《blind | jhs》2.
Advertisement
бүрт тэр бүр байдаггүй нөхөрлөл Хусог бид хоёрын голд байдаг байлаа. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хөрш хоёр гэр бүлийн ээж аав нь бие биетэйгээ найз байснаас хоёр хүүхэд нь найз болчихдог нөхөрлөл биш.
Манай ээж солонгосын боловсролын яаманд ажилдаг харин аав минь машины осолд орсоноос эмнэлэгт түр хугацаанд хэвтэж байсан тэр жил би анх Хусогтой уулзсан юм.
Ээж минь өглөө бүр намайг сургуульд минь хүргэх хэрэгтэй болж ажлаасаа хоцрох дөхдөг байсан ч хэзээ ч надад сургуулийн хоолыг идүүлэхгүй гэсэндээ ус болон сэндвич эсвэл кимбаб гэх зэрэг хоолыг авч өгөхөө мартдаггүй байлаа.
Сургуульруу явах замд байдаг том биш ч гэлээ гудамжны өнцөгт байдгаас гайгүй ашиг олдог дэлгүүрт өдөр бүр шахуу ордог байсан болохоор аяандаа худалдагч эгчтэй ч хүртэл ээж маань гайгүй харилцаатай болсон байсан юм. Харин нэгэн хүйтэн өглөө цасанд мөрөө гаргасаар дэлгүүрт орж ирээд ээж минь дэлгүүрээс тэр үед жүүс болон кимбаб авсан ч хоёрыг авсан байсанд би гайхширч " Та идэх юм уу? " гэж асуухад худалдагч эгчийн гарч ирэх ажилчид гэсэн хаалгаар долоон настай Хусогыг би анх харсан юм.
Тэр тэр үедээ булцгар хацар , үргэлж л нүд нь нулимсаар дүүрсэн эсвэл хацраар нь нулимс урссан байдлаар гарч ирдэг байсан ба өглөө бүр сургуульдаа явахгүй гэж уйлдаг байсныг нь би нэг удаа сонсож байсан билээ.
Уйланхай жаал.
Ээжийн ажил их болсоноос би өглөө ганцаар сургуульруу алхдаг болж бас өвөл болсон учраас өглөөний долоон цагт гадаа харанхуй болсон байсан учраас ямар нэгэн хүн хулгайлчихвий гэж эмээсэндээ ээж худалдагч эгчийн хүүг ч бас манай сургуульд явдаг байсныг мэдэж авсан байв. Тиймээс тэр үеэс хойш Хусог бид хоёр бие биенийгээ эвгүй хүмүүсээс хамгаалах зориулалттай нэгдсэн юм.
Өглөө бүр халаасандаа адилхан өдрийн хоол уух зүйлтэй орой бүр адилхан нойрмог ядарсан байдлаар бид хоёр буцан гэр гэрлүүгээ явдаг байлаа. Гэхдээ би ганцаараа дахин нэг гудамж алхах ёстой байсан учраас дэлгүүрт ээж минь ажлаа таран хүлээн зогсдог байв.
Advertisement
Гэвч заримдаа Хусог намайг хамгаалах биш би түүнийг хамгаалах үе ч бас зөндөө гардаг байв. Гудамжны муур гэх зэрэг.
Нэг удаа бид хоёр оройн давтлагнаас болоод шөнийн арван цагт гэрлүүгээ хамтдаа алхаж байсан юм. Цаг агаар дулаахан хэн ч байсан үүнийг романтик шөнийн нэг гэж хэлэхэд тохирох шөнө байлаа. Хоосон хүнгүй гудамжинд зөвхөн Хусог бид хоёрын ярих , инээх дуу дүүргэж байхад бидний аль нь ч ард хүн алхаж байсныг хараахан анзаарагүй байсан юм. Гэнэт л Хусог чимээгүй болж биеэ чангалах нь мэдрэгдэж тэрээр алхадгаасаа арай хурдан алхаж байсан ч түүний гар аль хэдийн миний гарыг атгасан байв. Гэвч би арагш харалгүйгээр юу болсоныг анзаарч бид хоёр чив чимээгүйгээр алхаагаа түргэсгэж , удалгүй тэр эрэгтэй ардаас дуудаж эхлэх үед бид хоёр өөрсдийгөө гүйх ёстойгоо мэдэрч үг солилцолгүй хамаг хурдаараа гүйж эхлэсэн юм.
Харамсалтайгаар тэр шөнө Хусог гэртээ очиогүй.
Тэр манайд хоносон.
Галзуу мэт гүйж явахдаа бид хоёр өөрсдийн явдаг энгийн нэг гудамж биш төөрдөг байшин шиг газраар үсэрч авирсаар нэг мэдэхэд нүдний үзүүрт хайрт гэр минь үзэгдэн баярлахад , харин Хусог шууд л ээжрүүгээ залгаад манайд хонохоо хэлж байсан юм.
