《Most Popular Playboy》29: Аялал
Advertisement
Би шалан дээрх суусан байрлалаасаа хөдлөлөө.
Би хоёр өдрийн турш энэ байран дээрээ сууж байна. Ээж минь надад юм идүүлэхийг оролдсон боловч миний хоолойгоор хоол давж чадахгүй байв.
Би яагаад үүнийг мэдсэнийхээ дараа сургуульдаа үргэлжлүүлэн явснаа ойлгохгүй юм. Би жирийн амьдралтай хэвээрээ байгаа гэж өөртөө итгүүлэхийг оролдсон байх.
Би хавдартайгаа Тэхёнийг үл тоож байхдаа олж мэдсэн, бас би Тэхёнийг осолд ороод үхсэн гэж бодоод үнэхээр их айсан. Тийм учраас түүнд өөрийнхөө мэдэрсэн зүйлийг мэдрүүлэхгүйн тулд би Тэхёнийг өөрөөсөө түлхэх гэж оролдсон. Гэвч би тэгэж чадаагүй. Учир нь би Тэхёнд хайртай болохоор түүнтэй хамт байхыг хүсэж, үерхэх саналд нь зөвшөөрчихсөн. Түүний зөв өө. Би үнэхээр амиа хичээгч юм.
Би шүршүүрт орон, ээжээр сургууль руугаа хүргүүллээ. Энэ галзуу юм шиг сонсогдож болох ч би найзуудаараа хүрээлүүлж, энгийн амьдралаа дахин мэдэрмээр байна. Намайг үхэж байгааг мэдээд над руу өрөвдсөн харцаар хүмүүсийг харуулахыг хүсэхгүй байна.
Би хүн болгон инээмсэглэн орж буй сургуулийн хаалга руу машинаас үсрэн бууж алхан оров.
Еэсүл над руу хүрч ирэн, "Хаагуур явав даа, охин минь?" гэхэд би мөрөө хавчин, шүүгээгээ онгойлголоо.
Тэр уруулаа унжуулан, "Би одоо физикийн хичээлтэй. Дараа уулзъя." гэж хэлээд яваад өглөө. Би Еэсүлд ч хэлээгүй. Би өөрийгөө муу найз гэдгээ мэдэж байна. Гэвч зүгээр л надад хүмүүст үүнийгээ хэлэх хүч алга, түүнд ч тэр.
Би коридороор уруудахдаа Тэхёнийг олж харлаа. Тэр Борамыг үнсэж байгаа харагдана... Дахиад. Новшийн илжиг.
Би түүн рүү чиглэн очоод, Борамаас салган татаад нүүрэн дундуур нь алгадав. Тэр над руу гайхан харна.
"Саяных юуны төлөө байв аа?" хэмээн Тэхён асуухад би над руу ёжтой инээмсэглэж буй Борам руу эргэн харлаа.
Би Тэхёнийг түүнээс холдуулахад Тэхён надаас хариулт хүлээсэн хэвээр байв. Борам цаашаагаа явахад би санаа алдан, "Би өөрийгөө бодсон зан гаргаснаа мэднэ ээ, Тэхён. Яагаад гээч? Би чамд хэлэх ёстойгоо мэдэж байсан ч би айж байсан. Өөрийгөө үхнэ гэдгээ би өнгөрсөн сар мэдсэн! Би төгсөж ч чадахгүй нь. Бас гэрлэж ч чадахгүй нь. Би новшийн онгон хэвээрээ л байна, Тэхён! Би гадаад улс оронд байж үзээгүй. Би их сургуульд тэнцэхэд, жирэмсэн болоход мэдрэгдэх догдлолыг мэдэж чадахгүй нь. Хүүхэдтэй ч болж чадахгүй. Би сэлж, гайхалтай зүйлсийг үзэж чадахгүй. Би амьдарч эхлэхээсээ өмнө үхэх болохоор." хэмээн хэлэхэд нүдийг минь нулимс бүрхжээ.
Advertisement
"Тиймээс магадгүй чи намайг үхсний дараа энэ завхайрлаа эхлүүлж болох уу?" гэж намайг уйлан хэлэхэд, Тэхён үг хэлэлгүй над руу ширтэнэ. Ямар нэг юм хэлээч дээ, чөтгөр алгад гэж!
"Би чамд удаан хугацааны турш хайртай байсан, Сонюүл." хэмээхдээ тэр миний хариу үйлдлийг ажиглана. "Таван жилийн турш." гэж тэр шивнэлээ.
