《blind | jhs》6.
Advertisement
" Исүл? "
Толгой дүүрэн бодлоосоо салж би хажууд минь суух Жундэрүү харах ба өөрийгөө хэр удаан түүний яриаг сонсоогүйгээ мэдэлгүй , сонссон дүр эсгэж толгойгоо дохингоо инээмсэглээд
" Тэгээд юу болсон? " гэхэд Жундэ инээмсэглэн толгойгоо бага зэрэг хажуу тийш болголоо.
" Юу юу болсон гэж? "
Гартаа барьж байсан үзгээ таглан ,
" Чи түрүүн юм ярьж байгаагүй билүү? " гэх үедээ би түүний яриаг сонсоогүй сууснаасаа түүнийг гомьдоочихоогүй байгаасай л хэмээн хүсч байв.
Жундэ дэвтрийн хуудсаа эргүүлэн бүдэгхээн инээх ба " Би чамайг зүгээр эсэхийг чинь асууж байсан юм. Чи бараг таван минутын турш хоосон агаарлуу ширтэж байн байн утсаа ширтээд байсан болохоор ямар нэгэн юмнаас хоцрох гээд байгаа юм болов уу гэж бодсон юм? "
Яагаад ч юм утас байн байн дуугарах шиг мэдрэгдээд байснаас Хусогыг залгаж байна гэх бодолтой утсаа хальт хараад байсныгаа тийм илт байсныг анзаарсангүй.
" Зүгээр л толгойд баахан юм бодогдоод байсан юм , гэхдээ би зүгээр ээ. " гэж хэлэхдээ би жирийн мэт сонсогдохыг хичээж байв.
Би эргэн дэвтэр номруугаа харж аль болох Жундэгийн харцнаас бултаж байлаа. Тэр яагаад ч юм надаас миний мэдэхгүй зүйлийг нээлттэй ном шиг хараад байх шиг санагдаж байв. Тэгээд надад таалагдсангүй.
" Би чамайг Гитлерийн түүхийг мэдэх үү гэж асууж байсан юм. Бидний ярих гэж байгаа сэдэв дээр түүний талаар бага сага зүйл бичвэл хүмүүст арай хүртээлтэй юм болов уу гэж. "
Толгойгоо дохингоо би Жундэрүү харж " Үнэндээ би Гитлерийг Еврей хүмүүсийг хороож байсныг л сайн мэднэ. Үүнээс биш би тиймэрхүү аллага уншихаас айгаад байдаг юм. Хусог л тиймэрхүү юм унших дуртай. " гэх үед гэнэт шар үс сэрсхийн босох ба толгойд тэр үед амьдарч байсан хүмүүст ямар хэцүү байсныг бодосхийн хоёр гараа тэвэрлээ. Жундэ инээж байснаа цүнхээ уудлан нэг зүйл гаргаж ирэх ба надад харуулж
" Энэ номон дээр түүний түүхийг биччихсэн байдаг. " хэмээхэд нь би номны хавтасыг таньсан даруйдаа " Би энэ номыг мэдэх юм байна. Би Хусогт төрсөн өдрөөр нь өгч байсан. "
Жундэ өөрөө номыг эргүүлэн харж харин би үргэлжлүүлэн " Гэхдээ тэр огтхон ч уншаагүй ээ. Би түүнийг ном уншдаг төрлийн хүн биш гэдгийг мэдээгүй. " гэлээ.
Түүнийг чимээгүй болон номоо уншиж эхлэх үед би ч бас хичээлдээ эргэн анхаарлаа хандуулж эхэлж байлаа. Магадгүй номын санд орж ирсэн цагаасаа анхаарал бүрэн төвлөрсөн үе минь энэ л үе байсан байх. Гэвч Жундэ анир чимээгүйг дахин эвдэв.
Тэрээр гараа ширээнд тулж өөрөө гараа дэрлэсэн байх ба хичээлээ түрдээ орхисон нь ч тэр үзэгдэж байлаа.
