《Most Popular Playboy》20: Бяслаг
Advertisement
Би гэр рүүгээ орохдоо Тэхёний хэлсэн үгэнд эмзэглэж байлаа. Март, одоо бүгд дууссан. Чи бол өлөгчин шиг зантай, тиймээс ч чи үүнийг хийж чадах болно.
Би санаашран, хөнгөхөн инээд алдлаа. Өөрийгөө зоригжуулах нь амжилтанд хүрэх түлхүүр.
Би Pina Colodas-ийг ээжид өгчхөөд, дээшээ өөрийнхөө өрөө рүү мацна. "Хонгор минь, би Pretty Little Liars үзэж байна. Чи хүсвэл нэгдэж болно шүү." хэмээн намайг хоёр давхарт бараг л гарсан байхад тэр доороос орилон хэллээ.
"Яах юм бэ. Баярлалаа, ээж. Би зүгээр л орондоо орсон нь дээр байх."
"Зааз, сайхан зүүд зүүдлээрэй, капкэйк."
Ээж маань капкэйк гэж хэлэхэд би Тэхёнийг саналаа. Тэр л намайг ингэж дууддаг ганц хүн байсан юм сан.
Одоо яах вэ? Би өнөө орой болсон зүйлийг болоогүй мэт жүжиглэж, хуурамч үерхлээ үргэлжлүүлэх үү?
Би утсаа аван, Сүлийн дугаарыг орууллаа. Түүнийг дуудлагаа авахад, би уртаар ёоллоо. Тэр инээд алдан, намайг дуустал хамт хоршуулан ёолов. "Сүл." хэмээн би гоншигнолоо.
"Юүл." хэмээн надтай адил өнгөөр зөрүүлэн дуудав. "Юу болоов?" гэж хэдэн секундын дараа тэр асуулаа.
"Тэхён." хэмээхдээ энэ үг бүгдийг тайлбарлаж байгаа мэт ор руугаа үсэрлээ. "Чиний найз залуугаа гэж нэрлээд байдаг халуухан новш уу?"
Би толгойгоо дохихдоо, түүнийг намайг харахгүйг санан, "Зөвхөн тэр."
"Тэр яасан юм?"
Би санаа алдан, түүнд одоо л бүх үнэнээ хэлэх хэрэгтэйг ойлголоо.
"Тэр үнэндээ миний найз залуу биш."
"Ха, би мэдсэн юм аа. Жимин надад тавин долларын өртэй боллоо доо." хэмээн тэр бахархсан аятай хэллээ. "Сүл." хэмээн дахиад би гоншигнов.
"Заза, надад бүгдийг хэл."
Би Еэсүлд анх энэ жүжиг эхэлсэн Чанёолтой коридороос авхуулаад бааранд болсон бүх зүйлсийг хэллээ.
"Хүлээ, тэр тэгэж хэлсэн гэж үү?" тэр үл итгэсэн байртай ийн асуув.
"Тиймээ, тэр яг ингэж 'Чи бол зүгээр л миний мөрийнд ялахын тулд харилцаж байгаа новшийн охин!' хэлсэн." хэмээхдээ хоолойгоо бүдүүрүүлэн Тэхёнийг дуурайх гэж оролдлоо.
"Тун таагүй явдал болж. Чи түүний хоёр бөмбөгийг огтлоод, түүгээр нь Барниг хооллох хэрэгтэй." хэмээн уулга алдав. Барни бол Еэсүлийн питболл. Түүнийг арай эерэгээр тайлбарлавал тэр тийм ч нөхөрсөг нохой биш.
Би инээд алдан, "Би юу хийх вэ? Түүнийг танихгүй юм шиг үл тоох уу?"
"Яахав, чи түүнд дурлачхаж. Ямартай ч нэг дэх өдөр хүртэл хүлээ. Юу болохыг харж л байя. Долоо хоногийн дараа амралт эхэллээ. Сар үргэлжилнэ. Тиймээс чи түүний өргөж авсан эцэг эхтэй нь уулзахаас өөр түүнийг бүтэн сарын турш харах шаардлагагүй болно, учир нь чи сургуульд явахгүй. Тэгээд л мөрий дуусч буцаад сургуульдаа явна."
