《Arranged Marriage |Complete|》Last chapter
Advertisement
"Юу!?!!' Ойлголоо би очлоо"
"Минжүн-аа миний хүү хурдан хувцсаа сольчих. Хоёулаа эмнэлэг явцгаая"
Түргэхэн шиг машиндаа суун хөдөллөө. Би хамаг хурдаараа л эмнэлэг рүү давхиж байна. Хамаг бодол ухаан санаа минь түүний л хажууд байна даа.
Эмнэлэгийн гадаа ирэн дотогш ороод сувилагчаас нь Сэүний өрөөний дугаарыг асуух гэтэл утсаар яриад тоож байгаа ч юм алга.
Би ч удаан хүлээсэнгүй.
Би: ӨРШӨӨГӨӨРЭЙ!!! УТСААР ЯРИХАА БОЛИОД ТҮР АНХААРЛАА ХАНДУУЛЖ БОЛОХ УУ??! ҮХЭЛ АМЬДРАЛТАЙ ХОЛБООТОЙ ЮМ Л ДАА!?!
Сувилагч: Ө...өвчтөний нэр хэн билээ?
Би: У Сэүн
Сувилагч: 271 дүгээр өрөө
Би: Баярлалаа!!!
Сувилагчийн хэлсэн өрөө рүү гүйсээр очтол гадаа нь Сэүний ээж зогсож байв.
У/хадагтай: ЧИ ЯАГААД? ЯАГААД НАДАД ХЭЛЭЭГҮЙ ЮМ БЭ? ЯАГААД?
Нулимсаа барьж дийлэлгүй дахиад л уйлчихлаа. Түүний гэрийхэнд хэлээгүйдээ дотоо өөрийгөө харааж зүхэж байна.
Сувилагч: Уучлаарай, У Мина гэх хүн энд байна уу?
Би: Би байна. Ямар нэгэн зүйл болсон уу?
Сувилагч: Нөхөр чинь тантай уулзмаар байна гэнэ.
Толгой дохиод Минжүнийг ээж аав дээр үлдээгээд нулимсаа арчин уртаар амьсгаа аваад дотогш орлоо. Түүнд уйлсан царайгаа харуулчихвал санаа нь илүү зовох байх.
Өрөөний уур амьсгал цаанаа л нэг хүйтэн байх агаад ор луу дөхөн очвол Сэүн цонхийчихсон нүднийх нь доор хар зураас татчихсан өмнөхөөсөө муу харагдаж байх нь тэр.
Сэүн намайг харан инээмсэглээд "Мина, хайрт минь" гэж амандаа бувтнахад нь
"Тиймээ, би энд байна"
Сэүн: Ээж аав хоёр яаж байна?
Би: Чи бараг өөрөө сонсож болох байх гээд чимээгүй болоход гадаа тэдний уйлалдах сонсогдож байлаа.
Сэүн: Мина битгий их уйлаарай. Чи минь хүчтэй байх хэрэгтэй гээд нулимсыг минь арчив.
Би: Сэүн бид арай ч арга мухардаагүй байна шүү дээ. Чи миний хэлсэн зүйлийг зөвшөөрсөн нь дээр. Хэдий амжилттай болох магадлал 6% ч гэсэн.
Сэүн: Мина би хэлсэн шдэ. Би тэр хагалгааг хийлгэлээ гээд амжилтгүй болох магадлал 94%. Би зүгээр л үлдсэн цаг хугацаандаа та нарыгаа удаан хармаар байна.
Би Сэүний гараас атган "Тийм ээ, чиний хэлдэг зөв. Магадлал тун бага. Гэсэн ч эмч хэлсэн шүү дээ. Гуйж байна"
Сэүн: Би......би мэдэхгүй байна Мина. Чамайгаа ингэж их зовоож байж дахиад л зовоох вий гэхээс сэтгэл минь өвдөж байна. Үнэндээ үхэх өдрөө гадарлаад эмнэлгийн орон дээр хүний аясыг харж хэвтэх надад үнэхээр хэцүү санагдаж байна. Хэрвээ би ингэж өвчин тусах байсан бол........чамтай гэрлэж зовоохгүй байсан юм гэж хэлээд Сэүн хэдэн хоног тэссэн нулимсаа гаргав.
