《blind | jhs》17.
Advertisement
" нар юу хийгээд байгаа юм! "
Хоолойныхоо чадлаар орилох тэр агшинд тойрон зогсох гурван хөвгүүн миний зүг харлаа. Нэг нь надруу ёжтой инээж ,хөлөн доорх дэвтрээ өшиглөөд ,
" Энэ охин юу гээд байгаа юм?" гэх үед би арагшаагаа худлаа заан ,
" Манай ах цагдаа дагуулаад ирж байгаа . Ахаа! " хэмээн орилоход тэд нар айснаасаа болоод Хусогыг орхин цааш гүйв.
Тэднийг байхгүй зүйлээс үхтэлээ айн зугтаж явсаны дараа би Хусогруу гүйн очиж түүнийг газраас босоход нь туслахад , түүний өвдөг шалбарч цүнхнээс нь хамаг юм тарсан байх ба би түүний юмыг цуглуулангаа ,
" Хусог битгий тэд нарт дээрэлхүүлэлдээ. Тэд чиний хажууд юу ч биш гэдгийг мэдэхгүй байна уу? " гэхэд Хусог надруу харан инээмсэглэлээ.
" Би мэднэ ээ . "
Цүнхийг нь үүрүүлэн гэрийн зүг явах гэхэд Хусог гарнаас минь чангаар атгаж нүдрүү минь хараад ,
" Намайг битгий орхиорой за юу? " гэхэз би өөдөөс нь тодоор инээмсэглэж хэлээ гарган ,
" Хэрвээ чи л намайг хаячихгүй бол би чиний хажууд дандаа л байна шүү дээ. " гэлээ.
Би нүдээ анин биеэ сул тавихад чихэнд сонстох аялгуу толгойруу гүнрүү орж байв.
Дурсамж яг л гэрэл зураг шиг ,
Гэрэл зураг яг л хутга шиг.
Намайг санах гэж оролдох болгонд гэмтээж байлаа.
Яаж ч зугтаж бултсан ч үргэлж ард минь хана байсанд өөрийгөө анзаараачгүй байхдаа алдаж байв.
Би өөрийгөө аль эрт алдчихсан , тиймээс одоо өөрийгөө юу хүсч байгааг мэдэхгүй байна.
Дууны аяглуу зөөлхөн хэмнэлд орж эхлэхэд би үгийг нь ойлгохгүй ч хоёр хүний бие биерүүгээ үгээр давшлахыг сонсож байв. Тэгээд удалгүй гэнэт юм унан хагарах чимээ газар доргихтой зэрэг сонстоход би сандран чихэвчээ сугалж доошоо гүйн очлоо.
Аав буруу тийш харан духаа барихад харин ард нь ээж шилийг унагасныг ч тэр , аавыг юу ч хариулахгүй байгаад ч тэр уурлаж байв. Миний сандарсан царайг харсан аав санаа зовсон байртай чимээгүй санаа алдахад , би түүнийг хангалттай тэвчсэнийг анзаарч байлаа.
Ээж түүнийг өөрлүүгээ харуулж ,
" Чи сонсож байна уу? Чи яагаад хэзээ ч сонсдоггүй юм! Би чамаас залхаж байна. Чиний юу ч хийж чаддаггүйд чинь бас чиний- " гэхэд түүний яриаг аав ууралсан хоолойгоороо таслав.
" Би ч гэсэн чамаас залхаж байна. Хэжи , би чиний энэ бүгдээс чинь залхаж байна. "
Аавын яриа бага зэрэг чимээгүй болж гараа агаарт үг болгоноороо хөдөлгөн ,
" Тиймээс ингээд зогсооё. Одоо хангалттай . Бид аль алин нь бие биенээсээ залхаж байгаа болохоор одоо ингээд зогсооё. " гэж хэлсэн даруйдаа аав ээжийг хэлэх үггүй байдлаар нь үлдээн дээш өрөөлүүгээ явахад , би ээжийгээ тэр дорноо уйлахыг харж байсан ч аавынхаа араас гүйн очлоо.