Advertisement
"Би түүнд дурлаагүй!" хэмээн шуудхан би үгүйсгэлээ. "Ммм." хэмээхдээ Еэсүл жуумалзаж байгаа нь илт байв. "Таалагддаггүй залуутайгаа дөрвөн удаа үнсэлцсэн гэж үү?" гэхэд би санаа алдлаа.
"Зүгээр л түүнтэй ярилц."
"Юуны талаар?"
"Би мэдэхгүй ээ, бяслагны талаар ч юм уу. Зүгээр л ярилц!" хэмээн намайг загнав.
Бид хоёул хэдэн минут ёололдсоны эцэст би инээмсэглэн, "Даваа гарагт уулзъя."
"Баяртай." хэмээн тэр цоглог дуугаран утсаа тасаллаа.
Миний дүү өрөө рүү минь орж ирэн, шууд орон дээр доошоо харан хэвтлээ. Тэр санаа алдан, "Хөөе Юүл." хэмээн дэр нүүрэндээ наан бувтнав.
Би түүн дээр хөлөө давуулан, "Яасан?"
Долоо хоног бүр Жонгүүк миний өрөөнд орж ирээд, зүгээр л хэвтэнгээ тэнэг охид болон телевизийн нэвтрүүлэг гэх мэт жирийн зүйлсийг ярилцдаг юм. Хааяа намайг өддөгийг эс тооцвол тэр бол үнэхээр янзтай дүү. Түүнийг энэ дэлхий дээр юугаар ч орлуулашгүй.
"Би нэг охиноос болзохыг асуусан юм. Гэхдээ би үүндээ харамсаж байна. Тэр зүгээр л миний өвөрт орох гэсэн сургуулийн маань завхай охидуудын нэг юм байна лээ." хэмээн гомдоллоно.
"Бас юу нь муу вэ гэвэл..." Жонгүүк сургуульдаа үнэхээр алдартайгаас гадна түүнийг хүсэмжилсэн хэдэн мянган охид бий. Тэр охидуудыг ашиглачхаад хаячихдаг. Энэ байшингаас зөндөө олон охид уйлсаар гарсан даа.
"Тэр яг бэлгийн замын халдварт өвчтэй байх." гэж гоншигноод "Тэр надаас ерөөсөө салахгүй юм. Тэр цуурхал сонссон байх. Намайг орондоо сайн-" Би чихээ таглан, "Ла ла ла ла." гэж түүний үгийг сонсохыг хүсээгүй тул дууллаа.
Тэр миний дууг даван, "За! Намайг уучлаарай." гэж орилоход, би гараа буулгалаа. "Би юу хийх вэ?" гэж тэр хэдэн минутын өмнө би Еэсүлд яаж гоншигносон яг тэрэн шиг авирлав.
"Түүнд өөрийгөө БЗХӨ-тэй гээд хэлчих."
"Үгүй ээ. Тэгэхээр чинь ямар ч охин над руу ойртохгүй ш дээ." хэмээгээд тэр толгойгоо сэгсрэв.
"Уммм, тэгвэл зүгээр л... бэлгэвч хэрэглэ. Би мэдэхгүй байна аа. Эсвэл түүнд татагдахгүй байгаагаа шулуухнаар хэлчих."
Жонгүүк толгойгоо дохин, "Хмм, тийм байна. Би зүгээр түүнээс татгалзаж болох юм байна." гээд мөрөө хавчлаа.
Тэр орноос босоод, "Баярлалаа Юүл. Дараа долоо хоногт уулзъя" хэмээгээд инээд алдлаа. Би нүдээ эргэлдүүлэн, "Маргааш уулзъя... Оройн хоолон дээр..."
Тэр хаалгаа хаан гарахад, би буцаад ор руугаа унан, санаа алдав.
