《blind | jhs》7.
Advertisement
" Учир нь би сайн хүнтэй гэдгээ анзаарсан учраас. "
Түүний үг чихэнд дахин дахин давтагдсаар л байлаа.
Энэ юу гэсэн үг вэ?
Тэр хүнд сайн гэсэн үг үү?
Эсвэл....
Хачин итгэшгүй бодлуудаасаа салахыг оролдож байсан ч нэг л мэдэхэд би нэг завиндаа суусан хэвээр л байв. Хэчнээн тэр өмнө нь олон хүмүүст сайн болж байснаа надад хэлдэг байсан ч энэ удаагийнх нэг л өөр санагдаж байлаа. Түүний хоолой , түүний харц гээд бүх л зүйл тэс ондоо мэт санагдана.
" Өндөг чинь намайг эргүүлээд өгөөч гэж гуйгаад байна. " гэх үед би өөрийн бодлоосоо хүчээр ангижирч , түүний хачин үгэнд гайхсан ч өөрийгөө юу хийж байснаа санан гялс урдаа шарж байсан өндгөө эргүүлэхэд бага зэрэг түлэгдсэн байлаа.
Галаа багасган би давс цацаж байхдаа миний хажуунаас алим аван гал тогооны таилга дээр суух Хусогийн хөдөлгөөнийг нүднийхээ үзүүрээр ширтсээр байв.
" Чи өнөөдөр их юм бодож байх чинь. Юу бодоод байгаа юм? "
Түүнрүү аль болох жирийн байгаа мэт ширтэн " Би угаасаа л их зүйл боддог хүн. Амаараа биш ухаанаараа боддог хүмүүс эрдэмтэн болдог гэдгийг мэднэ биз дээ? " гэхэд Хусог надруу муухай хараад
" Чи наадхаараа ямар нэгэн юм хэлэхгээгүй биз дээ? Би дандаа юм ярьдаг төрлийн хүн биш шүү. " гэлээ. Шарсан өндгийг тавган дээр тавиад би түүний гаранд атгуулангаа " Би ямар ч нэр хэлээгүй. " хэмээн бага зэрэг инээнгээ хэлэх үед Хусог хэсэг хугацаанд бодлогширсоноо мөрөө хөдөлгөн ширээнд очин суув. Тэнэг Хусог.
" Тэгэхээр чи нөгөө Инсоны үдэшлэгт явна биз дээ? "
Инсон гэдэг нэрийг сонссон даруйдаа би толгойгоо сэгсэрч " Ёстой үгүй. " гэх ба Хусог уруулаа цорвойлгож " Инсон миний найз нарын нэг шүү дээ. Жоохон орилоо бас галзуу болохоос биш үнэхээр догь үдэшлэг зохиодог шүү дээ "
" Үнэндээ надад тэр галзуу найзын чинь мэдээлэл хэрэггүй л дээ , надад ердөө түүнийг миний химийн туршилтыг сүйтгэснээс тэр хавийг дэлбэлэх дөхсөнийг санаж байхад л хангалттай байх. "
Хусог гэнэт инээхэд би тэр явдлаас болж шийтгэлд сууснаа санан Инсон гэгчийг улам л харахаас дургүй хүрч байв.
" Гэхдээ алив ээ тэр чинь балар эртний явдал. Тэр магадгүй чамд гэмшдэг ч байж магадгүй. "
Толгойгоо дахин сэгсрэхдээ би том өрөөний буйданд очин сууж телевизор асаахад Хусог ч тэр өндгөө идэж дуусан миний хажууд хэвтлээ.
Advertisement
" Гэхдээ тэр үдэшлэг энэ жилийн хамгийн гайхалтай үдэшлэг болох болно гэдгийг би амлаж байна. Тэр европ маягаар зохионо гэсэн. Алив ээ Исүл. "
Би тийм ч үдэшлэгт явдаг төрлийнх биш ч галээ гэртээ дандаа номын царайлж үздэг төрлийн хүн ч бас биш билээ. Гэсэн ч би тийшээ явахыг хүсэхгүй хэвээр л байв. Намайг ятгаж чадахгүйгээ мэдсэн Хусог амандаа чимээгүй юм гуншигнан үгэлж удалгүй телевизорлуу муухай царайлан суухад гэнэт дээд давхарт хүмүүсийн хүчтэй алхалах сонстож бие биетэйгээ чангаар явах нь сонсогдож эхлэлээ. Юу гэдгийг нь мэдсэн болохоор би анхаарлаа буцан телевизорлуу анхааруулахад харин Хусог надруу гайхан харж
" Тэд одоо хүртэл хамтдаа байсаар л байгаа гэж үү? " хэмээн урам хугарсан байртай хэлэхэд би ч тэр урам хугарсан царайтай толгойгоо дохив. Төд удалгүй түжигнээн улам чангарч хаалга дуугарахад одоо тэдний яриа тод сонстож эхлэн тэд шатаар бууж эхлэлээ.
