《playboy issues | jimin》3|1
Advertisement
Анги руу орох гээд явж байхдаа яг ангийн үүдэнд иртэл өөдөөс Жимин ирж байгаа нь харагдав. Бид хоёр бие биенээ харсан даруйдаа явж байсан газраа нэг нэгэн рүүгээ харсаар зогслоо. Түүнийг "сайн уу?" гэхэд нь би нүүрэндээ хальт инээмсэглэл тодруулаад "сайн" гэхэд Жимин амаа жимийсээр хажуугаар зөрөхөд нь би ч анги руугаа оров. Би түүнийг сүүлд маш олон хоног хараагүй. Тэр сүүлийн үед сургуульд бараг л ирэхгүй байсан. Яагаад гэдгийг нь үнэхээр мэдэхгүй нь.
Ангид орж ирээд суусны дараа Мисү эргэж хараад "бид төгсөхөд бараг хэдхэн л долоо хоног үлдчихлээ. Чамд бодож байгаа юм байна уу?"
"тиймээ байна. Бүх шалгалтандаа хүссэн дүнгээ авчихвал тэгээд л болно"
Мисү ширээ дэрлэж хэвтээд "би төгсмөөргүй байнааа" гэтэл Тэхён "би чамайг өмнө жил хурдан төгсөх юмсан гэж хэлж байсныг маш тод санаж байна" гэж хэлээд хажуугаар зөрөн суудалдаа суучхав. Харин Мисү Тэхёны араас муухай харсаар босон урагшаа харан суулаа.
Үнэндээ энэ 2 сарын хугацаанд их олон зүйл болсон. Жимин бид хоёр салж, Инү Жонгүг хоёр үерхэж байгаа. Бас Тэхён бид хоёр өмнөхөөсөө илүү дотно болсон. Өмнө нь түүнтэй тиймэрхүү дотно, сайн найзууд болно гэж огтхон ч бодож байгаагүй юм. Гэхдээ.. болчихсон. Бид түүний хэлснээр нэг л мэдэхэд сайн найзууд болсон. Харин Жиминий тухайд.... Бидний харилцаа үнэхээр ойлгомжгүй. Би түүнээс бүр мөсөн салсан гэж бодохгүй байгаа. Магадгүй бид зүгээр л хэсэг хугацаанд завсарлага авсан. Түүний хүссэнээр. Тэр өдөр Жимин гэнэт л салъя гэж хэлээд шалтгаанаа ч хэлээгүй. Би түүний олон удаа гуйж, шалгаасан ч сүүлд нь түүний хүсч байснаар хэсэг хугацаанд салахаар шийдсэн. Одоохондоо бол бид зүгээр л мэндийн зөрүүтэй байгаа. Гэхдээ ядаж л бусад шиг огт харилцахгүй, хөндий болчхоогүй нь яамай даа.
Цайны газарт хоолоо ам руугаа хийж ядсаар сууж байтал Мисү утсаа Инү бид хоёрт харуулахаар бариад "энэ даашинз ямар байна?" гэхэд Инү "дажгүй юм байна. Гэхдээ чи даашинзаар яах гэж байгаа юм?"
"харин тийм?"
Мисү "та хоёрын ухаан санаа чинь хаана явнаа? Юу юугүй төгсөх болчхоод байна шүү дээ. Төгсөлтийн үдэшлэг дээр өмсөх даашинзаа сонгож байна"
Инү "бас тийм юм байгаа билүү"
Мисү "та хоёр өмсөх даашинз авна биздээ? Энэ амралтын өдрөөр хамт дэлгүүр хэсэх үү?"
Инү "яаж чам шиг шалгалтандаа санаа зовохгүй байх вэ?"
Мисү "тэгээд... та хоёр сургуулиа төгсөөд яах гэж байна даа?"
Инү "мэдээж их сургуульд сурна"
Түүнийг ингэж хэлсний дараа Инү Мисү хоёр хоёулаа над руу харлаа. Би ам руугаа явуулж байсан савхаа доош нь тавиад "би Америк руу явах байх"
Инү "тэнд сурах гэж байгаа юм уу?"
"магадгүй ээ. Ээжтэй хамт явна. Үнэндээ... аав ээж хоёр салах гэж байгаа"
Намайг ингэж хэлтэл тэр хоёр нүдээ томруулан нэг нэгэн рүүгээ харсны дараа над руу харлаа.
