《playboy issues | jimin》3|3
Advertisement
Сургуулийн нэг давхарт зарлалын самбар дээр төгсөх ангийнхан шалгалтын дүнгээ харах гэж овоорон зогсоцгооно. Мисү өөрийнхөө нэрийг сүүлээс нь эхлэн хайж байснаа дунд нь ирээд "бурхан минь гэж, би 45т орчихсон байна" гэхэд Инү түүн дээр очин хажууд нь зогссоноо "юу? Үнэхээр үү?"
Мисү "магадгүй энэ миний хамгийн сайн дүн байхаа"
Инү "би ч гэсэн тэгж бодож байна"
Мисү "чи хэдэд орсон? Чи ч дээгүүр л орсон байх даа"
Инү хэлэх шинжгүй байсан болохоор нь би хажуугаар нь ороод "4т" гэтэл Мисү амаа дараад "чи яагаад бид хоёроос гоц сайн байдаг юм бэ? Чи 4т байхад би 45т шүү дээ..!"
Инү "үнэндээ би энэ шалгалтыг тийм сайн өгч чадаагүй ээ" гэхэд нь Мисү бид хоёр зэрэг "амаа тат" гэлээ.
Гэнэт Тэхён хүрч ирэн мөрөөр тэвэрснээ "чи өөрөө хэдэд орсон юм?"
"19, чи?"
"миний нэр чиний дээр байсан"
"өө тийм үү? Би өөрийнхийгөө харахдаа анзаараагүй бололтой"
Тэхён "гэснээс нэгт хэн байсныг харсан уу?"
Мисү "хэн байсан юм?"
"Би"
Бид самбар луу хэн нэгт орсныг мэдэхээр харах гэж байтал хэн нэгэн ардаас ингэж хэлэхэд нь бүгдээрээ гайхан эргэж хартал Жимин нааш алхаж ирснээ Тэхёны гарыг миний мөрнөөс авч шидээд "хичээлдээ ирэхгүй байсан гээд шалгалтаа муу өгнө гэж бодоогүй биздээ?"
Би Жимин рүү харсан чигтээ "Жимин?? Чи нэгт байсан юм уу?"
"тиймээ"
"үнэхээр үү? Би чамайг тийм сайн гэдгийг чинь мартчихсан бололтой. Чамайг хэдэд орсон эсэхийн чинь мэдэхээр энэ нэрүүд дундаас хайсан ч эхний хэдээр хайгаагүй л дээ.. Даанч нэр чинь ерөөсөө байхгүй байгаад байсан юм"
Тэхён "үнэндээ Жимин үргэлж л нэгт жагсдаг байсан. Нээрээ Жонгүг 3т байсан. Та хоёр тийм дээгүүр байхад би яагаад 18 вэ??" гээд духаараа хана цохиход Жимин "нөгөө хэн билээ.. Юн..ги билүү? Тэрэнтэй зууралдаад яваад байхаар тэгэлгүй яадаг юм" гэх нь тэр.
Түүнийг тэгж хэлэхэд Инү Мисү хоёр гайхан "Юнги?"
Үнэндээ би ч бас гайхчихлаа. Юун Юнги?
Тэхён Жимин рүү яг л болохгүй зүйл хэлсэн юм шиг хартал Жимин "юу нөгөө.. заза Ёнжү бид хоёр түрүүлээд явлаа шүү" гэснээ миний мөрнөөс барьсаар эргэж харан алхаж эхлэв. Би гайхан "сая юу гэсэн бэ? Тэхён яагаад Юнгитэй.."
Advertisement
Жимин "чи тэднийг уулзуулах хэрэггүй л байсан юм" гэснээ намайг орхин түрүүлээд яваад өгөх нь тэр. Харин би ардаас нь юу ч ойлгоогүй царайтай харсаар "юу вэ.. Юу гэсэн үг юм?"
***
Хичээл тарсны дараа сургуулийн үүдэнд Жиминийг хүлээн зогсож байтал гэнэт утас дуугарахад нь аваад харвал энэ Юнги байлаа.
- Юнги? Юу болоов?
- Чамаас нэг юм гуйх гээд.
- Юм гуйнаа? Гэхдээ чи зүгээр үү?