" Чи тоглож байгаа биз дээ?! "
Тэгээд бидний нүдэнд малгайгаа өмсөж цүнхээ мөрөндөө үүрэх Хижүн гарч ирэв. Тэрээр маш ууртайгаар шатаар бууж ирэхэд түүний ардаас Сүли буун ирэх ба
" Би уучлалт гуйсан шүү дээ! " хэмээн чангаар хэлж гарнаас нь татах ч Хижүн хүчтэй гараа салган авлаа.
Дараа нь тэрээр гутлаа өмсөж гадуур хувцасаа өмсөөд гарахынхаа өмнө Сүлируу ууртай харж
" Битгий намайг жоохон хүүхэд юм шиг аашлаад бай Сүли! Надад хангалттай! " гээд урд хаалгыг саван хаахад бүх өрөө удалгүй анир чимээгүйд автав. Сүли амандаа хараан үсээ арагш нь ууртай самнан удалгүй түүнрүү хальт ширтээд эргэн телевизорлуу харах надруу болон одоо ч хүртэл санаа зовсон байртай ширтэх Хусогруу хараад үг хэлэлгүй буцан дээш гарлаа. Би хэлээгүй байх. Сүлигийн үүрдийн ч гэлээ үүрдийн бус найз залууг.
Танилц.
У Хижүн. Сүлитэй их сургуульд танилцаж ардаа хоёр жилийг орхисон хосууд.
Гэхдээ би хэзээ ч түүнд дуртай байгаагүй. Тэр ч надаа дуртай ч байгаагүй дургүй ч байгаагүй байх. Хижүн маш өндөр , гитар тоглож үүндээ тохирох маш гайхалтай хоолойтойг би сайн санадаг байлаа. Анх тэр гитар тоглож Сүлигээс гуйж байсныг би сонсож байхдаа сэтгэлийнхээ гүнд тийм хэн нэгэнтэй тааралдаасай гэж ч хүсч байсан. Хижүнтэй адилхан хэн нэгэнтэй. Магадгүй Хижүнтэй ч тэр байх.
Тийм ээ , энэ буруу гэдгийг би мэдэж байна. Эгчийнхээ найз залууд дурлах. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хэсэг хугацааны л шохоорхол байсан. Одоо тэр зүгээр л нэг ядаргаатай эрэгтэй мэт санагддаг. Үнэнээсээ.
Advertisement
Би түүний галзуу инээдэнд дургүй. Түүний цочихдоо газар уначихдаг занд дургүй. Бас түүний хажууд нь хэн ч байсан үргэлж Сүлируу харах хайр энэрэлийн харцанд дургүй.
Тиймээс чи тэгж бодож болно. Би түүнд дургүй.
Хусог надруу харахад би ердийн л уйдсан байдлаар нүүрээ будсан байлаа. Тэдний хэрүүлийг сонсох яг л долоон хоногт нэг удаа үзэгддэг мэдээтэй адил. Хэтэрхий ядаргаатай удаан. Бас аадармаатай.
" Араас нь явахгүй юм уу? "
Удирдлага барин өөр сувагруу шилжүүлэхдээ би залхасан хоолойгоор " Хэрвээ тэднийг ингэх тоолонд би араас нь очиж тайвшруулдаг байсан бол би одоо сэтгэл зүйч болчихсон байх байлаа. " гэхэд Хусог толгойгоо сэгсрэн буйдангаас босч дээш гарав.
***
Сургуулиар бүхэлд нь Хусогыг нэг өдрийн дотор салчихсан гэсэн мэдээ миний номноос нэг өгүүлбэр уншиж дуусгахаас ч хурдан тарсан байлаа. Өглөөнөөс хойш Хусогруу бүх хүн ширтэж түүнийг 'хачин' гэж ярих ч харин зарим хүмүүс түүнийг өөрөөр шинжиж байгааг би анзаарч надад хачин мэдрэмж төрж байв.
Би утсаа оролдох Хусогруу харахад тэрээр амандаа бүдэгхээн инээмсэглэлтэй хэрнээ намуухан дуу жаргалтай нь аргагүй аялаж байлаа.
Намайг ажиглаж байхыг анзаарсан Хусог утсаа хааж надруу хараад санаа алдангаа
" Чи надруу наад би-чамд-санаа-зовж-байна гэсэн харцаараа битгий хараад бай тэгэх үү? " гэсэн ч гэсэн би түүнрүү харсан хэвээр л байв.
