《Arranged Marriage |Complete|》"Романтик оройн хоол"
Advertisement
Сүүлийн хэдэн өдөр гэр маань яагаад ч юм инээд хайраар бялхдаг болсон. Сэүн ч амласан ёсоороо өмнөх шигээ хүйтэн нэгэн байхаа больж харин ч өөрчлөгдөхийг эрмэлздэг болсон. Оройн хоолноос өмнө ирээд л...
Компанийн ажлаа хийн цаастай зууралдан завгүй сууж байх бөгөөд гадаа гэнэт нэгэн машины дуу гарав. Цаг дөнгөж л 4 болж байна шүү дээ?! Яагаад өнөөдөр эрт ирсэн юм бол?
Доошоо шатаар бууж байхад Сэүн хаалганы кодоо хийн дөнгөж орж ирж байх агаад "Мина бид гадагшаа гарна шүү!" гээд их л баяртайгаар хэлэв.
"Бид хаашаа гарах юм? Убба"
"Анхны болзоо гэх үү дээ" гээд их л ичингүйрэн хэллээ. Эгдүүтэй харагдаж байна У Сэүн.
Анхны болзоо?! Тэгээд л эрт ирсэн гэж үү? Бодох тусам л хацар улайх бөгөөд Сэүнд мэдэгдэхгүй гэсэндээ хацраа дарангаа "Хаашаа гарах юм?" гэхэд тэрээр толгойгоо сэгсрэн "Битгий олон асуулт асуугаад бай. Хурдан бэлэн болоорой. Хүлээж байя" ажлынхаа өрөөлүү орлоо. Түүнийг өрөөний хаалгаа хаав уу? үгүй юу бушуухан шиг угаалгын өрөө орон усанд орлоо. Үсээ хатааж дуусан ороогоод нүүрээ хөнгөн будлаа. "Зүрх минь догдолсондоо бараг л зогсох нь" гэж өөртөө сануулж хэлэн хувцасны шүүгээнээсээ урт улаан даашинз өмсөн түүндээ тохирохоор хүзүүний зүүлт зүүн хамгийн хайртай үнэртэй усаа цацсаар бэлэн боллоо. Гэхдээ эмэгтэй хүмүүс дэндүү их зүйлс хийн байж гардаг бол эрчүүд зүгээр л үнэртэй ус бугуйн цаг цэвэрхэн хувцас өмсөөд л сайхан харагдах юм аа! Нэг төрлийн шударга бус ч юм шиг.
Доошоо буутал Сэүн аль хэдийн гадаа машиндаа хүлээн сууж байв. Аягүй бол тэсэхээ болиод гэрээс гарч урт амьсгалаад машиндаа хүлээсэн байх л даа....
Сэүн нэг тийшээ авч явна гэсэн болохоор түүнийг тэвчээртэй гэгч нь хүлээн суун явна. Магадгүй машинаар цаг гаран явсан байх аа. Хамгийн гайхалтай нь бид Намсан цамхагийн гадаа иржээ. Миний хамгийн дуртай газруудын нэг. Сургууль гэр гээд л стрессддэг байхдаа байнга энд ирж дээшээ гарч тайвширдаг байсан юм. Тэрээр гараас минь хөтлөн явсаар баячуудын ордог 5 одтой зоогийн газрын гадаа авчрав.
Advertisement
"У Сэүн" гээд зөөгчид хэлэхэд өнөөх зөөгч толгой дохин "Дагаад явна уу, эрхэмээ" гэх бөгөөд дагаж явсаар цонхтой ойрхон ширээнд ирэв. Сэүн надад сандал татаж өгөн суулгаад тэрээр урдаас минь харан суув. Төгс газарт төгс нөхөртэйгөө... Гайхалтай биш гэж үү?
Сэүн бид хоёр өнөөх зөөгчид хоолоо захиалаад бие биенлүүгээ ширтэн суух бөгөөд би дотроо өөрийгөө энэ хорвоо дээрх хамгийн азтай эмэгтэйгээр төсөөлж байлаа. Хэдий бидний хурим хайр сэтгэлийн халуун дулаан уур амьсгалаар эхлээгүй ч гэсэн цаг хугацаа бүгдийг харуулах байх. Зоогийн газрын дотоод чимэглэлд нүд унагааж байтал Сэүн ам нээн "Энд байгаа залуучууд чамаас нүдээ салгаж чадахгүй байна" гэхэд нь инээгээд "Тэгвэл чиний ард байгаа бүсгүйчүүд аль хэдийн чамд дурлачихсан гэдэгт итгэлтэй байна"
Би үнэхээр энэ өвөрмөц дотоод засалтай Сөүлийг тэр чигт нь харж болох энэхүү газарт дурлаж байх шиг байна аа. "Сэүн энэ газар үнэхээр гоё санагдахгүй байна уу?" гээд асуухад Сэүн түрүүнээс хойш намайг чимээгүй ширтэж байсан бөгөөд "Гэхдээ урд минь байх бүсгүй л бүхнээс илүү үзэсгэлэнтэй харагдаж байна" гэв. Сэүний хэлсэн зүйлд цочирдохын зэрэгцээ хацар минь ичсэндээ час улаан болох нь холгүй байлаа. Азтай нь зоогийн газрын гэрэл нь улайсан хацрыг минь харуулах хэмжээний тод байсангүй. Удалгүй хоол ч ирсэн бөгөөд Сэүн надад болон өөртөө дарс хундагалж өгөөд "Миний урд суух үзэсгэлэнт бүсгүйн төлөө" гээд дарснаасаа уув. Хоолоо жижиглэн хутгаар зүсэх гэж байтал Сэүн хоолыг минь аван хутгаар зүсэн жижиглэж өглөө. Энэ залуу эмэгтэй хүнийг уяраахаа сайн мэдэх юм.