" Чи үргэлж ойрын хүнээ ярьдаг уу Исүл? "
Advertisement
Номоо доошлуулж би түүнрүү гайхшран харах ба " Үгүй ээ яасан? " гэхэд Жундэ надруу харах харцаа огтхон ч хөдөлгөсөнгүйгээр чимээгүй ярьж байв.
" Сонин юм даа. Би түрүүнээс хойш нэг л хүний нэрийг чиний амнаас гарахыг сонслоо. "
Толгойгоо маажингаа би бага зэрэг инээн " Тийм гэж үү? Анзаарсангүй шүү. Би эгчийгээ хэтэрхий их ярьчихаж уу? " гэхэд Жундэ шоолон чимээгүй инээлээ.
" Үгүй ээ , би эгчийн чинь талаар сайн мэдэхгүй. "
Толгой бүр эргэж гүйцэхэд би толгойдоо түрүүнээс хойш ярьсан яриануудаа эхнээс нь хойш гүйлгэн үзэж байв.
Би дандаа хичээл ярьсан биш билүү?
" Тэгвэл ..... Гитлер? "
Энэ удаа Жундэ үнэхээр чангаар инээн ширээнд нүүрээ наахад биднийг дүүрэн номтой номын тавиурууд хүрээлж байсан ч хаанаас ч юм хэн нэгэн чимээгүй гэх нь сонстож байлаа.
Гэсэн ч Жундэ инээмсэглэхдээ маш жаргалтай харагдаж байв. Ямар шалтгаанаар инээмсэглэсэн байсан хамаагүй түүний бүх инээмсэглэл , инээд дандаа л гэрэл цацруулдагтай адил мэт. Түүнд сургуулийн хүүхдүүд дуртай байдагт гайхаад байх зүйл байсангүй.
" Үнэнээсээ юу Исүл? Чи өөрөө ч мэдэхгүй байна гэж үү? "
Би толгойгоо сэгсрэв. Би яах юм бэ. Дандаа амнаас гарч байгаа үгсээ би мэдэхгүй шүү дээ.
" Хусог. "
Гэнэт дахин утас дуугарах шиг санагдаж харц өөрийн эрхгүй утасруу маш хурдтай шилжих ч зүгээр л нэг мессэж байсанд би эргэн Жундэрүү харан түүний үгэнд гайхшран үлдлээ.
" Би юу? Хусогыг уу? "
" Тийм ээ , Жун Хусогыг. Би түүний талаар л баахан сонслоо. Чи үнэхээр түүнтэй өөрийгөө найз гэдэгтээ итгэлтэй байна уу? "
Энэ удаа би инээн түүний гарыг хальт цохих ба эргэн хичээлдээ анхаарахдаа бэлдэж " Чи юу яриад байгаа юм бэ? Санамсаргүй л хэд хэлчихгүй юу. Тэглээд ч Хусог өөр юу байх юм бэ. Тэр миний ах гэж чи бодоогүй биз дээ? Бид хоёр зүгээр л их хачин байдлаас болоод хамтдаа байх болсон багийн найзууд л байхгүй юу. Өөр юу ч биш. "
Биднийг дахин чимээгүй нөмрөх ч энэ нь нэг тиймэрдүү хачин эсвэл жирийн л нэг чимээгүй байвч би гэнэт хоёр дахь бодолд автахад хүргэж байв. Би Хусогыг дандаа ярьлаа гэж үү? Мэдээж юу гэж дээ.
Жундэ эргэн хичээлээ хийхийнхээ өмнө амандаа " Тэгвэл надад боломж алга тийм үү? " хэмээн чимээгүй хэлэх ба би эргэн түүнрүү харлаа. Түүний хоолой чимээгүйгээсээ болоод ч тэр үү ядарсан эсвэл гомьдсон мэт сонстож байв.
" Ямар боломж? "
Гэхдээ би хариуд нь зүгээр л түүний дөлгөөхөн инээмсэглэлийг хүртэж бид дахин юм ярилгүйгээр хичээлдээ анхаарлаа.