Харин тэнд аав минь зөвхөн аялалд л явахдаа гаргаж ирдэг байсан хар том чемоданаа орон дээр дэлгэн тийшээгээ бүх юмаа хамж байв. Түүнийг харсан даруйдаа би сандарсан сэтгэлдээ хэлэх үггүй болж хэрэггүй л тэр дорноо уйлж эхлэх ба ,
" А-аав... битгий яв л даа.. " гэхэд аав минь намайг ирэн цээжиндээ наалдуулан чангаар тэвэрлээ.
Би түүний тайван зүрхний цохилтыг сонсож түүний нэгэн хэвийн амьсгалыг мэдэрч байв. Аав үргэлж л тайван төрлийн хүн гэдгээрээ хүмүүсийн голд алдартай байлаа. Бас намайг ч тэр аавыгаа дуурайсан хүн гэж ярьдаг байв.
Би аавын охин байлаа. Харин Сүли бол ээжийн охин. Тиймдээ ч бид бага байхдаа үргэлж хоёр талд хуваагдан бие биетэйгээ өрсөлддөг байсан байх.
" Намайг уучлаарай миний охин , би явахыг хүсэхгүй байгаа ч.. " Аав надруу харав. " Ээжид чинь намайг явуулах цаг болсон бололтой. "
Би түүний үгэнд гомьдож , улам бүрээр уйлж байв.
" Та болохгүй-ээ аав аа , бид том болсон. Та хоёр хамтдаа л байвал Сүли бид хоёр та хоёрыг зовоохгүй. "
Аавын нүдрүү ширтэх ч би энэ бүх үгс минь түүнийг хэзээ ч авчруулахгүй гэдгийг мэдэж байлаа. Аав энд зогсож байгаа ч тэр аль хэдийн хаалгаар явсан мэт байв.
" Би одоо арван нэгдүгээр анги. Дараа жил төгсөнө шүү дээ. Би ганцхан ээжтэй үлдмээргүй байна. Би ч гэсэн тантай баймаар байна. "
Advertisement
Амнаас минь энэ үг гарж байгааг би мэдэж байв. Би хэлсэн дээ , би аавын охин гэж. Биднийг бага байхад ээж аавынхаа алинд нь илүү хайртай вэ гэх тулгамдсан асуулт асуудаг байсан. Гэхдээ би хэзээ ч тулгамдаж байгаагүй. Үргэлж л аав гэчихдэг байлаа.
Аав минь хоёр мөрөн дээр гараа тавьж бага зэрэг доошоо бөхийн харц нэгэн зэрэг болгоод ,
" Би чамайг ирж авна аа за юу. Хамтдаа гадаадруу явья. Би муу аав байсан " Түүний үгний голоор би Үгүй ээ аав аа гэх үгсийг хэлж байсан ч түүний үгэнд уусан алга болж тэр дорноо цөхөрч байсан юм.
" Аав хүн ийм зүйл хэлж болохгүй ч би чамайг авах болно оо. " Надад хэлэх үг олдолгүй би зүгээр л хэт их явуулхыг хүссэнгүйдээ , эсвэл ааваасаа холдохыг хүссэнгүйдээ түүнийг хамгийн чангаараа тэврэхэд аав нурууг минь зөөлхөн илж байснаа тэврэлтээ салган юмаа эргэн бэлдэж эхлэлээ. Тэгээд нэг их удалгүй доош бууж хувцсаа өмсөөд надруу болон одоо ч хүртэл том өрөөнд зогсох ээжрүү минь хайрын харцаар хараад сүүлийн удаа инээмсэглэн , гаран одлоо.
***
Хэлэхийг хүсэхгүй байгаа ч өдөр хоног нэг хоёроороо урссаар л байв. Аав дахиж гэртээ ирсэнгүй. Гэвч заримдаа нэг надруу залган ярих нь надад гэм нүгэл үйлдэж байгаа аятай мэдрэмж төрүүлж байлаа.
Яг л ширээг тогтоох дөрвөн хөлний нэг нь явсан мэт санагдах нь хаяа хаяадаа мэдрэгдэн юм л болвол бид бүгдээрээ хамтдаа унаж байв.
Гэвч хамгийн хэцүү зүйл нь юу байсныг мэдэх үү? Бид аавын ажлыг арай намдаад эхлэсэн болохоор миний өвлийн амралтыг тааруулан хамтдаа амралтанд явахаар бэлдсэн байсан нь. Бид аль хэдийн буудлаа захиалж төлбөрөө төлсөн байсан нь бүх зүйлийг хэцүү болгож байлаа.