Би Тэхён руу ярих хэрэгтэй юу?
Тэр ч үнэхээр новш юм даа.
Гэхдээ түүнд ярилцах хэн нэгэн хэрэгтэй байгаа байх?
Аххххх
Би утсаа аван, Тэхёний дугаарыг хийлээ. Хоёр удаа дуудуулсны эцэст тэр утсаа аван, "Байна уу?"
Advertisement
Би санаа алдав. Хэрвээ тэр надтай ярилцахгүй бол яах вэ? Тэр шууд дуудлагаа таславал? Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Би юуны талаар ярих вэ? Тэр юу мэдэрч байгаагаа илэрхийлэх дургүй байх шиг байсан. Би шууд асуучих уу? Би толгойдоо орж ирсэн эхний зүйлээ хэлэхээр шийдлээ. Би хөмсгөө зангидна. Хэрвээ үүнийг хэлэхгүй бол? Ахх, зүгээр л хий.
"Чи... бяслаганд дуртай юу?"
"Бяслаг?"
"Тиймээ бяслаг." Би түүнээс бяслагны талаар асуусандаа итгэж чадахгүй нь ээ! Зүгээр л тархи минь ажиллахгүй байсан хэрэг.
"Сонюүл... Чи зүгээр үү? Толгойгоо юманд цохио юу? Эсвэл муудсан зүйл идээ юу?"
Би инээд алдан, "Үгүй ээ үгүй, аль нь ч биш."
"Чи түрүүний алкохолоо уучихаа юу?" хэмээхдээ тэр үнэхээр нухацтай байлаа.
Би нүдээ эргэлдүүлэн, "Үгүй ээ, Тэхён. Би зүгээр. Харин чи зүгээр үү?" Би ингэж шавдуулах хэрэггүйгээ мэдэж байна л даа. Гэхдээ би түүнийг зүгээр байгаа эсэхийг мэдмээр байна. Тэр таагүй байгаа. Хэрвээ би гутралд орвол хэн нэгэнтэй ярилцдаг. Хадгалаад байвал амиа хорлочхож магадгүй учраас.
Тэр дуугаа хураана. "Тэхён?" би түүнийг утасны цаана байгаа эсэхэд нь эргэлзэн ийн дуудлаа.
Тэр намуухнаар, "Би зүгээр ээ." Хүн болгон зүгээр гэдэг үгний цаана тийм байдаггүйг мэднэ шүү дээ.
"Тэхён, чи надад ярьж болно шүү дээ. Зүгээр л надтай ярилц, энэ нь чамд туслана. Энэ чамайг дээрдүүлж чадна гэдгийг тангараглая. Зүгээр л-"
"АМАА ТАТ, Сонюүл! Зүгээр л амаа хамхиад өг! Үгүй, би энэ талаар ярилцахыг хүсэхгүй байна. Чамд л лав биш."
Миний дотор харанхуйлан, "Би... Надтай ярилцахад ямар асуудал байгаа юм бэ?"
Тэр худал инээд алдан, "Асуудал аа? Өө, би мэдэхгүй байна. Үнэн гэвэл чамайг мэдэхгүйдээ байгаа юм болов уу? Чи зүгээр л миний өвөртөө оруулахыг хүссэн өөр нэг охин! Чи миний хувьд хэн ч биш!"
Миний зүрх бутран унахыг би мэдэрлээ. Түүний хувьд ашиглаж болох өөр нэг охин байсан юм гэж үү? Би нүдээ хүчээр анин, түүний хэлсэн үгийг зүрхэндээ сийлэхгүй байхыг хичээлээ.
"Баярлалаа, Тэхён." хэмээн шивнэхдээ хоолой минь үл ялиг чичрэв.
"Хүлээ, Соню-" гэхэд би аль хэдийн тасалсан байлаа. Би сонсож ханалаа.
Би орон дээрээ тааз ширтэн хэвтэнэ. Миний нүдний аяга нулимсаар дүүрлээ. Би утсаа аван Еэсүл рүү залгахад дуут шуудан дээр тавьсан байв.
