《blind | jhs》15.
Advertisement
хоёр тийш хөдлөх бүрт өнгө нь зэвэрч муудсан төмөр савлуур хяхтнан дуугарч байлаа. Хэчнээн одоо чимээгүй тайван хагассайн өдрийн нэг байсан ч Исүлд нэг л зүйл болж өгөхгүй байгаа мэт санагдана.
Урагш хойш савлах бүртээ доороо байгаа элсийг ийш тийш хөдөлгөн , удалгүй хажууд нь хэн нэгэн ирэхэд л урагш харав.
" Яагаад надтай уулзья гэсэн юм? "
Исүл газар тавьсан цүнхээ уудлан лаазтай кофе гаргаж ирэх ба таглааг нь задлан Жундэд өгөөд ,
" Суу л даа. " гэхэд тэрээр кофег аван тээнэглзсэн байртай хажуудах савлуур дээр нь бас зөөлхөн суулаа. Уулны өгсүү газрын тоглоомын талбай хотын гэрэл гэгээг үзэсгэлэнтэй харагдуулж , Исүл хэсэг ажсанаа буцан урагш харав.
" Ярилцахыг хүссэн юм. "
Гэсэн ч аль нь ч яриаг эхлүүлхийг хүсэхгүй байгаа бололтой тэднийг чимээгүй байдал угтан авч тэр хоёр чимээгүй савлуур дээрээ бодлогширон сууж байх ч удалгүй Жундэ гэнэт санаа алдлаа.
" Намайг уучлаарай Исүл.. Би Хусогыг гэмтээчихсэн болохоор чи уурлаж байгаа байх. "
Исүл хажуу тийш харахад Жундэ доош толгой гудайнгаа , гуяан дээрээ тавьсан гараа чимээгүй ажиж байв. Гэвч Исүлд бүх зүйлийн төлөө муу хүн шиг санагдан , тэрээр уур амьсгалыг өргөхийн тулд ,
" Зүгээр дээ, хүмүүс зодолдож л байдаг шүү дээ. Тэглээд ч Хусог хурдан эдгэчихдэг болохоор тэр зүв зүгээр болчихно. " хэмээхэд одоо л Жундэ харцаа өргөн түүний нүдрүү удаан гэгч нь ширтэж байлаа.
" Чи гэхдээ өнөөдөр надад үүнийг хэлэх гэж дуудаагүй биз дээ? "
Яг л өмнө нь хэлсэнчлэн , Жундэ жирийн арван нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд гоц ухаантан байлаа. Тэр бүх зүйлийг л мэддэг бас үүнийгээ хүнд яаж ойлгуулж хэлэхээ гадарлаж , хүний хэцүү үед хажууд нь байж , магадгүй одоо ч гэсэн Исүлийн хэлэх гэж байгаа үгийг ч тэр мэдсэн байх боломжтой байв.
Яагаад түүнд дурлаагүй юм бол оо? гэж бодохдоо өөрийн бодолдоо Исүл гуниглаж байлаа.
" Чи надаас уучлалт хүлээх гэж биш харин өөрөө надад уучлаарай гэж хэлэх гэж ирсэн биз дээ? "
Яг л цаг хугацаа гацсан мэт Исүл тэр үед Жундэд ямар хэцүү байхыг ойлгож байв. Жундэ үргэлж л түүнийг анзаарсан. Түүний бүх зовлонг Жундэ л зөвхөн ойлгосон.
Гэтэл яагаад түүнд Исүл дурлаж чадахгүй байна вэ?
" Би чамд үнэхээр сайн , Исүл. "
Яагаад өөрийгөө гэмтэж үлдэхээ мэдсээр байж араас нь одоо ч хүртэл гүйсэн хэвээр байна вэ?
" Намайг үнэхээр уучлаарай .... Жундэ. Намайг уучлаарай. "
Исүл Жундэрүү яаж харахаа мэдэхгүй байв. Тэдний нөхөрлөл ингээд дуусч байна гэж үү?
