《blind | jhs》13.
Advertisement
түүнд хайргүй гэх үг толгойд ар араасаа тавьсан рекорд шиг давтагдаж байлаа. Би түүнд хайртай биш. Бид зүгээр л найзууд. Түүний инээмсэглэл гэрэл гэгээ цацруулж , тэр хэний ч өгөөгүй халамжыг надад өгч байсан ч би түүнд хайргүй. Хайртай байх ёсгүй.
Алхах бүрт үгс толгойд нэг нэгээрээ бодогдож байв. Хусог. Жун Хусог. Миний найз Хусог. Миний хайрт найз Хусог.
Салхи сэвэлзэн дааруулж байсан ч төд удалгүй би дөрвөлжин чулуут замны нэг чулуун дээр гишгэх бүртээ толгойдоо хайртай хайргүй гэх тоглоомыг тоглож байлаа. Мэдээж хайргүй гээд зогсох ёстой. Гэвч , нэг тал минь тэгж зогсохыг хүсэхгүй байв.
" Хайртай........хайргүй.......хайртай... "
Амнаас минь уур гарч мандах нарны илч над дээр тусч байсан ч би огтхон ч дулаан мэдрэхгүй байлаа. Би зүгээр л ор хоосон тэнэглэл , хүйтнийг мэдэрч , энэ ч намайг тойрчээ. Би 11 дүгээр анги байж ямар тэнэг харагдаж байгаа бол.
Хусог намайг харвал тэр намайг өмнөх шигээ жоохон хүүхэд шиг л гэж хэлэх байсан байх. Түүний инээмсэглэл нүдэнд үзэгдэж , чихэнд инээд нь сонсогдож байлаа. Тиймээс би толгойгоо сэгсрэв.
" Хайртай , хайргүй. "
Замын төгсгөл ойртох үед зүрх хурдтай цохилж байв. Яг л тоглож байсан тоглоом минь ингээд дуусах гэж байгаа юм шиг. Би ганц л алхамаар ялагдаж эсвэл ялах мэт. Сэтгэл минь орон гаран байлаа.
" Хайртай. "
Урд минь Хусогийн гэрийн хаалга тулан үлдэхэд би харцаа дээш өргөн түүний байшинг ажив. Зүрх минь цээжинд одоо ч хүртэл хүчтэй цохилсон хэвээр , үсэрч ирсэнээс амьгаадаж байлаа. Наад талруу харсан хоёр давхарын Хусогийн өрөөний цонхны хөшиг хаалттай байх нь түүнийг унтаж байхыг үзүүлж байхад надад түүнийг сэрээхийг хүсэхгүй мэдрэмж бүрхэн авч байв.
Тэгээд би урагш нэг алхан , сүүлийн чулуун дээр гишгэлээ.
" Хайргүй. "
Би мэдсэн юм. Бүх зүйл худлаа гэдгийг.
Би зүгээр л өөрийнхөө тэнэг мэдрэмжийг буруу ойлгож байснаа.
Эсвэл зөв....
" Исүл? Юу хийж байгаа юм? "
Хоолой гарах хэсэгрүү цочин харахад хажуу талаас ууттай идэх зүйлс барьсан Хусогийн аав байлаа. Түүний нүд намайг тойруулан харахад би инээмсэглэн бөхийгөөд ,
" Өглөөний мэнд ноён Жун. " хэмээхэд тэрээр ч бас надад өглөөний мэнд гээд хашааны хаалгаа онгойлголоо.
" Гэрлүү орохгүй яагаад ширтээд зогсож байгаа юм? Даарахгүй байна уу хүйтэн байна. "
Ноён Жун надад яг л аав шиг минь ханддаг учраас би түүнийг хоёр дох ааваа гэж дуудах дуртай байв. Тэрээр Хусогийн инээмсэглэлийг агуулах ба тэд хамтдаа инээмсэглэхдээ яг л ард нь нар мандаж байгаа мэт гэрэлтдэг байлаа. Тиймээс л Хусогийн ээж түүнтэй гэрэлсэн байх.
