээр гэсэн. Буцааж өгөх гэсний хэрэггүй"
"гэхдээ.. Та надад дугаараа өгчих юм уу? Та авахгүй гэсэн ч би заавал өгнө"
"би авахгүй" гэж хэлээд эргэж хараад яваад өгөв. Харин би араас нь хэсэг гайхан харж байгаад "тэгвэл баярлалаа!" гэсээр орилтол тэрээр цаашаа харсан хэвээр зүүн гараараа хальт даллав.
Advertisement
- In Serial32 Chapters
Rise of the death seeking emperor
In Earth, a world that is the center of all dimensions , where when humans reach the peak of their strength , need to go through God's judgement after their lifespan's end. What would happen if a guy, who found the truth behind the peak strength of Earth, doesn't wish for eternal life , but instead seeks True Death? Join the journey of Adel as he pursues True Death by finding an inheritance of an genderless body that explained the meaning of life. But what if that genderless body of his was everything planned by it ? What if it all was made by his past self to reach true death in the future? Join Adel , as he looks for true death , through unlocking his ***** death bloodline , and transcending the gender/ 7 emotions 6 desires ! ------------ ---------------- ------------------ As for the #Transmigration tag , it's not necessarily the same transmigration on all novels , it's unique! Any more than that, and it's spoilers , so go ahead and read! ------------ ---------------- ------------------ I decided harem with romance for the story . ------------ ---------------- ------------------ As for the true death mentioned above... It's the mc wanting to be turned into nothingness , forgotten from everyone's memories , but that's not what true death is in the novel.... It'll be slowly explained in the future ------------ ---------------- ------------------ Notice : Everything is a work of fiction , don't confuse certain events with real life! ------------ ---------------- ------------------ I'm a beginner on writing , so if anyone could help on mistakes then I'd be glad. English is my third native language , so if there are some mistakes then don't mind , or correct them on chapter comments if you'd like! ------------- ----------------- ---------------- If there's any loopholes or anything lacking then please let know so I can fix them , now that I'm still in the 1st volume! ------------ ---------------- ------------------ 600 words minimum per chapter! If there's any cover you'd like on the novel though , you can message me it on discord : @immortalyxasine#6262 ------------ ---------------- ------------------ Also if In the 51th chapter, if there are some active readers , then I'll start a discord server to post early chapters over there. ------------ ---------------- ------------------ Chapter schedule : 5ch/week ( only weekdays , no weekend chapters ) At UTC+0 : 09:30 AM. ------------ ---------------- ------------------
8 98 - In Serial90 Chapters
The Far Away Dream
The possessor priesthood drew the perfect bodies. They pulled them from pictures and brought them to life. One of them drew his vision of the perfect world. A world where only beauty bodies and good feelings are allowed to exist. However, his plans to take the souls needed to fuel this insanity failed and the priesthood's existence became a myth. Now the world and cultures of Neolys must face their ancient past. A story of suffering, the intimacy it creates, and the will to fight against those who try to redraw the place you call home. The many characters in Neolys must unite and struggle against The Far Away Dream. Is a world of suffering worth fighting for? Is it insanity to fight for what hurts you? (I am in the process of rewriting/refurbishing this long story from one I wrote long ago and saved on my computer, into first person. I abandoned it many years ago. It will take time to figure everything out again and make the right changes. The Prologue/first chapter is supposed to be in third person)
8 89 - In Serial21 Chapters
Chosen - A CYOARPG
“Help me Chosen. You are my only hope.”You have found yourself in blackness, with several options before you live your new life. That's right, this is a CYOA and a LITRPG all in one go. I'll be using something like a water downed DND 5E ruleset. I will typically wait 6-24 hours between chapters in order to make a decision, and then start writing after that.
8 188 - In Serial6 Chapters
Summoning the Queen of Hell
From the moment of birth she had been groomed for a position she never wanted, her future laid in a dark path before her. She was everything her father had ever wanted expected of her, a cruel unforgiving demoness capable of the truest acts of evil. However in a change of events she decides to take a break from the throne; escaping to earth when a foolish young man initiated a contract with a lesser demon, appearing in place. After all a humans life goes by in the blink of an eye to a demon, what did she have to worry about? Will she make his life a living hell or maybe our young man can show her a little humanity and teach her a thing or two. Who knows what can happen when you summon the Queen of Hell?
8 136 - In Serial14 Chapters
HERO OF DEMONS (HOD)
Kris is an average 13 year old otaku. He is made fun of because of both his name and hobby. But after being transported into a different world that an otaku would dream of, things are looking up. Soon after, being wronged, felled, and rescued by the race most discriminated, now on a quest for revenge, rescuing, food, women, and most of all: fun. He and his best friend our now the Heroes..... Of the Demons.
8 146 - In Serial76 Chapters
Hotshot? ~{Tomboo}~
Book Cover By: @AlliumNoahTommy is a really popular kid. Loved by everyone at school....except the football players. He likes pulling pranks and making jokes. His best friend Tubbo is a bit nerdy, Tommy could care less though. They've been best friends for as long as he can remember. When Tubbo falls for the one guy Tommy despises. Tommy has no choice, but to befriend the guy. Whose the guy?- Well, his name is Ranboo. Popular football player with a 4.0 grade average. Pretty impressive if you ask anyone- but Tommy. All the girls swoon and drool over him. Tommy can't stand the guy. Thinks he's stuck up and full of himself. But, truth is...Tommy hasn't really gotten to know him. There's a mutual 'hatred' and rivalry between the two. What would happen if they got a little too heated? ~ Guess we'll see.#1 on Tomboo ~ 03/21/2022#1 on TommyxRanboo ~ 03/23/2022#1 on Benchtrio ~ 03/31/2022#1 on Raninnit ~ 03/31/2022#1 on RanbooxTommy ~ 04/04/2022#1 on AlliumDuo ~ 05/14/2022#1 on Tubbo ~ 06/04/2022#1 on Mcyt ~ 07/21/2022#1 on Tanboo ~ 09/03/2022#1 on Tommy ~ 09/15/2022
8 125

