《Most Popular Playboy》24.2: Юнги
Advertisement
Би уснаас гаран, бэлхүүсээ алчуураар ороолоо. Бид бараг хоёр цаг гаран сэлж байна. Яахав, Тэхён түрүүхэн уулзсан охинтой сээтгэнэж байгааг эс тооцвол. Хэрвээ тэр намайг хардуулах гэж ингэсэн бол сайн ажилласан байна аа.
Манай дүү болон өөр нэг Юнги гэх залуу энд байна. Тэр үнэхээр өхөөрдөм ба Тэхёнийг түүний дүү Юнхитэй сээтгэнэж байх хооронд надтай хамт сэлж байлаа.
Юнги, Юнхи хоёр хажууд нь амьдардаг учир Тэхён тэднийг эртнээс мэддэг байх нь.
Тэдний эцэг эх, манай ээж, Бобо, Юүри хатагтай нар цай уухаар биднийг түр орхисон билээ.
Юнхи, Тэхён хоёр эргийн түшлэгтэй сандал дээр цугтаа сууцгааж, Юнхи Тэхёнийг налан, түүнд хүрч, аальгүйхэн инээд алдан сууна. Завхай юм.
Юнги намайг тохойгоороо нудрахад би хөмсгөө зангидан, түүн рүү харлаа. "Чи Тэхёнд хайртай юм уу? Түүнийг хардуулахыг хүсч байна уу?"
Би улам хөмсгөө зангидаад, "Яасан? Чи намайг үнсэх талаар бодож байвал үгүй." хэмээгээд толгойгоо сэгсэрлээ. Би Тэхёнд ийм зүйл хийхгүй.
Юнги Тэхёний зүг харснаа, "Чи итгэлтэй байна уу...?" гээд толгойгоороо түүний зүг дохилоо.
Намайг Тэхёний зүг харахад зүрх минь бутрав. "Өө бурхан минь." хэмээн шивэгнэлээ. Намайг өөр тийшээ харахад Юнги мөрөн дээр минь гараа тавиад, "Зүгээр дээ." гэж шивнэв.
Тэнэг нь, би тэдэн рүү дахин эргэж харсан юм. Би хөдөлж чадахгүй, зүгээр л Тэхён Юнхигийн гуян дээр гараа тавин, шуналтайгаар үнсэж буй зураглалыг харахаас өөр зүйл хийсэнгүй. "Би үнэхээр тэнэг юм." хэмээн би өөртөө шивнээд, чихэвчээрээ дуугаа хамгийн чанга дээр нь тавиад сонсож буй дүүгийнхээ, мөн гал халуун хайрандаа умбаж байгаа өөрийнхөө дурласан залуугийнхаа хажуугаар өнгөрөн алхлаа.
Тэр үнэхээр тоглогч юм аа. Би яагаад өдий хүртэл энэ үнэнийг мэдэхгүй юм шиг явсан юм бол? Яагаад надад хайртай гэж хэлсэнд нь итгэсэн юм бол?
Би хэдэн модны хажуугаар өнгөрөөд, нэгэн царс модыг налан, дээш харлаа. Нулимс хацрыг минь дагаж урсахад би бушуухан арчлаа.
Тэр минийх биш.
Тэр минийх биш.
Тэр минийх биш.
Advertisement
Тэгээд яагаад ингэж их өвдөөд байгаа юм бэ? Би зүрхнийхээ өвдөлтийг зогсоохын тулд хэлээ хазлаа. Тэнэг зүрх.
Яагаад би өөр хэн нэгэнтэй ийшээ ирж болоогүй юм бэ? Магадгүй Биг Бэнг хамтлагийн Жиёонтой ч юм уу?
Би санаа алдан, доош гулсан газарт суулаа. "Сонюүл?" хэн нэгэн миний ардаас ийн дуудав. Намайг эргэж харахад хөмсгөө зангидан буй Юнги зогсож байна.
