《Arranged Marriage |Complete|》"Жиёон"
Advertisement
Сэүнтэй нэг гэрт амьдраад аль хэдийн нэг сар өнгөрлөө. Гэсэн ч Сэүний хүйтэн байдал нь огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа нь санааг минь үнэхээр зовоож байлаа. Өглөө эрт гараад л орой сар гарч бараг нар мандахын өмнө ирдэг. Ажлын долоо хоногт Сэүнийг харна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй л адил гэсэн үг. Яахав, амралтын өдрүүдээр л царайг нь хальт хардаг юм. Сэүн гэртээ байдаг ч гэсэн оюун санаа нь шал өөр хаа нэгтээ байгаа юм шиг байдаг тул бараг ялгаа байдаггүй юм.
Сүүлийн үед Сэүн зүүдэндээ ярьдаг болсон. Юу нь хамгийн тэнэг гээч? Тэр зүүдэндээ ярих болгондоо нэг л охины нэрийг тасралтгүй дууддаг.
Орондоо орон унтаж байхад "Жиёон....!? Жиёон.!!!! Жиёон!!!! Намайг битгий орхиоч дээ?! Гуйж байна...!! Гуйж байна Жиёон!!!!" гэх Сэүний чанга дуу өрөөгөөр нэг хадах бөгөөд түүний энэ чанга дуунд яалтчгүй сэрлээ. Харвал дахиад л зүүдэндээ ярьж байгаа бололтой би гарыг нь цохин "Сэүн-аа!?! Сэүн!!! Босоорой!!! Чи зүүдлээд байна" гэхэд Сэүн одоо л нэг нүдээ нээн сэрээд "Уучлаарай, чамайг сэрээчихлээ" гэсээр дурамжхан хэлээд над руу нуруугаа харуулан хэвтэв.
"Сэүн, Жиёон гэж хэн юм?"
"Хэн ч биш"
"Тийм л юм бол яагаад шөнө болгон зүүдэндээ Жиёон гээд орилоод байдаг юм!" гэсээр дуугаа өндөрсгөн хэлэхэд Сэүн "Чамд хамаатай юм уу?" гэж хэлэхэд нт улам уур хүрэв. "ЯАГААД НАДАД ХАМААТАЙ ГЭЖ ҮҮ? БУРХАН МИНЬ, БИ ЧИНИЙ ЭХНЭР!!! НӨХӨР МИНЬ ОРОЙ БОЛГОН ӨӨР ЭМЭГТЭЙН НЭРИЙГ ДУУДАН ХАЖУУД МИНЬ УНТАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙХАД НАДАД ХАМААГҮЙ ХЭРЭГ ҮҮ?" гэсээр хоолойнхоо чадлаар орилоход Сэүн над руу эргэж харан "БИД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮСЛЭЭР ГЭРЛЭЭГҮЙ!!! ЗҮГЭЭР Л ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ШИЙДВЭРЭЭР ГЭРЛЭСЭН" гээд зөрүүлж орилоод хаалга саван гараад явлаа. Түүний хэлсэн үг үнэхээр сэтгэлийг минь өвтгөж чадаж байв. Тийм ээ үнэн. Эцэг эхчүүдийнхээ шийдвэрээр гэрлэсэн. Гэсэн хэдий ч би түүний хууль ёсны эхнэр болохоор хайрлахыг хичээсэн. Энэ бүх хугацаанд тэрээр олон хүмүүсийн өмнө үнэхээр гайхалтай жүжиглэснээр олон хүмүүс биднийг жаргалтай гэр бүл гэж боддог болсон.
Advertisement
Өөрийнхөө уйлсныг ч анзаарсангүй...