Инээдтэй биш гэж үү. Тэр арван гурван настай эр хүн гэж өөрийгөө дуудуулах дуртай байсан хэрнээ заримдаа би ганцаараа дахин нэг харанхуй гудамж алхаж байхад тэр ердөө хэд алхаад л гэрэлт гудамжруу гарчих байтал тэр гэрлүүгээ явья гэж дурсаагүй. Тиймээс би түүнийг дахин хамгаалсантай адил байсан. Эсвэл манай гэр түүнийг хамгаалсан гэж хэлвэл дээр үү?
Өвлийн улирал дуусч хавар эсвэл зун дуусч намар болоход би өдөр бүр үүрэгт ажлаа хийн Хусогийн гэрлүү алхадаг болсон байв. Түүний ээжийн дэлгүүр шатсанаас ээж нь гэртээ л байдаг болж харин аав нь гэр бүлээ тэжээдэг болсон байснаас би түүний гэрлүү очиж түүнийг зүүдний ертөнцөөс нь сэрээдэг байлаа.
Гэвч нэгэн үеэс бид хоёр өглөө бүр уулзаж сургуульруу явах хэрэггүй болсон байв. Гудамжны үзүүрт Хусогийн ээжийн шатсан дэлгүүрийг янзалж цагдаагийн хэлтэс нээгдэхэд бидний харанхуй гудамжийг гэрэл камераар дүүргэснээс хүмүүс тэрүүгээр шөнө дөлөөр ч байсан тайван явдаг болсон байлаа. Гэхдээ юу гээч. Бид хоёр ерөөсөө тусдаа явья гэдэг үг амнаасаа унагаагүй.
Advertisement
" Хоёулаа хамтдаа питер пэн тинкэрбэл хоёр шиг дандаа хамтдаа байна шүү. "
Хусогийн үгэнд би толгойгоо дохиход тэрээр аппараттай шүдээрээ надруу инээмсэглэн түүний нүд зураас шиг болж байлаа.
Гэхдээ тэр хэзээ ч Питер Пэн Тинкэрбэлийг бага багаар мартан Вэндиг даган явсанаар Тинкэрбэлийг үхдэгийг мэддэгүй. Тэр зүгээр л диснейд итгэсэн.
Гэхдээ би түүнд хэлээгүй. Түүнийг угаасаа намайг орхихгүй гэж итгэсэн болохоор.
***
" Чи түүний хичээлийг нь хамтдаа ч юмуу эсвэл хийгээд өгчих тэгэх үү? "
Утаснаасаа харцаа салгахдаа би жүүсний соруулаа сорохоо болин хажуу тийш Жиминруу харав.
" Яагаад? Би түүний хичээлийг нь хийж өгдөг ээж шиг харагдаад байна уу? "
Жимин ядарсан байдалтайгаар үсээ арагшлуулж нэг мөрөндөө үүрсэн цүнхнийхээ мөрөвчнөөс зуурлаа.
" Гуйж байна шүү дээ Исүл. Үнэндээ би энэ хичээл дээр үнэхээр унаж болохгүй ээ. "
Намайг бодосхийн утсаа хаах үед Жимин миний гарыг зөөлхөн цохиж " Алив ээ Исүл. Энэ тийм хэцүү биш шүү дээ. Зүгээр л түүнд ядаж жоохон зүйл ойлгуулаад өг. Би чамайг ярих хичээлүүд дээрээ сайн гэдгийг мэднэ. " гэв.
Би хөмсгөө өргөн " Би өөрийгөө ч давж гарах эсэхтээ эргэлзэж байхад тэр усан толгойтод хичээл заана гэж үү? Чи тоглоогүй биз дээ? "
Жимин гэнэт нэг юм олсон мэт түүний нүд нь гэрэлтэж тэрээр бүдэгхээн инээмсэглэх ба " Би чамд тэгвэл чихэр авч өгье. " хэмээлээ. Гэнэт инээд хүрсэндээ амандаа дүүргэсэн байсан жүүсээ цацчих дөхөн буруу хоолойгоороо оруулж хахан цацахад нүдэнд нулимс цийлэгнэж байв.
Хахаж дууссаныхаа дараа би нулимсаа арчин " Би юу юм? Таван настай охин уу? " гэж хэлэх явцдаа инээдээ барьж чадалгүй инээсээр л байлаа. Жимин дахин үг хэлэх гэсэн ч хэн нэгний гар миний мөрөн дээгүүр дарахад түүний үнэртэй усыг үнэртээд л би хэн гэдгийг нь мэдэв.
" Хөөе би зөвхөн найз охиноо л инээлгэдэг. "
Би түүний гарыг мөрнөөсөө холдуулж толгойгоо зөөлхөн сэгсрэх ба " Үгүй ээ Хусог. Найз охин чинь аль хэдийн алга болсон. Одооноос би чиний ээж бас дүү чинь. " гэж дахин инээж эхлэхэд Хусог Жиминруу гайхсан харц илгээлээ.
