《Arranged Marriage |Complete|》"Чангаас чанга тэврье"
Advertisement
Минагийн талаас
Сэүнийг хорт хавдартай гэдгийг сонсоод аль хэдийн нэг сар өнгөрлөө. Юмс өөрчлөгдсөн гэж бодож байна уу?
Тиймээ!? Түүний бие өдрөөс өдөрт муудаж өдрийн ихэнх цагийг орон дээр хэвтэж өнгөрүүлэх болсон. Одоо бараг л ямар ч хүч тамиргүй харагдаж эхэлж байна. Сэүнийг асрах тоолонд түүний нүднээс асар их шаналал, зовлон мэдрэгддэг юм.
Сэүний талаас
Минаг харах болгонд санаа минь үнэхээр зовдог. Намайг хооллох үед минь, усанд орох үед минь гэх мэтчилэн бүхий л зүйлийг түүний тусламжтайгаар хийх болсон. Учир нь би өмнөх шигээ хүч чадалтай байхаа больсон учраас Мина миний хажууд байх хэрэгтэй.
Ээж аав болон гэрийн маань бусад гишүүд намайг өвдсөнийг одоог хүртэл мэдээгүй байгаа. Минаг хэлнэ гээд зүтгэх үед нь түүнээс гуйсан учир ганцхан Мина л намайг өвдсөнийг мэднэ. Мина намайг өвдсөнийг мэдээд ямар боллоо доо. Магадгүй эцэг эх маань бүр түүнээс ч дор хүлээж авч магадгүй.
Минагийн талаас
Сэүнийг амьдарч чадна л гэвэл түүнийгээ насан туршдаа ингээд асраад явсан ч чадах юм шиг надад санагддаг. Үнэнтэй тулгарах надад үнэхээр хэцүү байна. Өдөр болгон л надад там шиг санагдаж эхэлж байна. Түүнийг намайг насан туршид минь орхиод явчих вий гэхээс айсандаа зүрх минь зогсонгоо л алдаж байх шиг.
Унтлагын өрөө рүү орох гэж байтал хэн нэгний элгээ даран инээж байгаа чимээ өрөөнөөс сонсогдов. Хаалга нээн дотогш орвол Сэүн бүр элгээ дарчихсан инээгээд зогсож байх агаад яагаад ч юм уур хүрэв. Сэүн рүү ууртайгаар ширтэж байтал тэр намайг хараад дахиад инээхээр нь уур минь хүрсэн тул нүдээ эргэлдүүлсээр өрөөнөөс гарлаа.
Гэтэл яагаад ч юм нүднээс минь нулимс дуслаад эхлэв. "Уг нь би хүчтэй байх ёстой юмсан" гэж өөртөө сануулаад нулимсаа арчин тагт руу гарлаа.
Сэүний талаас
Инээдмийн кино үзэн элгээ хөштөл инээж байхад минь Мина ороод ирлээ. Над руу их л хүйтэн харцаар харсаар байгаад гараад өгөв. Уур амьсгал муудсаныг мэдрээд байсан учраас Минагийн араас гартал
"Тэр үнэхээр хурдан юм"
Advertisement
Түүнийг тагтан дээр зогсож байхыг нь хараад араас нь очин "Мина, яасан бэ? Ямар нэгэн зүйл болоо юу?" гээд гараас нь атгатал тэр уурлан гараа татаж авав.
Мина: Чи я...яаж чадаж байна аа! Яаж надад ингэж хандаж чадаж байна вэ?
Мина руу ойртож очоод "Яасан гэж" гээд хажууд нь суухад
Мина: Чи яаж зүгээр л юу ч болоогүй юм шиг ийм сайхан инээж чаддаг байна аа. Би энд өөрсдийнхөө ирээдүйд санаа зовон шөнө ч унтаж чадахгүй байхад чи зүгээр л инээгээд байж байдаг. Өдөр болгон чамайг эдгээсэй гэж санаа зовж байна. Чи ямар нэгэн зүйл мэдрэхгүй байгаа хэрэг үү? Эсвэл зүгээр л айдасгүй байгаа юм уу?
Минагийн нүднээс нулимс гарсаар "Сэүн, би чамгүйгээр амьдарч чадахгүй. Үнэхээр чадахгүй" гэж хэлээд нүүрээ даран үргэлжлүүлэн уйлав.
Би: Намайг үнэхээр уучлаарай. Яг үнэндээ би ч гэсэн тэнэг хүн шиг ингээд инээмээргүй байна. Энд хайрладаг бүх хүнээ орхиод явна гэж бодоход л зүрх минь сийчигдэж байна. Гэхдээ Мина, би чамд ямар нэгэн худал итгэл найдвар өгмөөргүй байна. Одоо надад тийм ч их хугацаа үлдсэнгүй. Чи минь л хүчтэй байх хэрэгтэй. Бусдыг халамжилж тайтгаруулах хүн хэрэгтэй шүү дээ. Мина, би чамайг чадна гэдгийг мэдэж байна. Чи хүчтэй эмэгтэй шүү дээ. Миний хүчтэй эмэгтэй У Мина гэж хэлээд түүнийгээ чангаар тэвэрлээ.
Би дараа нь түүнийгээ ингэж чангаар тэвэрч чадна гэж бодохгүй байна. Энэ гайхалтай мэдрэмж сэтгэлээс минь хэзээ ч гарахгүй байх.
-----------------------------------------
Advertisement
- In Serial9 Chapters
princess; jb
she sent a last text to her best friend's new number... what she didn't know: she wrote the wrong number, she texted the wrong person. and he saved a life. [july 16, 2017]
8 106 - In Serial46 Chapters
Married
Fall in love, no thanks. I'll rather fall asleep,💎This book was started by author @taehyungwifeey and I am completing it because she discontinued and I wanted to read more.{ Collab book}>>
8 75 - In Serial58 Chapters
Her Prince
(COMPLETED) "I will break her into million pieces until she turns into ashes." - Brandon Maxwell. "I will always be yours even if you don't want me." - Sofia Martin.Book Published: 03/02/2017Completed: 28/03/2018#289 in Romance - 09/02/2017#102 in Romance - 20/02/2017#62 in Romance - 05/03/2017WARNING:This story is meant for the audience of 18+. This Story's content is not meant for any innocent adult or sensitive reader. This story also uses strong language, violence, and rape so if you are of under age or sensitive to such things then continuing to read is strongly not advised. Please do not read the book only to leave hateful comments.
8 435 - In Serial24 Chapters
His Good Girl
Iris Ray is a woman who doesn't play. After her husband left her and their unborn child, she was determined to make life better for them. When Talon Macison comes riding into her life on a Harley, with a MC patch on his back, she doesn't know what she should feel or how she should act. When he finds out shes a single mother, how will he act? He was leather, guns, and cigarettes. She was books, manners, and safe nights at home. Will she rebel, or will she be his good girl?
8 185 - In Serial29 Chapters
My Dads Best Friend
If you want a laugh and don't mind HUGE GRAMMAR MISTAKES, READ ON YAY IT'S #1 In the dumb category and honor for me😂
8 155 - In Serial10 Chapters
Everything I Broke
(First book of the trilogy: The Strangest of Love Stories) My lawyer assured me I can be honest in this book. Not that I trust that bastard, but that's beyond the point. Thankfully, I know a thing or two about the laws here, so if I am not mistaken, I can talk about my years in middle school and in high school without going to jail. I mean, I am not 100 percent sure, but what's life without a little risk?
8 146