Бид явахаас өөр аргагүй болсон. Гэхдээ аавгүйгээр.
" Бэлэн үү? "
Чихэвчээ халаасандаа хийн би ээжрүү харах ба түүнийг аль хэдийн явах бүх юмаа бэлдсэн байгаа нь харагдаж байв. Би толгойгоо дохин цүнхээ нуруундаа үүрч доош буухад Сүли юмсаа машинруугаа хийн цэгцэлж байлаа. Аавын хийх ажлыг.
Машинруу орж цүнхээ өвдгөндөө тавиад , утсаа оролдож эхлэхэд машины гадна ээж Сүлитэй нэг зүйл ярих ч надад яг ч ойлгогдохгүй байсанд би нэг их анхаарал хандуулаагүй ч ээж машинд суусныхаа дараа ийн өгүүллээ.
" Хусог хамт явах гэж байсныг чи яагаад надад хэлээгүй юм? "
Зөв сонссон эсэхтээ эргэлзэхдээ би ээжрүү гайхан харж ,
" Ю-юу? " хэмээхэд Сүли ч тэр урд талын сандалд суухдаа " Тийм ээ , чамд хэлээгүй юм уу? Надаас хамт явж болох уу гэж асуугаад л байсан. " гэв. Ойр хавьд минь бүх зүйл зогсох шиг санагдахад би хэд хоног мэдрэхийг хүсэхгүй байсан зүйлээ мэдэрч цээж хөндүүрлэж эхлэхэд өөрийн эрхгүй энэ мэдрэмжнээс эмээж байлаа. Би айж байв.
" Тэр одоо хамт явах юм уу? " гэж асуух үедээ би аль хэдийн манай машин түүний гэрийн зүг хөдөлж байсныг харсан учир тэднээс хариулт хүлээлгүй сэтгэлээ бэлдэхэд хүргэлээ. Бүхэл бүтэн арван хоног өнгөрсөн учраас яг л анхны удаа түүнтэй уулзах мэт мэдрэмж намайг бүрхэн авч байв. Би зугтахыг хүслээ.
Машин зогсоод удаачгүй байхад хажуу талд урьдын л гэрэлт инээмсэглэлтэй орж ирэх Хусог намайг байгаагаас минь хэд дахин дордуулж аяандаа миний дотор муухай оргиж эхлэж байв.
Радиогоор явах дуунаар Сүли урдах цүнхээ хэмнэлээр цохин даган дуулах үед би гагцхүү цонхоо дэрлэн хажуугаар урсан өнгөрөх дуусашгүй ойг чимээгүй ширтэж байлаа. Ээж харин хаяадаа урд талын толиор надруу харах бүрт би нүдээ анин унтаж байгаа мэт дүр үзүүлэх ч яг л Хусог хажууд ерөөсөө байхгүй байгаа мэт жүжиглэх хэцүү байв. Хусог миний гаранд зөөлхөн хүрэхэд л би түүний зүг толгойгоо зөөлхөн эргүүлж түүнтэй харц тулгарлаа.
Тэр нааш бага зэрэг налж , ямар нэгэн үг хэлэлгүйгээр хажуудаа тавьсан цүнхээ уудлан нэгэн хайрцагтай зүйлийг гаргаж ирэх ба үг хэлэлгүйгээр миний урд тавихад үүнийг надад өгч байгаа эсэхт эргэлзэн би балмагдав.
Толгойгоо дохин , инээмсэглэх Хусог намайг хүлээхэд би тээнгэлзсээр хайрцгыг онгойлгоход доторхыг харсан даруйдаа би уулга алдах дөхлөө.
Advertisement
Усны дусалтай сахиус.
Миний сахиус.