Шөнө хэтэрхий их зүйлийг тунгаан бодож уйлах үедээ уйлсаар байгаад мэлээн орой унтсан байх. Гэсэн ч угаалгын өрөөнд ус дуслах чимээнээр өөрийн эрхгүй сэрлээ. Магадгүй Сэүн усанд орж байгаа байх. Орноосоо босоод хөшгөө нээгээд зогсож байтал ширээн дээр байх нэгэн тэмдэглэлийн дэвтэр нүдэнд минь туслаа. Өнөөх дэвтэр Сэүнийх бололтой. Хэдий болохгүй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн нэг л мэдэхэд авчихсан дэвтрийг нь нээлээ. Тэгтэл гэнэт нэг зүйл газар унах бөгөөд аваад харвал хуримын урилга байх бөгөөд
У Сэүн & Пак Жиёон
2018 оны 6 сарын 29
1pm-7pm
Seoul Hotel
"Байзаарай?! Энэ өдөр чинь Сэүн бид хоёрын хуримын өдөр байна шүү дээ??? Үгүй байлгүй дээ...?" гэсээр дотроо юу болоод байгааг бодон сууж байтал "Хөөе! Мина?!? Миний тэмдэглэлийн дэвтэр яагаад чамд байгаа юм?" гээд дэвтрээ булаагаад авав.
"Тэгвэл надад юу болоод байгааг тайлбарлаадах!!! Чи бидний хуримын өдөр өөр хүнтэй гэрлэх ёстой байсан юм уу?" гэхэд Сэүн эргэж хараад "ТИЙМ ЭЭ!!! ГЭХДЭЭ ТЭР ЗУГТААГААД ЯВЧИХСАН" гээд орилоод гараад явлаа.
Би үнэхээр сонссон зүйл дээ итгэж чадахгүй нь. Хадагтай У яаж ийм зүйл хийж чадаж байна аа?!? Сэүн ээс ийм зүйл сонссоныхоо дараа яг л галзуу хүн шиг гэрээсээ гаран машинаа унан Хадагтай У руу явна. Би заавал үнэнийг мэдэх болно.
"Хадагтай У байгаа юу?"
"'Тийм ээ тэр дотор байгаа. Хүлээж байгаарай" гэхэд нь толгой дохин Хадагтай У г хүлээн хүлээлгийн өрөөнд сууна.
Хадагтай У зүүсэн шилээ ширээн дээр тавиад над руу харан "Өө, Мина чи энд юу хийж байгаа юм?" гээд эелдэг гэгч нь асуухад би доош бөхийн "Би яг үнэндээ яг юу болоод байгаа талаарх жинхэнэ үнэнг мэдэх гэж ирсэн юм" гэж хэлээд сандал дээр суулаа. Хадагтай У хэлсэн зүйлийг минь сонсоод ойлгосон бололтой. Яг л буруу зүйл хийчихсэн юм шиг над руу хараад хажууд минь суув. Тэрээр хоолойгоо засан "Ямар үнэн гэж охин минь?" гээд худал инээв.
Advertisement
"Та надад анх хэлэхдээ Сэүнийг надад сайн учраас гэрлүүлэхийг хүсэж байгаа гэж хэлсэн. Харин дараа нь та болон манай ээж үнэхээр сайн найзууд учраас гэрлүүлэхийг хүссэн гэсэн шүү дээ. Энэ бүхэн үнэн үү? Эсвэл үнэн зүйлийг дарах гэсэн энгийн шалтаг уу?" гэхэд хадагтай У үнэхээр цочирдсон царай гаргав. Бараг л худал байх...
"М-мина би тайлбарлая! Тиймээ чиний хэлдгээр магадгүй үнэнийг дарах шалтаг байж болох юм. Жиёон гэх бүсгүй хүүтэй минь гэрлэх гэж байгаад зугтаад явчихсан юм. Бид хуримын урилга ирэх зочид гээд бүх зүйлийг жин тан болгосон байхад яваад өгсөн тул өөр арга зам байгаагүй. Тэгээд л бид ээжтэй чинь ирж тэр өдөр уулзсан хэрэг" гээд хадагтай У хүндээр санаа алдлаа.
"Тэгэхээр миний ойлгосноор бол би зүгээр л тэр эмэгтэйг орлож та нарын нэр хүндийг унагахгүй байх өгөөш байсан байх нь. Зүгээр л анхнаасаа бүх зүйл төлөвлөгдсөн байсан гэсэн үг биз? Ээж маань энэ бүгдийг мэдэж байгаа юу? Эсвэл над шиг одоо л мэдэж байгаа юу?"
"ЭЭЖ МЭДЭЖ БАЙСАН ГЭЖ ҮҮ? БҮР ЗӨВШӨӨРЧ Л БАЙДАГ!!! БИ БҮГДИЙГ ЧИНЬ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА"
Би ажлаас нь яг л галзуу хүн шиг явсаар машиндаа суулаа. Хаашаа ч хамаагүй зүгээр л явах бөгөөд удалгүй хотоос зайдуу зочид буудлын гадаа буув.
