《playboy issues | jimin》2|8
Advertisement
Хаалганы хонхыг нь гурав дахиа дарах гэж байтал ашгүй нэг юм хаалгаа нээв. Үс нь бага зэрэг сэгсийчихсэн, хааш яаш, нойрмог царайтай, нүд нь хагас аниалттай Юнги миний өөдөөс харан зогсож байлаа. Мэдээж, тэр унтаж л байсан байж таарна.
Би түүнийг түлхэн хажуугаар нь орсны дараа зочны өрөөнд орж ирээд цүнхээ буйдан руу шидчихээд өөрөө араас нь очин суулаа. Тэгтэл Юнги хөлөө зөөж ядан хажуугаар алхахдаа "би жоохон унтаадахъя. Нойроо гүйцээхгүй бол болохгүй нь" гэж хэлээд өрөө рүүгээ яваад орчих нь тэр. Бурхан минь? Энэ хүний нойрыг бурхан аваад явчхаасай билээ!!
Би шууд л босон түүний өрөөнд ууртай гэгч нь орж иртэл тэрээр орон дээрээ доошоо хараад хэвтчихсэн аль хэдийн унтаж байлаа. Маш тайван гэгч нь. Энэ яаж ийм тайван байдаг юм бэ?
Би хажууд сандал дээр байсан дэрийг аван түүн рүү хүчтэй шидээд "хөөе!! Өөртэй чинь ярих юм байгаад байх юм?!" гэтэл Юнги дэрийг авч газар луу шидсэнээ, толгойгоо хальт өндийн над руу харах шиг болоод "чи сая хөөе гэсэн үү?"
"тиймээ!! Яг одоо босоод ир. Үгүй бол энэ дэрээр бүтээгээд алчихна шүү" гэж хэлчхээд түүний өрөөнөөс гарлаа. Энэ хүн үнэхээр яагаад ийм байдгийг ойлгохгүй нь. Хэдий сайн ах, сайн найз байдаг ч хэтэрхий хайнга!!
Буйдан дээр сууж байтал ашгүй нэг юм Юнги гарч ирлээ. Тэгснээ бас болоогүй гал тогоо руугаа ороод явчхав. Би "хөөе яав аа??" гэтэл түүний "ядаж ус уулгачихдаа" гэж орилох нь сонсогдлоо. Удалгүй тэр гал тогооноос гарч ирээд, хажуугийн жижиг буйдан дээр сууснаа гартаа зурагтын удирдлага барьж аваад "юу ярих гэсэн юм?"
"чи үнэхээр яагаад ийм байдаг юм бэ? Хүн чухал юм ярих гээд байхад наад байгаа байдлаа хардаа?"
"чухал юм ярихад байгаа байдал ямар хамаатай юм? Зүгээр хэлэх гэсэн юмаа хэлвэл хэл. Үгүй бол нойрноос хумсалсан гээд чамтай тооцоо бодно шүү"
Би нүдээ эргэлдүүлсээр "Мин Юнги Мин Юнги л юм даа" гэж өөртөө сонсогдох төдий хэлчхээд "өмнө нь чамтай нэг уулзахдаа хэлсэндээ? Жиминий найз охин гээд?"
Advertisement
"тиймээ.. Яасан? Одоо эхлэх юм уу?"
Би түүн рүү харан толгой дохьсны дараа цүнхнээсээ хавтастай юм гаргаж ирэн түүний өмнө тавиад "энэ түүний тухай мэдээллүүд. Тийм болохоор эд нарыг ашиглаарай. Сайн.. үгүй ээ зүгээр л төгс төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Бүгд зөвхөн тохиолдол байхаар ойлгогдох ёстой шүү. Ойлгов уу? Энэ ер нь таны ирээдүйд ч хэрэгтэй. Охин найраад сурчих нь гэсэн үг"
Юнги "юу гээч, би охин найрч явдаг хүн биш" гэж хэлээд түүний өмнө тавьсан хавтастай баримтыг авлаа. Тэгээд хэсэг харж байснаа гэнэт царай нь бага зэрэг хувьсхийснээ, хөмсгөө зангидав. Би түүнийг өмнөх шигээ ямар ч хувирал гаргахгүй байх гэж бодсон. Тэгэхээр тэр түүнийг таньдаг байх нь.
"Хан Ёнжү гэнэ үү? Энэ охин тэр Жиминий чинь найз охин юм уу?"
Би нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулаад "тиймээ.. Өөрөө таньдаг юм шиг байна тийм үү?"
Юнги хавтастай юмыг ширээн дээр тавиад "үгүй ээ. Андуурчихлаа" гэхэд нь би түүн рүү "үнэхээр үү?" гэсэн харцаар нэг хөмсгөө өргөн харлаа. Тэгтэл Юнги өөдөөс хариу хөмсгөө өргөн инээмсэглэх нь яг л "итгэхгүй байгаа юм уу?" гэж байх шиг харагдана. Би шууд л цүнхээ аван босоод "чамайг юу хийж чадахыг чинь харъя. Аль болох хурдан эхлээрэй" гэж хэлээд түүний хажуугаар зөртөл Юнги "өнөөдрөөс болох юм уу?" гэхэд нь би хальт инээмсэглээд "мэдээж. Тэгвэл сайн л байна" гэчхээд түүний гэрээс гаран явлаа.