Жундэ хэчнээн энэ үеийг , энэ үгийг нэг л өдөр сонсохоо мэдэж байсан ч яагаад тэр гэнэт Исүлийг юу ч битгий хэлээсэй гэж хүссэн юм бол?
Advertisement
" Хэчнээн би энэ үетэй тулгарах маш олон зүйл бэлдсэн ч , одоо ингээд сонсоход-...... "
Жундэ голоос нь тасарсан хоолойгоо чимээгүй болгон урагш хэсэг хугацаанд харан , нүдээ анилаа.
Яагаад Исүлийг юу ч битгий хэлээсэй гэж бодсон асуултынхаа хариултыг олсон Жундэ нүдээ нээн Исүлрүү хараад инээмсэглэлээ.
" Хоёулаа харих уу? Би чамайг гэрт чинь хүргээд өгье. "
Хариулт нь ердөө л амархан ,
Жундэ Исүлд хайртай байсан учраас. Магадгүй ядаж л ганц өдөр ч болтугай өнгөрвөл Жундэ тэр үгийг сонсохгүй байсан болохоор.
" ...... тэгье. Жундэ. Бас баярлалаа. "
Хариулт нь ердөө л амархан ,
Исүл Хусогт юу ч байсан хэтэрхий хайртай байсан учраас. Түүний зүрх хаашаа ч хөдлөхийг хүсэлгүй нэг байрандаа бат зогссон байсан болохоор тэр.
Тэд тэгээд чимээгүй гэрийн зүг удаанаар алхан , аль аль нь маргааш бие биетэйгээ яаж уулзалдахаа бодосхийн үлдлээ.
***
" Чи хагассайн өдөр завтай юу? "
Гаран дахь бугуйвчнаасаа харцаа салган Исүл хажуу тийш гайхан ширтэх ба ,
" Яасан? " гэхэд Хусог түүний мөрөн дээгүүр гараа давууллаа.
" Хоёулангынх нь үзье гээд байсан кино маргааш нээлтээ хийх юм байнлээ. Явж үзэх үү? "
Хэчнээн Исүлийн гэдэс хоол нэхэн өлсөж байсан ч хамтдаа кино үзье гэдэг үгийг сонссон даруйдаа тэр биен доторх процессээ хэд дахин хурдтай ажиллаж байхыг мэдрэх шиг болов. Исүл баярлаж байсан ч гэлээ тайван байдлаа хадгалан үлдэн ,
" Яасан ч яахав. Хэрвээ чи хүсч л байгаа бол шүү дээ. " гэж хэлэх үедээ түүний харц шүүгээнээсээ номоо авах нэгэн эрэгтэй дээр туслаа.
Хусог түүнийг анзааралгүй инээсээр түрүүлэн ангируугаа орох ба Исүл Жундэрүү хэсэг ширтэхэд , номоо гартаа цуглуулсан Жундэ түүнрүү ч бас харан , зовлонт хугацааг өнгөрүүлэлгүй хамгийн дулаахан бөгөөд нөхөрсөг инээмсэглэлээр угтав.
Исүл өөрийгөө тайвширч байгаагаа мэдрэн , эргүүлж инээмсэглээд ангируугаа түрүүлэн орлоо.
Гэрлүүгээ харих замдаа Исүл одоо болоогүй ч гэсэн хагассайн өдөр юу өмсөхөө ч хүртэл бодож байв. Гэхдээ түүний сэтгэл дотор түүнийг ингэж их хичээгээд хэрэггүй хэмээн орилж байсан ч Исүл ганц удаа ч гэсэн үүнийгээ чимээ аниргүйд аваачиж байлаа. Хэсэг хугацаанд ч гэсэн.
***
Толгой дотроо тэр өдрийг өдөр шөнөгүй бодож бүтэх бүтэхгүйгээр төсөөлж байхад нэг л мэдэхэд хэдхэн ацгийн дараа тэр хоёрын уулзах цаг болсон байв. Исүл орон дээрээ тавьсан гурван хувцаснаас сонголтоо хийхээр харах ч олон харах тусам аль нь ч түүнд зохихгүй мэт өнгөө алдаж байсанд үсээ арзайлган хоёр тийш сэгсэрлээ.