- Дажгүй ээ. Үнэндээ өглөө мотоциклтой явж байгаад осолдчихсон юм. Гэхдээ чиний бодож байгаа шиг тийм айхтар осол биш шүү.
- Юу?? Тэгээд чи зүгээр юм уу? Одоо хаана байгаа юм? Би очих уу?
- Би одоо эмнэлэг дээр байна. Гэхдээ хүнд гэмтээгүй болохоор маргааш гэхэд гарчихна. Тэгээд, чамаас гуйх гэсэн зүйл бол чи яг одоо надад манай гэрээс нэг зүйл авчирч өгч туслаач. Гэхдээ энэ тухай Тэхёнд битгий хэлээрэй.
- Тэгье ээ, гэхдээ Тэхёнд битгий хэлээрэй гэдэг чинь?
- Зүгээр л битгий хэлээрэй. Баярлалаа.
Юнги ингэж хэлээд таслачихав. Юу вэ? Яагаад Тэхёнд битгий хэлээрэй гээд байгаа юм болоо?
"хөөе"
Хэн нэгэн мөрөн дээр гараа тавин ингэж хэлэхэд нь хажуу тийш харвал Тэхён инээмсэглэчихсэн зогсож байлаа.
"юу хийж байгаа юм? Хэнтэй яриад байсан бэ?"
"Юнгитэй. Тэр мотоциклтой явж байгаад осолдчихсон эмнэлэг дээр байгаа гэнэ. Би тэгээд--"
Тэхён "ОСОЛДСООН???!!" гэсээр орилоход нь би Юнгиг Тэхёнд битгий хэлээрэй гэснийг гэнэт саналаа. Бурхан минь Ёнжү, чи ч ам алдахдаа сайн юмаа.
Би нүдээ томруулан шууд л амаа дартал Тэхён "ямар эмнэлэгт байгаа юм?"
"юу.. н-нөгөө"
"хурдан хэлээч!!"
Би сандарсандаа шууд түүний хаана байгааг нь хэлтэл Тэхён над руу харсанчгүй, бүр баяртай эсвэл явлаа ч гэж хэлэлгүй тэр чигээрээ гүйгээд явчих нь тэр. Араас нь нэрийг нь дуудан орилсон ч эргэж харах шинжгүй гүйсэн чигээрээ алга болчхов. Энэ хүн чинь юу вэ гэнэт? Яагаад Юнгид тэгтлээ санаад зовоод байгаа юм болдоо? Тийм дотно болчихсон юм байхдаа?
Тэхёны явсан зүг рүү харан зогсож байтал хэн нэгэн мөрөн дээр гараа тавихад нь цочсондоо орилчхов. Эргээд хартал Жимин намайг шоолон инээсээр "юугаа бодож байсан болоод ингэтлээ цочдог байнаа?"
Advertisement
"зүгээр дуудахгүй гэнэт хүрэхээр чинь цочилгүй яадаг юм?"
Жимин "би сургуулиас гарч ирээд чамайг дуудсан шдээ! Тэгээд сонсохгүй байсан болохоор чинь.." гэсээр доош харан хэлэхэд нь би гарнаас нь хөтлөөд "заза уучлаарай. Явцгаая" гэж хэлээд алхаж эхэллээ. Жимин өнөөдөр машингүй ирсэн болохоор бид манай гэр лүү алхацгааж байгаа юм.
Алхаж байх хугацаандаа Жиминээс асуух үгүйгээ хэсэг бодсоны эцэст юу ч гэсэн асууж үзэхээр шийдэв.
"н-нөгөө.. Тэхён байна шдээ?" гэтэл Жимин урагшаа харан алхсаар "за?"
"чи түүний талаар бүгдийг нь мэдэх үү? Тэр ер нь чамд нууцаасаа ярьдаг уу? Бүр хэнд ч хэлдэггүй, хүмүүсээс нуудаг нууц гэж байдагдаа? тийм зүйлээ хүртэл?"
"сайн мэдэхгүй юм даа. Тэр Жонгүг бид хоёрт лав их нээлттэй байдаг. Ер нь Тэхёнд нуугаад байхаар тийм сүртэй зүйл байхгүй"
"үнэхээр үү?"