Би уруулаа унжуулан, санаа алдлаа. Тэр над руу эргэж залгаасай.
Тэхёний үгс яагаад намайг ингэж их өвтгөнө вэ? Магадгүй Еэсүлийн зөв байх, би түүнд дурлачхаж. Гэхдээ яагаад түүнд дурлачхав?
Миний утас дуугарахад, дугаарыг нь харалгүй шууд авлаа. "Хээе, Сүл."
"Сонюүл." хэмээн Тэхён шивнэхэд би түүний хоолойг сонсохдоо мэгшин уйлна.
Намайг таслах гэж байхад Тэхён хашхиран, "Хүлээ, Сонюүл! Намайг сонсо-"
"Үгүй Тэхён, чи сонс. Би чамайг сонсох гэж хичээсэн. Чамтай ярилцахыг, чамайг дээрдүүлэх гэж, чамд туслах гэж хичээсэн. Гэтэл чиний хийсэн зүйл бол намайг түлхэж, тэнэг гэж хэлсэн. Одоо би тэвчиж ханалаа. Би чамайг дахиж сонсохыг хүсэхгүй байна. Жинхэнэ эсвэл үгүй ч байсан энэ харилцаа дууссан. Чамаар өөрийгөө ямар ч утга агуулдаггүй, хэн ч биш гэж дуудуулж байснаас Чанёолтой өөрөө учраа олсон нь дээр. Надтай сургууль дээр ярихгүй, бас утсан дээрээсээ миний дугаарыг устга гэж хүсье." гэж би хэлээд дуудлагаа тасаллаа.
Би хаашаа ч юм ширтэн, мэдрэлгүй зүрх маань цээжинд минь хөндүүрлэн, өвдөнө. Хацар дээр тогтон буй нулимсаа би арчлаа. Би юу буруу хийсэн юм бэ?
Би цөхрөл агуулсаар хашхиран, утсаа орны нөгөө тал руу шидлээ. Би эргэн доошоо харж, нүүрээ дэрэнд наагаад, дахин хашхирлаа. Яагаад бүх зүйлс ийм хурдан даамжирчхав аа? Би зүгээр л бяслагны талаар асуусан. Бяслагийг чөтгөр алгад!
Хэн нэгэн хаалгыг минь тогшин, онгойлгоод, "Хээе Юүл зүгээр үү? Би хашхираан сонслоо." гэж Жонгүүк асуув. Би санаа алдан, дэрээ нүүрэндээ наасан хэвээр толгойгоо сэгсрэнгээ уйлах аж. Бид жинхэнэ харилцаатай биш гэдгийг нь мэдэх ч энэ нь надад жинхэнэ салалт шиг хүнд тусч байна.
Би дэндүү хүндээр тусгаж авсан юм болов уу? Үгүй ээ, тэр над руу бааранд хашхирсан ч үүнийг тоолгүй орхисон. Гэвч тэр над руу дахин намайг тоглоом шиг ашигласан гэдгээ хэлсэн. Би түүнд туслан, сэтгэл санааг нь дээрдүүлэх гэсэн ч тэр новшийн амиа зан гаргаснаас гадна, намайг доромжилж бахаа хангасан.
Хөгийн амьтан.
Жонгүүк миний хажууд орон дээр хэвтэхийг би мэдэрлээ. Түүнийг гараа сунгахад, түүн рүү харан, толгойгоо түүн дээр тухтай байрлуулав. "Чи ярилцахыг хүсч байна уу?" хэмээн түүнийг шивнэхэд би толгойгоо сэгсэрч, нүдээ анилаа. "Чи надтай хамт унтмаар байна уу?" гэхэд нь би толгойгоо дохив.
Тэр намайг татан тэврээд, "Аав бид нарт юу гэж хэлдэг байсныг сана." хэмээгээд "Бүх зүйл дээрдэх болно. Чиний хийх ганц зүйл бол зүгээр л үргэлжлүүлэн сэлээд л, сэлээд л, сэлээд л байх хэрэгтэй." хэмээн Nemo-ийн дууг дуулав. Аав минь биднийг гуниглахад дандаа энэ дууг дуулдаг байж билээ.
