《Most Popular Playboy》21: Сатаарал болон өвдөлт
Advertisement
Сэрүүлэгний дуу зогсох шинжгүй хангинаж байсан болохоор би нүдээ нээхээс өөр аргагүй болов. Би шургуулган дээр байгаа сэрүүлэгний унтраах товчийг маш хүчтэйгээр даран, эргэж харан хэвтлээ. Жонгүүк сэрүүлэгний дууг огтхон ч сонссон шинжгүй хөнгөхөн хурхиран унтана.
Би түүнийг хөнгөхөн сэгсрээд, "Даваа гаргийн өглөө шүү, Гүүк." Тэр янгуучлан, эргэж хараад, миний толгойн дээр гараа тавиад, "Хаана унтраах товчлуур нь байна?" хэмээн нойрмог хоолойгоор дуугарлаа.
Би инээд алдан, "Би шүршүүрт орох хэрэгтэй байна. Тиймээс өөр дээрээ гишгүүлэхийг хүсэхгүй байвал бос доо."гэж айлгасан ч Гүүк, "Чиний жин чинь шүдний чигчлүүртэй адил хөнгөхөн, Юүл." гэлээ.
"За яахав. Тэгвэл хөргөгчнөөс мөс авчраад чиний цамцан дотор хийхээс."
Жонгүүк орилон босоод, над руу муухай харж, "Би чамд хайртай л даа. Гэвч чи чөтгөр юм." хэмээн санаа алдаад, өрөөг минь орхилоо.
Би ярзайгаад, шүршүүрт хурдхан шиг орлоо. Одоо надад хичээл рүүгээ явахад дөчин минут дутуу байгаа тул алчууртайгаа орон дээрээ хэвтээд, утсанд зурвас ирсэн эсэхийг шалгав.
Өө бурхан минь! 172 зурвас?
Орж үзэхэд ихэнх нь Еэсүлээс ирсэн байх ба үлдсэн нь Тэхёнийх байлаа. Би эхлээд Еэсүлийнхийг онгойлгон үзэв. Бүгд л яг урьдынх шигээ уучлалт гуйсан, утсаа ав гэж сүрдүүлсэн зурвасууд байна.
❤️
Би үүнийг Еэсүл рүү илгээчхээд, Тэхёний зурвас руу санаа алдан орлоо.
Тэгсэн үү? Би чиний хувьд хэн ч биш гээ биз дээ?
Миний гэдсэнд хэдэн мянган эрвээхий нисэлдэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч би бушуухан арилгахыг хүслээ. Би зүгээр л түүний надад хэлсэн үгсийг бодоход энэ мэдрэмж замхарч байв. Чи зүгээр л миний өвөртөө оруулахыг хүссэн өөр нэг охин!
Би уруулаа хазлана. Түүнийг үнэн ярьж байгаа эсэхийг би яаж мэдэх юм бэ? Би түүнийг худал ярихдаа хэр сайныг мэднэ шүү дээ. Тэр энэ зурвасуудыг илгээхдээ согтуу байсан гэдгийг би баталж чадна.
Би нүдээ анин, толгойгоо сэгсэрлээ. Тэр яагаад намайг түүнд уурлах боломжгүй болгоод байгаа юм бэ? Тэр миний өршөөлийг хүртэх эрхгүй, ядаж л одоохондоо. Гэхдээ энэ зурвасууд намайг тэнгэрт хөөргөж орхих нь. Би түүнтэй өнөөдөр сургууль дээр учраа олно гэж найдъя.
Би доошлуулан, хамгийн сүүлийн зурвасыг уншихад хөлдчих шиг л болов.
Advertisement
Би утсаа цоожлоод, цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ хийлээ. Би дахин энэ зурвасыг уншихыг хүсэхгүй байна. Энэ зоолттой худал, зүгээр л түүний нэг тоглоом. Миний мэдрэмж ч бас шохоорхол байх. Надад юу тохиолдоо вэ? Тэр яагаад намайг ийм их аз жаргалтай болгоод байгаа юм бэ?
Тэхёнийг бодол дотроосоо гарган хаяхын тулд би бэлэн болоход бэлтгэхдээ амандаа дуу аяллаа. Идэх алимаа гартаа бариад шатаар буун, намайг хүлээж байсан ээжийн машинд орон суув.
Би сургууль руу явж байх замдаа, цонхоор ширтэн Тэхёний үгсийг бодохгүй сатаарахыг хичээсэн ч огтхон ч хэрэг болохгүй байв.