"Надад чамтай хамт байх боломж олддоггүй байсан, учир нь чи онцгой болохоор. Чи үргэлж аз жаргалаар бялхаж, инээмсэглэдэг байсан. Тэгээд би чамайг өөрийн болгох боломж олдсон. Чи эцэст нь минийх болоход би тэр талаар мэдсэн. Чамайг үхэх..." Тэхён нүдэн дэх нулимсаа шувтраад, гүнзгий амьсгаа авлаа.
"Намайг үнэхээр уучлаарай. Би чамайг алдахдаа бэлэн биш байсан болохоор новшийн зан гаргасан. Чамайг тавьж явуулж чадахгүй болохоор ухаан минь самуурсан, тэгэх ёсгүй байтал. Намайг үнэхээр үнэхээр их уучлаарай. Би энэ чиний буруу биш гэдгийг мэднэ ээ. Бас чи гайхалтай юм. Би чамд маш их хайртай, капкэйк." хэмээн тэр шивнээд, намайг чангаар тэврэв.
Би түүний үнэрээр амьсгалан, инээмсэглэхэд нулимс хацар дээгүүр минь гашуудалтайяа доош гүйнэ. Би орхин одохыг хүсэхгүй байна. Би бэлэн биш бол яах вэ?
"Хаа нэг тийшээ явцгаая." хэмээхдээ тэр над руу инээмсэглэлээ.
"Хаа нэг тийшээ? Парк эсвэл нэг тиймэрхүү газар руу юу?"
"Үгүй ээ. Би чамд амьдарсан юм шиг мэдрэмж өгөхийг хүсч байна. Би чиний хүссэн болгоныг чинь хийж өгч, чамд тусламаар байна. Би чиний төлөө энд баймаар байна, Сонюүл."
Би амьдралыг алдмааргүй байна.
Би гэнэт эхэр татан уйлаад, "Би үхэхийг хүсэхгүй байна, Тэхён." Би ээж, дүү, Еэсүл, Тэхёнтай хамт үлдэхийг хүсч байна. Би Питер Пений хүсдэггүй замаар өсөхийг хүсч байна. Би Тэхёнийг чангаар тэврэхэд, тэр үг хэлэлгүй, үсийг минь хуруугаараа самнаж байлаа.
"Парис руу явцгаая." гэж Тэхён хэсэг хормын дараа хэлэхэд би түүнээс хөндийрөн том нүдлэн харав.
"Юу? Чи галзуурчихаа юу? Бид яаж тийшээгээ явах юм бэ?"
Тэхён мөрөө хавчин инээмсэглээд, "Би төлнө өө."
"Үгүй ээ. Огтхон ч үгүй. Би чамаар тэгүүлэхгүй. Бид зүгээр л Франц кино хадмалтайгаар үзэж болно ш дээ. Тэгвэл яг Парист очсон мэт мэдрэмж төрөх болно." гэж хэлэхдээ би толгойгоо сэгсэрлээ. Би Тэхёнийг миний төлөө үүнийг хийлгэж болохгүй.
"Мавритани (Африкийн арал) байвал ямар уу?" гэж түүнийг асуухад миний ам ангайлаа. Тиймээ, энэ үнэнгээсээ, тэр солиотой юм байна.
Advertisement
"Гуйя, намайг тийш нь чамайг авч явахыг зөвшөөрөөч дээ. Би өөр хэнтэй ч тийшээ явж үзэхийг хүсэхгүй байна." хэмээхдээ Тэхён өхөөрдмөөр уруулаа цорвойлгоно. Би инээмсэглэн, толгой дохиж Тэхёнийг дахин тэвэрлээ.
"Чи гайхалтай юм." гэж би шивнэхдээ Тэхёний нүд рүү ширтлээ. Тэр тонгойн, намайг үнсэх гэхэд, би холдоод, "Эвв, чи амаа хаавал яг төгс боллоо." гэхэд Тэхён инээд алдан, би нүдээ эргэлдүүлэв.
Хажууд минь байгаа Сонюүлтэй хамт онгоцноос буулаа. Бид онгоцонд сууснаас хойш тэр инээмсэглэхээ зогсоож чадахгүй юм. Яахав, онгоцонд тэр аймшгийн кино надтай цуг үзэж айх хүртлээ.