" Би чи-зүгээр-үү гэсэн харцаар харж байна. Чи миний харцыг уншиж чаддаггүй юм уу? "
Хусог зөөлхөн инээн , хажуугаар нь өнгөрөх сагсны багын найзтайгаа алхах явцдаа гараа цохилцох ба цүнхээ дээшлүүлэн
" Би зүгээр юм шиг харагдахгүй байна уу?" гэснээ надруу бөгтийн ойртож " Чи яагаад надад биш эгчдээ санаа зовж болохгүй гэж? Чамайг очдоггүй гэж байсан. " гэхэд би нүдээ эргэлдүүлэн түүний царайг зөөлхөн мангасдан холдуулав.
Энэ яриа дахиад л эхэллээ.
" Тэгэхээр дөрвөн цагт гурван устай ирнэ шүү. Би өнөөдрийн тоглолтыг өөр дээрээ шуугиулах болно за юу. " гэсээр Хусог биеийн тамирын заалны зүг алхахад би өөрийн хичээлийн зүг эргэн явж түүнрүү даллан толгойгоо дохиод хичээлдээ орлоо.
***
" Хичээлийн жилийн хагасын сагсны тэмцээн ийнхүү эхэлж байна. " гэх дуунаар заалан дахь бүх хүмүүс шуугилдаж эхлэхэд харин би өөртөө арайчүү суудал олж , аль талаас Хусог гарч ирэхийг хүлээн нүдээ ийш тийш гүйлгэж байв.
" Өнөөдрийн тоглолтоор өмнөх тэмцээний ялагч баг болон ахлах ангийн шигшээ баг тоглох болно оо. "
Хоёр талаас шар болон цагаан өмсгөлтэй залуус цувран гарч ирэхэд би бараг сандлаасаа бөгсөө өндийлгөн байж толгойндоо хөлсний зүйлийг зүүх Хусогыг арайхийн олж харлаа. Тэрээр урдах багтайгаа ёслон хоёр талд гаран өөрсдийгөө халаах үедээ үзэгчдийн голруу хөмсгөө зангидан , өөдөөс нь тусах гэрлээс сэргийлэн харахад би гараа өргөн түүнд энд байгаагаа мэдэгдүүлэх ба намайг харсан даруйдаа инээмсэглэн гараа даллахад , би эргүүлэн далласан ч эргүүлэн далласан хүн нь би ганцаар байсангүй.
Нилээдгүй их охидууд орилолдон эргүүлэн даллаж надруу даллачихлаа гэх шивэр авир гарч ирэхэд би гайхшран гараа доош буулгаж Хусогыг надруу далласан эсэхт гэнэт эргэлзэхэд хүргэж байлаа.
Нэг л мэдэхэд халаалт дуусч тоглоом эхэлж шүгэл дуугарав. Хүн бүр дор бүрнээ чимээгүй тоглолтыг үзэхийг оролдож байвч өөрийн дэмжиж буй хүн нь бөмбөгийг атгах болгонд заал шуугианаар дүүрч байлаа. Үүнд нь би ч бас хамт байсан юм.
Эхний гоол Хусогийн багт орж шүгэл дуугарахад би хамаг чадлаараа дэмжиж зүрх минь бараг би өөрөө тэр дотор ороод тоглож байгаа мэт хурдтай цохилж байлаа. Эсрэг багийн тоглогч Хусогыг түлхэснээс тэрээр халтиран унах ба санаа зовон харахад тэрээр өөрөө босон ирж гараа сэгсэрч байснаа хугацаа алдалгүй тоглолтоо үргэлжлүүлж байв.
Хэр удаан хугацаанд би тоглолтруу ширтсэнээ мэдэхгүй ч гар минь хөлөрч , Хусогыг тасралтгүй дагасан харц минь аяандаа өвдөж байлаа.
Тэрээр хүн бүрээс дамжуулан ирсэн бөмбөгийг хэн нэгэнрүү шилжүүлэлгүйгээр холоос нэг бол ойроос цэвэр гоол хийсээр л байсанд улам заалыг орилооноор дүүргэж байв. Хугацаа дуусах ойртож түүний баг эсрэг багтайгаа яг адил оноотой тэмцэж явж байсан ч сүүлийн секунд дээр түүний багийн тоглогч хамаагүй шийдрүү шидэхэд гэнэт голоор нь Хусог шүүрэн авч шийдрүү хийв.
Эхэндээ хүмүүс юу болоод байгааг ойлгоогүй ч гэнэт тоглоомын сүүлчийн хонх чихран дуугарахад хүн бүр сандлаасаа босон орилцгоож эхэллээ.