Би чамд хайртай.
*~*~*~*~*~*~*~*~*
Би номын шүүгээнээсээ одоо орох хичээлийнхээ дэвтрийг аваад, хаалгыг нь хаатал Еэсүл хажууд нүүрээ үрчийлгэн зогсоно. "Та хоёр маргалдсан юм уу?"
Би хөмсгөө зангидан, "Юу? Чи яаж мэдээв?" гэхэд Еэсүл мөрөө давуулан хойш хараад, "Зүгээр л таамагласан юм."
Еэсүлийн харж буй зүгт харцаа шилжүүлвэл Тэхён шүүгээгээ налан зогсож байгаа нь харагдав.
Тэр яг л новш шиг харагдаж байна. Түүний үс сэгсийн, нүднийх нь доогуур хар зураас татсан ч халуухан харагдсан хэвээр байна. Уфф, би чинь юугаа бодоод байна аа?
"Дуудлагыг чинь аваагүйд уучлаарай. Ээждээ алуулж байсан юм. Өчигдөр Минжүүнийг сургуулиас нь авахаа мартчихсан байна лээ." Минжүүн бол Еэсүлийн дүү бөгөөд миний харж байсан хамгийн өхөөрдөм хар үстэй хүүхэд.
"Зүгээр дээ. Хоёулаа дараа ярилцъя."
"Тараад хөгжилдөх үү?" хэмээн Еэсүл хэлээд хөмсгөө дэггүй өргөлөө. Би алгаа ташин, нүүр дүүрэн инээмсэглээд, "Тэгье!"
Хичээл эхэлсний дохио болгож хонх дуугарлаа. Новш, өнөөдөр математик орно ш дээ.
*~*~*~*~*~*~*~*~*
"Инээ л дээ. Чамд амттай жигнэмэг өгье." хэмээн Хусог Тэхёнд санал болгож байхыг би сонсов. Одоо үдийн хоолны цаг болж байгаа бөгөөд Тэхёноос би байдаг чадлаараа зайлсхийж байна. Тэр надтай математик дээр ярилцахыг оролдсон ч, би түүнийг үл тоосон юм.
"Би өлсөөгүй байна аа." хэмээн тэр гараараа нүүрээ даран, бувтналаа. Намайг тэдэн рүү харахад, Хусог над руу хальт ширтээд, хөнгөхөн инээмсэглэлээ.
Жимин цайны газарт охидуудаар хүрээлүүлэн орж ирлээ. Гэхдээ Хусог, Тэхён хоёрыг харсан даруйдаа тэднээсээ салан, ширээндээ очин суув.
"Яагаад ийм дүнсгэр байгаа юм бэ?" гэж Жимин асуув.
Advertisement
Тэхён Жимин рүү ямар ч нүүрний хувиралгүй ширтсэнээ, халааснаасаа машины түлхүүр гаргаж ирэн, "Чи хожсон." хэмээгээд түүнийгээ Жиминий урд металл ширээн дээр дуутай унагалаа.
Тэхён босоод, цайны газраас гарлаа. Тэр яг үхэх гэж байгаа хүн шиг харагдаж байна. Миний зүрх үүнийг нь хараад базлан өвдөнө. Би түүнийг дагахыг хүсч байна. Түүний гуниг тээсэн харцыг харахыг хүсэхгүй байна.
Яагаад би буруутай юм шиг мэдрэмж төрнө вэ? Уг нь ингэж болохгүй юм сан.
Би гүнзгий амьсгаа аван босоод, "Би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна." Еэсүлд ийн хэлэхэд тэр толгойгоо дохив. Би нүүрээ хүйтэн усаар шавших хэрэгтэй байна. Миний зүрх яг л шатан өвдөж буй мэт мэдрэгдэнэ.
*~*~*~*~*~*~*~*~*
Би духаа шүүгээндээ нийлүүлэн, хоёр гараараа тулан зогсоно. Гуниг, цөхрөл, өвдөлт гэх мэдрэмжүүд миний зүрх рүү давалгайлан орж байна. Би шүдээ зуун, нүдээ чангаар анилаа. Би юу хийчихвээ? Сонюүлийг алдчихлаа шүү дээ.
Би ухран шүүгээгээ хонхорхой гартал гараа зангидан, хүчтэй цохилоо. Түүнийг хажууд байхгүйг мэдээд ингэж гутрах гэж. Тэр анхнаасаа минийх байгаагүй ч яг л алдчихсан юм шиг. Би энэ шаналалаас гарахын тулд толгойгоо сэгсэрлээ.