Мисү "бурхан минь үнэхээр үү? Сална аа? Яагаад вэ?"
"тэдний салах нь үнэн болчихсон. Тэд хэдэн сарын өмнөөс л намайг сургуулиа төгссөний дараа салахаар шийдчихсэн байсан юм шиг байна лээ. Бурхан минь... би үнэхээр мэдэхгүй нь ээ. Юу болоод байгааг ойлгохгүй нь. Эхлээд Жимин, одоо аав ээж хоёр. Яагаад нэг л бүх зүйл болохгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Би чадахгүй юм шиг байна. Үнэхээр чадахгүй нь.." гэж хэлээд толгойгоо барин доошоо хартал хажууд сууж байсан Инү намайг мөр давуулан тэврээд "тайвшир Ёнжү. Аав ээж хоёрын чинь тухайд харамсалтай байна. Гэхдээ чи Америкт очиж амьдарч, сурна гэдэг чинь амьдралаа ахин шинээр эхлүүлэх боломж. Ойлгож байна уу? Жиминд үнэхээр их сайн байсныг чинь мэднээ. Гэхдээ түүний чамд гаргаж байгаа ааш надад ч таалагдахгүй байна. Жимин угаасаа л ойлгомжгүй ааштай хүн. Тэр чамд яагаад тэгээд байгаа шалтгаанаа ч хэлээгүй шүү дээ. Чи түүнээс салсны дараа үнэхээр хачин болчихсоноо мэдэж байна уу? Харин, одоо л нэг юм гайгүй болж байна. Тэгэхээр түүний одоо орхи эсвэл март. Тэр чамайг хэтэрхий их хүлээлгэж байна. Битгий өөрийгөө тиймэрхүү асуудлаар булж, шаналга л даа"
Advertisement
Мисү "чи мэднэ дээ би ч бас Жимин та хоёрыг үнэхээр сайхан хосууд гэж боддог. Мэдээж энэ үнэн л дээ. Гэхдээ чи түүнийг ойлгох гэж хичээх тусам Жимин чамаас холдоод байгааг анзаарч байна уу? Чамд л гэж хэлэхэд Америкт очоод илүү сайхан залуутай танилцах хэрэгтэй. Бид одоо дөнгөж л 19 настай. Найз залуугаасаа салах бол байдаг л асуудал"
Би шууд л толгойгоо өндийлгөөд "би чадахгүй ээ. Үнэхээр чадахгүй. Болохгүй юм шиг байна" гэж хэлчхээд босон цайны газраас гаран явлаа. Ангид орж иртэл Тэхён ганцаараа сууж байх нь тэр. Тэр дэвтэр дээр ямар нэг юм бичих ба би түүн рүү хальт харчхаад суудалдаа суухынхаа өмнө түүний ширээний ардаас босож байхыг харав. Тэрээр миний урд суун эргэж харахад нь би "чи яагаад энд ганцаараа сууж байгаа юм?" гэж хэлчхээд түүний ширээ рүү эргэж харан "чи юу бичээд байсан бэ?" гэчхээд түүн рүү харлаа. Тэхён хальт инээмсэглээд "юу ч биш дээ. Зүгээр л зарим нэг юмыг тэмдэглэж байсан юм. Харин чи? Зүгээр биш харагдаж байх чинь"
"үнэндээ тийм. Төгсөлт, аав ээж бас Жимин. Энэ бүх асуудлууд намайг яг л галзууруулах нь. Зүгээр л бүгдийг, тэр чигт нь мартчих юмсан"
"тэгвэл нэг шидтэн хүрч ирээд чамаас тэр бүгдээ мартахыг хүсч байна уу? гэвэл чи тийм гэж хариулах уу?"
Түүний хоолой өнгө нэг л өөр байгааг анзааран түүн рүү харахад бид харц тулгарлаа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй харж байтал Тэхён өөр тийшээ хараад "Жимин та хоёрын хамт өнгөрүүлсэн бүхий л сайхан дурсамжууд, бас түүнээс авсан чиний мэдрэмжүүд. Тэднийг ч бас мартахыг хүсч байна гэж үү?"