Одоо ч хүртэл бугуйвчруу том нүдлэн ширтэхэд Хусог надад бугуйвчыг гарган ирэн бугуйнд минь зүүв. Тэгээд дараа нь зүүн гарыг минь атгахад миний бугуйвч Хусогийн бугуйнд байх Сүлигийн- биш ээ түүний бугуйвчтай нэгэн зэрэг таарч байлаа. Гарыг минь атгахад тэр дорноо би түүнийг яаж ч үзэн ядаж байсан ч , яаж ч тэр надад хэрэггүй гэж мянган удаа толгойдоо давтах ч , эцэст нь миний нүүрэнд зөөлхөөн инээмсэглэл тодорч байв. Би түүний дулаахан гарыг санасан байлаа. Түүний үг хэлэхгүй ч хажууд үргэлж байх байдлыг нь өгүүлсэн байлаа.
" Намайг уучлаарай Исүл. Дахиж хэзээ ч тэгэж хэрэлдэхгүй байя тэгэх үү? "
Нүдэнд минь цэлгэнэх нулимсыг би баяр хөөрийнх эсвэл гуниг гутралынх гэдгийг мэдэхгүй байв. Би баярлаж байгаатайгаа адил тэр хэрэндээ өвдөж , гуниглаж байлаа. Гэсэн ч би инээмсэглэн толгойгоо дохиод ,
" Тэгье ээ. Хэзээ ч . " хэмээв.
Гэхдээ Хусог чи үргэлж л сохор хэвээр байна , тийм үү?
***
Гурван өдөр өнгөрөхөд би одоо ч хүртэл Хусогтой нэг их яриа өрнүүлэхээс эмээсэн хэвээр байв. Түүнийг ирэх тоолонд өөр хийх зүйл хайж яг нүүр тулан ярихад илүү дутуу эхлүүлхийг хичээхгүй байсан ч бүрмөсөн харилцаагаа тасалхыг хүссэнгүй. Харин ээж аавыг өгүүлэх нь үзэгдэнэ.
Хийх зүйл олдолгүй өдрийн хоолоо хүлээх зуураа бид хэд далайн эрэгт очин гудас дэвсээд хэн бүрийн хийх зүйлийг л хийж байлаа. Хөзөр эхэндээ урамтай хөгжилтэйгээр эхэлсэн ч аяандаа Сүлигийн ядаргаатай гүн бодлуудаас сүйрсэн юм. Ядаж л надад.
Надад байсан хөзөр нэгэнт ялах байсан ч харин ялсаны дараа ' ингэж гарсан ч угаасаа л ялах байтал үргэлжлүүлж тоглох ямар хэрэг байна ' гэх хувийн гүн бодлуудаа хөзөрт ашиглаж , хамаг зүйлийг л тэгж хэлсэнээс миний тоглох хүслийг бууруулж байв.
Цагтаа Сүлигийн ээж-шиг-хэрүүлч болохгүй гэж хэлдэг байсан үгс сонсогдож , одоо ямар ч утгагүй юман дээр хачин зүйлс ярьж , биднийг хэрүүл өдөх гээд байна гэж өөрөө хэрүүлээ эхлүүлэх түүнийг харахад уучлаарай Сүли , чи аль хэдийн болчихож гэж хэлмээр санагдаж байлаа.
Үнэндээ тэр хүмүүсийн тоглох хүслийг тэг хүртэл бууруулж бүх хүний дээр хүйтэн уур амьсгал бүрдсэнийг тоохгүй байв. Яг ч бүх хүнийх биш ч гэлээ миний дээр байгааг.
Хусог түүнрүү санаа зовсон байртай харж түүний элий балай яриаг чимээгүй сонсох ба би уурлаад тоглоомыг орхимоор байвч мэдээж намайг гэнэт яваад өгвөл нөгөө л нэг муухай ааштай гэх үг нь миний ардаас нисч ирэх учраас би илүү дутуу зүйл хийлгүй тэнд жирийн мэт суун тоглоомыг үргэлжлүүлэв. Ер нь бол хүчээр тэнд суусан гэж болно.
Уур амьсгал чив чимээгүй болоход хэн ч харсан нэг юм биш болсоныг хэлэх л байсан. Би бүр утсаар тавьсан байсан дуугаа хүртэл чимээгүй болгочихсон байхад шүү дээ.