Би өчигдөр өргөсөн эцэг эхдээ Сонюүлийг очихгүйг хэлээд, мөн харилцаагаа дуусгасанаа дуулгасан юм. Үүнийг хэлэхэд миний төсөөлснөөс илүү хэцүү байсан. Магадгүй би дуусгахыг хүсэхгүй байгаа байх.
Би өөрийгөө тэнэгийг гайхаж байна. Яагаад би түүнд хэн ч биш гээд хэлчихвээ? Үнэхээр мулгуу амьтан юм даа.
Сонюүлийг над руу уурласанд би буруутгах эрхгүй. Би ч бас тийм нөхцөлд уурлах л байсан. Гэхдээ тэр надад сайн биш юм чинь тийм ч муу байгаагүй байх. Би түүнийг намайг хайрлаасай гэж хүсч байна. Би шүүгээгээ дахин налан, доош шалан дээр гулсан суулаа.
Би өчигдөр эрүүл ухаантай байгаагүй болохоор бүгдийг бусниулчихлаа. Сонюүл миний өргөж авсан эцэг эхээс өөр тэгэж их анхаарсан цор ганц хүн байсан юм сан.
Өчигдөр миний төрсөн эцэг эхийн нас барсан тахилын өдөр нь байсан юм. Би зүгээр л эрүүл ухаангүй болтлоо согтон, тэднийг мартахыг хүссэн. Гэтэл Сонюүл гарч ирээд, түүнд би өөрийнхөө мэдэрч байгаа өвдөлт болон уураа аймшигтайгаар гаргачихсан.
Би түүнд хайртайгаа хэлсэн. Өчигдөр цурам ч хийж чадсангүй. Би түүний чихэрлэг амтагддаг уруул, миний хувцсыг өмсөөд надтай унтдаг байсныг болон зөвхөн түүний талаарх бүх зүйлийг нь бодолдоо зураглана. Би хичнээн хичээсэн ч түүнийг бодлоосоо гаргаж чадахгүй юм.
Тэгээд л би түүнд хайртай болсноо ухаарсан юм. Би өөрийгөө тоглогч гэдгийг мэднэ ээ. Гэхдээ би хүүхэд байхаасаа л Сонюүлийг харж явсан. Тэр бол миний цорын ганц татагдсан охин байсан юм. Бид долдугаар ангид байхад, би түүнийг биологийн хичээл дээр бие даалтынхаа хосоор сонгосон. Тэр үнэхээр зөрүүд ч гэсэн би түүний ямар нэгэн зүйлд татагдаад, хоёр жил нууцханаар харж явсан. Гэвч тэр надтай үг дуугардаггүй байсан болохоор би ч бас харьцахыг хичээдэггүй байв. Тиймээс ч энэ битүүхэн шохоорхол арилсан гэж боджээ.
Гэвч энэ өдий хүртэл нуугдаж байж. Би түүнийг коридорт үнсэхэд л энэ ил гарч эхэлсэн. Үүнийг анзаараад би түүнд сайн болсноо мэдсэн. Гэвч мөрийнийхөө төлөө түүнийг хайрлаж болохгүй. Үүнийг өөртөө хэдэн мянган удаа өөртөө сануулсан ч би аль хэдийн Сонюүлд дурлачихжээ.
Түүнд миний хувьд хэн ч биш гэж хэлсэн ч энэ бүгд худал. Намайг биологийн лабораториос хортой мэлхий алдах тэр өдрөөс хойш тэр миний зүрхэнд тодорхой байр эзэлсээр ирсэн.
Би одоо түүнээс холдох ёстой. Би түүнд тохирохгүй, тэр надаас болж хангалттай ихийг үзэж, зовлоо.
Би хэн нэгэн миний хажууд хоолойгоо засахыг сонсон, эргэж харвал Борам над руу инээмсэглэн зогсоно.
Тэр над руу босоход минь туслах гэж гараа сунгалаа. Би ч үүнээс нь татгалзсангүй. "Чи тийм ч жаргалтай харагдахгүй байна. Би үүнийг чинь өөрчилж өгч болно шүү, чиний төлөө." хэмээн шивнээд миний чээжээр хуруугаа гүйлгэнэ.
Яахав, энэ хамгийн дажгүй сатаарал байх... Мөн хэн нэгэнд мэдэгдэхгүй байхад л болно.