Тэхён ингэж хэлснийхээ дараа ахин над руу харав. Энэ удаа би буруу зүйл хэлчихсэнээ ухаарсан юм. Толгой дотор эргэлдэж байгаа олон бодлууд болон толгой өвтгөж байгаа тэдгээр асуудлуудаас болж санаандгүй хэлсэн үг зүгээр л нэг үг биш болчимгүй үг байсныг анзаарсан. Би мэдээж хэзээ ч Жиминийг мартахыг хүсэхгүй. Яагаад тэгж хэлснээ ч мэдэхгүй нь. Магадгүй зүгээр л энэ бүхнээс түр ч болов ангижрахыг хүссэндээ байх.
Тэхён "би мэднээ. Чамайг яг одоо юу мэдэрч байгааг. Би зүгээр л Жиминийг бас чамайг жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Би та хоёрыг ойлголцуулж дахин хамтад нь байлгамаар байна. Чи үнэхээр Жиминийг яагаад тэгснийг мэдмээр байна уу?"
Түүний хэлснийг сонссоны дараа миний толгой дотор эргэлдэж байсан бүх Жиминий талаарх эргэцүүлэл, асуултууд тэр чигтээ алга болчхов. Учир нь энэ л миний хайж байсан зүйл. Шалтгаан.
"чи мэдэж байгаа юм уу?"
Тэхён "учир нь Жиминий асуудлуудыг би зохицуулдаг юм. Тэр өөрөө шийдэж чаддаггүй учраас бүгдийг нь надад ярьдаг. Үргэлж" гэж хэлсний дараа хонх дуугарах нь тэр. Тэхён босоод "тэгэхээр хоёулаа хичээлийн дараа уулзах уу?"
***
Хичээл завсарлах хонх дуугарсны дараа би шууд л цүнхээ шүүрч аван босоод суудлаасаа ч босож амжаагүй байсан Тэхёны өмнө очин зогслоо. Тэхён цүнхнийхээ нэг мөрийг үүрэн боссоноо "би өнөөдөр хүргүүлж ирсэн болохоор машингүй байгаа. Тэгэхээр алхангаа ярилцаж болох л юм" гэж хэлээд түрүүлээд гараад явчхав.
Advertisement
Бид алхаад хэдэн минут өнгөрсний дараа би яг ам нээх гэж байтал Тэхён ярьж эхлэв.
"үнэндээ Жимин хурдан уурладаг, уурлахаараа өөрийгөө эсвэл хэн нэгнийг гэмтээдэг. Жилийн өмнө байхаа, нэг удаа тэр клубд нэг залуутай бага зэрэг муудалцаад түүнийг үхтэл нь зодож байсан. Магадгүй бараг л үхчихсэн байсан. Бид тэгж бодсон юм. Гэхдээ тийм байгаагүй ээ"
"юу?? Я-яаж.. Яагаад? Жимин үнэхээр тэгсэн гэж үү? Гэхдээ чи надад Жимин өмнө нь хэн нэгнийг гэмтээж байсан гэж хэлж байгаагүй"
"Жимин битгий хэлээрэй гэж гуйсан юм. Одоо миний хэлэх зүйлийг ч бас. Хэрвээ тэр мэдвэл намайг ч алах байх даа"
"тэгэхээр тэр өмнө нь өөрийгөө ч бас гэмтээж байсан юм байна тийм үү?"
"хэдхэн удаа л. Түүний одоогийн энэ байдал нь бүгд түүний бага насны үеийн дурсамжаас үүдэлтэй. Үнэндээ би их юм ярьж чадахгүй нь. Зүгээр л Жиминий сэтгэцэд бага зэрэг өөрчлөлт орсон"
"наадах чинь юу гэсэн үг юм?"
"түүний уураа сайн хянаж чаддаггүйг мэднэ дээ? Тийм болохоор бид заримдаа эмнэлэг явдаг байсан. Харин хоёр сарын өмнөх нэг явдлаас болоод Жимин огт өөр болчихсон. Үнэхээр өөр"
Өөр.. Үнэндээ би анзаарсан. Миний төрсөн өдрөөр тэр үнэхээр өөр байсан нь үнэн. Тэр явдлаас хойш олон хоног надтай ямар ч холбоогүй байсан хэрнээ гэнэт л над руу залгасан.
