《blind | jhs》16.
Advertisement
гэж яагаад байдгыг мэдэх үү? Магадгүй хүн бүр өөр өөрийн гэсэн л бодол үзэлтэй байх.
Зарим хүмүүс сахиусанд түүнийг хамгаалах сүнс нуугдана гэж ярьдаг , зарим нь энэ нь өөрийнх нь азын зүйл гэж хэлнэ.
Харин миний хувьд би гуравдугаар ангид байхдаа үргэлж л гаранд минь хорин дөрвөн цаг зүүлтээстэй байдаг байсан усны дуслан хээнцэртэй мөнгөн бугуйвчыг юм бүхнээс ч илүү сайн санаж , үүнийгээ сахиус гэж нэрлэх байлаа.
Сүлигийнх дээрээ харин цасны ширхэгэн зүйлтэй бөгөөд бид хоёрт ижилхэн хэрнээ өөр өөр хээнцэртэй энэ бугуйвчыг эмээ өвөө минь дандаа хамт байж бие биедээ туслаарай гэх захиасаар бэлэглэж байсан ч би бугуйвчаа яг хоёр жил зүүгээд алга болгож байв.
Тэр өдөр ямар их уйлж , хайж эмээ өвөөдөө яаж хэлэхээ бодож билээ.
Би сахиусаа алга болгосон.
Сахиусаа алга болгосон гээд би өөртөө муу юм болно байх гэж итгэж байсанд Хусог хариг тэр бугуйвчыг жирийн нэг бугуйвч хэмээн итгүүлж байлаа.
Одоо бодохнээ тэр жирийн бугуйвч биш байсан бололтой.
Би өөрөө анзааралгүйгээр бага багаар бүх зүйлсээ алдаж байв.
" За хүүхдүүдээ суудлаа эзлээд , сууцгаа. " гэх багшийн цоглог дуунаар хүүхдүүд чимээгүй ширээ ширээндээ очин суух ба хичээл эхэлсний гучин минутын дараа ширээгээ дэрлэх дөхөм байрлалтай суусан Хусог байрлалаа өөрчлөхөд, би түүнийг араас нь гайхсан харцаар ширтэн суулаа. Тэрээр гараа өргөн номоо уншиж байсан багшийн анхаарлыг өөртөө татаад , сөөсөн хоолойноор ,
" Багшаа би эмчид үзүүлээд ирж болох уу? Бие минь өвдөөд байна. " гэтэл багш толгойгоо дохин зөвшөөрөхөд , би түүнийг гаран гартал том нүдлэн ширтсээр л байв. Тэр өглөө өвдсөн юм шиг харагдаагүй. Эсвэл би анзаараагүй юм болов уу?
" Исүл чи араас нь хамт оччих. Хэрвээ бүр өвдчихсөн байвал чөлөө надаас ирж аваарай. "
Багшруу харан үг хэлэлгүйгээр би үзгээ таглахчгүй маш хурдтайгаар ангиас гаран гүйсээр , сургуулийн эмнэлэгт амьсгаадан ирэхэд эмч надруу гайхан харлаа.
" 11-ийн хоёр дугаар ангийн Жун Хусог гэх сурагч орж ирээгүй юу? "
Сувилагч гурван саарал дэвсгэртэй орны нэгэнд хэвтэх нэг охинруу хараад , надруу эргэн харж толгойгоо сэгсрэх ба би түүний дараагийн яриаг ч сонсолгүй хаалгыг хаан сургуулиар түүнийг хаа нэгтээ уначихсан байхвий гэх айдастай хайн явав. Нэг давхараар хайн эрэгтэйчүүдийн нойлын хаалганы хажууд нь ирэн зогсонгоо түүний нэрийг дуудах ч хэн ч хариу өгөхгүй байсан болохоор би түүнийг эргээд ангидаа орчихсон юм болов уу ч гэж бодож байлаа.
Гэхдээ нэг газрыг би харж үзмээр санагдахад би тийш тайвнаар алхан очиж , хаалгыг нь зөөлхөн онгойлгоход яг л миний зөн совин юу гэж хэлсэн шиг Хусог тэнд зогсож байв.
" Чи юу хийж байгаа юм? "
" Харин чи юу хийж байгаа юм " гэх үедээ би ардах хаалгаа хаан бөмбөг залах түүнрүү алхан очлоо.