"тиймээ яасан? Чи яагаад тэгтлээ түүнийг сонирхоод байгаа юм?"
"би түүнийг сонирхоогүй байна. Зүгээр л нэг зүйл сонин санагдаад байсан юм"
"тэр чинь л сонирхож байна гэсэн үг"
"больж үз"
"үнэн гэвэл чи Тэхёнд их анхаарал тавьдаг болчихсон. Намайг чамаас хол байсан хугацаанд та хоёр их дотно болчихсон байна лээ. Би чамаас хол байх үед Тэхёныг чамтай хамт байхыг харах дургүй"
Жиминий хардаж байгаа нь үнэхээр хөөрхөн юм.
"бас нэг үнэн гэвэл би чамд Тэхёнаас илүү анхаарал тавьдаг. Дээрээс нь нэг инээдтэй юм нь Тэхён намайг хэзээ ч сонирхохгүй байх. Би ч гэсэн"
"Тэхён чамайг хэзээ нэгэн цагт сонирхож ч болно. Учир нь чи анх харахад тэгж их анхаарал татахгүй хэрнээ удаан хамт байхаар нөгөө хүнээ өөрийн эрхгүй өөртөө татчихдаг. Гэхдээ Тэхён найзынхаа найз охинд сайн болохгүйг нь би мэднээ"
"тэгвэл болоодоо" гэтэл Жимин хэсэг чимээгүй байснаа "гэснээс чи төгсчхөөд Чикаго явна гэсэн байхаа?"
"тиймээ"
"чи надаас хол, гадаад оронд сурна гэхээс санаа чинь зовохгүй байна уу? Намайг санахгүй гэж үү?"
"мэдээж санана. Бас чамаас хол гэхээр хэцүү юм шиг санагдаж байгаа ч өөр арга байхгүй шүү дээ. Ээж намайг солонгост ганцааранг минь үлдээхгүй"
Жимин "би ээжтэй чинь уулзаж байгаад өөр дээрээ авчих уу?" гэхэд нь би түүний гар луу цохиод "битгий тэнэг юм яриад бай" гэтэл Жимин худлаа ёолсоор "тэгээд би яах болж байнаа? Чамгүй ганцаараа солонгост байх юм уу? Хэрвээ чи явчихвал надад энд байх шалтгаан үлдэхгүй" гэхэд нь би түүн рүү хараад "тэгвэл хамт яв" гэтэл Жимин алхаж байснаа болин над руу гайхан харлаа.
"би тоглоогүй шүү, үнэнээсээ хэлж байна"
"яагаад ингэж хэлж байгаа юм?"
"юун яагаад гэж? Би явчихвал чамд энд байх шалтгаан байхгүй гэсэн болохоор. Бас тэнд чи миний хажууд байвал би баярлах болно" гэж хэлээд алхаж эхлэв. Тэгтэл Жимин алхахгүй зогсоод байхаар нь эргэж хараад "яасан бэ? Явахгүй юм уу?" гэтэл Жимин бодол болон зогсож байснаа над руу харан "аан за" гэж хэлээд алхаж эхлэлээ.
***
Юнгиг эмнэлэгийн орон дээр нүдээ анин хэвтэж байтал гэнэт хаалга хүчтэй нээгдэн хэн нэгэн орж ирэхэд Юнги цочин үүд рүү хартал Тэхён гүйсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан зогсож байв. Юнги түүнийг харсны дараа гараа нүүрэндээ наагаад "энэ Ёнжү.."
Тэхён түүний өмнө очин зогсоод "та яаж байгаад осолдчихсон юм бэ? Мотоциклтой болгоомжтой явахгүй яадаг юм?! Ер нь яах гэж мотоцикл унадаг байнаа? Мотоциклтой догь харагддаг ч гэсэн тэглээ гээд байнга унаад яваад байж болохгүй"
Юнги "битгий надад санаа тавиад бай. Одоо гэртээ харь" гэснээ "Тэхёнд битгий хэлээрэй гээд байхад" гэсээр амандаа бувтналаа.
"яагаад надаас зугтаад байгаа юм?"
