《Most Popular Playboy》16: Урвагч
Advertisement
Даваа гараг яг л хуй салхи шиг хурдан хүрээд ирлээ. Уг нь би хэдэн жилийн турш харшид унтаж босоод тэрбумтан болохыг хүсч байна.
Яагаад ийм зүйл болдоггүй юм бэ?
Би Жонгүүкийн хацрыг үнсэх нэрийдлээр нилэнхүйдээ шүлсдэж хаян, ээжийн машинаас хар хурдаараа буулаа. Ард Жонгүүк "Ааш, новш гэж." хэмээн орилон үлдэхэд ээж тэрэнд бүдүүлэг хэллэг хэлэхгүй байхыг сануулсаар хоцорлоо.
Ээжийг "Хөгжилтэй байгаарай." гэхэд нь ёолохгүй байж чадсангүй. Би түүнийг ингэж хэлэх болгонд сургуульд сурч байсан эсэхэд нь эргэлздэг. Мэдээж сургуульд сурсан хүн бүр энд хөгжилтэй байх аргагүй гэдгийг мэдмээр юм.
*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Би санаа алдан, цайны газар руу явна. Энд хийх зүйл минь сүүлийн хэдэн жил залхуутайяа тойрог шиг өдөр болгон давтагдана. Би санхүү болон математикийн хичээлдээ үдийн цайны өмнө суусан болохоор одоо надад хоолноос илүү хүсч байгаа зүйл алга. Бас үнэхээр их ядарч байна.
Би хоолоо аван, төлбөрийг нь төлчхөөд, Еэсүлийн сууж буй ширээг чиглэн явж байлаа. "Чи юу хийж байгаа юм, капкэйк? Энд суучих." хэмээн Тэхён бидний ширээний баруун талд байрлах өөрсдийнхөө ширээнээс хашхирлаа.
Би хөмсгөө зангидна. Тэр юугаа хийгээд байна аа? Хэдий би түүнтэй үерхэж байгаа юм шиг жүжиглэдэг ч сургууль дээр бие биетэйгэ бараг тааралддаггүй. Үнэндээ хүн болгон бид хоёрыг болздогийг мэдэх ч хэн ч үүнд итгэдэггүй.
Тэхён хэзээ ч үерхдэггүй юм.
Ийм юм хэзээ ч болохгүй. Яахав тэр болздог, гэхдээ хүмүүсийн сонссоноор ихдээ л долоо хоногоос хэтэрдэггүй. Гэвч бид сар гаран хугацаанд үерхэж байна шүү дээ.
Хэдий сургууль дээр нээх их ярилцдаггүй ч бид үнэхээр сайн жүжигчид юм.
Тэр сургуулиас өөр газарт яг өөрийнхөөрөө болчихдог бол, сургууль дээр огцом өөрчлөгдөн, их зантай новш болчихдог.
Үнэхээр сонин байна шүү. Би дандаа өөрийнхөө ширээнд суудаг. Хэдий Тэхёнтой үерхэж байгаа ч тэр хэзээ ч алдартангуудынхаа ширээнд намайг уриж байгаагүй шүү дээ.
"Яасан?" ийн асуухдаа би хөмсгөө зангидах аж. Бүгд биднийг жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд ажиглаж байна.
"Надтай цуг энд суу. Чамайг энд байлгахыг хүсч байна, надтай хамт." гэж хэлэхдээ одоогоор миний дурлаж байгаа байрлал болох гуян дээрээ суу хэмээн цохино. Хэсэг бүлэг охид над руу үхлийн харц шидэлцгээх бол бусад нь миний оронд байсан болоосой хэмээн шүлсээ гоожуулан сууна.
Advertisement
Би нүдээ эргэлдүүллээ. Би түүний найз охин болохоос өлөгчин нь биш. "Би Еэсүлтэй цуг сууна." гээд сандлаа хойш татлаа. Уулга алдах дуу эргэн тойронд сонсогдвоос тэд намайг татгалзсанд итгэж чадахгүй байгаа бололтой.
"Алив л дээ. Энд суучихаач дээ."
Би дахин нүдээ эргэлдүүлэн, "Тиймээ зөв. Намайг хамгийн сайн найзаа хаядаг тэр өдөр Еэсүл завхай байхаа больсон. Хэзээ ч үгүй." хэмээн хэлээд инээд алдлаа. Тэр над руу чипс шидэнгүүт нь би гялс барьж аван, амандаа хийлээ.