Advertisement
" Аан би дөнгөж ирээд л зогсож байсан юм. Гэхдээ би даарахгүй байна аа. "
Гэрт нь орж ирэнгүүд Хусогийн ээж угтан тэрээр намайг харсан даруйдаа гал тогооруу дуудах ба шөлтэй халбага надруу өгөн ,
" Амсаад үздээ. Шинэхэн ногоогоор хийсэн. " гэхэд би бага зэрэг үлээн хоолыг амсан эрхий хуруугаа гозойлголоо.
" Баярлалаа Исүл. Чиний үзэл санаа л их хэрэгтэй байсан юм. Очиод Хусогыг сэрээхгүй бол цаадах чинь өчигдөр их орой унтаж байсан шүү. "
Хоёр давхарын шатаар гарахад яг өөдөөс түүний өрөө байдаг учраас хаалганых нь урд ирэн зөөлхөн тогшив. Гэвч өөдөөс ямар ч хариу үйлдэл дуугарахгүй байсан учир би түүнийг унтаж байгааг мэдэн хаалгыг шууд онгойлгох ба " Хөөе Хусо- " гэтэл Хусог яг урд минь зогсож байлаа. Үсээ бага зэрэг янзалж , дотроо хар подвольк өмсөн гадуурх цагаан цамцаа товчилж байснаа намайг харан огло үсэрч зүрхэн дээрээ гараа тавиад ,
" Өршөөгөөрэй эмэгтэй. Арай аятайхан орж ирэх боломж олон янзаараа байдаг шүү. " гэв. Харин би түүнд хариулалгүй түүнийг сайн ажсанаа бугуйн дахь долоо арван тавыг заах цагруу харсанаа эргэн түүнрүү харж ,
" Чи хэдэн цаг хүртэл компьютер дээр тоглосон юм? " гэхэд Хусог нүдээ эргэлдүүлэн миний толгойг хальт түлхэлээ. Тэгээд инээмсэглэн ,
" Чи сайн найзыгаа бүтэн шөнөжингөө тоглодог гэж арай доогуур үнэлээд байгаа юм биш биз? Би яагаад эрт сэрж болохгүй гэж? Өнөөдөр зүгээр л эрт сэрчихсэн юм. " хэмээв. Би толгойгоо дохин түүний хичээлийн ширээнд очин суух ба сандлаараа толинд үсээ янзлах түүнрүү хараад ,
" Чи яагаад би болзоонд явлаа гэсэн мэдрэмж төрүүлээд байгаа юм? "
Тэр толгойгоо сэгсрэн надруу харлаа.
" Чи өнөөдөр хэтэрхий их юм асуугаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? "
" Чи миний асуултанд хариулсангүй. "
Тэр санаа алдан орон дээрээс цүнхээ үүрэх ба хариулт хүлээх надруу ширтэв.
" Би өнөөдөр алхам хийнэ. Би хангалттай хүлээсэн. Одоо түүнрүү ойртохоос надад өөр зам байхгүй. "
Надад нэг эвгүй мэдрэмж их удаан хугацаанд төрж байлаа. Цээж хүндрээд , сэтгэл хоосроод явчих мэт. Бүх л зүйл нөгөө талаасаа бодогдож байв.
Зүгээр ээ , би угаасаа түүнд хайргүй.
Гэсэн ч бүх зүйлд өөр арга зам бий.
" Тийм үү? Аргагүй л манай Хусог юм даа. "
Хусог үргэлж надад л харуулдаг байсан инээмсэглэлээр мишээхэд би энэ хүртэл анзаараагүй байсан ч тэрээр нэг л мэдэхэд бага багаар өөрчлөгдөж байсан байлаа. Түүний инээмсэглэл ардаа мянга мянгаад зүйлийг нууцалж , агуулж байсныг. Зөвхөн дан ганц хоосон мишээлт биш , түүнд нь хайр нуугдаж байв.