" Галзуурах нь ээ. Исүл чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ чинь болзоо биш. "
Түүний үг Исүлийг өөрийг нь өвтгөж байсан ч Исүл удалгүй шүүгээгээ дахин онгойлгон том хэмжээтэй хар цамцаа өмсөөд үсээ дээш шуун боож , утсаа харахад Хусогоос ямар нэгэн захидал ирсэнгүй байв. Сүүлийн удаа толинд өөрийнхөө нүүр будалт хувцас гээд бүх зүйлээ нэгд нэгэнгүй шалгасны эцэст нь цүнхээ үүрэн доош буухад тэдний гэр бүлээс хэн нь ч байсангүй.
Advertisement
Хусог эрт ирээд хүлээж байх магадлал өндөр байсан учраас бас Хусог шууд кинотеатрдаа ирээрэй гэсэн болохоор Исүл шууд л замаас такси барин арван минут ч хүрэлгүй хөл хөдөлгөөн ихтэй хотын том кинотеатруудын нэгд байдаг кинотеартд ирлээ.
Эхэндээ гадаа нь хүлээхээр шийдэж утсаа шалгах ч Хусогоос бас захидал ирээгүй байсанд хаана байгааг нь асуухаар залгасан ч удаан дуудлагын дараа түүнтэй холбогдохгүй байна гэх эмэгтэй операторын хоолой сонстож эхлэв.
Гадаа хасах хорин градусаас доошилсон учир таван минут л зогсоход бүх хэсгээрээ даарах Исүл дотогш орон , байж магадгүй гэх боломжыг өвөртөлсөөр кинотеатрыг нэг гүйлгэн харлаа.
Кассан дээр очин зургаа гучид гарах киноны тасалбараас голын суудлынх нь билетыг аваад , гартаа атгасан хэвээр дахин ойр хавиа харах ч Хусогийн ямар ч үзэгдэл байхгүй байсан учраас буйдан дээр очин , кино эхлэхээс өмнөх хорин минутыг дахин хүлээн суухаар болов.
Цаг нэг хоёроороо урсгал ус шиг хурдтай урсах бүрт Исүлийн баяр хөөр найдлага багасч оронд нь айдас сандарлаар дүүрч байлаа. Дахин утсаа онгойлгон залгахад одоо Хусогийн утас салгаастайг хэлэхэд илүү дутуу юм бодсондоо Хусогийн ээжрүү залгахад түүний ээж харин Хусогыг бараг цагийн өмнө гэрээсээ гарсаныг хэлэв.
" сайн байна уу эрхэм үйлчлүүлэгчдээ. 2-р танхимд кино эхлэх гэж байгаа тул та бүхэн суудлаа эзэлнэ үү? Баярлалаа. "
Гаран дахь 3-р танхим гэх бичигтэй билетийг одоо ч хүртэл атгасан хэвээр урагш нэгэн цэгт харахдаа Исүл өөрийн эрхгүй уйлах мэдрэмжийг бага багаар мэдэрч байлаа. Тэр буруу газраа ирчихэж. Эсвэл Хусог мартчихаж.
Гэхдээ гэнэт түүний нэрийг хүмүүсийн шуугиан голоос яг л гоцолж дуулах хоолой шиг сондгойрч дуудахад , Исүл маш хурдтайгаар Хусогийн зүг харах ба түүнийг харсан даруйдаа уурлана хэмээн төлөвлөж байсан ч нэг зүйлийг ажих үед бүх л зүйл нь толгойноос нь арчигдаад явчих шиг санагдав.
" Исүл? Чамайг хамт үзнэ гэж бодсонгүй шүү. "
" ........ тийм ээ , Сүли.. би ч гэсэн."