Үнэндээ ойрын өдрүүдэд Жимин бид хоёр тийм ч их уулзалдаж, бас харьцахаа больсон. Өглөө хамт сургууль руу явахаа больсон ч гэж тэр намайг ирж авахгүй байгаа, бас оройдоо ч хамт харихаа больсон. Дээрээс нь шалгалтууд эхэлж байгаа учраас би ихэнх цагаа номын санд өнгөрүүлдэг болчихсон юм. Харин Жимин... түүний амьдрал бага зэрэг төвөгтэй шүү дээ. Гэр бүлийнхээ зарим нэг асуудлаас болж л ойрд харьцаа муутай байгаа байх. Харин би тэр болгонд нь залгаж, ярилцахыг хичээхгүй байсан нь дээр гэж бодож байна. Учир нь энэ түүнд улам л дараа болно.
Advertisement
Номын санд хичээл хийн сууж байхад хажуугийн ширээнд хүн ирж суух шиг болсон ч хажуу тийш харсангүй үргэлжлүүлэн хичээлээ хийж байтал "Ёнжү" гэж дуудахад нь хажуу тийш харлаа.
"Тэхён?"
Тэхён "сайн уу?" гэж хэлээд цүнхнээсээ хичээлээ гарган ширээн дээр тавилаа. Би "сайн" гэчхээд түүн рүү харж байтал тэр ч гэсэн над руу хараад "Жимин... тэр ойрд чамтай тийм ч их холбоотой биш байна уу?"
"үнэндээ тиймээ"
"түүнийг ямар ч үед ойлгоорой гэж хэлмээр байна. Тэр угийн их ойлгомжгүй хүн. Үнэхээр шүү. Чи тийм ч сайн мэдэхгүй байж магад. Би түүнтэй олон жил найзалж байгаа болохоор ямар үед ямархуу болдгийг нь мэднэ. Жимин зүгээр л заримдаа үнэхээр сонин болчихдог. Харин одоо тэр үе нь юм шиг байна. Магадгүй та хоёрыг анх үерхэж эхлэхэд хэлэх ёстой байж" гэж хэлээд инээмсэглэлээ.
"мэдээж би Жиминийг ойлгоно оо. Бас түүнийг надад өөрт байгаа асуудлаа хэлдэг байгаасай гэж хүсч байна. Тэр надтай байхдаа зүгээр л инээмсэглэдэг ч түүний цаана юу байгааг би мэдэхгүй"
"түүнд ямар нэг асуудал байгаа бол чамд хэлнээ. Одоо зүгээр л бэлтгэлгүй байгаа аль эсвэл ямар ч асуудал байхгүй"
Тэр инээмсэглэсээр хичээлээ хийж эхлэв. Жимин... түүнийг зүгээр гэж л найдъя.
***
Хичээлийн дараа бакерид орж ирэн ээжийн захисан бялууг авахаар хайж байлаа. Ээж үргэлж тэр бялууг иддэг бас тэрэнд үнэхээр дуртай. Харин идэх болгонд нь би явж авчирдаг юм.
Эцэст нь тэр бялууг олчхоод кассан дээр иртэл танил царай харагдах нь тэр. Юнги юу даа??
Тэр бялууг боож өгөөд надад өгөхөд нь би "чи намайг танихгүй царайлаад байна" гэж хэлээд инээмсэглэсээр бялуугаа автал Юнги "чи өөрөө л анх орж ирэхдээ намайг таниагүй. Тэгээд би ч бас таниагүй юм шиг байх хэрэгтэй гэж бодсон юм"
"тэгэхээр чи энд ажилладаг юм уу?"
Юнги хэсэг чимээгүй байснаа "заримдаа л. Үнэндээ эндэхийн эзэн нь намайг энд зогс гээд байсан болохоор аргагүйн эрхэнд л энд байна. Чи энд их ирдэг үү?"
"мм..тиймээ. Ээж маань энэ бялуунд их дуртай. Гоё амттай тийм үү?"
"чи өөрөө ч дуртай байх нь тийм үү?"
Намайг инээтэл Юнги үргэлжлүүлэн "үнэндээ миний чамд хэлж байсан найз маань энэ бакериг ажиллуулдаг юм. Тэгээд өнөөдөр нэг ажилтан нь чөлөө авсан гээд оронд нь намайг бараг л загнасаар байгаад зогсоочихсон"
Би инээсэн хэвээр "гэхдээ чамайг үнэхээр иймэрхүү ажил хийж байна гэхээр төсөөлөхөд ч хэцүү юм"
"ингээд зогсож байхад тэгж хэлэх хэрэг байна уу?"
"тийм л дээ. Тэгвэл би явлаа. Дараа ирнээ"
Түүн рүү гараараа далласаар бакеригаас гарлаа.