Advertisement
Хэт хурдан биш ч хэт удаан биш. Хусог өөрчлөгдөж байв. Миний багийн найз , сахилгагүй , дүрсгүй , инээмсэглэлээс өөр юу ч үл мэдэх Жун Хусог. Тэр өөрчлөгдөж байлаа.
Учир нь тэр дурласан болохоор.
***
Түүнийг алхам хийнэ гэснээс хойш бүтэн хоёр долоон хоног өнгөрч байлаа. Бүх л зүйл яг энгийнээрээ нэгэн хэвийн өнгөрч байсан ч би бага багаар юмсыг өөхчлөгдөж байхыг анзаарсаар л байв. Хусог дахин сагсны тэмцээний гол анхааралд орж , шүтэн бишрэгч сургуульдаа ихтэй болсоноор нэг л мэдэхэд алдартай хүүхдүүдийн тоон голд явж байлаа.
Харин би удаанаар түүнээс нэг хоёр алхамын ард хоцорсоор л байв. Хоёр долоон хоногын хугацаанд л гэхэд ээж аав минь гурван удаа том хэрүүлд орж , сүүлийн удаад нь аав тэвчилгүй гэрээсээ яван нэг өдөр хагасын дараа эргэн гэртээ ирсэн юм. Гэнэтийн шалгалтууд ар араасаа цувран орж ирж , сэтгэл санааны тогтворгүй байдлаас болоод би хагас хичээлийн шалгалтандаа муу гарч , гэртээ дахин хэрүүл авчирч байлаа.
Миний амьдрал яг л арван дөрвөн хоногын дотор сүйрч байаа мэт санагдаж байсан ч Хусог миний хажууд байсан болохоор би дахин боссоор л байсан юм. Нурж унахад эрт байлаа.
Гэхдээ миний хамгийн хэлэх дургүй хэсэг бол.
Хусог Сүлируу хэд алхамаар ойртсон явдал юм. Магадгүй Сүли анзаарахгүй байгаа байх. Гэхдээ удалгүй би өөрөө тэднийг багийн найз байсан гэж харахад ч бэлэн болсон мэт санагдаж , нэг л мэдэхэд тэр чинээгээрээ би сульдаж ядарч байв.
" Исүл? "
Гарнаасаа толгойгоо салган хүнд зовхины цаанаас түүнрүү харахад тэр нүүрэндээ ил санаа зовсон царайг илрүүлж байлаа.
" Чиний бие чинь зүгээр үү? "
Толгойгоо дохин инээмсэглээд ,
" Тийм ээ. " гэхэд хоолой минь хорсож байв. Жундэ хөмсгөө зангидан намайг нухацтай ширтэхэд , би ширээгээ налан хэвтэж байсан байрлалаасаа өндийгөөд Хусогыг ангиар хайхад тэр хаана ч байсангүй.
" Чи цонхигор харагдаад байна. Эмч дээр очих хэрэгтэй юм биш үү? "
Гараараа үгүй гэдгийг илэрхийлэнгээ би цүнхээ онгойлгон , дараагийн хичээлийн дэвтрээ гаргахад , ангийн үүднээс намайг физикийн багш дуудаж байхыг сонслоо. Ангид нэг их хүүхэд байхгүй байсанд би сандлаасаа босох ба хоёр хөл дээрээ тэгш зогссон даруйдаа толгой эргэж , газар дайвалзан унахынхаа өмнө нэг зүйлээс барин авахад удалгүй намайг хэн нэгэн тэвэрч байхыг мэдэрч байв.