" Чи түүнд хар тамхи өгчихөө юу? "
Жимин толгойгоо сэгсэрч явахынхаа өмнө миний гарыг бариад " Гуйж байна шүү " гээд цааш алхан явах ба би инээмсэглэсээр сургуулийн хаалгаруу ардаа Хусогыг дагуулан алхаж эхлэв.
Хусог арагш нэг харж дараа нь миний царайлуу ээлжлэн хараад хажууд зэрэгцэн алхангаа сэрэмжилсэн хоолойгоор чимээгүй " Энэ миний бодож байгаа шиг хайрын гурвалжин биш биз дээ? " гэхэд би түүнрүү инээмсэглэсэн хэвээр харан өнөөдөр яагаад ингэж их инээгээд байгаадаа гайхширч байлаа.
" Битгий хард даа Хоби. Миний зүрх сэтгэл зөвхөн чамд л зориулиастай. "
Advertisement
- In Serial64 Chapters
The Prime Minister's Beloved Wife
Transmigrated into an ancient novel, the modern fashion designer Bai Yu Yan suddenly became the wife of the Prime Minister. However, regardless of her position, her ending was but a tragic death. "Death? Ha!", Bai Yu Yan smirked as she packed her bag to become the master of her own fate. "Wife, this lord has already warmed the bed for you. You dare run after eating this lord's tofu?", a certain lord stripped himself and closed the bedroom door. ... In a world where survival was her only goal, love came knocking on her door. Although he was her husband, he would soon meet his fated one. But why does this man look so handsome in her design? Bai Yu Yan looked at fate on one hand and her heart on the other. Which one will she choose? [Original Story] [Cover image not mine]
8 300 - In Serial35 Chapters
Fight for me (Completed)
Amy Green knew she was too good for Ethan Harris. She knew falling in love with a hot millionaire like him was stupid. She knew Ethan falling for her was crazy. She knew marrying him was insane. Yet she shut her brain and followed her heart until he realized she was not enough.It's been three years since she stopped following her heart and listened to her instincts. Her instincts say she should not agree to meet her ex-husband. Her instincts say she should not agree to pretend that they are back together. Her instincts say she should stop following her heart and start listening to it because she was only setting herself up for another heartbreak. If only her heart could stop beating for him. If only her heart could stop wanting him. If only her heart could stop wanting him to fight for her.Please fight for me, Ethan. At least onesTrigger Warning: Violence, Rape, self harm
8 521 - In Serial13 Chapters
BF Training Course
Story about a man who trusts and loves his girlfriend. Basic premise is that your girlfriend is leaving on a trip and wants you to take part in some mysterious course while she's gone. Figuring out what the course is about is a big part of the story. Mostly the story will be focused on dialogue and thoughts. One of my goals is for there to not be any potentially interesting conversations that are skipped past, many times I've been reading some story and hated it when some really interesting conversation is just summed up without going into enough detail.
8 212 - In Serial57 Chapters
All The Broken Liars || **COMPLETED** || An Every Made Man Novel (Book Two)
BOOK TWO in the Every Made Man series **Make sure you have read book one (Every Made Man) first! **Arturo lying dead in a pool of blood. Her Uncle the same, stabbed twice...by her. This is what Florence Genovese remembers of that day three years ago, and it's everything she wants to forget. Just graduating from Cambridge University with a degree in law, she has the world at her feet and can finally put the past behind her. Until a mysterious bunch of flowers arrives at her flat on graduation day...Watch the trailer: https://youtu.be/AgP4YpMwcGA
8 172 - In Serial31 Chapters
For Only A Moment (Student/Teacher)
Desiree Carlisle is in the 12th grade. When she is not in school, or with her friends, she is at her history teacher's house babysitting his five year old son. As the winter months get colder, Desiree and her teacher get closer. The one thing she thought, along with everyone else, turns out to be wrong. How will the sexually of her teacher effect their relationship, if anything besides teacher and student and father and babysitter happens?
8 231 - In Serial41 Chapters
Vaughn
Her eyes widen as she sucks in a deep breath, feeling the full length of me."Do you believe me now kitten?" I whisper. "It pains me as well."I continue to rub my dick with both our hands. "You make me so damn fucking hard."She brings her face closer, confidently massaging my erection on her own."Show me." She whispers. •••••••••••VAUGHN - MissBelleStories••••••••••••Hold onto your panties ladies, the Vaughn brothers are coming to town.**Please Note: The original story is DOUBLE TEMPTATION which can be found on Episode Interactive. It is played in Alexis POV. I have also published this mature version under VAUGHN on Episode Interactive. The major difference is that this version is narrated through Benjamin and Bradley. This version contains adult themes, strong sex scenes, strong language and is recommended for 18+.****PLEASE READ: This story does not include any supernatural beings. This is not a vampire or werewolf story and it also does not include any incest scenes. The VAUGHN twins do not share nor do they have sex with eachother.**
8 151