Тэр над руу гараа сунгахад, би тэрнийг нь атган, босож зогслоо. "Сонс, би зүгээр л чиний хүзүүг үнсэх болно. Харин чи чангаар Тэхёнд сонсогдохоор гинших ч юмуу хашхираарай. Тэгээд эцэст нь тэр хардана." хэмээн тэр хэлээд инээмсэглэлээ.
Би толгойгоо сэгсрээд, "Үгүй ээ, би түүнийг өвтгөж чадахгүй. Хэдий тэр намайг ихээр өвтгөж байгаа ч гэсэн."
"Зүгээр л надад итгэ. Энэ сүртэй зүйл болохгүй дээ. Хэрвээ ямар нэг асуудал үүсвэл намайг гомо гээд л хэлчих. Би үнэндээ би (энэ нь эмэгтэй хүнийг ч сонирхоно, эрэгтэйг ч сонирхоно гэсэн үг.) л дээ. Гэвч зүгээр надад итгээд үз л дээ."
"Заза." хэмээн би шивнэлээ. Тэр доош тонгойн намайг мод руу шахан, хүзүүн дээр минь зөөлхөн уруулаа буулгав. "Ммм, тиймээ! Юнги!" гэж би хашхирлаа. Тэр инээд алдан, бэлхүүсээр минь тэврэн өөртөө улам наагаад, чихийг минь хазлав.
Тэхёний хөлийн чимээг сонсмогцоо би Юнгигийн үснээс базлан, нам дуугаар гиншин, "Ммм, тиймээ."
"Сонюүл? Юнги? Ямар новш нь вэ?" гэж Тэхён биднийг чиглэн алхангаа хэллээ. Намайг Юнги рүү харахад, тэр надаас холдлоо. "Зүгээр л яв." хэмээн намайг шивнэхэд тэр хөмсгөө зангидан толгой дохиод, нуур луу буцан явав.
"Чи түүнтэй ямар чөтгөрөө хийж байгаа юм?" хэмээн Тэхён над руу үсчихэд би түүн рүү очоод алгадлаа. Тэр надруу ширтээд, "Чи мэдэх үү, би үнэхээр тэнэг юм." гэлээ.
Би нүдээ эргэлдүүлэн, "Тиймээ, чи тэнэг."
"Чамд дурласан учраас би тэнэг юм! Би чамайг хайрлаагүй болоосой гэж хүсэж байна! Би чамтай өнгөрүүлсэн хором мөч бүрийг үзэн ядаж байна!" хэмээн тэр хашхирлаа.
Advertisement
Түүний энэ үгс миний чээжийг өрөмдөх шиг л болов. "Бидний ү-үнсэлтийг х-хүртэл үү?" хэмээн намайг гацан байж хэлэхэд миний гар салганана.
"Бүгдийг. Нь." хэмээн тэр удаанаар хэлэхдээ, над руу муухай харж байв.
"Үнсэлт хүртэл үү?" гэж намайг шивнэхэд, "Бүгд. Сонюүл, чи ч өлөгчин юм даа!" хэмээн Тэхён ориллоо.
Миний зүрх чээжин дотор минь хавчигдах шиг болоход бие минь дагжин чичрэнэ. Миний эрүү, гар гээд бүх зүйлс. Миний гэдсэнд тэр намайг цохисон мэт нүх гарч байгаа юм шиг мэдрэгдэн, амьсгалж чадахгүй байна.
Уур, урам хугаралт, өвдөлт... Энэ мэдрэмжүүд давалгайлан, ар араасаа орж ирэхэд бие минь чичрэхээс өөрийг үл хийнэ. Би хацраа аман дотроосоо хазан, нулимсаа барихыг хичээлээ.
Түүнийг над руу ширтэхэд, би ч мөчөөгөө өгсөнгүй зөрүүлэн ширтэнэ. Тэр шаналж байгаа мэт харагдаж байна, гэвч үүнийгээ нуухыг хичээнэ. Энэ үнэн, би Сонюүлд хайртай болсондоо харамсаж байна. Тэр бүх зүйлийг баллалаа. Ийм зүйл болох ёсгүй байсан юм. Тэр өлөгчин юм, намайг хуучин найз залуугаа хардуулахын тулд ашигласан. Би түүнд дурлаагүй ч байсан болоосой гэж хүсч байна.