Advertisement
Минагийн талаас
Сүүлийн хэдэн долоо хоног нойргүй түүний өвчний тухай судлаж мэдээлэл авсны эцэст би нэг зүйл олж мэдсэн юм. Хэдий түүний өвчин ховор төрлийнх ч гэсэн туссан хүмүүс 30 дотор байдаг бөгөөд тэдний 10 нь хагалгаа хийлгэж эдгэсэн. Хагалгааны хувьд олон цагийн хүнд хагалгаа бөгөөд орсон хүн болгон нь явц дундаа биеийн байдлаасаа болоод нас бардаг. Гэхдээ би Сэүнийг даваад гарна гэж бодож байна. Ямар сайн чийрэг биетэй хүн билээ дээ.
-Эмчийн өрөөнд-
Би: Эмч ээ? Би хэд хоног судалгаа хийж үзэн хагалгаа хийх боломжтойг мэдсэн юм. Мөн ихэнх хагалгааг нь танай эмнэлгийн хавдрын эмч хийсэн байсан.
Эмч санаа алдан "Тийм ээ. Чиний хэлдгээр хагалгаа хийлгэх боломжтой бөгөөд одоо үед "Зика" хэмээх вирусыг ашиглан тархины хорт хавдрыг эдгээх боломжтой болсон. Өнөөдрийг хүртэл "зика"-г дэлхий нийтээрээ "эрүүл мэндэд онц аюул учруулах вирус" гэж үзэж байснаас биш "эмчилгээний арга" гэж харж байгаагүй юм. Хэдий батлагдаагүй ч гэсэн зарим хүмүүс эдгэсэн байдаг. Сэүний биеийн байдлыг харвал хагалгаа амжилттай болох магадлал 6%
Би: Ойлголоо, би түүнтэй ярилцаад хариугаа удахгүй өгөх болно оо.
Эмч: Аль болох хурдан өгөхгүй бол цаг хугацаа хүлээхгүй шүү хадагтай.
Сэүний талаас
Мина: Бодоод үз л дээ Сэүн. Чи удаан амьдрахыг хэн хэнээс илүү хүсч байгаа шүү дээ.
Түүний санааг хэдий дэмжиж болох ч гэсэн нэг зүйл тээглээд байгаа юм. Хагалгаанд ороод амжилтгүй болно гэдэг бол би тэр өрөөнд өөд болж тэд нартайгаа салах ёс хийж чадахгүй. Хүүтэйгээ аав хүү хоёрын яриа хийж чадалгүй холын хол яваад өгвөл би өөрийгөө хэзээ ч уучлаж чадахгүй байх. Гэхдээ хагалгаа амжилттай болох магадлал бага ч гэсэн би сэтгэл зүйгээ бэлдээд эдгэрэх асар их хүсэл тэмүүллээр орвол амжилттай болж ч болно. Тийм биш гэж үү?
Мина: Сэүн?
Би: Ойлголоо. Би тэр хагалгааг чинь хийлгье. Гэхдээ Мина нэг болзолтой.
Мина: Юу юм?
Би: Хэрвээ миний хагалгаа амжилтгүй болж би яваад өгвөл энэ шүүгээнд байгаа бичиг баримтыг заавал аваарай.
Мина: Бичиг баримт гэж?
Би: Бүх өмч хөрөнгийн минь бичиг баримт. Мөн тэднийгээ бүгдийн та хоёр шилжүүлж байгаа юм. Сайн аав, сайн нөхөр байж чадаагүй ч гэсэн миний хүсэлтийг хүлээж авна гэж амлавал би хагалгаанд орох болно.
Advertisement
Мина: Гэхдээ.......Сэүн. Чи ингэх шаардлаггүй шүү дээ...
Сэүн: Эмчид өдрөө хурдан товлоорой гээд хэлчих. Би хийлгэх болно оо гэж хэлээд Минагийн гарнаас атгалаа.
