《blind | jhs》4.
Advertisement
агаар хүйтэн болж байлаа. Цэлмэг байдаг тэнгэр өдөр өнгөрөх тусам үүлээр бүрхэж өвс ногоо модны навчис хүртэл нэг нэгээрээ шарлаж байлаа.
Цонхны цаана нисэн өнгөрөх навчсыг харах хооронд хэн нэгэн мөрөнд минь зөөлхөн хүрэх ба би эргэн харсан даруйдаа өөрийн байрлалаа өөрчлөн тэгшхэн суув.
" Чи явахгүй юм уу? Ангийн бүх хүүхдүүд явчихлаа. "
Цүнхээ нэг талдаа үүрэн гартаа барьсан утсаа халааслах түүнрүү би инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ.
" Үгүй ээ , Би Хусогыг хүлээж байна. Түүний клуб нь удахгүй тарах ёстой. "
Жундэ инээмсэглэсэн хэвээр ойлгосон мэт толгойгоо дохиход , би эргэн анхаарлаа хоосон цонхруу хандуулах ч , гэнэт хажууд сандал газарт чирэгдэх нь сонстож эргэн харахад Жундэ хоёр гартаа номоо барингаа миний ширээг налан суусан байв.
Түүнрүү хэсэгхээн хугацаанд харахад Жундэ миний харцыг үл тоож дахин нэг хуудас эргүүлэн унших ба би чимээгүй
" Чи тэгвэл явахгүй юм уу? " гэлээ.
Тэр надруу харан номоо хаагаад " Би юу? Би зүгээр л ангийн охиныхоо найзынх нь клуб тарахыг хүлээж байна. " хэмээн хэлсэнийхээ дараа намайг ойлгон хариулахаас өмнө хуруугаараа самбарын дээр байх цагруу зааж " Цаг тавыг зааж байна. Клубууд зургаагаас тардаг. Бас тав гуч гэхэд гадаа харанхуй болчихдог болохоор сургууль эвгүй болчихдог юм. " хэмээв.
Гэнэтхэн түүний цаанаас гэрэл цацраад явчих шиг санагдана. Энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг тэнгэрээс бууж ирсэн дагина мөн үү? Түүнийг арай сахиусан тэнгэр гэдэг юм биш биз?
" Үгүй ээ , намайг Ким Жундэ гэдэг. Гэхдээ баярлалаа. "
Түүнд чангаар хэлсэндээ ичин , эвгүй байдалд орон би хуурамчаар инээмсэглэж үсээ илэх ба түүнийг буцан номоо уншаад эхлэх үед би юу хийхээ мэдэлгүй буцан цонхруу ширтэхээс өөр аргагүй болж байлаа. Эвгүй юм.
Биднийг тойроод маш чимээгүй уур амьсгал бүрхэв. Зөвхөн түүний нэгэн хэвийн амьсгал хуудас эргүүлэх дуу сонстоход , надад миний зүрхний хэмнэл л сонсогдож байлаа.
Хэрвээ Жундэ биш Хусог энд сууж байсан бол яах вэ гэх бодол толгойд бодогдоход юу болох нь нүдэнд дорхоноо дүрслэгдэж би өөрийн эрхгүй инээж орхив. Жундэ надруу гайхан харсанаа надтай адил инээмсэглэн " Яагаад чи гэнэт инээгээд эхлэв? " хэмээн асуух ба би өөрийгөө ямар галзуу харагдсанаа бодосхийн инээмсэглэлээ гараараа нуухыг оролдлоо.
" Зүгээр л .... "
" Зүгээр л юу гэж? "
Би толгойгоо зөөлхөн сэгсрэн , сандалдаа тэгшхэн суух ба " Зүгээр л гэнэт Хусогыг бодсон юм. " гэхэд Жундэгийн нүдэнд нэг юм өөрчлөгдөх нь үзэгдэх ч би нэг их тоосонгүй. Тэрээр хэсэгхээн номныхоо хуудсыг хуруугаараа оролдож байснаа надруу эргэн харж ,
Advertisement
" Хусог яг ямаршуу хүүхэд вэ? Би түүнтэй таардаггүй болохоор түүнийг ангийн хүүхэд , сагсны клубт байдаг гэхээс өөр зүйл бараг мэдэхгүй. "
Дотно сэдвэнд миний эвгүй байдал тэр дорноо арилж , миний сэтгэл санаа сэргэн " Хусогыг анхандаа харахад маш сүртэй сүрлэг нэг тиймэрдүү кинонд гардаг шиг бардам эрэгтэй гэж хардаг. Гэхдээ үнэндээ тэр шал өөр."
