《playboy issues | jimin》2|6
Advertisement
"аав та хоёр муудалцчихсан юм уу?"
Би буйдан дээр зурагт үзэн сууж байхдаа ээжээс асуутал тэрээр гал тогоонд ямар нэг юм хийж байснаа "яасан?" гэлээ.
"зүгээр л. Та ерөөсөө аавыг ярихгүй бас тэр хэдэн хоног ирсэнгүй"
"бид хоёрын асуудалд битгий санаа зов доо. Хичээлдээ л санаа тавь"
"та хоёрын асуудал ч миний миний асуудал. Надад хэлэхгүй юм уу?" гэтэл ээж хэсэг зогсож байснаа миний хажууд ирэн суулаа.
Ээж "юу гээч Ёнжү.." гэж хэлээд миний гарыг атгаснаа "үнэндээ аав бид хоёр чинь.. салж ч магадгүй"
Түүний ингэж хэлэхийг сонсоод би тэр чигтээ гацаж орхив. Салах аа??
"ю-юу гэсэн үг юм бэ? Юун салах??"
"гэхдээ чамайг ахлах сургуулиа төгстөл тийм юм болохгүй ээ. Бас чи төгсөхөд тийм ч их хугацаа үлдсэнгүй"
"хүлээ. Сална гэдэг чинь юу гэсэн үг юм? Яагаад?? Та хоёр яасан юм?"
"бид өмнө муудалцсан ч тийм айхтар муудалцаж байгаагүй. Харин энэ удаагийнх.. сүүлийнх нь байх болно. Тэр саяхан надад бараг л гар хүрэхээ шахсан. Чи мэдэж байгаа, аав чинь хэзээ ч тэгэх хүн биш гэдгийг. Гэхдээ тэр уурлахаараа ямар болдгийг чи мэдэхгүй шүү дээ"
"үгүй ээ.., тэгсэн ч. Та хоёр сална гэдэг чинь.."
Миний нүд нулимсаар дүүрэхэд би үгээ гүйцээж чадсангүй доош харав. Тэгтэл ээж намайг тэврээд "чамайг төгстөл юу ч болохгүй болохоор юу ч битгий бод. Эхлээд сургуулиа сайн дүнтэй төгсөх хэрэгтэй. Харин тэрний дараагийнхыг тэр үед л болцгооё"
***
Аав ээжээс болоод өдөржин нэг л сэтгэл тавгүй явлаа. Хичээлээ ч олигтой ойлгож хийсэн юмгүй, өдрийн талыг дэмий цонх эсвэл самбар ширтэж өнгөрөөв. Завсарлагаанаар цайны газарт ч хоол идэх хүсэлгүй хоолоороо тоглон сууж байтал Мисү "хөөе, чамд юу болоо вэ? Зүгээр үү?" гэсээр санаа зовнисон өнгөтэй асуулаа.
"тиймээ"
"үнэхээр үү?"
"тиймээ"
Инү над руу харж байснаа "тэгж харагдахгүй л байна шүү. Юу болсон юм?" гэхэд нь би хэсэг чимээгүй сууж байгаад хоолоо барин босоод "би түрүүлээд явлаа шүү" гэчхээд тэр хоёрыг орхин явлаа. Цайны газраас гарч ирсний дараа хэн нэгэн гараас бариад авахад нь эргээд харвал энэ Жимин байв. Тэр бага зэрэг санаа зовнисон харцтай байлаа.
"юу болсон юм?"
"юу ч болоогүй ээ зүгээр" гэж хэлээд гараа татаж авах гэтэл Жимин тавьсангүй.
Advertisement
"надад хэл л дээ. Битгий ганцаараа гуниглаад бай. Надад хэлвэл би хамт гуниглая"
"миний сэтгэл санаа таагүй байгаа болохоор одоохондоо юм ярих сонирхол алгаа" гэтэл Жимин шууд л намайг өөртөө наан тэвэрчих нь тэр.
Жимин "хэн нэгэнтэй тэврэлдэхэд бага ч гэсэн тайвширдаг юм. Тэр тусмаа намайг" гэж хэлээд инээхэд нь би ч даган инээмсэглэв.
Жимин "чамайг зовоогоод байгаа асуудлуудаа надад хэлж байвал баярлана шүү"
"тэгнээ. Гэхдээ дараа"
***
Орой нь хэсэг агаар амьсгалахаар гадагш гаран тоглоомын талбайн дэргэдэх саравчинд ганцаараа зайрмаг идэн сууж байлаа.