***
Бугуйн цаг шөнийн хоёр цаг болж байгааг илтгэн дуу гаргахад би нойронд дарагдах хоёр нүдээ гараараа нухан урдаа гарах киног түрдээ зогсоож биеийн чилээгээ гаргалаа. Маргааш бүтэнсайн өдөр байсан учраас шөнийн дөрвөн цаг ч хүртэл кино үзэн суудаг байсан ч өдөржингөө номын санд хичээл хийж толгойгоо Жундэгийн хачин асуултуудаар дүүргэсэн учраас эргэж байснаас маш ихээр ядарч байв.
Advertisement
Утсаа дахин харж ямар нэгэн захидал ирж үү хэмээн харах ч өөдөөс минь зүгээр л хоёр цаг таван минут гэх тоо угтсан учир компьютерээ хаан хөнжлөө нөмрөлөө. Магадгүй Хусог ч гэсэн ядраад унтчихсан байх. Өдөржингөө болзоонд явах ямар байдаг бол гэх бодол зүүдний оронд автахаас минь өмнө толгойд эргэлдэж амжив.
Гэхдээ унтаад нэг их удаагүй мэт санагдахад утасны чичиргээн дэрэн дор чичирч би цочин сэрэх ба сандарсан байртайгаар утсаа аван " Байна уу? " гэхэд харилцуурын цаанаас хэн нэгний зөөлхөн инээх нь сонстож чихнээсээ салган нэрийг нь харсан даруйдаа би тайвширлаа.
" Чи унтаж байсан юм уу? "
Утсаа баруун чихэн дээрээ тавин хажуу талаараа хэвтэх ба нүдээ аньсан хэвээр " Үгүй ээ би сэрүүн сууж байсан юм. " хэмээн худлаа хэлэхэд Хусог хэсэг чимээгүй болов.
" Тэгээд юу болов болзооны залуу минь? Болзоо таалагдсан уу? Чи одоо л гэртээ харьж байгаа юм уу? " гэх миний дараалалсан асуултанд Хусог тайвнаар сонсох ба " Үгүй ээ , би түүнийг аль эрт гэрт нь хүргэчихсэн. Одоо би паркад алхаж байна. " гэлээ.
" Ганцаараа юу? Хусог одоо шөнийн гурав болж байна шүү дээ. "
" Тайвшир Исүл. Би эрэгтэй хүн учраас өөрийгөө дөнгөөд явчихна. " гэх үедээ Хусогийн цаанаас салхи салхилах нь сонстож байв.
" Тэгээд бүх зүйлийг нэгд нэгэнгүй хэл , хонгор минь. Би хүлээж л байна шүү. "
Нойр арай сэргэсэн учир би хажуутлах шүүгээний гэрлээ асааж орны дээдэх түшлэгийг налан суулаа. Юу болсоноо хэлэхэд Хусогт бага зэрэг хугацаа шаардах ба түүний ярианы өнгөнөөс тэр ярихыг хүсэхгүй байгаа нь илт байв. Гэхдээ тэр надруу залгасан. Тиймээс тэр ярихыг л хүсч байна гэсэн үг.
" Тэгэхээр ... бид уулзсан. Тэр маш хөөрхөн болчихсон байсан. Намайг очингуут бид шууд л эхлээд кофе шоп орж өөрсдийгөө мэдэхийг оролдсон. Гэхдээ.. "
" Гэхдээ юу гэж? "
Хусог утсаа чихнээсээ холдуулж ханиалгах ба" " Гэхдээ зүгээр л эмэгтэй хүнийг таних хэцүү юм аа. Чамтай байхад надад амар байдаг. Бид шууд л анх бие биенээ ойлгосон шүү дээ. " гэхэд нь би инээн " Юу яриад байгаа юм Хусог. Би лав чамайг анх үзэн яддаг байсан. " гэж хэллээ.
Хусог инээхэд түүний цаана машины сигнал сонстож байлаа.
" Чи яг хаана байгаа юм Хусог? Гэртээ харихгүй юм уу? "
" Гэрт хэн ч алга аа. Тиймээс ганцаараа баймааргүй байна. "
Ханан дээрх цагыг харж тэрхээн хугацаанд гэрт хэн байгааг бодох ба бүгд унтаж байгаа гэдэгт итгэлтэй байв.