"Өнөө оройг энд өнгөрөөсөн нь дээр байх"
Сэтгэл санаа минь тайвшрах байх гэж бодон халуун усанд оров. Гэхдээ юу юунаас илүү ээжид үнэхээр гомдоод байх юм. Яаж тийм зүйл надад санал болгож ганц охиноо гэрлүүлдэг байна аа!?!
Угаалгын өрөөнөөс гаран утсаа шалгавал Хадагтай У гаас маш олон дуудлага ирсэн байх бөгөөд Сэүн ээс ганц ч дуудлага ирээгүй байлаа. Үүнийг хараад сэтгэл санаа минь бүр дордох шиг...
Advertisement
- In Serial14 Chapters
Down And Out Is Where You Oughta Stay (Patrochilles AU)
Patrochilles AUPatroclus and Achilles were best friends as children, but when they got to high school they drifted apart. Achilles made lots of new friends, while Patroclus is the loner, with Greek foreign exchange student Briseis as his only friend. Now Achilles needs his help, but, afraid of getting hurt again, Patroclus is reluctant to let him back into his life.
8 126 - In Serial57 Chapters
The Chance of Falling
Stumbling her way through the past at the hands of Voldemort, Lilah Lupin is forced to pose as the cousin of Remus Lupin. Reckless is the last thing one should be when partaking in matters of time, however, preserving the timeline is the last thing on Lilah's mind.James Potter x OCAlso, be warned that this is an extremely rough draft that I started when I was 15 and apparently didn't understand the concept of proper grammar but it gets better! Have fun😂😂Ranked #13 in #HarryPotter out of like 22 000 stories!!! I am literally dying right now!! Tbh I don't even know how but thanks to every single one of you xx
8 254 - In Serial99 Chapters
Sent To The Past (Interracial Romance)
What would you do when out of nowhere you were sent to the past?? and not like Martin Luther King Jr days.Like the B.C past, yes before Jesus Christ his self days.what would you do? When you're sent to a place where you end up protecting someone from danger. Someone very special to his people but also wanted dead by some of his people.especially since that danger is being caused by someone who is suppose to love him but hates him and wants him dead. Knowing this person is a king from the past and you need his help to survive in this Era but what happens when you start falling? falling for someone in the past. someone who you have read in history books, what do you do when you know this person is going to be killed? what do you do when you start to love him? Would you change the past and save him? or let him die. But remember this, the past is never meant to change. So.... would you stay in the past or go back to the year you were living? ? Especially finding out you could go back home.Would You leave the people you have grown to protect and keep safe......Would you leave the man you have to learn to Love?#14 Brownskin #14/62
8 196 - In Serial34 Chapters
just pretend
Andrew is a spoiled only child who attends Whitewater Preparatory School with his girlfriend Keanu. His parents focus all their attention on their one an only son trying their best to make him perfect.Leo is a rebellious misfit who attends a local high school despite having enough money to attend Whitewater with his sister Keanu. Keanu forces her brother Leo and boyfriend Andrew to spend more time together as their families become closer in hopes that it'll straighten Leo out. However, the opposite seems to happen.-Started: January 30, 2019Finished: August 28, 2019
8 329 - In Serial74 Chapters
Accidentally Knocked Up
So, have you ever told a teensy little white lie?Like your NEW hot boss, DIDN'T accidentally knock you up during a drunken night of passion?No...just me. COOL!
8 212 - In Serial40 Chapters
messages // frerard
frankyoass: 😤😤✊🏻✊🏻✊🏻 traitorslay.gee: yOUrE A MINORfrankyoass: IM TURNING 18 SOONslay.gee: i knOw BUT JUST REMEMBER THAT I AM TAKENHighest Ranking;#477 in Fanfiction 2/5/16#23 in mcrfanfic 5/28/18#20 in mcrfanfics 5/9/18#7 in mcrfanfics 2/22/192019 note: this book was created when i was in seventh grade. as a grown writer, my writing skills have drastically improved and im well aware of the poor plot and horrible grammar. thank you!©h0lydun (2015)
8 183