Оройн хоолоо дуусган өнөөх газраас гарлаа. Сэүн хэсэг хамтдаа алхъя гэхэд нь толгой дохин түүний хажууд явна. Хэрвээ мэдсэн бол гадуураа цамц авах байж ээ. Алхах тусам улам даарч байсан тул Сэүн ч намайг ойлгосон мэт хүрмээ тайлж өгөөд нөмрүүлэв.
"Гэхдээ чи даарвал яах юм?" гээд асуухад Сэүн инээн "Чи л даарахгүй бол би даарахгүй ээ" гээд гараас минь хөтлөн алхсаар л байв. Өндөр өсгийт өмссөн болохоор хөл минь холгож эхэлсэн тул "Сэүн гэртээ харьцгаая" гэхэд Сэүн хөл рүү минь харан "Ойлголоо, гэхдээ надад үүрүүл. Машины зогсоол хүртэл жоохон зайтай. Хөл чинь өвдөөд байх шиг байна"
"Би зүгээр ээ" гэхэд Сэүн над руу ойртон "Би нэг зүйлээ олон хэлэх дургүй хүн шүү" гэхэд нь арга зам байхгүй гэдгийг ойлгосон тул Сэүнд үүрүүллээ.
Advertisement
- In Serial32 Chapters
His one and only
𝘙𝘦𝘮𝘦𝘮𝘣𝘦𝘳 𝘩𝘰𝘸 𝘸𝘦 𝘧𝘰𝘶𝘨𝘩𝘵 𝘰𝘷𝘦𝘳 ' 𝘞𝘩𝘰 𝘭𝘰𝘷𝘦𝘥 𝘸𝘩𝘰𝘮 𝘮𝘰𝘳𝘦?'𝘐 𝘨𝘶𝘦𝘴𝘴, 𝘐 𝘸𝘰𝘯.♥️𝘚𝘩𝘦 𝘸𝘢𝘴 𝘵𝘩𝘦 𝘣𝘪𝘭𝘭𝘪𝘰𝘯𝘢𝘪𝘳𝘦𝘴 𝘦𝘹 𝘸𝘪𝘧𝘦 𝘈𝘯𝘥 𝘩𝘦 𝘸𝘢𝘴 𝘩𝘦𝘳 𝘭𝘪𝘧𝘦.𝘉𝘶𝘵 𝘵𝘩𝘦𝘺 𝘦𝘯𝘥𝘦𝘥 𝘶𝘱 𝘣𝘦𝘪𝘯𝘨 𝘯𝘦𝘪𝘵𝘩𝘦𝘳 𝘧𝘳𝘪𝘦𝘯𝘥𝘴, 𝘯𝘰𝘳 𝘦𝘯𝘦𝘮𝘪𝘦𝘴𝘑𝘶𝘴𝘵 𝘴𝘵𝘳𝘢𝘯𝘨𝘦𝘳𝘴 𝘸𝘪𝘵𝘩 𝘮𝘦𝘮𝘰𝘳𝘪𝘦𝘴.♥️THIS WAS MY FIRST BOOK AND IT NEEDS SERIOUS EDITING
8 289 - In Serial50 Chapters
The Love That Binds Us
Poppy McHale liked to imagine she lived a fairly normal life. She had a great group of friends and a big, loving family that would do anything to protect her. So why are they throwing her, scantily clad, into the middle of the woods to be chased by wolves? Lupercalia, of course. The age-old tradition that has bound her coven of witches to their brawny werewolf allies. But what if Poppy isn't ready to be mated to the most powerful alpha and all the strings that seem to be attached to him?
8 149 - In Serial33 Chapters
The Hewitts: Texas chainsaw massacre
(Thomas Hewitt(leatherface) x reader) On her way to Austin, Texas y/n breaks down somewhere in Dallas. She abandons her spot in hopes to find somewhere where she may be able to get help. Along the way she is chased down and captured. She wakes up to find that she is in a strange house in the middle of nowhere. She is then forced to make a life changing choice. Will she ever be freed or will she stay there ?
8 198 - In Serial27 Chapters
Mrs. Jeon || jjk ☑
Starting from now you will become 'Mrs. Jeon'I'm sorry but this is not a mafia story.This is a boring story. I already told you so be prepare.
8 246 - In Serial42 Chapters
How Did I Go To the Beast World in My Pajamas?
Samantha is traumatized, fat, and chronically ill. She's given up hope on a world that she feels gave up on her. But one morning, after awakening from yet another painful slumber, she wakes up outside and in strange surroundings with only the pajamas on her back. However, the people she meets in this so-called Beast World are even stranger; multitudes of hunky beastmen are desperate to find a rare female mate. Who can Samantha trust in this world? Will she find safety? Friends? Lovers? Follow her story to find out!This work contains mature scenes that are not appropriate for younger readers. 18+ warning now, because we've officially got smut!---Hi y'all! This is a project I've just started, and I'd like to gauge interest for it on here. I'm putting some of my OCs into the "Beast World" setting of some of my favorite novels like Beauty and the Beasts, Beast World, Memeda!, and Beast Hubby, XOXO to name a few!My cover was made for me by the amazing plankset of spacenoodlesoup! She's soup-er amazing!
8 229 - In Serial10 Chapters
YanShi Fanfic (Ice Fantasy) [COMPLETED]
Short stories between the hot headed Fire Princess and level headed Fire - Ice Prince. Pairings: Ying Kong Shi x Yan Da Yun Fei x Yan Da
8 96