" Тэр үргэлж л инээж байдаг бас манай эгчтэй хамт Хачикогийн трэйлерийг ч хүртэл үзэхдээ уйлчих гээд байдаг тийм л уйланхай хүн. " гэж хэлэх үедээ би өөрийн эрхгүй зөөлхөн хөхрөх ба Жундэ толгойгоо зөөлхөн дохив.
" Чи түүнийг үнэхээр сайн мэдэх юм аа Исүл. "
Би дотор хацраа хазан толгойгоо хүчтэй дохингоо " Тэгэлгүй яахав. Би түүнтэй багаасаа л найзалсан. " гэхэд тэрээр чимээгүй сууж байснаа гэнэт цүнхнээсээ цаас гаргаж ирэв.
" Нээрээ би чамд хэдээс хэд дүгээр хуудас хүртэл уншихыг чинь хэлчихье. Би харин арын ажлыг нь хийе " гээд тэрээр цаасан дээр тоо бичиж эхлэх ба дууссаныхаа дараа надад өгч " Бас хоёулаа чадвал маргаашнаас хамтдаа бэлдэж эхлье , болно биз дээ? " гэх ба би цаасыг авангаа ямар ч илүү дутуу юм бодолгүйгээр толгойгоо дохилоо.
" Тэгэлгүй яахав. "
***
" Чи тэгээд нөгөө хичээл дээр надад туслах юм уу үгүй юм уу? "
Би түүнрүү харан нүдээ жижигрүүлэх ба түүний толгойг хуруугаараа түлхэн " Хэрвээ ийм өнгийн яриатай байвал би өөрийн хар амиа бодоход ч бэлэн байна шүү. " гэвэл Хусог түлхүүлсэн газраа гараараа үрж байснаа гэнэт миний гарыг хоёр гараараа тэврэн , ядарсан нүүрэндээ инээмсэглэл тодруулав.
" Алив ээ чи намайг ядарсан байгаа болохоор л тийм өнгөтэй хэлчихсэнийг мэдэж байгаа шүү дээ. Би юу гэж миний амыг аврах гэж байгаа хүнд муухай хандаж чадах юм бэ? " гэснээ тэрээр намайг гэрлүү дагуулан явангаа " Танай гэрлүү юу? " гэх энгийн өнгөөр хэлэхэд би удаан бодолгүйгээр толгойгоо сэгсэрч " Хэрэггүй ээ , өнөөдөр муу совин татаад байна. Танайд. " хэмээлээ.
Хусог миний ярианы өнгийг эрс өөрчлөгдөхийг анзаарч байсан ч миний юу хэлэх гээд байгааг мэдэж байсан болохоор илүү дутуу юм асуулгүй сэдвийг өөрчлөн бид түүний гэрлүү алхав.
Бүх зүйлийг бид хоёрыг арав хүрж байсан жил эхэлсэн гэж бодож болно. Анх удаагаа л Хусог манайд ирдэг болж удалгүй хэвшил болж байсан үе байсан юм.
Advertisement
Манай ээж аав өдөр шөнөгүй л хэрэлддэг байлаа. Гэхдээ ээж үргэлж л ууртай байдалтай үлдэж эгч бид хоёрт уураа гаргадаг байв.
Гэхдээ үргэлж тэр хоёр эргэн эвээ олдог байсан ч одоо бодохнээ тэр хоёр хэзээ ч дахин хэрэлдэхгүй гэж амладаггүй байсан.
Харин өнөөдөр надад тэр хоёрын хэрүүл эхлэнэ гэх мэдрэмж өглөөнөөс хойш дагаж явсан учраас орой болтол гэртээ очихыг хүссэнгүй.
Ихэвчлэн хэрүүл мөнгөнөөс болж үүсдэг байсан. Байдаг л нэг сэдэв.
Бүр тэдний хэрүүлээс болж эгч минь ч хүртэл гэрээсээ найз бандитайгаа явж байсан. Гэхдээ ээжийн гуйдтаар эргэн ирж байсан ч харин би гэж би. Хамт авч ядах хүнгүй , явья гэж бодлоо ч ээжийг юу гэж бодохоос эмээн гэртээ тэр хэрүүлийг сонсон өнгөрөөдөг байлаа.
Гэхдээ айл бүрт л энэ зүйл байдаг байх. Тийм л байгаасай гэж хүснэ.