Хусог урагш харан залсан бөмбгөө шийдрүү шидээд , " Хичээл хиймээргүй байсан юм. " гэх тайван хоолойгоор хэлэхэд би түүний хажууд очин зогсов.
" Би чамайг өвдчихсөн байх гэж айж байсан. "
Хусог өөрт ирсэн бөмбгийг дахин шийдрүү шидэхэд бөмбөг цэвэр орлоо.
" Тэгвэл одоо айх хэрэггүй. "
Түүний шидсэн бөмбөг миний зүг дэвхцэн ирэхэд би бөмбгийг барин авах ба түүнрүү харахад тэр намайг шидэхийг хүлээн зогсож байсанд , би хамаг чадлаараа шийдрүү шидэх ч бөмбөг шийдэнд хүрэхээсээ ч өмнө унан , зүгээр л хоосон хана цохив.
" Чи үнэхээр том бөмбөгтэй тоглоомонд муу юм аа. "
Үсээ арагш хаялан би түүнрүү хэлээ гаргаад ,
" Бөмбөг ийм хүнд байгаа нь миний буруу биш. " хэмээхэд Хусог инээж байснаа газарт суусан миний хажууд ирэн адил суулаа.
" Таая л даа. Багш миний араас хараад ир гэж чамайг явуулсан уу? "
Би толгойгоо дохиход Хусог толгойгоо сэгсрээд амандаа чимээгүй " Чи ямар миний ээж биш дээ. " хэмээн шивнэхэд , би сонссон ч гэлээ сонсоогүй мэт түүний духан дээрх хөлсийг нь арчаад инээмсэглэв.
Advertisement
" Яагаад миний Хусог гэнэт хичээлээ хийлгүй гараад ирэхээр шийдсэн юм? Хоби маань хэзээ ч хичээлээ тасладаггүй шүү дээ. "
" Зүгээр л ....... тэндээс гармаар санагдсан юм. "
Би түүнрүү харан одоо ч хүртэл урдахаа ширтэх Хусогт ,
" Хусога? Би чиний хажууд үргэлж байх болохоор ямар нэгэн юм сэтгэлийг чинь зовоож байвал надад бүгдийг хэлж болно шүү. " гэхэд тэрээр бага зэрэг инээмсэглэлээ.
Арагшаагаа налан шалан дээр хэвтэхдээ Хусогыг би босоод явчих байх гэж бодож байсан ч тэр оронд нь өөрийнхөө дүрэмт хувцасаа миний хөлөн дээр тавиад хажууд минь зэрэг хэвтэв.
" Исүл..? "
Түүний сөөнгө бүдүүвтэр хоолой. Сонсох бүрт л түүний хоолой бүдүүрч , хэлэх үг бүр нь цаанаа мянга мянгаад үгсийг агуулдаг болсон байлаа. Би айж байв. Түүнийг юу гэж хэлэхэд.
" Яасан? "
" Би үнэхээр Сүлид дуралчихсан бол яах вэ? "
Хүн магадгүй өөрийн биендээ өвдөлтийг тийм ч их мэдрээд байдаггүй нь тодорхой ч би хэн бүрээс илүү зовлонг мэдэрч байгаагаа мэдэж байсан юм. Сэтгэлээ өвтгөж байхаар бие махбодь минь өвдөж байсан бол байдал хавьгүй дээр байх байсан. Сэтгэл хүндэрч , цээж агааргүйтэхэд би хэсэг ханиалган түүний миний хөлөнд дээр минь халхалсан цамцыг гартаа атгаад ,
"Тэгвэл юу гэж? " гэх үгсийг хамгийн жирийнээрээ сонсогдуулхыг хүсч хэлэв.
Хусог надруу толгойгоо эргүүлэн харахад би ч бас түүнрүү харлаа. Дараа нь тэрээр шивнээ төдий хоолойноор ,
" Би айж байна. " гэлээ.
Юунаас , Хусог?
" Би хэн нэгэнд дуралвал тэд намайг орхихвий гэхээс айж байна. "
Яагаад , Хусог?
Хусог гэдсэн дээрээ тавьсан хуруугаа оролдож , төд удалгүй түүний бугуйнд зүүлттэй байх танил бугуйвчыг зөөлхөнөөр оролдож эхлэхэд , би бугуйвчыг харах төдийд л нүдэнд минь нулимс хуран цугларахыг мэдэрч байлаа.