Зохиолчийн талаас
Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр аль хэдийн хагалгаа хийлгэх өдөр иржээ. Мина тэр өдрөөс хойш Сэүнээс огт холдоогүй бөгөөд тэр хоёр нэг минут хүртэл алтнаас ч үнэтэй байв.
Сэүн хамгаас хайрт эхнэрийнхээ гараас атган "Мина, хэдий бидний анхны учрал тийм сайхан байгаагүй ч гэсэн би чамтай гэрлэндээ тэр нэгэн өдөр танай гэрт орж ирж чамайг харсандаа хэзээ ч харамсаагүй юм шүү. Хайр гэх ариун нандин зүйлийг надад ойлгуулж надтай адилхан жижиг Сэүнийг төрүүлж өгсөнд баярлалаа. Хэрвээ энэ хагалгааны өрөөнөөс эдгээд гараад ирвэл хоёулаа дахиад хүүхэдтэй болж өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл болцгооё" гээд өөрт байх хамаг хүчээрээ Минаг тэврэн авав.
Мина өөрийн нулимсаа гаргахгүйг хичээж "Ойлголоо, чи хурдхан наад өрөөнөөсөө гарч ирээрэй. Би энд хүлээгээд сууж байя" гэхэд Сэүн толгой дохив. Мина Сэүний уруул дээр удаан үнсээд гараа далласаар хагалгааны өрөөний гадаа үлдэв.
Минагийн талаас
Сэүнийг түрсээр хагалгааны өрөө лүү оруулах бол Сэүн хаалга хаагдах хүртэл над руу харан инээж байв.
6 цагийн дараа
Гэнэт л хаалга онгойх агаад түүнийг гарч ирж байгаа болов уу гэж бодсоор бостол сувилагч нар ийш тийш гүйлдэж эхлэв. Ямар нэг зүйл болсон юм байх даа? Арай......*нулимс цийлэгнэх* Сэүнд муу зүйл болсон юм болов уу?
Би арай хийн хөл дээрээ боссоор "Уучлаарай, ямар нэгэн юм болоо юу?" гээд тааралдсан сувилагчаасаа асуухад "Өвчтөн ихээр цус алдаж даралт нь огцом буурч байгаа бөгөөд амьд гарах эсэх нь тодорхойгүй байна. Уг нь дуусах шатандаа орж байсан юмсан" гэж хэлээд гүйгээд оров.
Сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Хөл минь мэдээгээ алдаж газар тэрийн унах агаад надад одоо тэр минь л бодогдож байна. "У Сэүн муу тэнэг минь!? Чи наад хагалгааныхаа өрөөнөөс эдгэчихсэн гарч ирээд өнөр өтгөн гэр бүлтэй аз жаргалтай амьдарцгаая гэж амлаж орчихоод яагаад байгаа юм!!!" гээд орилон уйллаа.
"Сэүн гуйя. Чи энэ бүхнийг тэсээд гараад ир. Би сайн ээж, сайн эхнэр байх болно оо. Хамтдаа эмгэн, өвгөн болж урт удаан амьдарья.
2 цагийн дараа
Хамаг сайн сайхныг бодон хоёр тийшээгээ алхаж байтал хагалгааны өрөөний хаалга нээгдэн эмч гарч ирэв.
"Эмчээ?"
Тэрээр маскаа тайлан гүнзгий амьсгаа аваад "Баяр хүргье. У Сэүний хагалгаа амжилттай болсон" гэхэд нь сонссон зүйлдээ итгэж ядан
"Үнэхээр үү? Үнэхээр Сэүн маань эдгээд гарч ирж байгаа гэж үү эмчээ?" *уйлах*"%
"Тийм ээ. Амжилттай болсон. Одоо түүнийг сэргэхийг л хүлээх хэрэгтэй. Бараг л ид шидийн зүйл тохиолдлоо шүү дээ"
"Баярлалаа эмч ээ. Таны ачыг хэзээ ч мартахгүй ээ. Үнэхээр их баярлалаа" гэсээр баярын нулимс унагаж байтал Сэүний орыг түрсээр гарч ирлээ.