Тэрээр намайг гүнжийн байрлалаар тэврэн , сургуулийн коридороор гүйхэд би толгойны өвдөлтөө байхгүй болгохыг хүсэн , түүний цээжрүү нүүрээ шигтгэн явахад би Жундэгийн хүчтэй цохилох зүрхний хэмнэл бүрийг , хүчтэй амьсгалах амьсгалтай нь хамт сонсож байлаа.
Цагны баримжаа алдагдаж , нэг л мэдэхэд сургуулийн эмнэлгийн өрөөнд ирсэн байх ба Жундэ намайг зөөлхөн орон дээр хэвтүүлэн харин би хэвтсэн даруйдаа баруун талаараа толгойгоо барин хэвтэж байв. Толгой минь задрах гэж байгаа мэт базалж , халуу дүйгэж байсанд нүдэнд нулимс цийлэгнэхэд хүргэж байлаа. Үхэх гэж байгаа мэт мэдрэгдэж байв.
Жундэгийн сандран гүйхыг сонсоход эмнэлгийн өрөөнд эмч байгаагүй бололтой. Тэр сандран хоёр тийш гүйж , надад өвчин намдаагч эм болон устай авчрах ба би салганах гараараа эмийг ууж эргэн байрлалдаа хэвтэхдээ хацраар минь нулимс урсаж байгааг мэдэв.
Чих минь шуугиж байснаа удалгүй чимээгүй болж бие минь тайвшрах үед би нүдээ нээн хажууд минь суух Жундэрүү аажуухнаар харлаа. Түүний духанд хөлс бурзайж , цээжнийх нь хүчтэй хөдөлгөөнийг ажихад одоо ч хүртэл амьсгаа нь дарагдаагүй бололтой. Жундэ сандарсан байртай харагдсан хэвээр л байв.
" Зүгээр болохгүй байна уу? Би яваад багш дуудаад ирэх үү? "
Надаас хариулт хүлээлгүй Жундэ гэнэт хажуунаас минь босоход , би биеэ үл хөдөлгөх ч сандран түүний гарнаас зууран авч , Жундэ байрандаа гацан надруу эргэн харах тэр үед түрүүхэн тайван байсан би аль хэдийн нулимсанд шумбсан байв. Бас өвдөлтөндөө шумбсан байлаа.
" Би түүнд хайртай ..... "
Нулимсандаа хахан , би нүүрээ гараараа нуухдаа энэ бүх хугацаанд би ганц л хүнийг хүлээсэн хэвээр л байснаа мэдэрч байв. Ганцхан түүнийг.
" Би Хусогт хайртай , Жундэ.... "
Түүнээс ямар хариулт хүлээн би үүнийг хэлж байгаагаа мэдэхгүй байлаа. Гэхдээ эцэст нь би үүнийг хэн нэгэнд хэлэх хэрэгтэй байв. Би бүх нууцыг нуудаг авдар биш. Би бол би. Хэчнээн намайг Хусог ямар их гэмтээж , өвтгөж байсан ч .
" Би мэднэ ээ. "
Би Хусогыг хайрласан хэвээр л байв.
***
Advertisement
- In Serial405 Chapters
Royal Love – I Fell In Love With CEO
She was a simple girl who was brought up in a simple household, or at least that was what others thought about her.
8 69519 - In Serial75 Chapters
The Hunchback's Reluctant Bride
Hunchbacks don't get love. They get ridicule and scorn. That suits Wyrn just fine. As the son of a warlord, he resolves to die earning his father's respect in a tournament instead. The plan backfires and he's forced to marry a princess against his will. She's 18, beautiful, and suspicious. There is no way a king would give away his ONLY child to a random man much less a hunchback. Something must be wrong with her. And so, Wyrn decides to give her back. The only problem? She won't let him. UPDATED as of May 1st, 2022 (new version)
8 347 - In Serial17 Chapters
(girlxgirl) Not All Roses in Roselake
High school senior Alyssa Barron lands the role of a lifetime in the upcoming romance movie: Miles for Violets. Just when amateur Alyssa thinks she's ready to take on her first Hollywood blockbuster, she backs her cheap Corolla into a brand new Mercedes owned by the gorgeous and famous actress, Amber Roselake. Amber also just so happens to be her new co-star. Alyssa juggles high school, Hollywood and her growing romantic interest in celebrity Amber. But she already knows it's not gonna be a walk in the park and that it's not all roses in Roselake. (If you're looking for that cute cheesy lesbian romance story then you've found it right here!! It's an adorable little story that will make your heart warm!! I hope you guys like it!)