Надаас хариултаа авахаасаа өмнө тэр өлмийгөө өргөн, намайг үнслээ. Би түүнийг зөрүүлэн үнссэн ч ямар ч мэдрэмж төрөхгүй юм. Надад мэдрэгдэж байгаа нь хүйтэн болон буруу гэх мэдрэмж. Лав л жирийн үнсэлтээс авах мэдрэмж биш. Сонюүлтэй үнсэлцэхэд төрдөг догдлол алга.
Тэр надаас томоор инээмсэглэн, холдлоо. Тэгээд би өөр хүн энд байгаа эсэхийг нягтлахаар коридорыг тойруулан харвал, миний хамгийн ихээр харахыг хүссэн хүн маань над руу илэрхий шаналсан харцаар ширтэн зогсож байв.
Сонюүл.
😂😂😂
Advertisement
- In Serial20 Chapters
As wild as fire
After the burial of her grandmother, Belle's fire element waiting beside them inside the hospital where Merlinda Smith giving birth on her only daughter, Blair Smith who was the heiress of the fire el...
8 378 - In Serial6 Chapters
Steps to raise a Wife - SRW
When two different generations of individuals come together in an arranged marriage because of their families interest. One is a workaholic CEO of a city's biggest financial company while the other is a happy-go-lucky college student. This is a story of a man who is subconsciously raising his wife while the wife is trying to act like a mature and responsible wife. Let's witness their remarkable journey to have a happy ever-after story.
8 203 - In Serial20 Chapters
Get Lit (Book One)
[New Adult Zombie Apocalypse Romance]"It's the second of January and students are racing back to campus early to make an appearance at the biggest rave of the year hosted by the one and only DJ Sparks." College freshman, Lilly Butler, doesn't consider herself much of a party girl, but agrees to let loose to appease her best friend. Lilly is unhappy to discover they will be attending the bash with the campus bad boys. Eli and Nico are considered to be the life of the party. Most students have indulged in Nico's party favors at one time or another, and many are excited to sample Nico's brand new shipment called Hype.The joyful energy of the party goes downhill fast as word spreads about a vicious virus that has taken down New York City. It isn't until people experience the insane crash from their euphoric state that their zombie-like behavior appears, leaving Lilly to fight for her life alongside the infamous duo, Eli and Nico. ZOMBIE APOCALYPSE ROMANCE NOVELLA(FOR TEENS AND NEW ADULTS)FEATURED ON @WATTZOMBIES •VIRAL READS LIST19 EPISODES(Episodes are 1500-3000 words) STARTED: January 20, 2019COMPLETED: March 30, 2019[WARNING: THIS BOOK MAY INCLUDE EXPLICIT LANGUAGE, VIOLENCE, GORE, ABUSE, SEXUAL SITUATIONS, ALCOHOL USE, AND DRUG USE.]
8 80 - In Serial87 Chapters
Growing Attached To My Competition ✔️
Adrian always felt like he was never the best at anything. His school grades were mediocre, he wasn't much of a popular person and the girl he likes doesn't know he exist. The only thing he had going for him was being the star player and captain of his school's hockey team. That was until the spotlight turned to his new rival Brody.Confusion and circumstances causes them both to grow closer beyond their imagination.~~~~~~~~~~~~Highest rankings:• LGBT - #1 (26/4/20)• Bisexual - #1 (1/5/20)• Boyxboy - #1 (28/05/20)• Rivalstolovers - #1 (7/4/20)• Gaylove- #2 (29/9/20)• Cheesy - #2 (1/5/20)• Enemiestolovers- #2 (22/12/20)• Wholesome - #2 (30/5/20)• Cheesyromance - #3 (17/6/20)• Rivalry - #4 (12/4/20)• Enemies - #4 (30/7/20)~~~~~~~~~~~~
8 91 - In Serial45 Chapters
Turning Larissa (GirlxGirl)
A chance encounter between Ivy Shaw and Larissa Aske, leaves Ivy desperate for Larissa's attention. It's new territory for both of them, and neither of them are sure how it will all play out.
8 197 - In Serial22 Chapters
Stubborn Wolf
What is Callum to do when he is reunited with his high school tormentor during a blind double date?Callum has recently gotten used to the half-vampire-half-human life. But his social life leaves much to be desired according to his best friend. Being forced to tag along on a double date with said best friend and her girlfriend, Callum meets a certain wolf shifter he thought he'd never have to see again.
8 234