Сүли түүнрүү харан инээмсэглэхэд Хусог ч тэр нүүрэндээ мишээлт тодруулан ,
" Сүли ч бас тэр кинонд дуртай байх байх гэж бодсон юм. Та хоёр эгч дүүс болохоор. " гэхэд Исүл өөрийн дотроо нэгэн зүйл гоголзохыг мэдрэн , гараа нуруун ардаа нуулаа.
" Тэгэлгүй яахав. Сүли ч бас дуртай байх байсан байх. "
Тэд попкорноо авсаныхаа дараа Сүли түр нойл орохоор явахад , Исүл утсаа ширтэнгээ киноны цаг заах самбарлуу байн байн ширтэх Хусогыг ажиглан , гайхсан Исүл нэг хөмсгөө өргөөд ,
" Юу харсан юм? Сүлид билет авахгүй юм уу? " хэмээхдээ тэрээр цүнхэндээ хийсэн билетээ Хусогт үзүүлэхээр гаргах гэж байвч Хусогийн ямар нэгэн юм агуулаагүй бөгөөд тоосон шинжгүй " Би харин өөр киноны билет харж байна. Нөгөө киноны билет дуусчихаж. " гэх үгэнд гацан үлдэв.
Оочроо хүлээн , Хусог урд нь зогсох хүнээ ширтэнгээ үсээ арагш нь самнаж , " Хараал ид гэж. Уг нь Сүлитэй хамтдаа үзье гэж бодсон юм. " хэмээн чимээгүй шивнэхэд хажууд нь зогсох Исүл харцаа доош буулган , амьсгал аван гаргалаа.
Би ч үнэхээр тэнэг юм даа. Мэдээж , Хусог юу гэж түүнтэй зөвхөн энэ киног үзэхээр ирэхэв дээ. Одоо түүнд санаа зовох Сүли байгаа шүү дээ. Би биш.
" Надад хоёр билет байна. Та хоёр үзчих. " гэх үедээ аль хэдийн Исүл гартаа хоёр билетийг атган Хусогруу сарвайж байв. Хусог билетрүү харан нүд нь гэрэлтэх ч гэнэт өөр хувирал түүнийг бүрхэн тэрээр Исүлрүү гайхан харлаа.
" Чи тэгээд яах юм ? "
" Би зүгээр дээ , угаасаа бие жоохон эвгүйрхээд киноны билетээ гарздуулчих гэж айж байсан юм. Ашгүй .... Сүли намайг орлох нь. "
Хусог түүнд үг хариулалгүйгээр одоо ч хүртэл чимээгүй ширтэн зогсоход дахин л үг хэлчихвэл далайг барих хана , галыг унтраах ус нэгэн зэрэг унтран бүх зүйл сүйрэх мэт санагдаж байсан Исүл түүний гаранд билетийг атгуулаад , өөрт байх , гаргаж чадах хамгийн дөлгөөн инээмсэглэлийг илэрхийлэн ,
" Бие минь өшөө эвгүй болохоос өмнө би явья даа. Та хоёр зугаатай өнгөрөөгээрэй. " гээд Сүлиг ирэхээс ч өмнө , гартаа атгах билетэндээ тийм эсвэл үгүй гэж хэлж чадахгүй Хусогыг орхиод явлаа.
Мэдээж шүү дээ. Дэлхий зөв талруугаа эргэсэн хэвээр л байгаа.
Сүли одоо ч хүртэл Хусогийн толгойг дүүргэсэн хэвээр л байгаа.