" Чамд зохиж байна. "
" Юу? " гэх үедээ Хусог бугуйвчнаасаа харцаа салган надруу харах ч би харин оронд нь бугуйвчруу харсан хэвээр л байв.
" Сүлигийн сахиус. "
" Аан энэ үү? Сүли надад өгсөн юм. "
Би түүний үгэнд баяр хөөрлийг сонсож байлаа.
" Ойрд би жаахан азгүй байсан болохоор Сүли өөрт нь дандаа аз авчирдаг байсан үүнийг надад өгчихсөн. "
Би түүнийг үгэнд итгэл найдвар мэдэрч байв.
" Чамд ч бас энэ байсан тэ? "
Түүний надруу эргэн хэвтсэн биерүү би ч тэр эргэн хэвтэхдээ хоёр дахь бодлоороо шууд л эндээс гүйгээд гармаар санагдаж байлаа.
Хажуу тийш түүнрүү харан хэвтэхэд нулимс минь хажуу тийш даган урчихсанд Хусогын нүд гэнэт гайхшрал сандралаар солигдон , би харин зүгээр л инээмсэглэлээ.
" Би гэхдээ өөрийн бугуйвчаа алдчихсан. "
" Одоо бас чамайг алдах гэж байна.. "
****
" Исүл! "
Нэгэн хоолой алс холын бөглөрөөн дундаас намайг дуудна. Би арагш харлаа.
Чимээгүй орилоон удаан удаанаар чангарч эхлэхэд намайг тойрсон зүйлс цуурч эхлэн , гүйж тэндээсээ холдохын оронд би бүх зүйлийг эс тооцон газар суув. Би зугтахыг хүссэнгүй. Учир нь би аль хэдийн очих газаргүй болсон.
" Исүл! "
Гэнэтийн хоолойнд цочин сэрэхдээ надад яг л усанд живж байснаа гарч ирж буй мэт мэдрэгдэж байлаа. Хажуу тийш сандран харахад намайг залхасан царайтай Сүли угтах ба намайг юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад тэрээр ,
" Чамайг би өнөөдөр үдэшлэгнийхээ даашинзыг сонгохоор явна гэж бодсон юм. Гэхдээ цагын зүү өдрийн хоёрыг зааж байна. " гэхэд би залхасан байртай дуугарч нөгөө талруугаа эргэн хэвтэв.
" Таван минут. "
Хэчнээн буруу тийш харж байвч би Сүлиг нүдээ эргэлдүүлэхийг бараг сонсож байлаа.
" За таван минут. Хэрвээ буухгүй бол би даашинз авахад чинь туслахгүй шүү. " Түүний хөлийн чимээ хаалганы зүг явах нь дуулдаж би эргэн унтахаар зэхсэн ч гэнэт тэрээр ,
" Нээрээ доор Хусог ирчихсэн байгаа. Тэр хамтдаа явья гэсэн. " гэх үед миний нүд шууд л томоос том онгойлоо.
Advertisement
Хусог гэнэ ээ?
Орноосоо сэрхийн босохдоо ханан дээрх тавиурандаа хөлөө цохих ба өвдөлтөндөө шууд л хөлөө тэврэн авч нулимс гэнэт цийлэгнэх шиг санагдав байв.
" Би чамайг өглөө иог хийдэг гэж мэдсэнгүй. "
Хөнжлөө биеэрээ ороон би арайхийн орноосоо босч ,
" Би иог хийгээгүй. " хэмээхэд Хусог нэг хөмсгөө өргөн тоглосон байртай инээмсэглэл түүнд илэрсэн байлаа. Арзайсан үс минь нүүрний урдуур орж ирэхэд би түүний хажуугаар хөнжлөндөө ороогдсоор гарах ба Хусог ард алхах явцдаа миний үсийг арагш нь янзлан ,
" Би чамд хэлэх маш том мэдээтэй. " хэмээв. Нойлын хаалганы өмнө ирэн түүнд хөнжлөө өгөөд дотогш орохдоо өөрийгөө толинд харж ,
" Ямар? " гэхэд хоолой минь сөөсөн байлаа.
" Би чамаас дээд ангийн эрэгтэй үдэшлэгт урьсан гэж сонссон. "
Шүдээ угааж байсан болохоор оо-доо хахаж , шүлсээ угаалтуурлуу цацахад Хусог миний хувирлыг харан чангаар хөхөрч байв.