***
Гэрт орж ирээд бялуугаа ширээн дээр тавьсны дараа өрөөндөө орон хувцсаа сольчхоод гарч иртэл ширээн дээр байсан миний утсанд зурвас ирэх шиг болов. Аваад харвал энэ Тэхёнаас байлаа.
:
Ёнжү, яг одоо Жиминийд хүрээд ирээч.
:
Юу болсон юм?
:
Жимин зүгээр биш байнаа. Тэр өөрийгөө алж ч мэдэх нь. Гуйя хурдлаарай.
──────────
a/n: заза мэдэхгүй ээ, энэ одоо ер нь савангийн дуурь юм уу хаашаа юм 😂
Advertisement
- In Serial912 Chapters
Dominating Sword Immortal
Dominating Sword Immortal is one of the top ten books in China. The main character Ye Chen, was a university student in the 21st century before dying in an explosion of a failed experiment. His soul wandered the universe before entering another world. A world of martial arts. There he fused his soul with another’s soul and body.Using the memories of his past life, he quickly integrated himself in his clan and was integral to its rise in power. Because of the fusion of his soul and the original soul of the vessel, his talent and potential in martial arts evolved into an unimaginable level that allowed him to comprehend martial arts at an inhumanly fast speed. Throughout the rise of Ye Chen, geniuses in the world of sword art revealed themselves one after another, what other kinds of storms and thunders will he bring upon this world?
8 737 - In Serial13 Chapters
Subversion
Subversion is a game with highly customizable settings that allow you to fine tune your character choices. It was state-of-the-art when it was released, won awards and everything. It's not a game for you to pick "random" and hope for the best. But, that's exactly what Miguel did when he started playing. And, of course, his characters came out a little...different. A pothead bombardier elf who cusses and engineers. A stubborn Chosen One who refuses to do anything but farm. And a world full of NPCs, bosses, and villains who act nothing like they should. Now Miguel is forced to adjust the situation in order to help his characters level up and defeat the Dark Lord. But, will they make it to the end of the game? And if they do somehow survive all the tricks, betrayals, and deception thrown their way, will the game be what anyone thought it was going to be? *** As of [13] Do a Barrel Roll! Ch. II, Subversion will no longer be uploaded on Royal Road. Please go to forestgreenwriting.com for more chapters.***
8 144 - In Serial45 Chapters
The Descendent Protectors
With only three weeks left of summer vacation, Nora and her friends decided to road trip to a secluded territory with a wondrous lake in the northwestern region of Indiana. Unbeknownst to them, the territory has been claimed by one of the most powerful men in North America, and they were trespassing. A while later, Nora runs into this owner of the land, and despite his intimidating and powerful aura, there's another foreign emotion settling deep in her stomach whenever her dull brown eyes connect with his striking silver gaze. Unfamiliar to the feeling, Nora shrugs it off, completely oblivious to the fact that not only has she now captured the interest of the most powerful and dangerous man in North America, but has also set foot inside a whole different world known to only exist in mythical books.*Note: This is not your classical Werewolf story. *Top rankings:#1 in Romance - 3rd January, 2021#1 in Myth - 6th January, 2021#1 in Legend - 24th January, 2021#1 in Fiction - 9th August, 2021*Word count: 90,000 - 100,000
8 102 - In Serial27 Chapters
Mana Pool
Not all is what it seems when an asteroid, coincidently, crashes into the Pacific Ocean on December 21, 2012, bringing forth a mysterious wave of change on the world. The human population slowly transforms into magical beings, pitting everybody against each other on religion and race than ever before. Scott Dunne and Katie Walsh are the newly transformed, called terrans, and must survive to get home. But the earth is not alone. An alien battle group’s member Jaruka Teal is caught in the event and in doing so, the earth more threatening than before, and his friends must find a way to rescue him. It’s up to Jaruka, Scott and Katie to work together and get to safety before the inevitable becomes their fate. What would you do if you have six hours of humanity left?
8 237 - In Serial6 Chapters
Alone No More
A young man interested in science was given his father's secret research. Afterward, he became completely engulfed by that same research with the intent to finish what his father started. How much of an impact will his technology have in a world that doesn't use electricity, but rather magic? A whole new era of change is coming, and not all of it is pretty.*Rated Mature for: Gore and Language. (Not entirely sure about sexual content)*This will not be a happy story. *It takes more than one chapter to create a story.
8 299 - In Serial109 Chapters
Moon Princess
" You can't escape from me Babygirl and if you don't want me, I will hunt you as an animal I am " he said while his eyes hold the hidden promise in it.******************Park Jimin is known as an Alpha of the strongest and largest pack in this world which is named as Silver Moon Pack. He is now 26 years old. He is the ruthless Alpha who did everything to keep his Pack safe. He thought Moon Goddess didn't bless him with his mate, but Moon Goddess has her own plan's, she blessed him with her daughter as a Mate.Clara Whitlock is knowns as an Omega or Punching bag of the Blood Moon Pack. She is one of the strongest creatures. And also, the daughter of the Moon Goddess.Amaris tried everything to keep her secrets hidden, but what happens when a certain Alpha enters into her life, will she able to keep her secrets hidden or expose it?
8 299