***
Ойрд жаахан хичээл нтрээсээ болоод стрессдээд байнао. Жижигхэн юман дээр уурлаад ойр хавиа гомьдоогоод байх шиг байна :"( Та нар ямаршуухан байна даа? Надад лав хэзээ ч эхний улирал сайн үр дагавар үзүүлдэггүй болохоор ядраад тэгээд энэ зохиолыг бас бичнэ гээд толгой өвдөөд бас утсаа унагачихсан чинь хөөрхий утас эвдрээд. Ер нь хэцүү юмнууд их тохиолджийноо. Тиймээс та нар надаа гоё дэм нтрийн үг хэлвэл аймар гоё болхым шиг санагдаад байна :)) гэхдээ заавал хэл гэж шаардахгүй л дээ. Зүгээр л сэтгэлтэй бол нтр хха муухай тэ :")
Хайртай шүү ❤️❤️
Advertisement
- In Serial68 Chapters
Chocolate Kisses (Complete)
Vaylin Valentine is a generation after generation Chocolatier. Her grandfather opened Candy Rush over forty years ago and then passed it down to her father and now to her. It's almost Valentine's and the candy is being made so she spends a lot of late nights working on chocolate. On Feb 1st when she got home to her apartment late she found a card stuck to her door. Looks like she has a secret admirer and every day up until the 14th she has received a card but never was a name on it. She finally catches the guy putting flowers by her door and is pleasantly surprised by what she finds. Follow along to see if Vaylin finds romance on the most romantic month of the year! 🔞 Rated R. 🔥 Mature Sexual Content🤐Graphic LanguageCover art was made by: Agacia Remis 💋
8 253 - In Serial26 Chapters
Mated to my bully
When Maria's bully is her soon to be alpha She has no other choice but to respect him. Though she tries her best to avoid him at all times, when her 16th birthday arrives she is faced with the reality of love,hurt and Betrayal. What will happen when a girl that goes unnoticed and a boy who is so popular and respected is paired up by the moon goddess? Will it work or will it end in sadness.~~~~~~~~~~There is some foul language within this book, if you do not like what you are reading, please... simply leave. Thank you. ❤️
8 264 - In Serial51 Chapters
Belle
[Highest Ranking - #5 in Teen Fiction][Highest Ranking - #1 in Teen Pregnancy]PREVIOUSLY KNOWN AS "The Best Mistake""She almost couldn't read out the symbol on the test with her hands shaking. So, she stared at it, hoping that the second line was in her imagination and it would disappear any second. She squeezed her eyes shut and prayed. She wasn't religious but, when in times of need, she hoped a god would answer her cries. But when she opened her eyes again, that second line was still there, staring back at her. A second tear rolled down her face, but she didn't bother to wipe it."After a drunken night at a party over the summer, fifteen year old Bella Carpenter finds out she's pregnant. As a freshman in high school, Bella must grow up faster than she expected. To add to the drama, the father is her childhood best friend.©2018 Copyrights*DISCLAIMER*: I wrote this story a long time ago. Since then, I've grown as a writer. This story did so well and I wanted to do it justice. I've started to completely rewrite the book. Once it's completed, I will post the first few chapters here on Wattpad and the rest will be on sell on Amazon. So if you're a new or returning reader, this will be your last chance to read this version of the story."Mistakes to Repeat" is the sequel!(Completed April 18th, 2018.)(Revised October 28th, 2021.)
8 116 - In Serial83 Chapters
Repercussions | Tom holland
@junerhodes: my mood rn is peter when tony takes his suit off him :( @tomholland1996: I can relate to this this interaction doesn't feature in the story at all ^[Social Media/IRL][ NO. 1 IN SOCIAL MEDIA AND NO.2 IN TOM HOLLAND lol wtf]cover by @hopelessr0mance hehe
8 237 - In Serial13 Chapters
The Baby {COMPLETE}
She doesn't even know that she dated a prince
8 233 - In Serial39 Chapters
The Two Billionaires
Gwen Carter, the top of the food chain. A billionaire who owns the world. No one knows, who she is or where she comes from. All they know is if you mess with her, you will go straight down to hell. Christopher Smith, comes from a family of billionaires. Does not believe in eternal love. Just knows there is one life and you should make the best of it. But remember one thing he always gets what he wants. He is stubborn. She is even more stubborn. He is playful and happy.She is cold and quiet.She is fire. He is ice. So when they collide, will there be sparks Or an explosion?
8 223