Шинэ жилийн үдэшлэг хоёр хоногын дараа болох гэж байтал гэнэт уржигдар над дээр дээд ангийн эрэгтэй ирж хамтдаа үдэшлэгт орьё гэсэн үе толгойд давтагдан бодогдоход би Хусогруу харлаа. Манай сургуульд үдэшлэгт хосоороо орох ёстой гэсэн дүрэмтэй байдаг байсан учраас Хусог бид хоёр үргэлж л хосын нэрийдлээр ордог байв.
" Чи тэгээд юу гэж хэлсэн? "
Үлдсэн шүдээ угаан би тольруу эргэн хараад ,
" Мэдээж үгүй , би чамтай хамт орно шүү дээ. " хэмээхэд Хусог гэнэт чимээгүй боллоо.
Нүүр амаа угааж дууссан би Хусогруу гайхан ширтэхэд , харин тэрээр доод уруулаа хазан гэмшсэн төрхтэй надруу сормуусан доогуураа харж ,
" Тэрнээ тухайд Исүл..... би өөр хүнтэй явахаар болчихсон. " гэв.
Хөнжлөө авахаар явж байсан гар минь тэр чигтээ хөлдөн үлдэж , би өөрийн цусаа судсаар гүйхээ болих шиг мэдэрч , " Хэн? " хэмээн чимээгүй асуухад би Хусогын хариултыг сонсоогүй байсан ч хэн гэдгийг нь мэдэж байсан юм.
Сүли.
" Сүли "
Ус хийсэн ширээн дээрх аяга гаранд гэнэт цохигдон , газар унахад шил хагарч , би сандран авах хоорондоо хуруугаа зүсэх төдий Хусог миний гарыг атгалаа.
" Би авья. Чи гараа зүсчихнэ. "
Түүнд хальт үг хэлсэн хэлээгүй би өрөөлүүгээ хурдтай алхан хөнжлөө орлуу шидээд , шүүгээгээ онгойлгох ба өнөөдөр явж даашинз харна гэсэн бүх итгэл минь галд шатан унах шиг болж байв. Би зүгээр л уйлмаар байлаа.
" Явах болсон уу Исүл? "
Гүнзгий амьсгал аван би Сүлируу хараад толгойгоо дохин тайвнаар хэлэв.
" Тийм ээ , бэлэн. "
***
Хүн бүрийн хүсэн мөрөөдсөнөөр нэг дэхь өдөр урсан орж ирэхэд сургууль бүхэлдээ яг л хэзээ ч там гэж байгаагүй мэт баяр хөөрт автаж байлаа. Сурагчид бүр маргааш болох магадгүй зүйлсээ төсөөлөн бодосхийн шөнөдөө нойр хугаслахгүй явж байв.
Тиймээс л би хэн ч гэрт байхгүй байх энэ шөнө гэрийн хонх дуугарахыг сонсохдоо л Хусогыг гэж гадардаж байсан байх. Бас түүний нүүр хувирлыг ч хүртэл ийм байхыг нь мэдэж байсан юм.
" Чи үдэшлэгт яваагүй. "
Дотор уруулаа хазаж би хуруугаа оролдоход урд Хусог хариулт хүлээн зогссон хэвээр байлаа.
" Би явсан. "
" Битгий худлаа яриад бай Исүл. Би түүнийг Ким Еэ Жинтэй хамт ирсэнийг харсан. Би чамайг түүнтэй ирэх байх гэж бодож байсан юмсан. "
Түүнийг гэртээ оруулан ард нь хаалгаа хаахад Хусог гутал хувцсаа ч тайлалгүй одоо хүртэл надруу харсан хэвээр байсан нь намайг энэ зүйлтэй заавал нүүр тулах ёстойг хэлж байлаа.
" Сүли яасан юм? "
" Битгий сэдэв өөрчил. "
Түүний ярианы өнгө ууртай болж эхлэхэд л би түүний нүдрүү харав.
" Надаас юу хүсээд байгаа юм бэ Хусог? Би яваагүй шалтгаанаа чамд заавал хэлэх ёстой юу? "
" Чи яагаад надаас бүх юмаа нуугаад байгаа юм? Чи ер нь надад итгэдэг юм уу? "
Би уурлан нүдээ эргэлдүүлж , түүнийг орхин явах гэсэн ч Хусог гарнаас минь барин намайг зогсоов. Түүний нүд уур хилэнг агуулж гарыг минь барих гарных нь судас нь ч хүртэл товойж байлаа.