"тэгвэл надтай зууралдахаа боль"
"чадахгүй"
"Сүног чамайг ийм ядаргаатай гэдгийг надад хэлэх хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол чамтай уулзахгүй байх байсан"
Тэхён "ахаа!!" гэтэл Юнги инээх нь тэр. Тэхён байдгаараа гайхан түүн рүү хартал Юнги "Ёнжү, Сүног гээд надаас дүү хүмүүс намайг чи гэдэг байхад чи ганцаараа надтай хүндэтгэж харьцаж байгаа чинь үнэхээр хөөрхөн байдаг. Гэхдээ Тэхён, миний араас гүйж надтай дотно болох гэж хичээхээ боль"
"зүгээр найз-"
"найзууд болох гэсний ч хэрэггүй. Зүгээр л надад анхаарал тавихаа боль Тэхён. Тэгэх хэрэггүй, за юу?"
"гэхдээ.."
"би зүгээр болохоор одоо яв"
Юнгиг ингэж хэлтэл Тэхён хэсэг чимээгүй байснаа доош харан хошуугаа унжуулсаар эмнэлгийн өрөөнөөс гарлаа.
Advertisement
- In Serial238 Chapters
Dark Skies
It is a weapon, raised and trained for one purpose: war. Instead, it ends up broken long before the battle, losing what little meaning its life may have held. But that might just mean this weapon has a chance to choose its own fate. How should a broken weapon that knows nothing and can do nothing, live in a world of humans? A few notes: This story uses a hard magic system and is set in a somewhat realistic middle ages time period. Tagged sexual content just in case it comes up later. Dark Skies Discord Server Cover by: persePHOreth Cover brush attribution: Brushes by Brusheezy!
8 146 - In Serial58 Chapters
Legend of the Gunslinger Mage
In 2042, the Virtual Reality game Epoch of Liberty (EoL) is a worldwide phenomenon, with a player base of 500 million and an in-game economy comparable to Russia. Mahn Li, the top player of the guild Scourge, was betrayed by his closest friend Fatty Fu - murdered in the real world. The in-game business was tied with the real-world business. And business, as they say, was war. Mahn Li was simply another casualty… … Until he inexplicably woke up in the body of his 22-year-old self - one week before EoL went live. "Is this my second chance?" He asked himself: "What should I do?" "Should I find a job? A real one? Be a good, productive member of society? Live a meaningful life? Forget about the 10 years of my life lost in endless battles in a virtual world?" "F*CK THAT!!!" "I’m gonna wreck all the bastards responsible for my death! And Fatty Fu! Wait until I get my hands on your slimy neck!" Aiding Mahn Li on his quest for vengeance is his knowledge of the future. Using it, he will get the sickest, baddest gears in the game! The most powerful of them all is an artifact that is a little bit out of place in this fantasy-themed game. A gun.
8 570 - In Serial6 Chapters
The Ten Great Artifacts
At first a "demon lord" reincarnated to get a new body, but he was told by his servant that his artifacts were stolen. Whether they're in the hands of countries or criminals, those artifacts he made had the power to alter the world. Could he get them back?
8 117 - In Serial19 Chapters
Kalon
Many living creatures inhabit the endless mass of environments and territory on the continent of Irakia. Four powerful nations rule conquered lands, waters, and resources on the massive island. Seasons dictate the properties and inhabitants of their environments. Winter, Summer, Spring, and Autumn are the true rulers of Irakia and beyond. Blessing favored ones and creating new wonders in attempts to impress. Where all will be strong or weak by choice, a young women's story is told.
8 122 - In Serial24 Chapters
Infinite Wishes
Daniel Nelvine Rosecrown, cough cough, i mean Kimy Shinguru, is just your ordinary super hardcore gamer, leaving his home to the outside world in order to replenish his food supply for another streak of nonstop gaming, suddenly dies a harsh death by arrows, just to meet god, whom said he killed him on purpose, and refused to give him life again on earth. God needed to transfer him to another world for an unknown reason, and as compensation, would not only make him younger and more OP, but grant him one wish, any wish. I truly do wonder what Kimy wished for...
8 231 - In Serial22 Chapters
Dragons
A story about love between a man and a woman who's family are at war.(I decided to also post this story here as well as DA so more people can read it. Is any one willing to PR for me I can't do everything myself)
8 98