Бид одоо Марвитанид байна. Сонюүлд тийм зүйл тохиолдсоноос хойш бид хоёулахнаа явж болохгүй болохоор би юу хийхээ мэдээгүй. Тиймээс тэрний ээж, дүү хоёр хамт ирсэн юм.
"Сивусагура Рамгуламын нэрэмжит олон улсын нисэх буудал" хэмээн Сонюүл зочид буудал руу авч явах таксинд суугаад хөдлөхөд онгоцны буудлын хаягийг чангаар уншлаа.
Би Сонюүлийг аз жаргалтай байлгахыг хүсч байна. Би тэр жаргалыг нь бүтээх хүн нь байхыг хүсч байна.
Би буудалласан өрөөнийхөө орон дээр хэвтэн санаа алдаад, инээмсэглэлээ. Тэхён миний хажуу талд үсрэн хэвтээд, над руу харан инээмсэглэв.
Энэ зочид буудал үнэхээр үзэсгэлэнтэй юм. Арал нь ч мөн адил. Наашаа ирж байх замдаа таарсан бүх зүйлсээ би ширтэхгүй байж чадаагүй. Далдуу модод, оюу ногоон далайн эрэг, замын хажууд зарагдаж буй кокос.
"Тэгээд чи юу хийхийг хүсч байна? Чи далайн эрэг рүү явахыг, делфинтэй хамт сэлэхийг хүсч байна уу? Эсвэл гэрлэхийг?" хэмээн тэр асуухдаа хөмсгөө хөдөлгөнө.
Би инээд алдан, халааснаасаа хүүхдийн хуванцар бөгж гаргаж ирлээ. Би өндийн, Тэхён дээр мордон суугаад түүний гарыг татан, хуруунд нь тэрхүү бөгжөө зүүлгэв.
"Энэ юу вэ?" хэмээхдээ тэр гараа өргөн, эргүүлж тойруулан харлаа. Энэ бөгж түүний зөвхөн чигчий хуруунд нь таарна.
Би инээд алдан, "Би энийг онгоцны буудлаас олсон юм. Үнэхээр өхөөрдөм байгаа биз."
Тэхён чангаар инээн намайг өөртөө татан үнсээд, "Чи үргэлж намайг хайлуулах юм аа." гэж хэлээд, намайг доороо оруулан, хөлөн завсар минь орлоо.
Тэр франц үнсэлт хийж эхлэхэд би хүзүүгээр нь тэврэн, үснээс нь базлав. Тэр миний аман дотор дуу алдахад, гэдсэн дотор минь мянга мянган эрвээхий нисэлдэх шиг л болов.
"Чи юу хийхийг хүсч байна?" хэмээн тэр үнсэлтээ салган, дахин асуулаа.
"Чамайг." гэж би бэлхүүсээ түүн рүү наан шивнээд, "Бас би The Fault In Our Stars-ийг үзмээр байна." гэхэд Тэхён ярзайн инээмсэглэв.
"Тохирлоо." тэр ийн шивнэв.
Тэр миний дээгүүрхийг тайлаад, хүзүүг минь үнсэж эхлэлээ. Дараа нь тэр зөөлхнөөр хазлахад би гинших нь түүнийг чангаар инээхэд хүргэв.
"Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй юм аа, тиймүү?" гэнгээ тэр над руу ёжтой инээмсэглэнэ.
Би түүний доод уруулан дээр хуруугаа тавин, хүрэн бор нүд рүү ширтэн, "Харин зарим нь өөрчлөгддөг." гэж шивнэхэд тэр инээмсэглэв.
Би Тэхёний цамцыг тайлан, түүний биеийг ширтэхэд тэр чангаар инээн, "Энэ бол өөрчлөгдөхгүй зүйлсийн нэг."
"Чи үүнийг хийхийг хүсч байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?" хэмээн тэр итгэлгүй асуулаа.
"Тэхён, би үүнийг чамаас өөр хэнтэй ч хийхийг хүсэхгүй."
*~*~*~*~*~*~*~*~*~*~*
Тэхён намайг өөртөө татан чанга тэврээд, "Би чамайг сонгосондоо үнэхээр их баяртай байна, капкэйк." хэмээн шивнээд, үсэн дээгүүр минь сүмбэн хуруунуудаа гүйлгэлээ. "Чи бол миний сонгосон хамгийн гайхамшигтай хүн. Чи намайг өвтгөсөн ч надад энэ чинь нөлөөлөхгүй." гэж хэлэхэд би түүний өвөр дээр суун, энгэрт нь шигдлээ.