Хаалга онгойхтой зэрэгцэж хатагтай Жун гарч ирэх ба бидэнтэй зөрж ажилдаа явах гэж байсан бололтой надад сайн уу гээд харин Хусогыг хацар дээр нь үнсээд , хоол хөргөгч дотор гэх үгсийг машинруугаа явах замдаа хэлсээр явахад би ээжийнхээ ардаас санаа зовсон байртай харах Хусогруу харлаа.
Түүний ээж нь орой бүр эмнэлэгт хэвтсэн аавыгаа эргэхээр явж , аав нь шөнийн ээлжинд явдаг болохоор ойрын үед Хусог гэртээ ганцаараа байгааг би мэдэж байв. Түүнд ямар ч ах эгч эсвэл дүү гэж байгаагүй.
Түүний гэр манай гэртээ хэмжээгээрээ нэг их ялгаагүй байлаа. Бүх өрөөний тавилга нь яг нэг хээцтэй хэрнээ яг л хананы дөлгөөн шаргалдуу өнгөндөө зохицсон , хэн ч орж ирсэн дулаан уур амьсгал угтахаар байшин байдаг байв. Тэдний хананд манайхыг бодвол зураг арай цөөтэй , гэр бүлийн том зураг өлгөөстэй байдаг ч харин Хусогийн өрөө гэрийнхээ бүх зүйлээс тэс ондоо байлаа.
Түүний ээж аль болох бага зүйл гэртээ цуглуулж ил харагдах зүйл цөөхөн байхад Хусогийн өрөөнд заримдаа юмаа тавих ч зайгүй байдгаас би бүтэн өдөр өрөөг нь хамтдаа цэвэрлэж байсныгаа бодоход өөрийн эрхгүй ядарч байв. Ханан дээрээ яг л өөрийнхөө зургыг цуглуулж байгаа аятай хайрт Дрэйк дуучныхаа багийн зураг , өсвөр насных нь , хүмүүстэй хөтлөлцөж байгаа , наашаа хараад инээмсэглэсэн гэх мэт зургууд ханаар нь дүүрэн байлаа.
" Ямар нэгэн юм идэж уумаар байна уу? "
Хусог гутлаа тайлан цүнхээ том өрөөний буйданруу шидэнгээ асуухад би ч тэр түүнтэй адил зүйл хийсэн ч коридороосоо буйдан хүртэл цүнхээ шидлэхийн оронд очиж тавин тэдний нойлын өрөөний зүгрүү төвөггүйхэн алхлав.
" Үгүй ээ би зүгээр. "
Гараа угаан долгионтой бор үсээ дээш боогоод том өрөөлүү нь очиход Хусог аль хэдийн тэнд телевизор үзэнгээ алга дүүрэн чипс аван идэж , нөгөө гараараа цүнхнээсээ хичээлээ нэг нэгээр нь гаргаж ирж байлаа.
Би түүний хажууд суун өөрийн цүнхнээсээ ч тэр хичээлээ гаргангаа түүнтэй элдэв зүйл ярьж байтал гэнэт Хусогийн цүнхнээс нэг зүйл унан газарт бутрах нь сонстов. Ширээний цаана байсан учир надад харагдалгүй би дэвтэрлүүгээ харсаар
" Юу юм? " гэхэд Хусог газраас бүгдийг нь түүж дууссаныхаа дараа надруу сарвайхад түүний гарт байсан зүйлийг харан би маш их гайхширлаа.
" Зүрхэн шоколад уу даа? "
Хусог миний гайхшралыг нэг их хүндээр тусгаж авалгүй амандаа нэгийг нь хийгээд инээмсэглэн
" Тийм ээ надад бэлэглэсэн юм. " гэв. Түүнд хэн ийм их өгсөнийг мэдэхгүй болохоор миний биед хачин мэдрэмж төрөхөд би сониуч зангаараа
" Хэн? " хэмээхэд Хусог мөрөө дээш доош мэдэхгүй гэсэн дүрс үзүүллээ.
" Мэдэхгүй ээ , доод ангийн л охин байсан. Үнэндээ би түүнийг анх удаа харж байсан ч тэр хэлэхдээ намайг өнгөрсөн жилээс хойш харж байгаа гэсэн. Сонин байгаа би- "
" Байз байз байз! "
Би түүнийг яриан голоор нь гараа агаарт өргөн гацаахад Хусог надруу гайхан харав.
" Тэр чамд сэтгэлээ илчлээд үерхье гэсэн юм уу? "
Яагаад ч юм би хариултыг нь мэдэж байсан ч түүний амнаас сонсохыг хүслээ.
Мэдээж Хусогыг хэн тоохов дээ? Тэр өмнө нь хэнтэй ч үерхэж байгаагүй , бас энэ жилээс л сагсны клубт орж тэндээ олон найзтай болсон ч нэг л удаа сургуулийн сагсны тэмцээнд орсон.