"Чи миний төлөө Ким Тэхёнд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө татгалзлаа шүү дээ." гэж Еэсүл егөөдсөн байртай, зүрхэн дээрээ гараа тавин хэллээ. Гэвч тэр намайг үүнийг хийхэд баяртай байсан нь анзаарагдсан юм.
Би гараа хайнгадуухан дохин "Тиймээ, Сүл. Би чамайг мэднэ. Хатагтай нар үргэлж түрүүнд шүү дээ." хэмээн Еэсүлийг инээхэд хүргэхээр хэллээ.
Гурван сандал чихран дуугарч ширээг минь тойрон байрлалаа. Би Тэхён, Жимин, Хусог гурав манай ширээнд сууж буйг өндийн харав. Одоо сургуулийн маань хатагтай нар бид нар руу амаа хагас ангайлттай харна.
Тэхён болон түүний хоёр найзууд хэзээ ч хэн нэгний төлөө ширээгээ сольж байгаагүй. Тэд тусгаарлагдсандаа биш, зүгээр л чухал шалтгаан байгаагүй хэрэг. Бүгд бид нар руу дүйнгэ царайлан харцгаана.
"Чи чинь юу хийгээд байна аа?" гэж би шүднийхээ завсраар салхи сийгүүлэн асуулаа. Тэр жуумалзан, "Би найз охинтойгоо цуг сууж байна."
"Яагаад?" хэмээн би түрэмгийгээр, басхүү нилээдгүй гайхсан байдалтай асуув.
"Учир нь," хэмээхдээ тэр миний бүсэлхийгээр гараа оруулан тэвэрч, өөртөө улам наан, "Чамайг өөртөө дурлуулахын тулд. Хэдий энэ эцсийнх байсан ч, хонгорхон минь." гэж хэлээд хорноор ярзайлаа.
Надаас бусад бүх охид атаархлын харцаар ширтэцгээнэ, Сүл хүртэл шүү. Би түүнийг энэний цаана ямар утга агуулсныг мэднэ. Намайг өвөртөө байлгахыг хүсэхээс сэтгэлдээ биш.
"Та хоёр хамтдаа үнэхээр өхөөрдөм юм аа." Еэсүл ийн хэллээ. Жимин түүн рүү инээмсэглэн, адилхан бодолтой байгаагаа мэдэгдэх мэт толгойгоо дохингуут тэр улайв. Би шалиг залууд дурласан тэнэг найзыгаа шоолон инээлээ.
Advertisement
Өрөвдөлтэй охин.
"Тэгэхээр, хосуудыг шалгах тест хийцгээе. Нэг дүгээр асуулт. Тэхёний төрсөн өдөр хэзээ вэ?" хэмээн Еэсүл надаас асуулаа.
Би хөшин, нүд минь томорлоо. Новш, би Тэхёний талаарх юу ч мэдэхгүй шүү дээ. "Умм, түүнийх..." гэнгээ би Тэхён руу том нүдлэн харна. Би түүнийг мууртай болвол түүнийгээ муужгайхан гэж нэрлэхээс бусад зүйлсийг мэдэхгүй ш дээ.
Түүний наснаас бусад үнэн баримтуудыг нь мэдэхгүй юм байна. Гэхдээ насных нь талаар ч бас эргэлзэж л байна.
"Та хоёрыг хамт байгаад би одоо ч итгэхгүй байна. Сүүлийн нэг сарын турш үнсэлцэж байгааг чинь харсангүй" гэж Хусог хэллээ.
"Тийм шүү, би ч бас." Еэсүл ч бас гэнэт анзаарсан бололтой үг нэмэрлэлээ.
Новш.
"Үнсэлцээрэй! Үнсэлцээрэй! Үнсэлцээрэй!" хэмээн Жимин, Хусог, Еэсүл гурав дуу нэгтэйгээр орилолдоно. Би сайн найз руугаа хялалзлаа. Урвагч.
Тэхён над руу харан, мөрөө хавчаад тонгойлоо. Миний оюун санаа тогтворгүй болж эхэлж байна. Түүнийг намайг олны өмнө үнсэхийг хүсэхгүй байна. Бид хоёр руу алах гэж буй мэт ширтэх Чанёолтой би харц тулгарлаа.
Тэхён над руу дөхөн үнсэх гэж байгаа мэт болсноо хэлээ гарган хацрыг минь тэр чигээрээ долоолоо. Тэхёнийг буцан өндийхтэй зэрэгцэн би хашхирлаа. Харин тэр миний хариу үйлдэлд татаж унатлаа инээв.