Тэгээд аймшигт уйтгартай хорин минут тэр тоглоомыг тоглосноос хойш , ер нь бол Сүлитэй юу ч болоогүй мэт аашлан инээлдэх Хусогыг харсаар өдрийн хоолны цаг болоход би хамгийн түрүүнд босч хэнд ч юм хэлэлгүй амралтруугаа явлаа. Нилээдгүй хол ганцаар алхаж арагш сониуч зангаасаа болж харсан ч Хусогийн гарыг сугдан , унахаас болгоомжлох ч Хусог түүнийг тоглоомоор түлхэснээс унах дөхөх Сүли тэр хоёрыг харсан даруйдаа өөрийн эрхгүй ганцаардаж чимээгүй урагш гараа халаасандаа хийгээд хурдхан байрлуугаа оров.
Хоолонд орохоосоо өмнө өрөөндөө орж хувцасаа солихдоо түрүүхэн би Сүлид уурласнаас чимээгүй байсан бол харин одоо бол би гомьдож байснаас үг дуугарах сэтгэл хөдлөл гаргахаас ч дөлж байлаа.
Гүнээр санаа алдан би далайн эрэглүү харуулах цонхоор харахад , дөнгөж одоо л тэд орж ирэх ба доод давхарт тэдний хөлийн чимээ баяр хөөрөлтэй яриагаар дүүрч байхад би улам л хачин юм мэдэрч гэдэс минь хэд мушгирч байгаа мэт мэдрэмж төрж байв. Би ганцаараа байлаа. Одоо ч хүртэл.
" Исүл? Юу хийж байгаа юм? "
Арагш харахдаа би урьдын тайван царайгаа илрүүлж ,
" Юу ч бишээ " хэмээн бага зэрэг мишээхэд Хусог өнөө л гайхамшигт инээмсэглэлээ тодруулаад дотогш орж ирэв.
" Өдрийн хоолны цаг болчихсоныг мэдэж байгаа биз дээ? Өнөөдрийн цэс их гоё юм байнлээ. "
Толгойгоо сэгсрэнгээ өрөөнөөс гарахад , Хусог ардаас чимээгүй даган алхаснаа ээж Сүли хоёр түрүүлээд явсан учир бид хоёр хамтдаа хоолны ресторанлуу аядуухнаар алхаж , Хусог өмнөх шигээ хорвоогийн баруунаас зүүн хүртэлх зүйлсүүдийг ярьж байлаа. Гэхдээ би гомдоллоогүй ээ. Өмнөх цаг үеүдийг дурсгаж байв. Ямар ч санаа зовнил. Ямар ч өвдөлт гэмшил. Ямар ч хайр дурлалгүйгээ үес. Зүгээр л найзууд. Би тэр үерүүгээ ухраахыг хүсч байв.
" Тэгэхээр гурван хоног хангалттай амарцгаасан биз дээ? "
" Тийм ээ. " гэж нэгэн зэрэг хэлсэн Хусог Сүли хоёр бие биенрүүгээ харан инээн гараа цохиход би зөөлхөн инээмсэглэн доош харах ба ээж гаранд минь хүрэн би түүнрүү харлаа.
" Исүл зүгээр биз дээ? "
Толгойгоо дохингоо би хоолноосоо халбагдан хэчнээн идэх дур хүсэлгүй байвч амандаа хийгээд " Тийм ээ " хэмээв.
Хамаг зовлонгоо нуухад ердөө ганц л үг бүхнийг бүрэн авна. Тийм ээ гэж хэлэхэд хүн бүр л баярлана. Заримдаа би үгүй гэж хэлмээр байвч надаас асуух хэн ч бай тийм гэдэг хариулт хүлээж байгаа нь үнэн биз дээ?
Өрөөндөө очин хаалгаа хаагаад би зүгээр л орлуугаа үсрэн тэр байрандаа тэр чигтээ хэвтэв. Хүмүүсийн бие биетэйгээ хөхрөлдөн ярилцах хоолой цонхны цаанаас дүнгэнэн сонстох ч төд удалгүй дүнгэнээ бөглөрөөн дунд орж байгаа аятай алга болж би гүн нойронд автлаа.
Өдөр өнгөрөх тусам би ядарсаар л байв. Яагаад гэдгээ мэдэхгүй ч бие минь ч тэр , сэтгэл санаа минь ч тэр ядарч байлаа.