" Манайд ирж хонох уу? Маргааш би чамаас аминчлан яриаг чинь сонсож болно. "
Хусогыг хариулахад хэсэг хугацаа шаардан тэрээр болгоомжилсон байртай " Зүгээр гэж үү? Танайхан бүгдээрээ унтаж байгаа биз дээ? " гэхэд би орноосоо өндийв.
" Зүгээр ээ хүрээд ир. Чамайг манайхан шөнө ирлээ гээд юу ч бодохгүй. "
Хусог чимээгүй " За за таван минутын дараа очлоо. " гээд утсаа таслахад би шүүгээнээсээ гудас хөнжил гарган шалан дээр ор засч эхлэлээ. Орыг нь засч дууссаны дараа доош буун хаалганы нүхээр шагайхад Хусог яг ирж таарах ба хаалгаа зөөлхөн онгойлгон хүйтэн агаар дагуулах Хусогтой нүүр тулав.
Түүнийг татан оруулж бид үг солилцолгүйгээр дээш миний өрөөлүү орох ба тэрээр газар зассан орон дээр гулсан хэвтэж санаа хүчтэй алдаад " Яг ядарч үхэх гэж байлаа. " хэмээн хөнжилын цаанаас хэлэхэд би чимээгүй жуумалзан инээж , том гэрлийг унтраагаад өөрийн орлуугаа шургалаа.
" Тэр хөөрхөн байсан уу? "
Харанхуй таазруу харан хэвтэхдээ би өөрийн эрхгүй сониуч зандаа хөтлөгдөн асууж байлаа. Хусог хариуд минь ердөө бүдүүнээр ' мхн ' гэх авиа гаргахад энэ удаа би түүний зүг эргэн хэвтэж толгойн доороо гараа тааруулан дэрлэв. Тэр охин урт шулуухан хар үстэй байсан ба Хусогоос нэг толгойны дор байсан. Яг л багадаа хэлдэг байсан Хусогийн дуртай эмэгтэйчүүдийн төрөл шиг. Тиймээс тэр Хусогт хөөрхөн санагдсан нь гарцаагүй байлаа.
" Та хоёр дараа дахиж хэзээ уулзах юм? Маргааш уу? Гэхдээ нэг сургуульд юм чинь уулзахад улам ойрхон юм байна шүү. "
Хусогийн амьсгал нэгэн хэвийн бөгөөд хүчтэй амьсгал болон хувирахад би түүнийг унтчихлаа хэмээн бодож байлаа. Гэсэн ч Хусог гэнэт чимээгүйг бүдүүн хоолойгоороо эвдлэв.
" Үнэндээ бид бие биетэйгээ сургуульд тааралдахгүй байхаар шийдчихсэн. "
Бүх сониуч зан , гайхшрал нэгэн цэгт төвлөрч би харанхуй байсан ч гэсэн Хусогруу харахад түүний хар сүүдрээс би түүний нүдийг хаалттай байгааг анзаарч байлаа. Тэр зүүдэндээ яриад байгаа юм уу?
" Бид салчихсан. "
Гайхширсанаасаа болоод би чангаар уулга алдах дөхөх ба дахин Хусогруу том нүдээр харав. Тэр үнэнээсээ яриад байна уу.
" Юу?! Та хоёр өнөөдөр л анхны болзоондоо явсан. Яагаад салчихсан юм бэ? "
Хэчнээн би Хусогыг зүүдэндээ элий балай зүйл ярьж байсан бол улам амар гэж бодож байлаа. Гэвч түүний хийсэн дараагийн үйл явдал нь бол Хусог байрлалаа өөрчилж надруу хараад харанхуй ч гэсэн хоёр нүдээрээ чиглэн ширтсэн юм.