"гэхдээ үнэхээр аав ээж хоёр салчихвал би яах юм бол? Гэснээс... Жиминаас өнөөх охины талаар асуухаа мартчихаж"
Зайрмагаа идсээр хөлөө савчуулан сууж байтал саравчинд хэн нэгэн орж ирэхэд нь дээш харвал нэг л харсан танил царай байлаа. Тэр залуу ч гэсэн над руу хальт харснаа тоосонгүй бололтой миний өөдөөс хараад суучхав.
Аан. Дээрийн миний мөнгийг төлдөг залуу байна шүү дээ.
Тэрээр миний өөдөөс харсан хэвээр чихэвчээ зүүгээд утсаараа оролдон сууна. Би харин түүнтэй яриа эхлүүлэх үү яахуу гэж бодон зайрмаг идэнгээ түүнийг ширтсээр сууж байтал тэр гэнэт над руу харахад нь би бага зэрэг цочив. Тэрээр чихэвчээ авснаа "яагаад над руу ширтээд байгаа юм?"
Би тэр чигтээ гацчихсан мэт сууж байлаа. Тэгээд арай гэж ам нээн "н-нөгөө.."
"өө чи чинь.."
Юу вэ? Тэр одоо л намайг таньж байгаа юм уу?
"аан тиймээ. Та нэг удаа миний өмнөөс мөнгийг минь төлсөн шүү дээ"
Тэр "заза" гэж хэлээд буцаагаад чихэвчээ зүүх гэхэд нь би "хүлээ" гэтэл тэрээр гайхан над руу харав.
"нэрийг чинь мэдэж болох уу? Энэ хавьд амьдардаг бололтой. Намайг Хан Ёнжү гэдэг" гэтэл тэрээр над руу нэг хөмсгөө өргөн хэсэг харж байснаа, дараа нь утас руугаа хараад "Мин Юнги" гэх нь тэр.
"Мин Юнги? Хмм.., гоё нэртэй юм байна"
"тэгж бодохгүй л байна шүү"
"би зүгээр л өөрт чинь их баярлаж байна. Тэгж хүний өмнөөс мөнгийг нь төлж өгөх царайтай биш л юм ууг нь"
Намайг хэлтэл тэр над руу хачин харах нь тэр. Харин би юу хэлснээ бодсоны дараа амаа жимийтэл тэрээр "чи тэгтлээ буцааж өгөхийг хүсээд байгаа юм уу?" гэлээ.
"тиймээ. Би хэн нэгнээс, тэр тусмаа огт танихгүй хүнээрээ юм авахуулахыг хүсэхгүй байна. Харин өөрийг чинь яаж олъё доо гэж бодож байтал ашгүй өөрөө хүрээд ирчихлээ шүү"
Advertisement
Юнги чихэвч, утас хоёроо цаашаа хийснээ босон миний өмнө хүрч ирээд "тэгвэл чи мөнгөний оронд өөр юмаар надад туслах уу?"
***
"бид яг хаашаа яваад байгаа юм бэ?"
Түүний араас хаашаа ч юм гэтэн явахдаа ингэж асуутал тэрээр эргэж харснаа долоовор хуруугаа уруулныхаа урд аваачин "чшш" гэлээ. Тэгснээ "миний хэлснээр хийгээрэй ойлгов уу?" гэхэд нь би толгой дохив. Бид нэг байрны урд, хашааны араар нуугдан харж байтал байрны урд нэг охин зогсож байлаа. Өгзөг шүргэм урт, хүрэндүү өнгийн үстэй, дундаж өндөртэй, ардаасаа ч хөөрхөн харагдах охин байв. Тэрээр цүнхнээсээ утсаа гаргаж ирэн хэн нэгэн лүү залгатал миний урд байсан Мин Юнги гэгчийн утас дуугарах нь тэр. Тэрээр утсаа гаргаж ирснээ таслаад "юу вэ? Над руу залгаад байсан юм уу?"
"тэр хэн юм бэ?"
Намайг асуутал Юнги "чамд хамаатай гэжүү? Надад тусламаар байвал зүгээр миний хэлснээр, миний амыг дагуулаад л байгаарай" гэж хэлээд намайг үг хэлэхийг завдалгүй хөтлөөд босчхов. Тэгээд миний гараас атгасан хэвээр тэр байр луу орох гэж байтал өнөөх охин эргэж харснаа "Юнги ахаа?" гэчхээд дараа нь намайг олж харсны дараа харц нь ширүүн болчхов. За юу л болоод байна даа.. Энэ охин чинь намайг үсдээд авчхаар царайтай юм. Хэдий хөөрхөн ч гэсэн.