"Магадгүй нэг өдөр миний амьдрал ном болно байх." хэмээн би хэлээд, инээд алдав.
Тэхён чангаар инээн, "Болох болно. Би амлаж байна." гэж шивнэхэд би гэрэл цацруулан инээмсэглэв.
Энэ хэзээ ч болохгүй. Зохиол болгоход би хэтэрхий үнэ цэнэгүй. Би зүгээр л үхэхээ хүлээж буй нэг охин. Бас ирээдүйд үхэх долоон тэрбум хүн байгаа.
Тиймээ, би үхэхээс айж байна. Үргэлж айсаар ирсэн. Манай аав бас хорт хавдраар нас барсан. Тэр үргэлж амьдрал сайхан болох болно гэж хэлдэг байсан ч хэлснээр нь болохгүй бололтой.
Зарим хүмүүсийн амьдрал нь дээрддэг байх л даа. Гэвч үлдсэн нь үргэлжлүүлэн сэлж чаддаггүй. Тэд одоо өөрсдийнхөө хүссэнийг хийх хэрэгтэй. Учир нь тэд нэг л өдөр хэсэг бүрээрээ бутран салж, юу ч үлдэхгүй болохоор.
Хов хоосон байх болохоор.
Тиймээс би Тэхён болон гэр бүлтэйгээ байж үхэхээ хүлээн зөвшөөрөх ёстой. Би одоо жаргалтай байна. Би чадах чинээгээрээ Тэхёнтой хамт үлдмээр байна.
Би мартагдах болохоор...
Advertisement
- In Serial30 Chapters
Rather Ruthless
☆☆☆He was rich, handsome and ruthless and he thought he wouldn't fall until he met her.She was beautiful, kind and smart but she never thought a man like him would be interested in her.With him, however, comes a terrible past and a ruthless world she may not be able to survive.
8 642 - In Serial26 Chapters
The Reality of it All (Completed)
"That's not mine- that THING inside of you!" He yelled. What was he even talking about? Of course it was his, he's the only one I've had sex with. "This is your baby, I can't believe you would-""Get out, Spencer! Now!" I stormed out, with tears streaming down my face. How could he say something so cruel, knowing that he did this to me? This thing inside of me, is his. I don't know whether I should call it a thing or a baby. Whichever it is, It slapped reality in my face real hard. I know for sure now, that I'm alone in this. No one will want an enormous, pregnant girlfriend. At least I think.
8 186 - In Serial57 Chapters
Hunter's Rose
Book one of the "MC Punishers" Chronicles After escaping from her kidnappers, Rose is determined to get as far away as possible. After an unexpected girl runs into his arms, Hunter is determined to keep her safe and as close as she will let him. Rose didn't plan to meet Hunter, and she certainly didn't expect to have feelings for him. Hunter didn't plan to meet Rose, but he definitely doesn't have any complaints.**This is a semi fast paced book.**________________________________________This is my first attempt at writing a book, and I'm not very good at descriptions. Please feel free to give feedback, nice criticism is always the best criticism. 😅
8 122 - In Serial87 Chapters
Soulmates Yoongi x Reader
What is a soulmate you might ask? Your soulmate is supposed to be a person you share an intense and unexplainable connection with the moment you first meet. Your soulmate will understand you better than anyone else in the world because you share the same mind, heart, and soul, hence the term soulmate. Soulmate bonding is different for every individual, but when the click happens you will know. When it happens you immediately feel this connection like you've known the person your whole life. What will happen to your life when you attend a BTS concert with your friends and find out Yoongi is your soulmate?----------------------------------------------------------------------------The beautiful cover is made by @Purple_He4rtsHighest rankings:#1 in Fanfiction out of 96,1K stories#1 in minyoongi out of 49,1K stories#1 in Soulmates out of 13,4K stories# 1 in soulmate out of 12,9K stories#1 in soumateau out of 2,76K storiesDisclaimer: These are the highest rankings the story had at some point, there may be some more but these are the ones I kept a screenshot of. Currently, the story doesn't have the same ranking it fluctuates a lot.
8 106 - In Serial51 Chapters
PRO INSTITUTE// jinkook
"teachers here are basically our own prostitue." - jeon jungkook
8 638 - In Serial264 Chapters
Indelible Affairs
JAMES , ENOS and BETTY never claimed to be good.
8 120