8 185 - In Serial45 Chapters
Thicker than Blood - Book One (Watty Awards 2012)
Book One in the Soul Seeker Series.At fifteen Amelia is forced to move in with her birthfather when her mother passes away. A man she's never met before in her life, stern and unfair, he is almost never at home and forces his family to move whenever his job calls for it.For three years Amelia has looked after herself and her younger brother Hayden but when she tranfers to Riverwood High everything changes. She finds herself friends there despite the efforts of her stepsister.One teacher in particular takes an interest in her, the 25 year old Nathaniel Flynn. The first time he laid eyes on her he knew, he just had to have her.At eighteen Amelia has to look after her baby brother, hold her own against a stepmother and mean stepsister and battle feelings she's never felt before. After all... Dating your teacher is forbidden, not that Nathaniel seems to care about that.Add into the equation that both her new found friends and teacher aren't who they say they are... Their diet consisting mainly of blood.
8 152 - In Serial33 Chapters
Vo Gali Thi Ishq Ki (TELEPHONE BOOTH)
Previously known as 𝑸𝒖𝒓𝒃𝒂𝒕 - 𝑪 𝑳 𝑶 𝑺 𝑬 𝑵 𝑬 𝑺 𝑺💓𝐷𝑒𝑒𝑤𝑎𝑟𝑒𝑖𝑛 𝑧𝑎𝑟𝑟-𝑧𝑎𝑟𝑟 𝑡ℎ𝑖 𝑗𝑎ℎ𝑎𝑛,𝑝𝑟 𝑒𝑒𝑒𝑡 𝑑𝑖𝑙𝑜𝑛 𝑘𝑖 𝑚𝑎𝑧𝑏𝑜𝑜𝑡 𝑡ℎ𝑖.𝐾𝑎𝑐𝑐ℎ𝑒 𝑚𝑎𝑘𝑜𝑛 𝑠𝑒 𝑔ℎ𝑖𝑟𝑖,𝑉𝑜 𝑔𝑎𝑙𝑖 𝑡ℎ𝑖 𝑖𝑠ℎ𝑞 𝑘𝑖...._𝑡ℎ𝑒𝑐𝑙𝑢𝑒𝑙𝑒𝑠𝑠𝑛𝑖𝑏𝑏𝑖---------------------------------A collection of short stories, that will take you to a journey of love and passion.>>Qᴜʀʙᴀᴛ (completed- on going translation)>>Fɪᴛᴏᴏʀ. (Complete and translated)>> Tʜᴇ ᴛᴇʟᴇᴘʜᴏɴᴇ ʙᴏᴏᴛʜ (ongoing)>> Mᴏʜᴀғɪᴢ(coming soon)
8 226 - In Serial47 Chapters
The Only Blood
Moon Winters, a simple woman leading a simple life among humans, is suddenly thrust into a world full of Werewolves, Vampires, and Witches. Her entire life turns out to be a lie and she realizes that she is far from being a human. With only her two inner voices and her gut feeling to guide her, she has to find out a way to survive...And make a choice between her two mates - the dangerously seductive, Alpha King Adrian Wolfe and Vampire Kingdom's hot and charming-as-hell, Second In-command Aiden Vamp. While Adrian Wolfe is already married to his pregnant wife, Aiden has other secrets to hide.Will she find out in time? Or will it be too late for her?
8 92