Хусогын багынхан баярлалдан , Хусогыг бүгд очин тэврэн зарим нь өргөх дээрээ тулахад арайхийн холдсон Хусог инээсэн хэвээр миний зүгрүү харан төсөөлөөчгүй байхад нүдээ ирмэв. Ойр хавьд байх охидууд орилолдоход , зарим охидууд миний зүг муухай харж байлаа.
Харин би гайхширсан хэвээр эргэн сандалдаа суун нүүрэндээ хүрэхдээ өөрийгөө ямар их халууцсанаа мэдрэн нүүрээ сэвэхэд хүрч байв.
***
Advertisement
- In Serial29 Chapters
Mourning Glory
A year and a half after Elizabeth's suicide, Sara Mera's life settles back to normalcy from a battle of depression. Sara's life is thrown back into that pit of darkness when her hand in the suicide is exposed to the world. In a negative state of mind, she meets the girl who was Elizabeth's best friend who is still suffering from her death. Afraid another tragedy will happen, Sara selfishly becomes friends with the girl but never expected that she would be the one who light's up Sara's world in the darkness. Bound by fate and desire the two develop a friendship they never expected and fall in love despite their wishes. - This is also a side story of another novel called Petrichor I've written so a lot of elements are left unexplained. I recommend reading my other Novel, In The Grass for the story of Elizabeth's Character.
8 152 - In Serial433 Chapters
Chosen by Fate, Rejected by the Alpha
Eighteen-year-old Trinity is unlike any other werewolf in her pack. For one, there were unusual circumstances surrounding her birth, for another, she is the only pack member to never shift into a wolf form. So now she doesn’t quite belong anywhere. Not quite human and not quite wolf.
8 3336 - In Serial16 Chapters
The Villainess's Dark Side (Completed)
When she finally understood, she was already too late. The protagonists had already fallen in love with each other and planned for a marriage. Maybe she was still lucky though, for she narrowly avoided a situation of certain death. A long, painful and agonizing death. However, she couldn’t let this be. There was inside her a growing anger that had yet to disappear. She had yet to vent. It was a need. One that may lead her to death’s door too, but if she died by this person’s hands, certainly, it would be in a quicker way. She just never thought that his revenge would come in the form he chose to give it. He was quite a… bewildering man. N/A: Smutty story with little plot. It contains reverse-rape, and maybe even rape? I hope this won’t trigger anyone! Well, you’ve been warned!
8 151 - In Serial89 Chapters
Iris: Child of prophecy
Iris has had a difficult life, running from her past and living like a nomad. She is not a regular wolf. She curses the Moon goddess for the gifts she possesses. The ability to heal others. At least that is what she tells herself and her best friend Aria. she wants nothing to do with being a wolf. She barely shifts, does not believe in mates, and hates everything that has to do with packs. And she shows her disregard. With a foul mouth and attitude to match, she is always landing herself and her traveling companion, Aria, in trouble. Until one day she runs into a pack of ancient wolves, rumored to be extinct. The first wolves made by the Moon goddess, and finds out the Alpha of the pack is her mate.And of course, she wants nothing to do with him, and he wants everything to do with her. But He is not one to be toyed with, brutal and heartless( and that's just being modest). He refuses to let her disrespect him and will go to any extent to ensure she submits to his every will. Thankfully, she can't die. But a war is coming, and it's out of this world. Malik and Iris are the only ones that can stop it, and they don't know it yet. Will they be able to push their differences away and let the Moon goddess finish what she started, or will they be to pig-headed and stubborn to fall in love?
8 211 - In Serial18 Chapters
Being Popular (GirlxGirl) [COMPLETE]
Mickie James has always led an easy life, well as easy a life as you can when you're trying to hide the fact that you're in love with you best friend. For Mickie, there is no better person in this world then her best friend Courtney Diamond. She has everything, the gorgeous looks, the winning smile, not to mention she just happens to be the most popular girl at school, and Mickie just can't help herself from falling in love with her. Though with her social status and knowledge that Courtney would never love her back, Mickie knows not to tell anyone that she just so happens to be gay. Sometimes, being popular comes at a price.
8 94 - In Serial58 Chapters
Stay With Me Always
"I'll never let anyone get close to me. Ever again. I'm never letting anyone break me again."That's what she promised herself but what happens when she meets somebody willing to break those walls and love her with all her flaws? The story is unedited. It may have grammatical mistakes and some spelling mistakes. Ignore them and enjoy the story. This is my third story and is not related to the previous ones.#597- Tragic// 30.11.18#231- Emotions// 4.12.18#224- Emotions// 6.12.18#68- Emotions// 19.06.19
8 144