Ойлгомжгүй зүүд зүүдэлж хэд дахин ухаан мушгирсаны эцэст би дахин нөгөө хүмүүсийн шуугианаар сэрэхэд гадаа аль хэдийн харанхуй болсон байв. Орондоо соронзлогдсон мэт татагдах хүчнээсээ арайхийн салж орноосоо босоход ам минь хатаж , нүд минь хавдсан байлаа. Цаг оройны есийг заахад би хүмүүсийг юу хийж байгааг шалгахаар өрөөнөөс гарсан ч намайг хоёр хүний чимээгүй хөхрөн инээх дуу угтав. Анхандаа нойрмог байснаас яг хаанаас гараад байгааг мэдээгүй ч удалгүй тэр хоёр хоолой нь Сүли Хусог хоёрынх гэдгийг төвөггүйхэн гадарлалаа.
Сүлигийн өрөөний хаалга онгойлттой ч гэрэл нь унтраастай байсан учраас би сониуч зандаа хөтлөгдөн эсвэл зүгээр л өөрийгөө өвтгөхийг хүссэн учраас тийш зөөлхөн очиж , удалгүй сарны үзэсгэлэнт туяа тусан гэрэлтэх том цонхоо онгойлгож урд нь цааш харан зогсох тэр хоёрыг олж харав.
Тэд маш амгалан тайван үзэгдэж байлаа. Тэнгэрт одод гялалзаж тэднийг ажиглах Сүли Хусог хоёрыг хэн бүрээс ч илүү гэрэлтэж байгааг би мэдэрч байсан юм.
Тэд бие биендээ заяагдсан. Яг л Яин Яан шиг. Бие биенийгээ нөхнө.
Хоолойд ямар нэгэн юм хөндүүрлэж амьсгалах хэцүү болоход , урагш харсан тэр хоёр бие биенрүүгээ инээмсэглэсээр чимээгүй ширтэлцэх ба удалгүй Хусог түрүүлж удаанаар урагш хөдөллөө. Тэгээд би тэдний цаанаас гэрэлтэх сарны тусгалыг харахаа байсан юм.
Айдас. Тэвчээр. Гуниг. Сэтгэлд минь мэдрэгдэх тэр олон мэдрэмжүүдийг нэгэн зэрэг мэдрэхэд яг л цээжрүү хүн чангаар нүдэх шиг санагдаж байв. Харахыг хүсээгүй сэтгэл минь зүрхэндээ захирагдан тэндээ үлдэхэд амьдралдаа би тэр олон зовлонг туулсан ч гэсэн анх удаа , хамгийн анхны удаа , би хангалтгүй гэдгээ мэдэрч байлаа.
Би хэзээ ч хангалттай байгаагүй. Би үргэлж л ямар нэг юмны дутагдалтай байсан. Би өөрөө би болохоор Хусог хэзээ ч намайг хайрлаагүй биз дээ? Би хэчнээн түүний хажууд байсан ч тэр харин Сүлигийн хажууд үргэлж байсан болохоор Хусог хэзээ ч намайг анзаараагүй биз дээ?
Би дандаа зовж уйлж байсан ч түүнд хэлж чаддагүй болохоор Хусог хэзээ ч намайг гэмтэдгийг мэдээгүй биз дээ? Хусог надад хайртай биш. Тэр надад хайртай биш...
Сэтгэл минь өвдөж шантарч унан би хамаг хурдаараа доош шатаар уйлан гүйх ч Хусог Сүли хоёрт мэдэгдэхийг хүссэнгүй. Яг л урсах нулимсаа эргээд сорчихмоор санагдаж байлаа. Шатаар эв хавгүй хэрнээ хурдтайгаар , уйлан бууж ирэх намайг харсан ээж намайг гайхширан харахад би шууд л урд хаалгыг онгойлгох ба ээж надруу гүйн ирлээ.
" Исүл! И- Чи юу хийгээд байгаа юм? Исүл? "
Хаалгаар гаран явахдаа би тэр дороо газарт нуран унаж , ээж намайг араас минь ирэн сандран босгохыг оролдох ч , би чадсангүй.
Надад босох хүч байсангүй. Хана минь нэг мөсөн үнсэн товрого болсон байлаа.