[Ёнжүгийн төрсөн өдрийн орой]
Угаалгын өрөөнөөс гарсны дараа өрөөндөө орж ирэн толины ард суутал орон дээр тавьсан байсан утас дуугарах нь сонсогдоход босон утсаа авлаа. Харин дэлгэцэн дээр гарч ирсэн нэр намайг бага зэрэг гайхахад хүргэв.
- Жимин? Чи зүгээр үү? Чи тэр өдрөөс хойш над руу залгаагүй.
- Тиймээ би зүгээр. Өрөөний чинь гэрэл асаалттай байна. Тэгэхээр чи унтах гээд орондоо орчхоогүй байгаа гэсэн үг. Би яг одоо гэрийн чинь гадаа байгаа болохоор хурдан гараад ир.
Жимин ингэж хэлчхээд утсаа тасалчхав. Харин би хэсэг гайхан сууж байгаад дараа нь шууд л цонх руу ойртлоо. Хөшгөө бага зэрэг татан хартал Жимин яг л өмнөх шигээ машинаа түшин зогсож байхыг хараад өөрийн эрхгүй баярлаж байв. Түүнтэй олон хоног ярилцаагүй бас тийм ч сайн тогтож хараагүй болоод ч тэрүү хурдхан шиг л гарч очихыг хүсч байлаа.
Хувцсаа өмсөн гэрээс гарч иртэл Жимин доошоо харан зогсож байснаа хаалга нээгдэх чимээгээр над руу харав. Тэгээд машинаасаа бага зэрэг хөндийрөхөд нь би түүний өмнө очсоны дараа шууд л тэврээд авлаа. Тэгээд түүнээс холдсоны дараа Жимин миний урд жижигхэн ууттай зүйл бариад "төрсөн өдрийг чинь өнгөрөөхгүй байж чадсангүй"
Би түүний өгсөн зүйлийг аван нээж үзэхээсээ өмнө "яагаад ч юм чи өөрөө хүрээд ирсэн нь л бэлэг шиг санагдаж байна. Гэхдээ баярлалаа. Үнэндээ өнөөдөр чамайг харахгүй нь л гэж бодож байлаа"
"би ч гэсэн"
"чамд үнэхээр их санаа зовж байсан ч одоо ингээд харсан чинь сэтгэл амарчих шиг боллоо. Чи үнэхээр зүгээр үү? Бие чинь--"
"тиймээ. Би үнэхээр зүгээр байна. Тэгээд... өнөөдөр ямархуу байв?"
"мэдээж өмнөх жилүүдээс илүү байсан. Магадгүй чи байсан бол түүнээс илүү гоё байх байсан байж магадгүй л юм"
Жимин хальт инээмсэглэсэн ч би түүний нүүрний хувирлаас нэг л биш байгааг анзаарав. Өмнө нь миний хажууд үргэлж л инээмсэглэлээр дүүрэн байдаг байсан хэрнээ одоо яг л тэр чигтээ уйтгар, гунигаар дүүрчихсэн мэт.
"чи үнэхээр зүгээр үү? Тэгж харагдахгүй байх юм? Бие чинь зүгээр юм уу?"
"Ёнжү үнэндээ... хоёулаа хамт байж болохгүй юм шиг байна"
Би түүний хэлснийг сонсоод тэр чигтээ гацчихав. Би юу хэлэхээ мэдэхгүй харж байтал Жимин үргэлжлүүлэн "чи мэдэж байгаа байх. Эхэлж чамд сайн болсон хүн нь би, чамайг гуйж араас чинь гүйсээр байгаад үерхэхийг зөвшөөрүүлсэн хүн нь ч би. Тэгээд одоо ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ хоёулаа салах хэрэгтэй"
Үнэндээ түүний хэлсэнд нэг л итгэж өгөхгүй байлаа. Магадгүй итгэхийг хүсэхгүй байсан ч байж мэднэ. Гэвч яагаад ч юм амархан уйлчихдаг болоод ч тэрүү нүд тэр дороо нулимсаар бүрхэгдчихсэн юм.
"ч-чи юу яриад байгаа юм? Яагаад гэнэт салъя гэж? Юу болсон юм? Салах хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг юм?"
"зүгээр л бүгд надаас болсон гэж ойлгоорой"
"ү-үгүй ээ.., би ойлгохгүй байна. Гэнэт ингэж хэлсэн шалтгаан чинь юу юм?"