Би инээн, толгойгоо сэгсэрч, "Тэр ч үнэхээр гэгээлэг хүн байж дээ." гэхэд Жонгүүк толгойгоо дохино. Бид хоёр хэсэгхэн зуур бага насныхаа дурсамжийг санагалзан, инээмсэглэв.
Ааваа, таны зөв гэдэгт би итгэж байна.
Advertisement
- In Serial20 Chapters
The Wonders of Fall; A Modern Zelink AU Story
Zelink AU Modern Fanfiction Link lives a miserable life. Every day it seems that the same exact events repeat themselves, like he's living in a loop. As an attempt to break his loop, Link's little sister Aryll and her friend Tetra make a goal to set him up with Tetra's older sister Zelda. With Thanksgiving weekend just around the corner, the two merge and each discover how special the other is. But what happens when other girls are involved?Neither one knows how things will turn out, but that makes the ride even more enjoyable. ~Clean and appropriate for all ages~ *yipee!*Cover art does not belong to me, I don't know who it belongs to. If it's yours and you want it taken down, let me know and I'll do that. No swearing in comments, or anything inappropriate please.That being said I would love some constructive criticisms because I want to become a better writer. All rights belong to Nintendo. The rights of the plot go to me, and please don't post anything I write anywhere else.Highest ratings: #1 Zelink 02/26/19#1 ZeldaxLink 04/20/20COMPLETED**COMPLETED November 22 2018
8 129 - In Serial91 Chapters
Ballad Of Love
❝ find what you love and let it kill you.❞ ~collection of short stories
8 280 - In Serial49 Chapters
Hurts
two boys are friends from childhood.Kook what you want on your birthday?I want you.We are not lover just friends with benefits...(sigh)- taehyung ♡ ༶ ♡ kook I think I...l am in love with you I mean no..not only as a friend but more than that. - taehyungare you fucking kidding me tae ? I'M NOT A GAY ! for fuck shake. - jungkook● ● ●we are not friend anymore he don't even want to see my face .I have to go far from him . because I want him to be happy ...but guess (touching his tummy)wherever I go I don't have to be alone because you'll be with me right... * * *but someone crays and says to himself ......... how stupid I was I didn't even realize how much I loved you...my love... top-kook bot- taewarning ⚠️grammar mistakes (lots because my english is 💩 sorry 😅...so just ignore............. 👉👈)boy×boysmutmpregabusedif you're not comfortable you can leave thank you 💜
8 188 - In Serial70 Chapters
Magi : 平和 & 調和 [ Reader Insert ]
Follow (Y/N) on a adventure as the story slowly progress into a change. It will be full of harmony, happiness, hope, sadness and most of all...PEACE.[ Inspired by Renka-Senpai ][ Support me at Quotev ][ Magi belongs to the Creators ][ Ocs belong to me ][ Pictures belongs to their creators ]
8 274 - In Serial26 Chapters
Angel Academy
Emma Rose is happy with her normal life. Until two hot older guys kidnap her!! Shes taken to a school called Angel Academy, where she is told she has the ability to control an element, just like everyone else at the school. Can she survive this crazy school, where gym teachers shoot fire at her and she has to pass survival tests? Nothing seems normal anymore, but with the threat of a new and powerful enemy, it's up to Emma and her friends to save their school.
8 240 - In Serial32 Chapters
Cupid Falling
Eros thought he knew everything about love. Being a Cupid and all. But that was before he met Penelope...For nearly a decade, he's tried-and failed-to match her and her true love, Trevor. If he doesn't make the match by the ten-year deadline, he faces demotion to a position that would mean horns. And his face really deserves better than to be marred by such unsightliness.By now he's tried every trick in the book to get his unwilling targets to fall in love. Every meet-cute, every setup, every skill in his Cupid repertoire. Everything but dating Penelope himself...
8 147