Юнги "чи юу хийж байгаа юм Нами?" гэхэд тэр охин над руу хараад "энэ хэн бэ?" гэтэл тэрээр гэнэт миний мөрөөр тэвэрч авснаа "харахгүй байна уу? Миний найз охин"
Н-найз охин?? Юугаа яриад байнаа?
Би түүн рүү нүдээ томруулан хартал Юнги над руу харснаа инээмсэглэв. Харин тэр охин Юнги рүү нулимс дүүрэн нүдээр ширтэж байлаа. Юу вэ, энэ Юнги чинь муу залуу байсан юм уу?
Би "та чинь-" гэтэл тэрээр миний уруулан дээр долоовор хуруугаа тавиад "чимээгүй бай"
Тэр инээмсэглэж байсан ч яг л чөтгөрийнх шиг байлаа. Аймар юм..
Нами "Юнги, би танаас салж чадахгүй. Та яагаад намайг орхиод энэ охиныг илүүд үзээд байгаа юм? Энэ яачихсан охин юм? Би яасан болоод--" гэтэл Юнги түүний үгийг таслан "би чиний хүссэн үедээ ирж, хаяад байдаг тоглоом чинь биш ойлгов уу? Бас би чамайг биш чи намайг орхисон. Одоо харин би дахиж чамайг хүлээж, дахиж чиний завхайрлыг тэвчиж чадахгүй. Тэглээч надад одоо.." гэснээ над руу хараад, дараа нь өнөөх охин руу харан "хайртай хүн байгаа болохоор дахиж ирэх хэрэггүй" гэж хэлээд миний гараас атган дотогшоо орчхов. Би түүнд чирэгдэх шахам алхангаа эргэж харахдаа тэр охины нулимсаа арай хийн тэвчин, гараа чанга атгаж байгааг харлаа. Бурхан минь, энэ охин дараа нь надад гай болохгүй л гэж найдъя.
Бид лифтний өмнө зогссоны дараа одоо ч хөтлөлцсөн байгаагаа санав. Юнги доошоо гар луугаа харснаа гэнэт миний гарын тавиад "Нами явчихсан бол одоо яв даа. Чи надад их тус хүргэлээ"
"тэр охин хэн юм? Чи түүнийг гомдоочхож байгаа юм биш үү?"
"чи юу ч мэдэхгүй байна. Илүү их шархалсан нь би"
Түүнийг доош харахад нь би түүнийг хэчнээн гунигтай байгааг анзаарав. Тэгэхээр энэ Мин Юнги гэгч залуу биш, тэр хөөрхөн охин зүрх шархлуулагч юм байхдаа?
"та хоёрын хооронд юу болсон юм?"
Юнги "юу ч биш дээ. Жирийн нэг гунигтай, эсвэл тэнэг хайрын түүх" гэснээ гадагшаа хараад "харанхуй болчхож. Би чамайг ийшээ авчирсан болохоор уулзсан газраа буцаад очицгооё" гэж хэлээд түрүүлээд гараад явчхав. Би бага зэрэг гайхсан ч араас нь гарлаа. Бид саравчинд бараг ирж байхад би түүнээс "ингэхэд та хэдтэй юм?" гэж асуутал тэрээр шууд "21" гэхэд нь би гайхсандаа нүдээ томруулан харав.
21??? Тэр надаас хоёр насаар ах байсан юм уу? Шар айраг аваад явж байхаар нь даанч гайхсан юм. Их л залуухан харагдсан даа, би бүр бараг миний үе байх гэж бодож байсан.
"ю-юу?? Ихдээ л нэг насаар байх гэж бодсон"
"би тийм залуухан харагдаж байсан юм уу?"
"тиймээ"
"чи өөрөө хэдтэй юм?"
"19"
"өө чи чинь жоохон охин байсан байна шдээ"
"жоохон??? Хоёрхон насны зөрүүтэй байж. Тэглээч би энэ жил сургуулиа төгсөнө"
Бид саравчин дотор орж ирсний дараа Юнги "за тэгвэл би явлаа" гээд явах гэхэд нь би "нөгөө та.. Ингээд би танд өргүй биздээ?" гэтэл тэрээр над руу харан толгойгоо дохисноо эргэж хараад "Юнги гэж дууд" гэж хэлээд яваад өгөх нь тэр.