Түүнийг зугтахаас нь өмнө би цохин, гялтганасан цагаан шалан дээр зогсоолоо. Би гараа зангидан, түүний цээж рүү цохиж байхад ч Тэхён инээсээр. "Капкэйк, чи хүсвэл намайг зөрүүлээд долоож болно ш дээ. Гэхдээ би хаана гэдгийг нь сонгоно." хэмээгээд нүдээ ирмэлээ.
Түүний энэхүү сануулганд нь би хамраа шижиглэнгүй үрчийлгэлээ. Би түүний чих рүү тонгойн ойртож, "Би чамайг үзэн ядаж байна." гэж шивнэлээ.
Яахав, би түүнийг өмнөх шигээ үзэн ядахаа больсон. Бороотой өдрийн дараачаас гэх үү дээ. Би яг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй байна. Гэвч түүнийг үзэн ядахаа больсон гэсэн үг биш. Би түүнтэй сургуулиас гадуур уулзахад дуртай. Учир нь тэр сургууль дээр новш болчихдог.
Новш хэдий дажгүй байсан ч би үзэн ядсаар байх болно.
*~*~*~*~*~*~*~*~*
Advertisement
- In Serial174 Chapters
Not Never (Complete)
I'm never going to fall in love. I've seen what love does. It's pain, jealousy and heartache.I'm doing just fine until Maddox Larson's path crosses with mine. He is trouble with a capital T and he lives up to his reputation as the bad boy of my high school.When he takes an interest in me, there is no stopping him. He is egotistical and annoying.He is nothing I expect, and everything I need.I'm not never going to fall in love.Please note: I've removed the mature scenes from the story. They can be found on my profile under my works - Not Never (Mature Scenes).
8 159 - In Serial47 Chapters
Sweet as a Strawberry
~complete~Charlotte is as sweet as a strawberry. She's the kind of person who will drop everything just to help you, just to put a smile on your face. She's as sweet as the sugar that constantly runs through her bloodstream, and as excitable as the rush that comes with it.And then there's Benjamin, who's as sour as a lemon. The last thing on this Godforsaken planet he wants to do is acquaint himself with her. While Charlotte is kind and caring, he's rude and vulgar, while she's friendly and innocent, he's crass and mean. So how in the hell is that going to turn out?
8 190 - In Serial74 Chapters
Kissing Is the Easy Part
{a Wattpad featured story} Flora is afraid being beautiful is her only talent. Some of the words she hates include economy class, second-hand clothes, and budget. She likes fashion, dating, not being on time and getting what she wants - until she meets Sean, who is like the clock striking midnight; he makes all her magic power wear off. He is as mature and sophisticated as the dark roasted coffee he drinks, while she is like a lollipop: colorful, dazzling on the outside but empty calories and artificial sweeteners on the inside. The attraction is instant, but getting a kiss is only the first step.
8 121 - In Serial12 Chapters
The Best Romance - Book Reviews
This is a collection of reviews of our favourite Wattpad Romance stories. Some of the stories may be well known, but we have also tried to find many more that are relatively unknown, to try and shine a light on our favourite works on Wattpad. If you want to suggest a story to be reviewed, please follow the instructions in the introduction of this collection, and one of the team will write a review once they've read it. Please note, we are not able to review each and every submission. Enjoy!
8 126 - In Serial21 Chapters
ᴍɪꜱᴜɴᴅᴇʀꜱᴛᴀɴᴅɪɴɢꜱ ᴄᴀᴍɪʟᴏ x ʀᴇᴀᴅᴇʀ
It only takes one misunderstanding for his word turn upside down. He lost the love of his life over a little mistake. Okay, maybe it wasn't a little mistake.All he needed to do was to gain your trust again, but how could you after what he'd done?At some point your ready to forgive him, but to forget was something you could never do. At some point you had learned to move on, but what about Camilo?•Y/N uses They/Them pronouns•Trying my best to keep the story gender neutral:)
8 179 - In Serial57 Chapters
Everything Inbetween Bones [BxB] ✓
How to describe Logan Pierce: Happy, bubbly, nice to everyone. He wasn't the type of boy anyone expected to be anorexic.How to describe Oliver Cross: Brutally honest, blunt, harsh, considered terrifying by most. He wasn't the type of boy anyone expected to be the sweet and caring guy Logan saw him for, the guy he used to be best friends with.#1 Bullying#18 in Lgbt
8 173