"Бурхан минь, үнэхээр их баярлалаа"
7 Хоногийн дараа
Сэүн одоо болтол ухаан ороогүй байгаа бөгөөд эмч нар түүнийг удахгүй ухаан орно л гэсээр байгаа. Бүлээн алчуураар түүний гар хөлийг арчин гараас нь атгаад "Баярлалаа, Сэүн. Хүнд хагалгааг даван туулаад ингээд хэвтэж байгааг чинь харах сайхан байна. Мөн би ~"
Юу вэ? Түүний хуруу хөдөлсөн үү?
Би хурдхан сувилагчийг дуудахад тэрээр Сэүний биеийн байдлыг үзэн "Ухаан орчихлоо" гэж хэлэхэд нь түүнийхээ өмнө гүйж очоод харвал үнэхээр ухаан орчхож.
"Сэүн?"
"Мина?" гээд толгойгоо барихад нь цааш үг хэлэлгүй түүнийг тэврэн авлаа.
Сэүн: Чи ямар аймар хүчтэй болоо вэ? Амьсгал боогдоод байна шүү!
Би: Уучлаарай даа!?
Сэүн: Баярлалаа Мина. Энэ бүх хугацаанд хажууд минь байсанд гээд уруул дээр минь үнсэв.
Би: Үгүй дээ. Харин чамд баярлалаа. Хайртай шүү! У Сэүн.
Сэүн гараас минь атгаад "Одоо амласан ёсоороо өнөр өтгөн гэр бүл болно биз дээ" гээд ёжтой инээмсэглэхэд нь түүний хэлэх гээд байгаа зүйлийг ойлголоо.
Би инээгээд "Гэхдээ одоо шууд чадахгүй ээ" гэхэд Сэүний нүд нь томорсоор "Яагаад" гэж асуув.
Би уруул дээр нь үнсээд "Би жирэмсэн"
Advertisement
- In Serial22 Chapters
Forgoing Hope
She died four months ago. It was said that she was crossing when the red SUV sped down the road. It was said that if she had left just three seconds later, the SUV would have passed by. They said it was an accident. But they didn't see what I saw. They didn't say what I said. And it's slowly killing me. The guilt is clawing at my insides like a dying cat. Was I the reason Hope was dead? Did I drive her to insanity and beyond? If I am, why would she come back and offer me a chance? A chance to fix everything. A chance to bring her back from the dead. A chance that I simply can't refuse.
8 84 - In Serial13 Chapters
The Reincarnated Heroine Runs from the Plot
If you were to be reincarnated as the heroine of an otome game, what would you do?If it was me… I would be too embarrassed! Knowing the romantic stuff that is going to happen to you is seriously too embarrassing! But, thinking again, I would be a completely different person from the original heroine so unless I was good actor, even if I trigger an event, it wouldn’t go as in the game. Really, the heroine is many times so naive, how could a corrupted girl like me pretend to be like that? If I could act… aaah nononono my face is flushing already…With such circular thoughts I stand at the door of the magical academy.Having reincarnated as the heroine of the otome game ‘Captive Hearts ~for you only~’ I interact with troublesome ladies, unnamed characters and the dreadful capture characters, all the while avoiding flags and worrying about the lack of adult material on libraries.“She is so innocent. I must protect her!”…What?
8 73 - In Serial15 Chapters
Don't Disappoint Me
I find the Noah/MC relationship in the Love Island game extremely unsatisfying, so I have created my own story where Noah and MC can be together, no snakes or slimy feelings involved. I also wanted a LI to appreciate MC for something besides her style and loyalty, so I've incorporated a lot of that as well.
8 174 - In Serial31 Chapters
Flower Crown | KV ✔
In which god of flowers Kim Taehyung gets stolen by the Lord of the underworld, Jeon Jeongguk TopKook BottomTae
8 119 - In Serial7 Chapters
smut. pure filthy disgusting repulsive smut.Tbh mostly teacher x readersproof reading is for pussies
8 183 - In Serial6 Chapters
Jonah x reader
When a new girl at work cached jonah the aplha males eyes she wondered if anything will happen
8 215