──────────
a/n: Юнги ууг нь огтхон ч муу залуу биш юмсан :'(( одоохондоо бол Сүногийн төлөвлөгөө эхлээгүй байгаа бас Юнги тэр охиныг нь Ёнжүг гэж мэдэхчгүй байгаа :>
Гэснээс энэ өгүүллэг дээрх миний хамгийн дуртай дүр Юнги шт xD
Advertisement
- In Serial16 Chapters
Painting of Obesession (A Grant Foreman Adventure)
Sometimes a man mistakes his unhealthy obsession for passion. This is the case with Franklin Ogden, the eldest son of a wealthy family and Grant Foreman's cousin. Franklin's family reaches out to Grant with a plea for help in finding a lost work of art. A painting of a young woman whose beauty has driven Franklin nearly mad with lust. Grant must set off on an unusual expedition to find something thought to have been destroyed by the sea that swallowed the ship it last traveled on. But the real question lies in whether, for the good of Franklin, the painting should remain lost to history....
8 111 - In Serial29 Chapters
Beyond Knowledge [A Fantasy Minimalistic LitRPG]
Ayla awakes in a small dust filled box, with no apparent entrance, nor exit. All that greets her is a simple book, carrying the immediate answers she needs, but with it, so many more questions. She is a last hurrah, the accumulation of someone’s life work, to go beyond the next average [Baker] or [Warrior]. Join her adventure into the unknown, beyond a simple life and her never-ending bad luck. Adventure? Discovery? This way! Getting into trouble and turmoil way above her abilities? Of course! Fantasy with minimalistic LitRPG elements!
8 242 - In Serial14 Chapters
How to Write Science Fiction
"Science fiction writers foresee the inevitable, and although problems and catastrophes may be inevitable, solutions are not." - Isaac AsimovThis piece is intended as a bit of a Help guide, a point of reference and hopefully something people will enjoy, as ultimately all of you will have different experiences reading and writing science fiction, and writing in general. If nothing else, I hope it inspires you to try your hand at writing Science Fiction if you haven't already.
8 222 - In Serial65 Chapters
The Devil // Eddie Munson Stranger Things
𝙸 𝚍𝚘𝚗'𝚝 𝚞𝚗𝚍𝚎𝚛𝚜𝚝𝚊𝚗𝚍 𝚠𝚑𝚢 𝙸'𝚖 𝚒𝚗 𝚊 𝚛𝚘𝚘𝚖 𝙸 𝚍𝚘𝚗'𝚝 𝚛𝚎𝚌𝚘𝚐𝚗𝚒𝚣𝚎.𝙸 𝚍𝚒𝚎𝚍 𝚊𝚝 𝟻:𝟺𝟻𝚈𝚎𝚊𝚑 𝚒𝚝 𝚜𝚊𝚢𝚜 𝚜𝚘 𝚘𝚗 𝚝𝚑𝚒𝚜 𝚜𝚒𝚐𝚗.𝙰𝚗𝚍 𝚖𝚢 𝚖𝚘𝚝𝚑𝚎𝚛'𝚜 𝚌𝚛𝚢𝚒𝚗𝚐 𝚘𝚞𝚝 𝚑𝚎𝚛 𝚎𝚢𝚎𝚜.𝙾𝚛 𝚒𝚜 𝚝𝚑𝚊𝚝 𝚛𝚊𝚍𝚒𝚘 𝚝𝚎𝚕𝚕𝚒𝚗𝚐 𝚕𝚒𝚎𝚜?𝙹𝚞𝚟𝚎𝚗𝚒𝚕𝚎 𝚜𝚒𝚗𝚗𝚎𝚛... 𝙰 𝚌𝚊𝚛-𝚌𝚛𝚊𝚜𝚑 𝚠𝚒𝚗𝚗𝚎𝚛𝙳𝚘𝚗'𝚝 𝚕𝚎𝚝 𝚝𝚑𝚎 𝚍𝚎𝚟𝚒𝚕 𝚝𝚊𝚔𝚎 𝚢𝚘𝚞 𝚘𝚞𝚝 𝚏𝚘𝚛 𝚍𝚒𝚗𝚗𝚎𝚛...Everyone said to stay away from Eddie Munson. He was the geeky freak of the town. They all warned her about that Devil worshiper of Hawkins, Indiana and the last thing Lennon Seagrave needed was to associate herself with a suspected murderer... Again. But how was she supposed to stay away from the only person that made her feel safe? Some would call it manipulation, others would call it mind-control or witchcraft, but the devil works in mysterious ways and he's inside everyone. But maybe Lennon should have listened when everyone told her not to let the devil take her out for dinner...
8 129 - In Serial5 Chapters
Wii Deleted You: Swapped
There are many ways things could be different.
8 202 - In Serial200 Chapters
Jeffery Dean Morgan One-shots part 2 (Completed)
Jeffery as him or any of his characters with readers, I will do request too
8 185