"Чи намайг ө-өлөгчин гэж бодож б-байна уу?" хэмээн түүнийг шивнэхэд, би толгойгоо дохилоо. Түүнийг ширтсэн хэвээр.
Түүний нүдэнд нулимс цийлэгнэхэд тэр бушуухан эргэн харлаа. Хэсэг хормын чимээгүйхэн агшины дараа, тэр ойлгосон мэт толгойгоо дохиод, "Тиймээ, чиний зөв. Намайг уучлаарай." хэмээгээд цаашаагаа алхав.
"Ха! Би яллаа! Чи зугтаж байгаа учир би яллаа!" гэж намайг хашхирахад, Сонюүл эргэж харахад, түүний хацар дээр нулимс бөмбөрнө. "Тиймээ, Тэхён. Баяр хүргэе, чи яллаа. Чамайг баяртай байгаа гэж найдья. Учир нь чи над шиг амьтныг алдсан болохоор." гэж тэр хэлээд, эргэж харан алхам алхмаар надаас холдлоо.
Би гараа зангидан, аварга модыг цохиход, хурууны үенээс цус урсав. "Новш."
Би юу хийчхэв ээ?
😌
Advertisement
- In Serial30 Chapters
The Sacrificial Queen
Deep within the heart of Translyvannia lays the Barn Castle home to the Dulra, the Vilkros and the Malagi. The ruling Golden Oracle Council dictates the behaviours of all the supernatural creatures including the vampires, shapeshifters, witches and warlocks. Isabella O'Brien, the Queen of the kingdom must face a contentious decree set by the Council to procure an heir within a year. Levied with an impossible decision, she wrestles with her duties to her people, her responsibility to the Council and her own hopes for the future.
8 105 - In Serial71 Chapters
Westwood School
Rowen Ashworth and his three closest friends practically run their elite British boarding school. There, the richest of the rich send their children to get the best education and to make good connections. They expect their senior year to be no different from the rest, full of them breaking hearts, throwing parties and playing in their band. On a bar crawl in Nashville, these boys stumble upon Magnolia, singing her heart out. This honky-tonk angel enchants the boys and leads them around for quite the night. Never would they of guessed to see this girl again, let alone at Westwood high. Magnolia Harris, or Nola for short, is content in her life in Nashville. But for her father's job, they need to move to London. There she enrolls in the best school her family can find, money not being any bit of an issue. She does not expect what she finds at all. Will she come to love Westwood or will westwood come to love her?#1 in country#1 in songwriting
8 256 - In Serial52 Chapters
Coffee, Brownies and the Ruthless CEO (boyxboy)| FILLING THE VOID series, BOOK 1
Oliver Brennan is happy and content. Living with his boyfriend of two and a half year, working at a night club as a bartender while attending classes at the university in hopes to get a degree at business, he is enjoying his youth to the fullest. He is completely satisfied with his life and doesn't need or wish for anything else. However, one night, after his boss lets him leave earlier, crushes his whole world and leaves him broken, lonely and with a surprise no one has expected. Five years later, he is a successful owner of his own Coffee shop, has new lovely boyfriend, and great friends who always have his back.Then, on one sunny Thursday, everything changes, yet again...
8 148 - In Serial22 Chapters
A Prelude to Marriage
Highest Rank: #2A Love that waits, a love that endures, a love that understands, a love that hurts...will be the love that gives up, the love that leaves and finds another, the love you will miss and the love that you'll be regretting to lose.
8 123 - In Serial115 Chapters
Lucky
Violet Richards and her best friend Daisy win a trip to go ghost hunting with Sam and Colby. What will happen while they are there? I genuinely don't know but I hope you enjoy it anyways
8 114 - In Serial12 Chapters
Stay with me Raphael
A tmnt story leoxraph
8 95