Түүнийг хэн ч анзаарахгүй биз дээ?
Тийм биз дээ..?
Түүний хариултыг хүлээн өөрийн эрхгүй айдаст тэрхээн хугацаанд автахад Хусогийн хариулт намайг тэр чигт нь тэнэг хүн шиг л үлдээв.
" Тийм ээ , тэр намайг өмнө жилээс хойш харж байсан гэсэн. Тэгээд би тэгье гэчихсэн. "
Төд удалгүй би өөрийн хүчээр зөөлхөн инээмсэглэлээ.
Би буруу бодож байж.
Advertisement
- In Serial697 Chapters
The Genius’ First Love
Warning: Amazingly, absurdly and deliriously funny chaps ahead. Read and laugh at your own risk.
8 1155 - In Serial30 Chapters
Love Can't Be Tamed
Precious moved to South Korea when she was just two years old. She was always the outcast since she was black and thick. Not only was she black but having thighs or a butt was considered ugly. Kim Namjoon was looked upon as the best leader of the famous boy band BTS. He has everything anyone could ask for, but he was still yearning for a normal life. He didn't want to just be seen as Rap Monster or Leader of bts he wanted to be seen as Namjoon. What happens when these two bump into one another?
8 209 - In Serial17 Chapters
The Entangled Fates
It is said that angels and devils walk on Earth in human forms. But what if it's not just a myth and they actually are present around us, keeping a low profile. What if it's the boy you bully in school, or the girl who always keeps to herself in class are not humans and waiting to creep into your dreams. What if it's a girl who always tops the class and her brainiac image is actually a part of her superpowers, the bullied boy is keeping chains around his ire, not letting his unstable powers to unleash and the world doesn't lack such beings. Aden and Amara are such two lost souls which are fated to be together. But is it really that simple for them to be together? Or destiny has something else written for them. What will happen if these two finally cross each other's path after walking for decades on Earth. Or is it really the first time they will run into each other?
8 72 - In Serial20 Chapters
Dark Saviour ✔
★BOOK #6 in the DARK SERIES★Zero was the most formidable alpha who dominated the world by using her intelligent skills and strong heart. Anyone that thought they could overrule her word was mistaken. No one and nothing stood in this alpha's way. No one told her what to do... No one ever dared. She was a force to be reckoned with and the whole world knew that, especially her enemies. Zero was her own leader and her own law. She wasn't any myth like some believed... the legend amongst wolves was real and undeniably dangerous. So, this begs the question of who stood a chance to mark Zero as their mate? Severin Salvatore, the son of a powerful businessman laid his eyes on Zero at a party and he knew that he had to have her. However, she wasn't going to come to him easily like everything always did. Severin realized quickly that his good looks, prestigious status or even his charming smile had no effect on her, he'd have to use different methods to win her heart. The influence he had on others was nothing compared to what she carried herself with. Although, that didn't scare him. He was ready to face the challenge and make the world's infamous hero his mate.However, an enemy that stayed hidden in the shadows for decades finally decided to emerge. Reaper has come to New York with a vendetta and it's to kill Zero. How will Zero face this enemy? Will she be able to save the city from Reaper's wrath? Or does a sacrifice need to happen, in order to, stop the madness in Reaper? But as an enemy appears, so does a new comrade for Zero. What will happen to them now?
8 159 - In Serial24 Chapters
Mr. CEO
she has been working for him for over two years now, she's a hardworker, when she apply for the job 'the CEO secretary' she was looking for experience and a good advice to be a successful CEO for her own company, and who better other than Mr. Stanford, the very successful CEO at the age 27, the owner of multiple hotels, apartment, buildings and others, but what she didn't expect is the handsome, hot sexy boss and she definitely did not expect to fall in love with him, she is Rosella Taylor.read this story to find what will happend to Rose and the CEO Mr. Stanford.enjoy reading.vote and comment.Rank #7 on the non teen fiction in 2/12/2016
8 261 - In Serial58 Chapters
Stay With Me Always
"I'll never let anyone get close to me. Ever again. I'm never letting anyone break me again."That's what she promised herself but what happens when she meets somebody willing to break those walls and love her with all her flaws? The story is unedited. It may have grammatical mistakes and some spelling mistakes. Ignore them and enjoy the story. This is my third story and is not related to the previous ones.#597- Tragic// 30.11.18#231- Emotions// 4.12.18#224- Emotions// 6.12.18#68- Emotions// 19.06.19
8 144