" Исүл! Хонгор минь..? Юу болоо вэ? Исү- "
" Ээж ээ би чадахгүй нь... "
Ээж надруу гайхан харахад би түүний гарыг атгаад доош бөхийн суух ч зогсолтгүйгээр уйлж байв. Нулимс хацраар бөмбөрөн ар араасаа урсаж амьсгал авах бүрт дэмий хоосон зүйл сэтгэл санааг минь дүүргэж байлаа.Ээж намайг тайвшруулах аятай тэврэхэд би нэг үгээ давтан хэлсээр байснаа ч өөрөө анзаарах сөхөөгүй байв. Цээжинд хөндүүрлэн өвдөх тэр хачин өвдөлтийг л би авч хаямаар байлаа. Би үхэж байв. Би удаанаар дотроосоо үхэж байв.
" Би чадахгүй нь ... чадахгүй нь.
Ээж ээ би дахиж чадахгүй нь......."
***
Advertisement
- In Serial29 Chapters
Mourning Glory
A year and a half after Elizabeth's suicide, Sara Mera's life settles back to normalcy from a battle of depression. Sara's life is thrown back into that pit of darkness when her hand in the suicide is exposed to the world. In a negative state of mind, she meets the girl who was Elizabeth's best friend who is still suffering from her death. Afraid another tragedy will happen, Sara selfishly becomes friends with the girl but never expected that she would be the one who light's up Sara's world in the darkness. Bound by fate and desire the two develop a friendship they never expected and fall in love despite their wishes. - This is also a side story of another novel called Petrichor I've written so a lot of elements are left unexplained. I recommend reading my other Novel, In The Grass for the story of Elizabeth's Character.
8 97 - In Serial7 Chapters
The Partridge in the Pear Tree
Meg Chukar is a senior in high school was forced to marry her boyfriend by her religiously strict parents after learning that she was pregnant. Shocked and disturbed by the turn of event she must decide how she and her new husband will traverse the trials coming from within and without their relationship. With the baby on the way, Meg must face adulthood earlier than expected.
8 196 - In Serial32 Chapters
The Alpha King's Mate
"Y-your H-highness? I-i'm sorry b-but t-there m-must b-be a-a m-mistake..."A loud growl sounded through the whole ballroom causing me to start shaking and a whimper to escape my lips. This caused the King to stop growling.He pulled me to his chest and yelled out to the whole ballroom."MINE!"Audrey is an Omega in the Rapid River Pack.Lucas is the Alpha King, Ruling over all and his own pack, The Moonlight Eclipse Pack.Audrey is beaten daily loosing all hope of every meeting her mate.Lucas just wants his mate but feels like she doesn't exist.What happens when the two meet at the Annual Lunar Eclipse Ball?Credits to @M_Rainberry for the amazingly wonderful cover!!!
8 841 - In Serial11 Chapters
Since I Met You (Sun x Lillie)
Sun is a Pokemon trainer that has just moved into the Alola region, and is ready to meet many new people and Pokemon! But, just as his adventure is about to start he is saved by Tapu Koko and meets... Her. For some reason Sun just can't stop thinking about her after their first encounter. There's just something about her that make Sun want to... Get closer to her.Lillie strives to protect her Cosmog, Nebby, but isn't even a trainer. She dislikes battles and isn't very trusting of new people. Despite that, a trainer she meets changes her whole perspective on trainers and battles. Lillie wants to be like him, she wants to be just as confident and outgoing as he is, she wants to... Get closer to him... Underlined words will be actual dialogue from the gamescover art by pomarrillo on tumblrAll characters owned by Pokemon/NintendoThe story will consist of highlights of Lillie and Sun's point of views and their interactions. This story will be taking story aspects from both SM and USUM aswell as the anime with some modifications to fit the narrative. I hope you enjoy!
8 211 - In Serial16 Chapters
the psychiatrist and his patient
Liam West is in a mental health hospital along with his new best friend Aiden Reed.Liam tried to kill himself multiple times but he never succeed . He killed his last doctor , he said he didn't want help but mrs. Avery didn't listen so his anger got to him and stab her. his new doctor is Alexander Gray , a sarcastic vampire who happened to hate his job .
8 93 - In Serial75 Chapters
Heart Broken
Crappy poems from when I'm sad, happy, angry, etc.
8 127