" Яагаад зугтаад байгаа юм бэ? Би чамд бүх юмаа хэлж байхад чи бүх юмаа нуугаад л байх юм. "
Гараа агаарт өргөн түүний яриаг зогсоохыг оролдохдоо би толгойгоо сэгсрэн " Одоо больё. " гэж хэлж байсан ч Хусогийн ууралсан хоолойнд дарагдаж байв.
" Чи ухаан алдаж сургууийн эмнэлэгт хүргэгдсэнээ надаас нуусан. Чи кино үздэг өдөр өөрийгөө өвдчихсөн байсан гэж надад худлаа хэлсэн. Бас чи ээж аавыгаа хэрэлдэж байгаагаа ч надад хэлээгүй! "
Надад хэлэх үг ганц ч эрээд олдохгүй байлаа.
" Энэ нээх сүртэй зүйл биш шүү дээ Хусог. "
Түүний гарнаас салах гэхэд тэрээр эргэн намайг атгах нь намайг балмагдуулж байв.
" Сүртэй биш гэдэг чинь юу гэсэн үг юм? Бид үргэлж бие биендээ үнэнг хэлнэ гэж амласан. Бид хэзээ ч бие биенээсээ юм нуухгүйгээ амласан. Гэтэл чи энэ бүгдийг нууснаас чинь болоод би мэдээгүйдээ намайг ямар зүрхгүй хүн болгож байгааг мэдэж байна уу? "
Түүний ууртай үгний өнгөнд би эмээж байсандаа сэтгэл минь усанд тэвтэж байлаа. Юу юучгүй уйлах гээд байсандаа би сэтгэлээ чангалж ,
" Чи өөрийг чинь муу хүн болж харагдуулах гээд байгаа болохоор л уурлаад байгаа юм уу? Яасан? Намайг өөрт чинь худлаа хэлээд байгааг сонсоод хүмүүс чамруу муухай харна гэж бодоо юу! Тийм зүйл хэзээ ч болохгүй Хусог. Том болж үз! " гэж хэлэхэд Хусог намайг ч тэр эргүүлж уурлана хэмээн санасангүй нь харцнаас нь мэдрэгдэж байлаа. Гэхдээ би өөрөө ч мэдсэнгүй.
" Чи яагаад ийм зөрүүд юм бэ Исүл? Би чамд туслахыг хүсч байхад чи надаас дөлөөд байх юм? "
Түүний бугуйг минь барих гарыг энэ удаа би өөрийг минь өвтгөж байсан ч хамаг хүчээрээ салгаад ,
" Хусог! Чамд бүх асуудал байгааг чи ер нь мэдэх үү? "
Хусог надруу чимээгүй ширтэн хүчтэй амьсгалахад , хэсэг хугацаанд ч тэр хоёр дох сонголтонд орж байвч нэгэнт бүх зүйл энэ хүрсэн байлаа.
" Чиний хэзээ ч асуудаггүй нь. Хэчнээн би чамд зүгээр гэж хэлж байгааг ч чи харцыг минь уншихаас эмээж байгаа болохоор , Хусог. "
" Тэгээд одоо бүгд миний буруу юм уу? Исүл.. Би чамайг зүгээр гэж бодсон! "
Тэрээр гэнэт миний ард талын ханыг гараараа нудран цохиход , би дальдчин гараа урдаа гарган хамгаалж , өөрийнхөө нулимс нүдийг минь бүрэлзүүлэхийг мэдрэх ч ууралсан уурандаа түүнийг арагш нь түлхэв.
" Би тэгвэл зүгээр биш за юу? Хусог би хэзээ ч зүгээр байгаагүй. " хэмээн хэлэх үедээ би газар унасан хувцсаа шүүрэн авч өлгүүрт өлгөж байлаа. " Гэтэл би хэн нэгнийг үүнийг ойлгоосой гэж хүлээсээр л байна. Хүмүүст бүх л боломжын зүйлсийг шидэж , өөрийгөө авруулхыг хүлээсээр. Гэтэл гэхдээ мэдээж үл үзэгдэгч Исүлийг хэн мэдхэв дээ?! "
Миний уурны өөдөөс Хусогийн харц тайван бөгөөд олон зуугаад гэмшлийг дүүргэх нь үзэгдэж байлаа. Тэр надруу бага зэрэг ойртохыг хичээн ,
" Битгий өөрийгөө тэгж хэл л дээ Исүл. Ууралсан нь миний буруу. " гэхэд би хажуу тийш харан нулимсаа нуулаа.