"зүгээр л... эсвэл түр хугацаанд. Түр хугацаанд хоёулаа тусдаа байцгаая. Надад тунгааж бодох бас бэлдэх зүйл байна. Би ч бас чамаас салахыг хүсэхгүй байна Ёнжү. Гэхдээ бид түрхэн хугацаанд л хол байхыг зөвшөөрөөч? Харин дараа нь, би бүгдийг цэгцэлсний дараа чамд тайлбарлая. Болох уу?"
Амнаас үг гарч өгөхгүй, нүднээс зөвхөн нулимс л урсах гээд байсан учир доошоо харан ойлгохгүй ч ойлгохыг хичээж байтал Жимин намайг өөртөө наан тэвэрлээ. Тэгээд нуруугаар минь зөөлөн гараа гүйлгэн "намайг уучлаарай гэхдээ энэ бидэнд үнэхээр хэрэгтэй. Хэсэгхэн хугацааны л салалт гээд ойлгочих. Би чамд дараа нь шалтгаанаа хэлнээ. Заавал"
────────
a/n: заза ер нь мэдэх юм алга xD бүр үнэхээр ирээдүйгүй болоод явчихлаа шүү.
Ямар ч л байсан дуусгана даа :)) удахгүй ээ :'))
Advertisement
- In Serial10 Chapters
Our Dear Introverted Hero
When smile-chan is hit by a bus, it propels her life in many new and unwanted directions. She is thrust into a new world, and due to an unspecific dying wish she made, she is expected to be the next world’s savior. Through a series of adventures, smile-chan is able to discover more about the power hidden within herself, and the secrets of her new world.
8 100 - In Serial28 Chapters
Hidden World Online: A LitRPG Story
Mickey Belcot was a normal community college-going guy when, one day, a strange card literally falls right in front of him. A few lines catch his attention. [Be Bold Trailblazer!] [Step Into The Hidden World! The Truest World Is A Portal Away!][Play The Game And EARN The Chance For FABULOUS CASH PRIZES!!!] Mickey's a guy that could really use any extra money so, curious, he checks out the game. It's a fully fleshed-out VRMMO. A type of game that Mickey only thought could exist in fiction. Mickey's interested. He wants to play. There's one big catch however, the game requires a special headset. An offer pops up for a free headset and Mickey goes for it and orders it. Life happens. He has to go visit his sick relative for the afternoon, but when he returns home, waiting for him is a package. It seems that the Hidden World is eager for him to play the game
8 219 - In Serial37 Chapters
Chaotic Legacy
The Kereta Genus were almost wiped out more than thousands of years ago by the humans, now known as demons, the last survivors are scattered throughout the world, constantly being hunted. Somewhere in the Luminescence kingdom, in a small clearing in the woods near the town called Verence lays the body of a boy, one of the last of the Kereta Genus in this world.
8 58 - In Serial41 Chapters
Born Immortal
Astyr Tyr was found newborn and naked on the side of the road with nothing but a bracelet and a name. After fifteen years of being bounced around the foster system, she finds herself in a small town on the brink of discovering big secrets and maybe... Her place in the world.Credit for the cover photo goes to S Baker under the Creative Commons License. Check out her work here http://www.flickr.com/photos/sarahbaker
8 170 - In Serial10 Chapters
Affair With JXDN
1st #jxdnsmutt1st #jadenhosslerdirty1st #jadenhosslersmutt1st #secretaffair**ADULT THEMES**Working on his film and photography crew, meant slowly falling for a talented young man. no matter how much I tried i learnt I couldn't deny him.Leave me comments or votes if I should even continue this. I'm not getting many reads so some feedback would be appreciated. Thanks and much love.
8 345 - In Serial7 Chapters
Passion Forged in Hell
Koala knew the evils of the world, she had endured the worst it had to offer; she didn't think it would get worse, but fate proved her wrong - the love of her life, her partner in crime, had been brutally beaten at the Reverie - then sold into slavery by the Celestial Dragons. Now, Koala must overcome her trauma if she wants to get Sabo out before it's too late.*Basically, it's my theory for what happened at the Reverie, since Oda is intent on keeping us in suspense.Disclaimer: Not mine, I do not own One Piece.
8 178