" Учир нь би сайн хүнтэй гэдгээ анзаарсан учраас. "
***
Advertisement
- In Serial37 Chapters
The Lilly Within the Ashes
Jason doesn't play nice. If you owe him money and it's past its due date, you best believe he's going to f*ck you up. That's until one of these cases change his mind. When another gang got to the idiot that borrowed money before him, all that was left behind was the most beautiful girl in the ashes of her now burnt home. Instead of ruining her for her father's mistakes, Jason brings her to his home.The need to protect and to love the girl over rode his want on revenge. But there is one little problem, she is completely terrified of him.
8 189 - In Serial68 Chapters
I'm falling for my Fiancé - (BOOK 1)
Avalana Skylar Valerie is a sweet carrying girl with a good grade and a great sport skills. She's the Daughter of Karl Valerie the CEO of Valerie and co. She is a broken girl inside who's hoping for a perfect Family but always got nothing from her family none other than money.Apollo Arthur Hamilton, Straight A student, Arrogant, Careless, Cold and a The school's football captain. Every girl's crush and the only son of Philip Hamilton one of the Most Popular Billionaire in the US who's the CEO of Hamilton Land. Nobody ever knocked his heart, Girls are dying to date him but can only dreaming.Both of them are forced to be Married with each other because of a single promise that both of their parents made, there's no option other than saying yes and agreed to the Arrangement.They act like they don't know each other at all in school, spending a lot of time inside the house. Keeping the arrangement as a secret until they finally fall for each other and steal a moment between the curtain fall.Will they ended as a marriage couple or will they call it off?
8 207 - In Serial54 Chapters
Once Upon A Mr. Goody Two Shoes
Aashi Singhania. Stubborn, strong and obsessed with winning is dejected when she doesn't earn her coveted promotion at work, and angry at the guy who stole it from under her nose. She's determined to hate the new transfer from Kolkata, but is surprised to meet the polite brown-head possessing the most tantalizing hazel eyes she had ever laid her eyes on.In the battle that follows between the head-strong sassy Marwari lady and the charming Bengali gentleman, laughter and friendship is bound to bloom. But will it also lead to blooming of roses in a sea of sarcastic thorns? What will happen when hidden motives and poignant past unfolds? Set in the capital city of India, Delhi, this story will bring out a myriad dimensions of humor, passion, attraction and realizations.---------------------Co-authored by @Irockdude and @Tanayatge
8 194 - In Serial22 Chapters
I Will Become A Proper Villainess (DROP)
The princess died because of a successful assassination yet she wakes up in one of the recent novel she read before dying.A Cliche story of a Main Character who was forced to remarry a woman he doesn't love. He has a son who was maltreated by his own wife. After he forcefully divorced his wife, he remarried for the third time and this time it is for love. This new wife does her best to win the child's heart and though they face trials and contempt. Their love strenghten and they live a happy life.The Princess reincarnated as the step mom.In short, she is the stepping stone.The ugly selfish woman who will make the Heroine shines brighter in comparison.But as a former princess she can't accept the villainess inelegant ways.She will be as elegant and as beautiful as she always does and then become the best Villainess without any kind of blemish and divorce elegantly.Or so she thinks....●●My original work●●
8 156 - In Serial42 Chapters
Stuck on a desert island with Zayn Malik ( One Direction /Zayn Malik Fanfiction)
Everything started when Sarah,Mona and Madeleine went to Spain. a little holiday trip after their graduation. Summer. Pools. Hot chicas.parties.Hot weather.Cheeky Guys. Just like that one that Sarah met during her last day in Madrid.It wasn't really a meeting or a date . She hated him , he hated her. And the story started when they were stuck on a desert island .Here's the story. Their story : SOADIWZM (Abbreviation lol)
8 157 - In Serial67 Chapters
Emilia ✔️ NOW PUBLISHED!
⚠️ Published version Available in Paperback & E-Book through Amazon!This WattPad version is a well-loved rough draft, enjoy it! But be warned it's the unedited, raw version of the book. •••Even when it seems that all hope is lost, is it truly lost forever? The continuation of Aiden. ♥️♠️-------**Mature Romance****Mature Audience 18+****Strong Language****Sexual Content**
8 107