" Тэгээд би өөр юу гэх юм? Ядаж л би чамайг анзаарах байх гэж бодсон. "
" Исүл? Битгий үүнийг эхлүүл. Одоо ингээд тайвширья. Бидний аль альных нь л буруу. Тиймээс ингээд зогсооё. "
Түүний намайг атгахаар ирэх гарнаас би бултан , түүнийг оронд нь үүдний хаалгаар түлхэн гаргаад ,
" Хүссэнээрээ чи аль альных нь буруу гээд бодож яв. Харин эцэст нь бүх юм хоосон гэдгийг ойлгосон цагтаа над дээр битгий ирээрэй . Хусог , би чамайг үзэн ядаж байна! " гэсэн даруйдаа би хаалгаа түүний урд хүчтэй хаалаа.
***
Зохиолынхоо онгодыг оруулах явцдаа минийюу хийж бүтээснийг хардаа :)))
Дагагч минь 900+ болох үед би дараагийн зохиолоо оруулах байгаа. Гэхдээ хэнийг нь эхэлж оруулах уу? :)) бас өөрийн үзэл бодлоо хуваалцаарай. Хэрүүл нэг л өдөр болох л байсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ =]
Advertisement
- In Serial30 Chapters
The Surrogate
Cover made by JeniRaeD------------------Dr. Cole Mason is one of the best Cardiac Surgeons in the world at the age of thirty. Lives in Texas with his wife Joyce of five years. Though his practice is flourishing his marriage was in trouble. One of the sore spots was that Joyce wasn't able to get pregnant so when someone mentioned he should hire a surrogate he approached his wife and she agreed. He was hoping a baby would make their marriage better, but he was in for a shock. His wife was keeping a secret, one that would turn his life and the life of the surrogate upside down. Christy Grant, twenty-one came from a broken home, after losing her job as a waitress she was in a financial bind. When she was approached about being a surrogate and would be given a great deal of money she jumped at the chance. But she wasn't prepared for what was in store for her until it was too late.
8 227 - In Serial68 Chapters
F I N
Josephine 'Fin' Rosio Arcane.Fin is the kindest and most cheerful girl anyone can meet. Though she has her dark moments. Despite the fact that she is only seventeen, Fin makes a lot of money. She owns many businesses and food chains. She donates to charity and provides help to anyone who needs it.Fin loves to spend time at children's hospitals, caring for them and teaching them new things.When her mother suddenly passes away from drug overdose, Fin is forced to move in with her father and brothers she knew nothing about. She agrees as she saw an opportunity to help more people.Warning: The love interest has an eight years age gap with the main character.She is 17 and he is 25, so if you aren't comfortable with that, please move on to another book or you can imagine a different age. Also, the relationship in this story is fast paced.
8 190 - In Serial24 Chapters
Billionaire's nanny
A story about a girl named Tina white desperately in need of a job and just came out of high school . She was a straight A's student but cannot continue going to college with her reasons.A story about Ashton knight who has it all but still needs a nanny for his three old son named Andrew knight . A story about love, betrayal, ex wife, mother and a lot of twist and turns to revolve around . Again you have been warned this can be cliched for some and not for some . All characters belong to the author and please dont try to copy the plot and story..
8 199 - In Serial15 Chapters
Crush X Reader one shots
Just a couple of one shots for you and your crush(・ω -) ~ Have Funnn ❤️
8 74 - In Serial200 Chapters
My Boyfriend Is A Dragon [B1]
A young boy named Bai Wu was saved and adopted by a thirty-something police sergeant named Xu Lan. It was love at first sight for Bai Wu, and once he started getting older, his heart yearned for a taste of the forbidden fruit - the romantic love of his adoptive father. The question is, will Xu Lan ever reciprocate? With deranged serial killers, parallel dimensions, time warps, dragons, and a bit of ancient black magic, Bai Wu and Xu Lan are caught in a series of crazy adventures while discovering what they truly mean to each other. This is a story of lust and madness! Source : https://boxnovel.com/novel/my-boyfriend-is-a-dragon/ For offline purpose only! Chapter : 272 (Completed)
8 218 - In Serial9 Chapters
"Just Friends"
Mackenzie and Dexter were always best friends, ever since they were youngsters but everyone saw them as a couple. They always told everyone they were "just friends" till they were court at a party and soon the two realise the feelings for each other.
8 82

